Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2020/01831

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6, Гэр бүлийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар З, Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

  2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 5 сарын 07-ны өдөр төрсөн хүү Э.О-ыг эх С.З-н асрамжид үлдээсүгэй.

  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 5 сарын 07-ны өдөр төрсөн хүү Э.О-ыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.Э-ор сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

  4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.1.1, 129.2, 130, 131 дүгээр зүйлд зааснаар хоёр өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч С.З, хүү Э.Онарын өмчлөлд, 6....НН дугаартай тоёото ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэл хөдлөх хөрөнгийг хариуцагч Ч.Э-ын эзэмшил ашиглалтад тус тус үлдээн, хариуцагчаас орон сууц, тээврийн хэрэгслийн үнийн зөрүү 44.676.667 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.З-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.889.334 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.054.010 /гэрлэлт цуцлах шаардлага 70200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг 37030 төгрөг, 57.566.000 төгрөг гаргуулах шаардлагад 946.780 төгрөг/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 501.000 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 488.356 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад шүүхийн шийдвэрийн нэг хувь хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ОЮУНТУУЛ