Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 16

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 291, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Насанд хүрээгүй шүүгдэгч Дугар овогт Ч.С, Монгол овогт О.О нарыг бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.3, 69.1.4-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Дугар овогт Ч.С, Монгол овогт О.О нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулж, Ч.С хяналт тавихыг түүний хууль ёсны төлөөлөгч эх У.Долгормаа, эцэг Д.Чулуунзориг нарт, О.О хяналт тавихыг түүний хууль ёсны төлөөлөгч О.Нарангэрэл, эх Б.Оюунчимэг нарт тус тус даалгаж, Өвөрхангай аймгийн Хүүхдийн хууль зүйн хороог хүмүүжүүлэгчээр томилсугай.

3.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч У.Долгормаагаас 186.800 төгрөг, О.Нарангэрэлээс 186.800 төгрөгийг тус тус гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баттулгад олгосугай.

4.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Summer гэсэн бичигтэй CD-1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт үлдээсүгэй.

5.Насанд хүрээгүй шүүгдэгч Ч.С, О.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нарт 500.000 төгрөгийн хохирол төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, бичиг баримтгүй, насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд насанд хүрээгүй шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй шүүгдэгч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

7.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл насанд хүрээгүй шүүгдэгч Ч.С, О.О нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Х.ОТГОНЖАРГАЛ