| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2020/00334/И |
| Дугаар | 142/ШШ2020/00394 |
| Огноо | 2020-03-19 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 142/ШШ2020/00394
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1991 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, Булган аймаг, Булган сум 5-р баг Жаргалант барилгын 36-7 байрны 1 тоотод оршин суух, Ч овгийн А-ын Н /регистрийн дугаар ...../ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1985 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг Залуус хотхон 23а байрны 6 тоотод оршин суух, Ө овгийн Ч-ын П /регистрийн дугаар ....../ холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагч Ч.П-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие нь Ч.П-тэй 2009 оны 09 дүгээр сард танилцаж хамтран амьдарсан. Бидний дундаас 2011 оны 07 дугаар сарын 11-ний өдөр охин төрсөн. 2013 оноос эхлэн охин бид хоёрыг орхин өөр хүнтэй амьдрал эхлүүлсэн. Түүнээс хойш одоог хүртэл охиноо ганцаараа өсгөж байгаа. Охины эцэг Ч.П-гээс хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ч.П- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие А.Н-тэй хамтран амьдраад хүүхэдтэй болсон нь үнэн. Үнэн гэдэгтэй маргахгүй байна. Хүүхдийн тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Н- хариуцагч Ч.П-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
А.Н- нь хариуцагч Ч.П-тэй 2009 оноос хойш гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарсан, тэдний дундаас 2011 оны 07 дугаар сарын 11-ны өдөр охин П.Очмаа төрсөн, охин П.Очмааг эцэг Ч.П-гээр овоглон тэрсний гэрчилгээ авсан, хүүхэд одоо эхийн асрамжид эрүүл бойжиж, хүмүүжиж байгаа зэрэг нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Булган аймгийн Булган сумын нэгдүгээр сургуулийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.
Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэсэн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-д заасныг баримтлан хариуцагч Ч.П-гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул хариуцагчийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 34 214 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Тодруулбал, Ч.П- нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар охин П.Очмааг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх үүрэгтэй юм.
Орхон аймагт амьжиргааны доод түвшингийн хэмжээ сард 206 000 төгрөг ба үүний 50% 1 жилээр тооцоход 1 236 000 төгрөг болох тул энэ дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 34 214 төгрөгөөр тооцож хариуцагч Ч.П-гээс гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид 32 529 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Ч.П-гээс 32 529 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛСАН, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА