Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/­­­50 

 

 

      2023             04                06                             2023/ШЦТ/50                                                    

 

 

        

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

Улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 хэлтсийн хяналтын прокурор Ч.Б,

Шүүгдэгч: С.Д,

           Шүүгдэгч: С.Э,

Шүүгдэгч: Б.Оргилболд,

Шүүгдэгч: Ж.С,

Шүүгдэгч: Э.Ш,

Шүүдэгч С.Д өмгөөлөгч: Б.Б, Д.А,

           Шүүгдэгч С.Э, Ж.С нарын өмгөөлөгч: Р.М,

Шүүгдэгч Б.О өмгөөлөгч: О.Ц /цахимаар/,

           Шүүгдэгч Э.Ш өмгөөлөгч: А.М  /цахимаар/ нарыг  оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

      Улсын ерөнхий прокурорын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/707 дугаартай тушаалаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 хэлтэст сэлгэн ажиллаж байгаа Сүхбаатар аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Б, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 хэлтсийн хяналтын прокурор Ч.Б г нараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт С Д, Б овогт С-ийн Э, Ж-ийн С, Номхон гаваагийхан овогт Э-ийн Ш-ий, С овогт Б-гийн О нарт холбогдох эрүүгийн 2102004450277 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хүртэлх хугацаанд ‘’Автотээврийн үндэсний төв’’ төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын даргаар ажиллаж байсан, одоо ‘’Автотээврийн үндэсний төв’’ төрийн өмчит үйлдвэрийн газрын Улаанбаатар хот дахь Баянзүрх зорчигч тээврийн төвийн чанарын менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 23 дугаар байрны 1503 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ж овогт С-ийн Д /РД:ДЮ86042418/.

Монгол Улсын иргэн, 1975 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ‘’МБМ транс’’ ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байсан, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс тус компанийн тээврийн ахлах менежерээр ажиллаж байгаа, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хүннү вилла хотхон 1406-16 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт С-ийн Э /РД:КЛ75112116/.

Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөн буйр аймгийн Амгалан балгаст төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химийн багш мэргэжилтэй, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ‘’Хуй Чуан Фэн Ли инвестмэнт консалтинг’’ /Hui Chuan Feng Li investment consulting/ компанийн Монгол дахь төлөөлөгч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо Дипломат апартмент Б-701 тоотод оршин суух хаягтай, урь ял шийтгэлгүй, Е66143612 паспортын дугаартай, иргэний үнэмлэхийн 152130198502090013 дугаартай, S /Жи-ийн С/.

Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, ‘’Автотээврийн үндэсний төв’’ төрийн өмчит үйлдвэрийн газрын Улаанбаатар хот дахь Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн техникийн хяналтын үзлэгийн техникч ажилтай, хэрэгт холбогдох үедээ ‘’Автотээврийн үндэсний төв’’ төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/107 дугаартай тушаалаар 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженерээр шилжин ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Наадамчдын зам гудамж Буянт-Ухаа хороолол 705-39 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, номхон гаваагийхан овогт Энхээгийн Шарав-Арилдий /РД:ИЭ86072417/.

Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ‘’Автотээврийн үндэсний төв’’ төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/350 дугаартай тушаалаар тус газрын Цогтцэций салбарт автотээврийн хяналтын мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан, одоо ‘’МБ’’ транс ХХК-ийн талбайн менежер ажилтай, ам бүл 1, Завхан аймгийн Улиастай сумын 1-р баг Жинст 27 айлын орон сууцны 2-15 тоотод оршин суух хаягтай боловч Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан багийн Цагаанхад суурьшлын бүсэд байрлах ‘’МБ’’ транс ХХК-ийн кемпийн байранд оршин хаягтай, урь ял шийтгүүлж байсан, Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар сарын 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, Сартуул овогт Батаагийн Оргилболд /РД:ИЮ78122219/.     

             Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 1. Шүүгдэгч С.Давааням нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумд байрлах     “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын    дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үүрэг, 39 дүгээр зүйлийн 39.1,2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1,3-т “хуульд нийцээгүй шийдвэр гаргах”, 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах”-ыг хориглоно гэснийг,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг хориглоно гэснийг тус тус зөрчиж, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд, хэрэгжүүлээгүйн хариуд үргэлжилсэн үйлдлээр буюу:

Хахууль өгөгч “МБМ транс” ХХК-ийн ерөнхий инженер С.Эрдэнэтовчийн тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоонд ороогүй “Итайкар” ХХК-ийн 44, “Их хүрэн хар” ХХК-ийн 3, “Монпорт” ХХК-ийн 29, “Тавантолгой шин” ХХК-ийн 121 тээврийн хэрэгсэл буюу нийт 197 тээврийн хэрэгслийг техникийн үзлэг, оношилгоонд оруулсан бүртгэлийг хийлгэх гэсэн ашиг сонирхлын үүднээс 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан багийн Цагаанхад суурьшлын бүсэд байрлах “Дорнын өртөө” ХХК-ийн кемп дээр бэлнээр 20,100 юань буюу 8,897,868 төгрөгийг хахуульд авсан,

Хахууль өгөгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн SAIENBAOYIN /Ж.Сайнбуян/, С.Эрдэнэтовч нараас “Мөнх зоригт транс” ХХК-ийн 74, “Мөнхийн буухиа” ХХК-ийн 6, “МБМ транс” ХХК-ийн 107, "Галбын түмэн хөлөг” ХХК-ийн 108, “Жавхлант жолоо” ХХК-ийн 92, "Ээлийн цагаан харгуй” ХХК-ийн 119 тээврийн хэрэгсэл буюу нийт 506 тээврийн хэрэгсэлд авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах ашиг сонирхлын үүднээс 2021 оны 5 дугаар сарын 31-ний Өмнөговь аймгийн Цогтцэций сум Цэций хорооллын гадна бэлнээр 101,200 юань буюу 45,310,276 төгрөгийг хахуульд авсан,

Хахууль өгөгч SAIENBAOYIN /Ж.Сайнбуян/, С.Эрдэнэтовч нараас “Залаат ноён хайрхан” ХХК-ийн 101, "Амгалан сэври” ХХК-ийн 99, “Хос ялгуун” ХХК-ийн 72, “Си Эйч Эй Эн Эй” ХХК-ийн 112, “Ди Эф Өү” ХХК-ийн 40 тээврийн хэрэгсэл буюу нийт 424 тээврийн хэрэгсэлд авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах ашиг сонирхлын үүднээс 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хорооллын гадна бэлнээр 37,500,000 төгрөгийг хахуульд авсан,

Хахууль өгөгч С.Эрдэнэтовчоос 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр баг, Цэций хорооллын 4 дүгээр байрны 46 тоот түрээсийн байрны төлбөрөө төлүүлэх зорилгоор 1,000,000 төгрөгийг шаардаж, мөн өдөр иргэн С.Өлзийхүүгийн Хаан банк дахь 5598061465 дугаарын данс руу 1,000,000 төгрөгийг шилжүүлэн хахуульд авсан,

Мөн шүүгдэгч С.Давааням нь албан тушаалын байдлаа ашиглан Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженер Э.Шарав-Арилдийд нөлөөлж, улмаар Э.Шарав-Арилдий нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаанхад суурьшлын бүсэд 2021 оны 5 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, тээврийн хэрэгслийн мэдээлэл нь үнэн зөв эсэх, стандартад нийцсэн эсэхийг нь шалгах, бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлэлгүй “Итайкар” ХХК-ийн 44, “Их хүрэн хар” ХХК-ийн 3, “Монпорт” ХХК-ийн 29, "Тавантолгой шин” ХХК-ийн 121 тээврийн хэрэгсэл буюу нийт 197 тээврийн хэрэгслийг шалгаж, оношлохгүйгээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нөлөөлж, “тэнцсэн” гэсэн дүгнэлт гаргуулж бусдад эдийн бус давуу байдал бий болгосон,

Түүнчлэн шүүгдэгч С.Давааням нь албан тушаалын байдлаа ашиглан "Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын авто тээврийн хяналтын мэргэжилтэн Б.Оргилболдод нөлөөлж, улмаар Б.Оргилболд нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, тээврийн хэрэгслийн мэдээлэл нь үнэн зөв эсэх, стандартад нийцсэн эсэхийг нь шалгах, бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлэлгүй 2021 оны 6 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд “Мөнх зоригт транс” ХХК-ийн 31, “Мөнхийн буухиа” ХХК-ийн 6, “МБМ транс” ХХК-ийн 91, “Галбын түмэн хөлөг” ХХК-ийн 88, “Жавхлант жолоо” ХХК-ийн 16, “Ээлийн цагаан харгуй” ХХК-ийн 84 буюу нийт 316 тээврийн хэрэгслийг шалгаж, оношлохгүйгээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан нөлөөлж “тэнцсэн” гэсэн дүгнэлт гаргуулж бусдад эдийн бус давуу байдал бий болгосон, мөн 2021 оны 6 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд “Залаат ноён хайрхан” ХХК-ийн 77, “Амгалан сэври” ХХК-ийн 81, “Хос ялгуун” ХХК-ийн 72, “Си Эйч Эй Эн Эй” ХХК-ийн 74, "Ди Эф Өү” ХХК-ийн 41 тээврийн хэрэгсэл буюу нийт 345 тээврийн хэрэгслийг шалгаж, оношлохгүйгээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан нөлөөлж “тэнцсэн” гэсэн дүгнэлт гаргуулж бусдад эдийн бус давуу байдал бий болгосон,

                 2. Шүүгдэгч С.Эрдэнэтовч нь “МБМ транс" ХХК-ийн ерөнхий инженерээр ажиллаж байхдаа, үргэлжилсэн үйлдлээр өөрийн хариуцан ажиллаж байсан компанийн тээвэр хийх С зөвшөөрлийг хүчингүй болгуулахгүй байх, тээврийн хэрэгслүүдийг түргэн, шуурхай, хурдан хугацаанд оношилгоонд оруулах, өөртөө урамшуулах авах зорилгоор “Итайкар” ХХК-ийн 44, “Их хүрэн хар” ХХК-ийн 3, “Монпорт” ХХК-ийн 29, “Тавантолгой шин” ХХК-ийн 121 тээврийн хэрэгсэл буюу нийт 197 тээврийн хэрэгслийг оношилгоонд оруулалгүйгээр тэнцсэн гэх бүртгэлийг хийлгэхээр 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум, Хайрхан багийн Цагаанхад суурьшлын бүсэд байрлах “Дорнын өртөө” ХХК-ийн кемп дээр “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын дарга С.Даваанямд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 20,100 юань буюу 8,897,868 төгрөгийг,

Мөн шүүгдэгч С.Эрдэнэтовч нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Авто тээврийн үндэсний төвийн Цогтцэций салбарын дарга С.Даваанямын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний түрээсэлж байсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр баг, Цэций хорооллын 4-р байрны 46 тоот байрны түрээсийн төлбөрийн урьдчилгаа 1,000.000 төгрөгийг өөрт давуу байдал бий болгох зорилгоор иргэн С.Өлзийхүүгийн Хаан банк дахь 5598061465 дугаарын данс руу шилжүүлж хахуульд өгсөн,

     Шүүгдэгч С.Эрдэнэтовч нь шүүгдэгч SAIENBAOYIN /Ж.Сайнбуян/-тай үгсэн тохиролцож, бүлэглэн “Мөнх зоригт транс” ХХК-ийн 74, “Мөнхийн буухиа" ХХК-ийн 6, “МБМ транс” ХХК-ийн 107, ‘Галбын түмэн хөлөг” ХХК-ийн 108, “Жавхлант жолоо” ХХК-ийн 92, “Ээлийн цагаан харгуй” ХХК-ийн 119 нийт 506 тээврийн хэрэгслийг техникийн үзлэг, оношилгоонд оруулахгүйгээр түргэн, шуурхай авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум Цэций хорооллын гадна С.Даваанямд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 101,200 юань буюу 45,310,276 төгрөгийг хахуульд өгсөн,

      Мөн шүүгдэгч С.Эрдэнэтовч нь шүүгдэгч SAIENBAOYIN /Ж.Сайнбуян/-тай үгсэн тохиролцож, бүлэглэн “Залаат ноён хайрхан” ХХК-ийн 101, “Амгалан сэври” ХХК-ийн 99, “Хос ялгуун” ХХК-ийн 72, “Си Эйч Эй Эн Эй” ХХК-ийн 112, “Ди Эф Өү” ХХК-ийн 40 нийт 424 тээврийн хэрэгслийг техникийн үзлэг, оношилгоонд ороолохгүйгээр түргэн, шуурхай авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хорооллын гадна С.Даваанямд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 37,500,000 төгрөгийг хахуульд өгсөн,

             3. Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн SAIENBAOYIN /Ж.Сайнбуян/ нь үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор шүүгдэгч С.Эрдэнэтовчтой үгсэн тохиролцож, бүлэглэн “Мөнх зоригт транс” ХХК-ийн 74, “Мөнхийн буухиа” ХХК-ийн 6, “МБМ транс” ХХК-ийн 107, “Галбын түмэн хөлөг” ХХК-ийн 108, “Жавхлант жолоо” ХХК-ийн 92, “Ээлийн цагаан харгуй” ХХК-ийн 119 нийт 506 тээврийн хэрэгслийг техникийн үзлэг, оношилгоонд оруулахгүйгээр түргэн, шуурхай авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сум Цэций хорооллын гадна С.Даваанямд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 101,200 юань буюу 45,310,276 төгрөгийг хахуульд өгсөн,

       Мөн шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн SAIENBAOYIN /Ж.Сайнбуян/ нь шүүгдэгч С.Эрдэнэтовчтой үгсэн тохиролцож, бүлэглэн “Залаат ноён хайрхан" ХХК-ийн 101, “Амгалан сэври” ХХК-ийн 99, “Хос ялгуун” ХХК-ийн 72, “Си Эйч Эй Эн Эй” ХХК-ийн 112, “Ди Эф Өү” ХХК-ийн 40 нийт 424 тээврийн хэрэгслийг техникийн үзлэг, оношилгоонд оруулахгүйгээр түргэн, шуурхай авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хорооллын гадна С.Д-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бэлнээр 37,500,000 төгрөгийг хахуульд өгсөн,

                 4. Шүүгдэгч Э.Ш нь Өмнөговь аймгийн Авто тээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженерээр ажиллаж байхдаа тус төвийн дарга С.Д хатгаснаар

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”-ийг хориглоно,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” үүрэг,

Авто тээврийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т заасан “хууль тогтоомж түүнд нийцүүлж авто тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан стандарт, дүрэм журмыг сахиулах”,

Зам, тээврийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 232 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-ын 2.6-д заасан “Стандартын шаардлага хангаагүй авто тээврийн хэрэгсэлд болон авто тээврийн хэрэгслийг үзлэгт хамруулахгүйгээр техникийн хяналтын үзлэгт тэнцүүлсэн дүгнэлт гаргахыг хориглоно” гэх заалт зэргийг тус тус зөрчиж,

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаанхад суурьшлын бүсэд 2021 оны 5 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд өдөр тээврийн хэрэгслийн мэдээлэл нь үнэн зөв эсэх, стандартад нийцсэн эсэхийг нь шалгах, бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлэлгүй “Итайкар” ХХК-ийн 44, “Их хүрэн хар” ХХК-ийн 3, “Монпорт” ХХК-ийн 29, “Тавантолгой шин” ХХК-ийн 121 тээврийн хэрэгсэл буюу нийт 197 тээврийн хэрэгслийг шалгаж, оношлохгүйгээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэлгүйгээр “тэнцсэн” гэсэн дүгнэлт гаргаж бусдад эдийн бус давуу байдал бий болгосон,

                  5. Шүүгдэгч Б.Оргилболд нь “Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын авто тээврийн хяналтын мэргэжилтнээр ажиллаж байхдаа

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан  тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”-ийг хориглоно,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” үүрэг,

Авто тээврийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т заасан “хууль тогтоомж түүнд нийцүүлж авто тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан стандарт, дүрэм журмыг сахиулах”,

Зам, тээврийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 232 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-ын 2.6-д заасан “Стандартын шаардлага хангаагүй авто тээврийн хэрэгсэлд болон авто тээврийн хэрэгслийг үзлэгт хамруулахгүйгээр техникийн хяналтын үзлэгт тэнцүүлсэн дүгнэлт гаргахыг хориглоно” гэх заалт зэргийг тус тус зөрчиж, тээврийн хэрэгслийн мэдээлэл нь үнэн зөв эсэх, стандартад нийцсэн эсэхийг нь шалгаж, бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлэлгүй Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны 6 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд “Мөнх зоригт транс" ХХК-ийн 31, “Мөнхийн буухиа" ХХК-ийн 6, “МБМ транс" ХХК-ийн 91, “Галбын түмэн хөлөг” ХХК-ийн 88, “Жавхлант жолоо” ХХК-ийн 16, “Ээлийн цагаан харгуй” ХХК-ийн 84 буюу нийт 316 тээврийн хэрэгслийг шалгаж, оношлохгүйгээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэлгүй “тэнцсэн” гэсэн дүгнэлт гаргаж бусдад эдийн бус давуу байдал бий болгосон, мөн 2021 оны 06 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд “Залаат ноён хайрхан” ХХК-ийн 77, “Амгалан сэври” ХХК-ийн 81, “Хос ялгуун” ХХК-ийн 72, “Си Эйч Эй Эн Эй” ХХК-ийн 74, “Ди Эф Өү” ХХК-ийн 41 тээврийн хэрэгсэл буюу нийт 345 тээврийн хэрэгслийг шалгаж, оношлохгүйгээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэлгүй “тэнцсэн” гэсэн дүгнэлт гаргаж бусдад эдийн бус давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Давааням мэдүүлэхдээ: ‘’Миний бие ийм хэрэгт холбогдоод, ийм гэмт хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ харамсаж байна. Энд шийдвэр гаргаад сууж байгаа хүмүүсээсээ чин сэтгэлээсээ хүлцэл өчиж байна. Би эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Цаашид 3 нялх хүүхдээ тэжээх шаардлагатай байгаа. Мөн аав маань 3 дараалаад зүрхний хагалгаанд орчихсон хүнд өвчтэй байгаа. Хүний амьдрал юм чинь үхэл хагацал тохиож болзошгүй ийм нөхцөл байдалд байгаа. Аавыгаа зүрхний 3 удаагийн хагалгаанд ороход би өөрөө хамт яг хажууд нь байсан. Одоо дахиад орох эмчийн бичигтэй, эмчийн хяналтад явж байгаа. Тийм болохоор шүүгчээс хүсэх нь торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлттэй байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эрдэнэтовч мэдүүлэхдээ: “Миний хувьд ам бүлийн байдлаа тодруулж хэлээд түүнтэй холбоотой хүсэлт байна. Юу гэхээр би гэмт хэрэгт холбогдоод байцаалт өгч байснаас эхлээд байцаагчийнхаа асуултын хүрээнд хариулж явж байсан. Тэр нь юу гэхээр ам бүл 5 гэж одоо хамт амьдарч байгаа байдлаа хэлж байсан. Нөхцөл байдлын хувьд би үнэндээ 6 хүүхэдтэй. Хүүхдийн тэтгэмж төлдөг. Эхний 2 хүүхэд маань насанд хүрээд тэтгэмж төлөхөө больсон. 3 дахь хүүхдийнхээ тэтгэмжийг төлж байгаа. Ажлынхаа нөхцөл байдлаас болоод гэр орноосоо олон хоногоор холдож ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор гэр бүлийн асуудал нэлээн хүндхэн байгаа. Өчигдөр замд явж байхад Хан-Уул дүүргийн шүүхээс эхнэр маань гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл өгсөн талаар шүүхээс надад мэдэгдсэн. Би одоо 49 настай. 1, 2 удаа алдаж явсан. Одоо бол би гэр бүл үр хүүхдийнхээ төлөө амьдрах чин хүсэлтэй байдаг. Энэ байдлаа алдахгүйн тулд би хичээе гэж их бодож байгаа. Ийм байдалд орсондоо маш их гэмшиж байгаа. Ийм байдлаа засахын тулд гэр бүлээсээ холдохгүйн тулд хичээе гэж бодож байгаа. Шүүх дээр ийм асуудал болоод миний ял сонсох байгаа байдал, хорио цээр тавигдаж байгаа нөхцөл байдал маань улам хүндрэл учруулах гэж байгаа учраас энэ байдлыг харгалзан үзэж өгөөч гэж шүүгчээс хүсэх байна. Хоёрдугаарт хэлэх зүйл маань өмгөөлөгч нар энэ гэмт хэргийн байдал, өмгөөллийнхөө ажлыг хийх явцдаа хэргийн материалтай танилцаад Цагаан хад суурьшлын бүс дэх нүүрсний экспорт буюу богинын тээврийн асуудал ямар байдаг талаар нэлээн мэдээлэл авч нөхцөл байдлыг зөв зүйтэй дүгнэж хэлж байна. Энэ шүүх хурал хүртэл суурьшлын бүсийг хамаарч Ханбогд суманд явагдаж байгаад би өөрийн зүгээс таатай байгаа. Өмгөөлөгч нарыг тээврийн мэргэжлийн хүмүүс биш байх гэж таамаглаж бодож байна. Мөн байхыг үгүйсгэхгүй. Гэтэл энэ хүмүүс энэ хугацаанд нөхцөл байдлыг сайн ойлгочихсон байна. Тухайн үед би энэ компанид шинээр ажилд орж байсан. Цэцийн салбарын даргаар С.Давааням гэх хүн мөн тухайн үед томилогдож ирж байсан. Цаг хугацааны хувьд давхацсан байдаг. Анх  ажлын хүрээнд танилцаад, инженерийнхээ хүрээнд ажил үүргээ ярилцаж, өөрчлөх, шинэчлэх зүйлүүдийг ярьж хамтарч ажилладаг байсан. Би ганц л зүйлийг тодруулж хэлэх гээд байгаа юм. Шүүгдэгчийн талаар хэлэх эрхтэй, эрхгүйг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ үгээ хэлчихье гэж бодож байна. Өнөөдөр Цагаан хадны нөхцөл байдал, экспортын тээвэрт явж байгаа жолооч нарын ахуй амьдрал, ажил үүргээ эрхэлж байгаа нөхцөл байдал 2021 оны 03 сарын өмнөх үеэс эрс өөрчлөгдсөн байдаг. Ер нь бол тэрнээс өмнө олон жил тээвэрт явж байсан жолооч нар машиндаа амьдардаг, хараа хяналтгүй байдаг, ажиллах нөхцөл хүндрэлтэй байдаг байсан. Энэ нөхцөл байдлыг энэ хүн ажлаа авснаасаа хойш, мөн бөмбөлгийн зохион байгуулалтад орсноос хойш Цагаан хадны тээврийн асуудал цэгцэрсэн. Юу гэж хэлэх байна гэхээр хүн аливаа нэг ажлыг бүтээхдээ санал санаачилга гаргахаас эхэлдэг. Ийм санаачилгатай ажиллаж байсан гэдгийг хувь хүнийх нь хувьд тодруулаад хэлчихье гэж хүссэн юм.” гэв.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оргилболд мэдүүлэхдээ: “Би Өмнөговь аймгийн Цогтцэций салбарт 2020 оны 08 сарын 15-ны өдөр тээврийн хяналтын мэргэжилтнээр томилогдож ирсэн. 2019 оны 10 сард Завхан аймагт ажиллаж байх хугацаанд аваарт ороод эмнэлэгт очсон. Энэ хугацаанд эхнэр маань хүүхдүүдээ аваад явчихсан байсан. Цуг явж байсан хүн маань хүнд бэртсэн учраас эмчилгээний зардлыг нь гаргах болоод бүх юм аа зараад, өөрөө ч гэсэн орлогогүй болж ажлаасаа гаръя гэсэн хүсэлтээ гаргахад Өмнөговь руу шилжүүлье, тэнд байртай гээд ирж ажиллаж байсан. Энэ хугацаанд ковидын нөхцөл байдалтай байсан учраас суурьшлын бүсээс гарч ороход маш хүндрэлтэй байсан учраас миний машинуудыг улсын байцаагч өөрийн эрх, үүргийнхээ дагуу үзээгүй ажилдаа хайнга хандаж ийм үйлдэл гаргасандаа маш их гэмшиж явдаг. Энэ үйлдэлдээ гэмшээд 2020 оны 08 сарын 17-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөд ажлаас чөлөөлөгдсөн. 11 сард Ханбогд сумын Хайрхан багт хувийн компанид ажилд ороод ажиллаж байгаа. Шүүхийн шийдвэр дээрээс надад ирээгүй байж байгаад 09 сард шүүх хурлын тов гарсан гэж хэлээд тэрнээс хойш хүүхдийн мөнгөний хуримтлал үүссэн байсан. Одоо хүүхдийн тэтгэмж төлөөд явж байгаа. Хуримтлалаа бүрэн барагдуулаагүй гээд миний бүх дансыг битүүмжилчихсэн байдалтай байгаа. Ажил хөдөлмөр хийж байгаа болохоор бага багаар хүүхдийнхээ тэтгэлгийг төлөөд явж байгаа. Тийм учраас надад ногдуулсан мөнгөн торгуулийн хэмжээг жаахан багасгаж өгнө үү.” гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч SAIENBAOYIN Ж.Сайнбуян мэдүүлэхдээ: “Миний бие ийм авлигын хэрэгт холбогдсондоо их гэмшиж байна. Гэм буруугаа ухаарч байна. Сүүлийн үед их зүйл бодсон. Би Монгол Улсад цаашид амьдаръя гэж бодож байгаа. Манай эхнэр, хүүхэд бас энд ирчихсэн байгаа. Манай охин цэцэрлэгт явж эхэлж байна. Би цаашид энэ зүйлээс сургамж авч цаашдын ажил амьдралдаа зөв зарчимч үйлийг бүтээж амьдаръя гэж бодож байна. Шүүгчээс хүсэх нь аль болох хөнгөн ял оноож өгнө үү гэсэн хүсэлтэй байна.” гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Шарав-Арилдий мэдүүлэхдээ: “Би ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Манай өмгөөлөгч миний нөхцөл байдлыг тодорхой хэлчихлээ. Миний хувьд даргын үүрэг даалгаврыг гүйцэтгэхэд цаана нь ийм нөхцөл байдал байсныг сайн мэдээгүй. Энийг мэдэлгүйгээр ийм гэмт хэрэг хийсэндээ гэмшиж байна. Ажилдаа хайнга хандахад их юм бодогддог юм байна. Ажилдаа хайнга хандах, хэчнээн дарга үүрэг даалгавар өгсөн ч гэсэн өөрийнхөө эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж чадахгүй ийм алдаа гаргасандаа гэмшиж байна. Өмгөөлөгчийн ярьснаар торгуулийн ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Даваанямын өмгөөлөгч Б.Баатарсайхан гаргасан дүгнэлт, тайлбартаа: ‘’Шүүгдэгч С.Даваанямын хувьд прокурорын хэлснээр албан тушаалын байдлаа урвуулан ашигласан энэ байдалдаа чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Тийм учраас гэм буруу дээрээ маргадаггүй. Монгол Улсын шүүх Үндсэн хуульд заасан энэрэнгүй байх зарчмыг баримтлаад нэгэнт гэм буруугаа хүлээсэн, тодорхой хувийн байдал, төлбөрийн асуудал зэрэг эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзэж шүүх хөнгөрүүлэх талыг баримтлах хууль зүйн зохицуулалт байгаа. Тийм учраас С.Даваанямын өмгөөлөгч нарын зүгээс прокурорын санал гаргаж байгаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байгаа. Тийм учраас торгуулийн дээд хэмжээг оногдуулж өгнө үү. Торгуулийн ял гэдэг бол эдийн засгийн хувьд маш хүнд тусдаг ялын нэг төрөл учраас торгуулийн ялыг оногдуулж өгөөч. Нөгөө талаасаа улс эх орны бэлэн мөнгөний хүндрэлтэй байдалд ч хэрэгтэй. Хувийн байдлын хувьд 3 бага насны хүүхэдтэй. Аав нь хагалгаанд ордог, өөрийнх асрамжид байдаг. С.Давааням өнөөдрийн байдлаар үүрэгт ажлаа өгөөд, өөрийн үйлдэлдээ гэмшээд, хувь хүнийхээ хувьд надад төрийн албанд ажиллах ёс зүй байхгүй гэж үзээд өөрийн албанаас сайн дураар татгалзсан байгаа. Тэгэхээр энэ хүний хувийн байдал болон чин сэтгэлээсээ гэмшиж байгаа байдалд нь тохируулаад торгуулийн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Тийм ч учраас мөнгө төгрөгөө цуглуулаад ерэн хэдэн сая төгрөгийг өөрөө санаачилга гаргаад төлсөн. Өчигдөр уулзахад “...би ажлаа өгчихлөө. Би төрийн албанд ажиллах ёс зүйгүй хүн байна. Тийм учраас өөрийгөө төрийн албанд ажиллаж байгаа гэж хэлэхэд хүнд байгаа гэм буруугийн асуудал хүнд байгаа” гэж хэлсэн. Тийм учраас хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. С.Даваанямын хувьд шүүх хөнгөрүүлэх нөхцөлийг хэрэглэх бүрэн боломжтой гэж үзэж байна.’’ гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Даваанямын өмгөөлөгч Д.Алтансүх гаргасан дүгнэлт, тайлбартаа: ‘’Миний үйлчлүүлэгч С.Даваанямд улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангид нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зүйл ангид нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Үүнтэй холбоотойгоор дүгнэлтээ гаргая. Манай улсад Үндсэн хууль 1992 онд батлагдаад 30 гаруй жил болж байна. Энэ хуулийн хамгийн гол зорилго энэрэнгүй байх зарчим дээр үндэслэж энэ хууль хэрэгждэг. Сүүлд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ч гэсэн нэмэлт өөрчлөлт орсон. Өмнөх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгүүд дээр ч гэсэн өмгөөлөгч нарын зүгээс нэг санал гарч байсан нь юу гэхээр гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, өөрийн үйлдлээ ухамсарлаж байгаа, хохирлоо нөхөн төлж байгаа энэ баримтыг үндэслээд миний үйлчлүүлэгчийг хорихоос бусад төрлийн буюу торгох ял оногдуулах бүрэн боломжтой гэж дүгнэж байгаа. Хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн талаар сая улсын яллагч ч гэсэн хэлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлаад өмнө нь үйлчилж байсан хуулийн хүрээнд хэрэглэх боломжтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл болон, 22.4 дүгээр зүйл сонгох санкцтай. Хорих болон торгох санкц байгаа. Торгуулийн ял бол ялын нэг төрөл. Заавал энэ хүнийг нийгмээс тусгаарлаад, хорих байгууллагад аваачаад, бага насны 3 хүүхдүүдээс өнчрүүлээд байх шаардлага байгаа юм уу гэж улсын яллагчаас асуумаар байна. Хэдийгээр миний үйлчлүүлэгч өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа боловч өмгөөлөгчийн зүгээс энэ дээр өөр байр суурьтай байгаа. Энэ хүнийг заавал бага насны 2 хүүхэд болон өсвөр насны, шилжилтийн насан дээрээ явж байгаа 12 настай хүүхдүүдээс нь холдуулаад, нийгмээс тусгаарлаж цээрлүүлэх шаардлага байгаа юм уу. Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ маргаагүй, үйл баримттай маргаагүй, үүндээ гэмшиж байгаа. Тийм ч учраас төрийн албанаас чөлөөлөгдсөн, өөрийн хүсэлтээрээ гарсан. 21-р зуунд торгох ял, санхүүгийн эрх, эрх чөлөөг хязгаарлах гэдэг бол хорихоос илүү хүнд ял гэж би ойлгодог. Авлигын гэмт хэрэг буюу албан тушаалтны гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг прокурор хэлээд байна. Хэрвээ тэгж үзэж байгаа бол хорихоос илүү санхүүгийн эрх, эрх чөлөөнд нь хязгаарлалт хийх буюу торгох ял оногдуулах нь хамгийн зүйтэй гэж үзэж байна. Хорих байгууллагад 4 хананы дунд очоод яах вэ дээ. Яг үнэндээ ганцаараа тэнд бараг жаргана. Харин хэн зовох вэ гэхээр 3 хүүхдээ тэжээх гээд эхнэр нь зовно. 3 хүүхэд нь зовно, 2 настай хүүхэд нь уйлна. 12 настай хүүхэд нь шилжилтийн насан дээр явж байгаа. Энэ өсвөр насны хүүхдийн ухамсар хаашаа чиглэхийг бид мэдэхгүй шүү дээ. Хорих ял гэдэг бол С.Даваанямыг шийтгэж байгаа зүйл биш. Үр дагаврыг нь харахаар бусад өөрийнх хамаарал бүхий хүмүүс, хүүхдүүдийг нь шийтгэж байгаа юм шиг надад сонсогдоод байна. Харин С.Даваанямыг ажил хөдөлмөр эрхлүүлээд, торгоод, хэрвээ чи торгуулийн ялаа төлж чадахгүй бол чамайг хорино шүү гэдгийг нь сануулах хэрэгтэй. Хуульд заачихсан байгаа шүү дээ. Торгуулийн ялыг төлөхгүй бол 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солино гэж байгаа. Ажил хөдөлмөр эрхлүүлээд, хүүхдээ тэжээн тэтгэх эрхийг нь хангаад, хөлсөө дуслуулж, ажил хөдөлмөр хийж, хүүхдүүдийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Б.Баатарсайхан өмгөөлөгч хорих ял дээр ярьдаг нэг зүйл байдаг. Үүн дээр хүүхдийн эрх яригдаж байгаа шүү. Бид нар Нэгдсэн Үндэсний Байгууллагаас баталсан Хүүхдийн эрхийн конвенцод 1992 онд нэгдэн орсон. Хүүхдийг эрхийг бид өнөөдөр хөндөж ярих л ёстой. Хэдийгээр аав гэмт хэрэг үйлдсэн боловч хүүхдийн эрх, эрх чөлөөний асуудал, хүүхэд аавтайгаа байх, эцэг эхээрээ тэжээн тэтгүүлэх, сурч боловсрох нөхцөл байдал харагдаж байгаа. Яагаад өмгөөлөгч нарын зүгээс торгууль ял санал болгоод байгаа гэхээр С.Давааням хувийн байдлын хувьд 3 хүүхэдтэй, аав нь зүрхний өвчинтэй, хагалгаанд ойр ойрхон ордог. Аавыгаа асарч хамгаалах үүрэг нь энэ хүнд байгаа. Хувийн байдлын хувьд харгалзан үзэх шалтгаан байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Манай үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа, ойлгож, ухамсарлаж байгаа. Энэ гэмт хэрэг ямар цаг хугацаанд үйлдэгдсэн бэ гэдгийг бид бас харах ёстой. Ковидын хүндхэн нөхцөл байдалд энэ гэмт хэрэг үйлдэгдсэн. Өөрөөр хэлбэл энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь гэм буруутайд тооцогдож байгаа этгээдүүдийн санаа зорилгоос 100 хувь болсон байна гэж дүгнэхэд хэцүү. 2020 оноос эхлэлтэй ковид цар тахал дэлхий нийтэд тулгарсан энэ хүнд үед энэ нөхцөл байдал бий болж энэ гэмт хэрэг үйлдэгдсэн. Тийм учраас гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл 100 хувьд С.Давааням болон бусад шүүгдэгч нараас болсон гэж дүгнэхэд хүндрэлтэй. Тийм учраас миний үйлчлүүлэгчид торгуулийн ял оногдуулж өгнө үү. Хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон бусад байдлуудыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэж шүүгчээс хичээнгүйлэн хүсэж байна.’’ гэв.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Эрдэнэтовч, Ж.Сайнбуян нарын өмгөөлөгч Р.Мэндсайхан гаргасан дүгнэлт, тайлбартаа: ‘’Прокурорын саналыг сонслоо. Миний үйлчлүүлэгч Ж.Сайнбуян, С.Эрдэнэтовч нарт торгох ял оногдуулах санал тавьж байна. Гэм буруугийн асуудал дээр бол маргахгүй байгаа. Авлига, албан тушаалын гэмт хэрэг гэдэг бол нийгэмд ямар их аюултай вэ, түүний эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа хууль тогтоогч болон хууль сахиулагчдын зөв. Гэхдээ хэрэг болгон адилгүй. Хэрэг болгон өөрийн шинж чанараар өөр байгаа. Энэ хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь юу байсан бэ гэдгийг түрүүнд прокурор ч ярилаа, өмгөөлөгч нар ч бас дурдаад өнгөрлөө. Монгол Улсад нүүрсний экспорт нь гадаад валютын урсгалын нөөц, гадаадаас орж байгаа орлогын 60 хувь нь нүүрсний салбараас орж ирж байгаа. Дараа нь цэс ордог. Гэтэл нүүрсний эх үүсвэр тээвэргүйгээр явах боломжгүй байдаг. Энийг бид бүгд мэдэж байгаа. Тээврийн хамгийн гол асуудлуудыг хувийн байгууллагууд нуруун дээрээ үүрээд явж байна. Монгол Улсад үйлчилж байгаа хууль тогтоомжууд өнөөдөр амьдралтай хэрхэн нийцэж байгаа вэ. Нүүрсний салбараас ахиухан мөнгө олохыг л бодоод байгаа болохоос биш энэ мөнгийг яаж олж байна, газар дээр нь ямар хүндрэл бэрхшээл байна гэдэг талаас нь манай төр засаг хангалттай арга хэмжээ авч чадсан уу. Энэ арга хэмжээг авч чадаагүйгээс болоод энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил гарах үндэс суурь болоод байна. Би гэмт хэрэг, зөрчил гарч байгааг зөвтгөөгүй. Гэмт хэрэг, зөрчил гарах үндэс суурь болоод байна гэдэг талаас нь хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт Таван толгойн ордоос нүүрс тээвэрлэж байгаа машинууд ойролцоогоор 10,000-20,000 том оврын тээврийн хэрэгсэл байдаг. Энэ тээврийн хэрэгслүүд нь нэгэнт Монгол Улсад тээвэр эрхэлж байгаа учир Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар жил болгон үзлэгт орох ёстой. Ийм их хэмжээний нягтралтай тээврийн хэрэгсэлтэй нутаг энэ аймгийн энэ сумаас өөр байхгүй. Гэтэл үзлэг хийх ёстой төрийн алба хаагчид нь өнөөдөр хэд байдаг юм. Үзлэг оношилгоо хийх байр, дэд бүтэц нь хэр хангагдсан байдаг юм. Техникийн хувьд энэ олон зуун мянган машиныг тэр богино хугацаанд хамруулах боломж байдаг юм уу. Тэгсэн мөртлөө экспортыг маш хурдан хийх ёстой гэсэн төлөвлөгөө тавиад байдаг. Энэ хэрэгцээ шаардлага болон боломж хоёрын зөрүү, хүндрэлтэй байдлаас болж энэ гэмт хэрэг, зөрчил гараад байгаа юм биш биз дээ. Энэ талаас нь хуульчид бид болон төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагууд, зам тээврийн яам анхаарах ёстой. Прокурорын байгууллага бас прокурор даалгавар, шаардлага хүргүүлдэг ажлаа хийх ёстой. Хэрвээ бид энэ асуудлыг шийдэж чадахгүй бол энэ төрлийн гэмт хэрэг гарах үндэс суурь байгаад байна гэсэн үг. Хэргийг уншаад үзэхэд С зөвшөөрлийг авахын тулд техникийн үзлэгт орсон байхаас гадна тусгай дүгнэлт гаргуулах ёстой гэсэн нэмэлт шаардлагатай юм байна лээ. Энэ давхардлаар яах гээд байгаа юм бэ. Төрийн албаны энэ давхардал, хийдэл, орон тооны байдал, дэд бүтцийн байдлын энэ нөхцөл байдал зах зээлийн эрэлт хэрэгцээтэй нөхцөлийг хангахгүй байна шүү дээ. Нүүрс тээврийн жолооч нар гээд монголын олон арван зуун жолооч нар бий. Энэ жолооч нарын ард гэр бүлийн гишүүд нь байгаа юм шүү. С зөвшөөрөл авахгүй бол тээвэр хийж чадахгүй. Энэ мэтчилэн гинжин хэлхээ цаана нь байгаа шүү. Түрүүнд хэлсэнчлэн асуудлаа шийдэхийн тулд та нар буруу арга хэрэглэсэн нь үнэн. Гэхдээ зөв явах нөхцөл бололцоог төр өөрөө хангаж өгөх ёстой. Энэ шалтгааны улмаас энэ төрлийн гэмт хэрэг гараад байгаа юм шүү гэдэг талаас нь харвал энэ хүмүүсийн гэм буруугийн асуудал дээр ямар өнцөг харагдах юм бэ. Үүн дээр шүүхийг бодож үзээсэй гэж үзэж байна. Ж.Сайнбуян, С.Эрдэнэтовч нарын хувьд энэ хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Тийм ч учраас анхнаасаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгөөд явсан. С.Эрдэнэтовчийн мэдүүлэг, Ж.Сайнбуянгийн дараа дараагийн  мэдүүлгээс энэ хэрэг илэрч, шүүхийн шатанд ороод бүгдээрээ гэм буруугаа хүлээгээд явж байгаа гэж үзэж болно. Хэн нэгнийг гүтгэсэн зүйл байхгүй. Бүгд батлагдаад, нотлогдоод явж байгаа. Хувийн хэвшлийн хүмүүс мэдээж аагаа багтаасандаа хүнд мөнгө өгөөд байгаа юм биш. Аргагүй байдалд ороод ийм асуудал болж байгаа. Үүний нэг хэсэг нь миний сая дурддаг нөхцөл байдал мөн. Хувийн байдалтай холбоотой зүйлүүд ч байна. Хоёулаа гэр бүлийн өрх толгойлсон эрчүүд байна. Ид хийж бүтээх насандаа явж байна. Бага насны хүүхдүүдтэй байна. Эхнэрүүд нь мэдээж хүүхдүүдээ хараад байж байна. Өрх гэртээ орлого олж байгаа ганц хүмүүс нь юм. Тийм учраас энэ нөхцөл байдлыг шүүх ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Буруутгаж байгаа гэмт хэргийн ял шийтгэл сонголттой. 2,700 нэгжээс 17,000 нэгжээр торгох ялтай. Прокурор 11,000,000 төгрөгөөр торгох санал гаргаж байгаа нь торгуулийн ялын нэлээн дээд хэмжээний ялыг санал болгож байгаа юм байна. Миний хувьд дээрх ярьсан нөхцөл байдал болон хувийн байдал, гэмт хэрэг илрүүлэхэд нөлөөлсөн нөлөө зэрэг байдлыг харгалзан үзээд торгуулийн ялыг тодорхой хэмжээгээр багасгаж өгөөч саналтай байна.’’ гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Оргилболдын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг гаргасан дүгнэлт, тайлбартаа: ‘’Улсын яллагчийн саналыг сонслоо. Өмгөөлөгчийн хувьд тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг дүгнэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтан, төрийн босоо шатлалтай байгууллагын доод шатны алба хаагч нар ажил хөдөлмөр эрхлэхэд эрсдэлтэй ч гэх үү, эсхүл байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нөлөөлөл ч гэх үү хүндрэл бэрхшээлтэй хөдөлмөрийн харилцаа бол байдаг. Хэдийгээр ажлын байрны тодорхойлолтод дурдсан, алба тушаалынхаа тангараг өргөсөн үүрэг, шударга байх зарчмыг зөрчсөн үйлдэл нь хэдийгээр гэм буруутай боловч эс үйлдэхүйгээр үйлдэгдсэн гэмт хэрэг гэж дүгнэж байна. Дээрээс нь хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, Авлигатай тэмцэх газар бол тухайн шат шатны байгууллагын хууль сурталчлах ажил дутуу явагдсантай холбоотой гэж дүгнэх нь зүйтэй. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаж байгаа зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хамтран ажиллаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд явсан. Энийг хурлын тэмдэглэлд тодорхой тусгуулмаар байна. Энэ өөрөө ямар эрх зүйн үр дагавартай юм гэхээр шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахад тухайн оролцогчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдлыг дүгнэхэд Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйлд заасан зохицуулалт хамаарагдана. Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналтай холбоотойгоор үйлчлүүлэгчийнхээ хувийн байдлыг дурдаж нь зүйтэй. Миний үйлчлүүлэгч бол Завхан аймгийн авто тээврийн газар ажиллаж байсан. Гэр бүлийн маргаанаас болоод гэр бүл албан ёсоор цуцлагдаад, өөрөө гэр бүл цуцлагдсан учир эхнэрээсээ тусдаа амьдрах шаардлагатай байна, орон байхгүй гээд ингээд дээд шатны байгууллагаас үүрэг болгосны дагуу тушаалаар Өмнөговь аймагт Ханбогд сум дахь авто тээврийн салбарт очиж ажилласан. Хэдийгээр гэрлэлт цуцлагдсан боловч насанд хүрээгүй 4 хүүхдийнхээ тэтгэмжийг төлдөг. Энэ байдлыг эрхэм шүүгч анхаарч үзээрэй. Ер нь бол улсын яллагчийн гаргаж байгаа саналыг дэмжиж байна. Нэгэнт гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг дэмжихээс өөр арга байхгүй. Хууль угаасаа өмгөөлөгч нарын амыг бариад хаячихсан хууль гарсан байгаа. Энийг бас дурдаж хэлмээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хүлээж аваад шүүхийн процесс ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд шүүгч эрүүгийн хариуцлага оногдуулахдаа улсын яллагчийн саналын хүрээнд шийдэж өгнө үү. Энэ нь өөрөө хуульд нийцнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 бүлэг бол өмнөх процессын хуулиас шинэ зохицуулалт орж ирсэн байгаа юм. Энэ зохицуулалтын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүнлэг энэрэнгүй байх зарчим, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэх ерөнхий ангийн зарчимд нийцэх ёстой процесс хуулийн зохицуулалт юм. Тийм учраас улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд ялыг оногдуулаач. Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд заасан шүүгдэгчийн цалин хөлс орлого бусад байдлыг харгалзан үзээч ээ. 3 сарын хугацаанд төлөх боломжтой юу. Аливаа ял шийтгэл бодитой ёстой Тийм учраас улсын яллагчийн саналыг хүлээж авч дэмжиж байна. Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлд заасан тухайн шүүгдэгчийн цалин хөлс орлого бусад байдлыг харгалзан үзээч ээ. Энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ. Тийм учраас 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжийг олгож өгнө үү. Тэгвэл миний үйлчлүүлэгч улсын яллагчийн саналын хүрээнд торгох ялыг төлөөд, ажил хөдөлмөрөө эрхлээд явах боломжтой. Оногдуулсан торгох ялыг төлөөд, дээрээс нь ахуйн боломжоо хангаад явах боломжийг шүүхээс хангаж өгнө үү. Иймд гаргасан саналаа дэмжиж байна. Торгох ялыг биелүүлэх хугацааг хуульд заасан дээд хугацаа буюу 3 жилээр тогтоож өгнө үү гэсэн саналтай байна. Ялын саналыг бол дэмжиж байна.’’ гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Шарав-Арилдийгийн өмгөөлөгч А.Мөнхтулга гаргасан дүгнэлт, тайлбартаа: ‘’Прокуророос Шарав-Аралдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т зааснаар мөн бүлэглэн гүйцэтгэсэн гэж ерөнхий ангийг журамлан гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, сэдэлт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ялгамжтай байдлаар ялын санал гаргаж байна гэж үзэж байна. Энэ утгаараа Э.Шарав-Арилдийгийн үйлдсэн гэмт үйлдлээ хандаж байгаа хандлага, сэдэлт, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэргийг харгалзсан болов уу гэж бодож байна. Гэхдээ энэ зүйл ангид зааснаар торгуулийн ялыг ялгамжтайгаар оногдуулах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн гүйцэтгэсэн хэдий боловч гүйцэтгэсэн үүрэг оролцоог харгалзан үзэж ялыг ялгамжтайгаар оногдуулах хуулийн зохицуулалт байгаа учраас шүүх харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Тухайн үед Э.Шарав-Арилдий томилогдож очоод удаагүй байсан. Тухайн хүмүүсийг танихгүй нөхцөл байдал харагддаг. Тухайн ажиллаж байгаа албан тушаалтай холбоотойгоор дээд шатны удирдлагын өгч байгаа үүрэг даалгаврын дагуу, гуйлтын дагуу энэ асуудалд хандаж байгаа хандлага байдаг. Ямар нэг байдлаар хахууль өгч, авч байгаа асуудлыг огт мэдээгүй байдаг. Үүнийг шүүх харгалзан үзээсэй гэж хүсэж байна. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тодорхой харагддаг. Тэр ч үүднээсээ улсын яллагч торгуулийн саналыг оруулж байна гэж бодож байна. Э.Шарав-Арилдийгийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдал байгаа. Тэр нь миний сая ярьсан нөхцөл байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлууд харагдаж байна гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилготой байдаг. Гэхдээ эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хор аюулыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулдаг. Э.Шарав-Арилдийгийн үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа сэтгэлзүйн нөхцөл байдал, хандаж байгаа хандлага зэргийг харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай. Энэ бол хувийн байдалтай холбоотой нөхцөл байдал гэж үзэж байна. Тийм учраас ялыг ялгамжтайгаар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийгмийн аюулын шинж чанар, Э.Шарав-Арилдийгийн оролцоо зэргийг харгалзан үзээд торгуулийн ял болон нэмэгдэл ял болох нийтийн албанд томилогдох эрхийг хуульд заасан хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү. 2 жил хасаж, 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд төлөх байдлаар оногдуулж өгнө үү гэсэн санал, дүгнэлттэй байна.’’ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Ч.Батзориг дүгнэлтдээ: “Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Ч.Батзориг би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн З4.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг , 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг,  22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн Ж.Сайнбуян, С.Эрдэнэтовч, Б.Оргилболд, Э.Шарав-Арилдий, С.Давааням нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нарын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг шүүхэд шилжүүлсний дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх хуралдааныг хялбаршуулсан журмаар явуулах хүсэлт гаргасныг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хүлээн авч шийдвэрлэсэн байгаа. Шүүгдэгч С.Даваанямын зүгээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 92,708,144 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын барьцаа, хохирлын дансанд шилжүүлсэн. Шүүгдэгч нараас гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй бол улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч С.Даваанямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Эрдэнэтовч, Ж.Сайнбуян нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Шарав-Арилдий, Б.Оргилболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байх тул эрүүгийн хариуцлагын дараах дүгнэлтийг гаргаж байна. Ингэхдээ авлигын гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл шалтгаан, арга хэлбэр, сэдэлт зорилго, хамтран оролцсон хэлбэр, учруулсан хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, үндэсний болон нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн үр дагаврыг тодорхойлж гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хуульд заасан үндэслэл, журамд нийцүүлэн гаргаж байна. Хуулиар хамгаалагдсан нийтийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулснаас гадна төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан ажиллах журмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг хор уршгийг учруулдгаараа нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэг. Харин авлига авах гэмт хэрэг нь төрийн албаны үйлчилгээ тухайн албан тушаалд хэн байхаас үл хамаарч хүн, хуулийн этгээдэд тэгш шударга, хууль ёсны дагуу хүрч байх ёстой байтал уг процессын явцад хууль ёсоо дээдлэх эрх, хүлээх хариуцлагыг хэн нэгнээс давуу байдлаар олгохыг амлаж, улмаар эд хөрөнгө, үйлчилгээ олж авсан гэмт хэргийн шинжийг хангана. Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн хохирол, хор уршиг иргэн бүрд ямар нэг алагчлал, ялгаваргүйгээр хуулийн өмнө шударга, тэгш үйлчлэх боломжийг алдагдуулж, төрийн ажиллагаанд хууль дээдлэх ёсыг гажуудуулж байдаг. Шүүгдэгч С.Давааням нь төрийн нийтийн албанд тушаалтан байж төрийн жинхэнэ алба тушаалтны тангараг зөрчиж өөрийн болон бусдын эрх ашгийг төлөө бусад төрийн алба хаагч нарт нөлөөлж, гэмт хэрэг үйлдэхэд хатгаж, бусдад давуу байдал бий болгосон байна. Шүүгдэгч С.Давааням нь өөрийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хууль журмын дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн байсан тухайн гэмт хэрэг гарахгүй байх нөхцөл байдал бүрэн байсан гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж байна. Иймд шүүгдэгч С.Даваанямд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хууль үйлчилж байсан цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж тухайн цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулиар ял оногдуулна гэснийг журамлаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан нэмж нэгтгэн  нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Э.Шарав-Арилдий, Б.Оргилболд нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ...дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч С.Эрдэнэтовч, Ж.Сайнбуян нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч С.Давааням нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 92,708,144 төгрөгийг улсын орлого болгон шилжүүлсэн. Бусад шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой маргаан байхгүй байна. Шүүгдэгч С.Даваанямыг сэжигтнээр шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хугацаанд 2 хоног баривчилсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу баривчлагдсан 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох саналтай байна. Шүүгдэгч Ж.Сайнбуянг шүүхийн зөвшөөрөлгүйгээр 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд 1 хоног баривчилсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу баривчлагдсан 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож, торгох ялаас хасаж тооцуулах саналтай байна. Бусад шүүгдэгч нар нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй болно. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад бэхжүүлсэн 4 ширхэг сидиг хэргийн хамт хадгалах саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч С.Даваанямд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс С.Эрдэнэтовч, Ж.Сайнбуян, В.Хундгаа, Ч.Сарантуяа, Б.Оргилболд нартай уулзахыг хориглох, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай байна. Шүүгдэгч С.Эрдэнэтовч, Ж.Сайнбуян нарт хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Оргилболд, Э.Шарав-Арилдий нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэв.

Нотлох баримтын талаар:

               1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Давааням нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 20,100 юанийг /8,897,868 төгрөг/ хахуульд авсан, С.Эрдэнэтовч нь уг мөнгийг хахуульд өгсөн, мөн С.Давааням нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийн талаарх нотлох баримтууд:

               1.1. Монголын тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг НҮТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батболдоос 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Авлигатай тэмцэх газрын даргад хандаж: “...Цагаан хадны боомтын зөвлөлийн дарга В.Хундагаа болон Автотээврийн газрын дарга С.Давааням нарын хоорондын зөрчил, албан тушаалаа ашиглаж, ашиг сонирхлын зөрчилтэй байж болох бичлэг цахим орчинд цацагдсаныг нягталж шалгаж өгнө үү. Уг дүрс бичлэгт Боомтын Зөвлөлийн дарга хурандаа В.Хундагаа нь Автотээврийн газрын дарга С.Даваанямд хандан “...С.Даваанямаа Автотээврийн үндэсний төв, Амарзаяа та хоёр л энд тэнд квот гаргаж, тусгаарлалт бөмбөлөг үүсгэж баахан юм зохицуулж явсан шүү дээ” гэсэн маш ноцтой яриа анхаарал татаж байна. Мөн тус бичлэгт Боомтын зөвлөлийн дарга В.Хундагаа нь Автотээврийн газрыг бүхэлд нь аж ахуйн нэгж компаниудын “халаасанд” орсон гэж хэлсэн байгаа. Энэ яриа нь Автотээврийн газрын дарга С.Давааням нь авлига авдаг байж болзошгүй гэсэн хардлагыг нийт тээвэрчдийн дунд төрүүлж, мөн маш их бухимдал дагуулаад байгаа юм. Тээвэрчдийн эрх ашиг ноцтой зөрчигдөн ажил цалгардан, тээвэрт гаргалгүй удаан хугацаагаар тусгаарлаж байгаа. Түүгээр ч үл барам “Бөмбөлөг”-ийг өөрсдийн дураар зохицуулалт хийж төрийн ажлыг хувийн ашиг сонирхлоор явуулж байгаа мэт хоорондоо ярилцаж, хэрэлдэж байгаа нь эрх бүхий төрийн алба хаагч нар албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа нэг тод жишээ гэж ойлгогдож байна...” гэсэн гомдол /1 дүгээр хавтасны 5 дугаар хуудас/,

                 1.2 Яллагдагч С.Эрдэнэтовчийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5301202669 дугаартай юанийн дансанд 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “hosoo” гэх гүйлгээний утгаар 78,300 юанийн орлого шилжиж ирсэн гүйлгээ, С.Эрдэнэтовчийн данснаас 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ‘’tovch’’ гэх гүйлгээний утгаар 35,000 юанийг 5595221572 дугаарын данс руу шилжүүлсэн гүйлгээ бүхий дансны хуулга /2 дугаар хавтасны 58 дугаар хуудас/,

                 1.3 Гэрч Д.Золбаярын “...Тухайн өдөр дэлгүүр дээр манай аав Доржбалган сууж байсан юмаа. Гэтэл аав Доржбалганаас нэг хүн орж ирээд “юань данс руу чинь хийгээд юань бэлнээр гаргаж өгөх үү, хэдээр зардаг вэ” гэж асуусан. Тэгтэл аав дансанд юань хийлгэхгүй гэж хэлэхээр нь би дэлгүүрийн арын өрөөнд тэрийг нь сонсоод гарч ирээд надад бэлэн юань байсан учраас юанийн данс руу 35000 юань хийлгээд бэлнээр 35000 юань тэр хүнд өгсөн. Зөрүүд нь юань бэлнээр өгсний хариуд 210.000 төгрөг аав Доржбалганы 5601030673 дугаартай дансаар авсан байгаа. Би валют бэлнээр гаргуулж авсан хүнийг бол огт танихгүй. Манай дэлгүүрээр нэг их үйлчлүүлээд байдаггүй. Махлагдуу сонин үс засалттай хүн байсныг бол сайн санаж байна...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

                 1.4. Гэрч Д.Золбаяраар яллагдагч С.Эрдэнэтовчийг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7 дугаар хавтаст хэргийн 142-143 дахь тал/,

                 1.5. Гэрч Д.Равдандоржийн “...Би 2008 онд Итайкар компанийг, манай төрсөн ах Данаасүрэн нь Тавантолгой шин компанийг анх үүсгэн байгуулж байсан юмаа. Анх Итайкар компанийг үүсгэн байгуулахдаа Өмнөговийн Цагаанхадад тээвэр хийх зорилгоор үүсгэн байгуулж байсан бөгөөд тухайн үед хөрөнгө оруулалт шаардлагатай болоод Хятадуудтай хамтарч тус компанийн үйл ажиллагааг явуулахаар болсон. Хятадуудтай хамтарснаас хойш 1 жилийн дараагаар компанийн үйл ажиллагаагаа бүрэн Хятадуудад шилжүүлээд гүйцэтгэх захирлаар үлдсэн. Манай ах Данаасүрэн ч мөн адил бүх хувьцаагаа шилжүүлээд гүйцэтгэх захирал нэртэй явж байгаад 2018 онд нас барсан... Улсын бүртгэлийн мэдээллээр би Итайкар, Тавантолгой шин, Их хүрэн хар, Монпорт, Хиросвин компаниудын гүйцэтгэх захирал гэж явдаг. Энэ компаниуд нь бүгд гадаадын хөрөнгө оруулалттай компани байгаа юм аа. Тус компаниудын эцсийн өмчлөгч нь Хятад хүн байдаг гэж сонссон. Тэгэхдээ тэр хүн нь Монголд байдаггүй, Монголд орж ирдэггүй бөгөөд Хятадаас үйл ажиллагаагаа зохицуулдаг юм байна лээ. Би бол энэ 5 компанийн Улаанбаатар хот дах үйл ажиллагааг хариуцаж ажилладаг. Би тээвэртэй холбоотой үйл ажиллагаанд огт оролцдоггүй... Энэ машинууд нь манай компаниудын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслүүд боловч яг цаад эздүүд нь Хятад хүмүүс байдаг. Учир нь Монголд тээвэр гүйцэтгэхийн тулд тухайн тээврийн хэрэгсэл нь аж ахуйн нэгжийн нэр дээр байх шаардлагатай. Тийм ч учраас Хятадууд компани авч түүнийхээ нэр дээр машин оруулж ирж тээвэр гүйцэтгэдэг. Тээврийн үйл ажиллагааг нь бүрэн Хятад талаас зохицуулж явдаг. Авто тээврийн үндэсний төвөөс гарч байгаа С зөвшөөрлөөс хамаараад Хятад талын хүмүүс маш олон компани шинээр байгуулах болон худалдаж авч байна. Шалтгаан нь Авто тээврийн үндэсний төвөөс С зөвшөөрөл олгохдоо 1 компанид тэдийг гээд квот тогтоочихдог юмаа. Олон С зөвшөөрөл авахын тулд хятадын хөрөнгө оруулалтай компаниуд дагавар олон компани байгуулаад байгаа. Мөн 1 компанийн нэр дээр олон машин явуулахаар том татвар төлөгч гээд шалгалт оруулаад татварын дарамт үүсгэдэг асуудал байдаг... С.Эрдэнэтовчийг би сайн танихгүй. Урд Цагаанхадад менежер, зохион байгуулагчийн ажил хийдэг гэж сонссон. Харин Сайнбуянг бол сайн танина. Сайнбуян нь манай компанийн оффист суудаг бөгөөд надтай адил Улаанбаатар хот дахь үйл ажиллагааг хариуцдаг. Ж.Сайнбуянг миний гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа 5 компанид албан тушаалтнаар томилсон зүйл байхгүй. Тэгэхдээ компанийн үйл ажиллагаанд оролцоод явдаг. Миний ойлгосноор Хятад талаас Монголд компанийн үйл ажиллагааг хариуцуулсан хүн юм шиг байна лээ... Би компанийн тээврийн үйл ажиллагаанд огт оролцдоггүй. Манай компаниудад тээврийн үйл ажиллагааны хэлтэс гэж байдаг, тэр хүмүүс эндээс бичиг баримтуудыг нь янзалж бүрдүүлэлтийг нь хариуцдаг. Харин аль машиныг явуулах, аль машин дээр тээвэрлэлт хийх, үзлэг оношилгоонд аль машиныг оруулахыг Ганц мод талаас өгсөн чиглэлийн дагуу Эрдэнэтовч болон хятад талын төлөөлөгч нар хийж гүйцэтгэдэг юм байна лээ...” гэсэн мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 196  дахь тал/,

                 1.6. Яллагдагч С.Эрдэнэтовчийн Dell маркийн зөөврийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэлээс “...С.Даваанямаар дамжуулан оношилгоо, дүгнэлт гаргуулсан тээврийн хэрэгслүүдийн жагсаалт хадгалагдаж байгаа эсэхийг тогтоох, тодруулах зорилгоор үзлэгийг хийв... С.Эрдэнэтовчийн заасны дагуу Д диск доторх "МБМ ТРАНС” ХХК нэртэй хавтас доторх Цагаан хад Оффис нэртэй хавтас доторх Нийт тээврийн хэрэгсэл нэртэй хавтас доторх Оношилгоо нэртэй хавтас доторх “ТХҮ 201” нэр /Тээврийн хяналтын үзлэг гэсэн үг гэх/-тэй эксел файлыг нээж үзэхэд Итайкар 45, Их хүрэн хар 4, Монпорт 30, Таван толгой шин 122 нэртэй 4 хуудас байсныг тус тус доорх байдлаар хуулбарлан авав...” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 207-227 дахь тал/,

                 1.7. “Автотээврийн үндэсний төв" төрийн өмчит үйлдвэрийн газрын www.teever.transdep.mn буюу Авто тээврийн нэгдсэн системд үзлэг хийсэн тэмдэглэлээс “..."Итайкар”, “Их хүрэн хар”, "Монпорт”, “Тавантолгой шин” ХХК-иудын нийт 201 /дэс дараалал нь буруу дугаарлагдсан буюу тус бүрээс 1 тоо хасагдаж 197 тээврийн хэрэгсэл байсан болно/ тээврийн хэрэгслээс 132 тээврийн хэрэгсэл нь “Ди Эф Өү”, “Амгалан сэври”, “Залаат ноён хайрхан", “Си Эйч Эй Эн Эй”, "Хос ялгуун”, ‘Талбын түмэн хөлөг”, “Жавхлант жолоо”, “МБМ транс”, “Ээлийн цагаан харгуй” ХХК-иуд руу шилжсэн бүртгэлтэй /өнөөдрийн байдлаар/ байх ба хэзээ оношилсныг Д.Отгонбаярын өөрийнх нь бүртгэлээс тодруулахад 2021 оны 5 дугаар сарын 21, 22-ны өдрүүд байна. Уг бүртгэл буюу системээс татаж авсан бүртгэлээс оношилсон албан тушаалтны нэр харагдахгүй, зөвхөн огноо нь харагдаж байна. Үлдэгдэл 65 тээврийн хэрэгслийн улсын дугаар тус бүрээр систем Лее7ег.(гап5с1ер.тп/-ээс шүүлгэж үзэхэд “Ар хур трейвэл”, “Бат хаан транс”, "Бодь ложистик”, “Буман трейд”, “Бүндэр транс”, Товь күрүма”, Тэрэлт дөл транс”, “Их хүрэн хар”, "Лахс транс”, "МТД транс”, “Сүндэр ложистик”, “Тавантолгой транс”, "Тэргэл жим”, “Эм эн жи си эн” ХХК-иуд руу шилжсэн байх ба оношилгоонд орсон огноо нь мөн адил 2021 оны 5 дугаар сарын 21, 22-ны өдрүүдээр бүртгэгдсэн байна...” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 234-237 дахь тал/,

                 1.8. Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /5 дугаар хавтаст хэргийн 160-250 дахь тал, 6 дугаар хавтаст хэргийн 1-105 дахь тал, 9 дүгээр хавтасны 214-215 дахь тал/,

                 1.9. С.Даваанямыг “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын даргаар томилсон тус газрын захирал Б.Гүрсоронзонгийн 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Б/86 дугаартай тушаалын хуулбар /5 дугаар хавтаст хэргийн 114 дэх тал/,

                1.10. Аймгийн автотээврийн төв, салбарын даргын ажлын байрны тодорхойлолт /8 дугаар хавтаст хэргийн 78-88 дахь тал/,

                1.11. Яллагдагч Э.Шарав-Арилдийг “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Өмнөговь аймгийн Автотээврийн төвд техникийн хяналтын үзлэгийн инженерээр томилсон тус газрын захирлын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/107 дугаартай тушаал, хугацааг сунгасан тушаалууд болон техникийн хяналтын үзлэгийн инженерийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар /7 дугаар хавтаст хэргийн 235-245 дахь тал/,

                1.12. Яллагдагч С.Эрдэнэтовчийн “...Би өмнө нь хэд хэдэн удаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын сар өдөр, мөнгөн дүнг жоохон зөрүүтэй мэдүүлсэн байсан. Би аливаа зүйлийн баримтыг харж эсхүл болсон асуудлаа нэлээн бодож байж санадаг. Жишээ нь би Алтанжолоог над руу мэнд мэдэж ярихад нь “би Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа, юань солиулаад бэлнээр өгсөн асуудал байгаа юмаа” гэж Алтанжолоод хэлсэн чинь “аан нөгөө Цогтцэцийгээс солиулж авсан юань уу” гэхэд нь би Даваанямд өгсөн 101,200 юанийн талаар санасан байдаг. Анх мэдүүлэг өгөхдөө би 2 удаа байцаагчийн дүгнэлт гаргуулсан үйл явцаа хооронд нь хольж хутгаж санаад байсан юм байна лээ. Алтанжолоотой утсаар ярьснаас эхлээд болсон зүйлүүдийг тодорхой сайн санаад байгаа... Хамгийн эхэнд болсон асуудал бол 2021 оны 05 сарын 21-ний өдөр Даваанямд өгсөн 20,100 юань. Энэ мөнгийг өгөх болсон шалтгаан нь миний хариуцсан компаниудын 201 тээврийн хэрэгсэл нь оношилгоонд орох шаардлагатай болсон. Ингээд Даваанямтай уулзаж учирлаж гуйгаад 1 машиныг 100 юаниар бодоод 201 машины 20,100 юанийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Цагаанхадын Дорнын өртөө ХХК-ийн кемп дээр очиж Даваанямд бэлнээр өгсөн байгаа. Би бол Даваанямтай эхэлж уулзаад 1 машиныг 100 юаниар гэдгийг тохироод Хятад талын машины эздүүдийг зохион байгуулалтаар хангаж ажилладаг Хосоо гэгчид танилцуулаад над руу 78,000 юань шилжүүлсэн байдаг санаж байна. Түүнээс би 35,000 юанийг нь Цагаанхадад үйл ажиллагаа явуулдаг Арц богд дэлгүүрээс бэлнээр гаргуулж аваад 20,100 юанийг нь Даваанямд өгсөн байгаа. Тэгэхдээ би 201 машин гэж буруу тооцоод өгчихсөн юм байна лээ. Сүүлд танай байгууллагаас шалгаж эхлэх үед жагсаалтаар гаргасан машины тоог тооцохдоо эхний дэс дугааруудыг тоолоод явчихсан юм байна лээ. Яг үзлэг оношилгоонд оруулахаар өгсөн машины жагсаалт нь 197 машин юм байна лээ. 197 машин бүгд үзлэг оношилгоонд ороогүй цөөн хэдэн машин нь өмнөх жилийн оношилгоонд ороогүй гэдгээр хасагдаж байсан. Яагаад хасагдсан талаар Давааням надад хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 187-188 дахь тал/,

                 1.13. Яллагдагч С.Эрдэнэтовчийн мэдүүлгийг газар дээр нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шалгасан тэмдэглэл /8 дугаар хавтаст хэргийн 204-205 дахь тал/,

                 1.14. Яллагдагч С.Эрдэнэтовчийн “...Би анх 2021 оны 3 сарын 4-нд Цагаанхадад анх очсон. Би шинээр ажилд ороод ажлаа сайн үр дүнтэй хийе гэсэн бодол байсан. Компани болон түүний эрх бүхий албан тушаалтан захирлууд машиныг техник, хяналтын үзлэгт оруулах, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах ажилд огт оролцоогүй, мэдээгүй. Харин машины жинхэнэ эздүүд болох БНХАУ-ын Ганц мод боомтод байгаа эздүүдтэй Хосоогоор дамжуулж холбогдож машинуудад нь тодорхой төлбөр төлөөд үзлэг оношилгоонд хамруулахаар тохиоролцсоны дагуу хийгдсэн ажил юм аа. Даваанямд өгсөн мөнгөнүүд нь машины эздүүдээс цуглуулж Хятад талаас орж ирсэн байдаг. Компаниас ямар нэгэн мөнгө төгрөг гарсан зүйл огт байдаггүй... Би анхнаасаа бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Ямар нэгэн зүйлийг худлаа ярьж хүнийг гүтгэсэн зүйл байхгүй. Миний мэдүүлэг бусад нотлох баримтуудаар тогтоогдох байхаа. Би хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн дахин мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 204 дэх тал/,

                  1.15. Яллагдагч Э.Шарав-Арилдийн “...Давааням дарга тухайн үед надад тус компаниудын жагсаалтыг өгөөд “чи энэ компаниудын машиныг үзээд, туслаад дэмжээд явуулаарай” гэж хэлсэн. Би ямар учиртай компани юм бэ гэж Давааням даргаас асуусан чинь “Цагаанхад суурьшлын бүсэд энэ компаниуд үзлэгийн төв бариад манайд түрээсэлж хамтарч ажиллах гэж байгаа юмаа” гэж хэлсэн. Ингээд би шинээр барьсан үзлэгийн төвийн хашаанд очсон чинь тэр хашаанд нь маш олон машинууд байсан бөгөөд үзлэгт оруулах гэж байгаа компаниас нь ямар нэгэн хүн байгаагүй. Ингээд би машинууд дундуур явсан чинь зарим нэг машины улсын дугаар нь мөн байсан учраас арлын дугаарыг тулгаж хараад Давааням даргад итгээд ажлын ачаалал их байсан учраас компанийн хүмүүсийг нь дуудалгүйгээр харчхаад явчихсан. Ингээд тухайн тээврийн хэрэгслүүдийг оношилгоонд тэнцсэн гэдгээр үзлэгийн программд шивж оруулсан. Бид нарын зүгээс ямар нэгэн маягт бөглөдөггүй. Ямар нэгэн шалгалт явуулсан зүйл байхгүй. 2021 оны 10 сард манай захиргааны дарга Баатарцол, хэлтсийн дарга Эрдэнэдалай нар намайг өрөөндөө дуудаад дээрх компаниудын машиныг үзэлгүйгээр техник хяналтын үзлэг хийсэн байна гэхээр нь "би үзсэн. Давааням дарга дэмжээрэй гэхээр нь бүрэн шалгаагүй” гэдгээ хэлсэн. Тэгсэн чи журам зөрчиж алдаа гаргасан байна гэсэн. Ингээд Баатарцол дарга утсаа чанга яригч дээр нь тавиад Даваанямтай утсаар ярьсан. Ингээд Баатарцол дарга Даваанямд “чи Тавантолгой шин, Итайкар зэрэг компаниудын машиныг дэмжээрэй гэж Шарав-Арилдийд хэлсэн юм уу” гэсэн чинь тийм ээ л гэсэн хариу хэлж байсан санаж байна...” гэсэн мэдүүлэг /8 дугаар хавтасны 187-188 дугаар хуудас/,

                  1.16. Зам, тээврийн сайдын 2013 оны 10 дугаар сарын 21 -ний өдрийн 232 дугаартай тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам” /8 дугаар хавтаст хэргийн 50-55 дах тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд болно.

                       2. С.Давааням нь 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 101,200 юанийг /45,310,276 төгрөг/ хахуульд авсан, С.Эрдэнэтовч, Ж.Сайнбуян нар нь уг мөнгийг хахуульд өгсөн, мөн С.Давааням нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийн талаарх нотлох баримтууд:

                     2.1. Гэрч “Жавхлант жолоо” ХХК-ийн менежер А.Алтанжолоогийн “...Тухайн үед бид хоёр хоёулаа Цагаанхадаас 20-48 улсын дугаартай цагаан өнгийн ланд-76 загварын С.Эрдэнэтовчийн машинтай аймгийн төв орох гэж гарсан ба замдаа Цогтцэций суманд байдаг Хаан банкны салбар дээр очиж орсон, угаасаа ганц л салбар байдаг. Тэгээд ороход оочиртой байхаар нь вип өрөө рүү нь хамт ороод С.Эрдэнэтовч данснаасаа бэлэн юань аваад гарцгаасан. Хэдэн юань байсныг би мэдэхгүй байна. Ямар ч байсан боодолтой юанийг уутанд хийгээд авч гарсныг санаж байна... Тэгээд гараад би Мөнхбаяр гээд найзтайгаа уулзаад Шанх нэртэй буудал орж Мөнхбаяр нэг хүнтэй уулзсан. Тэгээд хоол идэх гээд Бродвэй орсон ба тэр үед С.Эрдэнэтовч ирээд гурвуулаа хамт хоол идээд аймгийн төв рүү явцгааж байсан... Эрдэнэтовч болохоор Даваанямтай уулзчихаад ирье гээд явж байсан... Ямар ч байсан нэг их удаагүй яваад ирсэн... Сүүлд 8 сард тэр банкнаас авсан мөнгөө Даваанямд өгсөн юм байна гэж Эрдэнэтовчийн ярианаас би хувьдаа ойлгож бодож байсан..." гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 62-65 дах тал/,

                           2.2. Гэрч “Жавхлант жолоо" ХХК-ийн менежер А.Алтанжолоогийн “...Би 2019 оны 03 сарын 01-ний өдрөөс Жавхлант жолоо ХХК-ийн менежерээр томилогдож ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Тавантолгой шин ХХК-ийн менежерээр томилогдсон. 2021 оны 10 сараас Жавхлант жолоо ХХК-ийн менежерээр ажиллаж байна. Энэ компаниуд нь Хятадын Санхэй компани охин компани буюу Монгол талын компаниуд нь гэж би ойлгодог. Санхэй компани монгол талын компани болох нийт 17 орчим компани байгаа. Би энэ компаниудынх нь Монгол цувааг хариуцсан менежер юмаа. Монгол цувааны нийт 351 машин байдаг. Монгол цувааны 351 машин нь Мөнхийн буухиа ХХК, Мөнхзоригт транс ХХК, Ди Эф Өү ХХК, Си эйч эй эн эй ХХК, Жавхлант жолоо ХХК-иудын нэр дээр явдаг. 351 машины жагсаалтыг гаргаж өгч болно. Монгол цуваа гэдэг нь машиных нь эзэн нь Хятад хүн биш Монгол хүмүүс жолооч нарын түрээсээр өөрийн болгож авсан машин байгаа юм аа. Хятад цуваа гэдэг нь машины эздүүд нь Хятад хүмүүс Монгол жолоочид цалин өгч бариулж явж байгаа машинуудыг хэлээд байгаа юмаа... Би бол Монгол цувааны машинуудын үзлэг оношилгоо, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах асуудлыг бүхэлд нь хариуцаж мэддэг. Монгол цувааны машинууд 2021 оны хавар 3 сард улсын байцаагчийн дүгнэлт гаргуулж байсан. Яг авто машин шалгуулах үед нь би байгаагүй. 2021 оны 5, 6 сард авто тээврийн улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар би Оргилболдод машин үзүүлж байсан тохиолдол байхгүй...” гэсэн дахин мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 95-96 дах тал/,

                           2.3. Гэрч “Жавхлант жолоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Баатарын “...Жавхлант жолоо ХХК, Фүжи пит ХХК, Оддын өд ХХК-нд би гүйцэтгэх захирал хийдэг. Тухайн компаниудад бол эрх мэдэл, үйл ажиллагаанд оролцдоггүй, цалин хөлс авдаггүй, харин нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг байгаа..., Сайнбуян гэх хүнийг бол би танина. “Виктори коал транс” ХХК-ийн тээвэрлэлттэй холбоотой асуудлыг хариуцдаг Сайнбуян гэж хүн байдаг. “Виктори коал транс” ХХК-ийн охин 10-аад компанийн тээвэрлэлттэй холбоотой бүхий л асуудлыг хариуцаж ажилладаг..., “Жавхлант жолоо" ХХК нь тээврийн компани, мэргэшсэн жолооны сургалт хийдэг бөгөөд нүүрс тээврийн нийт 64 тээврийн хэрэгсэлтэй, бүгд компанийн нэр дээр байдаг..., Тээвэрлэлттэй холбоотой бичиг цаасны асуудал болон автотээврийн улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах зэрэг компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй болохоор мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 102-104 дэх тал/,

                            2.4. Гэрч “Жавхлант жолоо” ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдлын ахлах ажилтан А.Мягмаржавын “...Би 2019 оны 7 сарын 1-ний өдрөөс хойш “Жавхлант жолоо” ХХК-д хөдөлмөр аюулгүй байдлын ахлах ажилтнаар ажиллаж байна. Би энэ ажлыг хийхээс гадна “Өмнөд үйлэс” ХХК, “Амгалан Сэври” ХХК, “Залаат ноён хайрхан” ХХК, “Хос ялгуун” ХХК- ийн гүйцэтгэх захирал гэж 2021 оны 5 сараас хойш явж байгаа. Энэ компаниудын үйл ажиллагаанд оролцдоггүй бөгөөд манай “Жавхлант жолоо” компанийн хотын оффисыг хариуцаж ажилладаг Тавинтай гэх хүн намайг Өмнөговь аймагт байгаа учраас дээрх компаниудын захирлаар ажиллахыг санал болгосны дагуу би зөвшөөрсөн. Энэ дээрх компаниудыг 2021 онд манай компани худалдаж аваад намайг гүйцэтгэх захирлаар томилсон байгаа. Тус компаниуд нь бүгд улс хоорондын ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Аль компанид нь хэдэн машин явдаг гэдгийг бол мэдэхгүй..., “Викториа коал транс” ХХК гэж байдаг. Энэ компани нь гадаадын хөрөнгө оруулалттай компани юм байна лээ. Энэ компанийн хөрөнгөөр миний нэр дээрх компаниудыг худалдаж авсан юм байна гэж ойлгосон..., Би компанийн тээврийн үйл ажиллагаанд огт оролцдоггүй...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 105-106 дах тал/,

                            2.5. Гэрч З.Батжаргалын “...Монпорт компанийн захирлаар ажиллаж байсан Мөнхбаяр гэх хүн надад санал тавьсан бөгөөд өөрийнхөө нэр дээр компани байгуулах уу гэхээр нь зөвшөөрсөн. Ингээд “Мөнхзоригт транс” ХХК-ийг байгуулсан. Энэ компани мөн ачаа тээврийн компани бөгөөд би үйл ажиллагаанд нь оролцдоггүй. “Мөнхзоригт транс” ХХК нь охин компани бөгөөд толгой компанитай. “Мөнхзоригт транс” ХХК-тай адил охин 5, 6 компани байгаа байх. “Ээлийн цагаан харгуй”, “МБМ транс” зэрэг компаниуд байдаг..., Намайг ажиллаж байх үед Сайнбуян гэх Өвөрмонгол компанийн үйл ажиллагааг хариуцдаг байсан..., “Мөнхзоригт транс” ХХК-ийг би үүсгэн байгуулсан боловч хөрөнгө оруулалт нь гадаадын хөрөнгө оруулалттай. Мөн би үйл ажиллагааг нь хариуцаж ажилладаггүй бөгөөд толгой компанийн захирал буюу Сайнбуян удирдаж явуулдаг...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 107-108 дахь тал/,

                            2.6. Гэрч “Ээлийн цагаан харгуй ХХК”-ийн тээврийн менежер Х.Ариун-Энхийн “...Би 2011 оноос хойш 2021 оны 10 сарыг хүртэл “Итайкар” ХХК-ийн менежерээр ажиллаж байгаад компанийн бүтцийн өөрчлөлтөөр “Ээлийн цагаан харгуй” ХХК руу шилжсэн. Миний ойлгосноор шинээр тээврийн компаниуд байгуулж байгаа, тус компаниуд руугаа хуучин компанийнхаа ажилчдыг шилжүүлж байгаа гэж байсан. “Итайкар” болон “Ээлийн цагаан харгуй” ХХК нь бүгд нүүрс тээврийн компаниуд байгаа. Өмнө нь бол “Итайкар”, “Монпорт”, “Их хүрэн хар”, “Таван толгой шин”, “Херосвин” гэх 5 компанийн нэр дээр тээврийн үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ компаниуд бүгд нэг удирдлагатай, нэг оффистой. Энэ компаниуд нь тараад одоогийн байдлаар 11 компани болж өргөжсөн байгаа. Энэ 11 компани бүгд тусдаа гүйцэтгэх захиралтай. Тэгэхдээ удирдлага зохион байгуулалтаар Монгол талыг Сайнбуян, Тавинтай гэх хүмүүс хариуцдаг. Би бол ойлгохдоо энэ 11 компанийн машинууд бүгд урдаа Хятад эзэнтэй, Монголд тээврийн үйл ажиллагаа явуулахын тулд компани байгуулах хэрэгтэй болоод энэ 11 компанийг байгуулсан юм байна гэж ойлгосон. Энэ машинуудын Хятад эздүүдээс сонгосон захирал нь Сайнбуян. Сайнбуян нь Монгол талын тээвэртэй холбоотой асуудлыг хариуцаж ажилладаг гэж ойлгож байгаа. Би “Ээлийн цагаан харгуй” ХХК-д тээврийн менежерээр ажиллахын хажуугаар “Ди Эф Өү” ХХК, “Си Эйч Эй Эн Эй” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж явдаг. Тус 2 компанийн гүйцэтгэх захирал гэж явах болсон шалтгаан нь Сайнбуян захирал “2 шинэ компани худалдаж авч байгаа, чамайг захирлаар нь тавьж болох уу” гэж асуухаар нь зөвшөөрсөн байгаа. Би тэгэхдээ энэ 2 компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй бөгөөд өөрийн үндсэн ажил болох тээврийн менежерийн ажлаа хийж гүйцэтгэдэг. “Ди Эф Өү” ХХК, “Си Эйч Эй Эн Эй” ХХК- ийн үйл ажиллагаанд оролцдоггүй учраас надад мэдэх зүйл байхгүй байна. Миний хийдэг ажил гэвэл тээвэрт явж байгаа машинуудын шатахууны тооцоог гаргаж бүртгэлд оруулж явдаг. Түүнээс үзлэг оношилгоо тээвэртэй холбоотой асуудалд оролцдоггүй...” гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтасны 109-110 дахь тал/,

                            2.7. Автотээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар Автотээврийн үндэсний төвд хандсан “Жавхлант жолоо” ХХК, “Мөнх зоригт транс” ХХК, “Мөнхийн буухиа” ХХК, “Ээлийн цагаан харгуй” ХХК, “Галбын түмэн хөлөг” ХХК-иудын 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлтүүд /5 дугаар хавтаст хэргийн 125-145 дахь тал/,

                            2.8. С.Эрдэнэтовчийн Dell маркийн зөөврийн компьютерт үзлэг хийсэн тэмдэглэлээс: “...С.Даваанямаар дамжуулан оношилгоо, дүгнэлт гаргуулсан тээврийн хэрэгслүүдийн жагсаалт хадгалагдаж байгаа эсэхийг тогтоох, тодруулах зорилгоор үзлэгийг хийв... С.Эрдэнэтовчийн заасны дагуу Д диск доторх “МБМ ТРАНС” ХХК нэртэй хавтас доторх Цагаан хад Оффис нэртэй хавтас доторх Нийт тээврийн хэрэгсэл нэртэй хавтас доторх Байцаагчийн дүгнэлт нэртэй хавтас доторх 6 компани-506 ширхэг нэртэй эксел файлыг нээж үзэхэд дотроо МЗТ 74, МБ 6, МБМ 107, ГХТ 108, ЖЖ 92, ЭЦХ 119 нэртэй 6 хуудас байх ба эхний МЗТ 74 нэртэй хуудсанд Мөнх Зоригт Транс ХХК-ийн 74 тээврийн хэрэгслийн жагсаалт байсныг доорх байдлаар хуулбарлан авав... МБ 6 нэртэй 2 дахь хуудсанд Мөнхийн буухиа ХХК-ийн 6 тээврийн хэрэгслийн жагсаалт байсныг доорх байдлаар хуулбарлан авав... МБМ 107 нэртэй 3 дахь хуудсанд МБМ транс ХХК-ийн 107 тээврийн хэрэгслийн жагсаалт байсныг доорх байдлаар хуулбарлан авав... ГХТ 108 нэртэй 4 дэх хуудсанд Галбын түмэн хөлөг ХХК-ийн 108 тээврийн хэрэгслийн жагсаалт байсныг доорх байдлаар хуулбарлан авав... ЖЖ 92 нэртэй 5 дахь хуудсанд Жавхлант жолоо ХХК-ийн 92 тээврийн хэрэгслийн жагсаалт байсныг доорх байдлаар хуулбарлан авав... ЭЦХ 119 нэртэй 6 дахь хуудсанд Ээлийн цагаан харгуй ХХК-ийн 119 тээврийн хэрэгслийн жагсаалт байсныг доорх байдлаар хуулбарлан авав...” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 207-227 дахь тал/,

                               2.9. “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын www.teever.transdep.mn буюу Авто тээврийн нэгдсэн системд үзлэг хийсэн тэмдэглэлээс "...Компани тус бүрийн эрхээр нэвтэрч 2021 оны 6 дугаар сард дүгнэлт гаргуулсан тээврийн хэрэгслүүдийн жагсаалтын эксел файлаар татан авч, нээж үзээд тээврийн хэрэгслийн тоог нэгтгэн дараах хүснэгтээр харуулав.

Хуулийн этгээдийн нэрс

Дүгнэлтгүй тээврийн хэрэгслийн тоо

Дүгнэлт гарсан тээврийн хэрэгслийн тоо

Дүгнэлтээр хангалтгүй дүгнэгдсэн тээврийн хэрэгслийн тоо

1

Мөнх зоригт транс ХХК

74

31

2

 2

Мөнхийн буухиа ХХК

6

6

-

3

МБМ транс ХХК

107

91

5

 

   4

Галбын түмэн хөлөг ХХК

108

88

5

5

Жавхлант жолоо ХХК

92

16

-

6

Ээлийн цагаан харгуй ХХК

119

84

2

 

Нийт

506

316

14

 

Дээрх 6 хуулийн этгээдийн тээврийн хэрэгслүүдийн хүснэгтээс хүсэлт илгээсэн хэрэглэгч хэсэгт “Сарантуяа” /“Мөнх зоригт транс ХХК-ийн тээврийн ахлах менежерээр ажиллаж байсан гэх’’/,

Хүсэлт илгээсэн огноо хэсэгт “2021 оны 06-р сарын 03-аас 06-ны өдөр”,

     Томилсон хэрэглэгч хэсэгт “Айдос” болон “Онон”,

     Томилсон огноо хэсэгт "2021 оны 06-р сарын 08-ны өдөр”-өөр тус тус бүртгэгдэж, хадгалагдсан байх ба харин дүгнэсэн байцаагч хэсэгт “Оргилболд” гэх нэр бүх тээврийн хэрэгсэлд бүртгэлтэй, дүгнэсэн огноо нь 2021 оны 06-р сарын 08-аас 09-ний өдрийн хооронд бүртгэгдэж хадгалагдсан байна.

Дээрх 506 тээврийн хэрэгслийн жагсаалтыг С.Даваанямд хэрхэн өгсөн тухай “мөнгөтэйгөө хамт цаасаар өгсөн” гэх тайлбарыг С.Эрдэнэтовчоос хэлснийг тусгав...” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтасны 234-237 дахь тал/,

                             2.10. Яллагдагч Б.Оргилболдыг “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит     үйлдвэрийн газрын Цогтцэций салбарт автотээврийн хяналтын мэргэжилтнээр томилсон тус газрын захирлын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/350 дугаартай тушаал, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Автотээврийн хяналтын мэргэжилтэн /Б.Оргилболд/- ий ажлын байрны тодорхойлолтын /Албан тушаалын ангилал хэсэгт: Удирдах ажилтан, мэргэжлийн алба хаагч/ хуулбар /7 дугаар хавтаст хэргийн 245-250 дахь тал, 8 дугаар хавтаст хэргийн 1-2 дахь тал/,

                             2.11. Яллагдагч С.Эрдэнэтовчийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй төгрөгийн 5025156501 дугаартай дансанд 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр бараа захиалга гэх гүйлгээний утгаар 134,400,000 төгрөг шилжиж ирсэн орлогын гүйлгээ, 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 45,010,000 төгрөгийн зарлагын гүйлгээ бүхий дансны хуулга /7 дугаар хавтаст хэргийн 173 дахь тал/,

                             2.12. Яллагдагч С.Эрдэнэтовчийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5025156501 дугаартай данснаас 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 45,010,000 төгрөгийг 100,000 юань болгож солиулсан талаарх Хаан банкны зарлагын мэдүүлэг, дансны хуулга /7 дугаар хавтаст хэргийн 171-174 дэх тал/,

                             2.13. Яллагдагч С.Эрдэнэтовчийн “...Манай Мөнх зоригт транс ХХК, Мөнхийн буухиа ХХК, МБМ транс ХХК, Галбын түмэн хөлөг ХХК, Ээлийн цагаан харгуй ХХК, Жавхлант жолоо ХХК-ийн нийт 506 машин авто тээврийн улсын байцаагчийн дүгнэлт гаргуулаагүй байсан. Энэ машинуудыг улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах хэрэгтэй байна гэдгийг Хятадаас Хосоо надад хэлж байсан. Уг нь бол улсын байцаагчийн дүгнэлт гаргуулаагүй манай компаниудын машин олон байгаа. Яагаад энэ 506 машин гэж жагсаалт гаргасан гэвэл компани тээврийн нэгдсэн системээс улсын байцаагчийн дүгнэлт гаргуулчих юм бол С зөвшөөрлийн хүсэлт илгээх боломжтой болох машины жагсаалтуудыг гаргаад 506 машин гарж ирсэн. Ингээд энэ машинуудад 3 дугаар улирлын С зөвшөөрлийн бичиг авах хүсэлт илгээх зорилготойгоор улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан. Хугацааны хувьд бол маш давчуу байсан бөгөөд авто тээврийн үндэсний төвөөс компаниудаас С зөвшөөрлийн хүсэлт авах хугацаа нь тухайн улирлын өмнөх сарын 1-ээс 10-ны хооронд нээгддэг. Энэ богино хугацаанд хууль журмынх нь дагуу машинуудыг үзүүлж дүгнэлт гаргуулахад хэцүү. Учир нь энэ хүсэлт гаргаад байгаа 506 машин нь бүгд нэг доор байдаггүй. Хятад эзэн жолооч нар нь хоорондоо ярилцаж байгаад машинаа дурын газраа байрлуулчихдаг асуудал байдаг. Мөн Хятад эздүүд техникийн бүрэн бүтэн байдалдаа огт анхаардаггүй, хөрөнгө мөнгө зарцуулдаггүйгээс болоод улсын байцаагчид үзүүлэхэд техникийн шаардлага хангахад хэцүү. Компани нэгдсэн зогсоол, кемпийн асуудлыг шийдвэрлэж амжаагүй байсан учраас машинаа энд тэнд байрлуулахыг нь зөвшөөрөхөөс өөр арга байдаггүй. Дээрх асуудлаас болоод 506 машиндаа дүгнэлт гаргуулахын тулд мөн Даваанямыг гуйгаад 1 машиныг 200 юаниар бодож мөнгө өгсөн байгаа. Би өмнө нь мөнгө бодсон аргачлалаа тодорхой нэг мөр тайлбарлаж чадаагүй юм байна лээ. Эцсийн дүндээ бол миний өмнө нь яриад байсан нийт машинаа 2-т хуваагаад 350-аар үржүүлээд үлдсэн машинаа 50 юаниар тооцож байгаа нь 1 машинаа 200 юаниар тооцсонтой яг адил юм байна лээ. Би 2021 оны 05 сарын 31-ний өдөр Өмнөговь аймаг орох замаараа Цогтцэций сумаар дайрсан. Ингээд Давааням руу холбогдсон чинь Цогтцэций суман дээр байна гэхээр нь банк ороод шилжиж орж ирсэн мөнгөө 101.200 юань болгож аваад Даваанямтай утсаар ярьж очиж өгсөн байгаа. Солиулсан юань нь 100 дэвсгэрттэй юань байсан. Би бол Даваанямд мөнгө өгсөн газраа тодорхой зааж чадна... Үзүүлж шалгуулсан зүйл бол байхгүй. Яагаад үзүүлж шалгуулаагүй гээд байгаа гэвэл энэ жагсаалтад байгаа машинууд нэг дор бишээ. Одоо ч гэсэн хаана байгааг нь бүгдийг нь тогтоож чадсан зүйл байхгүй. Би дээр дурдсан бөгөөд жолооч нар нь Хятад эзэнтэйгээ ярилцаж байгаад аль нэг байгууллагын зогсоол эсхүл айлын гадаа, эсхүл жолооч нь унаад өөр тийшээ яваад өгчихсөн байдаг... Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө тодорхой хэлсэн байгаа. Миний хувьд бол Оргилболд, Эрдэнэ- Очир нарт 2021 оны 03 сарын эхээр компанийнхаа нэлээд хэдэн машиныг үзүүлж улсын байцаагчийн дүгнэлт гаргуулж байсан. Тэрнээс хойш бол машин үзүүлж байгаагүй. 2021 оны 03 сард үзүүлсэн машины жагсаалт тээврийн нэгдсэн системээс тодорхой харагдах. Яагаад намайг үзүүлсэн гээд байгаагүй ойлгохгүй байна. Би үнэн зөв болсон зүйл бодитой ярьж байгаа учраас Оргилболдтой нүүрэлдэхэд татгалзах зүйл алга...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 187-188 дахь тал/,

                             2.14. Яллагдагч С.Эрдэнэтовчийн мэдүүлгийг газар дээр нь 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шалгасан тэмдэглэл /8 дугаар хавтаст хэргийн 206 дахь тал/,

                             2.15. Яллагдагч SAIENBAOYIN /Ж.Сайнбуян/-ийн "...”Мөнх зоригт транс”, “Мөнхийн буухиа”, “МБМ транс”, “Галбын түмэн хүлэг", “Жавхлан жолоо”, “Ээлийн цагаан харгуй”, “Хос ялгуун”, “Амгалан сэври”, “Ди Эф Өү”, “Залаат ноён хайрхан”, “Си эйч эй эм эй” ХХК-иудтай та ямар холбоотой вэ гэж асуухад: “би Хятад улсад амьдарч байхдаа 2018 онд “Нui chan feng li’’ компанид туслах ажилтнаар орсон. Тус компани хөрөнгө оруулалтын компани гэж би ойлгодог... 2020 оны 9 сараас Ганц мод боомтод тээвэр хариуцдаг Төмөрөө гэх хүн намайг Монгол руу явуулсан. Ингэж явуулахдаа чи тээврийн асуудлыг хариуцаарай гэсэн... Төмөрөө нь дээрх компаниудын Хятад тал руу ачиж орсон машинуудын тээврийг хариуцдаг хүн... 101,200 юанийг авто тээврийн улсын байцаагчийн дүгнэлт гаргуулна гэж Эрдэнэтовч надаас авч байсан. Даваанямтай тохиролцож дүгнэлт гаргуулах гэж байгаа талаар Эрдэнэтовч надад хэлсэн бөгөөд Даваанямыг авто тээврийн дарга нь байгаа юм гэж тайлбарлаж байсан..." гэсэн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 134 дэх тал/,

                             2.16. Яллагдагч Б.Оргилболдын “...Прокуророос сонсгосон зүйл ангийг зөвшөөрч байгаа. Хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-д зааснаар тэнсэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналыг шүүхэд гаргаж өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 178 дахь тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд болно.

                        3. С.Давааням нь 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 37,500,000 төгрөгийг хахуульд авсан, С.Эрдэнэтовч, Ж.Сайнбуян нар нь уг мөнгийг хахуульд өгсөн, мөн С.Давааням нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргийн талаарх нотлох баримтууд:

                            3.1. Гэрч “Тавантолгой шин” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Ө.Сарантуяагийн “...2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Сайнбуян захирал залгасан. Тухайн үед миний бие өвдөөд гэрээсээ ажиллаж байсан юмаа. Сайнбуян захирал хэлэхдээ “чи кассаас бэлэн мөнгө байвал түр гаргаадхаач 120 сая хэрэгтэй байна. 2-3 хоногоос буцаагаад өгчихнө гэж хэлсэн. Ингээд тэр мөнгийг нь 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр нягтлан бодогч Агаараар бэлдүүлсэн...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

                           3.2. Гэрч “Таван толгой шин” ХХК-ийн нягтлан бодогч М.Агаарын “...2021 оны 6 дугаар сарын эхээр, яг өдрийг нь санахгүй байна. Ерөнхий нягтлан бодогч Сарантуяа над руу залгаад “Сайнбуян захирал ирж 120 сая төгрөг авна. Бэлдээд өгчхөөрэй” гэж хэлсэн. Ингээд компанийн сейфт бэлнээр хадгалсан байсан мөнгөнөөс 120 сая төгрөгийг А4 цаасан хайрцагт хийж бэлдэж өгсөн. 120,000,000 төгрөг нь 20,000, 10,000, 5,000 төгрөгийн дэвсгэртээр байсан. 120 сая төгрөгийг бичгийн цаас буюу А4 цаасны том 3 ширхэг хайрцагт бэлдэж хийгээд гадуур нь скочоор бэхэлсэн байгаа. Ингээд захирал Сайнбуян жолооч Сүхээ ахын хамт орж ирээд Сүхээ ах тухайн 3 хайрцагтай зүйлийг зөөж авч явсан. Сүхээ ахын бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Би Сүхээ ах гэж дууддаг..." гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

                           3.3. Гэрч “Жавхлант жолоо” ХХК-ийн үйлчилгээний жолооч З.Эрдэнэсүхийн “...2021 оны 6 дугаар сард он сарыг нь нарийвчлан хэлж мэдэхгүй байна. Миний бие компанийн менежерээр ажиллаж байсан Сарантуяаг Энхтайвангийн гүүрний баруун талын Наран моторсын гадна зогсоолд тус өдрийн 16 цагийн үед хүргэж өгсөн. Тус зогсоолд очиход “МБМ транс” ХХК-ийн ерөнхий инженер С.Эрдэнэтовч компанийн эзэмшлийн Өмнөговь аймгийн улсын дугаартай цагаан өнгийн тоёота ланд-76 маркийн тээврийн хэрэгсэлтэй Сарантуяаг хүлээгээд байж байсан. Сарантуяа Эрдэнэтовч хоёр тоёота ланд маркийн тээврийн хэрэгсэл дотор хоорондоо юм ярьж байгаад хэсэг хугацааны дараа гарч ирсэн. Сарантуяа намайг чи компанийн оффис руу яваад санхүүгийн өрөөнөөс үүдэнд байгаа 3 ширхэг бичгийн цаасны хайрцагтай зүйлийг аваад ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би байгууллагын оффис руу очиж 2 давхрын санхүүгийн өрөөний үүд хэсэгт тавьсан байсан бичгийн цаасны 3 ширхэг хайрцагтай эд зүйлийг аваад Сарантуяа, Эрдэнэтовч хоёрт өдөр нь очсон Энхтайвангийн гүүрний баруун талын Наран моторсын гадна зогсоолд хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 66-68 дахь тал/,

                           3.4. Гэрч “МБМ транс” ХХК-ийн тээврийн менежер Ч.Сарантуяагийн “...Манай “МБМ транс” ХХК-ний тээврийн хэрэгслийн авто тээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт нь 2021 оны 5, 6 сарын үед гарч өгөхгүй байсан. Манайх тээврийн хэрэгслээ үзүүлсэн боловч стандартад тэнцэхгүй байсан. Энэ бол Эрдэнэтовч инженерийн хариуцах ажил байсан. Харин 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн үед систем хаахаас өмнө “МБМ транс” ХХК-ийн тээврийн хэрэгслүүд тэнцсэн байцаагчийн дүгнэлт гарч программд орж ирсэн. Би Улаанбаатар хотод программ руу нэвтэрч хараад энэ талаар Эрдэнэтовчтой ярилцсан, Тэгэхэд Эрдэнэтовч уг асуудлыг шийдвэрлэхэд Сайнбуян захирал өөрийн жолооч Батхүүгээр дамжуулаад бэлэн мөнгө явуулсан уг мөнгийг АТҮТ-ийн Цогтцэций салбарын дарга Даваанямд өгч тээврийн хэрэгслээ тэнцүүлж улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 56-59 дэх тал/,

                           3.5. Автотээврийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гаргуулахаар Автотээврийн үндэсний төвд хандсан “Залаат ноён хайрхан” ХХК, “Амгалан сэври” ХХК, “Хос ялгуун” ХХК, "Си Эйч Эй Эн Эй” ХХК, “Ди Эф Өү” ХХК-иудын 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн хүсэлтүүд /5 дугаар хавтаст хэргийн 146-159 дэх тал/,

                            3.6. Гэрч “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Хяналтын тасгийн дарга Г.Батболдын “...Техникийн байдлын тодорхойлолт гэдэг нь тээврийн хэрэгслийн стандарт, шаардлага хангаж байгаа эсэхийг л үзэж байгаа юм... Ер нь бол компаниудаас ирсэн албан бичиг бичиг хэрэг дээр ирээд, бичиг хэргээс захирал руу ороод, захирлаас харьяа хэлтэс рүү, харьяа хэлтсээс харьяа чиг үүргийн тасаг руу цохогдож явдаг... Цаасан хэлбэрээр аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэж техникийн тодорхойлолт гаргана...” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 113-115 дахь тал/,

                                3.7. “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын www.teever.transdep.mn буюу Авто тээврийн нэгдсэн системд үзлэг хийсэн тэмдэглэлээс “...“МБМ Транс” ХХК-ийн техникийн тоо бүртгэгч ажилтай Алтан бургас овогт Даваагийн Отгонбаярын зөөврийн компьютероор дамжуулан Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын www.teever.transdep.mn гэх авто тээврийн нэгдсэн системээс хэрэгт ач холбогдолтой мэдээлэл, баримт бичиг буюу “Хос ялгуун”, “Амгалан сэврий”, "Ди эф өү”, “Залаат ноён хайрхан”, “Си эйч эй эм эй” ХХК-иудын тээврийн хэрэгслээс хэчнээнд нь дүгнэлт гарсныг тогтоох, тодруулах зорилгоор үзлэг хийв... Компани тус бүрийн эрхээр нэвтэрч, 2021 оны 06 дугаар сард дүгнэлт гаргуулсан тээврийн хэрэгслүүдийн жагсаалтыг эксел файлаар татан авч, нээж үзээд тээврийн хэрэгслийн тоог нэгтгэн, дараах хүснэгтээр харуулав.

Хуулийн этгээдийн нэрс

Дүгнэлт гарсан тээврийн хэрэгслийн тоо

1

Хос ялгуун

72

2

Амгалан сэврий

81

3

Ди эф өү

41

4

Залаат ноён хайрхан

77

5

Си эйч эй эм эй

74

Нийт

345

 

Дээрх 5 хуулийн этгээдийн тээврийн хэрэгслүүдийн хүснэгтээс хүсэлт илгээсэн хэрэглэгч хэсэгт “Мөнхдөл" /тээврийн менежерээр ажилладаг, аль компани дээрээ тушаал гарч ажилладгийг нь мэдэхгүй байна гэх/,

Томилсон хэрэглэгч хэсэгт “Айдос” болон “Онон”,

Томилсон огноо хэсэгт “2021 оны 06-р сарын 08-ны өдөр”-өөр тус тус бүртгэгдэж, хадгалагдсан байх ба харин дүгнэсэн байцаагч хэсэгт “Оргилболд” гэх нэр бүх тээврийн хэрэгсэлд бүртгэлтэй, дүгнэсэн огноо нь 2021 оны 06-р сарын 08-аас 09-ний өдрийн хооронд бүртгэгдэж хадгалагдсан байна.

Дээрх 345 тээврийн хэрэгслийн тооны тухайд “5 хуулийн этгээдээс нийт 430 гаруй тээврийн хэрэгсэлд дүгнэлт гаргуулахаар хүсэлт өгч байснаас 345 тээврийн хэрэгсэлд нь дүгнэлт гарсан байсан ба зөрчилтэйг нь хассан байх, бас бүгдийг нь биш гэдэг утгаар хассан байх” гэх тайлбарыг С.Эрдэнэтовчоос тайлбарлаж хэлснийг тэмдэглэлд тусгав.

Мөн дээрх цахим хуудасны талаар "компани доторх бүртгэлтэй, системд бүртгүүлсэн тээврийн хэрэгслүүдийн жолоочийг л солих эрх байдгаас өөр хөдөлгөөн хийх, бүртгэл хөтлөх эрх байдаггүй, мэдээлэл харах л эрхтэй. Цагаан хад дахь бөмбөлөгтэй бүх компаниудад тус бүрийн компанийн регистрийн дугаараар тус бүр 1 эрх нь олгогдсон байдаг” гэх тайлбарыг С.Эрдэнэтовч, Д.Отгонбаяр нараас тайлбарлаж хэлснийг тусгав...” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 238-250 дахь тал/,

                              3.8. Яллагдагч С.Эрдэнэтовчийн “...Миний өмнө хариуцаж ажиллаж байсан Тавантолгой шин, Херосвен, Итайкар, Монпорт, Их хүрэн хар ХХК-иудын тээврийн хэрэгслүүдээс зарим тээврийн хэрэгслүүдийг нь манайд шинээр нэмэгдсэн хамаарал бүхий “Залаат ноён хайрхан”, “Амгалан сэври”, “Хос ялгуун”, “Си эйч эй эн эй”, “Ди эф өү” компаниуд руу шилжүүлсэн. Энэ компаниудын нэрээ шилжүүлсэн машинуудад С зөвшөөрөл авах гэхээр мөн адил байцаагчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай болсон тул нийт 424 тээврийн хэрэгсэлд байцаагчийн дүгнэлт гаргуулах зорилгоор 84,800 юанийг тухайн өдрийнх нь ханшаар төгрөгөөр шилжүүлж Даваанямын гэрийнх нь гадаа ил зогсоол дээр хүргэж өгсөн байгаа. Би бол Даваанямд мөнгө өгсөн газраа тодорхой зааж чадна...” гэсэн мэдүүлэг/6 дугаар хавтаст хэргийн 187-188 дахь тал/,

                           3.9. Яллагдагч С.Эрдэнэтовчийн мэдүүлгийг газар дээр нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шалгасан тэмдэглэл /8 дугаар хавтаст хэргийн 203 дахь тал/,

                              3.10. Яллагдагч С.Эрдэнэтовчийн “...2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотын Нарны хорооллын байрны дунд 37,500,000 төгрөгийг өөрт байсан хар уутанд хийж Даваанямд хүлээлгэж өгсөн байгаа...” гэх дахин мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 204 дэх тал/,

                              3.11. Яллагдагч Б.Оргилболдын “...Прокуророос сонсгосон зүйл ангийг зөвшөөрч байгаа. Хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-д зааснаар тэнсэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналыг шүүхэд гаргаж өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 178 дахь тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд болно.

                            4. С.Давааням нь 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөгийг хахуульд авсан, С.Эрдэнэтовч нь уг мөнгийг хахуульд өгсөн хэргийн талаарх нотлох баримтууд:

                             4.1. Гэрч С.Өлзийхүүгийн “...С.Давааням гэх хүнтэй би 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр анх танилцсан юм, өөрийгөө Авто тээврийн үндэсний төвийн Цогтцэций салбарын дарга ажилтай гэж танилцуулсан. Учир нь би “Энержи ресурс” ХХК-нд ажиллаж байх хугацаандаа буюу 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Цогтцэций сумын 4 дүгээр баг, Цэций хороолол 4-46 тоот байранд ажлаас гэрээний дагуу байранд орж байсан юм. Тус гэрээ нь 9,5 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах зорилгоор гэрээг хийж 2 өрөө 38 мкв байрыг авсан байдаг. Тус хугацаа нь дуусахлаар би өөрийн нэр дээрээ болгож авна, одоогоор ажлын нэр дээр байгаа. Ингээд би гэртээ амьдарч байх хугацаандаа эхнэр бид хоёр байраа түрээслэх хүн байвал түрээсэлчихье гэдэг байдлаар явж байсан, гэхдээ албан ёсны зар тавьсан зүйл байгаагүй. Тэгтэл 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр нэг эмэгтэй эхнэр Ц.Шижирмаагийн утас руу залгаад “танайх байраа түрээсэлнэ гэсэн үү, хаяг чинь хэд вэ?” гэж асуусан, эхнэр Ц.Шижирмаа нь гэрийн хаягаа хэлсэн чинь удалгүй утсаар ярьсан эмэгтэй орж ирэхлээр нь би “хаанаас тийм мэдээлэл аваад ороод ирэв ээ” гэхэд “зарын доороос дугаарыг чинь хараад ирлээ” гэж тайлбарлаж хэлж байсан. Тэр эмэгтэй манай байрыг үзэж харчхаад боломжийн юм байна, нөхрийгөө ирэхлээр нь эргээд ороод ирье гэж хэлж гараад явсан. Тус өдрийнхөө үдээс хойш нөгөө эмэгтэй нөхөр С.Давааням гэх хүний хамт орж ирээд танилцаад, байраа үзээд түрээслэхээр тохиролцсон. Түрээслэх талаар ярьж байхад С.Давааням нь “танай доод давхарт жижигхэн байранд хоёулхнаа байгаа, сургууль цэцэрлэг орохлоор хүүхдүүд ирээд багтахгүй байна” гэсэн зүйлийг хэлж байсан. Манай байрыг бол 2021 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн түрээсэлж оръё, улирлаар түрээсээ төлье гэж С.Даваанямтай тохиролцоод нэг хүнтэй утсаар яриад “нэг данс луу 1,000,000 төгрөг хийгээдхээрэй” гэж хэлээд миний 5598061465 дугаартай дансыг нөгөө хүн лүүгээ явуулсан, удалгүй 1,000,000 төгрөг миний дансанд орж ирсэн ба тус мөнгөө урьдчилгаа нь шүү, байрандаа орчхоод үлдэгдэл мөнгийг нь өгье гэсэн. Үлдэгдэл 1,100,000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын эхний 10 хоногт л бэлнээр мөнгийг авсан, хэдний өдөр гэдгийг нь би санахгүй байна. Тухайн үед би байраа суллаад өгсөн байсан бөгөөд манай байранд С.Даваанямынх нүүгээд орчихсон байсан бөгөөд би гэрт нь очиж мөнгөө авахад С.Давааням ажилдаа явчихсан гээд эхнэр бага насны 3 хүүхэдтэй хамт байж байсан, би эхнэрээс нь бэлнээр мөнгийг авсан байдаг..., 5598061465 дугаартай данс луу 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 19 цаг 32 минутад 1,000,000 төгрөгийг 5025156501 дугаартай данснаас “Товч” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж хийсэн байсан. Би 8, 9, 10 дугаар сарын түрээс болох 2,100,000 төгрөгийг авсан байгаа, одоо 11 дүгээр сарын 1-ээс хойш мөн улирлаар нь түрээсээ авна. С.Даваанямтай бол дахиж уулзалдаагүй байгаа...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 18-20 дахь тал/,

                           4.2. Гэрч С.Өлзийхүүгийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5598061465 дугаартай дансанд 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “Товч” гэх гүйлгээний утгаар 5025156501 дугаартай данснаас 1,000,000 төгрөг шилжиж орсон талаарх мэдээллийг агуулсан дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 66-76 дахь тал/,

                            4.3. Гэрч “Цогтцэций шанх транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Болдбаатарын “...Давааням нь өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй, манайх шиг цөөхөн машинтай компанийг тоохгүй, олон машинтай, томоохон авлига өгч чадахаар компанийг тоож харьцдаг. Мөн Давааням нь “Баян зам транс” ХХК дээр өөрийнхөө хувийн улаан хүрэн өнгийн Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг нүүрс тээвэрт явуулдаг юм. Мөн Давааням нь Цэций хорооллын 5 дугаар байранд орон сууц түрээсэлдэг. Түрээсийн мөнгийг нь “Баян зам транс” ХХК болон бусад компани төлдөг юм шиг байна лээ. Над руу Угтахбаяр гээд 88000229 дугаараас залгаад “Болдоо ахаа, Авто тээврийн Давааням даргын байрны түрээсийг энэ сард танай компани төлөх юм уу” гэж асуусан. Би юу вэ, юун байр гэж асуусан, тэгэхэд Угтахбаяр надад Давааням даргын 5 дугаар байрны түрээсэлдэг байрны энэ сарын төлбөрийг түрээслүүлэгч нь нэхээд байна, энэ сарыг та төлөх үү гэж асуусан. Тэгээд би Давааням гэж хүн өөрийн амьдарч байгаа байрны төлбөрийг өөрийн тусалж дэмждэг, хамтарч ажилладаг компаниудаараа төлүүлдэг юм байна гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг / дүгээр хавтаст хэргийн 106-108 дахь тал/,

                           4.4. Яллагдагч С.Эрдэнэтовчийн “...2021 оны 07 сарын 10-ны өдөр Давааням над руу утсаар яриад “1,000,000 төгрөг хүнд өгөх хэрэгтэй болчихлоо, шилжүүлээдхээч” гэхээр нь зөвшөөрөөд шилжүүлсэн байгаа... Энэ тогтоол дээр дурдсан 1 сая төгрөгийг Давааням байрны төлбөрт төлөх гэж байгааг би мэдээгүй. Надад бол 1 сая төгрөг хүнд өгөх хэрэгтэй байна шилжүүлээдэх гэхээр нь шилжүүлсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 187-188 дахь тал/,

                           4.5. Яллагдагч С.Эрдэнэтовчийн “...Тухайн үед Давааням над руу утсаар залгаад “1 сая төгрөг хүнд өгөх хэрэг болчихлоо, чи боломжтой бол шилжүүлээд өгөөч" гээд над руу данс явуулсан. Би тэр үед Улаанбаатар хотод буюу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Хүннү вилла хотхон 1406-16 тоотод байрлах гэртээ байсан юмаа. Ингээд явуулсан данс руу мобайл банк ашиглаж гэрээсээ тус мөнгийг шилжүүлж байсан...” гэсэн дахин мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 132 дахь тал/,

                           4.6. Гэрч “Баянхангайн зам” ХХК-ийн захирал Б.Одбаатарын “...2021 оны 8, 9 дүгээр сард байх он сарыг нь сайн санахгүй байна. Миний бие С.Даваанямаас “бөмбөлгийн шалгалт явж байгаа юм уу? Хэзээ шалгалт явах вэ? “Баянзам транс” ХХК-ийн бөмбөлгийг үүсгээд өгөөч” гээд гуйдаг байсан. Тэр үед С.Давааням шалгалт явж байгаа шүү гэж урьдчилан хэлж байсан санагдаж байна..., С.Давааням нь “Баянзам транс” ХХК-д улаан өнгийн Норд бенз маркын 50-тай дугаараар эхэлсэн машиныг бөмбөлөгт оруулж явуулж байгаа. Тус машиныг С.Давааням бид хоёр 2020 оны намар Сонгинохайрхан дүүргийн Таван шарын ойролцоогоос очиж хувь хүнээс 60 гаруй сая төгрөгөөр худалдаж авч байсан юм. Одоо тус машин нь “Баянзам транс” ХХК-ийн нэр дээр байгаа. “Баянзам транс” ХХК С.Давааням хоёр хоорондоо ямар хамааралтайг сайн мэдэхгүй байна. Д.Батболд тус компанитай холбоотой байдаг..." гэсэн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 102-105 дахь тал/,

                            4.7. С.Даваанямыг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүй хойшлуулшгүйгээр баривчлахад биеэс нь түр хураагдсан эд зүйлс, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 7-153 дахь тал/,

                           4.8. Гэрч С.Эрдэнэтовчийн Samsung Galaxy Z Fold2 5g маркийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 188-206 дахь тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

                        Дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудаас дүгнэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

      Монгол Улсын Өмнөговь аймагт нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Итайкар” ХХК, “Их хүрэн хар” ХХК, “Монпорт” ХХК, “Тавантолгой шин” ХХК, “Мөнх зоригт транс” ХХК, “Галбын түмэн хөлөг” ХХК, "Ээлийн цагаан харгуй" ХХК, ‘Мөнхийн буухиа” ХХК, “МБМ транс” ХХК, “Жавхлант жолоо” ХХК, “Амгалан сэври” ХХК, “Залаат ноён хайрхан” ХХК, “Хос ялгуун” ХХК, “Си Эйч Эй Эн Эй" ХХК, “Ди Эф Өү” ХХК-иуд нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Хуй Чуан Фэн Ли инвестмэнт консалтинг” /Нui Сhuan Feng Li in investment consalting/ компанийн хөрөнгө оруулалттай, хамаарал бүхий хуулийн этгээдүүд байна.

       Энэхүү “Хуй Чуан Фэн Ли инвестмэнт консалтинг” компанийн Монгол дахь төлөөлөгчөөр SAIENBAOYIN /Ж.Сайнбуян/ нь Улаанбаатар хотод ажилладаг ба С.Эрдэнэтовч нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэдийн эзэмшлийн 1900 орчим автомашины тээврийн үйл ажиллагааг хариуцан 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн Өмнөговь аймагт ажиллаж эхэлсэн байна.

        С.Эрдэнэтовчийн хариуцан ажилладаг дээрх автомашинууд нь Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын хилийн Гашуунсухайт боомтын гаалийн хяналтын талбайгаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн гаалийн хяналтын талбай хүртэл тээвэрлэлт хийдэг бөгөөд ийнхүү улс хооронд тээвэрлэлт хийхэд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын Автотээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Зам, тээврийн яам хоорондын 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн протоколын 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т “С төрлийн зорчих зөвшөөрөл нь байнгын ачаа тээвэр хийх тээврийн хэрэгсэлд хэрэглэх бөгөөд олгосон өдрөөс эхлэн 90 хоногийн дотор олон удаа хил нэвтрэхэд хүчинтэй” гэж заасны дагуу олон улсын тээвэр хийх тээврийн хэрэгслийн зорчих зөвшөөрөл буюу “С” зөвшөөрөл авсан байх шаардлагатай болдог байна.

        “С” зөвшөөрлийг авахын тулд тухайн тээврийн хэрэгсэл нь техник хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн, мөн техникийн байцаагчийн дүгнэлт гаргуулсан байх шаардлага тавигддаг бөгөөд С.Даваанямын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан, өөрсдийн хариуцан ажиллаж байсан тээврийн хэрэгслүүдэд түргэн, шуурхай, хурдан хугацаанд дүгнэлт гаргуулах зорилгоор С.Эрдэнэтовч нь 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 20,100 юанийг /8,897,868 төгрөг/, SAIENBAOYIN /Ж.Сайнбуян/, С.Эрдэнэтовч нар нь 2021 оны 5 дугаар сарын 31-ний 101,200 юанийг/45,310,276 төгрөг/, 2021 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 37,500,000 төгрөгийг тус тус бэлнээр хахуульд өгсөн байна.

Дээрх хахуулийн мөнгийг авсны хариуд С.Давааням нь албан тушаалын байдлаа ашиглан Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженер Э.Шарав-Арилдий, “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын автотээврийн хяналтын мэргэжилтэн Б.Оргилболд нарт нөлөөлж, улмаар Э.Шарав-Арилдий, Б.Оргилболд нар нь дээрх нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгслийг шалгаж, оношлохгүйгээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль, журмын дагуу үзлэг шалгалтыг зориуд хэрэгжүүлэлгүй “тэнцсэн” гэсэн дүгнэлт гаргаж бусдад эдийн бус давуу байдал бий болгожээ.

Мөн С.Эрдэнэтовч нь С.Даваанямын явцуу эрх ашиг, хүсэлт шаардлагын дагуу 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 1,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж хахууль өгсөн үйл баримт тогтоогджээ.

“Хахууль авах” гэмт хэргийн шинжид хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын нэгдмэл сонирхолд үүссэн үйлдэл, эс үйлдэхүй байдаг ба хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд, хэрэгжүүлээгүйн хариуд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон байна.

Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан С.Даваанямд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг С.Эрдэнэтовч нь ганцаараа болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн SAIENBAOYIN /Ж.Сайнбуян/-тай урьдчилан үгсэн, тохиролцож хамтран үйлдсэн байна.

Хэдийгээр С.Эрдэнэтовч, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн SAIENBAOYIN /Ж.Сайнбуян/ нар нь тухайн аж ахуйн нэгжүүдийн тээврийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцож байгаа ч хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хахууль өгсөн болох нь үгүйсгэгдэж байна.

Учир нь С.Эрдэнэтовч, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн SAIENBAOYIN /Ж.Сайнбуян/ нар нь компанийн удирдлага, эрх бүхий албан тушаалтан, хувьцаа эзэмшигч зэргийн аль нь ч биш бөгөөд аж ахуйн нэгж байгууллагуудтай байгуулсан хэлцэл, хөдөлмөрийн харилцааны явцад өөрсдийн эрх, хэмжээний хүрээнд эрхэлсэн ажлаа гүйцэтгэж, ажлаа сайн дүгнүүлж цалин урамшуулал өндөр авах зорилгоор дээрх хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн байна.

Энэ нь С.Эрдэнэтовчийн “...2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр миний дансанд орсон 134,4 сая төгрөгийн орлогыг Сайнбуян захирал над руу шилжүүлсэн... Үүнээс үлдсэн мөнгөнөөс 2021 оны 6 дугаар сарын 1-ний өдөр манай эхнэр Б.Уранцэцэгийн 5035090635 тоот данс руу 20 болон 10 сая төгрөгийг шилжүүлсэн нь миний өөрийн компаниас авч буй урамшуулал юм...” гэж мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно гэж хуульчилсан байна.

   Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын Конвенцод нийцүүлэн Монгол Улсын Их Хурлаас 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

   “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын дарга С.Давааням нь өөрийн салбарын автотээврийн хяналтын мэргэжилтэн Б.Оргилболд, Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженер Э.Шарав- Арилдий нарт албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгасан гэж үзнэ.

   С.Даваанямын хатгаснаар Э.Шарав-Арилдий, Б.Оргилболд нар нь нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгслүүдийг “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-д заасан шаардлага, стандартад нийцэж буй эсэхийг шалгахдаа, тухайн тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдлын талаарх бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоолгүйгээр техникийн хяналтын үзлэг, оношилгоонд “тэнцсэн” гэсэн дүгнэлт гаргаж албан үүрэг, бүрэн эрх. албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улс хоорондын ачаа тээврийн “С” зөвшөөрөл авахад шаардагдах нөхцөлийг бүрдүүлж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд С.Даваанямтай хамтран оролцсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ‘Тэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж,

   Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын 28 дугаар зүйлд “ухамсар, санаа, зорилгыг бодит үйл баримтын нөхцөл байдлаас дүгнэн гаргаж болно” гэж тус тус заажээ.

   Үйл баримтаас дүгнэхэд С.Давааням нь хахууль авсны хариуд албан тушаалын байдлаа ашиглан нөлөөлж Э.Шарав-Арилдий, Б.Оргилболд нарыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгасан, мөн Э.Шарав-Арилдий, Б.Оргилболд нар нь С.Даваанямтай үйлдлээрээ нэгдэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж улс хоорондын ачаа тээврийн “С” зөвшөөрөл авах урьдчилсан нөхцөл, боломжийг дээрх нэр бүхий компаниудад бүрдүүлэн өгч эдийн бус давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.

   Мөн албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн уйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулсан тул дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэлээ.

   С.Давааням нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, татгалзах бүрэн боломж байсаар байтал зориуд хүсэж шунахайн сэдэлтээр үйлдсэн, Э.Шарав-Арилдий, Б.Оргилболд нар нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг мэдсээр байж, бусдын хатгасан үйлдэлд автахгүйгээр, гэмт үйлдэл үйлдэхээс татгалзах бүрэн боломж байсаар байтал зориуд хүсч үйлдсэн байх ба тэдний үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

  “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Б.Гүрсоронзонгийн 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Б/86 дугаартай тушаалаар тус газрын Цогтцэций салбарын даргаар С.Даваанямыг томилсон байх ба түүний ажлын байрны тодорхойлолтод албан тушаалын ангиллыг нь удирдах ажилтан гэж заасан байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1,3-д зааснаар С.Давааням нь нийтийн албан тушаалтан байна.

   Мөн Э.Шарав-Арилдий нь “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Б/107 дугаартай тушаалаар 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженерээр шилжин ажиллаж байсан, Б.Оргилболд нь “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Б/350 дугаартай тушаалаар тус газрын Цогтцэций салбарт автотээврийн хяналтын мэргэжилтнээр томилогдон ажилласан бөгөөд тэдний ажлын байрны тодорхойлолтод албан тушаалын ангиллыг нь удирдах ажилтан, мэргэжлийн албан хаагч гэж тус тус заасан байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д зааснаар нь нийтийн албан тушаалтан мөн байна.

   Нөгөөтээгүүр, Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж,

   Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээнд авлигын эсрэг хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэж,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж тус тус заасан бөгөөд Авлигын эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын 2 дугаар зүйлийн (а) “нийтийн албан тушаалтан” гэж оролцогч улсын үндэсний хууль тогтоомжид тодорхойлсны дагуу болон тухайн оролцогч улсын холбогдох салбарт хэрэглэж байгаа эрх зүйн зохицуулалтын дагуу нийтийн албаны чиг үүрэг, төрийн ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг аливаа хүнийг гэж тодорхойлсон байна.

  Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “төрийн алба” гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтыг, 3.1,2-т ‘төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг ойлгоно гэж тус тус заажээ.

   Э.Шарав-Арилдий, Б.Оргилболд нарын ажлын байрны тодорхойлолтод Автотээврийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх, буруутай үйлдлийг илрүүлж таслан зогсоох, хариуцлага хүлээлгэх, учирсан хохирлыг арилгуулах, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг болон осол эвдрэлийн дүгнэлт гаргах гэх зэрэг ажил үүргийг гүйцэтгэхээр зааснаас дүгнэхэд тэдгээр нь төрийн албан хаагч, Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын конвенцод зааснаар авлигын гэмт хэргийн субъект буюу нийтийн албан тушаалтан мөн гэж үзнэ гэх зэрэг бичмэл болон эд мөрийн баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

    Шүүгдэгч С.Давааням, С.Эрдэнэтовч, Б.Оргилболд, SAIENBAOYIN Ж.Сайнбуян, Э.Шарав-Арилдий нарыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэв.  

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.Давааням, С.Эрдэнэтовч, Б.Оргилболд, SAIENBAOYIN Ж.Сайнбуян, Э.Шарав-Арилдий нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруутай эсэх талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг, 22.4 дүгээр зүйлд заасан “Хахуул авах” гэмт хэрэг, 22.5 дугаар зүйлд заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж заажээ.

   Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно гэж хуульчилжээ.

  Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг Нэгдсэн үндэстний байгууллагын Конвенцод нийцүүлэн Монгол Улсын Их Хурлаас 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

  “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Цогтцэций салбарын дарга С.Давааням нь өөрийн салбарын автотээврийн хяналтын мэргэжилтэн Б.Оргилболд, Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженер Э.Шарав- Арилдий нарт албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгасан гэж үзнэ.

С.Даваанямын хатгаснаар Э.Шарав-Арилдий, Б.Оргилболд нар нь нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгслүүдийг “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг явуулах журам”-д заасан шаардлага, стандартад нийцэж буй эсэхийг шалгахдаа, тухайн тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдлын талаарх бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоолгүйгээр техникийн хяналтын үзлэг, оношилгоонд “тэнцсэн” гэсэн дүгнэлт гаргаж албан үүрэг, бүрэн эрх. албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улс хоорондын ачаа тээврийн “С” зөвшөөрөл авахад шаардагдах нөхцөлийг бүрдүүлж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд С.Даваанямтай хамтран оролцсон гэж үзнэ.

 “Хахууль авах” гэмт хэргийн шинжид хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын нэгдмэл сонирхолд үүссэн үйлдэл, эс үйлдэхүй байдаг ба хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд, хэрэгжүүлээгүйн хариуд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэх нөхцөл байдал бүрэн тогтоогдсон байна.

Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтан С.Даваанямд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг С.Эрдэнэтовч нь ганцаараа болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн SAIENBAOYIN /Ж.Сайнбуян/-тай урьдчилан үгсэн, тохиролцож хамтран үйлдсэн байна.

Шүүгдэгч С.Давааням, Б.Оргилболд, Э.Шарав-Арилдий нарын ажиллаж байсан албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.1-т “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж заасны дагуу нийтийн албан тушаалтан мөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар 1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь гэм буруутай этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын дагуу өөрийн эрхэлж байгаа албан тушаалын эрх хэмжээний хүрээнд гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлэхээс татгалзаж, өөртөө шууд эд материалын болон материаллаг бус ямар нэгэн ашиг олохыг хэлэх бөгөөд энэ гэмт хэрэгт хамтран оролцож байгаа этгээдүүдийн тус бүрийн үйлдэл нь бие биеийнхээ үйлдлийг дэмжсэн, өөр хоорондоо харилцан уялдсан байх бөгөөд тэдний тус бүрийн үйлдэл нь нийгэмд аюултай, тухайлбал гэмт хэргийн үр дагаврыг бий болгоход зохих хувь нэмэр оруулсан нөхцөлд гэмт хэрэгт хамтран оролцогч болох бөгөөд хамтран оролцогчид гэмт хэрэг үйлдэж байгаагаа мэдсэн, үйлдлийнхээ хор аюулыг ухамсарласан байх ба оролцсон оролцооны хэлбэр нь тухайн этгээдийн гүйцэтгэсэн үүргээс шалтгаалж идэвхтэй, зарим нь идэвхгүй эс үйлдэхгүйгээр илэрч байдаг.

 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд С.Давааням нь хахууль авсны хариуд албан тушаалын байдлаа ашиглан нөлөөлж Э.Шарав-Арилдий, Б.Оргилболд нарыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж хатгасан, мөн Э.Шарав-Арилдий, Б.Оргилболд нар нь С.Даваанямтай үйлдлээрээ нэгдэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг урвуулан ашиглаж улс хоорондын ачаа тээврийн “С” зөвшөөрөл авах урьдчилсан нөхцөл, боломжийг дээрх нэр бүхий компаниудад бүрдүүлэн өгч эдийн бус давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Түүнчлэн, албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн уйл ажиллагааны хууль ёсны байдалд хор уршиг учруулсан тул дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, уг нэмэлт өөрчлөлт 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн мэдээлэлд нийтлэгдэж, 10 хоногийн хугацаа өнгөрсөн буюу 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн ба шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

                Иймд шүүгдэгч С.Даваанямыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Шүүгдэгч Б.Оргилболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Э.Шарав-Арилдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч С.Эрдэнэтовчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл тэдгээрийн амласан, санал болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч SAIENBAOYIN Ж.Сайнбуяныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл тэдгээрийн амласан, санал болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заажээ.

Шүүгдэгч С.Давааням нь 92,710,000 /ерэн хоёр сая долоон зуун арван мянга/ төгрөгийг Авлигатай тэмцэх газрын 100900033401 тоот дансанд байршуулсан болох нь “Хаан банк” ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “Хасбанк” ХХК-ийн төлбөрийн баримтаар тус тус тогтоогдож байна. /10-р хавтаст хэргийн 85-86 дахь тал/

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Авлигатай тэмцэх газрын 100900033401 тоот дансанд шүүгдэгч С.Даваанямын байршуулсан 92,710,000 /ерэн хоёр сая долоон зуун арван мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.  

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Даваанямыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг,  

          - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэмт хэрэг,

 Шүүгдэгч Б.Оргилболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг,

Шүүгдэгч Э.Шарав-Арилдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг,

Шүүгдэгч С.Эрдэнэтовчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл тэдгээрийн амласан, санал болгосон” гэмт хэрэг,

Шүүгдэгч SAIENBAOYIN Ж.Сайнбуяныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл тэдгээрийн амласан, санал болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

                Шүүгдэгч С.Даваанямд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “... учруулсан хохирлыг төлсөн” зэрэг байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Эрдэнэтовч, SAIENBAOYIN Ж.Сайнбуян, Э.Шарав-Арилдий нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Шарав-Арилдий нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /8-р хавтаст хэргийн 218 дахь тал/

Шүүгдэгч Б.Оргилболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч С.Давааням, С.Эрдэнэтовч, SAIENBAOYIN Ж.Сайнбуян, Э.Шарав-Арилдий, Б.Оргилболд нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Даваанямд нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хорих ялаар,

                    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Даваанямд нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ялаар,

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оргилболдод нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 18,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18,000,000 /арван найман сая/ төгрөгөөр, шүүгдэгч Энхээгийн Шарав-Арилдийд нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж,  18,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18,000,0000 /арван найман  сая/ төгрөгөөр,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эрдэнэтовчид нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр, SAIENBAOYIN Ж.Сайнбуянд нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,  10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

             Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч С.Даваанямын нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Даваанямд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Даваанямын сэжигтнээр баривчлагдсан 2 /нэг/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч SAIENBAOYIN Ж.Сайнбуяны баривчлагдсан 1 /нэг/ хоногийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 15,000 төгрөгийг торгох ялаас хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оргилболдод оногдуулсан 18,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Шарав-Арилдийд оногдуулсан 18,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Эрдэнэтовчид оногдуулсан 10,000,000, төгрөгөөр торгох ял, SAIENBAOYIN Ж.Сайнбуянд оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тус 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Оргилболд, Э.Шарав-Арилдий, С.Эрдэнэтовч, SAIENBAOYIN Ж.Сайнбуян нарт тус тус сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Даваанямд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа, шүүгдэгч Б.Оргилболд, Э.Шарав-Арилдий нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялыг, шүүгдэгч С.Эрдэнэтовч, SAIENBAOYIN Ж.Сайнбуян нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг тус тус торгох ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 4 /дөрөв/ ширхэг СиДи бичлэгийг хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Даваанямд урьд авсан С.Эрдэнэтовч, Ж.Сайнбуян, В.Худгаа, Ч.Сарантуяа, Б.Оргилболд нартай уулзахыг хориглох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,  шүүгдэгч SAIENBAOYIN С.Сайнбуянд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Оргилболд, Э.Шарав-Арилдий нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С.Эрдэнэтовчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтлоо.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Жалиар овогт Сайнбилэгийн Даваанямыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

          - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Шүүгдэгч Сартуул овогт Батаагийн Оргилболдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Номхон Гаваагийнхан овогт Энхээгийн Шарав-Арилдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт Сандовчингийн Эрдэнэтовчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл тэдгээрийн амласан, санал болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

SAIENBAOYIN Жигмэддоржийн Сайнбуяныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл тэдгээрийн амласан, санал болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Даваанямд нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хорих ялаар,

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Даваанямд нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ялаар,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оргилболдод нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 18,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18,000,000 /арван найман сая/ төгрөгөөр, шүүгдэгч Энхээгийн Шарав-Арилдийд нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж,  18,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18,000,0000 /арван найман  сая/ төгрөгөөр,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эрдэнэтовчид нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр, SAIENBAOYIN Ж.Сайнбуянд нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж,  10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч С.Даваанямын нийтийн албанд томилогдох эрхийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Даваанямд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

              5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Даваанямын сэжигтнээр баривчлагдсан 2 /нэг/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч SAIENBAOYIN Ж.Сайнбуяны баривчлагдсан 1 /нэг/ хоногийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 15,000 төгрөгийг торгох ялаас хассугай.

   6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оргилболдод оногдуулсан 18,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Шарав-Арилдийд оногдуулсан 18,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.Эрдэнэтовчид оногдуулсан 10,000,000, төгрөгөөр торгох ял, SAIENBAOYIN Ж.Сайнбуянд оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тус 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

   7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Оргилболд, Э.Шарав-Арилдий, С.Эрдэнэтовч, SAIENBAOYIN Ж.Сайнбуян нарт тус тус сануулсугай.

   8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Даваанямд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа, шүүгдэгч Б.Оргилболд, Э.Шарав-Арилдий нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялыг, шүүгдэгч С.Эрдэнэтовч, SAIENBAOYIN Ж.Сайнбуян нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг тус тус торгох ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолсугай.

   9. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 4 /дөрөв/ ширхэг СиДи бичлэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

  11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Авлигатай тэмцэх газрын 100900033401 тоот дансанд шүүгдэгч С.Даваанямын байршуулсан 92,710,000 /ерэн хоёр сая долоон зуун арван мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Даваанямд урьд авсан С.Эрдэнэтовч, Ж.Сайнбуян, В.Худгаа, Ч.Сарантуяа, Б.Оргилболд нартай уулзахыг хориглох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,  шүүгдэгч SAIENBAOYIN С.Сайнбуянд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Оргилболд, Э.Шарав-Арилдий нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч С.Эрдэнэтовчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэнийн хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

                

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.БАТМӨНХ