| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2020/02278/И |
| Дугаар | 101/ШШ2020/02131 |
| Огноо | 2020-06-10 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2020/02131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, **** тоот хаягт оршин суух Хошууд овогт Д.Ц /рд: 0/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн **** *******т холбогдох,
Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дорждэрэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тайлбартаа:
Миний бие Ж.П-ын хамт “*******” ХХК-иас зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Ингээд зээлээ төлж чадаагүй тул “*******” ХХК-иас П бид хоёрт холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 2017 оны 05-р сарын 22-ны өдрийн дугаар 101/ШШ2017/01774 захирамжаар бид нараас нийт 41,273,358 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Улмаар 2017 оны 11-р сарын 14-ний өдрийн 1847 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж 2018 оны 01-р сарын 12-ны өдрийн 18260223 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Ингээд бидний барьцаанд тавьсан Баянзүрх дүүргийн *** тоот хаягт байрлалтай ******* улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж хураан авч “*******” ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээчин 53,438,600 төгрөгөөр үнэлсэн. Баянзүрх дүүргийн *** тоот орон сууцны зах зээлийн өнөөгийн ханш нь 60- аас 65 орчим сая төгрөгийн хооронд байхад шинжээч хэт доогуур үнэлсэнд гомдолтой байна. Үүнээс үүдэж 2020 оны 4-р сарын 17-ны өдөр шинжээчийн тогтоосон үнэ болох 53,438,600 төгрөгийн 70 хувь буюу 37,407,020 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаа зарлагдсан. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1774 дүгээр захирамжаар Ж.П, Д.Ц нараас 41.273.358 төгрөгийг гаргуулж *******инд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж., Д.Ц нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн ** тоот 18 м.кв 1 өрөө орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 18260223/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 18260223/04 дугаартай тогтоолоор хураан авсан байна. Төлбөр төлөгч Д.Ц өмчлөгч Б.Б, Д.О нар барьцаа орон сууцаа 80.000.000 төгрөгөөр үнэлж, төлбөр төлөгч Ж. төлбөр авагч ******* нар шинжээч томилж үнэлгээ хийгэх хүсэлт ирүүлсэн тул хөндлөнгийн шинжээч томилон “Баян-Модот” ХХКомпаниар үнэлүүлэхэд уг орон сууцыг 53.438.600 төгрөгөөр үнэлсэн мэдэгдлийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 4/5439, 4/5440, дугаартай албан бичгийг гардуулан өгсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон 37.407.020 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр оруулах талаар төлбөр төлөгч, авагч өмчлөгч нарт 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4/11250, 4/11251 дугаартай мэдэгдэл, тогтоолыг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д заасны дагуу үнэлэгдсэн үнийн 50 хувиар тооцон 26.719.300 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон хоёр дахь албадан дуудлага худалдаанд 2020 оны 5 дүгээр сарын 15-ны өдөр оруулах талаар төлбөр төлөгч, авагч өмчлөгч нарт 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/16166, 4/16167 дугаартай мэдэгдэл тогтоолыг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.5.11-ний өдрийн 9460 тоот захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч *******т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй талаараа шүүхэд бичгээр мэдэгдсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/01774 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Ж.П, Д.Ц нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 41,273,358.13 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 16 дугаар байр, 38 тоот хаягт байрлах, Ү-0 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байна.
Энэхүү шүүгчийн захирамжийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1847 дугаартай “Шүүхийн гүйцэтгэх хуудас” бичигджээ.
Шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газаршийдвэр гүйцэтгэгч нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол”-ыг үйлдэж, үл хөдлөх эд хөрөнгийг хураан авах ажиллагааг явуулжээ.
Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа төлбөр төлөгчид мэдэгдсэн байна.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж зааснаар анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэхэд өмчлөгч Д.О, Г.Б, төлбөр төлөгч, өмчлөгч Д.Ц нар нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 80,000,000 төгрөгөөр үнэлэх санал, төлбөр төлөгч Ж.П үнийн санал өгөхөөс татгалзаж, үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан, төлбөр авагч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч өмчлөгч, төлбөр төлөгч нарын ирүүлсэн үнийн саналыг зөвшөөрөхгүй, үнэлгээ хийлгэх хүсэлт гаргажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө”-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгийн үнэлгээний “*******” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчид эрх үүргийг тайлбарласан баримт хэрэгт авагджээ.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө талууд харилцан тохиролцож тогтоох боломжтой ба ийнхүү талууд үл хөдлөх хөрөнгийн үнийг ийнхүү тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т зааснаар шинжээчээр үнэлүүлсэн нь хуульд нийцэж байна гэж дүгнэв.
“*******” ХХК нь үнэлгээ хийсэн тухай 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг *******т ирүүлснийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 4/5439, 4/5440 тоот мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан бөгөөд төлбөр төлөгч, өмчлөгч Д.Ц нь энэхүү хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасныг тус шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2020/07953 захирамжаар хүлээн авахаас татгалзсан нь шүүхийн бүртгэлийн “Иргэн 2014” иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн системд бүртгэгджээ.
Үүний дараа нэхэмжлэгч 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргасан байна.
Иймээ нэхэмжлэгчийг эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.
Мөн нэхэмжлэгч нь гомдлын шаардлагын үндэслэлээ орон сууцны үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур тогтоосон гэсэн боловч үүнийгээ нотлоогүй, шинжээч нь дүгнэлт гаргахдаа орлогын болон зах зээлийн хандлагаар хийж гүйцэтгэсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.
Уг үнэлгээгээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 88 дугаар байрны 2 тоотод байршилтай, 91 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг уг хөрөнгийн орчны шинжилгээн дээр тулгуурлан одоогийн иргэд хоорондын худалдах худалдан авах үнэ, зах зээлийн мэдээлэл дээр судалгаа хийж Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13-р хороолол орчимд байрлах чанар стандарт хийц бүтэцийн хувьд ижил төстэй объекттой харьцуулалт хийн Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороолол орчимд байрлах барилга обьектийн худалдаж худалдан авч байгаа үнэтэй харьцуулан зах зээлийн жиших аргаар үнэлсэн үнэлж 149,429,027 төгрөгөөр үнэлжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шинжээч томилох тогтоолдоо шинжилгээ хийх байгууллагыг зааж, шинжээчийн эрхлэх ажил, тухайн дүгнэлт гаргахад эзэмшсэн мэдлэг, шинжээчээр хэд дэх жилдээ ажиллаж байгаа байдал, татгалзан гарах шалтгаан байгаа эсэх, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэх зэргийг шинжээчээр ажиллах этгээдээс тодруулж, эрх, үүрэг тайлбарласан баримт үйлдсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна. Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.” гэсэнтэй нийцэж байна.
Дээр дурдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас үзэхэд хариуцагч ******* нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагааг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан арга, журмын дагуу явуулсан байна.
Иймд хариуцагч *******т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Цгийн Б.Баярмаагийнгаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан *******т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 111 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгүүлэх тухай” тухай нэхэмжлэгч Б.Баярмаагийн Д.Цгийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн Б.Баярмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 4 05 дүугээаар сарын 1214-ний өдрийн 101/ШЗ2020/06847 09460 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ