Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 13

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Батжаргал, 

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч Ц.Цэрэндонид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөндийхөн овгийн Цэдэнсодномын Цэрэндонидод холбогдох эрүүгийн 201615000292 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1980 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд

боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3
хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр баг, 25-243 тоотод
оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Хөндийхөн овгийн Цэдэнсодномын Цэрэндонид. регистрийн дугаар ЙЮ80111072,

Шүүгдэгч Ц.Цэрэндонид нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дахь заалт “Тээврийн хэрэгсэл байрлан явах: 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 2 дахь заалт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 2.2 дахь заалт “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх” гэсэн заалтуудыг зөрчиж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагаас 20 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Цахир” хүнс, барааны дэлгүүрийн баруун талд, эсрэг хөдөлгөөнтэй хатуу хучилттай засмал замд өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодон, иргэн Б.Мөнхзанданг тээвэрлэж хойноос урагш чиглэж явахдаа эсрэг урсгал сөрсөний улмаас тус замд урдаас хойш чиглэж явсан 27-42 ӨВР улсын дугаартай “Ниссан Муранно” маркийн автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Б.Мөнхзандангийн биед махбодид хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Цэрэндонид шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Б.Мөнхзандангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зах дээр явж байгаад таксинд зогсож байсан Ц.Цэрэндонидтой таараад 0.5 литрийн “Нутгийн буян”, “Харзтай” нэртэй архи хувааж уучихаад орой 19 цаг өнгөрч байсан дөнгөж гэрэл тавиад бүрэнхий болсон үед “Цахир” дэлгүүрийн баруун талын засмал замаар бид хоёр дээрээсээ доошоо уруудаж яваад өөдөөс цагаан өнгийн “Муранно” маркийн автомашин ирж явахад нь зөрөөд явчихна л гэж бодоод явж байтал гэрэлд баримжаа алдаад өмнүүр нь эсрэг урсгал руу ороод мөргөлдсөн. ... Миний биед баруун мөрний эгэмний үений холбоос тасарсан гэмтэл учирсан. ... Мотоцикль Ц.Цэрэндонид унаж явсан. Би ард нь сууж явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Гэрч Б.Дуламын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 09 дүгээр сарын 20-ны оройн 20 цагийн үед найз Энхцацралыг хүргэж өгөх гээд “Цахир” дэлгүүрийн баруун талын засмал замаар өгсөж явтал өмнөөс мотоцикль гарч ирсэн. Тэгээд юу юугүй ирээд зөв талын урд гупер рүү мөргөөд унасан. Гараад хартал 2 эрэгтэй байсан. Тэр хүмүүс согтуу байсан. ... Машин би унаж явсан. Тухайн үед би 30 орчим км/ц хурдтай л явж байсан. Өмнөөс ирсэн мотоцикль нэлээн хурдтай явсан. Өмнөөс урсгал сөрөөд миний машины зүүн талын урд гуперийг мөргөөд унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Жүгжинноровын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Болсон хэргийн талаар мэдэхгүй. 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зах дээр таксидах гэж гараад 12 цагийн үед зах дээр очиход Мөнхзандан гэдэг хүний хамт зах дээр зогсож байсан. Тэрнээс хойш би зах дээр хоёр, гурван удаа ирэхэд харагдахгүй байсан. Шөнө 23 цагийн үед манай нөхөр мотоцикльтой аваарт ороод эмнэлэг дээр очсон байсныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

Гэрч Б.Энхцацралын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 09 дүгээр сарын 20-ны оройн 20 цагийн үед найз Дуламын гэрээс би гарч гэртээ хүргүүлэхээр 27-42 ӨВА улсын дугаартай Дуламын “Ниссан Муранно” маркийн автомашинтай засмал замаар дээш өгсөж явтал өмнөөс урсгал сөрсөн хурдтай мотоцикльтой 2 хүн ирээд мөргөөд засмал зам дээр мотоцикльтой хамт ойчсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Техникийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 105 тоот: “... Улсын дугааргүй Даюун мотоцикль жолоодож явсан Ц.Цэрэндонид нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалт “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог Замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...”, 2 дугаар бүлгийн 2.7а заалт “... Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”, 2.2а дахь заалт “... Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх...”, 2.3в дэх заалт “... мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг...”  зөрчиж 27-42 ӨВА улсын дугаартай “Ниссан Муранно” маркийн автомашинтай мөргөлдсөн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,

Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 305 тоот: “...Б.Мөнхзандангийн биед баруун мөр, эгэмний үеийн холбоос тасарсан, баруун мөрний зөөлөн эдийн гэмтэл, зүүн өвдөг, шилбэний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож байна. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “... Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг “Цахир” дэлгүүрийн баруун талын засмал зам дээр болсон ослын газар үзлэг хийхэд хойноос урагш, урдаас хойд зүгт чиглэсэн эсрэг урсгалтай асфальтан байх ба уг зам дээр улсын дугааргүй шар өнгийн Даюун маркийн мотоцикль асфальтан замын гол хавьцаа хажуугаараа зүүн зүгт харсан байрлалтай байв. Уг мотоциклиос хойд зүгт автомашин мотоцикль хоёрыг анх мөргөлдөхөд үүссэн тээврийн хэрэгслийн эд ангийн шилний хагархай байсан газраар А цэгийг авч хэмжилтийг хийлээ...” /хх-ийн 5-7 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11 дүгээр хуудас/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол гарсан газар хийсэн
хэмжилтийн бүдүүвч зураг: “... жолооч Ц.Цэрэндонид нь улсын дугааргүй Даюун
маркийн мотоцикль жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний
дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дүгээр заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр
зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал
сөрөхийг хориглоно”-ыг. Мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.2а дахь заалт “Замын
хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх байна”-
ыг тус тус зөрчиж явснаас урдаа явсан 27-42 ӨВР улсын дугаартай Муранно
маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн гэх дүгнэлтийг гаргалаа...” /хх-ийн 40-41
дүгээр хуудас/,

Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол тэмдэглэл /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №10/33 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Цэрэндонидын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 71-74 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Цэрэндонидын ял шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Цэрэндонидыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 66-69 дүгээр хуудас/ зэрэг болно.,

Шүүгдэгч Ц.Цэрэндонид нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дахь заалт “Тээврийн хэрэгсэл байрлан явах: 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 2 дахь заалт “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 2.2 дахь заалт “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх” гэсэн заалтуудыг зөрчиж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 19 цагаас 20 цагийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Цахир” хүнс, барааны дэлгүүрийн баруун талд, эсрэг хөдөлгөөнтэй хатуу хучилттай засмал замд өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодон, иргэн Б.Мөнхзанданг тээвэрлэж хойноос урагш чиглэж явахдаа эсрэг урсгал сөрсөний улмаас тус замд урдаас хойш чиглэж явсан 27-42 ӨВР улсын дугаартай “Ниссан Муранно” маркийн автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Б.Мөнхзандагийн биед махбодид хүндэвтэр гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Мөнхзандангийн “... “Цахир” дэлгүүрийн баруун талын засмал замаар бид хоёр дээрээсээ доошоо уруудаж яваад өөдөөс цагаан өнгийн “Муранно” маркийн автомашин ирж явахад нь зөрөөд явчихна л гэж бодоод явж байтал гэрэлд баримжаа алдаад өмнүүр нь эсрэг урсгал руу ороод мөргөлдсөн. ...Миний биед баруун мөрний эгэмний үений холбоос тасарсан гэмтэл учирсан. ... мотоцикль Цэрэндонид унаж явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35/, гэрч Б.Дуламын “... 2016 оны 09 дүгээр сарын 20-ны оройн 20 цагийн үед найз Энхцацралыг хүргэж өгөх гээд Цахир дэлгүүрийн баруун талын засмал замаар өгсөж явтал өмнөөс мотоцикль гарч ирсэн. Тэгээд юу юугүй ирээд зөв талын урд гупер рүү мөргөөд унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/, гэрч Ц.Жүгжинноровын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Шөнө 23 цагийн үед манай нөхөр мотоцикльтой аваарт ороод эмнэлэг дээр очсон байсныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38/, гэрч Б.Энхцацралын “... 2016 оны 09 дүгээр сарын 20-ны оройн 20 цагийн үед найз Дуламын гэрээс би гарч гэртээ хүргүүлэхээр 27-42 ӨВА улсын дугаартай Дуламын “Ниссан Муранно” маркийн автомашинтай засмал замаар дээш өгсөж явтал өмнөөс урсгал сөрсөн хурдтай мотоцикльтой 2 хүн ирээд мөргөөд засмал зам дээр мотоцикльтой хамт ойчсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39/, Техникийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 105 тоот дүгнэлт /хх-ийн 43/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 305 тоот дүгнэлт /хх-ийн 47/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-7/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 40-41/, Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 12/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол тэмдэглэл /хх-ийн 17-18/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №10/33 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 28-29/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 30-31/, шүүгдэгч Ц.Цэрэндонидын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.,

 

Шүүгдэгч Ц.Цэрэндонидод холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнд согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Цэрэндонид нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 70/, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь жолоочийн согтуурал шалгах магадлагаагаар /хх-ийн 12/ тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Цэрэндонидыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Цэрэндонид нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Б.Мөнхзандангийн баруун мөрний гэмтлийг харуулсан рентген зураг /386 MUNHZANDAN М SHOULDER 2016.09.27 гэсэн бичиглэлтэй/ 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Мөнхзанданд буцаан олгож, шүүгдэгч Ц.Цэрэндонидын эзэмшлийн Даюун маркийн, улсын дугааргүй, 162 FMJ 2G6050781, хөдөлгүүрийн дугаартай, L7GPCKLY5G4050403 арлын дугаартай улбар шар өнгийн мотоцикль 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөндийхөн овгийн Цэдэнсодномын Цэрэндонидыг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Хөндийхөн овгийн Цэдэнсодномын Цэрэндонидыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ц.Цэрэндонидод оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Ц.Цэрэндонид нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Ц.Цэрэндонидод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Б.Мөнхзандангийн баруун мөрний гэмтлийг харуулсан рентген зураг /386 MUNHZANDAN М SHOULDER 2016.09.27 гэсэн бичиглэлтэй/ 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Мөнхзанданд буцаан олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Ц.Цэрэндонидын эзэмшлийн Даюун маркийн, улсын дугааргүй, 162 FMJ 2G6050781, хөдөлгүүрийн дугаартай, L7GPCKLY5G4050403 арлын дугаартай улбар шар өнгийн мотоцикль 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Ц.Цэрэндонидод оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн  хугацаагаар хянан харгалзсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Ц.Цэрэндонидын цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны хариуцлага хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг шүүгдэгч Ц.Цэрэндонидод мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Цэрэндонидод урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МАНДАХБАЯР