| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2023/0147/Э/ |
| Дугаар | 2023/ШЦТ/158 |
| Огноо | 2023-08-23 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., 27.11.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвжав,
Улсын яллагч М.Мөнхтайван,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Хандмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох 2326001550150 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн -Улаан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, малчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн -Улаан сумын Эрдэм 1 дүгээр багт оршин суух хаягтай, одоо Өвөрхангай аймгийн сумын 5 дугаар баг 103-11 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* ******* /РД: *******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 12 дугаар багийн нутагт байрлах засмал зам дээр ӨВЕ улсын дугаартай L200 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 12.2, 11.3-т заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг жолоодож явсан иргэн амь нас хохирсон,
Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 12 дугаар багийн нутагт байрлах засмал зам дээр ӨВЕ улсын дугаартай L200 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 12.2, 11.3-т заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг жолоодож явсан иргэн амь нас хохирсон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би талийгаачийн ганц хүү нь байгаа юм. Тухайн үед би биеэрээ дэргэд байгаагүй болохоор зөвхөн утсаар мэдээллийг сонссон. Сүүлд хэргийн материалтай танилцсан. ...Нийт оршуулгын зардал, аавын тэтгэврийн зээл зэрэгт 21,710,000 төгрөг төлсөн. Одоо оршуулгын зардалтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Хүний амь нас хохирсны төлбөрт 40,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Улаанбаатар хотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. Манай талийгаач аав Тарагт сумын нутагт хөдөө ганцаараа байдаг байсан. 2023 оны 4 дүгээр сарын 12-ны орой 23 цагийн үед хамаатны Даваадорж гэх хүн гэрт ирээд аймгаас яриул гэж байна гэсэн. Тэгсэн аавыг аваарт орчихсон байна гэдгийг хэлсэн. Тэгээд нас барсныг нь хэлсэн. Тэгээд өглөө наашаа гараад ирсэн. Осол яг ямар байдлаар болсон талаар харж мэдсэн зүйл байхгүй. Тарагт сумын нутагт хөдөө л байдаг байсан. Ганцаараа бас нэг хамаатны хөгшинтэй айл байдаг байсан. Хүүхэд нь гэвэл би л байгаа, манай ээж 2017 онд бурхан болчихсон юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Өнөөдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөх 15 цагийн орчимд Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн 68-54 УБН улсын дугаартай, цагаан өнгийн, приүс 20 маркийн автомашинтай, машинаа би өөрөө жолоодоод ээж , 2 найзынх нь хамт Баянхонгор аймгийн төв орохоор гарсан. Тэгээд замдаа зогсолгүй явсаар Өвөрхангай аймгийн пост дээр ирсэн. Өвөрхангай аймгийн пост дээр уншуулсан баримтын цагийг харахад 21 цаг 06 минутад уншуулсан байсан. Тэгээд аймгийн төвөөр дайраад зогсолгүй чигээрээ явсан. “Жинчин” гэх нэртэй зоогийн газар өнгөрөөд замын тойрог дээр эргэтэл өөдөөс цагаан өнгийн жижиг автомашин манай машинтай зөрж өнгөрсөн, зөрж өнгөрсөн болохоор маркийг нь хараагүй. Өөдөөс ирсэн машиныг зөрөхөөр нь гэрлээ хол дээр нь шилжүүлсэн чинь мотоциклийн арын хамгаалалтын төмөр нь машины гэрэл гялбаад харагдсан. Тэгээд машинаа зогсоогоод хартал замын хажууд мотоцикл газар унасан байсан. Тэгэхээр нь сайн хартал 2 хөлөө солбичихсон хүн хэвтэж байсан. машинаас бууж очиж хараагүй. Тэгээд манай ээж цагдаагийн газарт мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 12-ны 21 цагийн үед Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн нутаг “Алдарын гэзэг” гэх газраас аймгийн төв орж бензин авах ажилтай явах гэсэн чинь ах хамт явъя гээд бид хоёр тусдаа мотоциклтой явсан юм. Би аймаг ороод ахын мотоциклд нь бензин хийж өгье гээд хамт явсан юм. Тэгээд би түрүүлээд явсан юм. Аймгийн баруун талын малчин шопын урд зогсоод хүлээгээд зогсож байсан чинь араас мотоциклийн гэрэл нь гараад ирж яваа харагдсан юм. Тэгэхээр нь би түрүүлээд аймгийн төвөөс гэх айлаас бензиний мөнгө аваад ах араас ирэхгүй болохоор нь утас руу нь баахан залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь явсан чинь байхгүй байсан. Аймгаас баруун тийш гараад явж байсан чинь цагдаагийн машины гэрэл гараад байсан. Би цагдаа нар саатуулчихсан юм болов уу гээд наанаас нь яваад очсон чинь осол болчихсон байсан. Сүүлийн хоёр хоног архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй манайд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 дугаар хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр ******* өчигдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ архи уучихсан байсан. Би хүүхдийн эцэг эхийн хуралд суучихаад ирсэн жаахан халчихсан байсан. Тэгээд 15-16 цагийн үед хүнтэй уулзчихаад ирье гээд гарсан. Машинтайгаа явна гэсэн. Би яах гээд байгаа юм, юм үнэртүүлчихсэн юм биш үү гэсэн чинь дөнгөж гарчихаад хүнтэй уулзчихаад ирнэ гээд гарсан. Тэгээд гарснаас нь хойш 30 минутын дараа би залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Гарсанаас нь хойш залгаад байсан, 21 цагийн үед юм уу ганцаараа пижигнээд ороод ирсэн. Сандарчихсан согтуу байсан, “би хүн дайрчих шиг боллоо” гээд сур бариад амиа хорлоно энэ тэр гээд байсан. Манай дүү Бямбажав манай гэрт байсан. Бид хоёр хориод яасан юм, юу болсон юм гэхээр хүн дайрчих шиг боллоо гээл байсан. Хаана гэхээр сайн хэлэхгүй байсан. Би сандраад Амараа ингээд байна гээд Оюунсүрэн гээд эгчийг нь дуудаж ирүүлсэн. Тэгээд эгч нь орж ирээд яасан юм гээд л байсан. Эгч нь орж ирээд би машиныг нь харъя гээд гарсан чинь машиных нь жолооч талын урд дугуй нь хагарсан, гуфер гэрэл нь цөмөрчихсөн байсан. Тэгээд орж ирээд яалт ч үгүй юм мөргөчихжээ. Одоо цагдаа дээр очиж хэлье, явъя гэсэн чинь ******* нэмэргүй, би одоо дууссан, өөрийгөө алахаас өөр зам байхгүй гээд байсан. Тэгж байтал цагдаа нар ороод ирсэн. Цагдаа аваад явсан, бид хэд араас нь цагдаа дээр ирсэн. Үлээсэн чинь 1.8 гарсан гэж хэлж байсан. Хар өнгийн L200 маркийн машинтай өөрийнх нь нэр дээр байдаг. Хаашаа явна гэдгээ хэлээгүй, дөнгөж нэг хүнтэй уулзчихаад ирье л гээд байсан. Хэнтэй уулзсан хаана байсныг нь мэдээгүй. Хэнтэй явсан юм гэхээр ганцаараа явсан л гээд байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/,
2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Өвөрхангай аймгийн сумын 12 дугаар багийн нутаг А0103 дугаартай авто зам дээр байрлана...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, /хх-ийн 5-16 дугаар хуудас/,
2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “... сумын 5 дугаар баг 103 дугаар байрны баруун талд зогсоолын хэсэгт ӨВЕ улсын дугаартай хар өнгийн Мицубиши L200 маркийн автомашин ертөнцийн зүгээр хойд зүгт харсан байдалтай зогсож байна...” гэсэн тэмдэглэл, /хх-ийн 17-21 дүгээр хуудас/,
2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...1971 ӨВЕ улсын дугаартай L200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх *******гийн согтуурлыг Драйгер 7510 загварын багажны 5444 дугаар заалтан дээр ....шалгахад 1.87 хувь согтолттой байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Цогцост үзлэг хийсэн “...Биеийн дээд хэсэгт улаан хүрэн өнгийн монгол хүрэмтэй дотор талд саарал өнгийн дээлтэй шар өнгийн бүстэй байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 24-32 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 41 дугаартай “...Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр гавлын дагз, суурь ясны хугарал, 3,4-р нугалман хугарал, баруун 2,3,4,5,6,7,8-р хавирга, зүүн 3,5-р хавирга шууд бус хугарал, баруун дунд чөмөг яс, шаант, тахилзуур яснууд зөрсөн далд хугарал, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай, чамархай, дагзны дэлбэн, баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэн, бага тархинд аалзан хальсан доорх цус харвалт, элэгний 6,7,8-р сегментийн язарсан урагдал, цээж, хэвлийн хөндийд цус хуралдалт, баруун сарвууны чигчий, ядам, зүүн сарвууны эрхий, тавхайд шарх, хэвлий, баруун шилбэ, тавхайд цус хуралт, толгойн хуйхны гадна, дотор хэсэгт, баруун чамархай, ооч, цээж, баруун сарвууны эрхий, дунд, ядам, чигчий хуруу, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна, .Дээрх гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу 3.1.2, 3.1.3, 3.1.10, 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нас барсан хугацааг цогцсын гадна үзлэг хийсэн анхны хугацаагаар тогтооно. Талийгаач нь гавал, тархи, цээж, хэвлий болон мөчдийн хавсарсан битүү хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ. Талийгаачийн цус, ходоодны шингэнд спиртийн зүйл илрээгүй, согтолтгүй байжээ...” гэх дүгнэлт /хх-ийн 55-59 дүгээр хуудас/,
Текникийн шинжээч 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаартай “...1. Уг хэрэг нь зам тээврийн осол мөн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд: 3.1.6 “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж, эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ гэж заасан байна. 2. Тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч ******* нь замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөний улмаас энэ зам тээврийн осол гарсан байна. Үүнд:
1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д жолоочид дараах зүйлийг хоригдоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.
2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.
3. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх, тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно. /Осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зургаас харахад жолооч ******* нь урсгал сөрсөн байх үндэслэлтэй байна./ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
3. Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй.
4. Тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй байна....” гэсэн дүгнэлт, /хх-ийн 69 дүгээр хуудас/,
Текникийн шинжээч 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн: “Амь хохирогч Ч. нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.
1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д жолоочид дараах зүйлийг хоригдоно. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.
2. “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-н в-д Мотоцикль, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэсэн дүгнэлт, /хх-ийн 73 дугаар хуудас/,
Монгол Улсын хөрөнгө үнэлгээчин 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 06/24 дугаартай “ 2004 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2019 оны 7 сард Монгол улсад ипортлогдон орж ирсэн L200 маркийн суудлын автомашин 15,000,000 төгрөг болж байна” гэсэн хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан, /хх-ийн 77-80 дугаар хуудас/,
Монгол Улсын хөрөнгө үнэлгээчин 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 06/23 дугаартай “2015 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Hinsim маркийн улсын дугааргүй хуучин мотоциклийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 500,000 төгрөг болж байна” гэсэн хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлан, /хх-ийн 86-92 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн -Улаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 079 дугаартай тодорхойлолт /хх-ийн 110/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-108/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-112/,
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаагаас шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор гаргаж өгсөн: Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч *******гийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг болно.
1. Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Улсын яллагч М.Мөнхтайван шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах засмал зам дээр 1971 ӨВЕ улсын дугаартай “ L200” маркийн авто машиныг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.2, 11.3-т заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж улсын дугааргүй “мустанг-5” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан хохирогч ийн амь насыг хохироож, ослын газраас зориуд зугтсан гэмт хэрэг үйлдсэн болох нь 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, согтуурал шалгасан тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн мэдүүлэг, гэрч Нагаржунай, Баатар, Болормаа нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Одгэрэлийн 41 дугаартай дүгнэлт, техникийн шинжээч Болдбаатарын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаартай дүгнэлт, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр техникийн шинжээч Болдбаатарын дахин хийсэн 22 дугаартай дүгнэлт, Монгол улсын хөрөнгө үнэлгээчин Оюундарийн 23, 24 дугаартай хөрөнгө үнэлсэн тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. ...Шүүгдэгч *******г Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн осол гаргах гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газраас зугтаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа нь “...Гэм буруугийн шүүх хуралдаанд хэлэлцсэн, шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн байна гэж үзэж байна. ...Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. ...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь прокурорын яллах дүгнэлтэнд дурдагдсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг мөн байна. Хэргийн зүйлчлэлтэй маргах зүйлгүй. ...Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хэмжээг тогтоох асуудал дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэг өгөхдөө оршуулгын зардал нь 14.000.000 төгрөг болсон. Шүүгдэгчээс 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Үүнд 4.000.000 төгрөгийн зөрүү гарж байна гэсэн. Энэ нь нотлох баримтаар хэрэгт авагдаагүй байгаа ч би төлнө гэж шүүгдэгч ******* хэлсэн. Шүүгдэгчийн талаас хэрэгт хохирол төлсөн нотлох баримтуудыг өгсөн. Хохирогчийн талаас ч хохирол төлбөрөө авсан талаарх нотлох баримтуудыг өгсөн байна. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэл санааны хохирол гээд 40.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ асуудалд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улсын дээд шүүхээс гаргасан 25 дугаартай тогтоолд “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг ажлыг батлах тухай” гэсэн журам батлагдсан. ...Уг журмын 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэтгэцийн эмгэгийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шинжилгээний байгууллагаар тогтооно” гэж заасан. Мөн тус журмын 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөр нь хүний эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээлгэх, сэтгэцийн эмгэгтэй болсон хүнийг сэтгэцийн эмгэгийг нь арилгахад тухайн нөхөн төлбөрийг зарцуулах зорилгод нийцнэ. Сэтгэцийн эмгэгийн нөхөн төлбөрөөс ашиг олж болохгүй гэсэн агуулгатайгаар батлагдсан. ...Дээрх журманд гэмт хэргийн улмаас хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн гэр бүлийнхэнд сэтгэцийн эмгэг учирсан гэдгийг заавал тогтоох ёстой. Хохирол учирсныг тогтоож байж хохирол төлбөр, хор уршгийг арилгах үндэслэл болно гэж заасан байна. ...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцийн эмгэг учирсан уу? гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоож байж, хохирол учирсан гэж тогтоогдвол хохирлыг бүрэн хэмжээгээр төлж барагдуулж байж шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлнэ гэж бодож байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж үзэхэд Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 12 дугаар багийн нутагт байрлах засмал зам дээр ӨВЕ улсын дугаартай L200 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 12.2, 11.3-т заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг жолоодож явсан иргэн амь нас хохирсон,
мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн сумын 12 дугаар багийн нутагт байрлах засмал зам дээр ӨВЕ улсын дугаартай L200 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а, 12.2, 11.3-т заасныг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг жолоодож явсан иргэн амь нас хохирсон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт нотлогдон тогтоогдсон бөгөөд энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн “Би талийгаачийн ганц хүү нь байгаа юм. Тухайн үед би биеэрээ дэргэд байгаагүй болохоор зөвхөн утсаар мэдээллийг сонссон. Сүүлд хэргийн материалтай танилцсан.” гэсэн мэдүүлэг,
Хавтаст хэрэгт авагдсан, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн “...Би Улаанбаатар хотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. ...2023 оны 4 дүгээр сарын 12-ны орой 23 цагийн үед хамаатны Даваадорж гэх хүн гэрт ирээд аймгаас яриул гэж байна гэсэн. Тэгсэн аавыг аваарт орчихсон байна, нас барсныг нь хэлсэн. Тэгээд өглөө наашаа гараад ирсэн. Осол яг ямар байдлаар болсон талаар бол харж мэдсэн зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/, гэрч “...Өнөөдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 15 цагийн орчимд Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн 68-54 УБН улсын дугаартай, цагаан өнгийн, приүс 20 маркийн автомашинтай, Баянхонгор аймгийн төв орохоор гарсан. ...Жинчин гэх нэртэй зоогийн газар өнгөрөөд замын тойрог дээр эргэтэл өөдөөс цагаан өнгийн жижиг автомашин манай машинтай зөрж өнгөрсөн, зөрж өнгөрсөн болохоор маркийг нь хараагүй. Өөдөөс ирсэн машиныг зөрөхөөр нь гэрлээ хол дээр нь шилжүүлсэн чинь мотоциклийн арын хамгаалалтын төмөр нь машины гэрэл гялбаад харагдсан. Тэгээд машинаа зогсоогоод хартал замын хажууд мотоцикл газар унасан байсан. Тэгтэл мотоциклийн наана дээр харагдсан. Тэгэхээр нь сайн хартал 2 хөлөө солбичихсон хүн хэвтэж байсан. Машинаас бууж очиж хараагүй. Тэгээд манай ээж цагдаагийн газарт мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/, гэрч “...2023 оны 4 дүгээр сарын 12-ны 21 цагийн үед Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн нутаг Алдарын гэзэг гэх газраас ...Би аймаг ороод ахын мотоциклд нь бензин хийж өгье гээд хамт явсан юм. ... гэх айлаас бензиний мөнгө аваад ах араас ирэхгүй болохоор нь утас руу нь баахан залгасан чинь утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би ...наанаас нь яваад очсон чинь осол болчихсон байсан юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 дугаар хуудас/, гэрч “...Манай нөхөр ******* өчигдөр буюу 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ архи уучихсан байсан. ...Тэгээд 15-16 цагийн үед хүнтэй уулзчихаад ирье гээд гарсан. Машинтайгаа явна гэсэн, би яах гээд байгаа юм, юм үнэртүүлчихсэн юм биш үү гэсэн чинь дөнгөж гарчихаад хүнтэй уулзчихаад ирнэ гээд гарсан. Тэгээд гарснаас нь хойш 30 минутын дараа би залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд гарснаас нь хойш залгаад байсан 21 цагийн үед юм уу ганцаараа пижигнээд ороод ирсэн. Сандарчихсан согтуу байсан. Би хүн дайрчих шиг боллоо гээд сур бариад амиа хорлоно энэ тэр гээд байсан. ...Би машиныг нь харъя гээд гарсан чинь машиных нь жолооч талын урд дугуй нь хагарсан, гуфер гэрэл нь цөмөрчихсөн байсан. Тэгээд орж ирээд яалт ч үгүй юм мөргөчихжээ, одоо цагдаа дээр очиж хэлье явъя гэсэн чинь ******* нэмэргүй, би одоо дууссан, өөрийгөө алахаас өөр зам байхгүй гээд байсан. Тэгж байтал цагдаа нар ороод ирсэн. ...Цагдаа дээр ирсэн үлээсэн чинь 1.8 гарсан гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, /хх-ийн 5-16 дугаар хуудас/, 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 17-21 дүгээр хуудас/, 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/, 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-32 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 41 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-59 дүгээр хуудас/, Текникийн шинжээч 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаартай дүгнэлт, /хх-ийн 69 дүгээр хуудас/, Текникийн шинжээч 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 22 дугаартай дүгнэлт /хх-ийн 73 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Өвөрхангай аймгийн прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр давхар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Монгол улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.
Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “бусдын амь насанд” учруулсан гэм хорд ямар хохирлыг тооцох, түүнийг хэрхэн арилгах талаар мөн хуулийн 508 дугаар зүйлд тусгайлан тодорхой зохицуулсан байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хүний амь нас хохирсоны төлбөрт 40,000,000 төгрөг, оршуулгын зардал 14,000,000 төгрөг нэхэмжилсэн.
Шүүгдэгч ******* нь амь хохирогчийн тэтгэврийн зээлэнд 5,090,000 төгрөг, оршуулгын зардалд 12,120,000 төгрөг, нийт 17,210,000 төгрөг төлсөн болох нь хавтаст авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хавтаст хэрэгт 12,823,096 төгрөгний үнэ бүхий 82 ширхэг баримт гаргаж өгсөн байна. Энэ 12,823,096 төгрөгнөөс шүүгдэгчийн төлсөн 12,120,000 төгрөгийг хасаж зөрүү 703,096 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. Үлдэх 1,176,904 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн амь хохирогчийн амь насны төлбөрт 40,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул тус нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Хандмаа нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хохирол нөхөн төлөхтэй холбоотой асуудлаар ажлын 1 цагийн хугацаагаар завсарлага авч, завсарлага авсан хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д 4,500,000 төгрөг төлсөн болох нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.нарангэрэл, шүүгдэгч ******* нарын мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ******* хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д нийт 21,710,000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардалтай холбоотой нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж байна.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч М.Мөнхтайван шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6,8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг тус тус удирдлага болгон шүүгдэгч *******д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, ...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн автомашины гуперний хагархай 1 ширхэг, гэрлийн бүрхүүлийн хэсэг 1 ширхэг, гэрлийн хар өнгийн бүрхүүлийн хагархай 1 ширхэг, гэрэл 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн шүүгдэгч *******гийн өмчлөлийн ӨВЕ улсын дугаартай Мицибуши L200 маркийн автомашиныг тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд сахиул Гантулгад хариуцуулан битүүмжилсэн болно” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлж барагдуулсан энэ 2 нөхцөл байдал байна. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж улсын яллагч хэлсэн. ...Шүүгдэгч *******гийн хувьд төлбөрийн чадвар сайн биш ч гэсэн зээл авч, эд хөрөнгөө зарж бүхий л нөхцөл байдлаа ашиглаж өнөөдрийн хохирлыг төлсөн. Саяны 4.500.000 төгрөгийн хохирлыг хэрэгт шалгагдаж байх хугацаандаа ажил руугаа явж ажил хийж олсон цалингаа цуглуулж нэмж хүнээс зээлж бэлдсэн байсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд ярьсан хохирлын баримт тэр болгон олдоод байдаггүй. Жишээ нь ламаар ном уншуулахаар баримт өгдөггүй, түлш түлээ авахад бас өгдөггүй. Ажил ихтэй үед баримтаа бүрдүүлээд цуглуулаад байх боломж хомс байдаг гэж ярьсан. Тэгэхээр гаргасан зардлаа нэг бүрчлэн өөрөө тооцож байгаад заавал хохирлын баримт гэхгүйгээр чиний хэлсэн хохирлыг төлж барагдуулна гээд шүүгдэгч Ц.Амарсайхан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй ярьсан байсан. Ингэж ярьж тохирсны хүрээнд 4.500.000 төгрөгийн зөрүү үлдсэн байсныг өнөөдөр төллөө. 17.120.000 төгрөг дээр 4.500.000 төгрөгийг нэмээд нийт 21.620.000 төгрөгийг шүүгдэгч *******гийн зүгээс хохирол төлбөрт төлсөн байна. Иргэний хуульд тэтгэврийн зээлийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж заагаагүй байдаг. Шүүгдэгч *******гийн зүгээс хохирогч нас барсан учраас тэтгэврийн зээлийг нь хүүхдүүд нь төлөх хариуцлага нэмэгдэж байгаа учир нэгэнт буруутай юм чинь төлье, хүмүүст хүндрэл учруулаад яахав гээд тэтгэврийн зээлийг нь хааж өгсөн. Шүүгдэгч *******гийн хувьд эхнэр хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг. Хүүхдүүд нь насанд хүрээгүй. Тийм учраас залуу хүнийг олон жилийн хугацаагаар хорилоо гээд хохирогчид учирсан хохирол эргээд нөхөн төлөгдөхгүй, мөнгөн хэлбэрээр л учирсан хохирол нөхөн төлөгддөг. Харин бусад сэтгэл санааны хохирлыг нөхөн төлнө гэдэг хэцүү зүйл. Тэгэхээр шүүгдэгч *******гийн хувьд өр тавьж хохирол төлбөрөө төлсөн. Ар гэр нь хэцүү байгаа, үр хүүхдээ асран хамгаалах, Үндсэн хуульд заасан хүүхдийн эрх ашгийг бодолцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийн харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан ял хөнгөрүүлэх хуулийн заалтыг хэрэглэж хорих ял оногдуулж өгнө үү, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангид нь торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Миний хувьд аавыгаа алдчихаад энэ хүнийг үнэхээр үзэн ядаж байсан. Надад болон миний үр хүүхдүүдэд сэтгэл санааны хохирол үнэхээр байгаа. Би мөнгөндөө улайраад явж байгаа юм биш. Би энэ хүнийг заавал шорон явуулъя гэсэн зүйл байхгүй байна. Миний сэтгэл санаа тайвширсан байна. Миний сэтгэл санаа юунд тайвшраад байна гэхээр энэ хэргийг энэ хүн ямар албаар хийсэн биш дээ гэдэгт тайвширч байна. Надтай адилхан үр хүүхэдтэй хүн. Адилхан амьдрах гэж яваа л хүн. Би улсын яллагчийн гаргасан 6 жилийн хорих ялын саналыг өөр дээрээ бодохоор залуу хүнд арай өндөр санагдаж байна. Тийм учраас энэ хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлж оногдуулж өгнө үү гэсэн.
Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлж барагдуулсан байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ялын талаар хэлсэн санал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хохирлын хэр хэмжээ, талуудын дүгнэлт, тайлбарыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялын хэмжээг нэг жил есөн сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан таван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч ******* хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д 21,710,000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн амь хохирогчийн амь насны төлбөрт нэхэмжилсэн 40,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн автомашины гуперний хагархай 1 ширхэг, гэрлийн бүрхүүлийн хэсэг 1 ширхэг, гэрлийн хар өнгийн бүрхүүлийн хагархай 1 ширхэг, гэрэл 1 ширхэгийг устгаж, *******гийн эзэмшлийн №1201303 дугаартай жолоодох эрхийн B ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүйг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ӨВЕ улсын дугаартай L200 маркийн автомашин битүүмжилсэн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай Өвөрхангай прокурорын тогтоолыг хүчингүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.7, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ******* овогт ******* *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан гурван сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялын хэмжээг нэг жил есөн сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг жил есөн сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан таван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч ******* хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д 21,710,000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн амь хохирогчийн амь насны төлбөрт нэхэмжилсэн 40,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн автомашины гуперний хагархай 1 ширхэг, гэрлийн бүрхүүлийн хэсэг 1 ширхэг, гэрлийн хар өнгийн бүрхүүлийн хагархай 1 ширхэг, гэрэл 1 ширхэгийг устгаж, *******гийн эзэмшлийн №1201303 дугаартай жолоодох эрхийн B ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүйг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ӨВЕ улсын дугаартай L200 маркийн автомашин битүүмжилсэн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай Өвөрхангай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР