Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/192

 


                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


            Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн, 
             Улсын яллагч М.Мөнхтайван,
        Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 2326000270 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв. 

                  Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

             Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Япон хэл судлал мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг эхийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар баг 2-214 тоотод оршин суух хаягтай. урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД:*******/.
          
               Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

    Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт Япон хэлний сургалтад суралцаж байсан хүүхдүүдийн эцэг эхчүүдээс “сургалтын танхимтай болно байгууллагын дансанд мөнгө байршуулна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч ******* 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сарын хооронд өөрийн эзэмшлийн Хаан банкны 5540572090 дугаарын дансаар нийт 11 удаагийн гүйлгээгээр 7.400.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
Мөн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 16- ны өдөр хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт "сургалтын танхимтай болно, байгууллагын дансанд мөнгө байршуул" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар Япон хэлний сургалтын төвд хүүхдээ суралцуулж байгаа иргэн ******* төөрөгдөлд оруулж, түүнээс Хаан банкны 5540572090 тоот өөрийн эзэмшлийн харилцах дансаар 6 удаагийн гүйлгээгээр нийт 2.030.000 төгрөгийг   шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 хуудас/, хохирогч “... Манай хүү болох нь 2022 оны 10 дугаар сараас эхлэн Өвөрхангай аймгийн ******* суманд Япон хэлний сургалтад бүртгүүлээд сууж эхэлсэн. Тухайн үед япон хэлний багшаар нь ******* ******* гэх хүн байсан. Энэ хүн 2022 оны 10 дугаар сараас эхлэн сургалтын танхимтай болно гэж 11 удаагийн гүйлгээгээр 8,340,000 төгрөг 5540572090 гэх дансанд шилжүүлж залилуулсан. Энэ мөнгөн дүнгээс сургалтын төлбөр гэж 2022 оны 10 сараас эхлэн 2023 оны 04 сар хүртэл 130,000 төгрөг хасагдана. Сургалтын төлбөр дээр асуудал байхгүй. 8,340,000 төгрөгнөөс сургалтын төлбөрийн 780,000 төгрөг хасаад үлдэгдэл 7,560,000 төгрөг залилуулсан. Би тухайн мөнгийг Хаан банкны 5540316274 дугаарын данснаас ******* гэх хүний Хаан банкны 5540572090 гэх данс руу шилжүүлсэн”    гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/, гэрч “... манай захирал Япон улсад байдаг. Би танд виз нь гарч Япон улс руу явахаар болсныг нотлох шар хуудсуудыг гаргаж өгнө. ******* гэх хүн миний сургалтад бэлтгэсэн хүүхдүүдийн виз гарчихсан гээд яриад яваад байна гэж захирал хэлсэн. Энэ хүүхдүүд нь зөвхөн манай байгууллагад ирснээрээ виз нь гарч бүх зардал манай байгууллагаас гарсан гэсэн үг ******* гэх хүнээс визтэй холбоотой мөнгө аваагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-35/, эзэмшлийн Хаан банкны 5540316274 дугаартай дансны хуулга, .*******ын эзэмшлийн Хаан банкны 5540572090 тоот дансны хуулга, Мөрдөгчийн 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, Мөрдөгчийн 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл,
            Хохирогч “...Манай хүү Гомбосүрэн 2022 оны 10 дугаар сард “Япон хэлний сургалтад явах гэж байгаа, гоё сургалт олсон” гэсэн. Тэгээд багш ******* гэх хүнтэй уулзаад сургалтанд явуулахаар болсон. Сургалтын төлбөр нь сарын 130,000 төгрөг гэж байсан. Тэгээд төлбөрөө төлөөд суралцуулсан. 2022 оны 11 сард “сургалтын танхимтай болох мөнгө гээд 850,000 төгрөг, дараа нь ойрхон 650,000 төгрөг авсан. Хүүхдүүд мөнгөө өгчихсөн танайх л үлдчихсэн гээд авсан. Цагаан сар болох гэж байхад юу гэж авлаа даа 600,000 төгрөг хавьцаа л мөнгө авсан. Тэгээд 2023 оны 03 дугаар сард 550,000 төгрөг хүүхдүүдийн 6 сар хүртэлх төлбөр гээд авсан. Сая 04 дүгээр сарын 20-ны үед “нэг хүүхдэд 70-65 сая төгрөг дансанд байршуулах ёстой өөрсдөө мөнгө байхгүй бол хүнээр байршуулна” гээд 600,000 төгрөг 2 хуваагаад авсан, бас сүүлд нь “дансны хуулга хүнээр хийлгээд өгье” гэж 100,000 төгрөг авсан. Яагаад залилуулсан гэхээр хүүхэд 7 сард Япон явна гэж байсан чинь “Японоос ярьж байна, *******ыг залилан хийгээд авах ёсгүй мөнгө аваад байна, та нараас хэдийг авсан бэ” гээд яриад байсан. *******оос асуусан чинь “үгүй ээ эгчээ наадах чинь тийм юм болоогүй шүү, хүүхдүүд явахаараа явна, би та нарын мөнгийг хүүхдэд чинь зарцуулсан, миний буруу миний буруу” гээд баахан юм тайлбарлаад байсан. Түмээ гээд хүүхдийн ээж нь *******ын мөрийтэй тоглосон байна гээд байсан. ... юунд мөнгөө зарцуулсныг нь мэдэхгүй, ямар ч байсан ажлаасаа гарчихсан, хүүхэд бол одоо өөр багштай сургалтандаа үргэлжпээд явж байгаа, сургалтын төлбөрт өгсөн мөнгөө авахгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 164-165/, Хохирогч Хаан банкны харилцах 5554054595 тоот дансны дэлгэрэнгүй лавлагаа, *******ын эзэмшлийн Хаан банкны харилцах 5540572090 тоот дансны лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл, фейсбүүк чатаар “Б.Лодой” гэх фейсбүүк хаяг руу чатаар харилцсан баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл  зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

                      Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

    Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

    Энэ хэргийн улмаас хохирогч , нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

    Эрүүгийн хариуцлагын талаар:

    Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000  /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    Иймд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000  /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000  /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, 
 Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч , нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,  

Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
                                             

                                                                  ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч  ******* овогт ******* *******ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

                   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ыг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000  /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй. 

                   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000  /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд  хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   
    

                 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

                  5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч , нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 
 
                    6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                   7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай. 
 
                 8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй. 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            М.МАНДАХБАЯР