| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2023/0315/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/322 |
| Огноо | 2023-10-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч Д.Ганчимэг
Хохирогч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321000000269 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын Эрээн хороонд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн ******* сумын шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 07 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт байрлах хүүхдийн цэцэрлэгийн зүүн хойно хохирогч *******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүү ясны зөрөөтэй хугарал, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “... ахын мэдүүлгүүд нь анхнаасаа зөрөөтэй байна. Би тухайн өдөр ахыг дагаж явж байсан хүмүүсийн царайг нь харвал танихаас, нэрийг нь мэдэхгүй. Би байцаагчдаа энэ гэрч нарыг харж, өгсөн мэдүүлгүүдтэй нь танилцмаар байна гэж хэлсэн. Тухайн өдөр ахыг дагаж явж байсан хүмүүс мөн эсэхийг би хармаар байна. Мөн камер шүүгээд өгнө үү гэж хүсэлт тавихад чи өөрийнхөө төлөө явж байгаа хүн өөрөө шүүх ёстой гэж байцаагч надад хэлсэн. Тухайн өдөр ах замын зүүн талаар урагшаа хоёр хүнтэй хамт явж байсан. Тэгээд зам хөндлөн гарч ирээд миний машинд өөрөө суусан. Тэгэхээр нь би сайн уу ахаа гээд гар барьж мэндлэхэд онгорхой дэлгүүр байна уу гэхэд нь ах цэцэрлэгийн хойд талын дэлгүүр онгорхой байж магадгүй, тийшээ явъя гэсэн. Тийшээ явж байх үед би ахад та яагаад өнчин өрөөсөн хүүхдийн амьдралд оролцоод байгаа юм бэ? Та амьдралд нь оролцож байгаа бол би бас оролцож болно шүү гэж хэлсэн. Тэгэхэд ах би өөрийн хүүхдийн амьдралыг өөрөө мэдье гэсэн бөгөөд үүнээс болж маргаан үүсэж бид 2 машин дотор заамдалдсан. Тэгэх үедээ ах миний футболкны захнаас татаж урсан. Гараад маргалдаж байхад цуг явж байсан 2 хүн нь над руу хүрч ирсэн. Тэгэхээр нь би машинаа тойрч яваад машиндаа суугаад ахыг гэрт нь буулгаад шууд Баяндун гарсан. Маргааш өглөө нь над руу 11 цагийн үед эхнэр нь гэх гэдэг хүн залгаад манай нөхрийн эрүү нь хугарсан байна гэхээр нь би гайхаад яагаад эрүү нь хугарчихдаг юм бэ, бид хоорондоо маргах нь маргасан. Тэрнээс биш зодолдсон зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгээд би сум орохоороо уулзъя гэж эхнэрт нь хэлсэн ба 12 цаг өнгөрөөгөөд аав руугаа залгаад ахын эрүү нь хугарсан гэж ярьж байна. Та очиж уулзаад өгөөч би Баяндунд байна гэж ярьсан. Тэгээд манай аав эмнэлэг рүү уулзахаар очсон. Тэгтэл аймаг руу эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байна гэхээр нь аав би өөрийнхөө унаагаар хүргэж өгье гэж эхнэрт нь хандаж хэлэхэд өөрсдийн унаагаар явна гэсэн юм байна лээ. Намайг ирэхэд эд нар аймаг явсан байсан бөгөөд утас нь холбогдоогүй байсан учраас уулзах ямар ч боломж байгаагүй. Өөрсдөө ч аймагт үзүүлээд Улаанбаатар хот руу явсан байсан. Би Дадал сумын 100 жилийн ойн баярт явж ирээд цагдаад мэдүүлэг өгсөн...” гэв.
Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 07 цагийн орчим Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Гуна гурван өндөр” дэлгүүрийн үүдэнд ******* цэнхэрдүү өнгийн Портер маркийн машин дотор байж байсан. Намайг хараад нааш ир гэхээр нь машин руу нь очтол тэрээр надтай мэндлээд машинд суучих гэхээр нь би машинд нь суусан. Тэгтэл хоёулаа ийшээ хальт гаръя гээд намайг аваад машинтайгаа хөдөлж хүүхдийн цэцэрлэгийн зүүн хойд талд зам дээр зогсоод та новшийн зан гаргалаа гэхээр нь би ямар зан гаргасан юм бэ гэтэл шууд миний зүүн шанаа руу баруун гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Би өөрийгөө хамгаалах гээд хувцаснаас нь барьж авахад ******* намайг тавиад машинаас буусан. Намайг машинаас буух үед тэрээр намайг барьж аваад газарт унагаан миний дээр гарч өвдөглөж сууж байгаад миний дээрээс гараараа хэд хэдэн удаа цохиж зодсон. Тэр үед гэдэг хүн таараад миний дээрээс Х.ийг татаж салгахаар нь би босоход ******* мөн л намайг зодох гээд дайраад дахин барьцалдаж авсан. Энэ үед би түүнийг газарт унагаад дээр нь гараад зууралдахад салгасан ба ******* машиндаа суугаад баруун тийшээ яваад өгсөн. Харин би зүүн тийш ын гэр рүү тай хамт очоод сая хүнд зодуулсан гэдгээ хэлсэн...” гэв.
Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 13-ны өглөө 07 цаг өнгөрч байхад ахын гэрээс гарч Гуна гурван өндөр гэх дэлгүүр рүү архи авах гээд ганцаараа очсон. Тухайн үед дэлгүүр онгойгоогүй байсан бөгөөд хаалгыг нь татаж үзээд явах гэж байхад тухайн дэлгүүрийн үүдний хэсэгт ******* сумын иргэн цэнхэрдүү өнгийн Портер маркийн машинтай байсан бөгөөд нь надтай мэнд мэдээд намайг машинд суучих гэсэн. Ингээд би түүний машинд суухад миний хажууд гэгч манай сумын хүн сууж байсан. ...бид 3 дэлгүүрийн үүднээс хөдөлж хойд зүгт чиглэж яваад ******* сумын зүүн талын хүүхдийн цэцэрлэгийн ертөнцийн зүгээр зүүн хойд талд нь очиж зогссон. Энэ үед надад хандаж та новшийн зан гаргалаа гэхээр нь би ямар новшийн зан гаргасан юм бэ гэж хэлээд бид 2 маргалдаж эхэлсэн. Ингээд надад тодорхой юм хэлэлгүйгээр гэнэт л миний зүүн талын шанаа руу 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгээд би түүнд цохиулахгүй гэж хэлээд барьцалдаж аваад удалгүй бид 2 машинаас буусан. Намайг машинаас буухад мөн бууж над руу дайрч надтай зууралдаж байгаад намайг газарт унагааж дээр гарч суугаад нүүр хэсэгт зангидсан гараараа уруул, хамар, хацар хэсэгт олон удаа цохиж хүзүүнээс боогоод байж байхад манай сумын // гэх залуу ирээд ийг надаас салгаж холдуулсан. Энэ үед нь над руу дайрч бид 2 зууралдаж байгаад би түүнийг газарт унагааж дээр нь гараад цохих гэж оролдсон боловч цохиж чадаагүй. Энэ үед дахин салгасан бөгөөд машиндаа суугаад баруун тийшээ ийн хамт явсан. намайг цохисноос болж миний шанааны зүүн хэсэгт дарахад яс нь шаржигнаад дуугараад байсан. Амаа томоор нээх гэсэн боловч их хөндүүртэй нээж чадахгүй бага зэрэг л нээгдэж байсан. ... миний нүүр хэсэгт цохиж гэмтэл учруулсан үйлдлээс болж эм тариа авах, эрүүний мэс заслын хагалгааны төлбөр, эрүү хадуулсан төлбөр, эмчилгээгээ хийлгэхэд нааш цааш явсан такси үйлчилгээний төлбөр зэргийг өөрөөсөө гаргасан тул *******ээс 2,183,586 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр аймаг явах гээд унаа олдохгүй байсан тул сумынхаа жолооч гуйж түүний Истана маркийн машинтай аймгийн төв рүү ирж эмнэлэгт үзүүлсэн бөгөөд ирж очих зардал нь 500,000 төгрөг болсон. ...би тухайн үед мөнгөгүй байсан тул 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ийн данс руу 500,000 төгрөгийг шилжүүлсэн энэ мөнгийг нэхэмжилж байна. Мөн эмчилгээ өнөөдрийн байдлаар дуусаагүй байгаа. 6 сарын дараа Улаанбаатар хотод очиж эрүүгээ хадуулсан хадаасаа авхуулж эмчилгээг хийлгэх болно. Иймд цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх болно. ...Прокурорын шатанд нэмэлтээр 1,203,928 төгрөгийн баримтыг шинээр гаргаж өгсөн ба үүнийг мөн нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16, 116/
Гэрч Х.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 13-ны өглөө 07 цагийн орчимд хүнсний дэлгүүр орох гээд Ульхан дэлгүүрийн хойно явж байхад дэлгүүрүүд онгойгоогүй байсан. Энэ үед Эрээн багийн таньдаг залуу цэнхэр өнгийн Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон явж байхад нь таараад замд чинь гэртээ хүргүүлье гэж хэлээд машинд нь суусан. Ингээд ийн машинд суугаад дөнгөж хойшоо цэцэрлэгийн баруун талын төв замын баруун талын шороон замаар явж байхад нутгийн таньдаг ах болох гэх хүн бага зэрэг архи уусан байдалтай үл таних 2-3 хүнтэй хамт явж байхад нь таарсан. ийн машинд орж ирээд миний хажууд буюу миний баруун гар талд суусан. Миний ойлгосноор , хоёр ямар нэгэн ах дүү нарын хамаатай улсууд шиг санагдсан. Машин дотор байхдаа ямар шалтгааны улмаас ийг цохисныг бүү мэд. Цэцэрлэгийн хойд талд зогсоод их удалгүй баруун гараараа ийн хаана цохисныг хараагүй. Ямар ч байсан ийг цохисны дараа тэр хоёр машинаас буух үед чи намайг согтуу байхад цохиод яаж байгаа юм бэ гээд буугаад тэр хоёр машины урд талд зууралдсан боловч бие биеэ зодож цохисон зүйл байхгүй. тай хамт явж байсан хүмүүс нь ийг салгаад цааш аваад явсан. Харин машиндаа суугаад намайг хүргэж өгөхөөр манай гэр рүү явсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/
Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 13-ны өглөө 06 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад дэлгүүр орох гээд ******* сумын зүүн захын цэцэрлэгийн ертөнцийн зүгээр хойд талд явж байхад тухайн цэцэрлэгийн хойд талын шороон зам дээр цэнхэр өнгийн портер машин зогссон байсан бөгөөд тухайн машины хажууд манай сумын гэх залуу газарт хэвтсэн, харин дээр нь манай сумын ахын хүү биеэрээ дарж сууж байгаад ийн нүүр хэсэгт атгасан гараараа цохиж байхаар нь би шууд тэр хоёр руу очиж ийг татаж ийн дээрээс нь салгаж холдуулсан. ...10 цаг дөхүүлээд ийг гэрт нь хүргэж өгсөн бөгөөд гэрийнх нь гадаа очиход ийн эхнэр нь гэрээсээ гарч ирээд юу болсон талаар асуухад нь би ийн эхнэрт хандаж түүнийг ахын хүү доороо оруулаад цохиж байхаар нь би салгаад аваад ирлээ гэж хэлээд ийг гэрийнх нь гадаа үлдээгээд би өөрөө гэрт очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/
Гэрч Ө. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 13-ны өглөө 08 цагийн орчимд намайг гэртээ байхад миний авга ах болох нутгийн г //-ын хамт бага зэрэг архи уусан байдалтай орж ирсэн. Тэр хоёр гаднаас орж ирэхдээ ах “ах нь дөнгөж саяхан цэцэрлэгийн хойд талд гийн хүү ******* зодуулчихлаа” гэж хэлсэн. ******* ах манайд орж ирээд сууж байхдаа зүүн талынхаа шанааг гараараа дараад энэ эрүү эвгүй болчихсон байна гээд гараараа нухаад суугаад байсан. Намайг харахад уруул нь язарч бага зэрэг цус шүүрсэн, зүүн шанаа нь овойж хавдсан байдалтай харагдаж байсан. Тэр 2 манайд цай унд уугаад 10 цагийн орчимд гэр рүүгээ явлаа гээд манайхаас хамт гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн орчимд манай нөхөр ******* нутгийн // гэх залуутай хамт, бага зэрэг согтуу орж ирсэн. манайд манай нөхөр *******ийг дагуулж орж ирэхдээ “аа ахыг гийн хүү зодож байхад нь би салгаж ирлээ” гэхээр нь би гийн хүү гэж хэн юм гэхэд гэдэг юм гэж хэлсэн. Тэгэхэд нь би гаас хаана явж байхад нь зодсон талаар асууж тодруулахад цэцэрлэгийн хойно ******* зодуулж байхад нь салгаад авчихлаа гэж хэлж байсан. манай нөхрийг хүргэж өгөөд буцаад яваад өгсөн. Би нөхөр аас болсон асуудлын талаар тодруулахад намайг дэлгүүрийн гадаа явж байхад таараад ахаа наашаа суучих гэж хэлээд машиндаа суулгаад цэцэрлэгийн хойд талд аваачаад машин дотор нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохисон гэж хэлж байсан. Тухайн үед манай нөхөр гэртээ орж ирэхэд уруул нь дотор талдаа бага зэрэг язарсан, зүүн талын шанаа нь овойж хавдсан байдалтай харагдаж байсан. Би гараар дарж үзэхэд эрүүнийх нь яс хугарсан шинжтэй шажигнаад гарт мэдрэгдээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/
Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ******* суманд ирээд байж байхад ах аймгийн төв явах шаардлагатай байна, хөлсийг чинь өгөөд явъя гэсэн юм. Ингээд би тухайн үедээ тай уулзахад түүний зүүн талын шанаа том хавдсан байдалтай байсан тул би түүнээс юу болсон талаар асуухад манай сумын гэх залууд зодуулсан талаараа хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 54/
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 13-ны өглөө 07 цагийн орчимд Баян-уул сумаас Баяндун сум явах гээд ******* сумын Ульхан дэлгүүрийн хойд талаар өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа гэгчтэй таарч гэр рүү нь дөхүүлж өгөх санаатай түүнийг суулгаад явж байсан юм. Ингээд бид ******* сумын төвийн зүүн талд байдаг цэцэрлэгийн баруун талаар хойшилж явахад манай сумын алхаж явсан бөгөөд түүний араас 2 хүн алхаж яваа харагдсан. нь гараа өргөсөн тул би машинаа зогсоож түүнийг суулгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай дэлгүүр ормоор байна, онгорхой дэлгүүр очъё гэхээр нь би дэлгүүр рүү нь явах замдаа цэцэрлэгийн хойд талд түүнд хандаж та өнчин өрөөсөн хүүхэд дээрэлхээд амьдралд нь оролцоод байх шаардлага байхгүй шүү, түүнийг өмгөөлж хамгаалах хүн байгаа шүү гэж хэлсэн. ...тухайн үед ах надад хандаж би өөрийнхөө хүүхдийг өөрөө мэднэ, та нарт хамаагүй гэж хэлээд миний энгэрээс заамдахад нь би түүнтэй зөрүүлэн барьцалдаж авсан. Бид хоёр хальт зууралдаад бие биеэ тавьсан бөгөөд би ахад хоёулаа машин дотор зууралдаад яах вэ буугаад уулзъя гэж хэлээд буухаар болсон. Машинаас буугаад байж байхад нь дахин над руу дайрч цохих гээд байсан бөгөөд би арагшаа болоход хий цохисон юм. Гэтэл энэ үед ахын ард алхаад явж байсан 2 хүн ирэхээр нь би ахад хандаж тантай эрүүл болохоор чинь ирж уулзана гэж хэлээд машиндаа суугаад цааш явсан. ...2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ийн эхнэр нь над руу залгаж чи ийн эрүүг хугалсан байна гэхээр нь би юу яриад байгаа юм бэ, маргалдах нь маргалдсан, эрүүг нь хугалсан зүйл байхгүй, би очиж байгаад уулзана гэж хэлээд үд өнгөрч байхад ******* сумын төвд очиход эхнэрийн хамт аймаг явсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 397 тоот дүгнэлтэд:
1. *******ийн биед эрүү ясны зөрөөтэй хугарал, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 59/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/
- Хохирогч *******ийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /хх-ийн 18-21, 113/
- Хохирогчийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас, эрүү нүүрний дэлгэмэл зураг /хх-ийн 105-110, 114-115/
- Хаан банкны дансны хуулга /хх-ийн 22-27/
- Хохирогч *******ийн өвчний тодорхойлолт /хх-ийн 56/
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 77-80/
- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/
- Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 84-95/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 07 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт байрлах хүүхдийн цэцэрлэгийн зүүн хойно хохирогч *******тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь эрүү ясны зөрөөтэй хугарал, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... нь надад хандаж та новшийн зан гаргалаа гэхээр нь би ямар новшийн зан гаргасан юм бэ гэж хэлээд бид 2 маргалдаж эхэлсэн. Ингээд надад тодорхой юм хэлэлгүйгээр гэнэт л миний зүүн талын шанаа руу гараа атгаж байгаад 2-3 удаа зангидсан гараараа цохисон. ...Ингээд намайг машинаас буухад мөн адил бууж над руу дайрч надтай зууралдаж байгаад намайг газарт унагаан дээр гарч суугаад нүүр хэсэгт зангидсан гараараа уруул, хамар, хацар хэсэгт олон удаа цохиж хүзүүнээс боогоод байж байхад манай сумын // гэх залуу ирээд ийг надаас салгаж холдуулсан...” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хүүхдийн цэцэрлэгийн зүүн хойд талд зам дээр зогсоод та новшийн зан гаргалаа гэхээр нь би ямар зан гаргасан юм бэ гэтэл шууд миний зүүн шанаа руу баруун гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Би өөрийгөө хамгаалах гээд хувцаснаас нь барьж авахад ******* намайг тавиад машинаас буусан. Би мөн машинаас буух үед тэрээр бууж ирээд намайг барьж аваад газарт унагаан миний дээр гарч өвдөглөж сууж байгаад миний дээрээс гараараа хэд хэдэн удаа цохиж зодсон...” гэх мэдүүлэг, гэрч Х.ийн “...Машин дотор байхдаа ямар шалтгааны улмаас ийг цохисныг бүү мэд. Цэцэрлэгийн хойд талд зогсоод их удалгүй баруун гараараа ийн хаана цохисныг хараагүй. Ямар ч байсан ийг цохисны дараа тэр хоёр машинаас буух үед чи намайг согтуу байхад цохиод яаж байгаа юм бэ гээд буусан...” гэх мэдүүлэг, гэрч Б.ын “...цэцэрлэгийн хойд талын шороон зам дээр цэнхэр өнгийн портер машин зогсож байсан бөгөөд тухайн машины хажууд манай сумын гэх залуу газарт хэвтсэн, харин дээр нь манай сумын ахын хүү биеэрээ дарж сууж байгаад ийн нүүр хэсэгт атгасан гараараа цохиж байхаар нь би шууд тэр хоёр руу очиж ийг татаж ийн дээрээс нь салгаж холдуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Ө. “...Тэр хоёр гаднаас орж ирэхдээ ах “ах нь дөнгөж саяхан цэцэрлэгийн хойд талд гийн хүү ******* зодуулчихлаа” гэж хэлсэн. ******* ах манайд орж ирээд сууж байхдаа зүүн талынхаа шанааг гараараа дараад энэ эрүү эвгүй болчихсон байна гээд гараараа нухаад суугаад байсан...” гэх мэдүүлэг, гэрч “... манайд манай нөхөр *******ийг дагуулж орж ирэхдээ “аа ахыг гийн хүү зодож байхад нь би салгаж ирлээ” гэхээр нь би гийн хүү гэж хэн юм гэхэд гэдэг юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 397 тоот: “...*******ийн биед эрүү ясны зөрөөтэй хугарал, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...Энэ хэрэгт гэрчээр асуугдсан хүмүүсийг надтай уулзуулаагүй. Болсон үйл явдлыг хараагүй хүмүүсийг гэрчээр асуусан байсан. ...Цэцэрлэгийн камерт үзлэг хийлгэе гэхэд хийж өгөөгүй. Би тай маргасан нь үнэн, ийг огт цохиж зодоогүй, гар хүрээгүй. Хэрэгт гэдэг хамаатных нь хүнээс яагаад гэрчийн мэдүүлэг аваагүй юм бэ. Би үүнд гомдолтой байна...” гэж, түүний өмгөөлөгч Б.Солонго “...*******т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй гэж үзэж байна. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зохицуулалтыг хэрэглэж шүүхээс түүнийг цагаатгаж өгнө үү...” гэж мэтгэлцэж байгаа боловч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт:
Дорнод аймгийн Цагдаагийн газрын ******* сумын сум дундын цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад Ж.ын 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэлд “******* сумын 4-р багийн нутаг цэцэрлэгийн хойд талын хүнсний дэлгүүрийн гадна талын хяналтын камерыг шалгаж үзэхэд уг камерын дэлгэцэд дүрс нь харагдаж байгаа боловч хураагдсан бичлэг байхгүй, цэцэрлэгийн эргэн тойрон явж үзэхэд хойд талдаа хяналтын камер байхгүй байсныг мөрдөгчийн тэмдэглэл болгон үйлдэв” гэжээ.
Мөн шүүх хуралдаанд хохирогч ******* оролцсон бөгөөд хохирогчид хууль сануулж мэдүүлэг авсан. Хохирогч ******* “...дэлгүүрийн үүдэнд ******* цэнхэрдүү өнгийн Портер маркийн машин дотор байж байсан. Намайг хараад нааш ир гэхээр нь машин руу очтол тэрээр надтай мэндлээд машинд суучих гэхээр нь би машинд нь суусан. Тэгтэл хоёулаа ийшээ хальт гаръя гээд намайг аваад машинтайгаа хөдөлж хүүхдийн цэцэрлэгийн зүүн хойд талд зам дээр зогсоод та новшийн зан гаргалаа гэхээр нь би ямар зан гаргасан юм бэ гэтэл шууд миний зүүн шанаа руу баруун гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Би өөрийгөө хамгаалах гээд хувцаснаас нь барьж авахад ******* намайг тавиад машинаас буусан. Намайг машинаас буух үед тэрээр мөн бууж ирээд намайг барьж аваад газарт унагаан миний дээр гарч өвдөглөж сууж байгаад миний дээрээс гараараа хэд хэдэн удаа цохиж зодсон...” гэж мэдүүлдэг. Түүний мэдүүлгийг нотолсон гэрч Х.ийн “...Машин дотор байхдаа ямар шалтгааны улмаас ийг цохисныг бүү мэд. Цэцэрлэгийн хойд талд зогсоод их удалгүй баруун гараараа ийн хаана цохисныг хараагүй. Ямар ч байсан ийг цохисны дараа тэр хоёр машинаас буух үед чи намайг согтуу байхад цохиод яаж байгаа юм бэ гээд машинаас буусан...” гэх мэдүүлэг, гэрч Б. //-ын “...машины хажууд манай сумын гэх залуу газарт унаж хэвтсэн, дээр нь манай сумын ахын хүү биеэрээ дарж сууж байгаад ийн нүүр хэсэгт атгасан гараараа цохиж байхаар нь би шууд тэр хоёр руу очиж ийг татаж ийн дээрээс салгаж холдуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Ө. “...Тэр хоёр гаднаас орж ирэхдээ ах “ах нь дөнгөж саяхан цэцэрлэгийн хойд талд гийн хүү ******* зодуулчихлаа” гэж хэлсэн. ******* ах манайд орж ирээд сууж байхдаа зүүн талынхаа шанааг гараараа дараад энэ эрүү эвгүй болчихсон байна гээд гараараа нухаад суугаад байсан. Тэр үед нь би харахад уруул нь язарч бага зэрэг цус шүүрсэн, зүүн шанаа нь овойж хавдсан байдалтай харагдаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч “... манайд манай нөхөр *******ийг дагуулж орж ирэхдээ аа ахыг гийн хүү зодож байхад нь би салгаж ирлээ гэхээр нь би гийн хүү гэж хэн юм гэхэд гэдэг юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 397 тоот дүгнэлт болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Иймд шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.
Шүүгдэгч нь Дорнод аймгийн ******* сумын харьяат гэж байгаа боловч тэрээр Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг ******* тоотод эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг талаараа мэдүүлж байна.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнийг 3 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд эрүү ясны зөрөөтэй хугарал, зүүн шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал, уруулын дотор салстын няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар ******* нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хохирогч ******* эмчилгээний болон өмгөөлөгчийн хөлс төлсөн зардалд нийт 3,387,514 төгрөгийг *******ээс нэхэмжилсэн байна.
Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгсөн хохирол нэхэмжилсэн баримтыг шинжлэн судлахад нийт 2,954,334 төгрөгийн зардлын баримт ирүүлсэн байх бөгөөд баримтгүй зардлыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзлээ. Хохирогч *******ийн баримтаар ирүүлсэн 2,954,334 төгрөгийн зардлаас өмгөөлөгчид төлсөн 1,000,000 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцоогүй болно. Өөрөөр хэлбэл, хохирогч нь өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар хэд хэдэн өмгөөлөгчтэй гэрээ байгуулж өмгөөлүүлэх боломжтой бөгөөд энэ хэрэгт хохирогч нь өмгөөлөгч авч эрх ашгаа хамгаалуулсан нь хуульд заасан заавал өмгөөлөгч авах үндэслэлд хамаарахгүй байна. Түүнчлэн хохирогчийн ахуйн хэрэглээ болон хоол хүнс худалдан авсан 123,082 төгрөг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой хамааралгүй байх тул баримтаар ирүүлсэн 2,954,334 төгрөгийн зардлаас өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, ахуйн хэрэглээ болон хоол хүнс худалдан авсан 123,082 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ээс хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1,831,252 /2,954,334-1,000,000-123,082=1,831,252/ төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгохоор шийдвэрлэлээ.
Хохирогч ******* шүүх хуралдаанд “эрүүгээ хадуулсан хадаасыг хэдэн сарын дараа авхуулах хагалгаанд орох тул цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ” гэж мэдүүлж байх тул хохирогч *******ийн цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэмт буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 3 /гурав/ сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******ийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, хоол, хүнс, ахуйн хэрэглээний зүйлс худалдан авсан 123,082 төгрөг, нийт 1,123,082 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 1,831,252 /нэг сая найман зуун гучин нэгэн мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж хохирогч *******т олгосугай.
7. Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА