Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/951

 

 

 

 

 

 

    2023     09         20                                2023/ШЦТ/951                 

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгорсүрэн,

Улсын яллагч Б.Сарантуяа /томилолтоор/,

Шүүгдэгч Ц.Ц , түүний өмгөөлөгч Н.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогтой Ц.Ц-д холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төрсөн, 29настай, эрэгтэй, яс үндэс Халх, дээд боловсролтой, Олон улсын харилцаа мэргэжилтэй, хувиараа кофе шоп ажиллуулдаг гэх, ам бүл 1, Улаанбаатар хот, * дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай О овогтой Ц.Ц /РД:********/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц  нь үргэлжилсэн үйлдлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй атлаа **** улсын дугаартай "Тоёота приус 30" маркийн тээврийн хэрэгслийн дугаарыг ****  гэх улсын дугаараар сольж, 2021 оны 09 дүгээр сарын 24- ний өдөр 16 цагаас 22 цагийн хооронд **  дүүргийн 26 дугаар хороо "**** " хотхоны ****  дугаар байрны гадна буюу иргэн Д.М-ийн гэрийнх нь гаднаас "***-н " маркийн хар өнгөтэй *** улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон "Энканто” спорт цогцолбор, "Шангрилла" худалдааны төв, "Өгөөмөр" авто зах, Хан-Уул дүүргийн "Хансс Вилл" хотхоны 103 дугаар байр, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, петровис ШТС-д бензин авах гээд явах хүртэл нь араас нь даган хууль бусаар мөрдөн мөшгөсөн, 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагаас **  дүүргийн 26 дугаар хороо "Парк вийб" хотхоны ****  дугаар байрны гадна буюу гэрийнх нь гаднаас иргэн Д.М-г "***-н " маркийн хар өнгөтэй *** улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, "Номин" худалдааны төвийн гадна очих хүртэл араас нь дагаж хууль бусаар мөрдөн мөшгөсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Ц нь үргэлжилсэн үйлдлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй атлаа **** улсын дугаартай "Тоёота приус 30" маркийн тээврийн хэрэгслийн дугаарыг ****  гэх улсын дугаараар сольж, 2021 оны 09 дүгээр сарын 24- ний өдөр 16 цагаас 22 цагийн хооронд **  дүүргийн 26 дугаар хороо "**** " хотхоны ****  дугаар байрны гадна буюу иргэн Д.М-ийн гэрийнх нь гаднаас "***-н " маркийн хар өнгөтэй *** улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон "Энканто” спорт цогцолбор, "Шангрилла" худалдааны төв, "Өгөөмөр" авто зах, Хан-Уул дүүргийн "Хансс Вилл" хотхоны 103 дугаар байр, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, петровис ШТС-д бензин авах гээд явах хүртэл нь араас нь даган хууль бусаар мөрдөн мөшгөсөн, 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагаас **  дүүргийн 26 дугаар хороо "Парк вийб" хотхоны ****  дугаар байрны гадна буюу гэрийнх нь гаднаас иргэн Д.М-г "***-н " маркийн хар өнгөтэй *** улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, "Номин" худалдааны төвийн гадна очих хүртэл араас нь дагаж хууль бусаар мөрдөн мөшгөсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 37х/,

Хохирогч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49х/,

Хохирогч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-51х/,

Гэрч Д.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 72/,

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч цолтой Д.Б-н камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 89-92х/,

"Дамно" ХХК-ийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн СБ2-22-704 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 159-161х/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 168-169х/,

Гэрч Г.Умөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 61х/,

Яллагдагч Ц.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэн /2-р хх-ийн 65х/,

Яллагдагч Э.Бмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 63х/ зэрэг  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ц.Ц нь өөрт холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.М-д учирсан хохирол хор уршиг байхгүй байх  тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Ц т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан “...Оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...” үүргийг хүлээлгэж түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан ****  гэх улсын дугаар 1 ширхэг, хар өнгийн 2 нүдний дуран 1 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, гав 1 ширхгийг цагдаагийн байгууллагад шилжүүлж, 4 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогтой Ц.Ц /РД:**********/-ийг мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Шүүгдэгч Ц.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Ц.Ц-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Ц  нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын саналыг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, ****  гэх улсын дугаар 1 ширхэг, хар өнгийн 2 нүдний дуран 1 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, гав 1 ширхгийг цагдаагийн байгууллагад шилжүүлсүгэй.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ТҮВШИНТӨГС