Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/00808

 

                                                                  ****ын нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01144 дүгээр шийдвэр, 

НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1416 дугаар магадлалтай, 

****ын нэхэмжлэлтэй,

 **** **** **** ХХК-д холбогдох

 Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын ****ээний үүрэгт 3 ширхэг орон сууцыг гаргуулах нэхэмжлэлтэй,

Хариуцагч орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын ****ээ тус бүрийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, төлөгдсөн нийт 24,895,500 төгрөгийг буцаан төлж, 3 ширхэг орон сууцыг өмчлөлдөө авах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Д.Энхбаярын гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, түүний өмгөөлөгч А.Дугармаа, хариуцагчийн төлөөлөгч Д.Энхбаяр, түүний өмгөөлөгч Г.Нацагдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. ****нь  **** **** **** ХХКхолбогдуулан орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын ****ээний үүрэгт 3 ширхэг орон сууцыг гаргуулахааршаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргаж, орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын ****ээ тус бүрийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, төлөгдсөн нийт 24,895,500 төгрөгийг буцаан төлж, 3 ширхэг орон сууцыг өмчлөлдөө авах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ. 

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01144 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ****ын хариуцагч  **** **** **** ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч ****ыг **** **** хотхоны С блокийн 14 давхрын 189 тоот орон сууц, 11 давхрын 149 тоот орон сууц, 3 давхрын 36 тоот орон сууцууд буюу Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 55б байрны 36, 149, 189 тоот орон сууцуудын өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт материалыг ****д бүрдүүлж өгөхийг хариуцагч  **** **** **** ХХК-д даалгаж,хариуцагч  **** **** **** ХХК-ийн нэхэмжлэгч ****д холбогдуулан гаргасан ****тай байгуулсан гэх 3 ****ээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 19/08/36 дугаар ****ээний дагуу төлөгдсөн 11,445,000 төгрөгийг ****д буцаан төлж **** **** хотхоны С блокийн 36 тоот орон сууцыг өөрийн өмчлөлдөө авч үлдэх, С блокийн 149 тоот орон сууцыг өөрийн өмчлөлдөө авч үлдэх, 19/08/189 дүгээр ****ээний дагуу төлөгдсөн 13,450,500 төгрөгийг ****д буцаан төлж, С блокийн 189 тоот орон сууцыг өөрийн өмчлөлд авч үлдэх тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 977,415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  **** **** **** ХХК-аас 977,415 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 977,415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1416 дугаар магадлалаарСүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01144 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 977,415 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн төлөөлөгч Д.Энхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Миний бие “ **** **** ****” ХХК-ийг 2016 онд байгуулж, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар “...хэлцэл хийх, ****ээ байгуулах...” болон компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхийг хэрэгжүүлэн, тухайн үеэс өнөөг хүртэл тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Миний бие ****тай ажил гүйцэтгэх ****ээ байгуулаагүй тул ажлын хөлсний зарим хэсэгт нь орон сууц өгье хэмээн огт тохироогүй. Тэгэхээр ажил гүйцэтгэсэн хөлсөөрөө сууцны төлбөрөө төлсөн хэмээн шаардах эрх нэхэмжлэгч талд байхгүй бөгөөд шүүх энэ талаарх холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Харин тэрээр манайд ажиллаж байсан ба энэ нь түүний шүүхэд гаргаж өгсөн барилгын зураг дээрх “захирал Д.Энхбаяр, архитектор ****” гэсэн гарын үсгээр нотлогдох бөгөөд компанийг захирал Д.Энхбаяр төлөөлдөг гэдгийг тэрээр мэдэж байсны нэгэн нотолгоо юм. ****тай “Орон сууц захиалгын ****ээ байгуулах эрх”-ийг Г.Хангайд шилжүүлээгүй ба ийнхүү шилжүүлснийг нотлох баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгөөгүй ба шүүхийн журмаар гаргуулсан баримт дунд ч тийм баримт байхгүй байна. Гуравдагч этгээд Г.Хангай нь шүүхэд гаргасан тайлбартаа “иргэн ****тай 2018.08.10-нд байгуулсан миний үйлдэл нь хууль бус тул ****ээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг дэмжиж байна. Өөрөөр хэлбэл өөрт олгогдоогүй эрхийг эдэлсэн нь хууль бус болно” гэсэн байна. Энэ нь компанийг төлөөлөх итгэмжлэлгүй байхдаа ****ээ байгуулсан нь хууль бус гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрч, түүнийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг дэмжсэн байна. “...гүйцэтгэх захирал нь Д.Энхбаяр гэдгийг **** мэдэж байсан бөгөөд “захирал зөвшөөрөөгүй” нөхцөлийг “захирал зөвшөөрсөн” мэтээр надад ойлгуулж, ****ээнд гарын үсэг зуруулсан байна” гэжээ. **** нь захирал надтай огт тохироогүй худал мэдээллийг Г.Хангайд өгч, тухайн ****ээнд түүгээр гарын үсэг зуруулсан байна гэдгийг мөн л хүлээн зөвшөөрсөн байх тул хуурамч ****ээг үндэслэн орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх нь хуульд нийцэхгүй юм. Ер нь бол нийтэд зарласан м.кв-ын үнээр эсхүл захиалагчтай харилцан тохирч тогтоосон, гүйцэтгэх захирал миний зөвшөөрсөн үнийн хүрээнд Г.Хангай нь бусадтай ****ээ байгуулдаг байсан ба уг тэдгээр ****ээтэй холбоотой нэг ч маргаан үүсээгүй болно. Гэтэл надтай огт тохироогүй нөхцөлөөр ****ээ байгуулсан явдал нь тухайн компанийн хууль ёсны өмчлөгч миний эрхийг маш ноцтойгоор зөрчиж байгаа зөрчил тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан ****ээ байгуулагдаагүй хэмээн үзэж, орон сууцыг хүлээлгэн өгөхөөс татгалзсан болно. Тэгэхээр **** нь тухайн хууль бус ****ээгээ үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул миний зүгээс компанийн нэрийн өмнөөс сөрөг нэхэмжлэл гаргасан.

4.1. Хэрэв Г.Хангай нь компанийн хувьцаа эзэмшигч байсан бол гүйцэтгэх захирал миний тохироогүй нөхцөлөөр байгуулсан 3 ****ээнээс учирсан хохирлыг түүний ногдол ашгаас суутган авах замаар компанийг хохиролгүй болгох байсан. Гэтэл тэрээр хувьцаа эзэмшигч биш тул хууль бус ****ээний дагуу олгогдох орон сууцнуудын үнийн дүн нь компанид буюу надад хохирол болон үлдэх нь шударга ёсонд нийцэхгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн шүүхийн шийдвэр, магадлалд оруулж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн төлөөлөгч Д.Энхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад хэвээр үлдээжээ. 

7. Хоёр шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж,талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. 

8. **** нь  **** **** **** ХХК-д холбогдуулан талуудын хооронд 2018.08.10-ны өдөр байгуулагдсан 19/08/189, 19/08/149, 19/08/36 тоот Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын ****ээний үүрэгт 3 ширхэг орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын ****ээ тус бүрийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, төлөгдсөн нийт 24,895,500 төгрөгийг буцаан төлж, 3 ширхэг орон сууцыг өмчлөлдөө авах тухай сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцжээ. 

9. Талуудын хооронд 2018.08.10-ны өдөр 19/08/189, 19/08/149, 19/08/36 тоот Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын ****ээнүүдийг байгуулж, уг ****ээнүүдээр  **** **** **** ХХК Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвс ****т баригдах **** **** хотхоны С блокын 14 давхарт байрлах 49.16 м.кв талбай бүхий 189 тоот, 11 давхарт байрлах 48.4 м.кв талбайтай 149 тоот, 3 давхарт байрлах 44.24 м.кв талбайтай 36 тоот орон сууцуудыг 2019.06.30-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгох, захиалагч нь ****ээний 3.1, 3.2-т заасан үнийг хуваарийн дагуу төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байна. 

10. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах ****ээгэж зөв тодорхойлж, уг ****ээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ. 

11. Худалдах-худалдан авах ****ээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ.

12. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 196 дугаар зүйлийн 196.1.1-д тус тус зааснаар хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар шүүхээс талуудын хүсэл зоригийгтайлбарлаж, хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийдэг. 

12.1. Талуудын хооронд байгуулсан ****ээ тус бүрийн 3.1, 3.2-т орон сууцны үнэ болон түүнийг төлөх хуваарь, нөхцөлийг тодорхой тусгасан байна. 

Тодруулбал: **** нь19/08/189 дугаартай ****ээний нийт үнэ 51,618,000 төгрөгөөс 13,450,500 төгрөгийг бэлэн төлж, үлдэгдэл 38,167,500 төгрөгийг өмнө байгуулсан 2017.10.02-ны өдрийн 18/10/116 дугаартай Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын ****ээний дагуу өмчлөлдөө авах орон сууцыг “ **** **** ****” ХХК-д худалдсан үнэ 67,280,000 төгрөгөөс тооцох, 19/08/149 дугаартай ****ээний нийт үнэ 50,820,000 төгрөгөөс 21,707,500 төгрөгийг “Ньюкон” ХХК, “ **** **** ****” ХХК-уудын гүйцэтгэсэн ажлын хөлсний авлагад тооцуулах, үлдэгдэл 29,112,500 төгрөгийг өмнө нь дурдсан 18/10/116 дугаартай ****ээний үнэ 67,280,000 төгрөгөөс тооцох, 19/08/36 дугаартай  ****ээний нийт үнэ 61,455,000 төгрөгөөс 11,445,000 төгрөгийг бэлнээр төлж, 50,010,000 төгрөгийг 2017 онд **** **** хотхоны 3 дугаар ээлжийн С блокын барилгын зургийг “ **** **** ****” ХХК-ийн шинээр авсан зургийн тусгай зөвшөөрлийн хүрээнд зураг төсөл боловсруулсан төлбөрөөс тооцож төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. 

12.2. “ **** **** **** ХХК ****аар барилгын зургийн ажил гүйцэтгүүлэх замаар19/08/36 дугаартай худалдах-худалдан авах ****ээний үнийн зарим хэсгийг авахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасантай нийцсэн байна. 

12.3. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хэмжээнд талуудын хооронд байгуулсан 2018.08.10-ны өдрийн 19/08/189, 19/08/149, 19/08/36 тоот ****ээнүүдийн дагуу ****нийт 163,893,000 төгрөгийг төлж барагдуулсан гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

Нэхэмжлэгч нь ****ээнд заасан төлбөрийг төлөх үүргээ биелүүлсэн, орон сууцнуудыг эзэмшиж, ашиглаж байгаа тул өмчлөх эрх шилжүүлэх үүргийг ****ээний нөгөө тал “ **** **** ****” ХХК-аас шаардах эрхтэй байна. 

13. “ **** **** **** ХХКнэхэмжлэлийн шаардлагын татгалзал, үндэслэлээ компанийг төлөөлөх эрхгүй Г.Хангай 19/08/189, 19/08/149, 19/08/36 тоот ****ээнүүдийгбайгуулсан тул уг ****ээнүүд хүчин төгөлдөр бус гэх агуулгаар нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Хариуцагч тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 заасны дагуу нотолж чадаагүй байна. 

14. Хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2020.03.27-ны өдрийн 8/581 тоот лавлагаа, **** **** **** ХХК-ийн 2019.02.27-ны өдрийн итгэмжлэл, нэр бүхий иргэдийн орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын ****ээзэрэг баримтуудыг үндэслэж, “ **** **** **** ХХК нь өөрийн ажилтан Г.Хангайд компанийг төлөөлж Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын ****ээг байгуулах бүрэн эрхийг олгосон, Г.Хангай өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу бусад этгээдүүдтэй компанийн нэрийн өмнөөс ****ээ байгуулж байсан үйл баримт тогтоогджээ. 

15. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж заасан.

16. Анхан болон давж заалдах шатны шүүх ...“ **** **** **** ХХК нь өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг Г.Хангайд өгөх нөхцөлийг бүрдүүлснээр Г.Хангай нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг төлөөлөн бусадтай, түүний дотор ****тай хэлцэл хийсэн байх тул өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн  **** **** **** ХХК нь Г.Хангайг бүрэн эрхгүй байсныг ашиглаж, компанийн нэрийн өмнөөс хийгдсэн 19/08/189, 19/08/149, 19/08/36 тоот ****ээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхгүй... талаар хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

17. Шүүхээс ****ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  **** **** **** ХХК-ийнсөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцсэн байна. 

18. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Д.Энхбаярын гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/01144 дүгээр шийдвэрНийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1416 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, бусад хариуцагчийн төлөөлөгч Д.Энхбаярын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 977,415 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ 

                                            ШҮҮГЧИД                                      Б.МӨНХТУЯА

                                                                                                  П.ЗОЛЗАЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ