| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2020/00388/и |
| Дугаар | 443 |
| Огноо | 2020-06-17 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 443
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Г.Д, Б.М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар зохигчид 20... оны ... сарын ....-ны өдөр төрсөн М.Б, 20... оны ... сарын...-ны өдөр төрсөн М.Б нарыг эх Г.Д ын асрамжид үлдээхээр тохиролцсоныг дурдусугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 20... оны ... сарын ...-ны өдөр төрсөн М.Б, 20... оны ... сарын ....-ны өдөр төрсөн М.Б нарыг .... нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Б.М тэжээн тэтгүүлсүгэй.
4. Эд хөрөнгийн маргааны тухайд нэхэмжлэгч 51 толгой мал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 30 тооны эм хонь гаргуулна гэснийг хариуцагч Б.М нь хүлээн зөвшөөрч, эвлэрснийг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 140 400 төгрөг, эд хөрөнгөд эвлэрсэн үнийн дүнгийн 30 тооны эм хонь буюу 2 400 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53 350 төгрөгийн тал хувь 26 675 төгрөгийг, тал хувь 26 675 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хүүхдийн тэтгэлэгт 1 жилд төлвөл зохих 2 420 400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 53 676 төгрөгийг хариуцагч Б.М-аас тус тус гаргуулж улсын төсвийн орлогод олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногийн дотор шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Цолмонд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА