| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2023/0074/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/131 |
| Огноо | 2023-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., 11.7.1., 17.1.1., 17.8.1., 17.12.2.1., 24.6.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/131
Т*******ртай уулзахдаа Бонго жи-3 маркийн машин унаж явсан бөгөөд түүнтэй ярилцаж байх үедээ тухайн машинаа зарна шүү, мал мах хамаагүй, мөнгө л болох зүйлээр зарна гэж хэлсэн. Тэгэхэд Т*******р би машин худалдаж авах хүн байна уу мэдэж байя, машиныг чинь зарж өгвөл надад 1 сая төгрөг өгөх юм байгаа биз дээ гэж хэлж байсан...Т*******р надтай уулзчихаад явсан өдрийн маргааш над руу 98991083 гэсэн дугаараас дуудлага орж ирээд бонго жи-3 маркийн машин байгаа юм уу Т*******р гэх хүн таныг машин зарах гэж байгаа гэж надад хэллээ гэж ярьсан. Тэгэхээр нь би 2020 оны 7 дугаар сард орж ирсэн, 2007 онд үйлдвэрлэгдсэн шинэ тэрэг байна, 12,500,000 орчимд зарна мал мах оролцуулж болно гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу дан адуугаар өгөх юм уу гэж надаас асуусан. Тэгэхээр нь би өгнө, мөнгө л болох бүх зүйлээр өгнө гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуу би тэгвэл адуугаа туугаад гарлаа хоёулаа замын голд уулзъя, та харин адуу малаар машинаа солихоо болчхов гэж хэлж байсан... Хутаг-Өндөр суманд өглөөний 12 цагийн орчимд очоод 98991083 гэсэн дугаар руу залгахад би гүүрний хажуу талд ирчихсэн байна гэхээр Нямсайхан бид хоёр... явж очоод тухайн залуутай уулзаад танилцахад өөрийгөө Д*******м гэж хэлж байсан ба Хөвсгөл аймгийн Арбулаг сумын харьяат гэж хэлж байсан. Тухайн үед Д*******м гэх залуу халамцуу, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба түүний тууж яваа адуу малууд нь эцэж ядарсан байсан. Д*******м нийт 22 тооны адуу тууж явсан ба тухайн адуунд халтар азарга, 2 бор гүү байсан. Тухайн адуунуудыг цагаан хээ шиг тамгаар тамгалсан байсан...Д*******мтай ярилцахад тухайн адуунуудыг манай ах Солонгос улсад байдаг эдгээр адуунууд ахын маань адуунууд байгаа юм намайг ачааны тэрэг болгож унаарай гэж хэлсэн юм гэж ярьж байсан. Д*******м миний машиныг 19 тооны адуугаар сольё гэж ярьсан. Харин үлдсэн 3 тооны адуугаа бэлэн 2 сая төгрөгөөр зарна гэж ярьсан. Тэгэхээр нь би түүнтэй ярилцсаар байгаад 2 тооны бор зүсмийн гүү, 1 тооны хар зүсмийн азарга зэрэг 3 тооны адууг бэлэн 1 сая 800 төгрөгөөр худалдаж авахаар болоод түүнд бэлэн 1 сая 800 төгрөгийг тоолж өгсөн. Д*******мтай тохиролцсон учраас... машин дээрээ худалдаж авсан 3 тооныхоо малыг ачсан... Нямсайхан, Д*******м хоёрыг аваад гэр лүүгээ явсан. Гэртээ очоод 3 тооныхоо адууг хашаандаа буулгаж үлдчихээд буцаад адуу байгаа газар луугаа явсан. Хутаг-Өндөр сумын төв рүү орж явахад Д*******м Т*******ртай ярьсан. Тухайн үед Т*******р би Хутаг-Өндөр сумын дээд талд замын хажууд ирчихсэн байна гэж хэлж байсан. Тухайн үед Т*******р Lexus 470 маркийн машинтай ганцаараа явж байсан. Тэгээд Д*******мын тууж ирсэн адуун дээрээ очоод машин дээрээ 1 тооны хонгор гүү 1 тооны унага, 1 тооны даага болон Д*******мын унаж явсан 1 тооны хээр морь зэргийг ачсан. Адуу малаа машин дээр ачсаныхаа дараа Д*******мыг гарал үүслээ гаргаад ир гэж хэлэхэд надад одоо гарал үүсэл байхгүй байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би чи чинь гарал үүсэл байгаа гэсэн биз дээ би гарал үүсэлгүй адуу мал авахгүй гэхэд пизда минь чи ярьсан даа бай л даа, би өөрийнхөө малчны тамга тэмдгийг авчраад дараад өгье, би гарал үүслээ олоод ирье та ямар ч байсан адуу малаа ачаад аваад яв гэсэн утгатай зүйл хэлсэн. Үүнээс болоод Д*******мтай маргалдаж барилцаж авах дээрээ тулсан. Тэгэхэд Д*******м та ямар ч байсан адуу мал аваад яв, би маргааш гэхэд гарал үүслээ авч очоод машин тэргээ өөр дээрээ шилжүүлж авъя гэж хэлсэн. Тэгэхэд Т*******р наад хүн чинь юу гэж л гарал үүсэлгүй адуу мал авах вэ гээд Д*******м руугаа уурласан. Би тухайн үед ачсан адуугаа буулгах гэхэд Д*******м би маргааш гэхэд гарал үүслийн бичгээ аваад ирнэ, та ачсан адуугаа аваад ямар ч байсан явдгаараа аваад яв гэж хэлсэн учраас би сүүлд ачсан 4 тооны адуу малаа ачсан чигээр нь аваад явсан. Харин Т*******р машиндаа Д*******мыг суулгаад явсан. Д*******м гэх залуугийн үлдсэн тууж ирсэн бусад адуунуудыг тухайн газарт нь үлдээсэн. Гарал үүслийн бичиг баримт нь ирснийх нь дараа бусад адуу малыг очиж авчиръя гэсэн бодолтой байсан. Сүүлд ачсан 4 тооныхоо адууг найз Эрхэмзагдынхаа адуу маланд гуйж тавьсан. Уг өдрийн маргааш би Д*******мын 9899-тэй дугаар луу залгахад дуудаж байгаа мөртлөө, утсаа авахгүй байсан. Д*******мыг утсаа авахгүй байхаар нь Т*******р руу залгаж холбогдоод нөгөө Д*******м чинь яасан юм бэ гэж асуухад цаадах чинь өчигдөр гэрийнхээ гадаа буугаад үлдсэн, гарал үүслийнхээ бичгийг авчхаад очиж уулзана гэж ярьж байсан талаар хэлсэн. Үүнээс хойш Д*******м, Т*******р гэх хүмүүс надтай дахиж холбогдоогүй. Би холбогдохгүй байсан учраас сүүлд ачсан 4 тооны адууг бүрэн бүтнээр нь байлгаж байсан. Тэгэхэд нэг өдөр Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч Ганням гэх хүнтэй надтай ирж уулзсан. Түүнтэй уулзахад Д*******маас худалдаж авсан адуунууд хаа байгаа талаар асуухаар нь найз Эрхэмзагдынхаа адуу малд тавьсан байгаа талаар хэлсэн. Тэгээд цагдаа нартай хамт найз Эрхэмзагдынхаа гэрт очиж 4 тооны адуу малыг аваад цагдаа нарт хүлээлгэж өгсөн. Харин Д*******маас бэлэн 1,800,000 төгрөгөөр авсан. 3 тооныхоо адууг зарж өөрийнхөө худалдаж авсан мөнгөө гаргаж авсан. Би Д*******мтай бүлэглэж хулгай хийсэн асуудал байхгүй. Тухайн залууг таних ч үгүй. Надтай машины наймаа хийе гэсэн учраас наймаа хийх гэж байсан. Харин малын гарал үүслийн бичиг баримт байхгүй байсан учраас наймаа тохиролцоондоо хүрээгүй...” гэх мэдүүлэг /9-р хавтас 105-106, 116-117, 119-р тал/,
Гэрч Д.У*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Төөвөө гэх хүнийг зүс харж байсан. Төөвөө нь манай гэрт нэг удаа том саарал өнгийн машинтай ирээд нөхөр Д*******мыг маань авч яваад маргааш өглөө нь авч ирж өгч байсан. Төөвөө нь нөхөр Д*******мыг маань ямар шалтгаанаар авч явсан болохыг хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /9-р хавтас 128, 129-130-р тал/,
Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гаргасан 2145617200428 дугаартай: “...Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэн Л.Г*******дын хулгайд алдагдсан хээр азаргатай 29 толгой адууны нийт үнэлгээг 25,950,000 /хорин таван сая есөн зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлэв...” гэх үнэлгээний тайлан /9-р хавтас 152-154-р тал/,
Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гаргасан 2145617200426 дугаартай: “...Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэн Н.Нямсүрэнгийн хулгайд алдагдсан 1 тооны адууны үнэлгээг 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлэв...” гэх үнэлгээний тайлан /9-р хавтас 155-156-р тал/,
Мобиком, Скайтел, Юнител, Жи-мобайл компаниудын лавлагаа /11-р хавтас, 204-226/,
Шүүгдэгч Б.Б*******х, Г.А*******р нар бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 10-ны үед Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 1 дүгээр багт байрлах хохирогч Г.Чулуунбатын өвөлжөөний байшинд мотоцикл буюу машин механизм ашиглан очиж хаалганы цоожийг эвдэж орж, хууль бусаар нэвтэрч эсгий түрийтэй гутал, хуучны сийлбэртэй модон шатар зэрэг эд зүйлийг хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Ц.П*******н, Д.Т*******р, Ж.Н******* нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутагт байрлах байшинд 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд нэвтэрч, хохирогч Б.П*******ийн эзэмшлийн гэрээс эд зүйл хулгайлж, 4,955,000 төгрөгийн хохирол учруулсан, ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг,
Шүүгдэгч Ц.П*******н, Ж.Н*******, Д.Т*******р нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Баянгол хорооллын 2 дугаар гудамжны 6 тоотод байрлах хохирогч С.Шүрэнцэцэгийн байшингаас 2022 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 32 инчийн өнгөт зурагт, Монгол САТ станц, хар өнгийн хурган дотортой дээл, ногоон өнгийн хурган дотортой дээл монгол гутал, цааны годон гутал, пүүз, шатар, сувинер, бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,732,500 төгрөгийн хохирол учруулсан ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг,
Шүүгдэгч Ж.Н*******, Ц.П*******н, Д.Т*******р нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд байрлах хохирогч Д.Б*******нгийн байшингаас 2022 оны 03 дугаар сарын 12-ны шөнө 2 ширхэг хивсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 200,000 төгрөгийн хохирол учруулсан ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг,
Шүүгдэгч Ц.П*******н, Ж.Н*******, Д.Т*******р нар бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 10-ний өдрөөс 18-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутагт байрлах хохирогч А.Баасаннямын эзэмшлийн байшинд нэвтэрч, эд зүйл хулгайлж 855,000 төгрөгийн хохирол учруулсан, ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг,
Шүүгдэгч Ц.П*******н, Ж.Н*******, Д.Т*******р нар бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Б.Энхбаатарын байшинд нэвтэрч эд зүйл хулгайлж, 11,100,000 төгрөгийн хохирол учруулсан, ба уг гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг,
Шүүгдэгч О.Д*******н, Ж.Н*******, Д.Ш*******ж нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 3 дугаар багийн хохирогч Г.Ц*******н эзэмшлийн амбаарт нэвтэрч үхрийн сүвээтэй цул гуя 17 ширхэг, үхрийн хүзүү, сэрээтэй хаа 8 ширхэг, үхрийн ууц нууртай гуя 9 ширхэг, үхрийн хавиргатай хаа 13 ширхэг, үхрийн өвчүү 8 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 24,140,000 төгрөгийн хохирол учруулсан ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Б.Б*******х, Г.А*******р нар бүлэглэн 2020 оны 08 дугаар сарын 10-ны үед Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 1 дүгээр багт байрлах хохирогч Г.Чулуунбатын өвөлжөөний байшинд мотоцикл буюу машин механизм ашиглан очиж хаалганы цоожийг эвдэж орж, хууль бусаар нэвтэрч эсгий түрийтэй гутал, хуучны сийлбэртэй модон шатар зэрэг эд зүйлийг хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Чулуунбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 06 дугаар сард зусландаа гараад өвөлжөөндөө очиж чадаагүй байж байгаад 8 дугаар сарын 10-ны үед адуу харж яваад очиход өвөлжөөний байшингийн цоожийг эвдээд гадаа үүдэнд нь хаясан байхаар нь би орж эд зүйлээ бүртгэж үзэхэд өнгөрсөн жил шинээр нь худалдаж авсан эсгий түрийтэй гутал, хуучны хийцтэй сийлбэртэй модон шатар алга болсон байсан...”гэх мэдүүлэг, /6-р хавтас 53-55-р тал/,
Шүүгдэгч Б.Б*******хийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би уг мотоциклийг ганцаараа хулгайлсан. Тэгээд А*******ртай уулзаад Шинэ-Идэр сумын төвөөс ойрхон байх айлын өвөлжөөний байшин орж эд зүйл хулгайлсан...”гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.А*******рын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б*******х Төмөрбулаг сумын төвд байдаг Хуягаа гэдэг хүний мотоциклийг гуйж аваад намайг суулгаад Төмөрбулаг сумын Тээл багийн торцын рашааны тэнд байдаг Эгнээ гэдэг айлын ойролцоо очоод намайг байж бай гэж хэлээд Б*******х явган явж гэрийнх нь гадаа очоод гэрийн гадаа байсан хөх өнгийн Арвайн хурд мотоциклийг унаж Төмөрбулаг сумын төв оруулж өгөөд маргааш нь Эгнээ гэдэг айлаас хулгайлсан мотоциклоор Шинэ-Идэр сум руу явж 2 айлын байшин ухаад аймгийн төв орохоор явж байгаад Цагаан бургасны зам дээр баригдаад зугтаасан...”гэх мэдүүлэг,
“Ашид билгүүн” ХХК-ны 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ТХҮ-820/14 дугаартай “...иргэн Г.Чулуунбатын хулгайд алдагдсан эд зүйлсийг 500,000 төгрөгөөр тооцож үнэлэв...”гэх тайлан /6-р хавтас 101-103-р тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /6-р хавтас 185-р тал/,
Шүүгдэгч Ц.П*******н, Д.Т*******р, Ж.Н******* нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутагт байрлах байшинд 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд нэвтэрч, хохирогч Б.П*******ийн эзэмшлийн гэрээс эд зүйл хулгайлж 4,955,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.П*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Их-Уул 1 дүгээр баг сумын төвд байх 3-9-14 тоотод оршин суудаг. 2022 оны 03 дугаар сарын 10-ны өглөө би Их-Уул сумын 1 дүгээр баг Даалам гэх газар хөдөө мал руугаа гарсан. Тухайн үед сумын төв дээр байх байшингаа цоожлоод явсан. Би буцаад 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Их-Уул сумын төвд байх байшин дээрээ иртэл байшингийн хаалганы цоожийг эвдэж хулгай орсон байсан. Монел брендийн 42 инчийн нимгэн өнгөт зурагт 1 ширхэг, орчин үеийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, 32 угалзтай монгол гутал 1 хос, эрэгтэй хүний зуны тэрлэгэн дээл 1 ширхэг, ДДШ-ийн станц 1 ширхэг, 25 килограммын хонины бүтэн мах, түлээний модон иштэй сүх 1 ширхэг, орчин цагийн хүрэн толгойтой, мөнгөн халбагатай халтар манан хөөрөг 1 ширхэг тус тус хулгайд алдсан ...гомдолтой байна, хохирлыг минь барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /13-р хавтас 217-р тал/,
Шүүгдэгч Ц.П*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Ж.Н*******, Д.Т*******р бид гурав Их-Уул сумын төвд байх айлын байшингийн хаалганы цоожийг эвдэлж дотроос нь монгол гутал 2 ширхэг 1 хос, зурагт 1 ширхэг, манан хөөрөг 1 ширхэг, 2 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг авсан. Уг эд зүйлсээс Т*******р зурагт, 2 ширхэг мөнгөн аяга, хөөргийг авсан. Н******* монгол гутлыг нь авсан. Уг айл руу Н******* бид хоёр орсон. Мөн дээрээс нь 1 ширхэг мөнгөн хазаар, 4 ширхэг мөнгөн зоос, одон медалийг Тосонцэнгэл, Их-Уул сумын аль айлаас авснаа би санахгүй байна. Н******* бид хоёр их согтуу байсан. Т*******р бол сайн мэдэж байгаа. Уг эд зүйлийг Т*******р авсан. Т*******р Тариалан сум орж хүнтэй уулзана гэж Н******* бид хоёрыг авч явсан юм. Түүнээс биш Н******* бид хоёр Тосонцэнгэл, Их-Уул сум явах шаардлага байхгүй байсан. ...2022 оны 03 дугаар сарын 19-ний өглөө би ганцаараа Мөрөн сумын 12-8-23 тоот гэртээ очтол манай байшин хашаа хоёрын завсраар зурагт 2 ширхэг, хивс 3 ширхэг, хөх хар өнгийн хурган дотортой үстэй дээл 2 ширхэг, эмэгтэй эрэгтэй мөнгөн бүс, 1 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг тавьсан байсан. Эдгээр эд зүйлсийг би Т*******р, Н******* нарын хамт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл, Их-Уул сумаас хууль бусаар авсан эд зүйлс байсан юм. Эдгээр эд зүйлсийг Төөвөө буюу Т*******р эд зүйлс хувааж авахдаа авсан байсан эд зүйл. Би Т*******рыг яагаад манай хашаанд авчирч орхисон талаар мэдэхгүй байна. Энэ талаар би Т*******ртай уулзаад Их-Уул, Тосонцэнгэл сумаас авсан таны эд зүйл яагаад манай хашаанд байгаа юм бэ гэж асуутал ах нь юм аваагүй, би аваачиж тавиагүй гэж надад хэлсэн. Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэртээ харих үед эдгээр эд зүйлс манай хашаанд байгаагүй. Бид гурав Т*******рын эзэмшлийн цагаан өнгийн приус машинтай хамт явсан. Би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ бас буруу ярьсан байна лээ. 2022 оны 03 дугаар сарын 11-ний орой Тосонцэнгэл сум явах санааг би гаргасан. Би Тосонцэнгэл сумын төвийн хойд өвөрт байх хүргэн Лхагвадашийн гэрт очихоор явтал гэрт нь очиж чадаагүй. Тосонцэнгэл сумын төвд байх хоёр айлын байшинд хууль бусаар нэвтэрч эд зүйлс хууль бусаар авсан...Тухайн шөнө Т*******р бид гурав буцаж Мөрөн сум орж ирж хоносон. Маргааш орой нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны орой Т*******р нь Тариалан сум руу хамт явъя гэж Н******* бид хоёрыг авч явсан. Тэр орой Тариалан сум орсон зүйл байхгүй ба Их-Уул сум орж айлын байшингийн хаалга эвдэлж хулгай хийсэн. Н******* тухайн үед 1 ширхэг мөнгөн хазаарыг Т*******рт өгсөн. Би харин 1 ширхэг бор алаг хөөрөг өгсөн...” гэх мэдүүлэг /13-р хавтас 219-200-р тал/,
Шүүгдэгч Д.Т*******рын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын дундуур би гэртээ байж байтал над руу П*******н залгаад Тосонцэнгэл сум руу хүргэнийдээ очих гэсэн юм. Та яваад өгөөч гэж нэлээд хэд хоног над руу залгасан. Мөн Н******* над руу утсаар залгаад П*******н түүний эхнэр бид 3 Тосонцэнгэл сум орж П*******нгийн хүргэнийд очих гэсэн юм гэж хэлсэн. ...би цагаан өнгийн гранд марк 2 загварын машинтай П*******нгийн гэрээс Н*******, П*******н, түүний эхнэр гурвыг авсан. Тэгээд хөдлөөд явж байтал пиво худалдаж авсан. Тэгээд Тосонцэнгэл сумын төв рүү орох үед П*******н тасраад унаад өгсөн. П*******нгийн дүүгийн гэрийг мэдэхгүй дүүгийнх нь утас руу залгахаар холбогдох боломжгүй байгаад байсан. Тэгээд Тосонцэнгэл сумын урд хороололд байх зарим айлын хаалгыг П*******н, Н******* хоёр нүдээд байсан. Тэгээд айлаа олоогүй байж байтал П*******н, Н******* хоёр дахиад архи уугаад байсан. ...тэгээд байж байтал Н*******, П*******н нар хүргэн гэртээ байхгүй байна. Охиныхоо эд зүйлийг авчихлаа гээд машины ар багаажинд эд зүйлс хийгээд байсан. ...Мөрөн суманд П*******нгийн хашаа руу орж машины ард ачсан зүйлсийг буулгатал хивс, зурагт, дээл зэрэг эд зүйлс байсан. Би буулгаж өгчхөөд гэртээ харьж амарсан. ...хэд хоногийн дараа аймгийн цагдаагийн газрын гадаа Н*******той уулзсан. Н******* тариалан сумын ар тархи гэдэг газар эхнэр хүүхэд байдаг юм, тийшээ явмаар байна гэж хэлсэн. Би тэр үед тариалан сумын бичигт хад гэдэг нэртэй газар орж сахарын рашаандаа явах гэж байсан болохоор н*******н хэлсэн зүйлийг хүлээн зөвшөөрч гранд марк-2 машинтай Н*******, П*******н нарын хамтаар тариалан сум руу явсан. Тэр хоёр 2-лаа согтуу байсан. Н******* надад хэлэхдээ Их-Уул сумынд миний малыг маллаж байсан айл байгаа тэр айлаар орно гэж хэлсэн. ...тэгээд би тариалан сумын зүлэгтийн гүүрний урд явж байтал гар утасны сүлжээ орж Н******* над руу 7-8 удаа залгасан байсан. Би Н******* луу залгаж ярьтал манай ахынх малаа төлөөлүүлэхээр хөдөө явсан байна. Би юмаа авчихлаа маргааш байранд орно. Та бид хоёрыг Их-Уул сумаас аваач гэж хэлсэн. Би Их-Уул сумын төвийн хойд талаас Н*******, П*******н нарыг авсан. Тэр үед Н*******, П*******н нар хөнжил, гудас, хивс зэрэг эд зүйлс барьсан явж байсан. Н******* ахынхаасаа өөрийнхөө эд зүйлсийг авсан гэж хэлж байсан. Тэгээд шууд Мөрөнгийн төв ороод П*******нгийн гэрт эд зүйлсийг буулгасан. ...тэгээд тэр гурав намайг авч яваад мөрөн сумын 9 дүгээр хороонд байрлах П*******нгийн гэрт ирсэн. Тэр үед П*******н гэртээ байхгүй байсан. Тэгтэл Н******* П*******нгийн байшингийн завсраар хар хөх өнгийн хурган дотортой дээл, 1 ширхэг өөр юу авсныг мэдэхгүй байна. Тэр дээлийг Н******* Мөрөн сумын хойно байрлах Ш*******ж гэх айлд Н******* хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /13-р хавтас 242-245-р тал/,
Шүүгдэгч Ж.Н*******н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2022 оны 03 дугаар сарын 13-ны үед Хялар хочит Т*******р, П*******н нарын хамт Т*******рын 0012 дугаартай цагаан өнгийн приус-30 маркийн машинтай Тосонцэнгэл сумын төв орж хаягийг нь мэдэхгүй 2 эзэнгүй айлаар орж годон гутал, бор өнгийн үстэй дээл, 2 ширхэг мөнгөн аяга зэргийг авсан. Тосонцэнгэл сумаас цааш яваад Их-Уул сум орж 3-аас 4 эзэнгүй айлд орсон. Яг ямар айлаас юу авснаа ялгаж салгаж чадахгүй байна. Ямартай ч 5 ширхэг хивс, 3 ширхэг үстэй дээл, 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, 1 ширхэг 39 инчийн хар өнгийн зурагт, орчин үеийн хөөрөг зэргийг авсан. Дээрх айлуудаар орохдоо Ц.П*******н хаалга цоожийг эвдэж орсон. Т*******р гадаа машиндаа хүн харж үлдэж байсан. Тосонцэнгэл, Их-Уул сумдын айлуудаас хулгай хийсэн зүйлсээс би нэг хурган дотортой бор торгон дээл, годон гутал зэргийг авсан. Бусдыг нь Т*******р, Н******* нар хувааж авсан. Миний мэдэж байгаагаар Т*******р нь мөнгөн хазаар, зурагт зэргийг авч байгаа харагдсан. П*******н л хуваарилаад байх шиг байсан...”гэх мэдүүлэг /13-р хавтас 229-230-р тал/,
Гэрч Ц.Энхбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2022 оны 03 дугаар сарын дундуур Н******* ах над руу залгаад ах нь хөдөө явах гээд мөнгө хэрэг болоод байна. Надад 2 ширхэг мөнгөн аяга 3 ширхэг мөнгөн халбага хурган дотортой дээл байна, ахын дүү худалдаад авчих гэж над руу ярьсан. Н******* манай гэр болох Мөрөн сумын 13 дугаар хороо 28 дугаар гудамжны 25 тоотод ирсэн ба ирэхдээ машинтай ирсэн үгүйг нь мэдэхгүй байна. Манай гэрт орж ирээд би зарах гэж байгаа эд зүйлсийг нь хартал ягаан өнгийн даавуунд боосон бор өнгийн хурган дотортой үстэй дээл 1 ширхэг, 2 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг цагаан өнгийн халбага байсан. 1 халбаганы иш нь хугарсан байсан. Мөн хуучин мөнгөн аяганы доторх мөнгө, жижигхэн цагаан өнгийн мятал 4-өөс 5 ширхэг байсан. Тэдгээр металийг бүсний тоног гэж бодож байна. Би эдгээр эд зүйлсийг 450,000 төгрөг бэлэн өгч Н*******оос худалдаж авсан. Үүнээс дөрвөөс тав хоногийн дараа мөн Н******* над руу залгаад эмэгтэй хүний годон гутал байна дүү худалдаад авчаач гэж хэлсэн. Н******* манай гэрт годон гутал авчрахдаа цагаан өнгийн приус-30 маркийн машинтай ирсэн. Уг машины дугаар хараагүй. Би тухайн годон гутлыг 250,000 төгрөгөөр худалдаж авсан, дахиж Н*******оос өөр ямар нэгэн зүйл худалдаж аваагүй...” гэх мэдүүлэг /13-р хавтас 225-226-р тал/,
Гэрч Б.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр амралтын өдөр байсан. Манай нөхөр П*******н бид хоёр гэртээ байж байхад гаднаас Н******* 1 шил архи бариад орж ирсэн. Тухайн архийг бид гурав хувааж уугаад сууж байтал манай нөхрийн утас дуугараад яриад байсан. Тэгтэл манай нөхөр Тосонцэнгэл сум орох ажилтай болчихлоо, чи хамт явах уу, далимаар нь хүргэнийхээр ороод гаръя гэж надаас асуугаад би хувцсаа солиод бид гурав гарах үед Тосонцэнгэл явах жолооч гээд Төөвөө гээд хүн манай гадаа ирчихсэн байсан. Бид нар төв замын хажуу талын колонк орж Төөвөө өөрийн мөнгөөр бензин авч банкаа дүүргэсэн. Н******* хажуу талын дэлгүүр орж архи авсан. Бид замдаа архиа хувааж уусан. Би тухайн үед согтоод унтчихсан байсан ба хаагуур явсныг нь сайн мэдээгүй, буцаж яаж гэртээ ирснээ ч мэдэхгүй өглөө сэрсэн. Би өглөө нь босоод П*******нд уурлаад хүргэнийд оруулсангүй ирлээ гэж уурлатал П*******н надад уурлаад байхаар нь би 3 хоног ээжийндээ очиж хоносон. Орой 18 цагийн үед аймгийн төвөөс гарсан. Би хэдэн цагт ирснээ мэдэхгүй байна. Намайг нэг сэрээд хаана явж байгаа юм бэ гэж асуухад П*******н аймаг руу орж явна гэж хэлсэн. Явж байхдаа нэг том пиво тойруулаад байсан. Би тэрнээс нь уугаад согтоод унтчихсан байсан. Би гэртээ яаж орсныгоо санахгүй байгаа ба намайг өглөө сэрэхэд манайд өөр айлын эд зүйлс байгаагүй...” гэх мэдүүлэг /13-р хавтас 233-235-р тал/,
Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргасан ТХҮ-622/3311 дугаартай: “...Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэн Б.П*******ийнд хулгай орж Монел брэндийн 42 инчийн нимгэн өнгөт зурагт 1 ширхэг, орчин цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, монгол 32 угалзтай гутал 2 ширхэг, эрэгтэй хүний зуны тэрлэгэн дээл 1 ширхэг, ДДШ-ийн станц 1 ширхэг, хонины бүтэн мах 25 кг, түлээний модон иштэй сүх 1 ширхэг, орчин цагийн хүрэн толгойтой, мөнгөн халбагатай халтар манан хөөрөг зэргийн нийт үнэлгээг 4.955.000 /дөрвөн сая есөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлэв...” гэх үнэлгээний тайлан /13-р хавтас 250, 14-р хавтас 1-4-р тал/,
Эд зүйл/ эд мөрийн баримт/-ийг хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13-р хавтас 205-206-р хавтас/,
Эд зүйл/ эд мөрийн баримт/ гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /13-р хавтас 209-р хавтас/,
Эд зүйл/ эд мөрийн баримт/ тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13-р хавтас 210-р хавтас/,
Эд зүйл /барим, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /14-р хавтас 227-231-р хавтас/ зэргийг,
Шүүгдэгч Ц.П*******н, Ж.Н*******, Д.Т*******р нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Баянгол хорооллын 2 дугаар гудамжны 6 тоотод байрлах хохирогч С.Шүрэнцэцэгийн байшингаас 2022 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 32 инчийн өнгөт зурагт, Монгол САТ станц, хар өнгийн хурган дотортой дээл, ногоон өнгийн хурган дотортой дээл монгол гутал, цааны годон гутал, пүүз, шатар, сувинер, бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,732,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /14-р хавтас 35-36-р хавтас/,
Хохирогч С.Шүрэнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн үед манай 2 хүүхэд маань сумын төвийн байшингаа цоожлоод хөдөө гэр лүүгээ ирсэн. Тэгтэл 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр миний төрсөн аав Сүхбаатар над луу гар утсаар залгаад танай Тосонцэнгэл сумын төвд байх байшинд хулгай орсон байна гэж танай хөрш Цэцэгээ хэллээ гэж надад хэлсэн. Тэр үед би хөдөө гэрээсээ өөрийн хүү Билгүүндалайгийн хамт Тосонцэнгэл сумын төвд байх гэртээ иртэл байшингийн модон хаалгыг эд зүйлээр цохиж эвдэлсэн байсан. Би тэр үед Тосонцэнгэл сумын цагдааг дагуулж гэртээ ирж эд зүйлсээ бүртгэж үзтэл манай байшингийн хойморт байх 3 авдрын цүүцийг цохиж эвдэн дотроос эд зүйлс авсан байсан...”гэх мэдүүлэг /14-р хавтас 41-42-р тал/,
Шүүгдэгч Ц.П*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би өмнө нь эрүүгийн мөрдөгчид өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлэг өгсөн. ...Тухайн үед Т*******р, Н******* мөн манай эхнэр Отгонбаяр бид 4 Тосонцэнгэл сумын төвийн наадхан талд байдаг хүргэнийд очих санаа зорилготой явсан. Тэгээд шөнө болчхоод хүргэний гэрийг олж чадалгүй Тосонцэнгэл сумын төв ороод 2 айл руу орж хулгай хийсэн. Тэр 2 айл руу ороход Н******* хамт орсон. Т*******р ороогүй. Н******* бид хоёр хулгайн эд зүйлийг Т*******рын машинд эд зүйлээ ачсан. Мөрөнд буцаж ирээд Тосонцэнгэл сумаас хулгайлсан эд юмаа манай хашаанд аваачиж буулгасан...” гэх мэдүүлэг /14-р хавтас 185-р тал/,
Шүүгдэгч Ж.Н*******н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би эдгээр хэргүүдийг хүлээн зөвшөөрч байна. Би Төөвөө буюу Т*******р, П*******н нартай хамт Т*******рын цагаан өнгийн Приус-30 маркийн машинаар 2 удаа явсан. тэр машинаар эхний өдөр Тосонцэнгэл сумын төв орж 2 айл руу орж хулгай хийсэн. П*******н бид хоёр байшин руу ороод Т*******р гадаа хүн хараад бид хоёрын авч өгсөн юмыг аваад машиндаа хийдэг байсан...” гэх мэдүүлэг /14-р хавтас 188-189-р тал/,
Шүүгдэгч Д.Т*******рын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хүргэн гэх айлаа эхлээд олохгүй байна гээд 2-3 айлын үүдэнд очоод байсан. Тэгснээ нэг айлын гадаа очоод нэг айл руу орсон. Харин П*******нгийн эхнэр бид хоёр тэр айл руу оролгүй машин дотроо сууж байсан. Н*******, П*******н хоёр тэр айлаас гарч ирэхдээ охиныхоо юмыг авчихлаа багажаа онгойлгочих гээд машины ар руу юм хийгээд байсан. Би хальт харахад хивс зурагт зэрэг зүйлүүд ачсан. Би бол тэрэнд огт хамаагүй...”гэх мэдүүлэг /14-р хавтас 43-р тал/,
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /14-р хавтас 181-182-р тал/,
Ашид-Билгүүн ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Ч.Жамьяны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-622/3306 дугаартай дээр дурдагдсан эд зүйлийн нийт бодит үнэ цэнийг 4,732,500 төгрөг байх боломжтойг тодорхойллоо гэх хөрөнгө үнэлгээний тайлан /14-р хавтас 71-76-р тал/,
Эд зүйл/ эд мөрийн баримт/-ийг хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 205-206-р хавтас/,
Эд зүйл/ эд мөрийн баримт/ тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13-р хавтас 210-р хавтас/,
Эд зүйл/барим, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /14-р хавтас 227-231-р хавтас/,
Шүүгдэгч Ж.Н*******, Ц.П*******н, Д.Т*******р нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд байрлах хохирогч Д.Б*******нгийн байшингаас 2022 оны 03 дугаар сарын 12-ны шөнө 2 ширхэг хивсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Б*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр сумын төв орж ирээд төвийнхөө хашаанд очтол манай байшинд хулгай орсон байсан. Байшингийн хаалга эвдэж ороод авдрын ам онгорхой юмыг гаргаж үзсэн байдалтай байсан. Тэгээд харсан чинь хананд өлгөдөг хар хөх өнгөтэй жижиг хивс байхгүй байсан. Мөн шалан дээр ороогоод боогоод тавьсан байсан улаан өнгийн цагаан хээтэй том хивс хоёр байхгүй байсан. Тэгээд би гадуур дотуур нийлээн явж хажуу талын айлаас асуугаад сумын цагдаагийн хэсэг дээр өргөдөл бичиж өгсөн...” гэх мэдүүлэг /14-р хавтас 83, 245-р тал/,
Шүүгдэгч Ц.П*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би өмнө нь эрүүгийн мөрдөгчид өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлэг өгсөн. ...Тухайн үед Т*******р, Н******* мөн манай эхнэр Отгонбаяр бид 4 Тосонцэнгэл сумын төвийн наадхан талд байдаг хүргэнийд очих санаа зорилготой явсан. тэгээд шөнө болчхоод хүргэний гэрийг олж чадалгүй Тосонцэнгэл сумын төв ороод 2 айл руу орж хулгай хийсэн. Тэр 2 айл руу ороход Н******* хамт орсон. Т*******р ороогүй. Н******* бид хоёр хулгайн эд зүйлийг Т*******рын машинд эд зүйлээ ачсан. Мөрөнд буцаж ирээд Тосонцэнгэл сумаас хулгайлсан эд юмаа манай хашаанд аваачиж буулгасан...” гэх мэдүүлэг /14-р хавтас 185-р тал/,
Шүүгдэгч Ж.Н*******н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би эдгээр хэргүүдийг хүлээн зөвшөөрч байна. Би Төөвөө буюу Т*******р, П*******н нартай хамт Т*******рын цагаан өнгийн Приус-30 маркийн машинаар 2 удаа явсан. Тэр машинаар эхний өдөр Тосонцэнгэл сумын төв орж 2 айл руу орж хулгай хийсэн. П*******н бид хоёр байшин руу ороод Т*******р гадаа хүн хараад бид хоёрын авч өгсөн юмыг аваад машиндаа хийдэг байсан...” гэх мэдүүлэг /14-р хавтас 188-189-р тал/,
Шүүгдэгч Д.Т*******рын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хүргэн гэх айлаа эхлээд олохгүй байна гээд 2-3 айлын үүдэнд очоод байсан. Тэгснээ нэг айлын гадаа очоод нэг айл руу орсон. Харин П*******нгийн эхнэр бид хоёр тэр айл руу оролгүй машин дотроо сууж байсан. Н*******, П*******н хоёр тэр айлаас гарч ирэхдээ охиныхоо юмыг авчихлаа багаажаа онгойлгочих гээд машины ар руу юм хийгээд байсан. Би хальт харахад хивс зурагт зэрэг зүйлүүд ачсан. Би бол тэрэнд огт хамаагүй...”гэх мэдүүлэг /14-р хавтас 43-р тал/,
Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2245617200284 дугаартай Б.Б*******нгийн 2 ширхэг хивсний үнэ 200,000 төгрөг гэх хөрөнгө үнэлгээний тайлан /15-р хавтас 20-21-р тал/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /15-р хавтас 5-6-р тал/,
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /15-р хавтас 4-р тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /15-р хавтас 44-45-р тал/,
Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт: “..Toyota Prius 20 маркийн авто машин ... 9,500,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. ...гэх дүгнэлт /12-р хавтас 42-р тал/ зэргийг,
Шүүгдэгч Ц.П*******н, Ж.Н*******, Д.Т*******р нар бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 10-ний өдрөөс 18-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутагт байрлах хохирогч А.Баасаннямын эзэмшлийн байшинд нэвтэрч, эд зүйл хулгайлж 855,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч А.Баасаннямын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Манай гэр бүл Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр баг Бэрх гэх газар мал маллаж амьдардаг. Мөн Их-Уул сумын төв дээрээ 3-21-2 тоот байшинд байдаг. 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр сумын төвд байдаг байшингаас миний төрсөн аав Алтангэрэл, ээж Нямжав нар хөдөө гэр рүү гарч ирсэн. Хөдөө гарахдаа байшингаа цоожлоод явсан. 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр би хөдөө гэрээсээ сумын төв ортол манай байшингийн цонхны цоожийг эвдэлж цонхоор хулгай орсон байсан. Би гэрээсээ Улаан хүрэн өнгийн хивсэнцэр 1 ширхэг, гэрийн ханийн хивс 2 ширхэг, эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, баг гарын чулуун хөөрөг, улаан толгойтой төмөр халбагатай 1 ширхэг, Хавар намрын куртка 1 ширхэг, хос торго 8 метр, саарал хөх өнгийн даавуу 10 метрийг тус тус хулгайд алдсан...гомдолтой байна хохирлыг минь барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /15-р хавтас 162-р тал/,
Шүүгдэгч Ц.П*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Ж.Н*******, Д.Т*******р бид гурав Их-Уул сумын төвд байх айлын байшингийн хаалганы цоожийг эвдэлж дотроос нь монгол гутал 2 ширхэг 1 хос, зурагт 1 ширхэг, манан хөөрөг 1 ширхэг, 2 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг авсан. Уг эд зүйлсээс Т*******р зурагт, 2 ширхэг мөнгөн аяга, хөөргийг авсан. Н******* монгол гутлыг нь авсан. Уг айл руу Н******* бид хоёр орсон...” гэх мэдүүлэг /13-р хавтас 219-20-р тал/,
Шүүгдэгч Ж.Н*******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т*******р, П*******н бид 3 дахин нөгөө цагаан өнгийн Приус-30 машинаар Их-Уул сум руу явсан. Их-Уул сумын төв ороод 3 айл руу орж хулгай хийсэн. Мөн л П*******н бид хоёр ороод Т*******р хүн хараад П*******н бид хоёрын авч өгсөн юмыг Т*******р машиндаа хийдэг байсан...Бид нар авсан зүйлүүдээ аймгийн төв рүү П*******нгийн хашаанд хувааж авсан. Би яг 5 айлаас юу юу авснаа санахгүй байна. Ихэвчлэн үстэй дээлүүд, зурагт, хивс, мөнгөн аяга, утаснууд авдаг байсан...” гэх мэдүүлэг /14-р хавтас 189-р тал/,
Шүүгдэгч Д.Т*******рын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би Н*******, П*******н нартай нийлж хулгай хийгээгүй. Н*******, П*******н, П*******нгийн эхнэр гурав намайг машинтай хөлсөлж Тосонцэнгэл суманд байдаг хүргэнийдээ очъё гээд гуйгаад байсан учраас би хамт явалцаж өгсөн. Тэрийг л хулгай хийсэн гээд байгаа юм. Хүргэн гэх айлдаа эхлээд олохгүй байна гээд 2-3 айлын үүдэнд очоод байсан. Тэгснээ нэг айлын гадаа очоод нэг айл руу орсон. Харин П*******нгийн эхнэр бид хоёр тэр айл руу оролгүй машин дотор сууж байсан. ...П*******н нэг айл руу ороод гарч ирэхдээ хивс зурагт гэсэн зүйлүүд авч гарч ирсэн. Тэгэхэд би юу юм бэ гэж асуухад охиныхоо юмыг авлаа гэж хэлсэн. ...би хүлээн зөвшөөрөхгүй...”гэх мэдүүлэг /14-р хавтас 181, 182 тал/,
Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гаргасан ТХҮ-622/3323 дугаартай: “...Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутагт байрлах байшинд 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд нэвтэрч хохирогч А.Баасаннямын эзэмшлийн Улаан хүрэн өнгийн хивсэнцэр 1 ширхэг, гэрийн ханийн хивс 2 ширхэг, эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, баг гарын чулуун хөөрөг, улаан толгойтой төмөр халбагатай 1 ширхэг, хавар намрын куртка 1 ширхэг, хос торго 8 метр, саарал хөх өнгийн даавуу 10 метрийн нийт үнэлгээ 855,000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлэв...”гэх үнэлгээний тайлан /15-р хавтас 184-186-р тал/,
Нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /15-р хавтас 163-р тал/,
Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 205-206-р хавтас/ зэргийг,
Шүүгдэгч Ц.П*******н, Ж.Н*******, Д.Т*******р нар бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Б.Энхбаатарын байшинд нэвтэрч эд зүйл хулгайлж, 11,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /15-р хавтас 205-206-р тал/,
Хохирогч Б.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манайх Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр баг сумын төвөөс баруун зүгт 25 километрийн зайд байрлах Хужир булан гэх газар гэрээрээ мал маллаж амьдардаг. Мөн манайх Их-Уул сумын төвд байх 4-7-1 тоот хашаа байшинтай юм. 2022 оны 03 дугаар сарын 09-ний орой хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Манай хүү Э.Мягмарцэрэн сумын төвийн байшингаа цоожлоод хөдөө гэртээ ирсэн. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр эхнэр Чулуун-Эрдэнийн хамтаар хөдөө гэрээсээ Их-Уул сумын төвд байх 4-7-1 тоот байшин дээр иртэл байшингийн гадна дотно хаалганы цоожийг эвдэлж хулгай орсон байсан. Би гэрээсээ Таван товруутай мөнгөн хазаар 1 ширхэг, Дөрвөн хүчтэнтэй мөнгөн бүс 1 ширхэг, Хөх торгон 9 ширхэг мөнгөн товчтой сэгсүүргэн хурган дотортой дээл 1 ширхэг, Хар өнгийн хурган дотортой 9 ширхэг мөнгөн товчтой дээл 1 ширхэг, Цэнхэр өнгийн хурган дотортой 9 ширхэг мөнгөн товчтой дээл 1 ширхэг, эмэгтэй хүний сувдтай нарийн мөнгөн гинж 1 ширхэг, эмэгтэй хүний сувдтай шигтгээтэй өрөөсөн ээмэг 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг, эмэгтэй хүний ногоон өнгийн савхин куртик 1 ширхэг, хромон хос гутал 1 ширхэг, эмэгтэй хүний зуны түрүүтэй хар ботинк 1 ширхэг, эмэгтэй хүний хүрэн гутал 1 ширхэг, эмэгтэй хүний цагаан өнгийн пүүз 1 ширхэг, орос давуу 12 метр, сумын сайн малчны малгайн тэмдэг 1 ширхгийг тус тус хулгайд алдсан ...гомдолтой байна хохирлыг минь барагдуулж өгнө үү...”гэх мэдүүлэг /15-р хавтас 209-210-р тал/,
Шүүгдэгч Ц.П*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н*******, Т*******р бид гурав Их-уул сум орсон. Их-Уул сумын төвд байх байшингийн хаалганы цоожийг эвдэж орсон. Дотроос хромон гутал 2 ширхэг, хөх өнгийн эмэгтэй үстэй дээл, хар өнгийн үстэй дээл, мөнгөн бүс, бор өнгийн савхи зэрэг эд зүйлийг авсан... гэх мэдүүлэг /14-р хавтас 193-р тал, 15-р хавтас 165, 213-214-р тал /,
Шүүгдэгч Ж.Н*******н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Т*******р, П*******н бид 3 дахин нөгөө цагаан өнгийн Приус-30 машинаар Их-Уул сум руу явсан. Их-Уул сумын төв ороод 3 айл руу орж хулгай хийсэн. Мөн л П*******н бид хоёр ороод Т*******р хүн хараад П*******н бид хоёрын авч өгсөн юмыг Т*******р машиндаа хийдэг байсан...Бид нар авсан зүйлүүдээ аймгийн төв рүү П*******нгийн хашаанд хувааж авсан. Би яг 5 айлаас юу юу авснаа санахгүй байна. Ихэвчлэн үстэй дээлүүд, зурагт, хивс, мөнгөн аяга, утаснууд авдаг байсан...” гэх мэдүүлэг /14-р хавтас 189-р тал, 15-р хавтас 216-218/,
Шүүгдэгч Д.Т*******рын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын дундуур би гэртээ байж байтал над руу П*******н залгаад Тосонцэнгэл сум руу хүргэнийдээ очих гэсэн юм, та яваад өгөөч гэж нэлээд хэд хоног над руу залгасан. Мөн Н******* над руу утсаар залгаад П*******н түүний эхнэр бид 3 Тосонцэнгэл сум орж П*******нгийн хүргэнийд очих гэсэн юм гэж хэлсэн. ...би цагаан өнгийн гранд марк 2 загварын машинтай П*******нгийн гэрээс Н*******, П*******н, түүний эхнэр гурвыг авсан. Тэгээд хөдлөөд явж байтал пиво худалдаж авсан. Тэгээд Тосонцэнгэл сумын төв рүү орох үед П*******н тасраад унаад өгсөн. П*******нгийн дүүгийн гэрийг мэдэхгүй дүүгийнх нь утас руу залгахаар холбогдох боломжгүй байгаад байсан. Тэгээд Тосонцэнгэл сумын урд хороололд байх зарим айлын хаалгыг П*******н, Н******* хоёр нүдээд байсан. Тэгээд айлаа олоогүй байж байтал П*******н, Н******* хоёр дахиад архи уугаад байсан...тэгээд байж байтал Н*******, П*******н нар хүргэн гэртээ байхгүй байна. Охиныхоо эд зүйлийг авчихлаа гээд машины ар багаажинд эд зүйлс хийгээд байсан...Мөрөн суманд П*******нгийн хашаа руу орж машины ард ачсан зүйлсийг буулгатал хивс, зурагт, дээл зэрэг эд зүйлс байсан. Би буулгаж өгчхөөд гэртээ харьж амарсан. ...хэд хоногийн дараа аймгийн цагдаагийн газрын гадаа Н*******той уулзсан. Н******* тариалан сумын ар тархи гэдэг газар эхнэр хүүхэд байдаг юм тийшээ явмаар байна гэж хэлсэн. Би тэр үед тариалан сумын бичигт хад гэдэг нэртэй газар орж сахарын рашаандаа явах гэж байсан болохоор н*******н хэлсэн зүйлийг хүлээн зөвшөөрч гранд марк-2 машинтай Н*******, П*******н нарын хамтаар тариалан сум руу явсан. тэр хоёр 2-лаа согтуу байсан. Н******* надад хэлэхдээ Их-Уул сумынд миний малыг маллаж байсан айл байгаа тэр айлаар орно гэж хэлсэн. ...тэгээд би тариалан сумын зүлэгтийн гүүрний урд явж байтал гар утасны сүлжээ орж Н******* над руу 7-8 удаа залгасан байсан. Би Н******* луу залгаж ярьтал манай ахынх малаа төлөөлүүлэхээр хөдөө явсан байна. Би юмаа авчихлаа маргааш байранд орно. Та бид хоёрыг Их-Уул сумаас аваач гэж хэлсэн. Би Их-Уул сумын төвийн хойд талаас Н*******, П*******н нарыг авсан. Тэр үед Н*******, П*******н нар хөнжил, гудас, хивс зэрэг эд зүйлс барьсан явж байсан. Н******* ахынхаасаа өөрийнхөө эд зүйлсийг авсан гэж хэлж байсан. Тэгээд шууд Мөрөнгийн төв ороод П*******нгийн гэрт эд зүйлсийг буулгасан...” гэх мэдүүлэг /15-р хавтас 221-225-р хавтас/,
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /15-р хавтас 211-р тал/,
Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гаргасан ТХҮ-622/3310 дугаартай: “...Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутагт байрлах байшинд 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд нэвтэрч хохирогч Б.Энхбаатарын эзэмшлийн Таван товруутай мөнгөн хазаар 1 ширхэг, Дөрвөн хүчтэнтэй мөнгөн бүс 1 ширхэг, Хөх торгон 9 ширхэг мөнгөн товчтой сэгсүүргэн хурган дотортой дээл 1 ширхэг, Хар өнгийн хурган дотортой 9 ширхэг мөнгөн товчтой дээл 1 ширхэг, Цэнхэр өнгийн хурган дотортой 9 ширхэг мөнгөн товчтой дээл 1 ширхэг, эмэгтэй хүний сувдтай нарийн мөнгөн гинж 1 ширхэг, эмэгтэй хүний сувдтай шигтгээтэй өрөөсөн ээмэг 1 ширхэг, орны бүтээлэг 1 ширхэг, эмэгтэй хүний ногоон өнгийн савхин куртик 1 ширхэг, хромон хос гутал 1 ширхэг, эмэгтэй хүний зуны түрүүтэй хар ботинк 1 ширхэг, эмэгтэй хүний хүрэн гутал 1 ширхэг, эмэгтэй хүний цагаан өнгийн пүүз 1 ширхэг, орос давуу 12 метр, сумын сайн малчны малгайн тэмдэг 1 ширхгийн нийт үнэлгээ 11,100,000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлэв...”гэх үнэлгээний тайлан /15-р хавтас 229-235-р хавтас/,
Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 205-206-р хавтас/ зэргийг,
Шүүгдэгч О.Д*******н, Ж.Н*******, Д.Ш*******ж нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 3 дугаар багийн хохирогч Г.Ц*******н эзэмшлийн амбаарт нэвтэрч үхрийн сүвээтэй цул гуя 17 ширхэг, үхрийн хүзүү, сэрээтэй хаа 8 ширхэг, үхрийн ууц нууртай гуя 9 ширхэг, үхрийн хавиргатай хаа 13 ширхэг, үхрийн өвчүү 8 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 24,140,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /17-р хавтас 117-р хавтас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /17-р хавтас 118-121-р хавтас/,
Хохирогч Г.Ц*******н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн өглөө 11 цагийн үед манай зоорийг хардаг Төмөрбаатар гэх хүн над руу залгаад танай зооринд хулгай орсон байна, хурдан орж ирээрэй гэж хэлсэн. Би үүнийг сонсоод хөдөөнөөс нөхөр Баасанцэрэнгийн хамтаар 14 цагийн үед Мөрөн суманд орж ирсэн. Ирэхэд зоорины маань хаалганы цоожийг эвдэлж хулгай орсон байдалтай байсан ба хашааны арын банзыг унагааж хаалга гаргасан байдалтай байсан бөгөөд цагдаагийн газраас хүмүүс ирчихсэн үзлэг шалгалт хийгээд байж байсан. Манай зооринд нийт 31 тооны монголын шар үхрийн мах байсан. Үүнээс яг хэдэн тооны үхрийн мах алдагдсаныг нарийн тооцож гаргаагүй байгаа, нүдэн баримжаагаар харахад тал шахуу мах нь байхгүй байна лээ. Тийм болохоор алдагдсан үхрийн махныхаа тооцоог нарийн гаргачхаад танд хэлье. Манай зоорийг хажуу талын айлын хүн болох Төмөрбаатар гэх хүн харж байсан. Гэхдээ албан ёсоор мөнгө төгрөг өгч харуулаагүй. Манайх тухайн мах хадгалах зориулалттай зоорийг Эрдэнэбаяр гэх хүнээр 24,000,000 төгрөгөөр хийлгэсэн юм. Махны зоорийг хийлгэхдээ Эрдэнэбаярт бэлэн 10,000,000 төгрөгийг өгсөн. Харин үлдэгдэл 14,000,000 төгрөгийг махаа зарчхаад өгнө гэж тохиролцсон. 1 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш Эрдэнэбаяр, Эрдэнэбаярын эхнэр нь гэх хүмүүс над руу залгаад мөнгөө авъя гэж нэхэх болсон. Тэгэхээр нь би махаа зараагүй байна. Махаа зарчхаад мөнгийг нь өгье гэж хэлсэн. 1 дүгээр сарын 29-ны өдөр байхаа Эрдэнэбаяр над руу залгаад мөнгөө өгөхгүй бол зоорийг чинь эвдэж ороод өөрийнхөө тавьсан юмыг авна гэж сүрдүүлсэн. Тэгэхээр нь би чи мах зарагдахыг хүлээж тэвчихгүй байгаа бол одоо яахав гэж хариу хэлсэн. Өчигдөр буюу 2 дугаар сарын 11-ний өдөр Эрдэнэбаярын эхнэр над руу сайхан шинэлсэн үү махаа ачаа юу та гэж чат бичсэн. Тэгэхээр нь би сайхан шинэлсэн одоогоор махаа ачиж чадаагүй л байна гэж хариу илгээсэн. Тэгэхэд надаас та хаана байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь би хөдөө гэртээ л байна гэж хариу илгээсэн. Тэгэхэд Эрдэнэбаярын эхнэр уул нь махыг зүгээр л хот руу оруулж байна лээ дээ, за за эгч аль болохоор л хурдан мөнгө гаргаж өгөөрэй гэж чат бичсэн. Би өнөөдөр Эрдэнэбаярыг сэжиглээд түүний эхнэрийн 95257792 дугаарын утас руу залгаад та нар хаана байгаа юм бэ гэж асуухад бид нар Улаанбаатар хотод байна 2-3 хоногоос Хөвсгөл явна, энэ хавар мах үнэд орох маягтай байна, та яараад яахав дээ хөлдөөгчийнхөө ашгийг үзэж байгаад махаа зарахгүй юу даа гэж ярьж байсан. Энэ хоёр надаас мөнгөө өдөр болгон нэхэж байснаа гэнэт л яарахаа больчихсон. Тийм учраас Эрдэнэбаярыг хулгайлсан болов уу гэж сэжиглэж байна. Мөн Эрдэнэбаяр махаа 8,500 төгрөгт зарчих, манай найз зах дээр махны ченж хийдэг юм. Би тэрэнд яриад өгье гэж хэлж байсан...2021 оны намар 12 дугаар сарын эхээр өөрийн үхэр сүргээс нийт 31 тооны монголын шар нядалж махыг нь арав, арваар нь 3 удаа зөөж аймгийн төвд 13-17-22 тоотод байх зооринд авчирч хийсэн. Манайх 31 тооны үхрээ нядлахдаа Төмөрбулаг сумын Тээл багийн нутагт манай танил Н*******а гэдэг айлын гадаа отор хийж очсон байх үедээ нядалгаагаа 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдрүүдэд нийт 3 өдөр хийж махыг аймаг руу оруулж ирэхдээ мөн 3 удаагийн тээвэрлэлтээр аймгийн төвд зоориндоо оруулж ирсэн. Манайх 31 тооны нас гүйцсэн монголын шарнуудаа нядалсан. Үүнийг Бүрэнтогтох сумын иргэн Баянмөнх, Чулуунбаатар, Ганаа, Тооёо гэх хүмүүсээр нядалгаа хийлгэсэн. Үхрүүдийн гэдсийг Чимэгээ, Бямбаа нар арилгасан. Энэ хүмүүс одоо Бүрэнтогтох сумын төвд байдаг хүмүүс. Үхрийн махыг аймаг руу оруулж ирж зооринд хийхэд тусалсан аймгийн төвд байдаг манай хүргэн ах Түмэнжаргал, Төмөрбаатар нар юм. Эхний 10 тооны үхрийн махыг оруулж ирэхдээ Төмөрбулаг сумын Тээл багийн малын эмч Нямханд гэдэг хүнээс гарал үүслийн гэрчилгээ авсан. Харин дараагийн 21 үхрийн махыг оруулахдаа гарал үүслийг гэрчилгээ аваагүй юм. Учир нь Малын эмчийн гарал үүслийн бичиг нь 3 хоногийн хугацаатай байдаг гэж малын эмч хэлэхээр нь манайх 3 хоног дараалан нядалгаа хийгээд шөнө нь хөлдөхөөр нь оруулж ирээд байсан юм. Манайх нийт 2020 онд 239 толгой үхэр тоолуулж байсан. Үүнээс 31 тооны үхрийг хавар зарах зорилгоор нядалсан. Мөн үүнээс гадна 20 орчим үхрийг нутгийн иргэд өвлийн хүнс болон бусад хэрэгцээнд худалдаж авсан. Үүний 2021 оны хавар 50 орчим үнээ тулгалсан. Манайх дараа жил нь гарах тугалаараа тооцоолж ойролцоогоор үхэр зарж борлуулдаг юм. ...Манай Зооринд нийт нас гүйцсэн 31 үхрийн мах байсан. Нэг бүтэн үхрийн махаа 5 хэсэг болгон эвдэж хөлдөөсөн. 31 үхрийн махыг 5-аар үржүүлэхээр 155 ширхэг болж байгаа юм. Үүнээс хулгайд алдсаны дараа үлдсэн махаа тоолж зарахад 100 ширхэг нь үлдсэн байсан. 55 хэсэг мах алга болсон байсан. Үүнийг бүтэн үхэрт шилжүүлж үзвэл 11 бүтэн үхрийн мах алдагдсан байгаа юм. 1 бүтэн үхрийн мах дундаж нь 200 килограмм мах болдог. Манай үхрийн махыг хулгайлахдаа ууцтай гуянуудыг нь түүж томоос нь шилж авсан байсан. Иймд нийт 2840 кг мах алдсан гэж тооцоолсон юм. Би Энэ 2 хүнийг огт танихгүй. Харин 2022 оны 02 дугаар сард Ж.Н******* гэдэг хүн манай зооринд орж мах хулгай хийж байгаад манай хүргэн ах Төмөрбаатар гэдэг хүнд баригдаад Цагдаад дуудлага өгсөн байсан. Би Н******* гэдэг хүнийг анх харсан. Энэ 2 хүн манай зооринд мах байгаа талаар яагаад мэдэх болсон талаар ойлгохгүй байгаа юм. Өөр манай хүргэн ах Түмэнжаргал, Төмөрбаатар нар 31 үхрийн мах байсан талаар гэрчилнэ. Би энэ 2 хүнээр гэрчийн мэдүүлэг өгүүлэх хүсэлтэй байна. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /17-р хавтас 125-126, 129-130-р тал/,
Шүүгдэгч О.Д*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Ш*******ж тухайн үед Н******* бид хоёртой хамт яваагүй. ...Ш*******жийн машиныг аваад хоёулаа очиж мах авъя гэж хэлсэн. Би хариуд нь зөвшөөрөөд бид хоёр Ш*******жийн цагаан өнгийн микробус шиг загвартай машиныг аваад уг машиныг би барьж Мөрөн сумын 13-р хороонд очсон. Тэр өдөр харанхуй байсан учир хаягийг нь хараагүй. Тэгээд машинаа хашаа руу налуулан тавиад хашаа руу өнгийн дүнзэн байшин байсан. Намайг хашаа руу ороход Н******* аль хэдийн уг байшингийн хаалгаар орсон байсан. Би уг байшин руу ороход олон тооны бод малын мах хураасан байсан. Тэр махнаас Н******* бид хоёр барагцаагаар хоёр үхрийн мах авсан. Уг хураасан байсан үхрийг махнуудыг гуя хаагаар нь салгаж хөлдөөсөн байсан. Тэр махнаас 4 тооны үхрийн гуя, 2 тооны хүзүү сээртэй үхрийн хаа, 2 ширхэг хүзүү сэрийг нь салгасан байсан дан үхрийн хаа, үхрийн өвчүү 2 ширхгийг зөөн авч найз Ш*******жийн машинд ачиж явсан. Тэр оройноо Н******* бид хоёр үхрийн махтай машинаа Ш*******жийн хашаан дотор оруулж Ш*******жийн гэрт хоносон. Маргааш өглөө нь би уг махыг ганцаараа Мөрөн сумын хүнсний зах дээр очиж нэрийг нь мэдэхгүй байна ченжид 2,300,000 төгрөгөөр зарсан. Уг мөнгийг бэлнээр авсан. Энэ мөнгөнөөс 1,000,000 төгрөгийг Ж.Н*******т өгсөн. ...орон байранд нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /17-р хавтас 97, 150-151-р тал/,
Шүүгдэгч Д.Ш*******жийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг хулгай хийхэд хамт яваагүй гэдгийг мэдүүлсэн мэдүүлэг байхад намайг хамт оролцсоноор татсан байна. Тиймээс би хүлээн зөвшөөрөхгүй. Машины тухайн намайг унтаж байхад миний машиныг Н*******, Д*******н нар аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /17-р хавтас 103-р тал/,
Шүүгдэгч Ж.Н*******н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би одоо Мөрөн сумын урд байдаг айлын зоориноос мах хулгайлж байгаад баригдсан хэрэг дээрээ шалгагдаж байгаа. 2021 оны 11 дүгээр сарын үед Мөрөн сумын Далай ээж захын чанга яригчаар мах зөөлгөнө гэсэн зар мэдээллийн дагуу 88941915 дугаарын утсаар холбогдтол Мах буулгуулж хураалгана гэхээр нь би тэр ажилд нь явахаар болсон. Тэгээд би өөрөөсөө гадна зах дээр гурил зөөдөг хоёр хүнтэй нийлээд Мөрөн сумаас урагшаа явах замд байдаг айлын байшинд очиж үхрийн махыг машинаас буулгаж зоорь руу хурааж өрсөн. Дараа нь ажлын хөлс болгож 25,000 төгрөг аваад явсан. Тэр үед энэ байшинд үхрийн мах байгаа гэдгийг мэдэх болж өчигдөр буюу 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өөрийн танил Дагва-Очирыг дагуулан махны наймаа хийдэг хоёр эмэгтэйн хамт такси бариад урьд өмнө нь очиж мах буулгаж байсан айлын зооринд очиж цоожийг нь боолт тайлах зориулалттай 17-ийн түлхүүрээр эргүүлж онгойлгоод дотор нь орж нэг үхрийн мах хулгайлан авч байгаад баригдсан юм...Тэгээд Ш*******ж би гэртээ харъя, эхнэр уурлана намайг гэрт хүргээд өгчих, эхнэр залгаад уурлаад байна гэж, та миний машиныг аваад яв гэхээр нь Ш*******жийг гэрийнх нь гадаа хүргэж өгөөд Д*******н Ш*******жийн машиныг бариад буцаад 13-р баг руу очиж нөгөө мах байгаа гэх зоорины хашаанд очсон. Д*******н бид 2 машинаа нэг хашааны чөлөөнд орхиод хашаа руу орж махны хөргүүрийн хаалганы даруулгыг 17-гийн түлхүүрээр тайлж онгойлгож ороод нийт 17 ширхэг хөл, гуя машин руу зөөж ачаад хаалганы түгжээг буцааж боосон. Тэгээд машинд махыг ачаад Ш*******жийн хашаанд машиныг нь оруулаад надад 1 шил архи байсныг Ш*******жийн гэрт орж хувааж уугаад тэндээ унтсан. Маргааш өглөө нь намайг 10 цагийн үед сэрэхэд Д*******н махыг тушаачхаад ирлээ гээд надад бэлэн 500,000 төгрөг өгсөн. Д*******н Ш*******жийн машинтай явж махаа зарчхаад ирээд надад мөнгө өгөхөд Ш*******ж эхнэртэйгээ гэртээ харьж байсан. Тэгээд Д*******н ганцаараа гараад явсан...” гэх мэдүүлэг /17-р хавтас 140-142, 137-138-р тал/,
Гэрч Ш.Мөнх-Ирээдүйн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шиг санагдаж байна. Би яг өдрөө тодорхой сайн санахгүй байна. Би өөрийн танил ах болох Эрдэнэжаргал гэдэг хүний Амьжиргаа цагаан гэж нэрлэдэг MITSUBIHSI MINICAB маркийн 29-63 ХӨВ улсын дугаартай машиныг нь би хааяа гуйж авдаг юм. Тэр өдөр Эрдэнэжаргал ах Даян дээрхийн агуй руу явна гээд хоногоор явсан юм. Энэ хугацаанд би машиныг нь авч үлдсэн байсан юм. Би тэр орой 21 цагийн үед 1-р хороонд байдаг Эрдэнэцогт ахынд оччихоод гэртээ харихаар Захын хажууд явж байтал Оросоо овогтой Д*******н гэдэг нэг ангийн залуу залгахаар нь автал чи унаатай байна уу, унаатай байвал 4-р хороонд хүрээд ирээч урдаас нэг юм дөхүүлж өгөөч гэж хэлсэн. Тэгээд би хаана байгаа юм бэ гэж асуутал захын ард байдаг цагаан худгийн арын дэлгүүрийн үүдэнд хүрээд ир гэхээр нь яваад очтол тэр дэлгүүрийн үүдэнд Д*******н нэг өндөр туранхай биетэй шар царайтай 40 орчим насны хүнтэй хамт зогсож байсан. Тэгээд уулзтал 13-р багаас нэг юм дөхүүлээд өгөөч гэж хэлсэн. Би юу юм бол гэж асуутал чамд хамаагүй гээд машинд суучихсан. Тэгээд урагшаа уруудаж яваад 13-р хорооны Цэцэрлэгийн урд нэг хашааны дундуур ороод нэг догол гудамжинд энд зогс гэж хэлсэн. Би хэлсэн газарт нь зогсоод намайг эндээ хүлээж байгаарай гэж хэлээд Д*******н хамт явсан хүнтэйгээ нэг айлын хашаа руу яваад орсон. Д*******нтэй хамт явсан тэр ахыг Н******* гэдэг гэж өөрийгөө танилцуулж байсан. Тэгээд байж байтал Д*******н гарч ирээд машинаа нааш нь хашаа руу шахаад дөхүүл гэж хэлэхээр нь Би машинаа дөхүүлээд байж байтал хашааны банз нь унасан цоорхойгоор мах тэврээд гараад ирсэн. Би ******* учиртай мах ачаад байгаа юм бэ гэж хэлтэл чамд ямар ч хамаагүй. Өөрийнхөө юмыг ачиж байна гэж хэлсэн. Тэгээд Н*******, Д*******н нар үхрийн бололтой том томоор нь хөлдөөсөн гуя, хаа, зэрэг махнууд ачсан. Би гаргаж ирсэн махнуудыг нь тэвшин дээр гаргаж ачилцаж өгсөн. Тэгээд нэлээн хэдэн хаа, гуя ачаад 10-р хороонд байдаг таньдаг ахындаа хүргэж өгнө гээд 10 дугаар хорооны 24-р гудамжинд 10 дахь хаалганд очиж зогссон. Яг үүдэндээ хаяг байхгүй, ногоон төмөр хаалгатай хашаа байсан. Эхлээд Д*******н ганцаараа орж уулзаад гарч ирээд хашааны том хаалгыг нь онгойлгоод эндээ машинтайгаа үлдээгээд өглөө авахаар боллоо гэж хэлсэн. Тэгээд машинаа ачсан үхрийн махтай хамт үлдээгээд өглөө ирээд машинаа авчих гээд Д*******н гуйгаад байхаар нь би машинаа тэнд орхиод гэртээ харьж унтсан. Д*******н, Н******* 2 хашаа ч юм явсан. Маргааш өглөө 10 цагийн үед нөгөө айлын гадаа уулзацгааж махыг нь таамбар луу нь зөөж өгсөн. Тэр мах авсан айл эхнэр нөхөр бололтой эхнэр нөхөр 2 махыг нь худалдаж авч байгаа бололтой байсан. Би яг хэдэн төгрөгөөр авч өгөлцсөнийг нь мэдээгүй. Тэгээд би машинаа аваад ажил руугаа явсан. Д*******н, Н******* нар миний Эрдэнэжаргал ахаас гуйж түр унаж байсан амьжиргаа цагаан машинаар нэг удаа л мах ачсан. Дахиж мах ачаагүй, надаас машин авч явсан удаа байхгүй. Надад 280,000 төгрөг өгсөн. Би Д*******нд архи авч өгөөд хамт хувааж уугаад дуусгасан...” гэх мэдүүлэг /17-р хавтас 154-158-р тал/,
Гэрч Б.Насанбуянгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 11-ний өглөө оросоо овогтой Д*******н гэж хүн ирээд танай цехэд үхрийн мах хийгээдэхье гэж ирсэн. Тухайн үед үхрийн 4-5 хэсэг болгосон махнууд хийлгэсэн юм. Д*******н тухайн үед махаа зараад мөнгийг өгнө гэж хэлээд надаас 500,000 төгрөг зээлж авсан орой нь Д*******н согтуу манайд ирэхээр нь би маргааш өглөө цехээ ажиллуулна махаа ав гэж хэлтэл орой болсон болохоор мах авах хүн олдохгүй байна. Гадуур байгаа махны үнэнээс жаахан доогуур ав гэж хэлсэн. Тэгэхээр нь дахин 1,500,000 төгрөг өгөөд махыг нь авсан юм. Би Д*******нгээс авсан махаа хэрэглээндээ хэрэглэж байгаад үлдсэн махыг нь зар тавьж зарсан. Би одоо санахгүй байна. Би Д*******нгээс авсан махнаас хэрэглээнд нэг хааг нь хэрэглэсэн үлдсэн махыг нь зарахад 1,300,000 төгрөг болж байсан. Д*******н миний өөрийн малын мах, мөнгөний хэрэг болоод зарж байна гэж хэлсэн. Д*******н 30 орчим насны хоёр эрэгтэй хүнтэй ирсэн. Би цуг ирсэн хоёр хүнийг харж байгаагүй танихгүй хүн байсан...гэх мэдүүлэг /17-р хавтас 159-160-р тал/,
Гэрч Б.Алтанхуягийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...За би тийм машинтай хүн ирж мах өгснийг сaнаж байна. Би яг хэзээ гэдгийг нь тодорхой сайн санахгүй байна. 2022 оны 01 дүгээр сарын сүүлчээр шиг санагдаж байна. Дөрвөлжин хэлбэртэй микро автобус шиг загвартай цагаан өнгийн машинтай өндөр дүү туранхай залуу утсаар ярьж байгаад манай хаягаар ирж мах өгье гэсэн юм. Тэр залуутай хамт нэг махлаг эмэгтэй хамт ирсэн. Тэр залуу Цагаан-Уулаас ахынхаа зоориноос гуйж авсан юм. Би приус машин лизингээр аваад өр нэхэгдээд мөнгөний хэрэг гараад ахаасаа гуйж авч ирлээ. Манай ахад мах их хэмжээгээрээ байгаа болохоор гарал үүсэл нь ахад байгаа юм гэж хэлэхээр нь итгээд авсан. Хэмжээний хувьд 285 килограмм мах болж байсан. 2 үхрийн мах юм болов уу гээд бүртгэж үзэхэд 1 гуя дутуу байх шиг байсан. Би нийт 2,285,000 төгрөг тоолж өгөөд явуулсан. Мөнгийг нь хамт явсан махлаг эмэгтэй тоолж авч харагдсан. Үүнээс өөр мах өгч байгаагүй. Би урьд нь харж байгаагүй хүн байна лээ. Манай 12-р хорооны Оргил бөөний төвийн баруун талд байдаг Таван-Эрдэнэ махны дэлгүүрийн гадна хаяг дээр миний 2 утас байдаг. Энэ хаяг дээр мах, авна зарна гэж бичсэн байдаг юм. Үүнээс харж залгасан байх...”гэх мэдүүлэг /17-р хавтас 163-164-р тал/,
Гэрч Н.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ж.Н******* гэдэг хүн бол миний ээжийн төрсөн дүү байгаа юм. Д*******нг бол сайн танихгүй. Н******* ахтай манайд ирээд байдаг юм. 2022 оны 02 дугаар сард шиг санагдаж байна. Н*******, Д*******н нар манайд ирээд Манай нөхөр Ш*******жийн машиныг гуйсан. Манай нөхөр ханиад хүрээд халуураад хэвтэж байсан болохоор машинаа өгөөд явуулсан. Манай нөхрийн машиныг Д*******н жолоодоод явсан. Тэгтэл маргааш өглөө нь 7 цаг болж байхад манайд манай хашааны гадаа Д*******н, Ж.Н******* ах нар ирсэн байсан. Тэгээд би машинаа авах гэтэл бид 2 хүнээс мах худалдаж авсан юм. Одоо айлд буулгачхаад машинаа ав гэхээр нь би Д*******нтэй хамт явж нэг танихгүй хаяг дээр очиж нэг танихгүй ченжид үхрийн мах өгч байсан. Н******* ах манайд унтаад үлдсэн байсан. Тэгээд тэр мах авсан хүн бэлэн мөнгө байхгүй байна. Мобайл банкаар шилжүүлье гэж байсан. Тэгтэл Д*******н надаас карт байна уу гэхээр нь би карт байна гэж хэлтэл миний данс руу мөнгөө шилжүүлж авахаар болсон. Би машинаас буугаагүй болохоор хир хэмжээний ямар малын мах зарсныг нь мэдээгүй. Би машинаа авахын тулд л Д*******нтэй хамт явсан юм. Миний дансанд 1,250,000 төгрөг орохоор нь би картаасаа гаргаж өгсөн. Тэгээд би гэртээ харьсан. Ямар нэгэн мөнгө өгөөгүй, хол яваагүй болохоор 20.000 төгрөгт түлш хийсэн. Манай нөхрийн Winita гэдэг нэртэй хойноо ачаа ачих зориулалттай микро автобус шиг машин байгаа. Одоо манай аавын хашаанд байдаг юм. Энэ машин манай аавын машин байсан юм...”гэх мэдүүлэг /17-р хавтас 170-171-р тал/,
Ихэрмөрөн-аудит ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан 2245617200246 дугаартай: “...Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул багийн иргэн Г.Ц*******н хулгайд алдсан үхрийн махны нийт үнэлгээг 24,140,000 /Хорин дөрвөн сая нэг зуун дөчин мянга/ төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /17-р хавтас 177-178-р тал/ зэргийг,
Шүүгдэгч Ц.П*******н Ж.Н******* нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 43 дугаар гудамж 16 тоот хашаанд байрлах хохирогч Д.Борын байшингаас 2022 оны 03 дугаар сарын 08-ны үед калибр бууны сум 25 ширхэг, дунд гарын мөнгө аяга, төмөр тэмдэг, дунд гарын мөнгөн аяга, Самсунг С-7 маркийн гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 730,900 төгрөгийн хохирол учруулсан ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг,
Шүүгдэгч Ж.Н******* Ц.П*******н нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн 35 дугаар гудамж 16 тоот хашаанд байрлах хохирогч Ц.Бямбадалайгийн гэрээс 2022 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө хурган дотортой эрэгтэй, эмэгтэй үстэй дээл, орчин цагийн дунд гарын мөнгөн аяга, хуучин цагийн мөнгөн аяга, булган лоовууз малгай, орчин цагийн хөөрөг, шар дурдан бүс, хүүхдийн хувцасны цүнх, эмэгтэй хүний арьсан цүнх, ууттай чихэр, 16 инчийн Самсунг маркийн нөүтбүүк, мөнгөн хослол, шүүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч, мөнгөн зүүлт, ээмэг бөгжний сав зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,246,000 төгрөгийн хохирол учруулсан ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг,
Шүүгдэгч Ж.Н*******, Л.Б******* нар бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 45-24 тоотод хохирогч Г.Намсрайдоржийн эзэмшлийн байшингийн цонхыг хөшин орж 5 ширхэг хивс, 49 инчийн зурагт, виски, архи зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 4,362,000 төгрөгийн хохирол учруулсан ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг,
Шүүгдэгч Л.Б*******, Ц.Н******* нар бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 09-10-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгойн 14-05 тоотод оршин суух хохирогч З.Л*******ын гэрт нэвтэрч Монел маркийн зурагт 1 ширхэг, модны хөрөө 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг,
Шүүгдэгч Л.Б*******, Ц.Н******* нар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгойн 10-18 тоотод хохирогч А.Сэндмаагийн эзэмшлийн монгол гэрт нэвтэрч 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч А.Сэндмаад 300,000 төгрөгийн хохирол учруулсан ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Ц.П*******н Ж.Н******* нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 43 дугаар гудамж 16 тоот хашаанд байрлах хохирогч Д.Борын байшингаас 2022 оны 03 дугаар сарын 08-ны үед калибр бууны сум 25 ширхэг, дунд гарын мөнгө аяга, төмөр тэмдэг, дунд гарын мөнгөн аяга, Самсунг С-7 маркийн гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 730,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /15-р хавтас 247-248-р тал/,
Хохирогч Д.Борын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 43-16 тоотод байх байшингаа цоожлоод Баянзүрх сум руу явсан. Тэгээд 2022 оны 03 сарын 08-ны өдөр Баянзүрх сумаас ирээд Мөрөн сумын 14-43-16 тоотод байх гэртээ орж ирэхэд манай байшингийн цонхоор хулгайч орж ирсэн бололтой, гэрийн эд зүйл эмх замбараагүй болсон хамаг эд зүйл онгичиж үзсэн байсан. Тэгэхээр нь гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд хойморт байсан авдар дотроос калибр бууны сум 25 ширхэг сум, сервант дотор байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эрүүл мэндийн ажилтан гэсэн төмөр тэмдэг 1 ширхэг, Самсунг С-7 маркийн гар утас 1 ширхэг зэрэг зүйлүүд алга болсон байсан...”гэх мэдүүлэг /16-р хавтас, 02-03-р тал/,
Шүүгдэгч Ц.П*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сар мартын наймны дараа Мөрөн сумын 14 дүгээр хороонд байх айлын байшингийн хойд талын цонхоор Н*******н хамтаар хууль бусаар орж дотроос нь мөнгөн аяга, 17 ширхэг калибр бууны сум авсан. Өөр эд зүйл аваагүй. Уг бууны сумаа би таксины жолоочид 1 ширхгийг нь 3,500 төгрөгөөр зарсан...”гэх мэдүүлэг /16-р хавтас, 06-р тал/,
Шүүгдэгч Ж.Н*******н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын эхээр Ц.П*******нтэй хамт Мөрөн сумын 14 дүгээр хороо Билэгт дэлгүүрийн араар орж нэг байшингийн арын цонхыг хөшиж 1 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 17 ширхэг тоз-8 бууны сум зэргийг авсан. Би мөнгөн аягийг үл таних хүнд 50,000 төгрөгөөр зарсан. 17 ширхэг сумыг П*******н авсан...”гэх мэдүүлэг /16-р хавтас 10-р тал/,
Ашид-Билгүүн ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Ч.Жамьяны 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ТХҮ-622/3540 дугаартай дээр дурдагдсан эд зүйлийн зах зээлийн үнэ цэнийг 730,900 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойллоо гэх хөрөнгө үнэлгээний тайлан /16-р хавтас 17-18-р тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /16-р хавтас 35-39-р тал/ зэргийг,
Шүүгдэгч Ж.Н******* Ц.П*******н нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн 35 дугаар гудамж 16 тоот хашаанд байрлах хохирогч Ц.Бямбадалайгийн гэрээс 2022 оны 03 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө хурган дотортой эрэгтэй, эмэгтэй үстэй дээл, орчин цагийн дунд гарын мөнгөн аяга, хуучин цагийн мөнгөн аяга, булган лоовууз малгай, орчин цагийн хөөрөг, шар дурдан бүс, хүүхдийн хувцасны цүнх, эмэгтэй хүний арьсан цүнх, ууттай чихэр, 16 инчийн Самсунг маркийн нөүтбүүк, мөнгөн хослол, шүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч, мөнгөн зүүлт, ээмэг бөгжний сав зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,246,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /13-р хавтас 105-р тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13-р хавтас 108-111-р тал/,
Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13-р хавтас 112-116-р тал/,
Эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13-р хавтас 117-118-р тал/,
Хохирогч Ц.Бямбадалайгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манайх 2020 оны 09 дүгээр сараас хойш Мөрөн сумын 01 дүгээр багийн 35-16 тоотод одоог хүртэл оршин сууж байна. 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагийн үед эхнэр хүүхдүүдийнхээ хамт Бүрэнтогтох сумын Сангийн далай баг руу өөрийн аавынх руугаа мал дээрээ очихоор явсан юм. Тэгээд тухайн өдрөө аавындаа очоод нэг хонож байтал өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 07-ны өглөө манай эхнэрийн эгчийн нөхөр Мягмархүү над руу залгаад танай гэрт хулгай орсон байна гэж над руу утсаар залгаж хэлсэн...” гэх мэдүүлэг /13-р хавтас 123-125, 128-129-р тал/,
Шүүгдэгч Ж.Н*******н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 01, 02-ны өдрийн хооронд би хамт ял шийтгэл эдэлж байсан найз Ж.П*******нгийнд очоод дээрх цаг хугацаанд тэднийд байсан. Тэгээд тэднийд намайг байх хугацаанд Ц.П*******н эхнэртэйгээ хамт байсан. Тухайн өдөр миний санаж байгаагаар 03 сарын 06-ны өдрийн үдээс хойш хоёр шил Хараа нэртэй 0,75 литрийн архи уугаад орой 22 цагийн үед Ш*******жийнд очихоор гарсан. Тэгээд бид хоёр Ш*******жийнд очилгүй өнгөрөөд 01-р хороо орчихсон байсан. Тухайн үед бид хоёр хулгай хийхээр болоод ярилцаад гудмын айлын хашааны завсраар хараад явж байхад гэрэлгүй гэр байхаар нь хоорондоо ярилцаж байгаад хашааны хойд талаар нь давж ороод гэрийн хаалгыг Ц.П*******н бээлийтэй гараараа тухайн цоожийг суга татаад онгойлгосон. Тэгээд тухайн гэрт бид хоёр ороод авдруудыг нь эвдэж онгойлгож хоёр үстэй дээлийг орны бүтээлэгт ороогоод, гурван мөнгөн аягыг нь дээлийн дотор нь хийгээд Ц.П*******нгийн гэр лүү явсан. Тэгээд Ц.П*******нгийнд очоод хоёр дээлийнхээ эрэгтэй бор өнгийн үстэй дээлийг би хоёр мөнгөн аягатай нь аваад Ц.П*******нд эмэгтэй хүний цэнхэр үстэй дээлийг нэг мөнгөн аягатай өгсөн. Ц.П*******нгийн гэрт очиход баахан дээлийн өнгө авсан байсан. Мөн жижиг сажиг эд зүйлүүд болон эмэгтэй хүний ээмэг, гинж, зэрэг зүйлүүд гаргаж ирж байсан. Би тухайн зүйлүүдээс нь би аваагүй. ...Миний авсан бор торгон үстэй дээл нь хар өнгийн шилбээр зангидсан товчтой байсан бөгөөд суганы товч нь миний харснаар мөнгөн товч байх шиг байсан. Хоёр мөнгөн аяганы нэг нь цулгуй, нөгөө нь өлзий хээтэй мөнгөн аяга байсан. Тухайн мөнгөн аяганд анзаарагдах сэв харагдаагүй...”гэх мэдүүлэг /13-р хавтас 136-137, 168-169-р тал/,
Шүүгдэгч Ц.П*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ж.Н******* бид хоёрыг тухайн айлд ороход цаг 22 цаг болж байсан гэж санаж байна. Тухайн айлын хашааны ард талын хашаагаар нь давж ороод гарахдаа урд хаалгаар нь гарсан. Тэгээд бид хоёр харанхуйд байшингийн ард талд орны бүтээлэгт байсан эд зүйлүүдээс хоёр хурган дотортой үстэй дээл авсан. Ж.Н******* орны бүтээлэгт өөр эд зүйл хийсэн байж магадгүй. Тухайн үйл явдал болсны маргааш өглөө эрт манайд жижиг хар цүнх байхаар нь ******* цүнх бэ гэж асуухад миний юм байгаа юм аа гэхээр нь аваад онгойлгоод үзэхэд 3 мөнгөн аяга байсан. Тэгэхээр нь тэр айлаас аваад нуусан байна гэж ойлгоод Ж.Н*******т хэлэхэд надад нэг мөнгөн аягыг нь надад өгсөн. Тухайн мөнгөн аяга нь орчин үеийн мөнгөн аяга байсан. Тэгээд Ж.Н******* тухайн айлаас хулгайлсан эмэгтэй бор үстэй дээлээ хар цүнхтэй хоёр мөнгөн аягаа аваад хүн ирэхээс өмнө явлаа гээд манайхаас эрт 07 цагийн үед гарсан. Надад болохоор нэг эмэгтэй хүний цэнхэр өнгийн үстэй дээлийг үлдээсэн, тухайн үстэй дээл нь дотор талдаа нуруу хэсэгтээ үс нь алганы чинээ халцарсан үстэй дээл байсан. Мөнгөн аяга нь болохоор гадна талын ёроол дээрээ нэг зураг байсан. Өөр содон шинж тэмдгийн талаар мэдэхгүй байна. Ж.Н*******н авч явсан мөнгөн аяганы содон шинж тэмдгийг мэдэхгүй байна. Дээл нь бор өнгийн үстэй дээл байсан. ...Би хулгай хийснийхээ маргааш өглөө нь буюу Ж.Н*******г гэрээс гарч явсны дараа удалгүй гэрээсээ мөнгөн аяга үстэй дээлийг гэрээсээ аваад зарахаар гараад Мөрөн сумын 09-р хорооны Билэг хүнсний дэлгүүрийн арын ар талын гудамжинд явж байтал 60 орчим насны эмэгтэй хүн гудамд явж байхаар нь очиж уулзаад дүү нь машинаа цагдаад журамлуулчихсан юм, мөнгөний хэрэг болоод байна. Энэ үстэй дээл, мөнгөн аягыг 150,000 төгрөгөөр зарах гэсэн юм гэж хэлэхэд тэр эгч хэсэг харж зогсож байснаа бэлэн 150,000 төгрөг надад тоолж өгөөд явсан. Би тэндээсээ гэр лүүгээ явсан. Тэр эгчийг би хаашаа явсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /13-р хавтас 132-133, 163-р тал/,
Ашид-Билгүүн ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Ч.Жамьяны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ТХҮ-622/3338 дугаартай “дээр дурдагдсан эд зүйлийн нийт бодит үнэ цэнийг 3,246,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо” гэх хөрөнгө үнэлгээний тайлан /13-р хавтас, 142-147-р тал/,
Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13-р хавтас, 213-р тал/,
Шүүгдэгч Ж.Н*******, Л.Б******* нар бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 45-24 тоотод хохирогч Г.Намсрайдоржийн эзэмшлийн байшингийн цонхыг хөшин орж 5 ширхэг хивс, 49 инчийн зурагт, виски, архи зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 4,362,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Г.Намсрайдоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн үед аймгийн төвд байдаг Мөнхдөл над руу утсаар залгаад аав танай байшингийн цонхоор хулгайч орсон байна гэж хэлэхээр нь эхнэрийн хамт аймгийн төв орж ирж байшингаа үзсэн чинь урд талын цонхны төмөр хаалтыг эвдэж хулгайч орсон байсан. Тэгэхээр нь хуулийн байгууллагад хандах нь зүйтэй юм гэж бодоод цагдаад дуудлага өгсөн юм...манайхаас нийт 5 хивс...hair брэндийн 49 инчийн телевизор 1 ширхэг...юнивишины хар өнгөтэй төхөөрөмж удирдлагын хамт, шилтэй виски 1 ширхэг, Ёслол нэртэй 0,75л архи 1 ширхэг, Япон виски нэг ширхэг, Хар Чингис нэртэй архи 1 ширхэг, Сэржим архи 1 ширхэг зэрэг алдагдсан...хулгайд алдагдсан эд зүйлээ олж авмаар байна...өөрөөр гомдолтой зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /16-р хавтас 49-50-р тал,
Шүүгдэгч Ж.Н*******н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...хашаа руу ортол хаалганы баруун гар талд том байшин байхаар нь цонхыг нь төмрөөр хөшиж онгойлгосон. Тэгээд Базраа бид хоёр ороод хана болон газарт байсан нийт 5 ширхэг жижиг хэмжээтэй хивс, том өрөөнд байсан зурагт, авдар дотор байсан виски, архи, интернэтийн төхөөрөмж, орчин үеийн цагаан хөөрөг зэргийг аваад хашааны үүд рүү гаргаад Базараа машинаа хашааны үүдэнд тулгаж авчран зогсоогоод авсан зүйлээ ачиж хөдөлсөн...”гэх мэдүүлэг /16-р хавтас 63, 86-р тал/,
Шүүгдэгч Л.Б*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...11 дүгээр хороонд хойноосоо ордог хаалган дээр зогс гэж хэлсэн. Ах нь орчхоод ирье хүлээж байгаарай гэж хэлсэн. Би хүлээж байтал Н******* ах нэг том хар өнгийн нимгэн дэлгэцтэй зурагт аваад гарч ирсэн. Буцаж ороод хэд хэдэн хивс гаргаж ирсэн. Би Н******* ах юу болоод байна гэж асуутал ахынх нь таньдаг айл байгаа юм. Ах нь энд юмаа үлдээсэн байсан юм гэж хэлсэн. ...надад нимгэн дэлгэцтэй том хар зурагт өгсөн. Жижиг хэмжээтэй шар цоохор хээтэй нэг ширхэг хивс, нэг бондгор шилтэй шар өнгийн виски өгсөн. Өөр зүйл өгөөгүй...” гэх мэдүүлэг /16-р хавтас 71, 88-р тал/,
Гэрч Н.Мөнхдөлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр аавынхаа гэрт очиход цонх нь зүгээр байсан. Маргааш өглөө нь 12 цагийн үед аавын урд талын хашаанд байдаг дүүгийндээ ороход хойд талд нь байдаг манай аавын байшингийн урд талын цонхны хамгаалалт төмрийг эвдээд сөхсөн байдалтай харагдахаар нь би ойртоогүй байж байгаад шууд цагдаа дуудсан...”гэх мэдүүлэг /16-р хавтас 55-56-р тал/,
Гэрч Ц.П*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 03 цагийн үед Жүрмэдийн Н******* согтуу орж ирсэн...Н******* манайд орж ирэхдээ нэг хөх шилтэй архи, 3 ширхэг жижиг хивс тэвэрсэн орж ирсэн...24-ний орой Н******* бүжигт явлаа гээд гараад явсан...тэгээд шөнө нь манайд 3 ширхэг хивс, нэг архи барьсан орж ирсэн...тэгээд Н******* авч ирсэн хивсээ Б*******н, Амараа хоёрт зарах юм болоод тэд нар наймаа хийсэн. Н******* Б*******нд 3 ширхэг хивсээ нийлүүлээд 100 юм уу 150 мянган төгрөгөөр зарчих шиг болсон...тухайн хивснүүдийг Н******* Эрдэнэтээс авч ирсэн гэж хэлж байсан...”гэх мэдүүлэг /16-р хавтас, 57-59-р тал/,
Гэрч Т.Б*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын сүүлчээр санагдаж байна...Ц.П*******нгийнд очтол Н******* архи уусан сууж байсан...Н******* надаас хивс авах уу гэж асуусан. Би Н*******т хэд гэж байгаа ямар хивс юм бэ гэж асуутал 3 шинэ хивс байна, гурвууланг нь нийлүүлээд 300,000 төгрөгөөр өгнө гэж байсан...би хулгайн хивс биш биз гэж асуутал үгүй, Эрдэнэтээс найзаасаа өрөнд авсан байсан гэж байсан юм...тэгээд хивснүүдийг би гэр лүүгээ машинтай хүнээр хүргүүлээд Н*******т 200,000 төгрөгийг нь өгөөд 40,000 төгрөгийг дараа нь өгье гэж хэлээд явуулсан...Н*******оос 200,000 төгрөгөө гаргуулах хүсэлтэй байна...”гэх мэдүүлэг /16-р хавтас 51-53-р тал/,
Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Г.Намсрайдоржийн хулгайд алдсан эд зүйлийг 4,362,000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна...”гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /16-р хавтас 73-74-р тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /16-р хавтас /16-р хавтас 124-126-р тал/,
Шүүгдэгч Л.Б*******, Ц.Н******* нар бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 09-10-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгойн 14-05 тоотод оршин суух хохирогч З.Л*******ын гэрт нэвтэрч Монел маркийн зурагт 1 ширхэг, модны хөрөө 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /18-р хавтас 116-р тал/,
Хохирогч З.Л*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2022 оны 03 дугаар сарын 09-ний 21 цагийн орчимд Мөрөн суманд байх гэртээ иртэл гэрийн цоож байхгүй гэрт хулгай орж гэрийн хоймор байсан Монел гэсэн бичигтэй 42 инчийн зурагт, модны хөрөө алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /18-р хавтас 127-р тал/,
Шүүгдэгч Л.Б*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би өмнөх мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар мэдүүлсэн. ...бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...”гэх мэдүүлэг /18-р хавтас 184-р тал/,
Шүүгдэгч Ц.Н*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 09-10-ны орой Б*******ын хамт Хөх толгойн жалга гараад байдаг газрын урд талын хашаагүй дай мод хадсан хашаатай гэрийн хаалгыг нь хөшиж онгойлгоод орсон...” гэх мэдүүлэг /18-р хавтас 178-р тал/,
Гэрч Г.Хүрэлбаатар мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...танил дүү Ж.Б******* над руу гар утсаар залгаад 32 инчийн зурагт байна. Та худалдаж авах уу гэж асуусан. Би худалдаж авъя гэж хариулсан. ...зурагтыг 60,000 төгрөгөөр худалдаж авахаар болж бэлэн 30,000 төгрөг өгч, үлдэгдэл 30,000 төгрөгт нь цагаан өнгийн маркийг нь мэдэхгүй гар утас авч худалдан авсан...”гэх мэдүүлэг /18-р хавтас 131-132-р тал/,
Гэрч Д.Өлзийсайхан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нарийн хугацааг нь санахгүй байна. Манай нутгийн залуу болох Б******* манай гэр болох Мөрөн сумын 13-56-09 тоотод гэртээ байж байхад 2 залуугийн хамт ирээд нэг зурагт, цахилгаан хөрөө, аккумлятор авах уу гэсэн тэгэхээр нь би 230,000 төгрөгөөр авсан...”гэх мэдүүлэг /18-р хавтас 138-139-р тал/,
Хөрөнгө үнэлгээний тайлан /19-р хавтас 249-250, 20-р хавтас 01-р тал/ зэргийг,
Шүүгдэгч Л.Б*******, Ц.Н******* нар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгойн 10-18 тоотод хохирогч А.Сэндмаагийн эзэмшлийн монгол гэрт нэвтэрч 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч А.Сэндмаад 300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /18-р хавтас 159-р тал/,
Хохирогч А.Сэндмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Мөрөн сумын Бөхийн өргөөнд болсон тоглолтыг үзэхээр 17 цагт гараад найзындаа очиж хоноод маргааш өглөө нь буюу 03 дугаар сарын 09-ний өдөр гэртээ харихад хаалга цоожилсон тавыг нь хумиад хаалга татаад орсон байсан. Тэгэхээр нь гэртээ ороод харахад хойморт мөлхөө тавилган дээр тавьсан байсан хар өнгөтэй 32 инчийн зурагт алга болсон байсан. Өөр гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд ямар нэгэн эд зүйл алга болоогүй байсан. Хар өнгийн 32 инчийн ямар брэндийн зурагт байсныг нь сайн мэдэхгүй байна. Зурагтаа Улаанбаатар хотоос 500,000 төгрөгөөр авч байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /18-р хавтас 165-р тал/,
Шүүгдэгч Л.Б*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дурсамж бүжгийн газар орчхоод хөх толгой руу явж байгаад одоо яг хаягийг нь санахгүй байна. Хөх толгойн нэг гудамжны үзүүрийн айл байсан санагдаж байна. Хашаанаас Н*******тай хамт давж ороод гэр байсан. Тэр гэр лүү бид хоёр ороод хананд байсан зурагтыг аваад гарсан. Тэгээд тэр зурагтыг танихгүй хүнд зарсан. Хэдэн төгрөгөөр зарснаа санахгүй байна... тэр айлаас 1 зурагт, цахилгаан дружба хөрөө, аккумлятор зэргийг хулгайлан авсан...тэдгээр эд зүйлсийг 200,000 төгрөгөөр зарсан...”гэх мэдүүлэг /18-р хавтас 169-170-р тал/,
Шүүгдэгч Ц.Н*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 09-10-нд шилжих орой Б*******ын хамт Хөх толгойн жалга гараад байдаг газрын урд талын хашаагүй дай мод хадсан хашаатай гэртээ айл руу орж хулгай хийе гэж Базараа хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд Базараа тэр айлын гэрийн хаалгыг хөшиж онгойлгоод орсон. ...Б*******тай орой Дурсамж бүжгэн дээр уулзаад Базраагийнд очиж хонодог тэр үед Базараа энэ айл эзгүй байсан гээд хэлдэг байсан. Хулгай хийх санааг Б******* анх гаргасан. ...хулгайлж авсан зурагтуудаа Өлзий гэдэг 13 дугаар хороонд байдаг ахад өгдөг байсан. ...Б******* надад нэг удаа 80,000 төгрөг өгч байсан. Дараа нь мөнгө өгнө гээд өгөөгүй...гэх мэдүүлэг /18-р хавтас 177-178-р тал/,
Гэрч Д.Өлзийсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны цагаан сарын дараа шиг санагдаж байна, нутгийн залуу болох Б******* намайг гэртээ байхад 2 залуутай ирээд нэг зурагт, нэг цахилгаан дружба хөрөө, аккумлятор авах уу гэсэн. Тэгэхээр нь би 230,000 төгрөгөөр авсан. Тэгээд дээрх явдлаас хэдэн өдрийн дараа Б******* такситай ирээд намайг нэг зураг авчхаач гээд байсан. Би зурагтыг нь авахгүй гэтэл би өртэй болчихсон гээд гуйгаад байхаар нь 100,000 төгрөгөөр авсан. Тэрнээс өөр юм аваагүй. Б*******аас худалдаж авсан хар өнгөтэй том дэлгэц нь хагархай, саарал хүрээтэй самсунг гэсэн бичиглэлтэй зурагтыг нь хүлээлгэж өглөө. Харин аккумлятор нь ажиллагаагүй болсон байгаа, дружба хөрөөг нь зарсан. Тэр эд зүйлийг хулгайн эд зүйл гэж мэдээгүй...”гэх мэдүүлэг /18-р хавтас 172-173, 175-р тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /18-р хавтас 120-122-р тал/ зэргийг,
Шүүгдэгч Ж.Н******* нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар хороо 9 тоотод иргэн Х.Д*******агийн гэрт хууль бусаар нэвтэрч гэрээс мөнгөн аяга, мөнгөн халбага зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,560,000 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг,
Шүүгдэгч Ж.Н******* нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 17-22 тоот хашаанд байрлах хохирогч С.Баасанцэрэнгийн өвлийн байшингаас 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үхрийн хүзүүтэй хаа, ууцтай гуя, дангаараа гуя, өвчүү зэрэг махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,847,500 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг,
Шүүгдэгч О.Д*******н нь Хөвсгөл аймгийн Мөрөн 5 дугаар багийн 7-9 тоотод байрлах хохирогч Т.О*******ы байшинд 2022 оны 07 дугаар сарын 23-24-ний хооронд цонхоор нь нэвтэрч, 43 инчийн Енжой нэртэй зурагт, Акира брэндийн индукцэн плитк, хромын гутал, LG маркийн Q6 гар утас, Самсунг S4 загварын гар утас, эрэгтэй хүний мөнгөн бүс, эрэгтэй хүний хүзүүний мөнгөн гинж, үнэртэй ус 2 ширхэг, үүргэвч цүнх, жинсэн яак, куртик, газын плитк зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан ба уг гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийг,
Шүүгдэгч Ж.Н******* нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багт байрлах White house нэртэй зочид буудалд амарч байсан Ч.Энхтөр, Б.Энхсайхан, Б.Мягмарчулуун нарын гар утсыг хулгайлан бусдад 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Л.Б******* нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 8-21 тоот байшинд нэвтэрч хохирогч М.Цолмонгэрэлийн эзэмшлийн 42 инчийн өнгөт зурагт 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, үнэртэй ус 1 ширхэг, монетон бугуйн гинж 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 885,000 төгрөгийн хохирол учруулсан ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Ж.Н******* нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар хороо 9 тоотод иргэн Х.Д*******агийн гэрт хууль бусаар нэвтэрч гэрээс мөнгөн аяга, мөнгөн халбага зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,560,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /14-р хавтас 207-р тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /14-р хавтас 227-р тал/,
Хохирогч Х.Д*******агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сард яваад 2022 оны 03 дугаар сард Улаанбаатар хотоос ирсэн юм. Намайг ирэхээс өмнө 2022 оны 02 дугаар сарын 14-15-ны үед манай хүргэн Б*******н манай гэр болох Мөрөн сумын 5 дугаар баг Захын 9 тоотод очиж үзэхэд гэрт хулгай орсон талаар хэлсэн. ...би гэртээ ирээд гэрийнхээ эд зүйлийг бүртгэхэд 2 ширхэг мөнгөн аяга, мөнгөн гуу 1 ширхэг, мөнгөн гуун дотор миний өөд болсон ээж, эгч нарын минь зураг байсан. Мөнгөн халбага 3 ширхэг, мөнгөн бүсний гоёл 6 ширхэг, эмэгтэй булган малгай 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /14-р хавтас 213-215-р тал/,
Шүүгдэгч Ж.Н*******н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2022 оны 03 дугаар сарын 5-6-ны үед Мөрөн сумын 5 дугаар хороо захын хойшоо айлын байшинд орж 2 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг мөнгөн халбага зэргийг авсан...” гэх мэдүүлэг /14-р хавтас 225-р тал/,
Гэрч Ц.Энхбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын дундуур над руу Н******* гар утсаар залгасан. Н******* хэлэхдээ ах нь хөдөө явах гээд мөнгө хэрэг болоод байна. Надад 2 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг мөнгөн халбага, хурган дотортой дээл байна. Ахын дүү худалдаад авчаач гэж хэлсэн...”гэх мэдүүлэг /14-р тал 220-221-р тал/,
Ашид Билгүүн ХХК-ны 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 622/3404 дугаартай ...дээр дурдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийг 1,560,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэсэн хөрөнгө үнэлгээний тайлан /14-р хавтас 237-240-р тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, /570 000 төгрөгийн эд зүйлийг буцаан авсан тухай /14-р хавтас, 232-р тал/,
Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /14-р хавтас, 232-233-р тал/ зэргийг,
Шүүгдэгч Ж.Н******* нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 17-22 тоот хашаанд байрлах хохирогч С.Баасанцэрэнгийн өвлийн байшингаас 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үхрийн хүзүүтэй хаа, ууцтай гуя, дангаараа гуя, өвчүү зэрэг махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,847,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэглэл /13-р хавтас 10-р тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13-р хавтас 11-13-р тал/,
Хохирогч С.Баасанцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 02 сарын 13-ны өдөр малынхаа ажлыг хийгээд явж байтал манай Төмөрбаатар ах 14 цагийн үед над руу гар утсаар залгаад “приус” ирчихсэн танай байшингийн гаднаас танай махыг ачаад байна, хурдан хүрээд ир гэж хэлсэн. Би машинтайгаа маш хурдан давхиад иртэл манай 13-р баг 17-22 тоот хашааны зүүн талд хөх өнгийн приус зогсчихсон. Машин дотор нь хүзүүтэй хаа 1 ширхэг, ууцтай гуя 2 ширхэг, дангаараа гуя 2 ширхэг, өвчүү 2 ширхэг нийт 7 хэсэг мах ачсан байсан. Цагдаа нар ирээд үзлэг, шалгалтыг хийж байсан. Тухайн хүмүүсийг манай байшингаас махыг маань хулгайлж байхыг Төмөрбаатар ахын ээж Долгоржав эгч болон Алтанцоож нар үйлдэл дээр нь харж, цагдаад дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлэг /13-р хавтас 17-р тал/,
Шүүгдэгч Ж.Н*******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...архи уучихсан халамцуу байсан болохоор гэнэт тэр газраас мах хулгайлах санаа төрсөн. Дээрх байшин дээр яваад очиход даруулган төмрөө боолтоор боогоод түгжсэн байсан. Боолтыг тайлаад байшин руу ороод Дагва-Очироор махыг зөөлгүүлж хөлсөлж явсан таксинд ачиж байтал цагдаа нар ирсэн. Би тухайн махыг хамт явж байсан 2 ченж эмэгтэй, Дагва-Очир болон таксины жолоочид өөрийнхөө мах гэдгийг итгүүлсэн юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...”гэх мэдүүлэг /13-р хавтас 81-р тал/,
Гэрч Н.Батцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэрээсээ 11 цаг өнгөрч байхад өөрийн машинаараа таксинд явахаар гарсан юм. Тэгээд би захын урд хаалган дээр таксинд явахаар зогсож байтал үл таних 4 хүн миний машинд суусан. 2 эрэгтэй, 2 эмэгтэй байсан юм. Савхи өмсчихсөн байсан эрэгтэй нь 7-р хороо руу явна аа, мах үзнэ гэхээр нь би хөдлөөд явсан. Тухайн газарт нь очиход эзэнгүй байшин байх шиг байсан тэр савхитай залуу тэр 2 эмэгтэйд ярьж байхдаа манай хадмын мах юм аа энд зөндөө кг мах байгаа, би 2 үхрийг л зарна гэж яриад байсан. Тэгээд тэр савхитай залуу надад ахын дүү чиний машинд 2 үхрийн мах аччихъя манай хадмын мах юм аа, үнэ хөлсийг нь чамд өгнө өө гэж хэлэхээр нь би үнэхээр таны л юм бол хашаа руу нь ордог хаалгаар нь ороод байшин руу тулж зогсож байгаад аччихъя гэж хэлэхэд яах юм бэ зүгээр ахын дүү наанаа машинаа зогсоож бай гэж хэлсэн юм. Би ч машиныхаа арыг онгойлгож өгчхөөд өөрөө машин дотроо сууж байсан. Миний машинд мах ачаад дууссан. Надад тэр савхитай залуу зах руу явъя гээд яг хөдлөх гэж байтал нэг хүн ирээд хөөе ******* хүн бэ, яагаад эндээс мах ачиж байгаа юм бэ гэж хэлсэн. Хариуд нь тэр савхитай залуу чамд ямар хамаатай юм бэ би өөрийнхөө махыг авч байна гэж хэлээд намайг шууд хөдөл ахын дүү гэхээр нь би сэжиглээд энэ нэг л биш юм болоод байна гэж бодоод би машинаа унтраагаад шууд буусан. Удалгүй цагдаа нар ирсэн. Тухайн савхитай залууг хулгай хийж байсан юм байна даа гэж би бодсон. Тэр 2 эмэгтэй нь савхитай залуугаас мах үзээд, худалдаж авахаар хүмүүс юм шиг байсан. Нөгөө дээлтэй эрэгтэйг бол савхитай залуу нь захын урд талаас миний машинд суух үед хүчээр суулгаж байгаа бололтой чи наашаа суучхаа гэж хэлсээр байгаад суулгаж байсан. Дараа нь бас тэр хашаанд очоод байж байхад дээлтэй залуу нь савхитай залууд хандаж хулгайн юм биш биз дээ би янз бүрийн асуудалд ормооргүй байна шүү, би бас урд нь алдаж эндэж явсан гэсэн юм яриад байсан...” гэх мэдүүлэг /13-р хавтас 19-р тал/,
Гэрч Ү.Долгоржавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэртээ ганцаараа байж байсан. Манай хүү Төмөрбаатар эхнэрийнхээ хамт айлд цай уух гээд явчихсан байсан юм. Тэгтэл манай нохой 13 цагийн үед айхтар хуцаад байхаар нь би гараад хаашаа хуцаад байгаа юм бол доо гээд хартал манай хажуу талын хашааны тэнд хөх машин зогсож байсан. Сайн харахад үл таних 2 эрэгтэй махаа дааж ядан өргөөд тэр машин руу хийж байсан. Тэгэхээр нь би арынхаа айл руу ороод Алтанцоожид хандаж манай дүүгийн байшингаас хүмүүс мах ачаад байна аа Төмөрбаатар руу утасдаад хэлээрэй гээд хэлсэн. Алтанцоож гүйж гараад тэр хөх машинтай хүмүүс дээр очоод уулзсан юм. Удалгүй Төмөрбаатар болон цагдаа нар ирсэн хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг /13-р хавтас 21-р тал/,
Гэрч Д.Дагва-Очирын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н******* ах надад 7-р хороонд мах байгаа хоёулаа тийшээ явж мах заръя гэхээр нь би ******* мах юм бэ гэхэд надад хариуд нь манай хадмын ах байгаа юм аа гэж хэлсэн. Надтай хамт буудлаас гараад зах руу бид хоёр хамт орсон. Н******* ах хүнтэй уулзчихаад ирье гээд 2 эмэгтэй дээр очиж уулзаж байгаад над дээр ирээд явъя, явъя энэ 2 хүнд мах зарахаар болчихлоо гэж хэлсэн. Би хариуд нь яг болж байгаа юм уу, хулгайн мах биш биз дээ гэхэд Н******* надад үгүй ээ манай хадмын мах би өөрөө мэдэж байна гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр үл таних эмэгтэй цуг бид 4 захын урд талын үүдэн дээрээс хөх өнгийн таксинд суугаад Н******* таксины жолоочид 7-р хороо руу явъя гэж хэлсэн. Тэгтэл зам дагуу явж байтал Н******* хэлэхдээ энэ мөн байна аа гэж хэлээд ганц байшинтай үзүүрийн хашааны гадаа очиж зогссон. ...Н******* ганцаараа буцаж хашаа руу ороод онгойлгочихлоо, ороод ир гэж хэлсэн. Би намхан эгчид нь хандаж эгч ээ наадах чинь хулгайн юм биш биз дээ дүү нь мөрөөрөө явж байгаад хэрэгт орооцолдчихмооргүй байна шүү, юмыг яаж мэдэхэв та гар утсан дээрээ бичлэг хийгээд авчхаарай гэж хэлсэн. Тэр эгч за тэгье арай үгүй байлгүй дээ энэ хүн манай хадмын мах л гэж хэлээд байна шүү дээ гэж хэлсэн. ...тэгээд жолооч бид хоёр хамжилцаж өргөлцөөд машины ар луу бүгдээрээ хийсэн...” гэх мэдүүлэг /13-р хавтас 23-р тал/,
Гэрч Д.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажил дээрээ ганцаараа байж байтал үл таних хоёр хүн ирээд үхрийн мах өгнөө намар нядалсан хоёр тарган үхрийн мах байна. Мах хэдтэй байна гэж асуухаар нь үзэж хараад үнээ хэлнэ. Сайн махыг 9000 төгрөгөөр худалдаж авна гэж хэлэхэд нөгөө махаа 13-р хороонд байгаа гэхээр нь тэр хоёр хүнтэй хамт захаас гараад хамгийн эхний таксыг аваад ...нөгөө өндөр залуу байшингийн хаалгаа онгойлгочхоод дуудсан. Бид нарыг байшингийн хаалгаар ороход газраар үхрийн махнууд байсан. Бид хоёр тэр залуугаас чиний мах мөн юм уу гэж асуухад миний мах мөн манай хадмын мах байгаа юм. Би ингээд хөргүүртэй зоорьтой гээд өөрийнхөө зүйл мэт ярихад нь итгээд махнаас нь сонгоод нөгөө таксины хойд талд ачуулсан тухайн махыг ачихад саарал дээлтэй залуу нь би ачихгүй таны мах мөн юм уу гээд нөгөө залуугаасаа асууж харагдсан...” гэх мэдүүлэг /13-р хавтас 25-27-р тал/,
Гэрч Ч.Алтанцоожийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэртээ амарч байтал манай урд талын хашааны Төмөрбаатар ахын ээж Долгоржав гуай манайд 14 цагийн үед яарсан байдалтай орж ирээд надад хандаж хүмүүс хулгай хийгээд мах ачаад байна. Төмөрбаатар луу залгаад өг гэж хэлсэн. Би шууд гэрээсээ гараад хартал Баасанцэрэнгийн хашааны зүүн талд хөх өнгийн приус-30 зогсчихсон, 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн харагдаж байсан. 2 эрэгтэй нь мах ачиж байсан. Би хурдан гүйж очоод яг машиныг нь хөдлөх гэж байхад нь урд зорчигчийн хаалгыг онгойлгоод жолоочид нь хандаж зогсож байгаарай гэж хэлсэн жолооч нь шууд зогссон. Би ******* хүмүүс вэ, юу болоод байна гэж хэлсэн. Тэгтэл урд нь сууж явсан савхин куртик булган малгайтай өндөр шар залуу надад чамд хамаагүй. Би юм аа аваад явж байна гэж хэлээд жолооч руугаа явъя гээд хаалга хаасан. Жолооч бол хөдлөөгүй. Би шууд тэр савхитай залууг татаад буулгаж ирсэн. Би угаасаа тэр хавийн хүмүүсийг сайн таньдаг болохоор савхин куртиктэй залууг хулгай хийж байгаа юм байна даа гээд шууд бодсон юм. Удалгүй Төмөрбаатар гуай болон цагдаа нар хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг /13-р хавтас 29-р тал/,
Ихэрмөрөн-Аудит ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн иргэн С.Баасанцэрэнгийн хулгайд алдсан үхрийн махны нийт үнэлгээг 2,847,500 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна” гэх хөрөнгө үнэлгээний тайлан /13-р хавтас 33-34-р тал/ зэргийг,
Шүүгдэгч О.Д*******н нь Хөвсгөл аймгийн Мөрөн 5 дугаар багийн 7-9 тоотод байрлах хохирогч Т.О*******ы байшинд 2022 оны 07 дугаар сарын 23-24-ний хооронд цонхоор нь нэвтэрч, 43 инчийн Енжой нэртэй зурагт, Акира брэндийн индукцэн плитк, хромын гутал, LG маркийн Q6 гар утас, Самсунг S-4 загварын гар утас, эрэгтэй хүний мөнгөн бүс, эрэгтэй хүний хүзүүний мөнгөн гинж, үнэртэй ус 2 ширхэг, үүргэвч цүнх, жинсэн яак, куртик, газын плитк зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,179,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /19-р хавтас 54-55-р тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /19-р хавтас 57-60-р тал/,
Хохирогч Т.О*******ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 24-ний үүрийн 04 цагийн үед манай хүү Итгэл над руу залгасан байсан. Би шөнө залгасныг мэдээгүй байж байгаад 24-ний өглөө 09 цагийн үед хүүтэйгээ ярихад урьд шөнө манай таамбарын цонхыг хагалж хулгай орсон байна гэж хэлсэн. Тэгээд би нөхөртөө хэлсэн. ...тэгээд би нөхөртөө хэлээд Базаррагчааг дагуулаад цагдаад мэдээлэл өгөөд тэр хаяг руу нь явуултал тэр байшинд нь манайхаас алдагдсан зурагт манай хүүгийн хувцасны үүргэвч, мөнгөн бүс индукцэн плитк зэрэг зүйлс байсан юм билээ. Тэр шөнө Мягмаржавын байшинд Базаррагчаагийн хамгийн бага дүү болох Чүлтэмжамц хоносон гэж Чүлтэмжамц ярьсан байсан...” гэх мэдүүлэг /19-р хавтас 63-65-р тал/,
Шүүгдэгч О.Д*******нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 23-ны орой Чүлтэмжамцтай 1 дүгээр хороонд Чүлтэмжамцын ахынх гээд нэг эзэнгүй байшинд очиж архи уугаад шөнө явган алхаад 5 дугаар хороонд ирсэн. Чүлтэмжамц 5-7-9 тоотын үүдэнд очоод би орчхоод ирье гээд ганцаараа орсон. 3 орчим минутын дараа хайрцагтаа том зурагт, индукцэн плитк хоёрыг надад өгөөд наадахаа аваад яв гэж хэлсэн. Чүлтэмжамц өөрөө үүргэвчтэй юм үүрчихсэн гарч ирсэн...”гэх мэдүүлэг /19-р хавтас 71-72-р тал/,
2-р хавсрал https://drive.google.com/file/d/1WHK-9CIl4tSKwA9QbApyLywKNncdreQK/preview