| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2020/00136/И |
| Дугаар | 136 |
| Огноо | 2020-05-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 136
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4, 14.5-д зааснаар 2009 оны 08 дүгээр сарын 14-ний өдрийн 000000 дугаартай нэхэмжлэгч Б.Б-а, хариуцагч Ч.Б-р нарын гэрлэлтийг цуцалж, 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Б.Н-э, 2010 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.М-э нарыг эх Б.Б-н асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 10 настай хүү Б.М-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүү Б.М-э, охин Б.-э нарыг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 настай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ч.Б-р тэтгүүлсүгэй.
3.Нэхэмжлэлийн шаардлагаас Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн 26 дугаар байрны 2-33 тоот 48 м2 орон сууцны өөрийн өмчлөлд шилжүүлэн авах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Б-д мэдэгдсүгэй.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар гэрлэлт шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд, тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Иргэний бүртгэлийн төв байгууллагад тус тус хүргүүлсүгэй.
6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 2-т зааснаар хариуцагч Ч.Б-р нь хүүхдүүдээ асарч хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, энэ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагад оногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, хүүдийн тэтгэлэгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 86.129 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 7 хоногийн дотор шийдвэр бүрэн эхээр бичигдэх ба зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ,ШҮҮГЧ А.НАРАНТУЯА