| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2023/0167/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/175 |
| Огноо | 2023-09-18 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж, Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал, шүүгч Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Иргэдийн төлөөлөгч *******,
Улсын яллагч М.Мөнхтайван,
Хохирогч *******,
Шинжээч *******,
Иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төлөөлөгч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* хайлан овогт ******* ******* холбогдох 2326002440167 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ......................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг 17-21 тоот хашааны үүдэнд *******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний зүүн далны завсраар хутгалж эрүүл мэндэд нь "цээжний хөндий нэвтэрсэн шарх" бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр би найзындаа очоод 3 том пиво уусан. Бадамсэдтэй тухайн өдрийн 12 цагийн үед танилцаад салсан. Орой “Стар” бааранд ороод гадаа нь бид хоёр маргалдсан. Тэгээд мөн гэрийн гадаа очоод маргалдсан. Би өөрийнхөө түргэн уураас болж гэмтээсэндээ үнэхээр их гэмшиж байна. Хохирол, төлбөр бүгдийг нь нөхөн төлж барагдуулна.” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр 12 цагийн үед Өсөхөө гэх найзындаа очсон. Тэнд Балдан, , нар пиво уугаад байж байсан. Би очиж уулзаад явсан. Гэртээ хариад орой тай ярьж байгаад 10 цагийн үед баар орсон. Бааранд , би, , , бид 5 байсан. Тэндээ 1 шил архи, 2 шил пиво уусан. Тэндээс гарч ирээд г гэрт нь хүргэж өгсөн. Гэрийнх нь гадаа очоод хэдүүлээ амаръя гээд г буу гэхэд буухгүй байхаар нь би чирээд буулгасан. Бид хоёрын дунд ямар нэгэн маргаан болоогүй. Буухгүй болохоор нь барилцаж, зууралдсан. Тэгээд хашааны хаалгаар нь оруулж өгөөд хашааны гадаа нь бие засчихаад машин руугаа орох гэж байхад араас ирээд хутгаар дүрсэн. Хутга бариад намайг гүйцээчихье гээд дайраад байсан. Эмчилгээний зардал, бусад зардалтай нийлээд 4,500,000 орчим төгрөг нэхэмжилнэ. Заримыг нь баримтаар авсан. Зарим баримтыг нь бүрдүүлж чадаагүй байна. 6 хуудас хохирлын баримт шүүхэд гаргаж өгч байна. Шүүгдэгч нь нэг ч төгрөгний хохирол төлөөгүй байгаа” гэв.
Шинжээч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Цээжний хөндий өөрөө тодорхой хэмжээний агааржилттай байдаг. Мөн уушги өөрөө агааржилттай байдаг. Цээжний хөндий нэвтэрснээр зүүн уушги уналт буюу агааргүй болсон. Тэрнээс биш уушги өөрөө гэмтсэн зүйл байхгүй. Эмнэлгийн бичиг баримтаар уушги өөрөө гэмтээгүй, зөвхөн цээжний хөндий нэвтэрснээр цээжний хөндийн агаар хутгалагдсан шархаараа гараад уушги унасан гэмтэл тогтоогдсон. Энэ гэмтлийн улмаас цээжний хөндийд цусан бүлэн тогтсон. Энэ бүлэнг авах мэс засал хийгдсэн. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх үүнд: дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээж, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдах шинж илэрсэн бол гэмтлийн хүнд ангилалд хамаарна гэж тодорхой заасан байгаа” гэв.
Иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Эрүүл мэндийн даатгал төлсөнтэй холбоотой зардлыг хохирогч өөрөө заавал төлөх ёстой зардал. Тухайн иргэн 2019 оноос хойш эрүүл мэндийн даатгалаа төлсөн байж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхтэй. Бадамсэдийн эмчилгээний зардлыг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа. Нийт 3,039,545 төгрөг нэхэмжилж байгаа. Яг нарийн задаргаа нь байгаа. Түүнийг шүүхэд гаргаж өгөөгүй. Хэвтэн эмчлүүлсэн, боолт хийлгэсэн гэх мэт зардал байгаа” гэв.
Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 07-ны орой Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн ард байрлах Өсөхөө гэх найзынхаа байранд очиж уулзахад Өсөхөө. Төөмөө, буюу Мягмарсүрэн гэх залуустай 2,5 литрийн хэмжээтэй 2 том пиво уугаад сууж байхад нь очиж уулзсан. Тэр үед анх шар хочит ******* харсан емне харж байгаагүй. Тэгээд орой 10 цагийн үед бааранд Мягмарсүрэн, Өсөхөө. , , бид тав 0.5 литрийн хэмжээтэй Хар чингис архи 1 ширхэг, тус бүр 2 шил пиво ууцгаагаад 11 цаг 30 минутын үед баарнаас гарсан. Гараад хамгийн түрүүнд *******г гэрт нь буулгах гээд гэрийнх нь гадна очсон. Тэгээд *******г гэрт нь оруулж өгөх гээд машинаас хамт буусан. Хашааны хаалгаар нь оруулж өгчихөөд бие засаад зогсож байсан чинь араас гарч ирээд намайг хутгалсан. Тэрнээс өмнө харж байгаагүй. ******* тэр хутгыг гэрээсээ гаргаж ирсэн. Тэгээд миний зүүн дал орчимд хутгалсан. Ямар нэгэн өс хонзон байхгүй. Одоо миний цээжин хэсэг тэр чигээрээ өвддөг би гомдолтой байна. 07 дугаар сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл би эмнэлэгт хэвтсэн. Хэвтэж байх хугацаандаа 1 удаа уушгины мэс засалд орсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-20 дугаар хуудас/,
Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би хэрэг гарсан өдөр л ******* гэх хүнтэй танилцсан. Гэрт нь ямар хүмүүс байдгийг сайн мэдэхгүй. Тухайн үед би машин бариад явж байсан, намайг хутгалуулах үед Ж.Пүрэвжаргал гэх манай найз миний машиныг барьсан байх гэж бодож байна. Би ухаан алдсан байсан. Тэгээд эмнэлэг дээр хүргэгдэн очсон. Хутгалсныхаа дараа би чамайг гүйцээнэ гээд дайраад байсан. Өөр юм хэлээгүй би сайн санахгүй байна. Ямар хутгаар хутгалсныг харанхуй байсан болохоор би сайн хараагүй. ******* гэр лүүгээ орох шиг болсон. Би бие засчихаад машин руугаа хараад алхаж байтал ханцуйнаасаа хутга гаргаж ирээд намайг хутгалах шиг болсон. Цуг явсан хүмүүс ханцуйнаасаа хутга гаргаж ирээд хутгалсан гэж ярьж байсан. Зүүн далны завсраар хутгалуулсан. Бүсийн оношилгоо эмчилгээний төвд уушгины дурангийн хагалгаанд орсон, ямар учраас хагалгаанд орсон гэвэл тухайн мэс нь уушгинд хүрч зүсэгдсэн байна гэх шалтгаанаар уг хагалгаанд орсон. Би бас хувиараа гаднаас эм тариа авч эмчилгээ хийлгэсэн. Би машин барьж очсон. Пүрэвжаргал, , Эрдэнэлхавга, Мягмарсүрэн гэх намайг хутгалсан залуу бид хэд очсон. Би бие засаад зогсож байхад гэх залуу машины хажууд байсан, тухайн хутгалах үеийг сайн харсан. Нөгөө 2 хоёр эмэгтэй машин дотор сууж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Стар гэх баарнаас Мягмарсүрэн, , тэр хутгалуулдаг хүнтэй хамт гарч ирээд гэр лүү нь хүргэж өгөхөөр явсан. ийн гадаа очиход хутгалуулдаг залуу, Мягмарсүрэн нар хоорондоо маргалдаад байхаар нь салгаад гэр лүү нь оруулаад нөгөө залууг машинд суулгахад Мягмарсүрэн гэрээсээ гарч ирээд тэр хутгалуулдаг залуугийн нуруу хэсэг рүү нь нэг удаа хутгаар дүрсэн. Тэгэхээр нь гэрт нь оруулаад хутгалуулдаг залууг эмнэлэгт хүргэж өгсөн. Юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна машины гадаа маргалдаад байхаар нь буугаад салгасан. Машины гадаа хэрэлдээд барилцаж аваад байсан. Гэр лүүгээ орчхоод гарч ирээд хутгалсан гэрээсээ хутга авсан байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч Ө.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн үед ...манай найз Балдан, Мягмарсүрэн нар гараад ир гэхээр нь гараад машинд нь суугаад 3 ширхэг, 2,5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво хувааж ууж байхад Улаанаа гэрийн гадаа 2 эмэгтэй дүүтэйгээ ирсэн. Тэгээд баар ороод хаахад нь бид нар бөөндөө гарсан. Тэгээд *******г гэрт нь буулгах гээд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар хорооны “Жаст” колонкийн арын гудамд *******гийн гадаа очоод Балдан ороод амарчих бид хэд явж амарлаа гэхэд ******* жолооч барьж байсан Улаанаа гэж дууддаг хүнтэй маргалдаад машинаасаа буугаад барилцаад авсан. ...Балдан бид 2 дундуур нь орж салгасан. Тэгээд салгахад Мягмарсүрэн гэр лүүгээ гүйж ороод буцаад шууд гараад ирсэн. Тэгтэл Улаанаа миний зүүн дал хэсэг рүү ******* хусчихлаа халуун оргиод байна гэхээр нь харахад цус гоожоод орсон. Тэгээд *******г харахад гарт нь хутга байсан. Тэгээд эмнэлэг рүү явсан. ...Уучихаад чи ямар том юм гээд бие биенийгээ писда гээд дуудаад эхэлсэн. Бадамсэд нь хашаа руу шахаад 2-3 удаа нүүр хэсэг руу нь цохиод авсан. Гэр лүүгээ орчихоод гарч ирээд хутгалсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр "Хэрэг учрал болсон гэх газар нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 17-21 тоот..." гэсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 4-9 дүгээр хуудас/,
2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ... овогтой драгер багажаар үлээлгэн шалгахад 3,20% согтолттой байсан болно..." гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
2023 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн "...*******гийн ээж болох Гандолгор 2 дугаараар тэмдэглэсэн хүрэн өнгийн иштэй хутгыг заах бөгөөд манай гэрт байдаг хутга мөн гэж зааж байна..." гэсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 34-38 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 390 дугаартай "Үзүүлэгч *******ийн биед цээжний хөндий нэвтэрсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл болно. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дугнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно." гэсэн дүгнэлт /хх-ийн 59-60 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хэвтэн эмчлүүлэх зардал 3,002,000, даатгалаас 2,551,700 төгрөг, иргэнээс төлсөн 450,300 төгрөг гэсэн баримт. /хх-ийн 92 дугаар хуудас/,
Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон Иргэний оршин суугаа хаягийн газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 107/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-109 дүгээр хуудас/,
Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-110 дугаар хуудас/
Хохирогч *******ийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол нэхэмжилсэн 6 хуудас баримт зэрэг болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ******* нь 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг 17-21 тоот хашааны үүдэнд *******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний зүүн далны завсраар хутгалж эрүүл мэндэд нь “цээжний хөндий нэвтэрсэн шарх” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “Хэрэг учрал болсон гэх газар нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 17-21 тоот...” гэсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч *******ийн мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч Ө.ын мэдүүлэг, 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 390 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. ...Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Улсын яллагчаас миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргаж, дээрх дүгнэлтдээ хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан нотлох баримтуудыг үндэс болгон тайлбарлаж байна. Миний үйлчлүүлэгч өөрөө гэмт хэргээ хүлээж мэдүүлэг өгсөн. Хэдийгээр шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж мэдүүлсэн мэдүүлэг нь дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй ч өмгөөлөгчийн хувьд улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна. ...Нэгэнт хүний эрүүл мэндэд гэм хор учруулсан учраас гэм хорын хохирлыг төлнө. Шүүгдэгч нь шүүх хуралдаанаас өмнө хохирлоо нөхөн төлөхөөр бэлдэж байсан ч сайн юмнаас муу юм нь цуг гэгчээр ар гэрт нь осол аваар гарч ах нь хүнд гэмтэж, ойрын төрлийн хүн нь амь эрсдэж, өмнөх 5 дахь өдөр ажил явдал нь дууссан нөхцөл байдалтай байсан учраас хурлаас өмнө хохирлоо төлж чадаагүй. Шүүхээс хохирлын тооцоог гаргавал шүүгдэгч нь төлнө. Хохиролтой холбоотойгоор иргэний нэхэмжлэгчээс өгч байгаа тайлбар ойлгомжгүй байгаа, хохирогчийн хувьд тодорхой хэмжээний баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Гэхдээ зарим баримтын агуулга нь хуульд заасан хэм хэмжээнд нийцэж байна уу? үгүй юу? гэдэг нь эргэлзээтэй байсан. Үүнийг шүүх бүрэн эрхийн хүрээнд шийдэх байх” гэсэн дүгнэлтийг,
Иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******гийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг 17-21 тоот хашааны үүдэнд *******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний зүүн далны завсраар хутгалж эрүүл мэндэд нь "цээжний хөндий нэвтэрсэн шарх" бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ үйл баримт нь хохирогч *******ийн “...2023 оны 7 дугаар сарын 07-ны ...орой 10 цагийн үед бааранд *******, Өсөхөө. , , бид тав 0.5 литрийн хэмжээтэй Хар чингис архи 1 ширхэг, тус бүр 2 шил пиво ууцгаагаад 11 цаг 30 минутын үед баарнаас гарсан. Гараад хамгийн түрүүнд *******г гэрт нь буулгах гээд гэрийнх нь гадна очсон. Тэгээд *******г гэрт нь оруулж өгөх гээд машинаас хамт буусан. Хашааны хаалгаар нь оруулж өгчихөөд бие засаад зогсож байсан чинь араас гарч ирээд намайг хутгалсан. Тэрнээс өмнө харж байгаагүй. ******* тэр хутгыг гэрээсээ гаргаж ирсэн. Тэгээд миний зүүн дал орчимд хутгалсан. ...07 дугаар сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл би эмнэлэгт хэвтсэн. Хэвтэж байх хугацаандаа 1 удаа уушгины мэс засалд орсон, ...Би хэрэг гарсан өдөр л ******* гэх хүнтэй танилцсан. ...Хутгалсныхаа дараа би чамайг гүйцээнэ гээд дайраад байсан. ...Цуг явсан хүмүүс ханцуйнаасаа хутга гаргаж ирээд хутгалсан гэж ярьж байсан. Зүүн далны завсраар хутгалуулсан. Бүсийн оношилгоо эмчилгээний төвд уушгины дурангийн хагалгаанд орсон, ямар учраас хагалгаанд орсон гэвэл тухайн мэс нь уушгинд хүрч зүсэгдсэн байна гэх шалтгаанаар уг хагалгаанд орсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн /хх-ийн 13-20, 23-24 дүгээр хуудас/, гэрч “...2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг Стар гэх баарнаас Мягмарсүрэн, , тэр хутгалуулдаг хүнтэй хамт гарч ирээд гэр лүү нь хүргэж өгөхөөр явсан. ийн гадаа очиход хутгалуулдаг залуу, Мягмарсүрэн нар хоорондоо маргалдаад байхаар нь салгаад гэр лүү нь оруулаад нөгөө залууг машинд суулгахад Мягмарсүрэн гэрээсээ гарч ирээд тэр хутгалуулдаг залуугийн нуруу хэсэг рүү нь нэг удаа хутгаар дүрсэн. Тэгэхээр нь гэрт нь оруулаад хутгалуулдаг залууг эмнэлэгт хүргэж өгсөн. ...Машины гадаа хэрэлдээд барилцаж аваад байсан. Гэр лүүгээ орчихоод гарч ирээд хутгалсан, гэрээсээ хутга авсан байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/, гэрч Ө.ын “...Би 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 20 цагийн үед ...манай найз Балдан, Мягмарсүрэн нар гараад ир гэхээр нь гараад машинд нь суугаад 3 ширхэг, 2,5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво хувааж ууж байхад Улаанаа гэрийн гадаа 2 эмэгтэй дүүтэйгээ ирсэн. Тэгээд баар ороод хаахад нь бид нар бөөндөө гарсан. Тэгээд *******г гэрт нь буулгах гээд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар хорооны “Жаст” колонкийн арын гудамд *******гийн гадаа очоод Балдан ороод амарчих бид хэд явж амарлаа гэхэд ******* жолооч барьж байсан Улаанаа гэж дууддаг хүнтэй маргалдаад машинаасаа буугаад барилцаад авсан. ...Балдан бид 2 дундуур нь орж салгасан. Тэгээд салгахад ******* гэр лүүгээ гүйж ороод буцаад шууд гараад ирсэн. Тэгтэл Улаанаа миний зүүн дал хэсэг рүү ******* хусчихлаа халуун оргиод байна гэхээр нь харахад цус гоожоод орсон. Тэгээд *******г харахад гарт нь хутга байсан. Тэгээд эмнэлэг рүү явсан. ...Уучихаад чи ямар том юм гээд бие биенийгээ писда гээд дуудаад эхэлсэн. ******* нь хашаа руу шахаад 2-3 удаа нүүр хэсэг руу нь цохиод авсан. Гэр лүүгээ орчихоод гарч ирээд хутгалсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр "Хэрэг учрал болсон гэх газар нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 17-21 тоот..." гэсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 4-9 дүгээр хуудас/, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ... овогтой драгер багажаар үлээлгэн шалгахад 3,20% согтолттой байсан болно..." гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 10-12 дугаар хуудас/, 2023 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн "...*******гийн ээж болох Гандолгор 2 дугаараар тэмдэглэсэн хүрэн өнгийн иштэй хутгыг заах бөгөөд манай гэрт байдаг хутга мөн гэж зааж байна..." гэсэн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 34-38 дугаар хуудас/, хохирогч *******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 390 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.
Шүүгдэгч ******* нь *******тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар гэрээсээ хутга авчран түүний зүүн далны завсраар хутгалсан идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд цээжний хөндий нэвтэрсэн шарх бүхий хүнд хохирол учирсан шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Энэ гэмт хэргийн субьектив тал нь зөвхөн гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрдэг бөгөөд хохирогчийн зүүн далны завсраар хутгалж буй хууль бус үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, цаашлаад амь насанд аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа үйлдлээрээ зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Хууль тогтоогчоос “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно” гэж Эрүүгийн хуульд тайлбар хийсэн.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга нь иж бүрдэл, бүтцийн хувьд ир үзүүртэй, бусдын бие махбодид гэмтэл учруулах боломжтой “зэвсэг” гэж дүгнэн *******гийн хутга хэрэглэн бусдын эрүүл мэндэд халдаж хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийнтөлөөлөгч нь шүүгдэгчийг “гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасныг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Хохирогч ******* нь шүүгдэгч *******гээс 4,500,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд 1,430,620 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Үүнээс шүүхийн шинжилгээний төлбөр 8,000 төгрөг, Орхон супер маркетээс салфетка, ариун цэврийн цаас авсан 7,350 төгрөг, Монос эмийн сангаас эм авсан 700 төгрөг, эмнэлэгийн төлбөрт төлсөн 450,300 төгрөг нийт 466,350 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******гээс 466,350 төгрөг гаргуулж хохирогч *******эд олгуулахаар шийдвэрлэлээ.
Түүний нэхэмжлэлээс Эрүүл мэндийн даатгалд төлсөн 255,600 төгрөг, Хагалгааны эмч нарт гэсэн 400,000 төгрөг, хүнсний эд зүйл авсан 161,470 төгрөг, нийт 817,070 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Орхон супер маркетээс юу авсан нь тодорхойгүй 11,000 төгрөг, ******* хагалгааны хэрэгсэл гэх утгатай гүйлгээ хийсэн 147,200 төгрөг буюу 158,200 төгрөг, Мөн нотлох баримтгүй 3,069,380 төгрөг, нийт 3,227,580 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжилсэн 3,039,545 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. Учир нь тус газрын нэхэмжлэл нь тодорхойгүй, ямар ямар эмчилгээнд хэдэн төгрөг хэрхэн зарцуулсан гэх зарцуулалтын зардал нь тодорхойгүй байна.
Хохирогч *******, иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 34.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хохирол нөхөн төлөхтэй холбоотой асуудлаар ажлын 5 хүртэлх хоногийн хугацаагаар завсарлага авч, завсарлага авсан хугацаанд хохирогч *******эд 467,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүхэд ирүүлсэн 467,000 төгрөг хүлээн авсан тухай баримт, шүүх хуралдаанд шүүгдэгч *******гээс 467,000 төгрөг хүлээж авсан тухай мэдүүлсэн хохирогч *******, хохирогчид 467,000 төгрөг хүлээлгэж өгсөн тухай мэдүүлсэн шүүгдэгч ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар гэмт буруутайд тооцож 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан хүрэн өнгийн 9 см урт иштэй хутга 1 ширхэг, 1 ширхэг янжуур тамхи, янжуур тамхины иш 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон газрын хөрс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Миний үйлчлүүлэгч өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Өнөөдөр үнэхээр хүний эрүүл мэнд шиг үнэ цэнэтэй зүйл байхгүй. Хохирогч нь өнөөдөр хурал дээр зүгээр сууж байгаа юм шиг хирнээ эрүүл мэндийн хувьд зүгээргүй, цээжээр нь өвдөж байгаа гэдгээ тайлбарласан. Энэ хүний эрүүл мэндээс болж энэ хүн болон төрөл төрөгсөд нь эдийн засгийн багагүй хохирол хүлээсэн байгаа. Шүүгдэгч нь хохирол болох шүүхээс тогтоосон мөнгийг л төлнө, хохирлоо нөхөн төлж дууссан гэж байгаа зүйл байхгүй. Энэ хүн согтуугаар гэмт хэрэг үйлдэж хохирогчийн амь насанд аюултай гэмтэл учруулсан боловч хуульд өөрт нь оногдуулах ял шийтгэлийг хувийн байдлыг нь харгалзан ялгамжтай тогтоохоор хуульчилсан. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т түүний хүн гэх нэр төрийг нь хамгаалах үүднээс ял шийтгэлийг хөнгөлөхөөр заасан. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөрийг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн учраас энэ заалтыг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын доод хэмжээг гуравны хоёроос багагүй байхаар заасан. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, цаашид гарах эмчилгээний зардлыг нь нөхөн төлөхөө илэрхийлж байгаа учраас хуульд заасан хөнгөлөлтийг нь эдлүүлж 3 жил 3 сараас хэтрүүлэхгүйгээр хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал, хохирогч нь гомдолтой, цаашид эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжилэнэ гэснийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар таван жил нэг сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 5 жил нэг сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугцааагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухйн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гаравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасан бөгөөд хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэхээр хуульчилсан байна.
Мөн шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч нь гомдолтой, эрүүл мэндийн байдал цаашид эмчилгээ хийлгэх шаардлагтай гэсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй гэж үзэж шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гаргасан “шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутганы урт 9 см урттай хутга 1 ширхэг, янжуур тамхи 1 ширхэг, янжуур тамхины иш 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон газрын хөрс зэргийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* хайлан овогт ******* зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ******* хайлан овогт ******* таван жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан таван жил нэг сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ******* гэм хорын хохиролд 4,500,000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч ******* нь 467,000 төгрөг төлсөн, хохирогч *******ийн нэхэмжлэлээс 817,070 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 3,227,580 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжилсэн 3,039,545 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч *******, иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутганы урт 9 см урттай хутга 1 ширхэг, янжуур тамхи 1 ширхэг, янжуур тамхины иш 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон газрын хөрс зэргийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай,
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ