Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
Хэргийн индекс | 185/2022/0276/Э/220/2022/0594 |
Дугаар | 2023/ШЦТ/917 |
Огноо | 2023-09-12 |
Зүйл хэсэг | 17.10.1., 23.2.1., |
Улсын яллагч | Н.Булганчимэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/917
2023 09 12 2023/ШЦТ/917
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгорсүрэн,
Улсын яллагч: Н.Булганчимэг,
Гэрч: Б.Х,
Шинжээч: Ж.П,
Хохирогч: С.Я, түүний өмгөөлөгч Б.Мэргэн,
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнхболд,
Шүүгдэгч: Б.Э , түүний өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, Д.Цолмон,
Шүүгдэгч: Т.Б , түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл,
Шүүгдэгч: С.О , түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны В танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокуророос Б овогт СО-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийнтусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Е овогт Т.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, А овогт Б.Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ********* дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 195* оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 65 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “****” ХХК-ны гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 6 хүүхдүүдийн хамт *** дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол, ** дугаар байрны * тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогтой СО /РД:******* /,
2. Монгол Улсын иргэн, 197* оны 03 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “****” ХХК-д харуул хамгаалалтын албаны дарга ажилтай, ам бүл 3 хүүхдүүдийн хамт ** дүүргийн * дугаар хороо **** ХХК-ны ** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай,
Урьд 1996 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 512 дугаартай шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хянан харгалзах ялаар, 2002 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан Е овогтой Т.Б /РД:*********/,
3. Монгол Улсын иргэн, 1965 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 57 настай, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, *** дүүргийн *** дугаар хороо, *** байрлах *** төвд нотариатчаар ажилладаг, ам бүл 6 нөхөр, хүүхдүүдийн хамт *** дүүргийн ** дугаар хороо ** дугаар байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, А овогтой Б.Э /РД:*********/,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч С.О нь “***" компанийн хувьцаа эзэмшигч С.М-н 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 01 дугаартай шийдвэрийг хийж гүйцэтгэхийн тулд хохирогч Х.Я-н эзэмшлийн **** улсын дугаартай ****маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авахыг Т.Б д захиалж, яллагдагч Т.Б тээврийн хэрэгслийн эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эрх олгосон бичиг баримтыг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хуурамчаар үйлдэн, хуурамч болохыг мэдсээр байж Авто тээврийн үндэсний төвд хүргүүлэн “****" ХХК-ний нэр дээр шилжүүлсэн гэмт хэргийг,
Яллагдагч Т.Б нь “****" компанийн гүйцэтгэх захирал С.О аас хохирогч Х.Я-н эзэмшлийн **** улсын дугаартай ****маркийн тээврийн хэрэгслийг “****" компанид шилжүүлэх зөвшөөрөл өгсний дагуу 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт Х.Я-н эзэмшлийн **** улсын дугаартай ****маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэх эрх олгосон баримтад Х.Я-н гарын үсгийг хуурамчаар зурж, нотариатч Б.Э гээр гэрчлүүлэн, уг эх олгосон бичиг баримтыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Авто тээврийн үндэсний төвд гарган өгч **** улсын дугаартай ****маркийн тээврийн хэрэгслийг “***” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн гэмт хэргийг,
Яллагдагч Б.Э нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт хохирогч Х.Я-н эзэмшлийн **** улсын дугаартай ***маркийн тээврийн хэрэгслийг Т.Б д шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталсан, Авто тээврийн тээврийн үндэсний төвд бүртгэсний улмаас Х.Я-д 342.659.483 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.О д Сүхбаатар дүүргийн прокурорын газраас “****" компанийн хувьцаа эзэмшигч С.М-н 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 01 дугаартай шийдвэрийг хийж гүйцэтгэхийн тулд хохирогч Х.Я-н эзэмшлийн **** улсын дугаартай ****маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авахыг Т.Б д захиалж, шүүгдэгч Т.Б-г тээврийн хэрэгслийн эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эрх олгосон бичиг баримтыг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хуурамчаар үйлдэн, хуурамч болохыг мэдсээр байж Авто тээврийн үндэсний төвд хүргүүлэн “****" ХХК-ний нэр дээр шилжүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж үзэхэд
С.О нь **** компанийн хувьцаа эзэмшигч С.М-н 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай шийдвэрийг хийж гүйцэтгэхийн тулд шүүгдэгч Т.Б г **** улсын дугаартай ****загварын автомашиныг **** компанийн нэр дээр шилжүүлэхийг даалгажээ.
Ингэж шилжүүлэхдээ шүүгдэгч Т.Б г **** улсын дугаартай ****загварын автомашиныг **** компанийн нэр дээр шилжүүлэхдээ хууль бусаар шилжүүлэхийг захиалж, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эрх олгосон бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан нь тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Т.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Т.Г , Н.Ө , Б.Б нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.Б г **** компанийн нэр дээр **** улсын дугаартай ****загварын автомашиныг шилжүүлэхдээ хохирогч Х.Я-д мэдэгдэлгүйгээр эсхүл өөрийг нь байлцуулалгүйгээр шилжүүлэн авахыг даалгасан, мөн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэлийг шүүгдэгч Т.Б нь хохирогч Х.Я-г байлцуулалгүйгээр хуурамчаар үйлдсэн болохыг мэдсэн гэх үйл баримт тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.О д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дээрх үйлдэл нь нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй, түүнийг гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд..., ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.О ыг цагаатгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Б нь “****" компанийн гүйцэтгэх захирал С.О аас хохирогч Х.Я-н эзэмшлийн **** улсын дугаартай ****маркийн тээврийн хэрэгслийг “****" компанид шилжүүлэх зөвшөөрөл өгсний дагуу 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт Х.Я-н эзэмшлийн **** улсын дугаартай ****маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэх эрх олгосон баримтад Х.Я-н гарын үсгийг хуурамчаар зурж, нотариатч Б.Э гээр гэрчлүүлэн, уг эх олгосон бичиг баримтыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Авто тээврийн үндэсний төвд гарган өгч **** улсын дугаартай ****маркийн тээврийн хэрэгслийг “***” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт хохирогч Х.Я-н эзэмшлийн **** улсын дугаартай ***маркийн тээврийн хэрэгслийг Т.Б д шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталсан, Авто тээврийн тээврийн үндэсний төвд бүртгэсний улмаас Х.Я-д 342.659.483 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь:
Шүүгдэгч Б.Э гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 7 сарын 22-нд иргэн Х.Я ид болон С.Б нарын хооронд байгуулсан авто тээвэр шилжүүлэх итгэмжлэл би гэрчилж өгсөн. Энэ өдөр манай нотариатын байгууллага дээр Х.Я ид, С.Б гэдэг хүмүүс хоёулаа иргэний үнэмлэхтэйгээ тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, компанийн албан бичигтэй орж ирж итгэмжлэл хийлгэсэн байна. Тухайн үед энэ 2 хүн хоёулаа иргэний үнэмлэхтэй, тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь эх хувиараа байсан. Яг тухайн 2020 онд ковидын оргил үе байсан. Бүгд давхар масктай байдаг байсан. Би энэ 2 хүний иргэний үнэмлэхтэй нь хүмүүсийг тулгаж үзээд энэ итгэмжлэлийг гэрчилж өгсөн. Би Х.Я ид өөрөө ирээгүй гэдгийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр дуудахад анх олж мэдсэн. Би мэдүүлгээ өгсөн. Нэг хүн орж ирээд нөгөө хүн нь байхгүй тохиолдолд би баталж өгөх ямар ч боломжгүй. Яалтачгүй 2 хүн хоёр иргэний үнэмлэхтэйгээ орж ирээд хийлгэсэн. Мөрдөн байцаагч надаас асууж байсан. Та яагаад хурууны төхөөрөмж ашиглахгүй байгаа юм бэ? гэж асуусан. Би 2020 оноос 1 жил хагас ажилаагүй байж байгаад 2022 оны 7 дугаар сарын 01-ээс шинэ байранд нүүж орсон. Түрээсийн гэрээ байгуулаад дөнгөж шинэ байрандаа орж байсан. Интернетээ холбуулагүй байсан. Манай ажлын байранд миний нотариатын өрөө болон дахин дамждаг өрөө байдаг. Тэр дамждаг өрөөнд бичиг цаас бүрдүүлдэг, канондож өгдөг охин байдаг. Тэр охин надад зав чөлөөтэй үедээ тусалдаг байсан. Би өөрийн ажиллуулж байсан принтерийг холбож чадаагүй байх үед эдгээр хүмүүс орж ирсэн. Шинэ байранд ороод удаагүй байсан болохоор туслах аваагүй байсан. Би өөрийнхөө принтерийг 2019 оны сүүлээр авснаас хойш огт ашиглаагүй. 7 дугаар сарын 20-оос туслах аваад тэрнээс хойш би цахим системээ ажиллуулж эхэлсэн...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Т.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би тус өдөр авто тээврийн газар дээр очтол итгэмжлэл шаардлагатай гэсэн. Х.Я-ын утас нь холбогдохгүй байсан. 100 айлд ажилтай явж байгаад тамхи татаад зогсож байсан нэг эмэгтэй зогсож байхаар нь очиж уулзсан. Миний дүү ахдаа итгэмжлэл хийгээд өгөөч гэж гуйгаад итгэмжлэл хийлгүүлсэн. Тэр үед ковид байсан болохоор нялх хүүхэдтэй хүнийг авчраад яах уу гэж бодсон үүднээс ийм зүйл хийсэн. Энэ үйлдлээс болоод нотариатчийг бас давхар энэ хэрэгт холбогдсонд гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Х.Я-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие Тордай овогтой Ганболдтой 2005 оноос хойш амьдралаа холбож, 2008 онд гэрлэлтээ бүртгүүлсэн юм. ...миний эзэмшиж нэр дээр бүртгэлтэй унаж явсан **** дугаар бүхий ***суудлын авто машиныг 2021 оны 07 дугаар сард мөн л миний биечлэн оролцоогүйгээр Сүхбаатар дүүргийн нотариатч 009 дугаартай Б.Э гийн хууль бус гэрчлэлээр *** дугаартай болгон “***” ХХК-т захирал Өлзийбаяр хүлээж авсан нягтлан бодогч Оргил шилжүүлсэн байна... ...2020 оны 06 дугаар сард *** ХХК-аас 90.000 еврогоор худалдаалагдаж байсныг 346.500.000 төгрөгөөр худалдан авсан. ...Би одоо уг тээврийн хэрэгслийг 350 сая төгрөгөөр үнэлнэ... ...Сүүлд Т.Г 2021 оны 07 дугаар сарын 20-ны үед Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо ар ***** хотхоны ** тоотод байхад машинаа өгч бай гэж хэлээд надаас түлхүүр авсан... ...миний иргэний үнэмлэх миний биенээс холдож байгаагүй хулгайлж аваад буцааж хийгээгүй л юм бол ийм зүйл байх ёсгүй эсвэл хувилаад авчаагүй л бол иргэний үнэмлэх машинд явсан гэдэг нь худал... миний иргэний үнэмлэх машинд байсан гэдэг худлаа... ...” мэдүүлэг /I хавтас 31-33, 225, II хавтас 37, III хавтас 12 дугаар хуудас/,
Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Энэ яригдаад байгаа Корпрейт хотел конвешин центр /*** / гэж Т.Г бид хоёрын үүсгэн байгуулагдсан зочид буудлуудын нэг нь. Хамгийн анхны зочид буудал нь 2005 оноос барилгын ажил эхлээд үндсэндээ 16 жилийн турш зочид буудлыг барьж байгуулаад дундаасаа 4 хүүхэдтэй гэр бүл болоод явж байсан. 2007 онд О гэж нөхрийн авга эгч нь гэх хүн манай компанид орж ирсэн. Үүнээс хойш эдний хамаатны хүмүүс компанид орж ирсэн. С.Б нь мөн хамаатан. Бүх хамаатнууд нь ямар нэгэн албан тушаалд хувиарлагдсан. Компанийн хувьцаа эзэмшигч Мандалдулам гэж яригдаад байгаа хүн бол Т.Г ын ээж. Манай хуучин хадам ээж гэж ойлгож болно. Нэг л мэдэхэд гэр бүлийн дундын өмч байсан компаниуд Мандалдулам гэх хүний нэр дээр шилжиж очсон байсан. Үүнийг би 2021 оны 8 сард Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай өргөдөл өгөх үед олж мэдсэн. *** тусдаа дахиад нэг буудал байгаа. Тэр зочид буудал 2013 оноос хойш 2018 он хүртэл миний нэр дээр байсан. Гэтэл намайг Герман улсад байх хооронд Энхээ гэх нотариатч гарын үсгийг хуурамчаар дуурайн зурж Ганболд руу шилжүүлж авсан байдаг. Манайх өдий хүртэл худалдаж авсан машин байр гэх мэт эд хөрөнгийг компанийн нэр дээр авдаг байсан. Татвар тайланг суутгуулах зорилгоор ингэж явдаг байсан. Гэр бүлээрээ нийлээд ардуур гарын үсэг хуурамчаар үйлдэж зураад эд хөрөнгийг бүлэглэн дээрэмдэж авсан гэж ойлгож байна. Энэ 3 дахь хэрэг үүсээд явж байгаа. Болж байгаа бүх үйл явдлыг бүгд мэдэж байгаа. Энэ хурлын танхимд бүгд анх удаа нэгнээ харж байгаа мэт хувьцаа эзэмшигч нь танихгүй хүнд машин шилжүүлээд тэр нь буцаад гомдол гаргаж байгаа юм шиг ярьж байна. Дээрх эд хөрөнгүүд нь манай гэр бүлийн дундын өмч энийг бид 2 өөрсдөө бий болгосон. Одоо харин үгсэн хуйвалдаж шудрага бишийг нь мэдсээр байж худал ярьж мэдээгүй юм шиг ярьж байгаад туйлын их гомдолтой харамсаж байна...” гэх мэдүүлэг,
Яллагдагч Б.Э-гийн баталсан “Итгэмжлэл”-ийн хуулбар “...2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ...Х.Я-н нэр дээр байгаа Улсын дугаар ** , арлын дугаар **** бүхий саарал өнгийн **** автомашиныг “****” ХХК /РД:**** / руу шилжүүлэхтэй холбоотой материалыг бүх материалыг бүрдүүлэн өгөх, шинээр гарсан гэрчилгээг хүлээн авах түүнтэй холбоотой бүх зүйлд гарын үсэг зурах бүрэн эрхийг Т.Б д олгож байна...” /III хавтас 46 дугаар хуудас/,
Монголын нотариатчидын танхимын Бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /I хавтас 124-135 дугаар хуудас/,
Шинжээчийн 2807 дугаартай дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн Б.Э нотариатчидын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр №009 дугаараар бүртгэж, гэрчилсэн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэсэн огноотой Итгэмжлэлийн зүүн хэсэгт “Х.Х.Я ид” гэсний ард болон Монголын нотариатчдын танхимын Бүртгэлийн дэвтрийн 3 дугаар хуудасны №009 бүртгэлийн дугаартай хөндлөн хүснэгтэд, “Гарын үсэг” гэсний доор тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүд нь шинжилгээнд ирүүлсэн харьцуулах загвараар ирүүлсэн Х.Я-н гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна...” /I хавтас 71-78 дугаар хуудас/,
Шинжээчийн 2799 дугаартай дүгнэлт:
“...Шинжилгээнд ирүүлсэн 2022.07.22-ны огноотой "Итгэмжлэл" гэсэн баримтын арын нүүрэнд байх “Х.Я-д" гэсэн иргэний үнэмлэхийн хуулбар болон уг хуулбарыг хувилсан гэх "****" маркийн хэвлэх төхөөрөмжийг ашиглан туршилтаар хувилсан харьцуулах загвар нь ерөнхий хэмжээ, дүрслэл, дээд хүрээний сүүдэрлэлт, Монгол Улсын төрийн Далбааны өнгө, дунд хэсэгт байх соёмбын баруун талын цулгуй хэсгийн хорны цацалт зэрэг шинж тэмдгүүдээрээ хоорондоо тохирохгүй байх тул 1 хэвлэгчээр хэвлэгдээгүй байна, дээрх 2022.07.22-ны огноотой "Итгэмжлэл" гэсэн баримтын арын нүүрэнд байх шинжилж буй "Хуягбаатарын Х.Я ид" гэсэн иргэний үнэмлэхийн хуулбар нь шинжилгээнд ирүүлсэн "*** " маркийн хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдээгүй, өөр хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдсэн байх тул иргэний үнэмлэхээс хуулбарласан эсхүл өөр ямар нэг зураг гэх мэт зүйлээс хуулбарласан эсэхийг тогтоох боломжгүй байна...” /III хавтас 48-53 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа, болон 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 26-6-4 дугаартай Авто тээврийн үндэсний төвд гэсэн албан бичиг “Манай компаний эзэмшилд байдаг *** загварын Улсын дугаар*** , арлын дугаар ***-тай автомашиныг иргэн Х.Я-н нэр дээр шилжүүлж өгнө үү.” хуулбар /I хавтас 103-104, 152, III хавтас 92-93 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /II хавтас 247-250 дугаар хуудас/,
Гэрч Т.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Энэ машиныг манай ээжийн 100 хувийн эзэмшлийн ****-ны албаны хэрэгцээнд *** машины албан ёсны борлуулагч компаниас 100 хувь төлбөрийг нь төлж авсан машин байгаа. Энэ байгууллагын нэр дээр байсан байгууллагын данстай машин Х.Я-аас ямар нэгэн төлбөр төлөгдөөгүй ямар ч эрх зүйн баримтгүйгээр Х.Я-д шилжсэн байсан. Яаж шилжсэн яаж буцаж компаний нэр лүү шилжснийг мэдэхгүй байна...” мэдүүлэг /II хавтас 17-18 дугаар хуудас/,
Гэрч Н.Ө ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сард Барилгын ажлын баартраар шилжүүлэн авсан уг машин “***” ХХК-ний нэр дээр байсныг уг компаний гүйцэтгэх захирал С.О гэдэг хүнтэй худалдах худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан юм...” мэдүүлэг /I хавтас 232-233 дугаар хуудас/,
Гэрч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би эхнэрийн машиныг зараад сольж өгөхөөр машин хайж байсан гэтэл миний таньдаг хүмүүсээр дамжуулаад ийм машин байна гэж хэлсний дагуу үзэж 330.000.000 төгрөгөөр худалдан авсан. Уг автомашиныг худалдан аваад өөрийн нэр дээр шилжүүлж авсан...” мэдүүлэг /III хавтас 23-24 дүгээр хуудас/,
Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтаас ирүүлсэн мэргэшсэн Ц.Х , Л.Н, Б.Б нарын гаргасан дүгнэлт “...2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар тооцоолоход ...342.659.483 төгрөг...” /III хавтас 140 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба шүүгдэгч С.О д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн болно.
шүүгдэгч Т.Б гийн “****" компанийн гүйцэтгэх захирал С.О аас хохирогч Х.Я-н эзэмшлийн **** улсын дугаартай ****маркийн тээврийн хэрэгслийг “****" компанид шилжүүлэх зөвшөөрөл өгсний дагуу 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт Х.Я-н эзэмшлийн **** улсын дугаартай ****маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэх эрх олгосон баримтад Х.Я-н гарын үсгийг хуурамчаар зурж, нотариатч Б.Э гээр гэрчлүүлэн, уг эх олгосон бичиг баримтыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Авто тээврийн үндэсний төвд гарган өгч **** улсын дугаартай ****маркийн тээврийн хэрэгслийг “***” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн үйлдэлд нь хохирогч Х.Я-н эдийн баялгийг эзэмших ашиглах захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э гийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт хохирогч Х.Я-н эзэмшлийн **** улсын дугаартай ***маркийн тээврийн хэрэгслийг Т.Б д шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталсан, Авто тээврийн тээврийн үндэсний төвд бүртгэсний улмаас Х.Я-д 342.659.483 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Э гийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанд цагаатгах байр суурьтай оролцож байна. Прокурор, мөрдөгч нар гэмт хэргийг эргэлзээгүй нотлох үүрэгтэй. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14-т зааснаар шүүхэд шилжүүлсэн хавтаст хэргийн хүрээнд яригдах байх. Бүртгэл дээр бол өөрөө гарын үсэг зураагүй байна гэж байгаа. Дээрх гарын үсгийг хуурамчаар зурсан хүнийг олж, тогтоож яллагдагчаар татаагүй байдаг. Энэ асуудал дээр иргэний үнэмлэх нь эх хувиараа байсан уу? Хуулбар нь байсан уу? Гэх мэт асуудлуудыг тодруулах шаардлагатай байсныг шалгаж тогтоогоогүй. Хавтаст хэрэгт Монголын нотариатчдын танхимын 2 албан бичиг авагдсан байгаа. Үүнээс харахад гар бүртгэлээр бүртгэж бичих боломжтой талаар дурдсан байдаг. Иймд нотариатч нь хийвэл зохих үйлдлээ хийсэн гэж үзэх боломжтой. Тухайн цаг хугацаанд Ковид-19 өвчний улмаас бүх хүмүүс маск зүүдэг үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй цга үе байсныг мөн харгалзан үзэх шаардлагатай. Тухайн үед гуравдагч этгээд байсан уу? Итгэмжлэл дээр зурагдсан гарын үсэг гуравдагч этгээдийнх мөн эсэхийг шалгах тогтоох шаардлагатай байсан. Үүнээс үзэхэд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1-т заасан үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх саналыг,
Шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Д.Цолмон шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Хэргийг зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тухайн цаг хугацаанд Ковид-19 өвчнөөс шалтгаалан маскгүй хүнд үйлчилдэггүй байсан. Тухайн итгэмжлэлд Б.Э болон Т.Б нар нь гарын үсэг зураагүй болох нь тогтоогдсон. Хохирогч нь өөрөө иргэний үнэмлэхээ хэн нэгэнд өгөөгүй. Надад байсан гэж тайлбарладаг. Гэхдээ хохирогчид өөрт нь иргэний үнэмлэх нь байсныг нотлоогүй. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд тухайн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангаагүй. Гэмт хэрэг үйлдснийг нь эргэлзээгүйгээр тогтоогоогүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэх саналыг гаргаж мэтгэлцэж оролцсон.
Шүүгдэгч Б.Э нь 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Итгэмжлэлийг хийлгэхээр ирсэн үйлчлүүлэгчийн хувийн байдлыг шалгаж, тогтоогоогүй нь Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т зааснаар ...Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт, бичиг, хурууны хээ...-г үндэслэх бөгөөд итгэмжлэл төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрхзүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, цахим мэдээллийн сангийн мэдээлэл, эсхүл тухайн хүнийг таних 2 гэрчээр тодорхойлуулан тогтоож болно гэснийг зөрчжээ.
Хуульд заасан шаардлагыг биелүүлээгүйн улмаас 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр илт хууль бус итгэмжлэлийг буюу хохирогч Х.Я-г өөрийг нь байлцуулалгүйгээр гэрчилсэн. Хохирогчийг байлцуулалгүйгээр итгэмжлэлийг гэрчилсэн болох нь шинжээчийн 2807 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Б.Э г нотариатын хийвэл зохих үйлдлийг зохих ёсоор хийж гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй.
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч С.О, Т.Б, Б.Э нарын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлгүүд нь гэм хэрэгт сэжиглэх үндэслэлтэй хүмүүсээс гэрчээр мэдүүлэг авсан байна гэж үзэж нотлох баримтаар үнэлээгүй болно.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Т.Б- д 2.500 нэгж буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах. Шүүгдэгч Б.Э д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу нь эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүхээс миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал болон хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзнэ үү. Гэм буруутайд тооцсон тухайн гэмт хэрэгт хорих ялаас гадна зорчих эрхийг хязгаарлах ял эсхүл торгох ял зэрэг сонгох санкцтай тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. Хорихоос өөр төрлийн ялаас торгох ялыг сонгож оногдуулах боломжтой гэж үзвэл түүний хулийн байдал зэргийг харгалзан торгох ялын доод хэмжээгээр буюу 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү. Мөн шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа хэргийн нөхцөл байдлыг бүхий л талаас нь анхаарч үзээд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэсэн хуулийн зохицуулалт байгаа тул дээрх нөхцөл байдлыг мөн анхаарч үзнэ үү...” гэх саналыг
Шүүгдэгч Б.Э-ийн өмгөөлөгч Д.Цолмон нь эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүхээс миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал болон хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх саналыг
Шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч О.Сайнгэрэл нь эрүүгийн хариуцлагын талаар “...Миний үйлчлүүлэгчийн тухайд анхнаасаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч ирсэн. Дээрх байдлыг харгалзан үзэж, ял шийтгэл оногдуулахдаа торгох ялын доод хэмжээгээр эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэх саналыг гаргаж оролцов.
Шүүхээс шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулсан болно.
Шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оноож шийдвэрлэв.
Итгэмжлэлийг Хохирол хор уршгийн хувьд 80-88 УНӨ улсын дугаартай ****маркийн тээврийн хэрэгслийг иргэний хариуцагч “****" компаниас гаргуулан хохирогч Х.Я-д олгож, үүнтэй холбоотойгоор тус тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан, битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг бүртгэлтийн дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Монголын Нотариатчдын танхим”-д шилжүүлсэн болно.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битгүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт СО-д Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
2. Шүүгдэгч Е овогт Т.Б-д Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.
3. Шүүгдэгч Е овогт Т.Б г хохирогчийн эдийн баялгийг эзэмших ашиглах захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч А овогт Б.Э-г өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсны улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.500 /хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8.000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүгдэгч Б.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар *** улсын дугаартай ****маркийн тээврийн хэрэгслийг хохирогч Х.Я-д олгож, уг машиныг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэрэгсэхгүй болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бүртгэлийн дэвтэрийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц “Монголын Нотариатчдын танхим”-д шилжүүлсүгэй.
7. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б , Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС