Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 10

 

                                Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг                                      баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Л.М-ын нэхэмжлэлтэй

            Хариуцагч: ОАБӨСЗД-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “ОАБӨСЗД-ын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн иргэн М.Д-д тамхи худалдаалах зөвшөөрөл олгосон А/51 дугаартай захирамж хууль бус болохыг тогтоолгох, захиргааны актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, гуравдагч этгээд М.Д, түүний өмгөөлөгч Д.О, шинжээч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.М шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Иргэн Л.М би ОАБӨСЗД-д холбогдуулан гаргасан “ОАБӨСЗД-ын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн иргэн М.Д-д тамхи худалдаалах зөвшөөрөл олгосон А/51 дугаартай захирамж нь хууль зөрчсөн тул хүчингүй болгуулах”-ыг хүсч тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Дээрх нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байгаа тул дээрх захиргааны хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.М нь ОАБӨСЗД-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр ирүүлжээ.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 /... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ....эрхтэй/, 66 дугаар зүйлийн 66.1 /Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно/ дэх хэсэгт тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах, тухайн нэхэмжлэлээсээ татгалзах нь түүний хүсэл зоригийн асуудал, тодруулбал, хариуцагч, гуравдагч этгээд юу гэж үзэхээс үл шалтгаалах учраас нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх заалтыг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Л.М-ын ОАБӨСЗД-д холбогдуулан гаргасан “ОАБӨСЗД-ын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн иргэн М.Д-д тамхи худалдаалах зөвшөөрөл олгосон А/51 дугаартай захирамж хууль зөрчсөн тул хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Л.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.САРАНГЭРЭЛ