| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2020/1409/И |
| Дугаар | 102/ШШ2020/01839 |
| Огноо | 2020-06-09 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 102/ШШ2020/01839
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар 2018 оны 03 сарын 15-ны өдрийн Төлбөр барагдуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.4, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар 282.4-д зааснаар хариуцагч Н.А-аас зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 400.000 төгрөг, зээлийн гэрээний үүрэг 2.780.000 төгрөг нийт 3.180.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.О-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.640.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 204.070 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 65.830 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 69.312 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод, мөн хариуцагчаас үндсэн нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж 65.830 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 141.030 төгрөг гаргуулан хариуцагчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ