| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2023/0075/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/80 |
| Огноо | 2023-10-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | ** |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймгийн сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,
Нарийн бичгийн дарга О.*******,
Улсын яллагч Н.*******,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
аймаг сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 202 оны 09 дүгээр сарын 1-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ****оны ** сарын **-ны өдөр *******-******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ******* аймгийн ******* боомтод үйл ажиллагаа явуулдаг "**********" ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, ээж 2 ахын хамт *******-******* аймгийн ******* сумын -р баг *******ийн *-** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ургийн овогт ийн ******* /РД:********/.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 202 оны 06 дугаар сарын 18-ны өдөр аймгийн сумын 0 дугаар багийн нутаг дэвсгэр гэх газарт иргэн М.ын “Самсунг Эс-20 Ультра” загварын гар утсыг хулгайлж бусдад 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн болно.
1. Иргэн М. гар утсаа алдсан тухай гомдлыг аймгийн сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс 202 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, гомдол мэдээллийг №11 /1100-290/ дугаарт бүртгэсэн тухай тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,
2. “Самсунг Эс-20 ультра” загварын 52649112782816 имей кодтой гар утасны баталгааны хуудас /хх-ийн -р хуудас/,
. Хохирогч М.ын “...202 оны 06 сарын 18-ны өдөр манай хуурай ах хамт салхинд гарья, манай лагерийн байранд очъё гээд *******аас 2 ахтайгаа, 2 найзтайгаа 5-лаа сумын гэх газарт ахын зуслангийн байшинд очсон. Тэндээ бид нар хоол цай идэж уугаад 1 шил архи тойруулж уугаад ахын хашаанд байсан сагсны шийдэн дээр сагс тоглосон. Өдөр тийшээ халуун болоод ирэхээр нь би гадуураа өмсөж байсан куртикээ тайлаад үлдээчихсэн, хармаанд нь миний “Самсунг Эс 20 Ультра” маркийн гар утас байсан юм. Тэгээд сагсаа тоглож байгаад куртикээ авах гэсэн чинь миний куртик байхгүй байсан. Тэгээд хамт ирсэн хүмүүсээс асуусан чинь мэдэхгүй байхаар нь ойр хавиар нь хайгаад олоогүй. Би куртикээ шийдийн доор тавьсан. Миний утасны ард Жокерийн зурагтай стикер наасан байгаа. Өнгөгүй резин кэйстэй, ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй самсунг эс-20 ультра маркийн утас байсан. *******ы Тэ-Ди-гээс 202 оны 05 сарын 2-ны өдөр 1,00,000 төгрөгөөр худалдаж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/,
“...Ѳөлд ахынх битүү торон хашаатай байнга цоожтой. ах хааяа нэг очихоороо энэ хаалгаа онгойлгодог гэсэн. Миний тоглосон сагсны шийд ахын хашаан дотор нь байдаг. Зорьсон хүн л орно уу гэхээс олон хүний хөлийн газар биш. ахын хажууд 2 айл байдаг. Тэр 2 айлын 1 айл нь *******ы гэр байсан. Би гар утсаа куртикнийхээ дотор энгэрийн хармаанд хийгээд эвхээд тавьсан байсан. Хармаа нь их гүн тул хаягдах гээгдэх боломж байхгүй. ******* нь надад утасны хохирол 1,00,000 төгрөг, хотоос ирж явсан зардал 200,000 төгрөг нийт 1,500,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ******* надаас уучлалт гуйсан, бид 2 эвлэрсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
4. " " ХХК-ийн 202 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн "Самсунг Эс-20 Ультра" маркийн 256 GB багтаамжтай гар утас /шинэвтэр/ зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 202 оны 06 дугаар сарын 18-ны байдлаар 1,200,000 төгрөг байна гэх үнэлгээний тайлан /хх-ийн 1-16-р хуудас/,
5. Гэрч Б.ийн “...Би тухайн өдөр буюу 202 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ажилтай хоноод 18-ны өглөө 08 цагийн үед ажлаасаа буугаад хамт ажилладаг , , , нарын хамтаар өдөр 14 цагийн үед сумын гэх газар байдаг амралтын газарт очсон. Тэндээ 1 шил 0.75 литрийн бид 5 хувааж уусан. Тэгээд талбай дээр очоод сагс тоглосон, тоглож дуусаад буцаж байшин руу очоод дахиад 1 шил архи уугаад , бид зүлгэн дээр юм ярьж сууж байгаад би тасарчихсан байсан. Нэг мэдсэн чинь 00 цаг болсон байхад ахын машины хойд суудал дээр унтаж байсан. Тэгээд байшин руу ороод харанхуй байхаар нь нэг гудсан дээр хэвтээд унтсан. Маргааш нь бид нар ******* руу өглөө эрт буцсан. Гэртээ байсан чинь над руу утсаар залгаад утсаа хаячихсан байна, харсан уу гэхээр нь би мэдэхгүй ээ, согтчихсон байсан гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хх- ийн 8-9-р хуудас/,
6. Гэрч Ц.ын “...би өөрийн ээж гийн хамтаар 2020 оны 06 сараас эхлэн *******-******* аймгийн ******* сумын **-р баг ** тоотод "***" нэртэй ломбард ажиллуулж байгаа юм. 202 оны 06 сарын 24-ний өдөр э овогтой ******* гэх хүн 500,000 төгрөг авч “Самсунг Эс-20 Ультра” загварын гар утас тавьсан. Тэгээд зээлийн эргэн төлөлтийн хугацаа 202 оны 07 сарын 09-ний өдөр дуусдаг. Тухайн гар утас тавьсан *******ы 99459490 дугаар 4 удаа ярьж тавьсан утсаа ав эсхүл сунгалт хийлгэ гэсэн боловч сүүлдээ утсаа авахаа болиод алга болсон. Тэгээд 1 сар орчим хүлээгээд ирж авахгүй болохоор ломбардыг хохиролгүй болгохын тул 600,000 төгрөгөөр зарж борлуулсан. Ямар хүнд зарж борлуулсан талаар санахгүй байна. Одоогоор манай байгууллага хохирол байхгүй тул нэхэмжлэх зүйл алга, гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
7. “Мобиком корпораци” ХХК-ийн 202 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 4/***** дугаартай ***********имей кодтой утсанд ашигласан ***********дугаарын эзэмшигч ***********регистрийн дугаартай ийн ******* болохыг тогтоосон тухай баримт /хх-ийн 52-5-р хуудас/,
8. Яллагдагч Б.*******ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Би 202 оны 06 сарын 18-ны өдөр аймгийн сайхан сумын нутаг гэх газарт хөдөө гэртээ байж байсан. Тэгээд манай гэрээс 00 орчим метр зайтай урд байдаг гэдэг айлын хашаанд сагсны талбай дээр сагс тоглох гэж өөрийн төрсөн ах болох хөгжлийн бэрхшээлтэй ахтайгаа очсон юм. Тэгээд тэнд 5 залуу согтуу сагс тоглож байсан. Тэнд гэх хүн эрүүл гайгүй байх шиг байсан. Бусад нь нэлээд согтуу байсан. Тэгээд тоглож дуусаад явахдаа тэнд байсан куртикийг үзтэл дотор нь энгэрийн хармаанд нь нэг утас байхаар нь аваад явчихсан юм. Тухайн гар утас “Самсунг Эс-20 Ультра” загварын хар өнгөтэй, гадуураа өнгөгүй гэртэй, шинэвтэр гар утас байсан. Тэгээд тухайн гар утсыг 2 хоног барьж байгаад мөнгөний хэрэгцээ гараад "Тулгат багана" гэх нэртэй ломбардад тавиад ******* аймгийн ******* боомт гэх газар луу ажилдаа явсан. Тэнд байхад ломбардын хугацаа дуусаад авч чадаагүй. Тэгээд ажлаасаа ирээд ломбардаас утсыг авах гээд очиход зарагдсан байсан. Намайг ажил дээр байхад ломбардаас над руу утсаа ав гэж ярьсан боловч тухайн үед нь авах боломж байгаагүй. Тэгээд ажлаасаа бууж байгаад авна гэж хэлсэн боловч ирэхэд зарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хуудас/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үйл баримтыг үгүйсгэсэн, эргэлзээтэй, нотлох чадвараа алдсан нотлох баримт байхгүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.******* нь 202 оны 06 дугаар сарын 18-ны өдөр аймгийн сумын дугаар багийн нутаг гэх газарт иргэн М.ын “Самсунг Эс-20 Ультра” загварын гар утсыг хулгайлж бусдад 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч М.ын “...202 оны 06 сарын 18-ны өдөр манай хуурай ах хамт салхинд гарья, манай лагерийн байранд очъё гээд *******аас 2 ахтайгаа, 2 найзтайгаа 5-лаа сумын гэх газарт ахын зуслангийн байшинд очсон. Тэндээ бид нар хоол цай идэж уугаад 1 шил архи тойруулж уугаад ахын хашаанд байсан сагсны шийдэн дээр сагс тоглосон. Өдөр тийшээ халуун болоод ирэхээр нь би гадуураа өмсөж байсан куртикээ тайлаад үлдээчихсэн, хармаанд нь миний “Самсунг Эс 20 Ультра” маркийн гар утас байсан юм. Тэгээд сагсаа тоглож байгаад куртикээ авах гэсэн чинь миний куртик байхгүй байсан. Тэгээд хамт ирсэн хүмүүсээс асуусан чинь мэдэхгүй байхаар нь ойр хавиар нь хайгаад олоогүй. Би куртикээ шийдийн доор тавьсан. Миний утасны ард Жокерийн зурагтай стикер наасан байгаа. Өнгөгүй резин кэйстэй, ямар нэг эвдрэл гэмтэл байхгүй. *******ы Тэ-Ди-гээс 202 оны 05 сарын 2-ны өдөр 1,00,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6/,
" " ХХК-ийн 202 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн "Самсунг Эс-20 Ультра" маркийн 256 GB багтаамжтай гар утас /шинэвтэр/ зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 202 оны 06 дугаар сарын 18-ны байдлаар 1,200,000 төгрөг байна гэх үнэлгээний тайлан /хх-ийн 1-16-р хуудас/,
Гэрч Ц.ын “...202 оны 06 сарын 24-ний өдөр Бат- Эрдэнэ овогтой ******* гэх хүн 500,000 төгрөг авч Самсунг Эс-20 загварын гар утас тавьсан. Тэгээд зээлийн эргэн төлөлтийн хугацаа 202 оны 07 сарын 09-ний өдөр дууссан. Тухайн гар утас тавьсан *******ы *********дугаар 4 удаа ярьж тавьсан утсаа ав эсхүл сунгалт хийлгэ гэсэн боловч сүүлдээ утсаа авахаа болиод алга болсон. Тэгээд 1 сар орчим хүлээгээд ирж авахгүй болохоор ломбардыг хохиролгүй болгохын тул 600,000 төгрөгөөр зарж борлуулсан...” /хх-ийн 25/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд шууд санаатай, шунахайн сэдэлтээр бусдын эд зүйл, өмч хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авснаар байдлаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
Шүүгдэгч Б.*******ы хохирогч М.ын "Самсунг Эс-20 Ультра” маркийн гар утсыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Б.*******ы хохирогч М.ын гар утсыг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирол, иргэний нэхэмжлэл бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийгмийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Мөн хохирогч М.ын “...******* надад утасны хохирол 1,00,000 төгрөг, хотоос ирж явсны зардал 200,000 төгрөг нийт 1,500,000 төгрөгийг төлсөн. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах талаар эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Б.*******ы үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан ял оногдуулахаар шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил тэнсэх ял оногдуулав.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.*******д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгох ба санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулж болохыг шүүгдэгч Б.*******д мэдэгдэх нь зүйтэй.
Бусад:
Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болно.
Шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 4, 6.6, 6.7, 6.8, 6.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорин ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнссүгэй.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.*******д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгох ба санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулж болохыг шүүгдэгч Б.*******д мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛГИРМАА