Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                               

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч М.Берикбол,

Хохирогч М.Б*******н,

Хохирогч Д.Д*******а,

Хохирогч Д.Н*******а,

Хохирогч Х.Д*******а,

Хохирогч Д.У*******г,

Хохирогч Ц.П*******н,

Хохирогч Т.Б*******н,

Хохирогч Л.Г*******дын өмгөөлөгч Д.Буяндалай,

Хохирогч  Д.У*******гийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Хохирогч Г.Ц*******н өмгөөлөгч Н.Баттөмөр,

Шүүгдэгч Ц.Б*******р, Ц.П*******н, Б.Б*******х, Г.А*******р, Т.Б*******н нарын өмгөөлөгч Д.Доржханд,

Шүүгдэгч Д.Д*******мын өмгөөлөгч Б.Амаржаргал,

Шүүгдэгч Ж.Н*******н өмгөөлөгч Г.Түвшинтөгс,

Шүүгдэгч Д.Ш*******ж, О.Д*******н, Д.Т*******р нарын өмгөөлөгч  Л.Цогтбаяр,

Шүүгдэгч Д.Т*******рын өмгөөлөгч Д.Содномдорж,

Шүүгдэгч Л.Б*******ын өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч Д.Т*******ын өмгөөлөгч Б.Манлайбаяр,

Шүүгдэгч Ц.Н*******ын өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Ж.Н*******, Ц.Б*******р, О.Д*******н, Д.Ш*******ж, Ц.П*******н, Д.Т*******, Б.Б*******х, Т.Б*******н, Г.А*******р, Д.Д*******м, Д.Т*******р, Л.Б*******, Ц.Н******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цогзолмаагийн Б*******р, Оросоогийн Д*******н, Дашпэлжээгийн Ш*******ж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэдэн-Ишийн П*******н, Тэгшчулууны Б*******н, Дашпэлжээгийн Ш*******ж, Батбуянтын Б*******х, Гомбожавын А*******р, Дашцэрэнгийн Т*******, Оросоогийн Д*******н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оросоогийн Д*******н, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэмбэрэлийн Д*******м, Должингийн Т*******р, Батбуянтын Б*******х, Гомбожавын А*******р, Цэдэн-Ишийн П*******н, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оросоогийн Д*******н, Жүрмэдийн Н*******, Дашпэлжээгийн Ш*******ж, Цэдэн-Ишийн П*******н, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лхагвасүрэнгийн Б*******, Цогтбадрахын Н*******, Жүрмэдийн Н*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лхагвасүрэнгийн Б*******, Оросоогийн Д*******н, Жүрмэдийн Н*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лхагвасүрэнгийн Б*******, Оросоогийн Д*******н, Батбуянтын Б*******х, Жүрмэдийн Н*******, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батбуянтын Б*******х, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оросоогийн Д*******н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лхагвасүрэнгийн Б*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэмбэрэлийн Д*******м, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Оросоогийн Д*******н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жүрмэдийн Н*******, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дэмбэрэлийн Д*******м нарт холбогдох эрүүгийн 203805410400 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүдэгч нарын холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч  Ц.Б*******р, О.Д*******н, Д.Ш*******ж, Ж.Мөнх-Очир нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2020 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө иргэн Б.А*******ын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлсан, мөн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан Киа Вонго-3 загварын 48-70 УНҮ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан ба нийт 5,104,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Д*******н нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-р баг 19 дүгээр гудамжинд 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Я.Бурмаагийн эзэмшлийн Тoyota Prius 30 маркийн 0473 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүх талын цонхны шилийг хагалсны *******ас 870,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Д*******н нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1-р багийн нутаг дэвсгэрээс хохирогч Д.Зоригоогийн өмчлөлийн 1 тооны үхрийг хулгайлж, 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Д*******н нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гэрэлт караокены гаднаас 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр иргэн О.Ууганбаярын эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан, 

Шүүгдэгч О.Д*******н нь 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 29-09 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Батцэцэгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч О.Д*******н нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 37 дугаар гудамжны 07 тоот хашаанаас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Ц.Ванчинзулын эзэмшлийн Эко да******* маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 975,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч  О.Д*******н нь 2021 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Улаан үзүүр гэх газраас Д.Тогтуунбаярын эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж 2,700,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Д*******н, Д.Т*******, Ц.П*******н, Б.Б*******х нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4-р багийн нутгаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хохирогч М.Б*******нгийн 12 адууг, хохирогч Д.Д*******агийн 1 адууг тус тус хулгайлсан ба мал хулгайлах гэмт хэргийг олон тооны малыг бүлэглэн машин механизм ашиглаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж, хохирогч Б*******нд 20,250,000 төгрөгийн, Д.Д*******ад 5,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

Шүүгдэгч Б.Б*******х, Ц.П*******н, Т.Б*******н нар бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 14-ний орой Хөвсгөл аймгийн Түнэл сумын Цагаан толгой гэх газраас хохирогч Д.Н*******агийн эзэмшлийн олон тооны үхрийг 12-94 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, 9,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч  Ц.П*******н, О.Д*******н, Д.Ш*******ж нар бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 25-ны өдрийн орчим Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1-р дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Л.Нямдоржийн эзэмшлийн 3 тооны сарлаг үхрийг хулгайлж 2,550,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б*******х нь 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн нутаг Бага ёл гэх газраас иргэн Д.Ганхуягийн эзэмшлийн мухар хар зүсмийн хайнагийн үнээ, мухар халтар зүсмийн сарлагийн үнээг, иргэн Д.Отгонбаатарын эзэмшлийн халзан хайнагийн шар зэрэг 3 тооны үхрийг хулгайлан иргэн Д.Ганхуягт 1,800,000 төгрөгийн, иргэн Д.Отгонбаатарт 1,500,000 төгрөгийн, нийт 3,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б*******х, Г.А*******р нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Зуны Гол гэх нэртэй газраас 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Б.Г*******дын өмчлөлийн эвэртэй хар зүсмийн хайнагийн соёолон настай эр үхэр 1, халтар зүсмийн сарлаг 1, бор алаг зүсмийн сарлаг 1, эгэл зүсмийн сарлаг 1, нийт 4 тооны малыг хулгайлж 4,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б*******х, Г.А*******р нар 2020 оны 08 дугаар сарын 10-ны үед Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 1 дүгээр багт байрлах хохирогч Б.Намхайгийн өвөлжөөний байшинд мотоцикл буюу машин механизм ашиглан очиж хаалганы цоожийг эвдэж орж, хууль бусаар нэвтэрч хурган дотортой дээл 3 ширхэг,булган малгай 1 ширхэг, манан хөөрөг 1 ширхэг, элдсэн хурганы арьс 28 ширхэг, мяндсан бүс уртаараа 10 метр, суран эдлэл 5 алд 3 хэсэг зэрэг эд зүйлийг хулгайлж 3,785,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б*******х, Г.А*******р нар бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 10-ны үед Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 1 дүгээр багт байрлах хохирогч Г.Чулуунбатын өвөлжөөний байшинд мотоцикл буюу машин механизм ашиглан очиж хаалганы цоожийг эвдэж орж, хууль бусаар нэвтэрч эсгий түрийтэй гутал, хуучны сийлбэртэй модон шатар зэрэг эд зүйлийг хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б*******х нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Бүгсийн гол гэх газраас 2020 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө иргэн Д.Эрдэнэбаярын БНХАУ үйлдвэрлэгдсэн Арвайн хурд гэдэг нэртэй хөх өнгийн мотоциклыг хулгайлж 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч О.Д*******н нь 2022 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 22-13 тоот хашаанаас хохирогч Д.Буянбатын эзэмшлийн Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн 2 дугуйг хулгайлж 740,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Д*******м нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хамтран амьдрагч Д.У*******гийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Д*******м нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Д.У*******гийг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус тус байнга зодож эрүүл мэндэд нь удаа дараа хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Д.Д*******м, Д.Т*******р нар бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутаг Шивээ гэх газраас Л.Г*******дын эзэмшлийн 29 тооны адуу, Н.Нямсүрэнгийн эзэмшлийн 1 тооны адууг тус тус хулгайлж, Л.Г*******дод 25,950,000 төгрөгийн, Н.Нямсүрэнд 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан, мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч Д.Д*******м нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Д.У*******гийг 2020 оны 09, 10, 11 дүгээр сард мөн оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус тус байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Д.Д*******м нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан зураа гэх газраас 2020 оны 12 дугаар сарын эхээр хууль бусаар 5,0557 метр куб нойтон шинэс мод бэлтгэсэн, ойн санд 15,567,339 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Д*******м нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Д.У*******гийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр эхнэрийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

Шүүгдэгч Ж.Н******* нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 17-22 тоот хашаанд байрлах хохирогч С.Баасанцэрэнгийн өвлийн байшингаас 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үхрийн хүзүүтэй хаа, ууцтай гуя, дангаараа гуя, өвчүү зэрэг махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,847,500 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч Ж.Н*******, Ц.П*******н нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн 35 дугаар гудамж 16 тоот хашаанд байрлах хохирогч Ц.Бямбадалайгийн гэрээс 2022 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө хурган дотортой эрэгтэй, эмэгтэй үстэй дээл, орчин цагийн дунд гарын мөнгөн аяга, хуучин цагийн мөнгөн аяга, булган лоовууз малгай, орчин цагийн хөөрөг, шар дурдан бүс, хүүхдийн хувцасны цүнх, эмэгтэй хүний арьсан цүнх, ууттай чихэр, 16 инчийн Самсунг маркийн нөүтбүүк, мөнгөн хослол, шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч, мөнгөн зүүлт, ээмэг бөгжний сав зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,246,000 төгрөгийн хохирол учруулсан ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч Ц.П*******н, Д.Т*******р, Ж.Н******* нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутагт байрлах байшинд 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд нэвтэрч, хохирогч Б.П*******ийн эзэмшлийн гэрээс эд зүйл хулгайлж, 4,955,000 төгрөгийн хохирол учруулсан ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч Ц.П*******н, Ж.Н*******, Д.Т*******р нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Баянгол хорооллын 2 дугаар гудамжны 6 тоотод байрлах хохирогч С.Шүрэнцэцэгийн байшингаас 2022 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 32 инчийн өнгөт зурагт, Монгол САТ станц, хар өнгийн хурган дотортой дээл, ногоон өнгийн хурган дотортой дээл монгол гутал, цааны годон гутал, пүүз, шатар, сувинер, бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,732,500 төгрөгийн хохирол учруулсан ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч Ж.Н******* нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар хороо 9 тоотод иргэн Х.Д*******агийн гэрт хууль бусаар нэвтэрч гэрээс мөнгөн аяга, мөнгөн халбага зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,560,000 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч  Ж.Н*******, Ц.П*******н, Д.Т*******р нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд байрлах хохирогч Д.Б*******нгийн байшингаас 2022 оны 03 дугаар сарын 12-ны шөнө 2 ширхэг хивсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 200,000 төгрөгийн хохирол учруулсан ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч Ж.Н******* нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэс баарнаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний орой хохирогч Ц.Одхүүгийн гар утас цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 557,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ж.Н******* нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багт байрлах White house нэртэй зочид буудалд амарч байсан Ч.Энхтөр, Б.Энхсайхан, Б.Мягмарчулуун нарын гар утсыг хулгайлан бусдад 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.П*******н, Ж.Н*******, Д.Т*******р нар бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутагт байрлах хохирогч А.Баасаннямын эзэмшлийн байшинд нэвтэрч, эд зүйл хулгайлж 855,000 төгрөгийн хохирол учруулсан, ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч Ц.П*******н, Ж.Н*******, Д.Т*******р нар бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Б.Энхбаатарын байшинд нэвтэрч эд зүйл хулгайлж, 11,100,000 төгрөгийн хохирол учруулсан ба уг гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч Ц.П*******н, Ж.Н******* нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 43 дугаар гудамж 16 тоот хашаанд байрлах хохирогч Д.Борын байшингаас 2022 оны 03 дугаар сарын 08-ны үед калибр бууны сум 25 ширхэг, дунд гарын мөнгө аяга, төмөр тэмдэг, Самсунг С-7 маркийн гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 730,900 төгрөгийн хохирол учруулсан ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч Ж.Н*******, Л.Б******* нар бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын  24-нөөс 25-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 45-24 тоотод хохирогч Г.Намсрайдоржийн эзэмшлийн байшингийн цонхыг хөшин орж, 5 ширхэг хивс, 49 инчийн зурагт, виски, архи зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 4,362,000 төгрөгийн хохирол учруулсан ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч Л.Б******* нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн  8-21 тоот байшинд нэвтэрч хохирогч М.Цолмонгэрэлийн эзэмшлийн 42 инчийн өнгөт зурагт 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, үнэртэй ус 1 ширхэг, монетон бугуйн гинж 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 885,000 төгрөгийн хохирол учруулсан ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч Л.Б******* нь 2022 оны 04 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-р багт байрлах Далай Амгалан дэлгүүрийн гаднаас хохирогч С.Батжаргалын эзэмшлийн 93-02 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлах, завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

Шүүгдэгч Л.Б******* нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 18-р гудамж 18 тоотод байх хашаанд байсан Б.Мөнхцэцэгийн эзэмшлийн шар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 875,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ж.Н******* нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт Т.Б*******нтай хувийн таарамжгүй харилцааны *******ас маргалдаж, *******ар гарын шуу хэсэгт нь заазуураар хатгаж зүүн шуунд шарх бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ж.Н******* нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 21-09 тоотоос 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэн Л.Түвшинжаргалын эзэмшлийн гар утсыг түүний эзгүй хойгуур хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 346,900 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч О.Д*******н, Ж.Н*******, Д.Ш*******ж нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 3 дугаар багийн нутагт хохирогч Г.Ц*******н эзэмшлийн амбаарт нэвтэрч үхрийн сүвээтэй цул гуя 17 ширхэг, үхрийн хүзүү, сэрээтэй хаа 8 ширхэг,  үхрийн ууц нууртай гуя 9 ширхэг, үхрийн хавиргатай хаа 13 ширхэг, үхрийн өвчүү 8 ширхгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 24,140,000 төгрөгийн хохирол учруулсан ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч  Л.Б******* нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар хороонд байх нийтийн байранд өрөө түрээсэлж байсан Ү.Гантулгын модон авдраас 2022 оны 05 дугаар сарын 28-ны үед эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг 1,150,000 төгрөгийн хохирол учруулж үйлдсэн,

Шүүгдэгч Л.Б*******, Ц.Н******* нар бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 09-10-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгойн 14-05 тоотод оршин суух хохирогч З.Л*******ын гэрт нэвтэрч Монел маркийн зурагт 1 ширхэг, модны хөрөө 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч,  хулгайлах гэмт хэргийг 480,000 төгрөгийн хохирол учруулж үйлдсэн,

Шүүгдэгч Л.Б*******, Ц.Н******* нар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгойн 10-18 тоотод хохирогч А.Сэндмаагийн эзэмшлийн монгол гэрт нэвтэрч 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч А.Сэндмаад 300,000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч Ж.Н******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 17-03 тоотод хохирогч Ц.П*******нтэй хэрүүл маргаан үүсгэж, *******ар түүний биед хутгаар цээж, зүүн суга, зүүн шанаа хэсэгт зүсэж шарх, зүүн нүдний зовхинд гараар цохиж цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч О.Д*******н нь Хөвсгөл аймгийн Мөрөн 5 дугаар багийн 7-9 тоотод байрлах хохирогч Т.О*******ы байшинд 2022 оны 07 дугаар сарын 23-24-ний хооронд цонхоор нь нэвтэрч, 43 инчийн Енжой нэртэй зурагт, Акира брэндийн индукцэн плитк, хромын гутал, LG маркийн Q6 гар утас, Самсунг S-4 загварын гар утас, эрэгтэй хүний мөнгөн бүс, эрэгтэй хүний хүзүүний мөнгөн гинж, үнэртэй ус 2 ширхэг, үүргэвч цүнх, жинсэн яак, куртик, газын плитк зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,179,900 төгрөгийн хохирол учруулсан ба уг гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

Шүүгдэгч Ц.П*******н, Т.Б*******н, Д.Ш*******ж нар бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн нутаг Сангийн далайн Ягаан хадны өвөлжөө гэх газраас иргэн Н.Лхагвасүрэнгийн эзэмшлийн 3 тооны үхрийг хулгайлж 3,270,000 төгрөгийн хохирол учруулсан ба мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн  гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Б*******р,О.Д*******н, Д.Ш*******ж, Ж.Мөнх-Очир нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2020 оны 09 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө иргэн Б.А*******ын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлсан, мөн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан Киа Вонго-3 загварын 4870 УНҮ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан ба нийт 5,104,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Ц.Б*******р,О.Д*******н, Д.Ш*******ж, Ж.Мөнх-Очир нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2020 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө иргэн Б.А*******ын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлсан, мөн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан Киа Вонго-3 загварын 48-70 УНҮ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан ба нийт 5,104,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан  тухай тэмдэглэл (1-р хавтас 6-р тал),

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтас 9-14-р тал),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (1-р хавтас 15-16-р тал),

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (1-р хавтас 19-р тал),

Автомашин худалдах худалдан авах гэрээ (1-р хавтас 17-р тал),

Хохирогч Б.А*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2020 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 3 үхрээ хулгайд алдсан байсан. Манай гэрээс хар өнгийн маркийг нь сайн мэдэхгүй байна. Мөнх нарны гэрэл гэсэн бичигтэй 22 инчийн зурагт, оёдлын машин, эрэгтэй хүний хоёр, эмэгтэй хүний гурван ширхэг нийт таван дээл, эмэгтэй хүний арьсан гутал, баадантай торго, даавуу зэрэг эд зүйл алдагдсан байсан. ...Алдагдсан үхрүүдээ бүртгэж үзэхэд хар халзан, хөх, халтар, ягаан эрээн зүсмийн хязаалан насны 4 тооны үхэр алдагдсан байхаар нь сумынхаа хэсгийн төлөөлөгч болон багийн даргад мэдэгдсэн. ...Би дээрх алдагдсан зүйлүүдээсээ 3 тооны үхэр буюу хар халзан, хөх, халтар зүсмийн үхрүүдийг амьдаар нь олж авсан. Мөн хулгайд алдсан 5 ширхэг дээл, 1 ширхэг эмэгтэй гутал, 3 ширхэг торго, 2 ширхэг давуу, зурагт, оёдлын машинаа олж авсан. Одоо 1 тооны ягаан эрээн зүсмийн үхрээ олж аваагүй байгаа. Энэ үхрийг маань бараг алаад нядалсан юм шиг байна лээ, малыг маань уяж явсан уяанууд нь цус болчихсон байсан...гэх мэдүүлэг (1-р хавтас 24-25, 27-28 тал),

Шүүгдэгч О.Д*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Архи ууж дууссаны дараа Б*******р Хөвсгөл аймгийн Рашаант сум руу явчхаад ирье гэж хэлсэн. Тэгээд Машинд Ш*******ж мөнгөөрөө түлш хийж бид гурав Рашаант руу явахаасаа өмнө Мөрөн сумын 10 дугаар хорооны Түмэн нэртэй хүнсний дэлгүүрээс 2 шил 0,75 граммын хараа архи болон идэж уух эд зүйлс авсан. Би яг ямар нэртэй газар очсоныг мэдэхгүй байна. Ямар ч байсан гүүрээр гарч даваа даваад цаад бургастай хөндий рүү орж байсан. ...унтаж байтал Б*******р хувцаснаас татаж сэрээгээд машинд үхэр ачмаар байна гэж надад хэлсэн. Би машинаас буутал айлын өвөлжөөний цагаан хашаан дотор тоог нь санахгүй байна нэлээн олон үхэр ачсан байсан. 3 үхрийн толгойнд уяа хийн ногтолж хашаанаас уясан байсан. Тэр үед Ш*******ж байхгүй байсан. Тэгээд Б*******р бид хоёр машины ачаан дээр эхнийхээ эр үхрийг ачиж байтал Ш*******ж өвөлжөөний цаад талаас зурагт оёдлын машин барьсан ирж байсан. ******* зурагт оёдлын машины талаар асуутал өвөлжөөний байшингаас авсан юм гээд машины арын суудал дээр тавьчхаад дахиад цааш явсан. Б*******р бид хоёрыг 2 дахь үхэр ачиж байтал Ш*******ж мөн бөөн их зүйл тэвэрсээр машин дээр ирсэн. Авч ирсэн зүйлээ машины арын суудал дээр тавьсан. Тэдгээр эд зүйлийг хартал эмэгтэй хүний гутал, дээлийн өнгө, эмэгтэй түрүүвч зэрэг эд зүйлс байсан. Ш*******ж хэлэхдээ түрүүвчинд мөнгө байсан гэж хэлж байсан...Үхрээ ачаад Мөрөн сум руу 01 цаг болж байхад орох гээд явж байсан бөгөөд Ш*******ж барьж явсан. Тэгтэл бид гурвыг цагдаагийн машин хөөсөн. Хөөж байх үед Б*******р машинаас гарч зугтаасан. Түүний дараа Ш*******ж Б*******р ах зугтаасан юм чинь хоёулаа машинаа орхиод зугтаая гэж хэлээд бид хоёр зугтаасан. ... н.Б*******р, Мөнх-Очир нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн Рашаант сумын хохирогч н.А*******ын 3 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан үйлдлийн тухайд Мөнх-Очир, Б*******р бид 3 үхрийг ачсан. Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин орон байранд нэвтэрсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үхрийг хашаанаас н.Б*******р бид хоёр аваад машинд махыг нь ачих гэхэд Мөнх-Очир эд зүйлүүд машинд ачсан байсан. Орон байр руу Б*******р бид хоёр огт дөхөөгүй...” гэх мэдүүлэг (1-р хавтас 66-69, 124-125 тал),

Шүүгдэгч Ц.Б*******рийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 3 тооны үхрийг Ш*******ж, Д*******н нартай бүлэглэн хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. Харин орон байрнаас эд зүйл хулгайлсан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д*******н бид хоёрыг үхэр ачиж байх хооронд Ш*******ж айлын байшин руу явж байсан. Д*******н бид хоёрыг машиндаа малаа ачаад дуусахад машин дотор зурагт, дээл, оёдлын машин гэх мэт зүйлүүдийг хийчихсэн байсан. Би тухайн үед Ш*******жийг юу авчраад хийчихсэн юм бэ гэж асуухад би авсан юмаа гэж хэлж байсан. Тийм болохоор орон байранд нэвтэрч хулгай хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэх мэдүүлэг (1-р хавтас 71-72, 122-123-р тал),

Шүүгдэгч Д.Ш*******жийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...Ц.П*******н, Т.Б*******н нартай 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн Буянт багийн 3 тооны үхэр авсан, Ц.Б*******р, Ж.Мөнх-Очир нартай А*******ын 3 тооны үхэр, эд зүйл авсан гэдэг дээр болон орон байранд Ж.Мөнх-Очир бид хоёр орж эд зүйл авсан. 3 тооны үхрийг Ц.Б*******р, О.Д*******н хоёр хаанаас яаж ачсаныг мэдэхгүй, бид хоёр хамаагүй...гэх мэдүүлэг (1-р хавтас 30-31, 127-р тал),

Гэрч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр би Их-Уул сумаас Рашаант сум руу гэр лүүгээ явж байсан юм. Харих замдаа буюу Рашаант сумын 2 дугаар багийн нутаг Монгол толгой гэх газарт мотоциклоороо явж байгаад оройн 18 цагийн үед Энхбаярын /эхнэр нь А*******/ намаржааны доохон талд ногоон өнгийн давхар кабинтай бүхээтэй Вонго маркийн 48-70 улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байсан. ...тухайн тээврийн хэрэгслийн жолоочийн суудал дээр 1 залуу, жолоочийн хойд талын суудал дээр 2 залуу байсан. Би жолоочоос та нар хаа хүрч яваа юм бэ гэж асуухад дугарахгүй байснаа надаас чи хаа хүрээд явж байгаа юм бэ гэж асуусан. Их-Уул сум руу явчхаад буцаж явна гэсэн шууд хөдлөөд явчихсан... гэх мэдүүлэг (1-р хавтас 32-33-р тал),

Гэрч С.Амарб*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...48-70 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 5 дугаар сард Улаанбаатар хотоос 6 сая төгрөгөөр худалдаж авч байсан. ...намайг Улаанбаатар хотод байхад 9 дүгээр сарын дундуур манай үеэл Б*******р ах модонд явчхаад ирье гээд аав Содномсүрэнгээс манай машиныг гуйгаад авч явсан байсан. Ингэж авч явснаасаа хойш Б*******р ах сураггүй болчихсон... гэх мэдүүлэг (1-р хавтас 34-р тал),

Ашид билгүүн ХХК-ийн орлогын баримт (1-р хавтас 38-р тал),

Ашид билгүүн ХХК-ний хохирогч Б.А*******ын хулгайд алдагдсан эд зүйл 1,104,000 төгрөг, 4 үхрийн үнэ 4,000,000 төгрөг, нийт 5,104,000 төгрөг гэх хөрөнгө үнэлгээний тайлан (1-р хавтас 39-42-р тал),

Ашид билгүүн ХХК-ний С.Амарб*******нгийн эзэмшлийн 4870 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн дундаж үнэ 6,500,000 төгрөг болохыг тодорхойлов гэх хөрөнгө үнэлгээний тайлан (1-р хавтас 43-44-р тал),

Шүүгдэгч Ц.Б*******рээс хохирогч Б.А*******ын Хаан банкны данс руу 50,200 төгрөгийг орлого хийсэн тухай Хаан банкны орлогын баримт (1-р хавтас 167-р тал),

Шүүгдэгч О.Д*******нгээс хохирогч Б.А*******ын Хаан банкны данс руу 50,000 төгрөгийг орлого хийсэн тухай Хаан банкны орлогын баримт (1-р хавтас 168-р тал) зэргийг,

Шүүгдэгч О.Д*******н, Д.Т*******, Ц.П*******н, Б.Б*******х нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4-р багийн нутгаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хохирогч М.Б*******нгийн 12 тооны адууг, хохирогч Д.Д*******агийн 1 тооны адууг тус тус хулгайлсан ба мал хулгайлах гэмт хэргийг олон тооны малыг бүлэглэн машин механизм ашиглаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, хохирогч Б*******нд 20,250,000 төгрөгийн, Д.Д*******ад 5,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч  Б.Б*******х, Ц.П*******н, Т.Б*******н нар бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 14-ний орой Хөвсгөл аймгийн Түнэл сумын Цагаан толгой гэх газраас хохирогч Д.Н*******агийн эзэмшлийн олон тооны үхрийг 12-94 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, 9,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч  Ц.П*******н, О.Д*******н, Д.Ш*******ж нар бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 25-ны өдрийн орчим Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1-р дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Л.Нямдоржийн эзэмшлийн 3 тооны сарлаг үхрийг хулгайлж 2,550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч  Б.Б*******х, Г.А*******р нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Зуны Гол гэх нэртэй газраас 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Б.Г*******дын өмчлөлийн эвэртэй хар зүсмийн хайнагийн соёолон настай эр үхэр 1, халтар зүсмийн сарлаг 1, бор алаг зүсмийн сарлаг 1, эгэл зүсмийн сарлаг 1, нийт 4 тооны малыг хулгайлж 4,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч  Б.Б*******х, Г.А*******р нар бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 10-ны үед Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 1 дүгээр багт байрлах хохирогч Б.Намхайгийн өвөлжөөний байшинд мотоцикл буюу машин механизм ашиглан очиж хаалганы цоожийг эвдэж орж, хууль бусаар нэвтэрч хурган дотортой дээл 3 ширхэг, булган малгай 1 ширхэг, манан хөөрөг 1 ширхэг, элдсэн хурганы арьс 28 ширхэг, мяндсан бүс уртаараа 10 метр, суран эдлэл 5 алд 3 хэсэг зэрэг эд зүйлийг хулгайлж 3,785,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч  Ц.П*******н, Т.Б*******н, Д.Ш*******ж нар бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн нутаг Сангийн далайн Ягаан хадны өвөлжөө гэх газраас иргэн Н.Лхагвасүрэнгийн эзэмшлийн 3 тооны үхрийг хулгайлж 3,270,000 төгрөгийн хохирол учруулсан ба мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, машин механизм ашиглаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч О.Д*******н, Д.Т*******, Ц.П*******н, Б.Б*******х нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4-р багийн нутгаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хохирогч М.Б*******нгийн 12 тооны адууг, хохирогч Д.Д*******агийн 1 тооны адууг тус тус хулгайлсан ба мал хулгайлах гэмт хэргийг олон тооны малыг бүлэглэн машин механизм ашиглаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, хохирогч Б*******нд 20,250,000 төгрөгийн, Д.Д*******ад 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /3-р хавтас, 179-р тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /3-р хавтас 187-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /3-р хавтас 185-р тал/,

Гэмт хэргийн талаар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3-р хавтас 180-184-р тал),

Хохирогч М.Б*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4-р багийн нутагт мал маллаж амьдардаг малчин хүн байгаа  юм.  Би 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр адуугаа бэлчээрээс нь оруулж ирээд бүртгээд гаргасан. Тэгээд 12 сарын 24-ний өглөө адуугаа хайхад ор сураггүй алга болсон байсан. Би тэр хавиараа адуугаа хайгаад нэлээн явчихлаа. Тэгээд сураг гарахаар нь өчигдөр Мөрөн суманд ирээд байж байна. Миний алдсан адуу хурдан удмын, уяж уралдуулж байсан хүрэн азаргатай, хурдан удмын сартай хүрэн гүүтэй бараан голдуу зүсмийн 1 содон алаг морьтой, 1 хээр морьтой нийт 12 тооны адуу байсан. ...адуунаасаа 8 адууг нь хүлээж авсан. ...алаг морь, хээр морь хоёр олдохгүй байгаа юм... гэх мэдүүлэг (3-р хавтас 191-р тал),

Хохирогч Д.Д*******агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай хүү Шинэбилэг 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр надтай утсаар яриад танай саарал морь манай эндхийн Б*******н гуайн адуунд гүйж орчхоод байсан чинь алга болчихлоо. Тэдний адуу алга болсон сурагтай байна, та цагдаа дээр очиж тэмдэглүүлээрэй гэж хэлсэн...гэх мэдүүлэг (3-р хавтас 194-р тал),

Шүүгдэгч О.Д*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би П*******нтэй хамт 2021 оны 12 дугаар сарын 20-д гаргаад одоо яг хэдний өөр байсныг нь санахгүй байна галт сумын машинд суугаад Төмөрбулаг суманд замдаа буусан. Тэгээд гол гараад хэсэг явж байтал айлын хэсэг адуу байсан. Тухайн үед орой харанхуй болсон байсан. Бид хоёр тэр адууг туугаад айлын хаваржааны хашаан дээр туугаад хээр морь, хүрэн морь 2 барьж аваад бид нэг, нэгээр унаад үлдсэн адууг хашаанаас гаргаад туугаад явсан. Тэдгээр адууг тууж яваад элстийн арын хогийн цэгийн тэнд адуугаа хаяад унаж явсан 2 морио адуунд нь тавиад аймаг руу орж ирсэн. Маргааш нь П*******н бид 2 Б*******хийнд очоод мотоциклыг нь гуйж аваад тэр мотоциклоор явж элстийн ар ороод тууж яваад ирсэн адуунаасаа хээр морь барьж аваад нядалсан. Махыг нь шуудайнд хийж ганзагалж оруулж ирээд П*******нгийнд амбаарт хийж орхисон. Маргааш нь би махыг ганцаараа авч гарж зараад 640,000 төгрөг болсон. ...тэгээд мөнгөө П*******нгийн авч очоод Пүүжий ахад 170,000 төгрөг өгсөн, өөрөө би 170,000 төгрөг авсан. Т******* мөнгө зээлээч гэхээр нь 100,000 төгрөг өгсөн. ...тэгээд маргааш нь адуугаа П*******н бид хоёр хогийн цэгийн тэндээс мотоциклоор туугаад хөх толгой руу гаргасан. Тэндээс би Т******* руу яриад найз ганц, хоёр адуу танайд аваачаад гаргачихмаар байна гэхэд Т******* найз нь одоо мөрөн орох гэж байна гэж хэлсэн. Пүүжий ах бид 3 далангийн ард уулзаад Т*******ыг би цааш нь мотоциклоороо сундлаад адуугаа туугаад явсан. П*******н аймаг ороод Б*******хтэй хамт гарч ирнэ гээд Мөрөн явсан. би Т*******той хамт адуугаа тууж очоод хашаанд нь хашчихаад байж байтал хойноос П*******н, Б*******х нар цагаан Приус-20 маркийн машинтай ирсэн. Бид нэг архи хувааж уугаад адуугаа нядалъя гээд гарсан. Хашсан адуунаас нэг азарга, нэг гүү гаргаад нядалж байтал машины гэрэл гараад ирж байгаа харагдахаар нь адуугаа гаргасан. П*******н, Б*******х 2 хашаа даваад зугтсан. Би тэндээ байж байгаад баригдсан. ...би бол Б*******хтэй янз бүхийн юм яриагүй. Пүүжий ах юу гэж ярьсан байсныг мэдэхгүй. Б*******хийг аваад ирнэ гээд явсан дагуулаад ирсэн. Тэгээд Б*******х нээх олон юм ярилгүй адуу нядлалцсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 229-230-р тал/,

Шүүгдэгч Б.Б*******хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би тухайн үед П*******нг гуйхаар нь олны өтгийн тийшээ айлын гадаа хүргэж өгсөн. Би тэнд хулгайн адуу мал хашсан байгааг ямар мэдсэн биш энэ зүйл ангийг зөвшөөрөхгүй байна...маргааш нь буюу 12 дугаар сарын 29-ний өдөр П*******н намайг дуудахаар нь гэрт нь очиход Үерт рүү явъя гэхээр нь би машинаараа П*******нтэй үерт рүү явсан. Тэгээд очиход Т*******ын хашаанд 10-аад тооны адуу хашаатай байсан. Тэдгээр адуунаас Т*******, Д*******н, П*******н бид нар барьж аваад азарга, гүү хоёр нядлаад янзалж байтал машины гэрэл гараад ирж яваа харагдсан. Би өмнө нь асуудалтай байсан болохоор хэрэг биш боллоо гэж бодоод хойшоо гараад зугтаасан... ” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 234, 244, 13-р хавтас 57-58-р тал),

Шүүгдэгч Ц.П*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би Д*******нгийн хамт 2021 оны 12 дугаар сарын 20-д гаргаад одоо яг өдрийг нь санахгүй байна. Галт суманд машинд суугаад Төмөрбулаг сумын Тээл бригадын голын зах дээр буусан. Тэгээд цаашаа явж байтал айлын 10 гаруй тооны адуу байсан. Тухайн үед орой харанхуй болсон байсан. Д*******н бид хоёр тэр адууг туугаад айлын хаваржааны хашаанд хашаад алаг морь, саарал морь 2 барьж аваад бид нэг, нэгээр нь унаад үлдсэн адууг туугаад Мөрөн сумын урд элстийн ард хогийн цэгийн тэнд орхисон...Унаж явсан морио Мөрөн сум руу дөхөж ирээд адуундаа буцаад очих байх гээд тавьсан. Маргааш нь Д*******н бид хоёр Б*******хийнд очоод мотоциклийг нь гуйж аваад тэр мотоциклоор явж элстийн ар ороод тууж ирсэн адуунаасаа хээр морь барьж аваад нядалсан. Махыг нь шуудайнд хийж ганзагалж орж ирээд манай амбаарт хийж орхисон. Тэгээд тэр оройноо Д*******н бид хоёр Т*******ынд очиж Д*******н Т*******той уулзаад тэднийд адуугаа тууж очиж 2 адуу янзалж авахаар болсон. Тэгээд маргааш нь тэр махыг ганцаараа авч яваад зараад 640,000 төгрөг боллоо гэсээр ирсэн. Тэр мөнгөнөөс 170,000 төгрөг авсан. Д*******н 170,000 төгрөг авсан. ...Т*******од 100,000 юм уу 150,000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгөөр нь архи авч уусан. Тэгээд маргааш нь адуугаа Д*******н бид 2 хогийн цэгийн тэндээс мотоциклоор туугаад хөх толгой руу гаргасан. Тэндээс орой бүрий болгоод Д*******н, Т******* 2 Т*******ынх руу тууж явсан. Би гэртээ ирээд Б*******хийг дуудаад араас нь цагаан өнгийн Приус-20 машинаар очсон. Бид нар 1 архи хувааж уугаад гарч хашаанд хашсан байсан адуунаас нэг хүрэн азарга, нэг хүрэн гүү барьж аваад унагаад нядалж байтал машины гэрэл гараад ирж байгаа харагдахаар нь Б*******х бид 2 хүн ирлээ гээд хаяад хашаа даваад зугтаасан...Б*******х яг Т*******ынд очоод хэрэгт оролцсон. Би Б*******хийг дуудаад Д*******н тэр 2 адууг туугаад явсан. Араас нь очиж янзлах ажил байна хүргээд өгөөч гээд хамт очоод тэнд архи уугаад адуу нядалсан...” гэх мэдүүлэг (3-р хавтас 226-227-р тал),

Шүүгдэгч Д.Т*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манайд найз Д*******н Пүүжий гэх ахтай ирсэн. Миний тухайд бол Д*******н танай хашаанд 2 адуу нядалъя хөлс мөнгийг нь өгнө гээд байхаар нь би хашаандаа адуу нядлахыг зөвшөөрсөн. ...Д*******н зүгээр зүгээр асуудал байхгүй хөгшин чинь иймээ тиймээ асуудал гарвал өөрөө асуудлаа даана гэж хэлсэн. ...маргааш нь харанхуй бүрий болж байхад Д*******н мотоциклоороо 10-аад тооны бараан адуу тууж ирсэн. Тэр адуугаа шууд манай хашаанд хашсан. ...тэгээд байж байтал манайхтай айл байдаг хадам ах Пүүжий мөрөнгөөс машинтай ирсэн. Пүүжий ахыг дагаж цагаан өнгийн приус-20 маркийн машинтай Б*******х, П*******н нар ирсэн. ...эхний адууг нядлаад хоёр дахь адууг янзалж байхад доороос 2 машины гэрэл гарч байсан. Гэрэл асаад дээшээ доошоо яваад байсан. ...гэртээ ороод сууж байтал гаднаас цагдаа Д*******нг барьчихсан орж ирсэн... Д*******н, П*******н нартай 12 тооны адуу Д*******агийн 1 тооны адуу гэж байна. Цагдаа ирэхэд би эд нарыг хулгай хийсэн гэж мэдсэн. Д*******н 2 адуу гаргах гэсэн юм гээд авч ирсэн. 10 гаруй тооны адуу ирснээс 2 тооны адууг гаргаж бусад нь үлдсэн. П*******н, Д*******н хоёр тууж ирсэн. Б*******хийг би сайн санахгүй. Д*******н Пүүжий ах хоёр сүүлд ирсэн... Би маргааш нь нийллэгтэй мөнгө байдаггүй гэсэн чинь Доржоо надад мөнгө зээлье гээд 100,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 232-р тал/,

Гэрч Б.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д*******н Т******* Төгсөөгийн эхнэр Отгоо нар манайд өглөө орж ирэхдээ Д*******нгээс Отгоо 150,000 төгрөг авч байсан. Тэр мөнгийг зээлж байна гэл үү тиймэрхүү юм ярьж байсан. Би эд нарын нарийн ширийн асуудлыг нь нэг их мэддэггүй юм...”гэх мэдүүлэг (3-р хавтас 196-р тал),

Ихэрмөрөн-Аудит ХХК-ний үнэлгээчин Б.Мядагмаагийн М.Б*******нгийн 12  тооны адуу 20,250,000 төгрөг, Д.Д*******агийн 1 тооны адуу 5,000,000 төгрөг гэх хөрөнгө үнэлгээний тайлан (3-р хавтас 203-204-р тал) зэргийг,

Шүүгдэгч Б.Б*******х, Ц.П*******н, Т.Б*******н нар бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 14-ний орой Хөвсгөл аймгийн Түнэл сумын Цагаан толгой гэх газраас хохирогч Д.Н*******агийн эзэмшлийн олон тооны үхрийг 12-94 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, 9,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (4-р хавтас 01-р тал),

Хохирогч Д.Н*******агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 12 сарын 14-ний орой малаа хотлуулчхаад сумын төв орж эхнэр хүүхэд дээрээ очиж хоноод өглөө 09 цагийн үед Түнэл сумын 4-р баг Харганд байх гэртээ очсон юм. Хонио бэлчээгээд үхэр дээрээ очоод хартал 6 тооны үнээ 2 тооны тугал дутуу байхаар нь ойр хавийн газруудаар явж эрж хайсан юм. Цагаан толгой руу уруудтал 2 тугал маань байж байсан юм. Цааш тугалын мөр дагаад явтал жалганд 5 үхрийн маань гэдэс 3 үхрийн толгой байхаар нь очиж үзээд цагдаад мэдэгдсэн юм...Нас нийлсэн мухар хүрэн хайнагийн үнээ, нас нийлсэн эвэртэй улаан үнээ, нас нийлсэн эрээн нүүртэй улаан сувиа үнээ, хязаалан насны хойд 2 хөл нь цагаан хар халзан сувиа үнээ, нас нийлсэн эвэртэй хар хүрэн Монголын сувиа үнээ, улаан хүрэн зүсмийн халзан хязаалан насны сувиа үнээ зэрэг 6 тооны үхэр байсан юм...Бүгд махны чиглэлийн бухын төл учир мах нь гарц сайтай байдаг иймээс 1 үхрээ 1.500.000 төгрөгөөр үнэлж байна, нийлээд 9.000.000 төгрөгөөр үнэлнэ. Хэрэв амьд байсан бол хавар гэхэд 6 тугалтай үнээ зогсож байх байсан...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр үхэр маань бүрэн байсан юм. Үхрээ орой болгон гэртээ авч ирдэг юм. Үхрээ алга болох шөнө Цагаан толгойд намаржаан дээрээ орхисон юм. Тэр шөнө алга болсон...би гомдолтой байна...үнэлгээтэй танилцахад бол 6 үхэр 9,300,000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Надад Б*******х гэдэг хүн 2022 оны 06 дугаар сард 2,500,000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг (4-р хавтас 8-9, 11-р тал),

Шүүгдэгч Б.Б*******хийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 12 сарын 10-даар П*******нгийнд очиход хүмүүс архи ууж байсан. Б*******н бол бараг тасарсан байсан. П*******нгийн хашааны гадна Б*******нгийн машин байсан. Би угаасаа архи уудаггүй болохоор П*******нгийнд очоод архи дарс уугаагүй. П*******нтэй би идэшний ганц нэг юманд яваад ирэх үү гэж ярьсан. П*******н ч тэгье гээд Б*******нгийн машинаар явахаар болсон. Б*******н нилээн муудсан байсан. Б*******нд машины хойд хэсэг рүү суулгаад би жолоо бариад явсан. Б*******н болоод машинд ороод л унтаад өгсөн. Би Түнэл сум руу явж байгаад замд хэдэн үхэр харагдахаар нь бэлчээр дээр нь жалганд барьж аваад 5 үхэр унагаж нядалсан. Тэдгээр таван үхрийн нэг нь хар халзан, гурав нь улаан хүрэн, нэг нь бас хар л юм байх шиг байсан. Зүсийг нь гэхдээ яг нарийн сайн мэдэхгүй байна шүү харанхуй байсан болохоор. Тэдгээр үхрийн гурав нь томхон биетэй юм байсан. Хоёр нь бяруу шүдлэн багцааны баг шиг биетэй үхэр байсан. Нэг нь бол хайнагийн үнээ байсан бусад нь монгол үхрүүд байсан. Тэдгээр үхрүүдийг нядлаад Б*******нг сэрээж ачилцаад захын хойд талд 4-р хороонд байдаг Сэргэлэн гэдэг ченжид утсаар ярьж байгаад аваачиж хашаанд буулгасан. Сэргэлэн бол тухайн үед гэртээ байгаагүй. Эмнэлэгт хэвтэж байна гэсэн. Би тэр махаа буулгуулаад Сэргэлэнгийнд тооцоо хийх гээд үлдсэн. Б*******н П*******н хоёр тэндээс харихаар явсан. Би тэр орой такси бариад гэртээ харьж хоносон. Маргааш нь П*******нгийнд очиход Б*******н П*******н хоёр архи уугаад байж байхаар нь тус бүрд 800,000 төгрөг л өгсөн санагдаад байна. Дараа нь П*******нд хаа гуя өгсөн. Б*******нд бас нэг гуя өгсөн. Би гурван үхрийн махыг тушаагаад нэг үхрийн махыг нь хот руу өртэй байсан хүндээ идшинд өгч явуулаад, үлдсэн нэг үхрийн махыг П*******н Б*******н хоёртой хувааж авсан...”гэх мэдүүлэг /4-р хавтас 42 тал/,

Шүүгдэгч Ц.П*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 12 сарын 24-ний үед Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл 4-р багийн нутгаас бэлчээрт байсан 12 тооны бараан хүрэн зүсмийн голдуу адууг Д*******нгийн хамт замын машинд сууж очоод бэлчээрээс нь тууж эзэнгүй хашаанд хашаад тэндээс хоёр морь барьж аваад тэр хоёр морио унаж адууг нь тууж ирсэн. Адуу тууж явахад замаас айлын аргамжаатай байсан морь шөнө тасарч нийлсэн. Бид хоёр адууг элстийн арын хогийн цэгийн тэнд аваачиж хоёр морио тавиад үлдээсэн. Тэгээд маргааш нь Б*******хийнд очоод бид хоёр авч ирсэн адуугаа харчхаад ирье гээд Б*******хийн гадна хашаанд нь байсан хөх өнгийн мустанг-5 маркийн мотоциклийг авч унаж яваад элстийн ар орж тэр адуунаас 1 хээр морь барьж авч нядлаад махыг нь авч шуудайнд хийж ганзагалаад Мөрөнд ирсэн. Тэр адууны махаа манай амбаарт хийж хадгалсан. Тэгээд нөгөөдөр нь буюу 2021 оны 12 сарын 28-ны өдөр Д*******н манай нэг найз байдаг юм гээд очиж уулзахаар болоод Д*******н бид хоёр Үертийн аманд байдаг Т******* гэх залуугийнд очсон. Д*******н бид хоёр тэднийд очиж пиво уугаад адуу мал гаргах талаар ярилцаж тохироод тэдний хашаанд аваачиж янзлахаар болсон. Тэгээд Д*******н бид хоёр Т******* түүний эхнэр Отгоо нарын хамт дөрвүүлээ орой бүрий болж байхад Мөрөнд манай гэрт ирсэн. Би Б*******хийг дуудаад манайд хүрээд ирэхээр нь Д*******н тэр хоёр хамт явж 1 хээр морины махаа тушаагаад ирсэн. Тэр хоёр ирэхдээ надад 640.000 төгрөг боллоо гэж хэлсэн. Тэр мөнгөнөөс Т******* түүний эхнэр Отгоо нарт 150.000 төгрөг бэлнээр өгсөн, Б*******хэд 150.000 төгрөг өгсөн. Үлдсэн 340.000 төгрөгийг Д*******н бид хоёр хувааж авсан. Бид нар мөнгөө хувааж авчхаад салцгаасан. Т*******ынд Д*******н бид хоёр очихдоо маргааш нь буюу 2021 оны 12 сарын 29-ний өдөр адуугаа аваачиж хашаанд нь нядлахаар ярьж тохирсон байсан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 12 сарын 29-ний өглөө Т******* хөдөөнөөс орж ирсэн. Д*******н бид хоёр хөх мотоциклоор яваад хогийн цэгээс адуугаа туугаад явж байтал нэг залуу морьтой ирэхээр нь би нэг хээр морь үзэгдэв үү гэсэн чинь манай гадаа уяатай байна гэхээр нь нэг их яриагүй яваад өгсөн. Тэр морь нь шөнө адуу тууж явахад аргамжаан дээрээсээ нийлсэн морь мөн байсан. Би тэр морийг тууж явсан адуунд нийлсний дараа ногтыг нь авч хаясан. Бид хоёр адууг туугаад хөх толгойн тэнд аваачсан. Тэндээс Т******* Д*******н хоёр хөх өнгийн мустанг-5 маркийн мотоциклоор Т*******ынх руу туугаад явсан. Би Мөрөнд үлдээд араас нь Б*******хийн цагаан приус-20 маркийн автомашинаар очсон. Тэнд очоод нэг шил 0.75л хэмжээтэй архи хувааж уугаад гарч хашсан байсан адуунаас азарга гүү хоёрыг барьж аваад нядалж янзалж байтал машины гэрэл гараад ирж байхаар нь Б*******х бид хоёр хашаа даваад хойшоо зугтаасан...”гэх мэдүүлэг /4-р хавтас 34-35, 40-р тал/,

Шүүгдэгч Т.Б*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эхнэр Амаржаргалын хамт Төмөрбулаг сумын Тээл 04-р багийн нутгаас Мөрөн суманд өдөр 14 цагийн үед орж ирсэн. Мөрөнд орж ирээд Мөрөн сумын 12-р баг 11-18 тоотод байх ээж Тэгшчулууныд очиж хоносон. Тэгээд би маргааш өглөө 11 цагийн үед хөдөөнөөс унаж ирсэн 1294 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй өмнө хамт гэмт хэрэгт холбогдон ял шийтгэл эдэлж байсан П*******нгийнд очсон. Намайг тэдний очиход машиндаа сэрэхэд П*******н, Б*******х нар хээр ирчихсэн үхэр унагаасан байсан. Би сэрээд харахад тэнд 20 гаран тооны үхэр байхад нь хамт хоргоож нэмж 4 тооны үхэр хамт унагаалцсан. Тухайн үхэр нь нийт монголын 5 үхэр нядалсан. Тэр үхэр дотор 2 үнээ, 3 шидлэн үхэр байсан. Зүс нь болохоор содонгоос хар халзан шүдлэн, бусад нь улаан зүсмийн үхэр байсан. Би бусад үхрийн зүсийг сайн санахгүй байна. Тэр хоёроос хаана ирсэн талаараа асуухад Түнэл сумын нутагт явж байна гэж хэлсэн. Би тухайн үед үхэр хулгайлж байна гэдгийг мэдсээр байж өөрөө хамтран оролцсон. Миний машиныг тухайн үхэр дээр очихдоо Б*******х унаж очсон байсан. Бид гурав тухайн үхрийг нядалчхаад ачаад Мөрөн сум руу ороход шөнийн 00 цаг болж байсан гэж санаж байна. Би үхэр нядалсан газраас машинаа жолоодож орж ирсэн. Мөрөн суманд орж ирээд 04-р хороонд захын хойно айлын хашаанд үхрийн махаа байшингийн тампорт оруулсан. Би тухайн хашааны хаягийг хараагүй, ногоон хаалгатай хашаа байсан. Би одоо тухайн айлын хашааг олохгүй байх, Б*******х тэр хашааг надад зааж өгсөн. Б*******х тэр мах буулгасан айлд үлдээд П*******н бид хоёр тэднийд очиж хоносон. Маргааш өдөр нь П*******нгийн гэрт намайг байхад Б*******х тэднийд ирээд хашааны гадаа дуудаж гаргаж ирээд П*******н бид хоёрт тус бүр 1,000,000 төгрөг өгчхөөд явсан. Би тэндээсээ шууд Төмөрбулаг сумын Тээл багт байх гэртээ харьсан. Манай эхнэр эмнэлгийн ажилтай үлдсэн...” гэх мэдүүлэг /4-р хавтас 19-20, 37-38-ртал/,

Гэрч Б.Сэргэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 сарын 16, 17-ны үеэр санагдаж байна миний 95659111 дугаарын утас руу Б.Б*******х залгаад манай нэг ах хүү машины наймаа хийж байгаа юм ямар ч асуудалгүй 3 үхрийн мах өгье гээд дахин дахин залгаад байхаар хүч тарга нь хэр юм гайгүй мах юм байгаа биз дээ гэсэн чинь тарган үхрүүд байна гэж байсан. Тэгээд надаас мах хэдэн төгрөгийн үнэтэй байгаа вэ? гэж асуухад гайгүй тарган үхэр 1 кг нь 8000 төгрөгийн үнэтэй байгаа гэж хэлсэн. Тэгээд манай гэр болох Мөрөн сумын 4-18-19 тоотод авч очоод хиллээд орхичих гэсэн чинь мөнгийг нь яах юм бэ? гэж Б.Б*******х надаас асуусан. Тэгэхээр нь өөрийн охин Зулаад хэлээд ээжийнхээ картаас мөнгө аваад өгчих гэж хэлсэн. 3 үхрийн мах нь 2,600,000 орчим болсон. Тэр мөнгийг нь картаас авч бэлнээр нь өгсөн...Би Б*******хийг өгч байна гэж ойлгоогүй. Б*******х ярихдаа манай нэг ах хүү машины өлтөгөнд өгч байгаа гэж яриад байхаар нь би тэр гурван үхрийн махыг авсан юм. Тэгээд өмнө нь мэдүүлэг өгөхдөө хэлээгүй юм...Бичиг баримт нь байгаа юу гэж асуухад байгаа гэж хэлсэн. Тэгэхдээ яг өөрийн биеэр шалгасан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (4-р хавтас 13-14, 16-17-р тал),

Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2145617200620 дугаартай: ...Хөвсгөл аймгийн иргэн Д.Н*******агийн хулгайд алдагдсан гэх 6 толгой үхрийн нийт үнэлгээг 9,300,000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна... гэх үнэлгээний тайлан  /4-р хавтас 25-26-р тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /6-р хавтас 184-р тал/,

Шүүгдэгч Ц.П*******н, О.Д*******н, Д.Ш*******ж нар бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 25-ны өдрийн орчим Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1-р дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Л.Нямдоржийн эзэмшлийн 3 тооны сарлаг үхрийг хулгайлж 2,550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (4-р хавтас 60-р тал),

Хохирогч Л.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 25-нд очиж бүртгэхэд гурван сарлаг дутсан байсан. Тэдгээр сарлагууд чихэндээ бахь имтэй, ташааны хэсэгт улбар шар будагтай зүсэлбэл 1 хар, хоёр бор сарлаг байсан. Насны хувьд бүгд шүдлэн насны сарлагууд байсан. Нэлээн хэд хоногийн дараа манай Билэгсайхан гэдэг ах Эгийн нуурын шар хөндий гэдэг газарт эзэнгүй айлын хаваржааны хашаан дээр үхрийн гэдэснүүд байна гэхээр нь очиж үзээд гар утсан дээрээ зураг дарж авсан нэлээн хэд хоногийн дараа очиж үзсэн тул мөр алга байсан. Тэнд үхрийн гэдэс 3 ширхэг байсныг үзээд манай алга болсон үхрүүдийг нядалсан байна гэж бодсон ...гэх мэдүүлэг, /4-р хавтас, 63-р тал/,

Шүүгдэгч Ц.П*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 20-ны үед Д*******н, Ш*******ж бид гурав архи ууж байхад Д*******н хойшоо хөдөө айлд оччихоод ирье гэсэн. Тэгээд бид нар Мөрөн сумаас гараад Нисэх өнгөрөөд Арбулаг сумын нутаг руу явсан. Явж байхад айлын эзэнгүй хашааны ойролцоо нэлээн хэдэн үхэр байхаар нь талыг нь хашаад гурван сарлаг үхэр барьж аваад хашаад дотор нь нядлаад махыг нь ачиж оруулж ирээд Д*******н, Ш*******ж хоёр үзүүрийн нэг кантнертай хашаанд аваачиж ченжид тушаасан. Мөнгө төгрөгийг нь маргааш нь Д*******н, Шараваа хоёр л авсан. Надад 500,000 төгрөг өгсөн. Шараваа тэр ченжид барьцаанд тавьсан байсан машинаа авсан гэсэн. Хэдэн төгрөг болсныг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /4-р хавтас 87-88-р тал/,

Шүүгдэгч О.Д*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 20-ны үеэр П*******н, Ш*******ж нарын хамт Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Нисэх онгоцны буудлаас цаахан талаа эзнийг нь мэдэхгүй айлын үхрээс 3 тооны сарлаг үхэр нядалж авч Мөрөнд оруулж ирж Баатар гэдэг ченжид зарсан. ...Шараваа Баатарт 1,000,000 төгрөгийн өртэй байсан юм билээ. Тэр өрөө дараад 500,000 төгрөгийг Пүүжий ах авсан. Надад 100,000 төгрөг өгчхөөч ах гэсэн чинь Пүүжий ах Шарваагаас ав чиний 500,000 төгрөгийг Шараваа өрөндөө өгчихлөө гэж байсан...гэх мэдүүлэг /4-р хавтас 93-р тал/,

Шүүгдэгч Д.Ш*******жийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 20-ны үед гэртээ байж байтал 15:00 цагийн үед Д*******н, П*******н нар манайд ногоон өнгийн машинтай ирсэн. ...тэр хоёр хөдөө явна гэхээр нь би машинд нь суугаад явсан. ...унтаад сэрэхэд айлын эзэнгүй хаваржааны хашааны гадна ирсэн байсан. Д*******нг дуудахаар нь би сэрсэн юм. Тэгээд гадаа гарч харахад хашаан дотор гурван сарлаг үхэр унгаагаад өвчсөн байсан. Би тэр үхрүүдийг хөл гуя хийхэд нь хамжилцаад ачиж Мөрөнд орж ирсэн. ...Арбулаг сумын нутгаас гурван үхрийг нядалж авч ирсэн. ...Д*******н  Баатар гэдэг ченж рүү утасдаад тэр нь аваад ир гэхээр нь аваачиж тушаасан. Тэр үхрүүдийг тушаагаад 1,650,000 төгрөг болсон. Би Баатарт машинаа 1,000,000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан. Машинаа аваад өрөө дарсан. Д*******н, П*******н үлдэгдэл мөнгийг Баатараас авсан байхаа...” гэх мэдүүлэг /4-р хавтас 90-91-р тал/,

Гэрч Б.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 10-ны үед О.Д*******н, Д.Ш*******ж нар манайд ирээд том машинаар түлээ ачиж банкны мөнгө олж хийх гэсэн юм. Энэ  машиныг түр барьцаанд үлдээгээд хэдэн төгрөгийн хэрэг байна гэж гуйгаад байсан. Тэгээд би цагаан өнгийн машин үлдээгээд надаас 1,200,000 төгрөг аваад явсан.  2021 оны 12 сарын 23, 24-ний үед 18 цаг өнгөрч байхад намайг ажил дээрээс буугаад гэр лүү явж байтал миний утас дуугарахаар нь автал Оросоо овогтой Д*******н гэдэг залуу байна гэж ярьсан. Д*******н ярихдаа зээлсэн мөнгөнийхөө оронд мах авах уу гэхээр нь мах авахгүй, махаа зарчхаад мөнгөө авчирч өгөөд машинаа ав гэж хэлтэл зах хаачихсан байна. Та авчхаач гээд манай гэрт хүрээд ирсэн. Би зээлсэн мөнгөө авахын тулд авч ирсэн махыг нь авахаар болсон юм...”гэх мэдүүлэг /4-р хавтас, 68-70-р тал/,

Ихэрмөрөн-Аудит ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2245617200043 дугаартай иргэн Л.Нямдоржийн 3 толгой сарлаг үхрийн үнэлгээг 2,550,000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлэв гэх хөрөнгө үнэлгээний тайлан /4-р хавтас 75-76-р тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-р хавтас 6-19, 6-р хавтас 20-35-тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-р хавтас 20-26 тал/ зэргийг,

Шүүгдэгч Б.Б*******х, Г.А*******р нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Зуны Гол гэх нэртэй газраас 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Б.Г*******дын өмчлөлийн эвэртэй хар зүсмийн хайнагийн соёолон настай эр үхэр 1, халтар зүсмийн сарлаг 1, бор алаг зүсмийн сарлаг 1, эгэл зүсмийн сарлаг 1, нийт 4 тооны малыг хулгайлж 4,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч  Б.Б*******х, Г.А*******р нар 2020 оны 08 дугаар сарын 10-ны үед Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 1 дүгээр багт байрлах хохирогч Б.Намхайгийн өвөлжөөний байшинд мотоцикл буюу машин механизм ашиглан очиж хаалганы цоожийг эвдэж орж, хууль бусаар нэвтэрч хурган дотортой дээл 3 ширхэг,булган малгай 1 ширхэг, манан хөөрөг 1 ширхэг, элдсэн хурганы арьс 28 ширхэг, мяндсан бүс уртаараа 10 метр, суран эдлэл 5 алд 3 хэсэг зэрэг эд зүйлийг хулгайлж 3,785,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6-р хавтас 16-19 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6-р хавтас 23-23, 25, 28-30-р тал/,

Хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6-р хавтас 31-32-р тал/,

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /6-р хавтас 34-35-р тал/,

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6-р хавтас 36-37-р тал/,

Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /6-р хавтас 38-39-р тал/,

Шүүгдэгч Б.Б*******хийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... А*******ртай уулзаад Шинэ-Идэр сумын төвөөс ойрхон байх айлын өвөлжөөний байшинд орж эд зүйл хулгайлсан. Айлын байшин дотроос хурган дотортой дээл, хурганы арьс зэргийг аваад Цагаан бургасны даваан дээр Төмөрбулаг сумын хэсгийн төлөөлөгчтэй таараад мотоциклоо хаяад А*******р бид хоёр мод руу зугтаасан...А*******р бид хоёр Төмөрбулаг сумын Зуны гол гэх газраас хохирогч Г*******д гээд айлын 4 тооны жижиг үхрийг хулгайлж нядлаад Батмөнх гэж хүнд зарсан. Дээрх хулгайлсан эд зүйлээ хамт орхиод зугтаасан учир хэсгийн төлөөлөгч Энхбаяр аваад эздэд нь хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг /6-р хавтас 76, 167-р тал/,

Шүүгдэгч Г.А*******рын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Мөрөн сумаас Б*******х бид 2 бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй Төмөрбулаг сумын зун гол гэх газар очоод би машин барьж явсан. Б*******х явган яваад үхэр тууж “Доргоны сайр” гэх газар айлын өвөлжөөний хашаан дээр хашаад 3 сарлаг нэг хайнагийн эр үхэр байсан. Эвэртэй хар хайнагийн шар, бор, хар, зэгэл зүсмийн 3 сарлагийн эр үхэр байсан. Хэний үхэр гэдгийг мэдэхгүй. Хашиж байгаад барьж аваад нядалсан. Нядалсан махаа машиндаа ачаад мөрөн явж байхад замд цагаан бургасны даваа уруудаж байгаа машин эвдэрсэн.  Б*******х утсаар ярьж унаа олж ирнэ гээд явсан. хэсэг байж байгаад бүхээгтэй Бонго маркийн тээврийн хэрэгслээр Д*******а машин барьж явсан нэг хүн, Б*******х нар ирсэн. Б*******х Мягмардоржтой утсаар ярьж мөрөн оруулж намайг гудамжинд буугаад байж бай гээд явсан. махаа зарлаа гэсээр буцаж тэр 3-лаа ирсэн. Мөрөн сумын 13 дугаар баг Б*******хийн дүүгийн байшинд хоноод маргааш нь замын унаагаар хот явсан. ...надад 300,000 төгрөг өгсөн...Төмөрбулаг сумын төвд танил болох Б*******хтэй тааралдсан. Б*******х хөх өнгийн Арвайн хурд нэртэй мотоциклтой явж байсан. Тэгээд Б*******х намайг Шинэ-Идэр сум руу явж хүнтэй уулзъя хамт явах уу гэхээр нь би хамт явахаар болсон юм. ...тэгээд нэг айлын өвөлжөөн дээр очоод 2-лаа энэ айлын байшинг ухаж үзье гэж ярилцсан. Жижигхэн пүнзний цоожийг төмрөөр цохиж эвдээд Болд нэг ууттай юм гаргаж ирсэн. Би гадна хүн харж хоцорсон байсан. Тэгээд буцаад явж байтал их хадтай уулын урд бас нэг өвөлжөөн дээр өвөлжөөний хашааны баруун захад байсан нэлээн том байшингийн цонхыг төмөр болон автерикаар хөшиж эвдэж орсон. Тэр байшингийн авдар савыг ухаж байгаад 2-3 ширхэг хурган дотортой дээл, хурганы арьс зэргийг авч шуудайнд хийгээд ганзагалаа шууд аймгийн төв орохоор явж байгаад Цагаан бургасны даваан дээр Төмөрбулаг сумын хэсгийн төлөөлөгч  Энхбаяртай тааралдсан. Хэсгийн төлөөлөгч Энхбаяр ирээд мотоциклоос бариад авахаар нь Б*******х бид хоёр хаяад явган зугтчихсан. ...бид нийт 2 айлын өвөлжөөний байшинд орж эд зүйл авсан... гэх мэдүүлэг /6-р хавтас 138-139, 164, 169-170-р тал/,

Хохирогч Б.Г*******дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 сарын 28-ны өдөр би Мөрөн ороод байж байтал манай хамаатны Чаминчулуун надад утсаар хэлэхдээ Төмөрбулаг сумын 4 дүгээр баг Доргоны сайр гэх газарт 4 үхэр нядлагдсан байна. Танай үхэр байна гэхээр нь манай эхнэрт үзүүл гэж хэлчхээд Төмөрбулаг сумын хэсгийн төлөөлөгч рүү залгаад дуудлага өгсөн. Хэсэг байж байтал манай эхнэр залгаад манай 4 үхэр мөн байна гэж хэлсэн...”гэх мэдүүлэг /6-р хавтас 42-43-р тал/,

Хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 114/207 дугаартай “...Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын иргэн Б.Г*******дын хулгайд алдагдсан 4 тооны үхрийг нийтэд нь 4,200,000 төгрөгөөр тооцож үнэлэв...”гэх тайлан /6-р хавтас 85-86-р тал/,

Хохирогч Б.Намхайн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сард зусландаа гараад өвөлжөөндөө очиж чадаагүй байж байгаад 2020 оны 08 дугаар сарын 10-ны үед адуугаа харж яваад өвөлжөөндөө очиход манай өвөлжөөн дээр байдаг 6х8 хэмжээтэй байшингийн том монгол цоожийг эвдэж хамаг юм онгичоод овоолсон байсан. Би маргааш нь эхнэртэйгээ ирээд юмаа бүртгэж үзэхэд эрэгтэй хурган дотортой дээл 1 ширхэг, эмэгтэй хурган дотортой дээл 1 ширхэг /шинэ дээл байсан/, мөн эмэгтэй хурган дотортой дээл 1 ширхэг, эрэгтэй буудаг булган малгай 1 ширхэг, орчин үеийн бор саарал судалтай манан хөөрөг 1 ширхэг, элдсэн хурганы арьс 28 ширхэг, гэрийн мяндсан бүс уртаараа 10 орчим метр урттай 1 ширхэг, суран эдлэл 5 алд орчим 3 хэсэг шинээр элдсэн хар сур, авдар дээр байсан 5 хошуу малын сувинерийг унагааж хагалсан байсан...”гэх мэдүүлэг /6-р хавтас 47-49-р тал/,

Гэрч Б.Д*******агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр би гэртээ өглөө 7 цагийн үед унтаж байхад манай найз Б*******х гээд залуу над руу 88401556 дугаарын гар утсаар залгаад Цагаан бургасны даваанд машин эвдрээд зогсож байна. Чи тэвштэй машин олоод ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би...4 дүгээр хороонд Зүрхээ гээд ачааны машинтай ахтай тааралдаад Цагаан бургасны даваанаас юм ачаад өгөөч гэж гуйгаад явсан. Тэгээд даваа өгсөөд явж байтал зам дээр Б*******х зогсож байсан...цааш яваад хөх өнгөтэй портер дээр очиход 4 үхрийн нойтон мах ачсан байсан. Тэр машинаас махаа Зүрхээ ахын машинд шилжүүлж ачаад Мөрөн сумын чиглэлд явж байтал замд Б*******хийн найз А*******р зогсож байсан. Тэгээд Мөрөнгийн төв рүү орж ирээд 7 дугаар хороонд Б*******х энд мах тушаагаарай гээд нэг айл зааж өгөөд Б*******х, А*******р хоёр машинаас буугаад үлдсэн. Зүрхээ ах бид хоёр махыг нь нөгөө айлд өгөөд би дансныхаа дугаарыг мах авсан айлд өгсөн...2,940,000 төгрөг шилжүүлж өгсөн. Эргээд Б*******х, А*******р хоёртой уулзаад мөнгийг нь өгсөн...” гэх мэдүүлэг /6-р хавтас 62-р тал/,

Гэрч Б.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 сарын 29-ний өдөр би гэртээ байж байхад Төмөрбулаг сумын иргэн Мягмардорж над руу 88135367 гэсэн дугаараас залгаад манай хоёр дүү 4 үхрийн мах тушаах гээд явж байгаад машин нь эвдэрсэн байна. Та гарч ирээд намайг авчаач гэхээр нь чи хаана байгаа юм гэсэн. Хилэнтийн гүүрний урд байна гэхээр нь би яваад олоогүй. Утас нь холбогдохгүй байхаар нь буцаад гэртээ ирсэн байж байтал өдөр 14 цагийн үед Мягмардорж над руу залгаад би махаа аваад ороод ирлээ. Та хаана байгаа юм гэхээр нь би гэртээ байна. Махаа аваад ир гэсэн амбаартай хөх өнгийн Бонго маркийн тээврийн хэрэгслээр ирж 4 тооны үхрийн мах байсан. 1 кг-ыг нь 5000 төгрөгөөр авсан. Нийт 2,940,000 дансаар шилжүүлж өгсөн. Би хулгайн мах гэдгийг мэдээгүй гарал үүслийн бичиг гэж надад гараар бичсэн цаас өгсөн...”гэх мэдүүлэг /6-р хавтас 64-р тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний Криминалистикийн шинжээч Д.Өнөбатын 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 25 дугаартай дүгнэлт:

1. Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги 29755 дугаартай, замаг 16510 дугаартай гар хийцийн галт зэвсгээр нь буудлага үйлдэх боломжтой.

2. Шинжилгээнд хариуцуулах загвараар ирүүлсэн 2 ширхэг сумны хошуу мэт зүйл нь сумны хошуу мөн. Харин ямар сумны хошуу болохыг тогтоох боломжгүй.

3. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг сумын хошууг сангийн анги 29755 дугаартай, замаг 16510 дугаартай гар хийцийн галт зэвсгээр буудагдсан эсэхийг тогтоох боломжгүй...гэх дүгнэлт /12-р хавтас 27-29-р тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /6-р хавтас 184-р тал/,

“Ашид билгүүн” ХХК-ны 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ-820/13 дугаартай “...иргэн Б.Намхайн хулгайд алдагдсан эд зүйлсийг 3,785,000 төгрөгөөр тооцож үнэлэв...”гэх тайлан /6-р хавтас 91-95-р тал/,

Хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2145617200103 дугаартай “...Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Ц.Гиймаагийн 3568 СЭА улсын дугаартай Хуандэй Портер маркийн автомашины үнийг 850,000 төгрөгөөр үнэлэв...”гэх тайлан /7-р хавтас 1-2-р тал/,

Орон байранд нэгжлэг хийх тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл /7-р хавтас 225-р тал/,

Нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7-р хавтас 226-228-р тал/ зэргийг,

Шүүгдэгч Ц.П*******н, Т.Б*******н, Д.Ш*******ж нар бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт багийн нутаг Сангийн далайн Ягаан хадны өвөлжөө гэх газраас иргэн Н.Лхагвасүрэнгийн эзэмшлийн 3 тооны үхрийг хулгайлж 3,270,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /18-р хавтас 195-р тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /18-р хавтас 197-203-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /18-р хавтас 204-205-р тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /18-р хавтас 206-р тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /18-р хавтас 207-210-р тал/,

Хохирогч Н.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...2022 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө сувай болон эр нийт 50 тооны үхрээ өөрийн ах Мөнхбатын өвөлжөө болох Завхан аймаг Их-Уул сумын Хуягт багийн Сангийн далайн Ягаан хадны өвөлжөө гэх газар руу бэлчээгээд тухайн өдрийнхөө орой үхрээ дурандах үед 50 тооны үхэр бүрэн байсан. 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө сумын төв явах замаараа үхрээ дурандах үед Ягаан хадны өвөлжөө болон өвөлжөөний урд талд том шувуу эргээд байхаар нь очтол миний өөрийн үхрээс 3 тооны үхэр нядалсан байсан. Тэгээд би гэртээ очоод тэнгэр хангай онгойх үед хэсгийн төлөөлөгчдөө дуудлага өгсөн. Миний нядлагдсан үхрүүд бол Сартай борлог зүсмийн сарлагийн нас бие гүйцсэн эр үхэр, зүүн чих бахь имтэй, Хар ягаан зүсмийн, сарлагийн нас бие гүйцсэн үнээ, бахь имтэй, цагаан зүсмийн сарлагийн шүдлэн эр үхэр, бахь имтэй ийм үхэр нядлагдсан махыг нь аваад явсан байсан. Намайг ягаан хадны өвөлжөөнд очих үед хонины хашааны үүдний шонд саравчтай хар хөх малгай, хашаан дотор 12 шийр, цагаан үхрийн сүүлтэй шир байсан. Хашааны урд талын харганы захад 3 толгой, 1 хааны яс, 1 гуяны яс, өвчүүний яс, 3 үхрийн цээжний яс гэх мэт шувуу идсэн яснууд байсан. Хашаан дотор 2 газарт малын сэвс байсан. Би тухайн үед хэсгийн төлөөлөгч рүү дуудлага өгчхөөд буцаж ирээд цагдаа ирэхийг хүлээгээд *******д ч хүрэлгүй байх үед шувуунууд тухайн ясны мах үсийг идээд дууссан, яс толгой л үлдсэн. Мөн нэг бор модон иштэй хутга үлдсэн байсан. Би эр үхрээ 2,000,000 төгрөгөөр, үнээгээ 1,300,000 төгрөгөөр, шүдлэн үхрээ 800,000 төгрөгөөр үнэлнэ. Надад нийт 4.100.000 төгрөгийн хохирол учраад байна...”гэх мэдүүлэг /18-р хавтас 216-217-р тал/,

Шүүгдэгч Ц.П*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...бид 3 тухайн малын хашааны ард машинаа тавиад хүлээж байгаад харанхуй болох үед 21-22 цагийн орчимд тэнд байсан үхрүүдийн талыг нь хашаа руу тууж оруулаад Б*******н тамхины асаагуурын гэрэл асааж өгөөд би гурван удаа буудаж бор, хар, зэгэл өнгийн гурван үхэр унагаасан. Тэгээд тэр хашаан дотор нь буудаж унагаасан....мөрөн сум руу өдрийн 15 цагийн орчимд ирээд авч ирсэн үхрийн махыг машинтайгаа манай хашаанд оруулж тавиад Б*******н, Ш*******ж хоёр гэр, гэр лүүгээ явсан. ...махыг бэлэн мөнгөөр 400,000 төгрөгөөр аваад явсан. би махаа зарчхаад Б*******нд 300,000 төгрөгийг нь өгөөд 100,000 төгрөгийг нь би авсан... хийсэн хэрэгтээ гэмшиж байна...”гэх мэдүүлэг /19-р хавтас 27-28-р тал/,

Шүүгдэгч Т.Б*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт баг давааны залгаагаар орж ирээд Тосонгийн даваа уруудаад явж байх үед зүүн гар талд модон дунд хэсэг үхэр байсан. Тэнд очоод П*******н машины цонхоор нэг бор шаргал сарлаг үхэр рүү нэг буудаад оноогүй юм. Тэгээд тэнд байсан үхрээс бор шарга үнээ, бараан зүсмийн эр үхэр, бор өнгийн шүдлэн үхэр нийт 3 үхрийг хашаанд хийж байгаад П*******н миний эзэмшлийн Тоз-8 маркийн буугаар буудаж алсан... би бүлэглэн бусдын олон тооны малыг тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн...”гэх мэдүүлэг /19-р хавтас 12-13-р тал/,

Шүүгдэгч Д.Ш*******жийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 11 цагийн орчим П*******н ах өөрийн 88536066 дугаарын утсаар миний 89290502 дугаарын утас руу залгаад чи завтай байна уу? хоёулаа Төмөрбулаг сум руу тарваганд яваад ирье гэж залгасан. Тэр үед нь П*******н ахын гэр буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төв тоот хашаанд ирсэн. Намайг ирэх үед П*******н ах цагаан өнгийн улсын дугааргүй Х-Триал маркийн машинтай бензин тосоо хийсэн гээд ТОЗ маркийн буутай явахад бэлэн болсон байсан. Тэгээд бид хоёр замдаа Цагаан бургастайн даваа өгсөж яваад 1 шил 0.75 литрийн хараа нэртэй архи уусан. Тэгээд Төмөрбулаг сумын нутагт дэвсгэр гэх газарт Б*******н ахын гэрт очиж Б*******н ахтай архи уугаад Б*******н ахыг аваад Төмөрбулаг сум орж дэлгүүрээс архи авч уусан. Тэгээд би тасраад сэртэл нэг мод хадтай мэдэхгүй газар яваад байсан. Энэ үед Б*******н ахаас хаашаа явж байгааг асуухад манай гэр рүү явж байна гээд дахин архи ууж тасраад нэг .... айлын өвөлжөөн дээр ирсэн. Намайг сэрээд машинаас буутал айлын өвөлжөөтэй хашаан дотор 3 тооны үхэр унагаад хоёрыг нь авсан. Нэг бараан зүсмийн үхрийг өвчөөгүй байж байгаад намайг боссоны дараа өвөлжөөний урд талын модны захад чирч аваачин шулж янзлаад толгой, шийр, арьс зэргийг.... цас орж байхад жадлаад замаа олохгүй хэсэг унтаад оруулаад хөдөлсөн. Энэ үед зам харагдахгүй цас их орсон байсан. Замаа олох гэж 2 хүнээс зам асуухад зөв замд ороод Мөрөн орж ирээд би бууж үлдсэн. П*******н ах намайг Тарваганд явна гэж дагуулж яваад Б*******н ахтай уулзаад архи уугаад намайг тасраад сэрэх үед 3 үхэр унагасан байсан. Хэрхэн яаж унагасан талаар би сайн мэдэхгүй. Намайг тасраад сэрэх үед 3 үхэр унагасан. Хоёрыг нь өвчсөн, 1 бараан үхрийг нь өвчөөгүй байсан. 1 том үхэр нь бараан зүстэй байсан. Наад 2 үхрийн зүсмийг сайн хараагүй...”гэх мэдүүлэг /19-р хавтас 41-р тал/,

Гэрч Б.Дашвандангийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн орчим Завхан аймаг Их-Уул сумын Хуягт баг Тосонгийн ам гэх газраас өөрийн гэрт очихоор явж байх үед Тосонцэнгэлийн даваан дээр улсын дугааргүй цагаан өнгийн X-Триал маркийн машинтай зөрсөн. Тухайн машинд урд талын жолоочийн эсрэг талд цагаан цамцтай, урдаа калибр маркийн буу тавьсан, цайвар шар царайтай хүн сууж яваа, жолоочийг нь сайн хараагүй. Маргааш нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө цас их орсон байхад өчигдөр таарсан машин манай гэрийн араар гараад явсан их хүнд ачаатай байх шиг харагдсан...Яг зогсож уулзаагүй цонхны цаад талаас харахад цайвар царайтай, буу хөлийнхөө завсар хийсэн цагаан цамцтай, бууны хошуунд үнэгний чих хадсан цагаан малгай өлгөсөн явсан. Би хараад танина...”гэх мэдүүлэг /18-р хавтас 219-220-р тал/,

Гэрч Н.А*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайх Завхан аймгийн Их-Уул сумын Хуягт баг Хясааны гол гэх газарт намаржиж байгаа юм. 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө 08 цагийн үед морио аргамжаанаас нь аваад явж байтал улсын дугааргүй цагаан өнгийн Х-Триал маркийн автомашин явж байгаад зогсоод надаас зам асуусан юм. Тэгээд би зам зааж өгөөд явуулсан. Тухайн машинд 3 эрэгтэй хүн явсан. Улсын дугааргүй, цагаан өнгөтэй муухан өнгө үзэмжтэй машин байсан...Би хаанаас яваа талаар асуухад Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумаас яваа гэж хэлсэн...Мөн байна энэ хүн машин жолоодож явсан жолооч нь мөн байна хажууд нь бас их бор залуу, ард нь бас нэг хүн байсан...”гэх мэдүүлэг /18-р хавтас 222-223-р тал/,

Гэрч Б.Цэрэнбалжирын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн : “...2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өглөө 08 цагийн орчим гэрийн цас малтаж байх үед манай гэрийн хойд талд дунд оврын суудлын цагаан өнгийн машин ирж зогсоод зам хаашаа вэ гэж асуусан. Би зам зааж өгтөл ухас гээд давхиад явсан. Тухайн машин их хүнд ачаатай бололтой харагдсан. Цагаан өнгийн улсын дугааргүй өнгө үзэмж тааруухан дунд оврын жийп машин байсан. Жолооч нь саарал өнгийн далбагар малгайтай 30-40 орчим насны хүн харагдсан. Сүүлд бодоод байхад машины марк нь Х-Триал гэж санагдаад байна. Энэ машин Тосонцэнгэлийн даваа талаас ирээд мөрөн орох зам асууж ирсэн. Тэр өдөр маш их цас орсон байсан тул мосттой машин л явахаар байсан. Би энэ зам мэдэхгүй ямар хачин машин явна гээд тухайн үед гайхаад өнгөрсөн. Машиныг бол хараад танина. Жолооч нь бууж ирж зам асуугаагүй цонхоо онгойлгоод зам асуухад царайг нь харсан. Тухайн иргэнийг нүүр тулж харвал танина. Фото зурган дээр байгаа машин тэр өдрийн машин байна. Зүүн талын урд хаалга хонхорхой байсан. Энэ 2 иргэний зүүн талд зогсож байгаа бие жижиг, саарал малгай, хар хувцастай нь машин унасан явсан...”гэх мэдүүлэг /18-р хавтас 228-229-р тал/,

Гэрч Б.Отгончимэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө 07 цагийн орчим гэрийн үүдний цасаа малтаж байх үед нэг цагаан өнгийн ямар нэгэн дугаар номергүй машин ирж зогсоод Хөвсгөл явдаг зам хаана байна гэж машины жолооч асуугаад би зам тэнд байгаа гэж гараар зааж өгөөд явуулсан. Өөр зүйл би мэдэхгүй байна. Үдээс хойш л сонсоход Лхагвасүрэнгийн 3 үхрийг нядлаад явж гэж дуулсан. Дугаар номергүй цагаан суудлын дундаж машин байсан...”гэх мэдүүлэг /18-р хавтас 231-р тал/,

Гэрч Д.Эрдэнэжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Төмөрбулаг сумын тээл 4 дүгээр багийн засаг дарга хийдэг хүн байгаа юм. Т.Б*******н, Ц.П*******н нар манай багийн иргэн гэдэг утгаараа таньдаг. Шарка гэдэг хүнийг танихгүй. Би 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө Төмөрбулаг сумын Тээл багийн төвд гэртээ байж байхад өглөө 10 цагийн үед Т.Б*******н, Ц.П*******н, хоёр бас нэг зүс танихгүй хүнтэй Цагаан өнгийн Х-Триал маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж Ц.П*******н надтай үл ялих шалтгаанаас болж маргалдаад явахдаа Тээл багийн тушаа Бүгсийн голоор гараад урд зүгт явсан. Цагаан өнгийн будганд орсон юм уу гэмээр өнгөтэй X-Триал маркийн тээврийн хэрэгсэл байсан. Дотор нь тайрмал гэмээр богинохон Тоз-8 маркийн нэг буу модон иштэй хоёр сүх, хоёр хутганы нэг нь цайвар шаргалдуу өнгийн иштэй харагдсан нэг хутганы өнгийг анзаараагүй. Ц.П*******н өмнө малын хулгайн гэмт хэргээр ял эдэлж байсан ба Төмөрбулаг суманд бүртгэлтэй боловч Мөрөн суманд амьдардаг. Т.Б*******н Төмөрбулаг сумын 4 дүгээр баг Тээл гэх газар оршин суудаг ба 2022 оны намраас мөрөн суманд амьдарч байгаа. Өмнө ял эдэлж байсан. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг...”гэх мэдүүлэг /18-р хавтас 237-238-р тал/,

Завхан аймгийн Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээч Н.Эрдэнэцэцэгийн 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 15 дугаартай: ...нийт дүн 3,270,000 төгрөг...”гэх дүгнэлт  /18-р хавтас 247-р тал/ зэргийг,

Шүүгдэгч О.Д*******н нь 2021 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Улаан үзүүр гэх газраас Д.Тогтуунбаярын эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж 2,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч О.Д*******н нь 2021 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Улаан үзүүр гэх газраас Д.Тогтуунбаярын эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж 2,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (3-р хавтас 61-р тал),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (3-р хавтас 63-64-р тал),

Хохирогч Д.Тогтуунбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2021 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Бүрэнтогтох сумын Бүрэн-Хаан 2 дугаар багийн нутаг Улаан үзүүр гэдэг газраас бэлчээрт байсан үхрээсээ 2 тооны үхрийг хээр нядлаад газар дээр нь 2 үхрийн сэвс гүзээг нь гаргаж хаяад аваад явсан байсан. Би маргааш өдөр 11 цагийн орчим манай 2 үхэр нядлагдсан талаар анх мэдсэн...би улаан хүрэн зүсмийн хязаалан гун, нэг нь хүрэн алаг зүсмийн соёолон шар зэрэг 2 тооны Монгол эр үхэр хулгайд алдсан юм...би хязаалан хүрэн зүсмийн гуныг 1 сая 500 мянгад, хүрэн алаг зүсмийн соёолон шар 1 сая 800 мянгад үнэлж байна...би гомдолтой байна алдсан үхрээ төлүүлж, хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (3-р хавтас 69-70-р тал),

Шүүгдэгч О.Д*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “… би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр найз Баянмөнхтэй Цагаан-Уул хүнсний зах дээр тааралдсан. Тэгэхэд Баянмөнх намайг Цагаан-Уул сум руу идшинд хамт явалцаад өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд Пажиро маркийн 67-34 ХӨВ улсын дугаартай машинаар яваад шөнө 23 цагийн орчим Цагаан-Уул сум руу орж ахынд нь хоносон. Тэгээд би 2021 оны 11 дүгээр сарын 16-ны үдээс хойш найз Баянмөнхийн машиныг аваад Бүрэнтогтох сумын Бүрэнхаан баг руу ирж тус багийн нутаг Улаан үзүүр гэдэг газраас 2 үхэр нядалж аваад Цагаан-Уул сум руу буцсан. Намайг Баянмөнхтэй уулзахад 1 цаг өнгөрч байсан. Би ганцаараа явсан. ...нэг алаг үхэр, хүрэн эр үхэр тос, жижиг 2 үхэр байсан. ...би 2 тооны үхэр хулгай хийж авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (3-р хавтас 73-75-р тал),

Гэрч О.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... би 2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө Цагаан-Уул суманд хүргэн ах Батхуягийн гэрт хоносон. Харин 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн орчим найз Д*******н найздаа машинаа өгчих найз нь ахындаа очоод ирье гэж хэлээд миний машиныг авч яваад шөнийн 02 цагийн орчим ирэхдээ 2 үхрийн мах ачиж ирсэн. Энэ ******* үхрийн мах вэ гэж асуухад найз нь ахаасаа энэ хоёр үхрийг авсан юм. Чи эндээс идэш хоол хүнсээ авах юм чинь найз нь бас хоол хүнсээ хамт аваад оръё гэж бодоод идшээ аваад ирлээ гэж хэлсэн...Д*******н надаас машин авахдаа ганцаараа байсан. Би хамт яваагүй болохоор хэн нэгэн хүнтэй хамт явсан эсэх талаар мэдэхгүй байна...би тээврийн хэрэгслээ 3 сая төгрөгөөр худалдаж авсан...миний өөрийн хүнсэнд хэрэглэх 1 үхэр, 1 адуу, 4 богийн махандаа гарал үүсэл, мал эмнэлгийн бичиг авсан байгаа. Харин Д*******нгийн авсан 2 үхрийн маханд гарал үүсэл байхгүй. Миний авсан баримттай хамт аваад явъя гэхээр нь би хамт аваад аймгийн төв рүү орохоор явж байсан юм...” гэх мэдүүлэг (3-р хавтас 81-82-р тал),

Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2145617200571 дугаартай: ...Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын иргэн Д.Тогтуунбаярын хулгайд алдагдсан гэх 2 тооны Монгол эр үхрийн үнэлгээг 2,700,000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна... гэх үнэлгээний тайлан (3-р хавтас 85-86-р тал),

Шүүгдэгч Д.Д*******м, Д.Т*******р нар бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутаг Шивээ гэх газраас Л.Г*******дын эзэмшлийн 29 тооны адуу, Н.Нямсүрэнгийн эзэмшлийн 1 тооны адууг тус тус хулгайлж, хохирогч Л.Г*******дод 25.950.000 төгрөгийн, Н.Нямсүрэнд 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан, мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 203805410400 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Д.Д*******м, Д.Т*******р нар бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутаг Шивээ гэх газраас Л.Г*******дын эзэмшлийн 29 тооны адуу, Н.Нямсүрэнгийн эзэмшлийн 1 тооны адууг тус тус хулгайлж, хохирогч Л.Г*******дод 25,950,000 төгрөгийн, Н.Нямсүрэнд 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /9-р хавтас 36-р тал/,

Мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /9-р хавтас 37-42-р тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /9-р хавтас 43-44-р тал/,

Эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /9-р хавтас 45-р тал/,

Хохирогч Л.Г*******дын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус сумын Шивээ багийн Цагаан арал гэх газарт манай эзэмшлийн Халтар хээр азаргатай зөв талын гуян дээрээ цагаан үсгэн Нацагдорж тамгатай 29 тооны адуу байсан. Тэрнээс хойш адуугаа хараагүй байж байгаад 11 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш одоог хүртэл адуугаа олоогүй. Нийт 29 тооны адуу алдсан. Нийт 21 сая 600 мянган төгрөгөөр үнэлж байна...2021.03.05-нд ...миний өөрийн навчин тамга манай хул гүүний зөв талын гуян дээр дараатай байгаа, цагаан хул унага бол угаасаа эхийгээ хөхөж байгаа, хээр байдас бол им тамгагүй жижиг биетэй би шууд зүсээр нь хараад танина...2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Д*******м гэх залуу манай гэрт согтуу ирсэн байсан. Тухайн үед эхнэр Энхцэцэг маань над руу залгаад адууны сураг гаргах гэж 2 хүн ирсэн байна. Чи яаралтай хүрээд ирээч гэж хэлэхээр нь би шууд гэр лүүгээ явж очсон. Намайг гэрт очиход Д*******м гэх залуу, нэг танихгүй хүний хамтаар манай гэрт ирсэн байсан. Д*******м гэх залуутай уулзахад чи намайг адуугаа хулгайлсан гэж хүмүүст хэлсэн байна лээ, би чамайг ална, орон дотроо хэвтэж байхад чинь зодох гэж ирлээ гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгэхээр нь би чи яахаараа хүн зоддог юм бэ гэж хэлэхэд: би хулгай хийгээгүй, нэрийг минь цэвэрлэж өг гэсэн утгатай зүйл хэлсэн. Ингээд Д*******мтай ярилцаж байхад арай тайвширсан. Д*******м тайвширсныхаа дараа надтай ярилцаж байхдаа: би танай адууг хэн аваад явсныг мэднэ, энгийн машинаар яваад очих боломжгүй газар адуу чинь байгаа, адууг чинь олоод өгье надад 9 сая төгрөг өгчих, надад мөнгө өгвөл адууг чинь байгаа газрыг хэлж өгнө гэж ярьж байсан. Харин миний дургүйг хүргэвэл малын үсгүй болгож чадна шүү гэсэн утгатай зүйл ярьж байсан. Үүнээс хойш Д*******мтай дахиж уулзаагүй... 2021.07.31-нд Би өөрийн халтар зүсмийн азаргатай 29 тооны адуугаа хулгайд алдсан...Эдгээр алдсан адуунаас 1 тооны хонгор зүсмийн унага, 1 тооны халтар хээр зүсмийн даага, 1 тооны хул зүсмийн гүү хонгор унаганы эх нийт 3 тооны адуугаа олж авсан. Манай адуу алдагдах үеэр манай нутгийн Нямсүрэнгийн 1 тооны хээр зүсмийн морь хулгайд алдагдсан. Гэхдээ Нямсүрэн энэ морио манай адуунуудтай хамт олж авсан. Би хулгайд алдсан азаргаа 2 сая төгрөгөөр үнэлнэ. Тухайн азарга маань Дорнод аймгийн гаралтай хурдан удмын адуу юм. Гэхдээ би азаргаа уяж уралдуулж байгаагүй. Би тухайн адууг Нямбаатар гэдэг хүнээс 2 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Нас гүйцсэн 18 тооны гүүгээ тус бүрийг 1,000,000 төгрөгөөр, 7 тооны даагаа тус бүрийг нь 600,000 төгрөгөөр, 3 тооныхоо унагыг тус бүрийг 400,000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Би хулгайд алдсан адуугаа нутгийнхаа ойр орчмоор машинтай, мотоциклтой хүмүүс хөлсөлж хайлгасан. Алдсан адуугаа хайхад нийт 1,150,000 төгрөгийн зардал гарсан... гомдолтой байна хохирлыг минь барагдуулж өгнө үү...”гэх мэдүүлэг /9-р хавтас 56-57, 58, 60, 62-63, 64-р тал/,

Хохирогч Н.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайх 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр баг Ховолж гэх газар өвөлжөөндөө буусан. Тэгэхэд манай хул азаргатай хээр, хул, халиун, саарал алаг зүсмийн адуунууд ... бэлчиж байсан. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр адуугаа хайгаад шивээ гуанзны орчмоос хул азаргатай адуунуудаа олоод бүртгэхэд хээр зүсмийн 1 тооны адуу байхгүй байсан... 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Л.Г*******д ах над руу залгаад танаа хээр морины сураг гарлаа. Булган аймагт байж магадгүй чи хүрээд ир гэж ярихаар нь би... очсон. Булган аймгаас өөрийн хээр зүсмийн 1 тооны адууг Булган аймгийн Эрхэмзагд гэх хүний хашаан дотор байх морины чүчээнээс олж авсан...миний адуу мөн байсан...би 2014 оны Тосонцэнгэл сумаас 1,500,000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний хээр адуу 13 настай...Морио зүслээд олоод авсан болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /9-р хавтас 69-р тал/,

Шүүгдэгч Д.Д*******мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Т*******р энд ойрхон адуу байгаа булганд манай нэг найз байгаа Бонго-3 машин зарах юм. Энэ адууг чи гуртын гүүр руу туугаад өгөөч гэж надад хэлсэн. Би зөвшөөрсөн. Тэгээд машинтайгаа бид 2 давхиад хээр азаргатай баруун голдуу 20 гаруй тооны адуун дээр очсон. Тэр адуугаа бөөнөөр нь туугаад Их-Уул сумын иргэн Нэргүй гээд айлын зуны адууны хашаан дээр нөгөө адууг явган тууж Т*******р бид 2 хашсан. Т*******р машиныхаа ар талаас цагаан өнгийн ремэн гаргаж ирээд нэг хээр морь бугуйлдаж надад барьж өгсөн. Би өөрийнхөө хазаараар хазаарлаад өөрийнхөө эмээлээр эмээллэсэн. Т*******р наад адуугаа нэг бол Намнангийн ар юм уу гуртын гүүрэн дээр туугаад хүргээд өгөөч морьдыг нь үлдээгээрэй, наад хээр азаргатай адуугаа л туучих гэж надад хэлсэн. Тэгээд хээр азаргатай 20 гаран тооны адууг туугаад явж бай аяндаа чиний гар утас руу хүн залгана, чи тэр хүнд өгчхөөрэй гэж надад хэлсэн. Т*******р өөрөө адууныхаа наймаа хийх газраа очоод байж байя гээд түрүүлээд машинтайгаа яваад өгсөн. ...орой 22 цагийн үед нөгөө 20 гаран тооны адууг туугаад өглөө үүр цайж байхад Намнангийн ард туугаад очиход над руу Т*******р хаана явна гэж миний утас руу залгасан. Би одоо бараг намнан орох гэж байна гэж хэлсэн. ...Т*******р намайг эмээл хазаараа аваад чи замын унаанд суучих гэж надад хэлсэн. Т*******р намайг тэгье гэж хэлсэн чинь за яршиг би хүргээд өгье гэснээ машиндаа суулгаад намайг гэрт өглөө хүргэж өгсөн...”гэх мэдүүлэг /11-р хавтас 153-154-р тал/,

Шүүгдэгч Д.Т*******рын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ... 2020 оны 11 дүгээр сарын эхээр байхаа намайг Орхон аймагт байхад Д*******м над руу залгаад би адуугаа олоод авчихлаа. Та намайг машин зардаг хүнтэйгээ холбоод өгчхөөч гэж ярьсан. Би тэр үед Орхон аймгаас Мөрөн сум руу өөрийнхөө эзэмшлийн соната-5 маркийн тээврийн хэрэгслээр хүн тээвэрт явж байсан бөгөөд явж байх замдаа Эрдэнэбатын мобикомын дугаар луу залгаад тантай уулзах хэрэгтэй байна. Машиныхаа бичиг баримтыг шилжүүлж авмаар байна. Мөн таны зарах гэж байгаа машиныг чинь хармаар байна гэж хэлээд түүнтэй уулзахаар болсон. Эрдэнэбат гэх хүнтэй Булган аймгийн төвийн 1 дэлгүүрийн гадаа уулзсан. Эрдэнэбаттай уулзаад чи 2 жил гаран машинаа шилжүүлж өгсөнгүй, арай дэндлээ, чи угаасаа надад наад зарах гээд байгаа машинаа өгчих надад авах хүн байна гэж хэлсэн. Тэгэхэд Эрдэнэбат би чамтай машинаа солихгүй машины чинь бичиг баримтыг янзалж өгнө, харин чи миний машиныг заралцаад өгвөл чамд 1 сая төгрөг өгье гэж хэлсэн. Тухайн үед Эрдэнэбат зарах гэж байгаа Бонго жи-3 маркийн машинаа унаж явсан бөгөөд би машиныг сонирхоход он залуутай гайгүй тэрэг байсан. Би тухайн үед Д*******м руу залгаад нөгөө зарах гээд байгаа машиныг үзэж харлаа гайгүй машин байна, чи зарах гэж байгаа хүнтэй нь ярь гээд дугаарыг нь өгсөн. Тэгж ярихад Д*******м Их-Уул сум руу орж ирэхдээ надтай хальт уулзчихаад яваарай гэж хэлсэн. Би Их-Уул сум руу ороод төвийн дээхэн талд Д*******мтай уулзсан. Д*******мтай уулзахад хээр морь уначихсан явж байсан бөгөөд би адуугаа олоод явчихлаа маргааш өглөө эрт адуугаа туугаад явлаа. Машин нь ямархуу машин байна, дугуйн том байна уу жижиг байна уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би машин нь дажгүй орж ирсэн шинэ тэрэг байна гэдгийг хэлсэн. Тухайн үед Д*******мтай хальт уулзчихаад л Мөрөн сум руу хөдөлсөн. Тухайн өдрийнхөө оройдоо Мөрөн суманд гэртээ ирээд амарсан. Уг өдрийн маргааш нь билүү нөгөөдөр нь билүү Эрдэнэбат над руу залгаад энэ нөхөр чинь гарал үүсэл байхгүй байж надаас машиныг маань авч явна гээд байна гэж ярьсан. Тэгэхэд Д*******м Эрдэнэбатын утсыг аваад надтай ярьсан. Д*******м надтай ярихдаа энэ хүн чинь машинаа өгөхгүй байна. Та хурдан хүрээд ир би бензин тосыг чинь хийгээд өгье би Булган орж 3 тооны адуу зарчхаад ирлээ гэж ярьсан. Тэгэхээр нь би найз Баттөгсийнхөө зарахаар авчирсан байсан 470 маркийн тээврийн хэрэгслийг унаад Д*******м, Эрдэнэбат нарын байгаа газар болох Хутаг-Өндөр сумын дээхэн талд очсон. Намайг очиход Эрдэнэбат, Д*******м нэг танихгүй залуу гурав байсан. Энэ гурав тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд Эрдэнэбат, Д*******м хоёр хоорондоо алалцах дээрээ тулчихсан маргалдаж байсан. Би тэд нартай уулзахад Эрдэнэбат энэ нөхөр чинь гарал үүсэлгүй мал авчирчхаад машин авч явна гээд байна. Би гарал үүслийг нь авчирсных нь дараа л машинаа өгнө гэж ярьж байсан. Би тухайн үед Д*******маас чи адуу малынхаа гарал үүслийг яасан юм бэ гэж асуухад надад гарал үүсэл байхгүй. Би өөрөө гарал үүсэл нь байна энэ нь шиг гарал үүсэл гэж юу байдаг юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь чи гарал үүслийн бичиг баримтаа авчирчихад наймаагаа хий гэж хэлсэн. Тэгэхэд Д*******м гарал үүслийн бичиг баримтаа авчраад машинаа авахаар болсон. 11 дүгээр сарын дундуур байхаа Д*******мтай Нэгдсэн эмнэлгийн хажууд таараад чи машин тэргээ авсан уу, юу болсон бэ” гэж асуухад “тэр нөхөр чинь намайг барьж өгөх гээд байна гэж хэлж байсан. Би тэгэхээр нь чи хүний адуу аваачаад өгчихсөн юм биш үү чамайг цагдаагаас сураад байна гэж хэлэхэд би өөрөө цагдаа дээр асуудалтай байгаа, одоо яаралтай ажилтай байна дараа уулзъя гээд яваад өгсөн. Миний мэдэж байгаа зүйл ийм л байна. Тэрнээс биш миний хувьд Д*******мыг Эрдэнэбатад ямар зүсмийн хэдэн тооны адуу аваачиж өгсөн талаар огт мэдэхгүй. Адуу малыг ч огт хараагүй...”гэх мэдүүлэг  /9-р хавтас 124-125-р тал/,

Гэрч Эрхэмзагдын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би яг он, сар, өдрийг нь бол санахгүй байна. Гэхдээ одоогоос 7 хоногийн өмнө манай Булган аймгийн Булган суманд байдаг Магсаржаламын Эрдэнэбат гэж манай найз манай гэрт ирээд танай адуунд адуу тавимаар байна  гэж надад хэлсэн. Ямар адуу юм бэ гэж би асуусан гүү тавимаар байна гэсэн. Тэгэхээр нь би тэг, тэг манай адуу Зүүн түрүү гэдэг газар байгаа өөрөө аваачаад тавьчхаарай би ажилтай байгаа гэж хэлээд явуулсан...тухайн үед би энэ гүүний талаар асуугаагүй Эрдэнэбат манай адуунд бол Хул гүү, охин хул унагатай /навчин тамгатай/, хээр морь тамгыг нь мэдэхгүй байна. Хул гүүний өнгөрсөн жилийн төл бололтой хээр зүсмийн одоо ногооны шүдлэн бас манай хээрийн адуунд байгаа тамгыг нь бол мэдэхгүй байна. Эдгээр 4 адууг манай адуунд тавьсан... Би Эрдэнэт ороод ирэхэд манай хашаанд хул гүү хул даагатай, ногоон хээр шүдлэн байдас 3 адуу байсан... тэгээд манай аав Эрхэмзагд миний утас руу залгаад манай хашаанд 3 адуу байгаа миний хүү адуундаа холбочхоорой Эрдэнэбат ах чинь гуйгаад  байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хул гүүг хөтөлж очоод өөрийнхөө хээр азаргатай адуунд бор гүүнд холбосон. Тэгээд 2 хоногийн дараа очиж холбоосыг нь салгасан...”гэх мэдүүлэг /9-р хавтас 74-75-р тал/,

Гэрч Д.Нар*******дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би одоо малчдын хороонд М.Эрдэнэбатын малын чүчээнд М.Эрдэнэбатын хүү Сэроддамын малыг маллаад байж байдаг юм...М.Эрдэнэбат 2020 оны 11 дүгээр сард ...адуунууд авч ирээгүй...хэрэв С.Эрдэнэбат адуунууд авч ирсэн бол надад хэлэх байсан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /9-р хавтас 91-93-р тал/,

Гэрч Н.Нямсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 10 дугаар сарын дундуур Булган аймгийн Булган суманд өөрийн гэртээ байж байтал манай аймгийн танил ах Эрдэнэт Поолон гэгч цэнхэр өнгийн Бонго Жи-3 маркийн машинтайгаа манай гэрийн гадаа ирсэн. Эрдэнэбат надад хэлэхдээ Бонго Жи-3 маркийн машинаа зарах гэж байна. Чи ахтайгаа Булган аймгийн Хутаг-Өндөр сум хамт яваад өгөөч ах нь чамд 200,000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд би өөрийн бор дээлээ өмсөөд машинд нь суугаад Хутаг-Өндөр сум руу хамт явсан. Өдрийн 14 цагийн орчимд Эрдэнэбат бид хоёр Хутаг-Өндөр сумын уртын гүүрэн дээр явж очтол хойд голын зүлгэн дээр намхан махлаг, бор царайтай, гилжгийдүү 40-өөс 50 орчим насны эрэгтэй нэрийг нь мэдэхгүй байна, шаргал өнгийн жийп машинтай ирсэн байсан. Түүний хажууд шар хээр морьтой жижигхэн туранхай залуу нэрийг нь мэдэхгүй байна байсан. Тэр хоёр зөв талын гуя дээрээ цагаан үсгэн тамгатай том хээр азаргатай 2 тооны цагаан бор зүсмийн гүүтэй, 20 гаран тооны адуу авчирсан байсан. Тэр үед Эрдэнэбат ах шаргал өнгийн жийп машинтай хүнтэй шөнийн 1, 2 цаг өнгөртөл машин дотор нь юм яриад суугаад байсан. Тэгээд Эрдэнэбат ах тэр хүний машинаас гарч ирээд машинаа наймаа хийхээр боллоо. Эхлээд хоёулаа эндээс адуу авъя гээд үл таних хоёр хүний авчирсан хээр азаргатай адуунаас азаргыг нь 2 тооны цагаан бор гүүний хамт 3 нь машиндаа ачиж Эрдэнэбат ах бид хоёр Булган аймаг руу явсан. Нөгөө хоёр танихгүй хүн адуун дээрээ үлдсэн. Өглөө үүрээр Булган аймаг ороод Эрдэнэбат ах намайг гэрт буулгаад өөрөө яваад өгсөн. Ачиж явсан адуугаа яасныг мэдэхгүй байна...”гэх мэдүүлэг /9-р хавтас 96-98-р тал/,

Гэрч М.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын эхээр байхаа Т*******р гэх залуу над руу залгаад би Орхон орчхоод буцаж явна, тантай уулзах гэсэн юм гэж ярьсан. Тэгэхээр нь би түүнд уулзъя гэж хэлээд Булган аймгийн төвийн Тэрэн нэртэй дэлгүүрийн гадаа түүнтэй уулзсан... Би

1-р хавсралт https://drive.google.com/file/d/1WHK-9CIl4tSKwA9QbApyLywKNncdreQK/preview