Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 133

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5-д зааснаар 2009 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 000000 дугаартай нэхэмжлэгч Б.Б-н, хариуцагч Б.Б-а нарын гэрлэлтийг цуцалж, 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин Б.Э-г хариуцагч Б.Б-н асрамжид үлдээсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Дархан-Уул аймгийн Орхон сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, энэ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагад оногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй, хариуцагч нь хүүхдийн тэтгэлгийн талаар нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Б-н нь охин Б.Э-г асарч хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 7 хоногийн дотор шийдвэр бүрэн эхээр бичигдэх ба зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.НАРАНТУЯА