Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/132

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  П.Доржбал даргалж,

Нарийн бичгийн дарга               М.Баярмэнд 

Улсын яллагч                                Ц.*******

Шүүгдэгч                                        Ш.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын *******д холбогдох 2323000470127 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн *******суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, Говь-Алтай аймагт “*******” ХХК-д оператор ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн *******сумын ******* багт оршин суух хаягтай, урьд 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан, овогт *******ын *******, регистрийн дугаар .

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

 Ш.******* нь 2023 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Завхан аймгийн *******сумын ******* багийн нутаг дэвсгэрт иргэн Л.ыг гэртээ гэр бүлээрээ унтаж байхад нь түүний эзэмшлийн байшингийн гал тогооны өрөөний вакум цонхыг хагалан цонхоор нь нэвтрэн орж “...пиздаа нарыг ална” гэх зэргээр хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд хүч хэрэглэн халдаж дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ. Түүний холбогдсон уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүч хэрэглэж бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэгт хамаарч байна.  Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 Шүүгдэгч Ш.******* нь 2023 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Завхан аймгийн *******сумын ******* багийн нутаг дэвсгэрт иргэн Л.ыг гэртээ гэр бүлээрээ унтаж байхад нь түүний эзэмшлийн байшингийн гал тогооны өрөөний вакум цонхыг хагалан цонхоор нь нэвтрэн орж “...пиздаа нарыг ална” гэх зэргээр хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд хүч хэрэглэн халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Хэргийн газрын үзлэг нөхөж хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11-р хуудас/,

  - Хохирогч Л.ын  “...2023 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө гэртээ гэр бүлтэйгээ унтаж байхад шөнийн 02 цагийн орчимд Ш.******* гал тогооны өрөөний цонх гаднаас хагалж цонхоор орж ирээд шунал пиздааг ална. ийн жингэрийг давхар ална гэж хэлээд үснээс зулгаагаад бэлэг эрхтнээс базаад авахаар нь бид хоёр барьцалдаж аваад би боож унагаад дээрээс нь дарж байгаад салаад байж байсан чинь цагдаа нар орж ирээд аваад явсан. Тэгээд цагдаа нар аваад гарч явах үед эргэж хараад пиздаа нарыг хэвтэр дээр нь алах байсан юм гэж орилоод байсан. Би Ш.*******ыг бага байхаас нь хойш танина, бид хоёр садан төрлийн холбоотой хүмүүс. Надад бол өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Харин Ш.******* надад өс санаад байдаг юм байна лээ. Архи уухаараа над руу агсам согтуу тавьдаг. Манай эхнэр хүүхдүүд хамт байсан. Ш.******* цонх хагалж орж ирээд үгийн зөрүүгүй пиздаа нарыг ална гээд орилж хашхираад дайраад байсан. Ш.******* миний үснээс татаад толгой руу хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхээр нь би Ш.*******ыг заамдаж аваад, мушгиж унагаагаад дээрээс нь дарж байсан чинь цагдаа нар орж ирсэн. Би Ш.*******ыг цохиж зодсон асуудал байхгүй намайг алах гээд дайраад байхаар нь биеэ хамгаалах зорилгоор заамдаж унагаасан. Би байнга хөдөө явдаг, гэрт эхнэр хүүхдүүд үлддэг намайг эзэнгүй бол манай гэрийнхнийг яаж ч мэдэхээр хүн байна. Аймаар заналхийлээд ална гээд орилоод байсан, бие махбод болон сэтгэл санааны хохиролтой байна. Манай гэр бүлийн гишүүдийг зодож цохисон асуудал байхгүй, гал тогооны өрөөний том цонхыг давхраар нь хагалсан. Тухайн цонх хэдэн төгрөгийн үнэтэй болохыг би сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

  - Гэрч Д.ын “...Би Ш.*******ыг зүс танина. 2023 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнийн 02 цагийн үед гэртээ гэр бүлээрээ унтаж байсан чинь гал тогооны өрөөний цонх хагарах чимээгээр би сэрсэн. Тэгээд юу билээ гэж бодоод өндийгөөд харсан чинь дахиж нэг удаа цохиод цонхыг бүрэн хагалаад нэг хүн гэрт ороод ирэхээр нь би айгаад орилж, хашхираад нөхөр Л.ыгаа сэрээсэн. Тэгээд манай нөхөр орноосоо өндийгөөд боссон чинь нөгөө орж ирсэн хүн шууд урдаас нь хүрч ирээд толгой руу нь цохиод авсан. Тэгээд Л. тэрнээс салаад очоод гэрлээ асаасан чинь манай сумын Ш.******* архи уучихсан шүд амаа хавирчихсан зогсож байсан. Тэгээд би хүүхдээ тэрэгнээс аваад айгаад чи яахаараа хүний гэрт ингэж орж ирдэг юм гэж хэлсэн чинь чам шиг Архангайн ийн жингэрийг ална гээд дайрахаар нь Л. дундаас нь салгаж аваад тэр хоёр барьцалдаж аваад Л. Ш.*******ыг газар унагаагаад дараад байж байтал цагдаа нар орж ирээд Ш.*******ыг аваад явсан. Манай 11 настай М., 9 настай М. нар өрөөнд унтаж байсан. Тэгэхдээ тухайн тухайн үед үйл явдлыг манай хоёр хүүхэд хараагүй, нөгөө талын өрөөнд унтаж байсан. Манай гал тогооны өрөөний вакум цонхыг давхраар нь хагалсан, хөшигний тогтоогчийг унагааж хугалсан энэ 2 нийлээд 500.000 төгрөг болно. 2016 оны 04 дүгээр сард намайг гэртээ байхад согтуу орж ирээд агсам согтуу тавиад намайг зодож, цохих гэж хөөж байсан асуудал гаргаж байсан. Ш.*******ын банди нь цонхны цаанаас хараад зогсож байсан. Тэгж байтал гаднаас цагдаа нартай хамт Ш.*******ын ээж эгч орж ирсэн. Тухайн цонхны хогийг цэвэрлээд хогийн толгой дээр аваачиж хаясан. Хагалсан цонхоо янзлаагүй гялгар цаасаар битүүлээд скочдоод тогтоогоод орхисон. Ш.******* архи уусан үедээ догшин хэрцгий зан авиртай та нарыг бүгдийг ална гээд дайраад байсан болохоор маш их айж байна. Мөн сэтгэл санааны хохирол их байна. Жаахан хүүхэдтэй нөхөр байнга хөдөө явдаг болохоор архи ууж ахиж орж ирээд ингэхийг үгүйсгэхгүй болохоор хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/,

  - Насанд хүрээгүй гэрч Ч.ийн “...Өчигдөр орой аав бид хоёр ахынд байж байгаад орой гэртээ харих гэж явж байхдаа засаараа ахын хашаа руу ороод аав тэдний байшингийн цонхыг нь хагалаад гэр рүү нь яваад орчихоор нь  би гадаа нь үл******* цонхоор харж байсан чинь манай аав *******, ах хоёр хоорондоо барьцалдаж аваад ах аавыг гутлын тавиурын өнцөг рүү толгойгоор нь унагаачхаад хоолойн дээр нь гишгээд байж байсан чинь гаднаас цагдаа нар орж ирээд аавыг аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,

- Шүүгдэгч Ш.*******ын “...2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр би Завхан аймгийн *******сумын ******* баг буюу сумын төв дээр найзынхаа гэрт цэргийн баяр болж байсан учир бөх үзээд сууж байсан. Би тухайн үед хоёр найзынхаа хамт 0,75 литрийн архи 2 ширхэг, 0,5 литрийн архи нэг шил нийт 3 шил архи хувааж уусан. Би тухайн архийг хувааж уучхаад гэртээ харих гэж явах замдаа Л.ын гэрээр орсон. Л.ын гэрээр орох үед хаалга нь цоожтой нү******* онгойлгохгүй байсан. Тэгэхээр нь би гал тогооны өрөөнийх нь цонхыг нүдэж байх үед цонх хагарсан. Би инээрцээрээ цаашаа унаад Л.ын гэрт орсон. Тэгээд Л. сэрээд бид хоёр маргалдаж муудалцсан. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм алдаа гаргахгүй.”  гэх мэдүүлэг /хх-ийн 70-72-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр тус тус нотлогдож байна.  

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, дээрх мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлэхэд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

 Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-д заасан “...иргэний орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан ба хэн боловч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр түүний орон байранд  нэвтрэх эрхгүй ба шүүгдэгч Ш.******* нь 2023 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө иргэн Л.ын амьдардаг байшингийн цонхоор өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 Тус гэмт хэргийг үйлдэхдээ хэрэглэж нэвтэрсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ш.******* нь хохирогч Л.ын байшингийн цонхыг хагалж хууль бусаар нэвтэрснийг хүч хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Иймд шүүгдэгч Ш.*******ыг  Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүч хэрэглэж бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, нийгэмд тогтсон ёс зүйн хэм хэмжээг зөрчих зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

  • Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
  • Шүүгдэгч Ш.*******ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Л.т 251,500 /хоёр зуун тавин нэгэн мянга таван зуу/ төгрөгийн хохирол учирсан болох нь  “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээч Н.ийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай “1,92м2 цонхны шил 211,200 төгрөг, цонхны хөшиг тогтоогч 40,000 төгрөг нийт үнэлгээг 251,500 төгрөг гэж тогтоолоо.” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ш.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд Л.т 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол төлсөн болох нь түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон мөнгөн шилжүүлгийн мэдээллийн хуулбар /хх-ийн 113-р хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ш.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

           Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл

 Шүүгдэгч Ш.*******ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Шүүгдэгч Ш.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“  гэж тус  тус заасныг үндэслэв.

 Шүүгдэгч Ш.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ш.******* урьд нь Сум дундын 12 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар  хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар  хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус багтааж 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаатай хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/шцт/09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2022/шцт/139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2900 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,900,000 төгрөгөөр торгох ялаар буюу нийт 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 75-92, 125-127-р хуудас/

 Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ш.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Ш.******* нь уг дүгнэлттэй холбоотой ямар нэгэн хэлэх зүйлгүй гэдгээ илэрхийлэв.

 Иймд шүүхээс шүүгдэгч Ш.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч Ш.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

 Шүүгдэгч Ш.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

 Түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр, 36.2 дугаар, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч  овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүч хэрэглэж бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******д оногдуулсан 8000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 8,000,000 /найман сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Шүүгдэгч Ш.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ш.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, ******* шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.           

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            П.ДОРЖБАЛ