Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/679

 

 

 

 

 

  2023            10           16                                         2023/ШЦТ/679

                               

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******д холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Улсын яллагч З.******-Амгалан, хохирогч .......... өмгөөлөгч Б.******-Ерөөлт, шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч Д.Отгон******, И.Эрдэнэчимэг нар, гэрч ******,  ******, ****** нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

****** /РД:******/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Шүүгдэгч ****** нь 2022 оны 01 дүгээр сарын 05-аас 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “******” нэртэй ресторанд иргэн ******г үймээн самуун үүсгэхгүй шүү гэх шаардлага тавих нэрийдлээр түүнтэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь хэд хэдэн удаа гараараа цохиж “уруулын салстад шарх, үүдэн хоёр шүд бага зэрэг хөдөлсөн” гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч ******гаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Тухайн өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 05-ны орой ****** болон ****** гэсэн 2 найзтайгаа уулзаад сууж байсан. Манай ресторан хоёр хуваагдаад хөшгөөр тусгаарладаг бөгөөд хөшигний цаад талд манай  дүү ****** эхнэрийнх нь төрсөн өдөр болж найзуудаа урьсан байсан. Тухайн үед тэнд хэн хэн байсныг мэдэхгүй танихгүй бөгөөд би хоёр найзын хамт тусдаа сууж байсан юм. Гэнэт ******  төрсөн өдөр дээр үймээн, хэрүүл маргаан болсон. Хөшгөөр тусгаарласан байсан болохоор бид нарыг очихоос өмнө яаг юу болсныг сайн мэдэхгүй. Тэгээд “юу болсон бэ” гээд очтол ************ эхнэр ****** “намайг хүн зодчихлоо” гэж орилоод гүйгээд байсан.

Тухайн үед нөхөр нь гаднаас орж ирж таарсан ба орж ирээд “юу болсон юм бэ” гэсэн. Тухайн үед ****** нь “асуудал гаргачихлаа уучлаарай, ахаа” гээд явж байсан. ****** нь “намайг хүн зодчихлоо цагдаа дуудна” гэж байсан. Тэнд байсан хүмүүсийн үгэнд орохгүй гүйгээд яваад байсан. Тэр үед ****** ****** нар маргалдсан. Прокурорын хэлээд шиг намайг хэлсэн гээд байгаа үгийг би хэлээгүй, харин намайг хэлсэн гээд байгаа тэр үгнүүд нь манай найз ******ийн үг байгаад байгаа юм. ****** нь “манай найзын ресторанд үймээн хийхгүй шүү” гэж ******тай маргалдсан. Тухайн үед нь би ******, ****** нарыг “та нар яагаад байгаа юм” гээд загнасан. Ямар хүмүүс авч ирээд  маргаан үүсгээд байгаа юм одоо тар  гэж шаардлага тавьж байсан.

Тэр үед ******, ****** хоёр зууралдсан байдалтай байсан ба ******ийг “цохичихлоо” гээд ****** нь ******ийг ямар хүүхэн шиг цохидог юм бэ гэж хэлж байсан. Тэрийг сонсоод ******, тэгвэл чамайг гүйцээчихье гээд босож очоод хохирогчийг хамраас нь цус гартал цохисон. 2-3 удаа цохихоор нь би очоод дахин тэр хоёрыг салгасан. Тэнд байсан бүх хүмүүс харсан. Тэрийг ****** би харсан гээд байгаа байх. Түнээс биш өөрийг нь хүн цохичихлоо гээд тэр хавиар нэг орилоод, зохион байгуулагч нартай маргаж хэрэлдээд, харсан хүн болгон луу дайраад явсан хүн яаж нарийн ширийн асуудлыг харж чадах вэ, тийм зүйл байхгүй. Гэрч ****** худлаа мэдүүлэг өгсөн байна. Цагдаа ирээд юу болсон талаар асууж тодруулахад эхнэр ****** нь ****** гэдэг хүн намайг цохисон гэж, нөхөр нь намайг ****** цохисон нь гэж тус тус дуудлагаар ирсэн цагдаад хэлж байсан. Тэгэхэд нь Цагдаагийн хэлтэс дээр очиж мэдүүлэг өг гэсэн. Мэдүүлэг өгөхөд тухайн хүүхэн намайг ****** гэдэг хүн цохисон би авч явна гэсэн. Харин ******  нь  болохоор ****** намайг цохисон гэж хэлээд авч явах гэсэн боловч авч явж чадаагүй. Би маргааш нь чухал ажилтай одоо явж мэдүүлэг өгөхгүй гээд мэдүүлэг өгөөгүй.

Тэгээд бүгд салаад ****** болон ****** нар шууд цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн байна лээ. Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас надтай холбогдож мэдүүлэг өг гэсний дагуу тухайн хэрэг гарснаас хойш бараг сарын дараа мэдүүлэг өгсөн Энэ үедээ тухайн өдөр ****** өөрийг нь зодсон хүн андуурсан болохыг мэдсэн. Таныг цохисон гэж ****** хэлсэн байна гэхэд нь “би наад чинь хүнээ андуураад байна” гэж хэлээд мэдүүлгээ өгөөд явсан. ******д та нар гайгүй байх шиг байсан байж цохисон, зодуулсан хүнээ танихгүй байгаа юм уу гэж хэлж байсан.

****** нь хэрэг нь шүүхээс буцсаны дараа дахин дахин над руу яриад “дараагийн мэдүүлэг дээрээ намайг гэж битгий хэлээрэй” гэж өөрөө гуйж байсан. Өмнө нь “хүн зодсон” гээд тэнсэн авсан 2 дахь удаагаа болох гээд байна. 2024 онд Иргэдийн Төлөөлөгчийн Хуралд нэрээ дэвших гэж байгаа юм, миний найз намайг даачих” гэж хэлсэн. Тэгэхэд нь “би юу гэж дээ 4 хүүхдийн эцэг хүн байж өөрийн нэр төрд насанд туршид минь хар толбо үлдээх вэ дээ, чи тухайн үед биеэ барьсан бол ийм асуудал болохгүй байсан ш дээ” гэж хэлээд татгалзаж байсан. Гэтэл удаа ч үгүй Хан-Уул дүүргийн мөрдөгчөөс “ирж мэдүүлэг өг” гэхээр нь мэдүүлэг өгөх гээд яваад очиход надаас мэдүүлэг авахгүйгээр, шууд яллах дүгнэлт танилцуулаад өгсөн.

Тухайн хэрэг гадаг өдөр би хар биш, ногоон цамцтай байсан. Эхнэр нь болон нөхөр нь хар цамцтай хүн байсан гэж хэлсэн байна лээ. Тэнд байсан хүмүүсээс хар цамц өмссөн нь ****** байсан, түүний цамц харин урагдсан байсан. Хүнийг гүтгээд байгаа явдалд гомдолтой байна. Хэргийг үнэн зөв шийдэж намайг цагаатгаж өгнө үү.“ гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт  гэрч ****** өгсөн:

Манай эхнэрийн төрсөн өдөр болоод эхнэрийн найзууд болон манай найзууд хамт сууж байсан. Харин ****** ах заал хоёр хуваасны цаад талд нь хоёр найзтайгаа сууж байсан. Төрсөн өдөр эхлээд явж байхад ****** гэх залуу оройтож  ирээд, манай найзтай маргалдаад цохисноос болоод асуудал үүссэн. Манай найз руу дайраад байхаар нь ****** ах ирээд “”та нар больцгоо одоо явцгаа гэсэн. Тэгтэл ****** буюу дууддаг нэр нь ****** гэх залуу ****** ахын ширээнд сууж байсан ****** гэх ахыг заамдаад хувцас хунар, товч эд нарыг урж тасдаад, тэгээд нөгөө хүн нь уурлаад цохисон. Цохисны дараа ****** гэх найзтай тамхилах гэж гараад буцаж орж ирээд, чи яасан их цохидог юм гээд ахиад цохиод байсан.” гэсэн мэдүүлэг,

 

3. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ****** өгсөн:

Хэрэг болсон гэх өдөр би төрсөн өдөрт уригдан ирсэн. 19 цагаас хойш ирээд хамт байсан найз нөхөд хоол ундаа идэж байгаад хохирогч гээд байгаа залуутай хэрэг болохоос өмнө ганц нэг татаад тамхи татаад юм яриад байж байсан. Найзуудынхан найзууд байсан болохоороо бие биеэсээ үг сөрөөд маргаж, зөрчилдөөн болсон. Би хажууд нь байсан болохоор хохирогч гээд байгаа залуу манай найз ******тай зөрчилдөөд хүмүүсийн дунд маргаан даамжраад зодоон болох дээрээ тулаад, уусан байсан болохоор манай найзтай муудалцаад тэр үед ************ ах болон сая гараад явсан ах маргааныг салгах гээд байж байхад ************ ахтай байсан ****** гэх залуу боль гэсэн чинь хохирогч гээд байгаа хүн уусан болохоор муухай хэлээд байсан. Би аль болох болиулах гээд хараад зогсож байсан. Гэтэл тэр найз нь болихгүй, хохирогч залууг нүүр рүү нь цохисныг харсан. ************ ах ямар нэгэн зодоонд оролцоогүй. Цохисон хүн нь гэрч болоод салгасан хүн нь зодсон болсныг гайхаад байгаа. Орой нь цагдаа ирээд Хан-Уул дүүргийн Цагдаа дээр мэдүүлэг өгсөн.” гэсэн мэдүүлэг,

 

4. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ******ын өгсөн:

Тухайн  бид гурав суугаад байж байхад хөшиг татсаны цаана хүмүүс маргалдаад асуудал болоод байхаар нь ************ тэр газрыг ажиллуулдаг болохоороо “”би ямар ч байсан яваад ирье гээд явсан. Хажууд байсан ******, ************г чинь зодох гээд байна гэхээр нь би “сууж бай, бид нарт хамаа байхгүй, цаана чинь зөөгч, ажилчид нь байхад хэрэггүй” гэсэн чинь “би очно”  гээд очсон. Хохирогч гээд байгаа ****** цаана өөр хүнтэй маргаад, заамдаж гарч ирээд, ****** гээд байгаа хүн нүүр рүү нь цохисон. Тэгтэл нөгөөх нь бас эргүүлээд цохиод, бид нар очиж салгасан. ************ цаанаас нь салгаад би наанаас нь салгаад байж байхад цагдаа орж ирсэн.

...************ тэр газрыг ажиллуулж байгаа хүн учир хүн цохихгүй, харин зодооноос сэргийлж тэр хүмүүсийг салгасан. Тэр ****** гэх хүнийг салгах гээд дийлэхгүй байсан. Тэгтэл орилж хашгираад, сонин хүн байсан. Цагдаа ирээд, тэр хүнийг авч яваагүй. Маргааш нь цохиулсан хүн нь гомдол мэдүүлсэн асуудал болсон. Би ******ийг хамт сууж байсан болохоор “болио” гээд татаж салгасан. ************ өөрөө ажиллуулдаг болохоор зодоон гаргахыг хүсэхгүй, цаана байгаа хүмүүс, наана байгаа хүмүүс гээд бүгдийн зохицуулаад боль гээд яваад байсан. ************ бараан ногоон өнгийн хувцастай байсан санагдаж байна.“ гэсэн ,

 

Хоёр. Эрүүгийн ........... дугаартай хэргээс:

 

1. Зөрчлийн хэрэг нээсэн эрх бүхий албан тушаалтны тогтоол (1 дүгээр хэргийн 3 дахь тал),

 

2. ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дуудлага лавлагааны хуудас (1 дүгээр хэргийн 5 дахь тал),

 

3. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хэв журмын эргүүлийн офицерын илтгэх хуудас (1 дүгээр хэргийн 7 дахь тал),

 

4. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 9-11 дэх тал),

5. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 1-р хавтас 15-23 дэх тал),

 

6. Хувцас эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хэргийн 24 дэх тал),

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******гийн хохирогчоор өгсөн:

“...Би 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр эхнэр бид хоёр ажил дээрээ байж байгаад орой эхнэрийн найз болох ****** төрсөн өдөрт явахаар болсон. Бид хоёрыг ажил дээр байх үед л ****** эхнэр рүү өдөржингөө залгаад уриад байсан юм. Тэгээд бид хоёр Хан-Уул дүүрэг 1 хороонд байрлах ****** гэх ресторанд 22 цагийн үед очсон ороод сууж байтал ****** найзууд гэх ******, ******, ******, тэгээд ******ийн нөхөр, мөн ****** гэх залуу эхнэрийн хамтаар байсан. Тэгээд бид нар ойр зуурын юм яриад пиво уугаад сууж байтал ****** гэх залуу миний ярьсан юм болгоныг эсэргүүцээд мушгиад, намайг олон хүмүүсийн дунд илтэд өдөж хоргоогоод байсан.

Тэр үед манай эхнэр ******ын эхнэрийн хажууд сууж байсан ба “найзуудаа маргалдаад яах юм бэ” гэж гуйсан. Тэгтэл чимээгүй байхгүй, мөн л намайг үгээр идээд байхаар нь би уг ****** гэх залууд хандаж “хоёулаа гаръя, гараад хэл амаараа учраа олъё, чи намайг яах гээд ингээд зүгээр байлгахгүй өдөөд байгаа юм бэ” гэж хэлтэл надтай хамт гараагүй. Тэгээд би байж байгаад эхнэртээ “хоёулаа явъя энд байх ямар ч сонирхол алга уур амьсгал онцгүй байна” гэж хэлэхэд манай эхнэр “за за удахгүй дуусах гэж байгаа юм чинь байж байгаа хамт явъя” гэж хэлсэн.

Тэгээд би эхнэрийнхээ хувцсыг өмсүүлэх гээд байж байтал ****** гэх залуу намайг араас мөн доромжлоод байсан. Би “босоод ирээч” гэж хэлтэл эхнэрийнхээ ардуур орчоод босож ирэхгүй байсан. Тэгээд би гарч тамхи татах гээд гадаа гарч тамхи татаад байж байтал манай эхнэр дотор орилох шиг болохоор нь яваад ортол эхнэр ****** гэх залууг миний хамар руу цохичихлоо гээд уйлж байсан. Тэгэхээр нь би эхнэрээ өмөөрч уг ****** гэх залууг барьж авах гээд ухасхийтэл мөн эхнэрийнхээ ардуур орчихсон.

Гэтэл араас үл таних 3 залуу бариад авсан. Тэгэхээр нь би уг 3 залууд намайг тавьчих,  би энэ залуутай учраа олох гэж байна, та нарт ямар хамаатай юм гэж хэлсэн. Тэгтэл ******ын эхнэр намайг өшиглөөд ****** мөн намайг араас дагз руу цохисон.

Тэгтэл нөгөө үл таних 3 залуугийн нэг жижигхэн хар залуу намайг нүүр нүд, хамар руу цохисон, нөгөө хоёр залуу нь гар хөдөлгөхгүй гараас барьчхаад тавихгүй байсан, тэгэхэд нөгөө жижигхэн хар залуу намайг цохиод байсан. Уг ресторанд үймээн гаргахгүй гэж гэж намайг зодсон. Намайг цохисон гэх жижиг залуугийн ресторан байсан юм байна лээ.

Би нэг ч хүн цохиогүй. Уг жижигхэн хар залуу намайг цохиж байх үед миний хажууд манай эхнэр хажууд байсан, мөн тухайн залуутай байсан хоёр залуу байсан. Ер нь тэнд байсан хүмүүс ерөнхийдөө харсан байх гэж бодож байна. Намайг цохисон жижигхэн залуу хоёр найзынхаа хамт өөрийнхөө ресторанд уугаад сууж байсан юм шиг байна лээ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1 дүгээр хэргийн 30-32 дахь тал),

 

Мөн хохирогчийн дахин өгсөн:

“...Би буцаад ресторан луу орсон чинь эхнэр ****** “энэ залуу намайг цохисон” гээд ******ыг заахаар нь би ****** дээр очих гэсэн чинь ****** нь эхнэрийнхээ ард сууж, гарч ирэхгүй байсан. Би өөрөө ******ад хүрч амжаагүй, надаас зугтаагаад байсан. Тэгтэл миний араас үл таних 3 залуу ирсэн. Энэ 3 залуу бол төрсөн өдрийн арга хэмжээнд оролцоогүй, тусдаа ширээнд сууж байсан залуучууд. Тухайн 3 залуугийн 2 нь миний гараас барьж аваад энд маргаан гаргахгүй шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би “миний гарыг тавьчих, энэ залуутай учраа олох хэрэг байна” гэж хэлсэн чинь “чи миний хариуцан ажиллуулдаг газарт үймээн самуун гаргахгүй шүү бацаан минь” гэж хэлээд миний нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохисон. Намайг цохисон бараан өнгийн хувцастай жижиг биетэй, хар бараан царайтай  залууд хандаж “чи ямар хүүхэн шиг цохидог юм бэ, намайг тавь, миний эхнэрийг цохисон залуутай уулзах хэрэгтэй байна” гэж хэлсэн чинь миний үгийг хүлээж авахгүй байсан.

...Миний биед учирсан гэмтэл болох уруулын салстад шарх, үүдэн хоёр шүдний сулрал гэмтлийг тухайн рестораны эзэн гэх намхан биетэй, хар бараан царайтай бараан өнгийн хувцастай залуу миний нүүрэнд цохиж учруулсан байгаа. Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлттэй танилцсан санал нийлж байна.

****** гэх залуу намайг цохиж зодсон зүйл байхгүй. Харин намайг хориод гарнаас бариад, ...зууралдаад байсан. Миний биед гэмтэл учруулсан хүн нь тухайн рестораны эзэн нь байсан. Би яагаад энэ үйл явдлыг сайн санаж байна вэ гэвэл би тухайн ресторанд очоод 1 цаг гаран болоод 3 хундага архи  уусан. Уугаад согтсон зүйл байхгүй, болсон үйл явдлыг бүгдийг нь санаж байгаа учраас намайг цохиж зодсон хүнийг би яг хэлж байна.

Тухайн хүнийг зодож байхад нь би өөдөөс нь харж байсан. Би өмнөх өгсөн мэдүүлэгт ч тэр намайг рестораны эзэн нь зодсон гэдэг талаар хэлсээр байхад өөр хүнийг намайг зодсон мэтээр яллагдагчаар татсан байна. Хуулийн дагуу шалгуулмаар байна. Эмчилгээнд зарцуулсан баримтуудтай холбоотой асуудлаар баримтаа хавсаргаж өгнө...”

гэсэн мэдүүлэг (хэргийн 1 дүгээр хавтас 227-229 дэх тал),

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.******ийн гэрчээр өсөн:

“... Би 2022 оны 01 сарын 05-ны өдөр ажил дээрээ нөхрийнхөө хамт байж байтал манай найз ****** нь 17 цагийн үед над руу чат бичээд төрсөн өдөртөө урьсан. Төрсөн өдөр нь 19 цагаас эхлэх ёстой байсан. Би ажил дээрээсээ гараад Хан-Уул дүүргийн ****** гэх ресторанд очиход 21 цаг өнгөрч байсан. Тэгээд ороод ******д мэнд хүргэчхээд ****** хажууханд суусан, манай нөхөр ширээнээ доод хавьд суучихсан,  тэгээд бид ойр зуурын юм яриад байж байсан. Би нэг шилтэй пиво уусан, манай нөхөр бид хоёрыг ороход тэд нар нэг шил архи уучихсан, бас пиво уусан, аль хэзээний халчихсан байсан.

Тэгээд юм ярилцаад байж байхдаа “нөхөр бид нэг амралтын газар нээж байгаа ирээрэй, найз нарыгаа урьж байна” гэж хэлтэл ****** нь “би очихгүй, шашин шүтдэггүй” гэж хэлэхэд нь манай нөхөр уг залууд хандаж чамайг угаасаа уриагүй байна л даа гэсэн. Тэгээд манай нээж байгаа амралт Сэлэнгэ аймгийн Амарбаясгалант хийдийн хажууд байдаг учраас амрангаа хажуугийн хийд орж засал номоо уншуулаад амарч болно л гэж ярьж байсан юм.

...Манай нөхөр нэг өндөр залуугийн хамт тамхи татахаар гараад явсан ба тэр хооронд ****** нь ширээ цохиж босож ирээд манай нөхрийг “энэ юун хошин банди ирчихсэн юм” гэж шүдээ зуугаад, үргэлжлүүлээд доромжлоод байсан. Тэгэхээр нь би уурлаад стакантай ус ****** руу цацчихсан юм. Тэгээд би буцаад сандал руугаа суудалдаа суутал араас хөөе гээд намайг дуудахаар нь эргээд хартал ****** намайг гараараа нүүр лүү цохисон. Тэгтэл би дагз хэсгээрээ хана мөргөөд уначихсан юм. Тэр үед манай найз ****** ******ад хандаж “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ” гэж орилтол гаднаас манай нөхөр орж ирэхэд нь би нөхөртөө энэ залуу намайг цохиод унагаачихлаа гэж хэлтэл манай нөхөр ******ыг барьж авах гээд очтол найзууд нь хамгаалаад, манай нөхрийг бариад авсан.

Тэгтэл цаад цаа ширээн дээр сууж байсан үл таних 3 залуу хүрээд ирсэн, сүүлд сонсох нь ээ нэг нь уг рестораныг ажиллуулдаг болж таарсан. Тэгээд ирээд найзын ресторанд яагаад чимээ шуугиан үүсгээд байна аа дүү нар гэж хэлээд манай нөхрийг нөгөө 3 залуугийн хоёр нь сугадаад цааш аваад явсан.  Тэгээд би манай хүнийг тайвшруулж байгаа юм байх гэж бодтол нэг жижигхэн залуу буюу сүүлд нэрийг нь мэдсэн ************ гэх залуу манай нөхрийг нүүр лүү нь цохиж байсан. Мөн хоёр талаас нь барьчихсан байсан хоёр ахын нэг жижиг нь мөн цохиж байсан. Тэгтэл ****** эхнэртэйгээ хамт хувцсаа өмсчихсөн  явах гэж байсан тэр үед манай нөхөр ******ыг “чи байж бай” гэж хэлтэл ****** нь манай нөхрийн дагз руу нэг цохичхоод яваад өгсөн.

Тухайн ресторанд байсан 3 залуугийн ************ гэх жижигхэн хар залуу нь уг рестораны эзэн гэсэн, нөгөө хоёр нь найз нь гэж байсан. Манай нөхөртэй маргалдаад  байсан ****** гэх залуу бол ************ гэх залуугийн дүүгийнх нь найз юм билээ. Тэгээд өмөөрөөд байсан юм байна лээ.

Манай нөхрийн биед учирсан гэмтлийг ************ нүүр лүү нь цохиж учруулсан. Мөн гараас нь барьж байсан хоёр залуугийн жижигхэн нь залуу нь мөн толгой хэсэг рүү нь цохисон санаж байна. Мөн манай нөхрийг зодож байх үед би цагдаа дуудах гээд гар утсаараа залгатал цагдаа дуудуулахгүй гээд миний гар утсыг бүдүүн зээгч эгч булааж аваад байсан. Мөн уг эгч намайг тэвэрчхээд  хөдөлгөхгүй, чи цагдаа дуудаж яах гээд байгаа юм, дуудлагаа буцаа гээд байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 38-39 дэх тал),

 

- Мөн гэрчийн дахин өгсөн:

“... Тэгтэл тухайн хажуугийн ширээн дээр сууж байсан танихгүй 3 залуу босож ирээд “та нар яагаад найзын ресторанд асуудал үүсгээд байна” гэж хэлээд тухайн 3 залуугийн хоёр залуу нь нөхрийн маань гарыг барьсан чинь тухайн рестораны эзэн гэх намхан хар бор царайтай хар подволкатай эрэгтэй хүн нөхрийг маань нүүр лүү цохиод байсан чинь нөхөр маань та нартай ярихгүй, миний эхнэрийг цохисон залуутай уулзах хэрэг байна, та нар миний гарыг тавь  гэж хэлсэн... Тэр хэрэг гардаг өдөр би вино уусан, өөр ямар нэг архи уугаагүй. Болсон үйл явдлыг бүгдийг санаж мэдэж, харж байсан. ...Миний харснаар бол тухайн рестораны эзэн гэх залуу архи нөхрийг маань цохиж байгаад одоо эндээс гар гэж хэлээд цохиход нөхөр маань толгойгоороо хананд суурилуулсан байсан толийг хагалсан байсан.

Манай нөхрийн биед ****** гэдэг хүн гэмтэл учруулаагүй, гарнаас нь бариад байсан. ХАрин тухайн рестораны эзэн ************ гэдэг залуу зодож биед нь гэмтэл учруулсан байгаа. хэрэг гардаг өдөр цагдаагийн хэлтэс дээр ирээд нөхрийг маань зодсон хүн бол рестораны эзэн, хар өнгийн подволкатай залуу цохисон гэж зөндөө хэлсэн байгаа. өөр надад нэмж ярих зүйл байхгүй. Ярьсан хэлсэн бүхэн үнэн зөв.” гэсэн мэдүүлэг (хэргийн 233-234 дэх тал),

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.******ийн гэрчээр өгсөн:

Вип хэсэгт хөшигний цаана сууж байсан 10 орчим залуус хоорондоо маргалдаж муудалцаад орилоод эхэлсэн. Тэр үед нэг эмэгтэйн дуу чанга орилж “намайг цохичихлоо” гээд орилоод байсан. Тэр үед ************ уг рестораны эзэн учраас зохицуулах санаатай очсон. Тэгээд ************ учрыг нь олох гээд байж байтал нөгөө хэд нь үгэнд орохгүй хоорондоо ууж байсан пивоо цацаад шилийг нь шидээд байсан. Тэгээд тэнд байсан хүмүүсээс нэг нь цагдаа дуудсан, хэн дуудсаныг санахгүй байна. Цагдаа ирэх хооронд тэр хэд маргалдаад салж өгөхгүй, нөгөө орилоод байсан эмэгтэй нь нөхөр эхнэрийг ээ өмөөрөөд орилоод, салж өгөхгүй байхаар нь би очиж салгасан.

Тэр үед уг орилоод байсан эмэгтэйн нөхөр намайг “чи юу юм, намайг мэдэх үү” гэж хэлээд намайг заамдаж аваад, миний өмсөж байсан цамцны товчийг бүгдийг нь тастаад хаячихсан, мөн гадуур нь байсан жилеткийг урчихсан. Тэгээд дайраад байхаар нь би уг залууг биеэ хамгаалж түлхсэн. Тэр үед ************, ****** хоёр салгасан. Тэгтэл гаднаас цагдаа орж ирээд салгасан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1 дүгээр хавтас 42-43 дахь тал),

 

10. Мөрдөн шалгах  ажиллагааны явцад ******ын гэрчээр өгсөн:

“...Тэр хэдийн сууж байсан хэсэг наагуураа хөшиг татчихсан байсан учир маргаан болж байгаа нь сонсогдож байсан, харагдаагүй. Дараа нь ************ очиж тухайн хэрүүлийг салгах үед араас нь ****** очсон. Тэгээд нөгөө залуутай маргалдаж байгаад уг залуу наашаагаа ирэх үед хамраас нь цус гарчихсан байсан. ****** уг залууд гар хүрээгүй” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хэргийн 50-51 дэх тал),

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ****** гэрчээр өгсөн:

“...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай эхнэр ****** төрсөн өдөр болж, эхнэр бид хоёр найзуудыгаа урьж миний ажилладаг ресторан дээр тэмдэглэсэн. Манай эхнэрийн төрсөн өдөр дээр 10 орчим хүн ирсэн байсан. Хоол унд идээд сууж байтал 21 цагийн үед манай эхнэрийн найз ******, нөхрийн хамтаар ирсэн. Тэгээд ирээд пиво уугаад юм яриад сууж байтал 23 цагийн үед манай эхнэрийн найз ******ийн нөхөр гэх залуу жоохон халчаад манай найзтай маргалдах, гээд үг сөрөөд байсан. Тэгж байгаад уг залуу ширээнээс босож ирээд, ******ын дагз руу алгадаад авсан. Тэр үед ****** босож ирээд тэр хоёр хоорондоо барьцалдаад авах гээд байхаар нь бид нар дундуур нь ороод болиулсан.

Тэр үед ******ийн нөхөр манай найзтай тамхи татах гээд гараад явчихсан тэр хооронд ****** манай найз ******тай “чи хэн юм зайл” гээд маргалдаж байгаад нүүр рүү нь стакантай пиво цацчихсан. Тэгтэл ****** буцаагаад уг эмэгтэйг нүүр рүү нь мангасдаад түлхтэл, уг эмэгтэй шалан дээр асгасан пиво дээрээ хальтраад уначихсан.

Тэгээд уг эмэгтэй босож ирээд орилоод, нөхрийгөө дуудаад, энэ муу одой морь намайг түлхээд унгачихлаа гээд орилж байгаад дахин пиво авч цацах үед би оногдсон. Тэгж байтал гаднаас нөхөр нь орж ирээд, ****** бид хоёр руу дайраад “манай эхнэрийг цохидог хэн бэ” гээд ****** руу дайраад байсан. Мөн ************ ахын сууж байсан ширээн дээр ******ийн нөхөр очоод, ширээн дээр байсан зүйлсийг шидэх гээд тэгээд ************ ахын найзтай маргалдаж хоорондоо зодолдсон.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хэргийн 54-55 дахь тал),

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ********* гэрчээр өгсөн:

“... 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би ажил дээрээ байж байтал ******  эхнэр гэх эмэгтэй манай ажил дээр төрсөн өдрөө тэмдэглэсэн. Тэгээд найзууд нь гэх 10 орчим залуус манай рестораны дээд талд ширээ засаж суугаад хоол унд идээд ууж идээд байж байсан. Тэгтэл ****** эхнэрийн найз гэх нэг эмэгтэй нөхөртэйгөө 21 цаг өнгөрч байх үед орж ирсэн санаж байна. Мөн уг ширээн дээр суугаад хоол унд идэж пиво ууцгаасан байх тэгээд байж байтал 23 цаг өнгөрч байх үед сүүлд орж ирсэн эмэгтэйн нөхөр тэнд байсан залуутай маргалдаад байсан. Тэгж байгаад гадагшаа тамхи татах гээд гарсан. Тэр хооронд тухайн залуугийн эхнэр намайг хүн зодчихлоо гээд орилоод унасан. Яасан бэ гэхээр уг эмэгтэй нэг залуутай маргалдаж байгаад нүүр рүү нь пиво цацчихсан тэгтэл нөгөө залуу нь уурлаад нүүр рүү нь мангасдаад түлхсэн чинь уг эмэгтэй хойшоогоо уначихсан. Босож ирээд орилоод намайг эд нар нийлээд зодчихлоо гээд байсан. Тэгээд нөхөр нь орж ирээд бүх хүмүүс рүү дайраад зууралдаад байсан.

Тэр үед ************ уг залууг салгасан. Тэгж байх үед ************гийн хоёр найз нь ирж туслах санаатай салгах үед уг ************гийн найзтай нөгөө эмэгтэйн нөхөр маргалдаж барьцалдаад авсан тэгтэл ************гийн найз уг залууг нэг цохичихсон тэр үед хажууд нь байсан хүмүүс салгаад үүд рүү гаргасан ба удалгүй цагдаа ирсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хэргийн 58-59 дэх тал),

 

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ********* гэрчээр өгсөн:

“...Манай нөхөр бид хоёр 19 цаг өнгөрч байхад очсон. Тэгээд хоол идээд манай нөхөр пиво уусан би бол уугаагүй ээ, эрүүл мэндийн шалтгааны улмаас согтууруулах ундааны зүйл хэрэглэж болдоггүй юм. Тэгээд бид нар ойр зуурын юм яриад сууж байтал гаднаас ****** найз гэх эмэгтэй нөхрийнхөө хамтаар орж ирсэн. Мөн ширээнд сууж пиво болон архи уусан. Тэгээд бөөндөө юм яриад сууж байтал уг сүүлд орж ирсэн эмэгтэйн нөхөр нь манайх Амарбаясгалант хийдийн хажууд амралтын газартай хэдүүлээ тийшээ явж амарцгаая гэж хэлсэн. Тэгэхээр нь би яахын бэ тэрний оронд Хөвсгөл далай орвол зүгээр юм биш үү, тийм шашин машинтай газар явж байхаар гэж хэлтэл уг залуу дотроо дургүй нь хүрсэн юм шиг байна лээ.

Тэгтэл эхнэр нь хажуу талаас манай нөхрийг “чи аль сургууль төгссөн юм, 52 дугаар сургууль гэсэн үү, танай доод үед хоёр мисс охин байдаг мэдэх үү” гэж асуутал манай нөхөр “мэдэхгүй ш дээ” гээд жоохон уцаарласан маягтай хэлтэл нөхөр нь хажуу талаас чи чинь бараг лам юм биш үү, сулралтай юм биш үү гэж хэлсэн. Тэгээд манай нөхөртэй хэг ёг харьцаад байсан. Уг залуу манай нөхөр, бид хоёрын өөдөөс харж суучхаад доод уруулаа амандаа зуучхаад манай нөхрийг “чиний овог нэр юу юм, чи хэдэн онд төрсөн юм” гээд асуугаад байхаар нь би уг залуугаас чи ямар шаардлагаар асуугаад байгаа юм  асуутал би “лам ш дээ, яахыг нь дараа нь харахгүй юу” гэж заналхийлж яриад байсан.

Тэгээд манай нөхөртэй хоёулаа гаръя зодолдъё  гэж хэлсэн тэр үед манай нөхөр үгүй ээ чамтай гарахгүй гэж хэлтэл маргалдаж байгаад намжаад байж байтал уг залууг манай нөхрийн найз тайвшруулаад тамхилахаар үүд рүү явахдаа бид нарын араар тойрч гарсан. Ардуур гарахдаа уг залуу манай нөхрийн дагз руу цохиод авсан,  тэгэхээр нь миний уур хүрээд би уг залуу руу “чи яагаад байгаа юм тэнэг минь” гэж дайрсан. Тэгтэл манай нөхөр намайг “одоо болио” гэж хэлээд тэр хоёр цаашаа тамхи татахаар гарсан. Тэр үед уг залуугийн эхнэр болох ****** гэх эмэгтэй ******д хандаж “энэ хоёр юмаа зайлуул, би чиний багийн найз биз дээ” гэж хэлсэн. Тэгээд ширээн дээр байсан шилтэй пивоо стакан дотроо эрүүлж байснаа манай нөхөр, бид хоёр руу цацчихсан. Тэгээд дахиж хундагатай архи цацсан. Тэр үед ****** “чи болиоч ээ” гэж хэлээд суулгах гэж байтал самартай таваг аваад над руу шидэх гэж байхад нь манай нөхөр уг эмэгтэйг цааш нь түлхчихсэн чинь хальтираад газар уначихсан.

Тэгээд босож ирж байх үед нөхөр нь цаанаас тамхиа татчихсан орж ирж таарсан. Тэр үед ****** нөхөртөө хандаж “энэ намайг зодчихлоо” гэж аймар орилоод хэлтэл уг залуу шууд уурлаж, ирээд манай нөхөр рүү дайраад “би чамайг алж байж гарна” гэж орилоод байсан. Тэр үед цаад ширээн дээр сууж байсан ах нар ирээд “чи болиоч ээ” гэж салгах гэтэл ******ийн нөхөр нөгөө ирсэн ах нар руу дайраад уг ширээний хажуу талаас цаашаа үүд хэсэг  рүү явсан. Тэгээд тэнд маргалдаж байгаад буцаж ирэхдээ хамраас нь цус гарчихсан ирсэн. Сүүлд намайг ****** гэдэг пизда  цохичихлоо гээд орилоод байсан. ****** гээд байгаа нь уг рестораны эзнийх нь найз гээд өндөр нүдний шилтэй залуу байсан. Тэгээд цагдаа дуудчихсан байсан удалгүй цагдаа ирж таараад, зодоон хийсэн хүмүүсийг авч явах үед тэр ****** гэх өндөр залуу машинд суух гээд загнах үед уг ******ийн нөхөр болох залуу би энэ ахад бол гомдолгүй, харин энэ пиздаад гомдолтой гээд манай нөхөр рүү заагаад, энэ манай эхнэрийг зодсон гээд байсан...” гэсэн мэдүүлэг ( 1 дүгээр хэргийн 67-69 дэх тал),

 

14. Зөрчил шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны ******г асуусан тэмдэглэлд:

“...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай ресторанд манай дүүгийн найз ****** төрсөн өдөр болоод манайд тэмдэглэсэн. Тухайн үед нь хажуу талынх нь ширээн дээр ******, ****** гэх гэх 2 найзын хамт сууж байсан. Төрсөн өдөр болж байгаа арга хэмжээн дээр хүмүүс хэрэлдэж маргалдаад байхаар нь би босож очоод юу болоод байгаа яасан юм гэхэд цагдаад дуудлага өгсөн эмэгтэй тэнд байсан хүмүүс рүү дайраад намайг зодлоо гээд хашхираад байхаар нь би тэр эмэгтэйг болиулах санаатай одоо боль тарцгаа гэж хэлэхэд  нөхөр нь гэх залуу ирээд за ахаа одоо тарлаа гэж хэлсэн чинь эхнэр чи намайг зодчихоод байхад явах гээд байхдаа яадаг юм бэ гээд уурлаад байсан. Тэгээд тэр хэдийг гарахгүй байхаар нь манай найз ****** “”та нар одоо боль гээд тэр залуутай зууралдаж аваад түлхсэн чинь манай найзын цамцыг урснаас болж хоорондоо зодолдсон. Ингээд би дундуур нь орж салгаж болиулсан удалгүй цагдаа нар орж ирсэн. Би ****** гэх залууг танихгүй, тухайн үед манай найз ******тай зодолдсон, бид нар хажууд нь байж байгаад салгасан өөр зодож цохисон хүн байхгүй....” гэсэн мэдүүлэг (хэргийн 1 дүгээр хавтас 78 дахь тал),

 

15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ********** гэрчээр өгсөн:

“...Би тухайн өдөр дуудлага хүлээг авч дэслэгч ****** хамтаар ****** ресторанд очиход нэг эмэгтэй уйлчихсан орилоод, эд нар манай нөхрийг зодчихлоо гээд орилоод,  харин нөхөр гэх залуу нэлээн согтуу хамраас нь цус гарчихсан, “****** гэх пизда намайг цохисон шүү” гээд орилоод байсан. Тэгээд тухайн ресторанд байсан залуусыг гаргаж гадаа зогсоож байтал ****** дотогшоо орж хяналтын камерыг нь тухайн хамраас нь цус гарсан залуугийн эхнэрийн хамт шүүх гэтэл камер нь ажиллахгүй байна нь гэж хэлээд гарч ирсэн.

Тэгээд тухайн хамраас нь цус гарсан байсан залууг хэлтэс рүү авч явах гэтэл үүдэнд нэг залуу эмэгтэй хоёртой хэрэлдээд явж өгөхгүй байсан. Тэгээд тухайн залууг хэлтэс дээр авчирч хүлээлгэн өгсөн... ” гэсэн мэдүүлэг (хэргийн 1 дүгээр хавтас 82 дугаар тал),

 

16. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ****** гэрчээр өгсөн:

“...****** найз нөхрийнхөө хамтаар 21 цагийн үед ирсэн. Тэгээд мөн ширээнд сууж, хамт ууц идэцгээсэн. Яриа хөөрөө орчихсон ойр зуурын юм яриад сууж байтал тухайнн сүүлд ирсэн эмэгтэйн нөхөр жоохон согтчихоод ******тай маргалдаад явсахсан. Яг юунаас болсныг мэдэхгүй байна. Тэр хоёр хоорондоо үг сөрөөд хэрүүл хийгээд салж өгөхгүй болохоор нь би одоо болио хөгшөөн гээд дагуулаад гадаа гарч, тамхи татсан. Тэгээд тамхи татчихаад буцаж орох үед эхнэр нь орилоод ******тай  маргалдаад байсан. Тэгсэн надтай тамхилдаг залуу эхнэрээ өмөөрч дахин ******тай хэрүүл хийж бөөн хэрүүл болсон. Энэ үед рестораны эзэн болох ************ ирээд уг маргааныг болиулах гэхэд тоохгүй, хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан. Мөн надтай хамт тамхилдаг залуу ******ын ар дагз руу нэг удаа цохисон. Тэр үед би тэр залууг тайвруулж салгах гэж хичээсэн. Тэгтэл ************гийн найз өндөр биерхүү залуу ирээд мөн уг маргааныг салгах гэж оролдсон. Тэгж байгаад нөгөө залуу буюу надтай тамхи татах гэж гарсан залуутай маргалдаж, хоорондоо зууралдаж нэг нэгийгээ татаж чангаасан. Тэр үед уг залуугийн эхнэр ****** гэх эмэгтэй цагдаа дуудсан. Тэгээд та нар байж бай гээд орилоод байсан. Тэр үед ******ийн нөхөр болон ************гийн найз өндөр залуу хоёр маргалдаад салахгүй байж байгаад ************гийн найз ******ийн нөхрийг нэг цохисон. Тэгтэл нөгөө залуугийн хамраас цус гарчихсан. ******ийн нөхрийг ************гийн найз нэг удаа л цохисон, би тэр хоёрыг 5-6 метр орчмын зайнаас харж байсан...” гэсэн мэдүүлэг (хэргийн  1 дүгээр хавтас 85-86 дахь тал),

 

17. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.****** гэрчээр өгсөн:

“...Тэгээд ойр зуурын юм ярилцаад сууж байтал ******ийн нөхөр ******тай санаа бодол зөрөлдөж хоорондоо маргалдсан. Тэгээд ширээнээс босохдоо ******ийн нөхөр ******ын дагз руу цохисон. Тэгээд тэр хоёр маргалдаж хоорондоо барьцалдахаар нь манай нөгөө хэд салгасан санаж байна. ******ийн нөхөр цаашаа тамхи татах гээд гарсан, ****** үлдчихсэн байсан. Тэгтэл ****** ******ын нүүр лүү пиво цацчихсан, тэгсэн ******ын уур хүрээд түлхчихсэн чинь хойшоогоо унасан, унахдаа хана мөргөсөн. Тэгээд босож ирээд орилоод ширээн дээр байсан бүх шингэн зүйлсийг цацаад орилоод байж байтал гаднаас нөхөр нь тамхи татчихаад орж ирж таарсан. Тэгээд намайг зодчихлоо гээд нөхөртөө хэлээд нөхөр нь ******тай маргалдаад байсан.

Тэр үед ************ гэх рестораны эзэн ирж хэрүүл маргааны болиулах гэж ирсэн. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна.

Сүүлд сонсоход ******ийн нөхөр цаашаа үүд хэсэгт ************гийн найзтай маргалдаж байгаад цохиулчихсан гэж ярьцгааж байсан.

Тухайн өдөр нэг шил вино,  хүнийхээ тоогоор пиво ширээн дээр тавьсан байсан. 2 шил цагаан архи авсан. Согтсон хүмүүс байгаагүй, бүгд биеэ хянах чадвартай байсан...” гэсэн мэдүүлэг  (хэргийн 1-р хавтас 90х),

 

18. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1436 дугаартай:

“1.******д доод уруулын салстад шарх, зүүн өвдөг, зүүн зовхи, хуйханд цус хуралт, үүдэн хоёр шүд бага зэрэг хөдөлсөн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн, цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл тогтоов.

4. Дээрх гэмтлүүд нь нэг хоногийн дотор үүссэн байна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги, алдагдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт (хэргийн 93-94 дэх тал),

 

19. Шинжээч эмч ******** мэдүүлэг авсан тэмдэглэлд:

“ ... Уг гэмтлүүдээс уруулын салстад шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мөн бусад гэмтэл нь бөөндөө нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 98-99 дах тал),

 

20. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын 2022 оны 03 сарын 07-ны өдрийн тогтоол (1 дүгээр хэргийн 111-112 дахь тал),

 

21.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.******ийн яллагдагчаар өгсөн:

“...****** гэх залуу намайг заамдаж боосон тэр үед миний сорочканы 3 товч тасарчихсан, жилетек урагдсан би тухайн жилеткээ тэгээд хаячихсан. Тэгээд надаас салахгүй зууралдаад миний шүүн шанаа тус газар нэг удаа цохисон. Тэгэхээр нь би нүүрээ хамгаалаад буцааж заамдаж түлхсэнийг тэд нар цохисон гэж харсан байх.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хэргийн 118-119 дэх тал),

 

22. Л.******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1

дүгээр хэргийн 127 дахь тал),

           

23. Зарим яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2022 оны 12 сарын 16-ны өдрийн 20 тугаартай прокурорын тогтоол (хэргийн 2-р хавтас 40 дэх тал)

 

24. ************ дугаартай шүүгчийн захирамж (хэргийн 213-214 дэх тал),

 

         25. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 1 дүгээр хавтас 235-238, 239-240 дэх тал),

 

26. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******гийн яллагдагчаар өгсөн:

“... Миний зүгээс 2022 оны 01 сарын 05-ны өдөр хохирогч ******гийн бие эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй. Тухайн үед хохирогч гээд байгаа залуу өөрөө нэлээн согтуу байсан, хүн андуураад байгаа юм болов уу гэж бодож байна. ****** нь найз нартайгаа маргалдаж байхад нь би очоод салгасан. Тэгэхэд “ахаа бид нар одоо тарлаа” гэж хэлж байсан. ****** төрсөн өдрийн арга хэмжээ болоод тэнд хэрүүл маргаан гарч байсан ба би хажуугийн ширээнд найз ******, ****** нарын хамтаар пиво уугаад сууж байсан.

****** гэдэг эмэгтэйг танина, түүний найз залуу ****** нь миний эхнэр ******агийн төрсөн дүү байгаа юм. Тухайн өдөр ****** нь төрсөн өдрийн арга хэмжээгээ миний ажиллуулж байгаа ****** нэртэй ресторанд тэмдэглэж байсан.

Төрсөн өдрийн арга хэмжээн дээр маргаан болоод хохирогч ******гийн эхнэр намайг зодчихлоо гэж хэлээд орилоод хоорондоо муудалцаад байсан. Тэгээд би очоод яагаад байгаа юм, больцгоо гэж хэлсэн чинь тэр үед ****** “за ахаа, одоо больцгооё” гэж хэлж байсан. Үүдэнд ******тай миний найз ****** маргалдаад зууралдаад заамдалцаад байхад нь би очоод салгасан. Тэгээд хэсэг хугацааны дараа очсон чинь тухайн залуугийн хамраас нь цус гарсан байдалтай, ******ийн өмсөж байсан хувцас цус болсон байсан. Би тухайн үйл явдлыг хараагүй. Миний бодож байгаагаар бол ****** цохиж зодоод гэмтэл учруулсан байх гэж бодож байна. Тухайн өдөр би болсон үйлд явдлыг санах хэмжээний согтуу байсан.

Миний харж байгаагаар хохирогч ****** тухайн өдөр биеэ хянах чадвартай, согтолт гайгүй байсан. Би ******д огт гар хүрээгүй. Би гомдолтой, намайг гүтгэж байна.“ гэсэн мэдүүлэг (хэргийн 2 дугаар хавтас 15-17 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 2 дугаар хавтас 20 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар (хэргийн 2 дугаар хавтас 22 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 2 дугаар хавтас 23 дахь тал), оршин суугаа хаягийн лавлагаа (хэргийн 2 дугаар хавтас 24 дэх тал), үл хөдлөх хөрөнгийн лавлагаа (хэргийн 2 дугаар хавтас 25 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 2 дугаар хавтас 26-27 дахь тал)  зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хангалттай баримтууд гэж үнэлж, дүгнэсэн болно.

Түүнчлэн тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

2022 оны 01 сарын 05-ны өдрийн орой ******* дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “******” нэртэй ресторанд төрсөн өдөр тэмдэглэх арга хэмжээ зохин байгуулагдаж, уг арга хэмжээний үеэр тухайн газарт цугларсан зарим зочдын дунд үл ойлголцол маргаан үүсэж, уг маргааны явцад “эхнэр ******ийг  зодлоо” гэх шалтгаанаар А.****** нь Б.******тай “учраа олно” гэх зэргээр дайрч давшлан, хэрүүл маргаан хийх явдлыг болиулах, зогсоох зорилгоор шүүгдэгч ****** нь  “миний ажиллуулдаг газарт үймээн самуун гаргахгүй шүү” гэсэн шаардлага тавихдаа  А.******гийн биед хүч хэрэглэн халдаж, нүүрэн тус газарт нь  цохисноос түүний биед “...доод уруулын салстад шарх, зүүн өвдөг, зүүн зовхи, хуйханд цус хуралт, үүдэн хоёр шүд бага зэрэг хөдөлсөн гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн:

- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1436 дугаартай дүгнэлт (хэргийн 93-94 дэх тал),

- шинжээч эмч Ц.Ганболдын: “ ... Уг гэмтлүүдээс уруулын салстад шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мөн бусад гэмтэл нь бөөндөө нийлээд гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 98-99 дах тал),

- хохирогч ******гийн:  “...Би 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр эхнэр бид хоёр ажил дээрээ байж байгаад орой эхнэрийн найз болох ****** төрсөн өдөрт явахаар болсон. Бид хоёрыг ажил дээр байх үед л ****** эхнэр рүү өдөржингөө залгаад уриад байсан юм. Тэгээд бид хоёр Хан-Уул дүүрэг 1 хороонд байрлах ****** гэх ресторанд 22 цагийн үед очсон ороод сууж байтал ****** найзууд гэх ******, ******, ******, тэгээд ******ийн нөхөр, мөн ****** гэх залуу эхнэрийн хамтаар байсан. Тэгээд бид нар ойр зуурын юм яриад пиво уугаад сууж байтал ****** гэх залуу миний ярьсан юм болгоныг эсэргүүцээд мушгиад, намайг олон хүмүүсийн дунд илтэд өдөж хоргоогоод байсан.

Тэр үед манай эхнэр ******ын эхнэрийн хажууд сууж байсан ба “найзуудаа маргалдаад яах юм бэ” гэж гуйсан. Тэгтэл чимээгүй байхгүй, мөн л намайг үгээр идээд байхаар нь би уг ****** гэх залууд хандаж “хоёулаа гаръя, гараад хэл амаараа учраа олъё, чи намайг яах гээд ингээд зүгээр байлгахгүй өдөөд байгаа юм бэ” гэж хэлтэл надтай хамт гараагүй. Тэгээд би байж байгаад эхнэртээ “хоёулаа явъя энд байх ямар ч сонирхол алга уур амьсгал онцгүй байна” гэж хэлэхэд манай эхнэр “за за удахгүй дуусах гэж байгаа юм чинь байж байгаа хамт явъя” гэж хэлсэн.

Тэгээд би эхнэрийнхээ хувцсыг өмсүүлэх гээд байж байтал ****** гэх залуу намайг араас мөн доромжлоод байсан. Би “босоод ирээч” гэж хэлтэл эхнэрийнхээ ардуур орчоод босож ирэхгүй байсан. Тэгээд би гарч тамхи татах гээд гадаа гарч тамхи татаад байж байтал манай эхнэр дотор орилох шиг болохоор нь яваад ортол эхнэр ****** гэх залууг миний хамар руу цохичихлоо гээд уйлж байсан. Тэгэхээр нь би эхнэрээ өмөөрч уг ****** гэх залууг барьж авах гээд ухасхийтэл мөн эхнэрийнхээ ардуур орчихсон.

Гэтэл араас үл таних 3 залуу бариад авсан. Тэгэхээр нь би уг 3 залууд намайг тавьчих,  би энэ залуутай учраа олох гэж байна, та нарт ямар хамаатай юм гэж хэлсэн. Тэгтэл ******ын эхнэр намайг өшиглөөд ****** мөн намайг араас дагз руу цохисон.

Тэгтэл нөгөө үл таних 3 залуугийн нэг жижигхэн хар залуу намайг нүүр нүд, хамар руу цохисон, нөгөө хоёр залуу нь гар хөдөлгөхгүй гараас барьчхаад тавихгүй байсан. Тэгэхэд нөгөө жижигхэн хар залуу намайг цохиод байсан. Уг ресторанд үймээн гаргахгүй гэж гэж намайг зодсон. Намайг цохисон гэх жижиг залуугийн ресторан байсан юм байна лээ.

Би нэг ч хүн цохиогүй. Уг жижигхэн хар залуу намайг цохиж байх үед миний хажууд манай эхнэр байсан, мөн тухайн залуутай байсан хоёр залуу байсан. Ер нь тэнд байсан хүмүүс ерөнхийдөө харсан байх гэж бодож байна. Намайг цохисон жижигхэн залуу хоёр найзынхаа хамт өөрийнхөө ресторанд уугаад сууж байсан юм шиг байна лээ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1 дүгээр хэргийн 30-32 дахь тал),

 

Мөн хохирогчийн дахин өгсөн:

“...Би буцаад ресторан луу орсон чинь эхнэр ****** “энэ залуу намайг цохисон” гээд ******ыг заахаар нь би ****** дээр очих гэсэн чинь ****** нь эхнэрийнхээ ард сууж, гарч ирэхгүй байсан. Би өөрөө ******ад хүрч амжаагүй, надаас зугтаагаад байсан. Тэгтэл миний араас үл таних 3 залуу ирсэн. Энэ 3 залуу бол төрсөн өдрийн арга хэмжээнд оролцоогүй, тусдаа ширээнд сууж байсан залуучууд. Тухайн 3 залуугийн 2 нь миний гараас барьж аваад энд маргаан гаргахгүй шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би “миний гарыг тавьчих, энэ залуутай учраа олох хэрэг байна” гэж хэлсэн чинь “чи миний хариуцан ажиллуулдаг газарт үймээн самуун гаргахгүй шүү бацаан минь” гэж хэлээд миний нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохисон. Намайг цохисон бараан өнгийн хувцастай жижиг биетэй, хар бараан царайтай  залууд хандаж “чи ямар хүүхэн шиг цохидог юм бэ, намайг тавь, миний эхнэрийг цохисон залуутай уулзах хэрэгтэй байна” гэж хэлсэн чинь миний үгийг хүлээж авахгүй байсан.

...Миний биед учирсан гэмтэл болох уруулын салстад шарх, үүдэн хоёр шүдний сулрал гэмтлийг тухайн рестораны эзэн гэх намхан биетэй, хар бараан царайтай бараан өнгийн хувцастай залуу миний нүүрэнд цохиж учруулсан байгаа. Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлттэй танилцсан санал нийлж байна.

****** гэх залуу намайг цохиж зодсон зүйл байхгүй. Харин намайг хориод гарнаас бариад, ...зууралдаад байсан. Миний биед гэмтэл учруулсан хүн нь тухайн рестораны эзэн нь байсан. Би яагаад энэ үйл явдлыг сайн санаж байна вэ гэвэл би тухайн ресторанд очоод 1 цаг гаран болоод 3 хундага архи  уусан. Уугаад согтсон зүйл байхгүй, болсон үйл явдлыг бүгдийг нь санаж байгаа учраас намайг цохиж зодсон хүнийг би яг хэлж байна.

Тухайн хүнийг зодож байхад нь би өөдөөс нь харж байсан. Би өмнөх өгсөн мэдүүлэгт ч тэр намайг рестораны эзэн нь зодсон гэдэг талаар хэлсээр байхад өөр хүнийг намайг зодсон мэтээр яллагдагчаар татсан байна. Хуулийн дагуу шалгуулмаар байна. Эмчилгээнд зарцуулсан баримтуудтай холбоотой асуудлаар баримтаа хавсаргаж өгнө...”

гэсэн мэдүүлэг (хэргийн 1 дүгээр хавтас 227-229 дэх тал),

            - гэрч А.******ийн:  “... Би 2022 оны 01 сарын 05-ны өдөр ажил дээрээ нөхрийнхөө хамт байж байтал манай найз ****** нь 17 цагийн үед над руу чат бичээд, төрсөн өдөртөө урьсан. Төрсөн өдөр нь 19 цагаас эхлэх ёстой байсан. Би ажил дээрээсээ гараад Хан-Уул дүүргийн ****** гэх ресторанд очиход 21 цаг өнгөрч байсан. Тэгээд ороод ******д мэнд хүргэчхээд, ****** хажууханд суусан, манай нөхөр ширээнээ доод хавьд суучихсан,  тэгээд бид ойр зуурын юм яриад байж байсан. Би нэг шилтэй пиво уусан, манай нөхөр бид хоёрыг ороход тэд нар нэг шил архи уучихсан, бас пиво уусан, аль хэзээний халчихсан байсан.

Тэгээд юм ярилцаад байж байхдаа “нөхөр бид нэг амралтын газар нээж байгаа ирээрэй, найз нарыгаа урьж байна” гэж хэлтэл ****** нь “би очихгүй, шашин шүтдэггүй” гэж хэлэхэд нь манай нөхөр уг залууд хандаж “чамайг угаасаа уриагүй байна л даа” гэсэн. Тэгээд манай нээж байгаа амралт Сэлэнгэ аймгийн Амарбаясгалант хийдийн хажууд байдаг учраас амрангаа хажуугийн хийд орж засал номоо уншуулаад амарч болно л гэж ярьж байсан юм.

...Манай нөхөр нэг өндөр залуугийн хамт тамхи татахаар гараад явсан ба тэр хооронд ****** нь ширээ цохиж босож ирээд манай нөхрийг “энэ юун хошин банди ирчихсэн юм” гэж шүдээ зуугаад, үргэлжлүүлээд доромжлоод байсан. Тэгэхээр нь би уурлаад стакантай ус ****** руу цацчихсан юм. Тэгээд би буцаад сандал руугаа суудалдаа суутал араас хөөе гээд намайг дуудахаар нь эргээд хартал ****** намайг гараараа нүүр лүү цохисон. Тэгтэл би дагз хэсгээрээ хана мөргөөд уначихсан юм. Тэр үед манай найз ****** ******ад хандаж “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ” гэж орилтол гаднаас манай нөхөр орж ирэхэд нь би нөхөртөө “энэ залуу намайг цохиод унагаачихлаа” гэж хэлтэл манай нөхөр ******ыг барьж авах гээд очтол найзууд нь хамгаалаад, манай нөхрийг бариад авсан.

Тэгтэл цаад ширээн дээр сууж байсан үл таних 3 залуу хүрээд ирсэн, сүүлд сонсох нь ээ нэг нь уг рестораныг ажиллуулдаг болж таарсан. Тэгээд ирээд найзын ресторанд яагаад чимээ шуугиан үүсгээд байна аа дүү нар гэж хэлээд манай нөхрийг нөгөө 3 залуугийн хоёр нь сугадаад цааш аваад явсан. Тэгээд би манай хүнийг тайвшруулж байгаа юм байх гэж бодтол нэг жижигхэн залуу буюу сүүлд нэрийг нь мэдсэн ************ гэх залуу манай нөхрийг нүүр лүү нь цохиж байсан. Мөн хоёр талаас нь барьчихсан байсан хоёр ахын нэг жижиг нь мөн цохиж байсан. Тэгтэл ****** эхнэртэйгээ хамт хувцсаа өмсчихсөн  явах гэж байсан тэр үед манай нөхөр ******ыг “чи байж бай” гэж хэлтэл ****** нь манай нөхрийн дагз руу нэг цохичхоод яваад өгсөн.

Тухайн ресторанд байсан 3 залуугийн ************ гэх жижигхэн хар залуу нь уг рестораны эзэн гэсэн, нөгөө хоёр нь найз нь гэж байсан. Манай нөхөртэй маргалдаад  байсан ****** гэх залуу бол ************ гэх залуугийн дүүгийнх нь найз юм билээ. Тэгээд өмөөрөөд байсан юм байна лээ.

Манай нөхрийн биед учирсан гэмтлийг ************ нүүр лүү нь цохиж учруулсан. Мөн гараас нь барьж байсан хоёр залуугийн жижигхэн нь залуу нь мөн толгой хэсэг рүү нь цохисон санаж байна. Мөн манай нөхрийг зодож байх үед би цагдаа дуудах гээд гар утсаараа залгатал цагдаа дуудуулахгүй гээд миний гар утсыг бүдүүн зөөгч эгч булааж аваад байсан. Мөн уг эгч намайг тэвэрчхээд  хөдөлгөхгүй, чи цагдаа дуудаж яах гээд байгаа юм, дуудлагаа буцаа гээд байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 38-39 дэх тал),

- Мөн гэрчийн дахин өгсөн:

“... Тэгтэл тухайн хажуугийн ширээн дээр сууж байсан танихгүй 3 залуу босож ирээд “та нар яагаад найзын ресторанд асуудал үүсгээд байна” гэж хэлээд тухайн 3 залуугийн хоёр залуу нь нөхрийн маань гарыг барьсан чинь тухайн рестораны эзэн гэх намхан хар бор царайтай хар подволкатай эрэгтэй хүн нөхрийг маань нүүр лүү цохиод байсан чинь нөхөр маань та нартай ярихгүй, миний эхнэрийг цохисон залуутай уулзах хэрэг байна, та нар миний гарыг тавь  гэж хэлсэн... Тэр хэрэг гардаг өдөр би вино уусан, өөр ямар нэг архи уугаагүй. Болсон үйл явдлыг бүгдийг санаж мэдэж, харж байсан. ...Миний харснаар бол тухайн рестораны эзэн гэх залуу архи нөхрийг маань цохиж байгаад одоо эндээс гар гэж хэлээд цохиход нөхөр маань толгойгоороо хананд суурилуулсан байсан толийг хагалсан байсан.

Манай нөхрийн биед ****** гэдэг хүн гэмтэл учруулаагүй, гарнаас нь бариад байсан. Харин тухайн рестораны эзэн ************ гэдэг залуу зодож биед нь гэмтэл учруулсан байгаа. Хэрэг гардаг өдөр цагдаагийн хэлтэс дээр ирээд нөхрийг маань зодсон хүн бол рестораны эзэн, хар өнгийн подволкатай залуу цохисон гэж зөндөө хэлсэн байгаа. өөр надад нэмж ярих зүйл байхгүй. Ярьсан хэлсэн бүхэн үнэн зөв.” гэсэн мэдүүлэг (хэргийн 233-234 дэх тал),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 1 дүгээр хавтас 235-238, 239-240 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч ******гийн биед учирсан “...доод уруулын салстад шарх, зүүн өвдөг, зүүн зовхи, хуйханд цус хуралт, үүдэн хоёр шүд бага зэрэг хөдөлсөн гэмтэл” бүхий  хөнгөн хохирол нь шүүгдэгч ****** нь түүнтэй “үймээн самуун, хэрүүл маргаан үүсгэхгүй шүү” гэсэн шаардлага тавих явцдаа хүч хэрэглэн халдаж нүүрэн тус газарт цохисон үйлдлийн улмаас үүссэн, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. 

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч  нь 2022 оны 01 сарын 05-ны өдрийн орой Хан-уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “******” нэртэй ресторанд зохион байгуулагдаж байсан арга хэмжээний үеэр “эхнэр ******ийг  зодлоо” гэх шалтгаанаар Б.******тай “учраа олно” гэх зэргээр дайрч давшлан, хэрүүл маргаан хийсэн А.******г болиулах, зогсоох зорилгоор “миний ажиллуулдаг газарт үймээн самуун гаргахгүй шүү” гэсэн шаардлага тавихдаа түүний биед хүч хэрэглэн халдаж, нүүрэн тус газарт нь  цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба шүүгдэгчийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх Эрүүгийн хуулийн 4 дүгээр бүлэгт тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.   

Шүүгдэгч нь Монгол улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “... 2022 оны 01 сарын 05-ны өдөр хохирогч ******гийн бие эрүүл мэндэд нь хохирол учруулаагүй. Түүнийг зодож цохиогүй,  хохирогч гээд байгаа залуу өөрөө нэлээн согтуу байсан, хүн андуураад байгаа юм болов уу, ...Би ******д огт гар хүрээгүй. Гомдолтой байна, намайг гүтгэж байна.,  ...****** нь “манай найзын ресторанд үймээн хийхгүй шүү” гэж ******тай маргалдсан. ...Тэр үед ******, ****** хоёр зууралдсан байдалтай байсан ба ******ийг “цохичихлоо” гээд ****** нь ******ийг “”ямар хүүхэн шиг цохидог юм бэ гэж хэлж байсан. Тэрийг сонсоод ****** “тэгвэл чамайг гүйцээчихье” гээд босож очоод хохирогчийг хамраас нь цус гартал цохисон, 2-3 удаа цохихоор нь би очоод дахин тэр хоёрыг салгасан.“ хэмээн мэдүүлж, хэргийн үйл баримт, гэм бурууд маргаж мэтгэлцсэн хэдий ч хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн гэрч А.******, хохирогч ****** нарын удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл баримтуудыг үгүйсгэх үндэслэл бүхий баримт нотолгоо хэрэгт авагдаагүй, түүнчлэн тэдгээр нь өр авлага, өс хонзон, өөр бусад хувийн сэдэлттэй таарамжгүй харилцааны улмаас шүүгдэгчийг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх сэжиг бүхий үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Хэрэгт гэрчээр асуугдсан тухайн өдөр дуудлагаар очсон цагдаагийн алба хаагч ******** мэдүүлэгт “...Би тухайн өдөр дуудлага хүлээг авч дэслэгч ****** хамтаар ****** ресторанд очиход нэг эмэгтэй уйлчихсан орилоод, эд нар манай нөхрийг зодчихлоо гээд орилоод,  харин нөхөр гэх залуу нэлээн согтуу хамраас нь цус гарчихсан, “****** гэх пизда намайг цохисон шүү” гээд орилоод байсан.  Тэгээд тухайн ресторанд байсан залуусыг гаргаж гадаа зогсоож байтал ****** дотогшоо орж хяналтын камерыг нь тухайн хамраас нь цус гарсан залуугийн эхнэрийн хамт шүүх гэтэл камер нь ажиллахгүй байна нь гэж хэлээд гарч ирсэн.” гэж хэргийн газар дуудлагаар очсон үеийн  нөхцөл байдлыг гэрчлэн мэдүүлсэн шууд бус гэрч байна.

 

Нөгөөтэйгүүр хэрэг учрал болсон газарт, тухайн цаг хугацаанд байсан хэрэгт гэрчээр асуугдаж мэдүүлэг өгсөн ******, ******, А.******, ****** нарын хувьд найз нөхөд, хамт ажилладаг, хадам дүү гэх зэргээр шүүгдэгчтэй хувийн харилцаа холбоотой, сонирхлын зөрчил бүхий байх тул шүүх дээрх нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгож үнэлж дүгнээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч ******гийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж,  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий гэж шүүх дүгнэв.

 

Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг ******алгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр  шүүгдэгч ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч ******гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэ хэргийн хохирогч ****** нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч хохирогчоос гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн гомдол, нэхэмжлэлийн шаардлага болон эмчилгээний зардал төлбөрт хамаарах баримт нотолгоог хэрэгт болон шүүхэд гаргаж өгөөгүй  байна.

 

Шүүгдэгч ****** нь урьд гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хэргийн 2-р хавтас  20 дахь далд авагдсан урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх, шүүгдэгч ******д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын  улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан

- эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор  ******д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.       

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан “****** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдээгүй, түүний үйлдэл нотлогдож тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, ******г цагаатгаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн, хохирогчийн өмгөөлөгчөөс гаргасан “гэрчүүдийг нүүрэлдүүлэн мэдүүлэг авч, мэдүүлгийн зөрүүг арилгах ажиллагаа хийлгэхээр шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулах” гэсэн дүгнэлт санал гаргасныг дээрх үндэслэлээр хүлээн авч хангах хангаж шийдвэрлэх боломжгүй юм.   

 

Энэ хэрэгт шүүгдэгч  ****** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

ТОГТООХ нь:

 

1. ******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ******д 600 /зургаан зуу/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ****** нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Энэ хэрэгт ****** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ******д урьд авсан хувийн ******алгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.БАЗАРХАНД