| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2023/0074/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/131 |
| Огноо | 2023-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., 11.7.1., 17.1.2.1., 17.8.1., 17.12.2.1., 24.6.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/131
Гэрч Д.Чүлтэмжамцын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...намайг Мягмарсүрэн ахын байшинд унтаж байтал Шөнө Орсоогийн Д*******н ороод ирсэн. Би хаалгаа дотроос нь түгжээгүй унтсан байсан болохоор шууд ороод ирсэн. Би хаалга дуугарах чимээнээс сэрээд хартал Д*******н хайрцагтай том хэмжээтэй зурагт, үүргэвчтэй зүйл, ногоон өнгийн индукцэн плитк зэргийг оруулж ирээд би өглөө ирээд авъя гэж хэлээд орхиод гараад явсан. Тэгээд 24-ний өглөө намайг босоогүй байхад 07-08 цагийн орчим Д*******н орж ирээд хөдөө хамт яваад гэр барилцаад өгөөч гэхээр нь би амжихгүй гэж хэлтэл гараад явсан. ...Д*******нтэй утсаар ярьж машинаа авмаар байна, хурдан мөнгийг нь олж өгөөч гэж хэлтэл одоо удахгүй олж өгнөө гэж байсан. Тэгээд шөнө нь манайд зурагт нэг үүргэвчтэй зүйл оруулж тавиад өглөө барьцаанд тавиад 1 сая төгрөгийг нь олж өгч машиныг чинь авч өгнөө гэж хэлээд гараад явсан. Надад хаанаас авсан ямар учиртай зүйлүүд гэдгээ хэлээгүй...”гэх мэдүүлэг /19-р хавтас 67-69-р тал/,
Ихэрмөрөн Аудит ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2245617200379 дугаартай “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5-р багийн иргэн Т.О*******ы эзэмшлийн 13 нэрийн эд зүйлийн үнэлгээг 2,179,900 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна ...гэх дүгнэлт /19-р хавтас 73-74-р тал/ зэргийг,
Шүүгдэгч Ж.Н******* нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багт байрлах White house нэртэй зочид буудалд амарч байсан Ч.Энхтөр, Б.Энхсайхан, Б.Мягмарчулуун нарын гар утсыг хулгайлан бусдад 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /15-р хавтас 91-р тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /15-р хавтас 92-94-р тал/,
Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /15-р хавтас 95-98-р тал/,
Хохирогч Ч.Энхтөрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумаас хоёр найзын хамт өөрийнхөө машинаар аймгийн төв рүү орж ирсэн. Аймгийн төв орж ирээд хоолонд ороод очих айл байхгүй болохоор буудалд хонохоор болоод White house нэртэй зочид буудлын өрөөнд ороод бид гурав гар утсаа цэнэглээд утсаараа тоглосон. Нөгөө хоёр найз маань ганц нэг пиво уусан. Би машин барьж явж байсан болохоор пиво уугаагүй. Би ч түрүүлээд унтаад өгсөн. Нөгөө хоёр найз маань тоглоод үлдсэн. Би унтахдаа дэрнийхээ хажуу талд найз Энхсайханы утастай өөрийнхөө гэр утсыг тавиад унтсан. Шөнө дунд хаалга дуугарахаар нь сэрсэн чинь буудлын үйлчлэгч хоёр гар утсыг барьчихсан зогсож байсан. Та нар унтахдаа хаалга түгжиж унт, утсаа хулгайд алдчихав, гэж хэлэхээр нь одоо хаалга үүдээ түгжчихнэ гэж хэлээд л буцаагаад хоёр утсаа аваад дэрнийхээ хажуу талд тавьсан. Би тухайн үед хаалгаа түгжсэн гэж бодож байсан боловч хаалгаа түгжээгүй унтсан байна лээ. Хоёр найз маань нөгөө талын орон дээр унтаж байсан. Өглөө 08 цаг өнгөрч байхад сэрээд утсаа хайгаад олоогүй. Манай найзын утас ч алга болсон байсан...Мягмарчулуун, Энхсайхан бид гурав утсаа хүлээж авсан. Гурван утасны үнэлгээ болох 100.000 төгрөг надаас гарсан. Тэр мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /15-р хавтас 102, 104-р тал/,
Хохирогч Б.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 11-ний оройны 18 цагийн орчим Чандмань-Өндөр сумаас Энхтөр, Мягмарчулуун хоёртой ирсэн. Энэ хоёр хүмүүс нь миний найзууд байгаа юм. Тэгээд бид гурав Мөрөнд орж ирээд энд хонох газар байхгүй болохоор White house гэдэг буудалд өрөө аваад орсон. Өрөөний дугаарыг нь мэдэхгүй байна, ямар ч байсан нэг давхрын өрөөнд орсон. Тэгээд бид гурав унтахын өмнө 2 том Сэнгүр нэртэй пиво аваад Мягмарчулуун бид хоёр нэг пивоныхоо талыг уугаад унтацгаасан. Өглөө намайг унтаж байхад Мягмарчулуун нь сэрээгээд миний гар утас алга болсон байна гээд байсан. Тэгэхээр нь би босоод өөрийнхөө утсыг хайхад бас миний утас байхгүй байсан...”гэх мэдүүлэг /15-р хавтас 108-р тал/,
Хохирогч Б.Мягмарчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энхтөр түрүүлээд унтаад өгсөн. Шөнийн 02 цаг өнгөрч байхад Энхсайхан бид хоёр унтсан. Нөгөө хоёр гар утсаа дэрэн доороо хийгээд унтсан гэсэн. Тэгээд өглөө босоод халаасандаа хийсэн гар утсаа үзэхэд утас алга болчихсон. Мөн задлаагүй ширээн дээр байсан Сэнгүр нэртэй пиво бас алга болсон байсан. Бас Энхсайхан, Энхтөр нарын гар утас бүгд алга болсон байсан...” гэх мэдүүлэг /15-р хавтас 112-р тал/,
Шүүгдэгч Ж.Н*******н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тэр үед шөнийн 1, 2 цаг болж байсан байх. Доороо хамт буудал авч хоноё гээд бид гурав White house зочид буудал орсон. Буудлын хүнтэй уулзах гэтэл буудлын хүн нэг давхартаа байхгүй байсан. Тэгээд би нэг давхрын 2 дахь хаалгыг онгойлгож үзтэл дотор нь гурван залуу унтаж байсан. Тэр 3 залуугийн нэгнийх нь орон дээр 2 ширхэг гар утас, ширээн дээр 1 ширхэг утас, 1 шихрэг 2 литрийн пиво байсан. Дээлийнхээ өвөрт хийгээд авч гарсан...гэх мэдүүлэг /15-р хавтас 114-115, 139-140-р тал/,
Ашид билгүүн ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 922/3008 дугаартай дүгнэлтэд IPHONE XR10 маркийн гар гар утас 1 ширхэг 900.000 төгрөг, 922/3007 дугаартай дүгнэлт самсунг-А12 маркийн гар утас 1 ширхэг нь 450.000 төгрөг гэх дүгнэлт /15-р хавтас 121-123, 125-130-р тал/,
Шүүгдэгч Л.Б******* нь 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн 8-21 тоот байшинд нэвтэрч хохирогч М.Цолмонгэрэлийн эзэмшлийн 42 инчийн өнгөт зурагт 1 ширхэг, мөнгөн ээмэг 1 хос, үнэртэй ус 1 ширхэг, монетон бугуйн гинж 1 ширхгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 885,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /16-р хавтас 124-р тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /16-р хавтас 1255-127-р тал/,
Хохирогч М.Цолмонгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “… 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 11 цаг 40 минутын үед гэртээ очоод хашааны хаалгаа онгоолгоод орох үед манай байшингийн зүүн талын цонх онгойсон байсан. Би одоо үзэхэд цонхыг дотогш хөшиж онгойлгосон байдалтай байхаар би гэртээ оролгүйгээр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаа нартай гэртээ орох үед манай гэрийн баруун талын буланд ширээн дээр байсан 42 инчийн зурагт, жижиг хайрцагт байсан мөнгөн ээмэг, бөгж, гинж, үнэртэй ус, утасны цэнэглэгч алга болсон байсан...гэх мэдүүлэг /16-р хавтас 130-132-р тал/,
Шүүгдэгч Л.Б*******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...”гэх мэдүүлэг,
Гэрч Б.Ням-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өнгөрсөн 4 дүгээр сарын 20-ны өдөр ажлаа тараад нэг орой 20 цаг өнгөрч байхад гэр лүүгээ явж байгаад Сондор дэлгүүр нэртэй ороход кассын ширээн дээр нэг танихгүй ах өнгөт зурагт тавьчихсан залгуурыг нь тогонд залгачихсан асааж үзэж байсан. Тэгэхээр нь би худалдагчаас нь сонирхоод энэ зурагтыг яах гэж байгаа юм гэсэн чинь чинь худалдагч нь энэ хүн зарах гэж байгаа юм гэж нэг танихгүй ахыг зааж хэлсэн. Тэгэхээр нь би яагаад зарах гэж байгаа юм гэсэн чинь тэр ах манай дүүгийн зурагт байгаа юмаа мөнгөний хэрэг болоод байна гэсэн. Тэгээд би үнийг нь асуусан чинь тэр ах өөрөө 200,000 төгрөгөөр зарна гэж байсан. Би тэгээд цаашаа эргээд лангуунаас талх, боов аваад явж байтал нөгөө ах араас явж ирээд ахын дүү 150,000 төгрөгт авах юм уу гэж хэлсэн. Би хүнсний юмаа аваад кассан дээр бичүүлээд зогсож байхад гаднаас миний зүс таних эхнэр, нөхөр 2 орж ирсэн. Тэгээд тэр эгч орж ирээд бас нөгөө зурагтыг яах гэж байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь би зарах гэж байгаа юм гэнээ гэж хэлсэн. Тэгээд би гарахад нөгөө ах миний араас гарч ирснээ ахын дүү 120,000 төгрөгт авахгүй юу даа гэсэн. Би үгүй, үгүй ахаа бэлэн мөнгөгүй байна гэсэн чинь ах нь дагаж очоод авчих уу гээд хоргоох маягтай байсан. Би ч тэгээд гэр лүүгээ яваад өгсөн. Би дэлгүүрийн үүднээс такси барих гээд зогсож байхад нөгөө ах зурагтаа бариад нөгөө миний танил эхнэр, нөхөр хоёрын машин руу орж байсан. Тэгэхээр нь би тэр ах эгч хоёрт зурагтаа зарсан юм байна гэж ойлгосон...Зүс танина манай дэлгүүрээр хааяа орж ирж үйлчлүүлдэг байсан. Нөхөр нь зах дээр махны ченж хийдэг бүдүүн ах байсан. Эхнэр нь бас зах дээр лангуу ажиллуулдаг байсан. Тэр хоёр жийп машинтай явж байсан бөгөөд 2005 ХӨА улсын дугаартай, саарал өнгийн 100 юм уу, 105 маркийн машин байсан. Ямар ч байсан тэдний машинд нөгөө ах зурагтаа оруулж байсан. Угаасаа машины эзэн ах нөгөө зурагт авч явсан ахыг дуудаад байсан. Тэгэхээр зурагтыг нь худалдаж авсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /16-р хавтас 134-135-р тал/,
Гэрч Д.Ганцоожийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сард байх Мөрөн сумын 9 дүгээр хорооны Сондор дэлгүүрт хүүхдийн тоглоом зэрэг жижиг бараа нийлүүлж байтал 20 цагийн үед Сондор дэлгүүр дотор 2-оос 3 хүн зурагт зарна гээд яваад байсан. Тэдгээр хүмүүс тэнд удаан тэр хавиар яваад байсан ба хүмүүс сонирхоод байсан. Тэгтэл нэг таньдаг эмэгтэй авах гээд машиндаа нэг хийгээд буцаж гаргаад байсан. Тэгээд би үнийг нь сонирхсон чинь 160,000 төгрөгөөр зарна гээд байсан. Тэгээд тэр эмэгтэй үнэ нь тохиролцоогүй больчих шиг болсон. Тэгээд надтай ярилцаад наад зурагт чинь хулгайн юм биш дээ гэсэн чинь зүгээрээ гээд байхаар нь 140,000 төгрөгөөр худалдаж авсан. Би одоо сайн танихгүй байна. Ямар ч байсан 2-оос 3 хүн л явж байсан ба тэд нар жижиг машинтай явж байсан. Яг ямар маркийн машин байсныг нь сайн мэдэхгүй байна. Тэр хүмүүс дунд миний таньдгаас зах дээр архи уугаад явдаг /атига/ хочит Ама явж байсан. Аматай хамт барзгар нүүртэй өндөр нөхөр явж байсан ба түүнийг нь танихгүй юм билээ. Миний худалдаж авсан зурагт болохоор 42 инчийн телевизор байсан. Скай ворч билүү хятадын зурагт байсан. Хар өнгийн гадаргуутай нимгэн дэлгэцтэй зурагт байсан. Мөн дагалдах 3 оролттой залгууртай, том жижиг 2 удирдлагатай байсан. Би тухайн үед Амаг хараад бол буруу гарын зүйл байх гэдгийг бодож байсан. Тэгээд зурагт зарна гээд явсан залуу нь болохоор тийм байхааргүй залуу байсан. Тэгээд би тэр залуугаас наад Ама эд нар чинь энэ тэндээс хулгайлчихсан юм биш биз дээ гэж асуухад зүгээрээ ахаа миний өөрийн зурагт байгаа юм. Угаасаа дүү нь эхнэрээсээ салаад гэрийнхээ юмнуудыг зарж байгаа юм. Намар авсан шинэвтэр зурагт байгаа юм гэж хэлсэн…” гэх мэдүүлэг /16-р хавтас 136-138-р тал/,
Хөрөнгө үнэлгээний тайлан /19-р хавтас 249-250, 20-р хавтас 01-р тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Бүрэнхааны 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн 2 дугаартай гарын мөр нь 2017 оны 01 дүгээр сарын 14-нд MN004610007967 дугаартай бүртгэгдсэн Лхагвасүрэнгийн Б*******ын баруун гарын дунд хурууны өндгөн хэсгийн хээтэй тохирно. 1 дугаартай гарын мөр нь санд байх мөр болон дардастай тохирохгүй. Шинжилгээнд тэнцсэн 2 дугаартай гарын мөр нь 2017 оны 01 дүгээр сарын 14-нд MN004610007967 дугаартай бүртгэгдсэн Лхагвасүрэнгийн Б*******ын баруун гарын дунд хурууны өндгөн хэсгийн хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ тохирно...”гэх дүгнэлт /16-р хавтас 141-143-р тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /16-р хавтас 156-157-р тал/ зэргийг,
Шүүгдэгч О.Д*******н нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэрэлт” караокены гаднаас 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр иргэн О.Ууганбаярын эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч О.Д*******н нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 37 дугаар гудамжны 07 тоот хашаанаас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Ц.Ванчинзулын эзэмшлийн “Эко да*******” маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 975,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч О.Д*******н 2022 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 06 дугаар багийн 22-13 тоот хашаанаас хохирогч Д.Буянбатын эзэмшлийн Приүс-30 маркийн хэрэгслийн 2 дугуйг хулгайлж 740,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.Б*******х нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг “Бүгсийн гол” гэх газраас 2020 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө иргэн Д.Эрдэнэбаярын БНХАУ үйлдвэрлэгдсэн “Арвайн хурд” гэдэг нэртэй хөх өнгийн мотоциклыг хулгайлж 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Ж.Н******* нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс” баарнаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний орой хохирогч Ц.Одхүүгийн гар утас цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 557,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Ж.Н******* нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 21-09 тоотоос 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэн Л.Түвшинжаргалын эзэмшлийн гар утсыг түүний эзгүй хойгуур хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 346,900 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.Б******* нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 18-р гудамж 18 тоотод байх хашаанд байсан Б.Мөнхцэцэгийн эзэмшлийн шар өнгийн мустанг 5 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 875,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Л.Б******* нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар хороонд байх нийтийн байранд өрөө түрээсэлж байсан Ү.Гантулгын модон авдраас 2022 оны 05 дугаар сарын 28-ны үед эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч О.Д*******н нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэрэлт” караокены гаднаас 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр иргэн О.Ууганбаярын эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Д*******н нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 37 дугаар гудамжны 07 тоот хашаанаас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Ц.Ванчинзулын эзэмшлийн “Эко да*******” маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 975,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Д*******н 2022 оны 02 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 06 дугаар багийн 22-13 тоот хашаанаас хохирогч Д.Буянбатын эзэмшлийн Приүс-30 маркийн хэрэгслийн 2 дугуйг хулгайлж 740,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (2-р хавтас 208-р тал),
Хохирогч О.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 20-ны орой ...Гэрэлт караоке дээр мотоциклтойгоо очиж мотоциклоо караокены гадаа камертай газарт тавьж үлдээгээд караоке ажиллуулж байгаа эмэгтэйд анзаарч харж байгаарай гэж хэлээд цонхон доор ил харагдах газар үлдээгээд орсон. Тэгээд караоке орж нэг цаг дуулчхаад гарч иртэл миний мотоцикл байхгүй хулгайд алдагдсан байсан. Тэгэхээр нь Гэрэлт дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзтэл зүс үл таних цагаан малгайтай цамцтай маск зүүсэн эрэгтэй миний ногоон өнгийн 63-36 ХӨЗ дугаартай мустанг-5 маркийн мотоциклыг миний хулгай хийж түрч авч явж байгаа бичлэг хяналтын камерт бичигдсэн байсан. ...Тэгэхээр нь тухайн зааж өгсөн хүмүүс дээр очиж та нартай хамт сууж байсан цагаан саарал малгайтай цамцтай хүн миний мотоциклыг хулгай хийж авч явсан байна гэж хэлээд тухайн хүнийх нь талаар асуухад тухайн хүнтэй хамт сууж байсан гараад явсан гэж хэлсэн. Тэгтэл жорлон орж бие засаж байсан Даваадорж гэх эрэгтэй миний алдсан мотоциклыг Д*******н гэх урд өмнө хулгайн хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байсан хүн чиний алдсан гэх мотоциклыг хулгайлсан байна гэж хэлсэн...тэгж байтал цагдаа нар ирж хяналтын камер шүүж үзээд миний мотоциклыг Д*******н гэдэг хүн хулгай хийсэн байна гэж хэлээд аваад явсан...”гэх мэдүүлэг (2-р хавтас 215-р тал),
Шүүгдэгч О.Д*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Мөрөн сумын 9 дүгээр хороонд байрлах Гэрэлт нэртэй караокед Хэрлэн, Заяа, Заяагийн эхнэр Умарбай нартай хамт орж хэсэг дуулж суунгаа 0,75л хараа архи хувааж ууж суусан ба дараа нь араас Ш*******ж бид нар дээр ирсэн. Хэсэг сууж байгаад гадагшаа гарахад гадаа ногоон өнгийн мустанг-5 маркийн мотоцикл байхаар нь хулгай хийж авч байгаад хашааны булан тойруулж хүний хөлөөс зайдуу газар очиж байгаад өөрийнхөө унаж явсан мотоциклийн түлхүүрийг хийж тааруулж асаагаад авч унаж яваад 5 дугаар хороонд буюу 5-22-7 тоотод таньдаг айлындаа аваачиж тавьсан. Намайг 5-22-07 тоотод очиход Хуягаагийн хүү байхаар нь ах нь мотоциклоо үлдээгээд өглөө ирж авна гэж хэлсэн. Тэгээд тухайн газраа мотоциклоо авах гэж очихдоо Хуягаатай уулзалдсан. Намайг хулгайн хэрэг үйлдсэн талаар цагдаа нарт мэдэгдсэн байсан...” гэх мэдүүлэг (2-р хавтас 238-р тал),
Гэрч Х.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн үед Гэрэлт нэртэй 9 дүгээр хорооны караокед сууж байгаад 00 орж бие засах гээд явж байтал саарал цамцтай эрэгтэй хүн ногоон өнгийн мустанг-5 мотоцикл түрчихсэн явсан. Тухайн мотоцикл түрсэн явж байсан хүн нь Д*******н гэж манай найз Дашпэлжээгийн найз мөн болохыг таньсан. ...Гэрэлт нэртэй караоке руу буцаад ортол караокены үүднээс мотоцикл алдагдсан гэсэн яриа караокены үүдэнд тавьсан байсан мотоциклыг хулгай хийж авч яваа бичлэг байхаар нь тухайн хулгай хийж яваа хүнийг Д*******н гэж хүн болохыг мотоциклоо алдсан хүнд хэлсэн...” гэх мэдүүлэг (2-р хавтас 218-219-р тал),
Гэрч О.Намсрайн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2021 оны 08 дугаар сарын 21-ний өглөө манай ах Ууганбаяр нь өчигдөр мотоциклоо хулгайд алдсан цагдаагийн газарт хулгай хийсэн хүн маань баригдсан байна уулзах гээд байж байна чи хүрээд ирээч гэхээр нь цагдаагийн газарт явж очсон. ...тэгтэл Д*******н гэх хүн удалгүй гарч ирснээ Ууганбаяр ахаас хулгай хийж авсан мотоциклыг нь тухайн айлын хашаанд авчирч тавьсан байсныг нь хүн унаад өөр тийшээ явчхаж гэж хэлээд тухайн айлын үүдэнд зогсож байсан машин дотор суугаад дагаад явчих гэж хэлэхээр нь араас нь дагаад явсан. Тэгтэл Мөрөн сумын төв хэсэг рүү 4-н замын уулзвар хэсэг рүү дагуулж явж байснаа гэрлэн дохио дээр улаан гэрлээр урсгал сөрж явснаа зугтаад алга болсон. Ах хүн рүү утсаар залгаж ярьж хаяг асууж хайгаад явж байгаад 4 дүгээр хорооны нүүрний гудамд байдаг Нарлаг цэцэрлэгийн ар талын гудмаар ортол нэг тал нь битүү гудам байсан ба нийтийн бололтой байшинтай айлын гадаа очсоноо очтолоо гэж хэлээд намайг тухайн газар луу дагуулж ортол Ууганбаяр ахын алдсан мотоцикл тухайн газрын хашаан дотор байсан ба тухайн газарт байсан хүнээс мотоциклын эзэн байна уу гэж хэлээд ах уулзсан. Тэгтэл тухайн хүн Д*******н унаж ирж мотоциклын түлхүүрийг нь үлдээгээд явсан гэж хэлээд түлхүүрийг нь өгсөн. ...Ууганбаяр ахын хулгайд алдсан ногоон өнгийн мустанг-5 маркийн мотоциклын номерыг нь авч хаясан, цахилгааны утсыг нь салгаж шууд асдаг болгосон байсан...” гэх мэдүүлэг (2-р хавтас 220-221-р тал),
Гэрч Г.Хуншагайгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Рашаант сумаас Мөрөн суманд ажлаар ирсэн. Тэгээд эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Батзаяа 9 дүгээр хороо Гэрэлт дэлгүүрийн гаднаас ногоон өнгийн мотоцикл хулгайд алдсан гэх дуудлага ирсэн байна дуудлагад яваад ирээч гэхээр нь би жолооч П*******, шинжээч Өнөбат нарын хамт дуудлагад очих болсон. Хэрэг учрал болсон гэх газар очиж Гэрэл дэлгүүрийн гадна талын камер шүүж үзэхэд Гэрэл караокены гадна тавьсан байсан ногоон өнгийн мотоциклыг О.Д*******н урд талын гудмаар түрээд яваад байгаа харагдсан. Тэгэхээр нь би О.Д*******нг барьж цагдаагийн газар авчирч эрүүгийн мөрдөгч Б.Батзаяад хүлээлгэн өгч ажилласан...” гэх мэдүүлэг (2-р хавтас 226-227-р тал),
Ашид билгүүн ХХК-ний О.Ууганбаярын мотоциклын зах зээлийн дундаж үнэ 1,400,000 төгрөгөөр тодорхойлов гэх хөрөнгө үнэлгээний тайлан (2-р хавтас 233-234-р тал),
Гэмт хэргийн талаарх, гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (3-р хавтас 32-р тал),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3-р хавтас 33-34-р тал),
Хохирогч Ц.Ванчинзулын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 01-ний оройны 22 цагийн үед би мотоциклтойгоо худаг руу явж ус авчхаад буцаад гэртээ ирсэн. Тухайн үед би өөрийнхөө мотоциклыг хашаа гэр хоёрынхоо дундуур тавьсан байсан. Тэгээд гэртээ ороод бэлэн хоол идэх гээд бэлэн хоолоо дэвтээх гээд халуун ус хийж байхад гэнэт л гэрийн гадаа пид пад гээд чимээ гараад байсан. Тэгэхээр нь би гоймонгийнхоо усыг хийж дуусчхаад гэрийнхээ гадаа гараад ирэхэд миний мотоцикл байхгүй болсон байсан. ...10 дугаар сарын 30-ны үед Мөрөн сумын төвд байрлах Есөн-Эрдэнэ дэлгүүрийн урд талд байрлах засварын газар явж байтал зүс үл таних эрэгтэй миний хулгайд алдсан мотоциклыг унасан явж байхаар нь миний хулгайд алдсан мотоцикл байна гэж хэлтэл тухайн эрэгтэй Би Бүрэнтогтох сумын Загзуу гэх газраас хүнээс худалдан авсан. Авахдаа морио нэг сая төгрөгөөр өгөөд мотоциклоо 800,000 төгрөгөөр тооцож зөрүү 200,000 төгрөг авсан гэж хэлсэн. Тэгээд цагдаад болсон үйл явдлыг хэлж хандтал тухайн зүс үл таних эрэгтэй буюу сүүлд нэрийг нь мэдэхэд Д*******н гэж нэртэй хүн болохыг мэдсэн. ...тэгээд мотоциклоо Д*******нгээс хүлээн авсан...” гэх мэдүүлэг (3-р хавтас 40, 43-р тал),
Шүүгдэгч О.Д*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 01-нд санагдаж байна. Мөрөн сумын 10 дугаар хороонд байрлах айлын хашаанд гэр дотор согтуу хүмүүс дугараад байхаар нь тухайн хашаа руу ортол гэрийнх нь гадаа буюу хашаа гэр хоёрын дунд мотоцикл байхаар нь хулгай хийж авсан. Тухайн хулгай хийж авсан мотоциклоо бусдад заралгүй унаж байгаад 2021 оны 10 дугаар сарын сүүлээр Мөрөн сумын Есөн-Эрдэнэ дэлгүүрийн урд талд байрлах авто засварын гадаа зүс үл таних эмэгтэй хүнтэй таартал миний хулгайд алдсан мотоцикл байна гэхээр нь эхлээд хүнээс авсан гэж хэлж ярьсан боловч дараа нь хулгай хийж авсан үйлдлээ үнэн зөвөөр нь хэлж ярьсан...”гэх мэдүүлэг (3-р хавтас 52-53-р тал),
Ихэрмөрөн-Аудит ХХК-ний үнэлгээчин Б.Мядагмаагийн Эко да******* маркийн мотоциклын зах зээлийн дундаж үнийг 975,000 төгрөгөөр тодорхойлов гэх хөрөнгө үнэлгээний тайлан (3-р хавтас 49-50-р тал),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (8-р хавтас 51-р тал),
Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (8-р хавтас 55-56-р тал),
Хохирогч Д.Буянбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би Мөрөн сумын 06 дугаар багийн 22-13 тоотод оршин суудаг юм. Манайх 2021 онд аваад Приус-30 маркийн 36-40 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг одоо хүртэл унаж байна. 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн үед хүүхдээ сургуулиас нь аваад гэртээ ирээд өөрийнхөө дээрх машиныг хашаандаа оруулсан. Машинаа оруулаад байшингийнхаа зүүн талд зогсоосон юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 07 цагийн үед манай том хүү болох Төвсайхан ажилдаа унаад явах гэтэл манай машины хойд талын хоёр дугуй обудтайгаа алга болсон байсан. Дугуйг нь аваад бөөрөнхий түлээ эвсэн байдалтай байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Би тухайн алдагдсан дугуйгаа нэг ширхгийг нь 400,000 төгрөгөөр үнэлж байна. Хоёр дугуйгаа нийтэд нь 800,000 төгрөгөөр үнэлж байна. Мөн боолтыг нь аваад явсан байсан. Тухайн боолтоо үнэлэхгүй...”гэх мэдүүлэг /8-р хавтас 60-61-р тал/,
Шүүгдэгч О.Д*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэр рүүгээ явах замд манай гэрийн ойролцоо хоёр Прүсс маркийн хоёр машин хашаа дотроо зогсож байсан. Тэгэхээр нь тухайн машиныг харчхаад хашаандаа байгаа дорцоов, данхраад аваад буцаад тухайн машин байсан хашаанд очиж Приүс 30 маркийн машины арын хоёр дугуйг тайлж аваад хашаанд байх байшинд хийгээд гэртээ ороод унтсан. Маргааш өглөө нь цагдаагийн газарт ирж цагаа бүртгүүлчхээд гарч явтал зүс таних залуутай тааралдаад зах руу өгсөж байгаад Сайнзаяатай утсаар ярьж уулзаад бид гурав нэг 0,5 литрийн Хараа нэртэй архи авч уугаад зогсож байтал Ш*******ж ирсэн. Бид нар захын ойролцоо зогсож байсан юм. Тухайн үед би нөгөө дугуйгаа зарж мөнгөөр нь утсаа авах гээд дугуй авах хүн асуусан. Тэгэхэд Ш*******ж нэг хүний дугаар өгсөн. Тэр хүнээс дугуй авах уу гэж утсаар асуухад аваад ир үзье гэхээр нь захын тэндээс надтай анх тааралдсан залуу таньдаг дүү байна гээд нэг такси бариад манай хашаанаас Ш*******ж бид хоёр манай хашаанд орж байшингаас хоёр дугуйг гаргаж машинд ачаад Мөрөн сумын 4 дүгээр хороонд байрлах сэлбэг зардаг газарт Сайнзаяагаар 75,000 төгрөгөөр тухайн хүнд заруулаад буудлын гадаа буугаад би барьцаанд тавьсан утсаа аваад нэг шил архи, нэг том пиво уугаад бид нар салсан...” гэх мэдүүлэг /8-р хавтас 84-85-р тал/,
Гэрч Ш.Баасанцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Мөрөн сумын 04 дүгээр багийн 24-01 тоотод тээврийн хэрэгслийн сэлбэгийн дэлгүүр ажиллуулдаг юм. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 12 цаг 17 минутад дэлгүүр дээрээ сууж байтал 99387694 гэсэн дугаараас над руу залгаад 16-тай дугуй авах уу гэж нэг эрэгтэй залгасан. Тухайн өдрийн 12 цагийн үед манай дэлгүүр дээр үл таних 30-аас 35 насны орчим залуу ирээд машины дугуйг хашааны гадна гараад машины хойд тээшинд байсан дугуй байхад хоёр залуу гарч ирсэн. Нэг залуу нь намайг таниад байсан. Би тухайн хүнийг танихгүй. Надад 150,000 төгрөгөөр тухайн дугуйг зарах гэхээр нь 75,000 төгрөгөөр л авна гээд 75,000 төгрөг бэлэн тоолж өгөөд явуулсан. Тухайн хүмүүс 3918 ХӨН гэсэн улсын дугаартай Верна гэдэг машинтай явж байсан. Тухайн хүмүүс 150,000 төгрөгт хүнээс өрөнд бодож авсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /8-р хавтас 64-65-р тал/,
Гэрч Э.Бямба-Очирын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Далай ээж захын үүдэнд байдаг таксины зогсоол дээр зогсож байтал манай аавын ойролцоо 1-р хороонд байдаг Шинээ ах гурван үл таних залуутай бага зэрэг архи уусан бололтой хамт над дээр ирээд дүүгийнхээ машинд суугаад явъя гээд миний машинд суусан. Захын урдаас хөдлөөд 06-р хороонд очсон, тэр айлын хашааны гадна зогсоод хоёр дугуй авч гарч ирсэн. Тэр хоёр дугуй машины дугуй гэж байсан. Тухайн дугуйг Шинээ ахтай хамт явж байсан өндөр шар залуу мөн намхан, туранхай шар залуу хоёр нь хашаа руу орж гаргаж ирсэн. Тэгээд миний машины хойд багаж руу хийгээд 4-р хороо руу явсан. Өмнө тухайн очиж явсан газар руу утсаар холбогдсон байсан юм шиг байсан. Тэгээд 4-р хороонд байрлах үзүүрийн сэлбэг зардаг газарт очоод наймаагаа тохирсон. Тухайн дугуй машинаасаа буулгаад нөгөө сэлбэг зардаг хүнд худалдахдаа намхан махлаг шар залуу нь голлож наймаагаа хийсэн. Тухайн үед машинаас би гарч хойд багажаа онгойлгож өгсөн. Тухайн хүн нь хулгайн дугуй биш биз дээ гэхэд биш гээд тухайн хүнийг гуйгаад 80,000 төгрөг бил үү 75,000 төгрөгөөр худалдчихаад “White House” гэх нэртэй буудалд буугаад үлдсэн…”гэх мэдүүлэг /8-р хавтас 68-69-р тал/,
Гэрч Д.Ш*******жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“…Би одоо цадаагийн байгууллагад малын хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа юм. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрээсээ 12 цагийн үед гараад цагдаа орох гээд явж байхад хэрэг хам О.Д*******н захын ойролцоо уулзъя хамт цагдаа оръё гэхээр нь О.Д*******н дээр очиход хоёр үл таних хүнтэй хамт зогсож байсан. Тухайн үед архи уусан бололтой халамцуу байсан. Тэр хоёр залуугийн нэг Булган аймгийн Сайнзаяа гэх залуу байсан, Д*******нтэй хамт ял эдэлж байсан гэж байсан. Харин нөгөө өндөр залуу нь Мөрөнгийнх гэж байсан нэрийг нь санахгүй байна. Тэр үед Д*******н Сайнзаяа хоёр дугуй авах хүн байна уу гэхэд 4-р хороонд байдаг Улаанаа гэх сэлбэг зардаг хүний дугаарыг хэлэхэд Д*******н залгаад дугуй авах уу гэж асуухад аваад ир үзье гэж хэлсэн. Тэр үед таксины зогсоолд байсан цагаан өнгийн Верна машины жолоочийг хамт Д*******нтэй зогсож байсан үл таних залуу таниад манай дүү байгаа юм гээд тухайн таксиг аваад Д*******нгийн гэрийн гадаа очоод тэдний байшингаас хоёр дугуй гаргаж ирэхэд нь би хамт орж гаргаж ирээд машинд хийгээд 4-р хорооны авто сэлбэгийн газарт очиж 75,000 төгрөгөөр худалдсан...”гэх мэдүүлэг /8-р хавтас 75-76-р тал/,
Гэрч Ц.Сайнзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:“…Би 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн суманд замын унаад сууж ирсэн...Тухайн үед Д*******н үл таних хоёр залуутай хоносон. Эхэлж нэг хоноод дараа нь хамт ял эдэлж байсан Үнэнбатынд очиж хоноод дахиж буцаж Д*******нгийн байсан буудалд очсон. Тэгэхэд нөгөө гурав мөн архи уугаад байж байсан. Тэндээ нэг хоночхоод буудлаас гараад Д*******н бид хоёр зах өөд өгссөн. Тухайн үед Д*******н хүнтэй утсаар яриад байсан. Замд нэг махлагдуу залуу таарсан. Бид гурав нэг шил архи захын ойролцоо хувааж уугаад дуусаад байж байтал Ш*******ж гэх залуу ирсэн. Д*******н Ш*******жийг ирэхэд зарах хоёр дугуй байна, чи авах хүн байвал хэлээд өгөөч, намайг зарах гэхээр хүмүүс буруу гарын зүйл байна, гэж бодох байх тэгэхээр чи өөрийгөө дугуй хүнээс мөнгөний өртөнд авсан гэж хэлээд зараад өгөөч гэж хэлсэн. Захын урдаас такси бариад Д*******нгийн гэрийн ар талын хаалга дээр очоод Д*******н Ш*******ж хоёр хашаа руу нь Ш*******ж, Д*******н хоёр нэг дугуй түрж гаргаж ирсэн. Тэгэхээр нь би нөгөө дугуй зарах газарт Ш*******ж дугуй зарах газар зааж өгөөд, тухайн газарт нь очоод өөрийнхөө дугуй гээд 75,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /8-р хавтас 79-81-р тал/,
Ашид билгүүн ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2245617200254 дугаартай “ Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн хойд дугуй 2 ширхэг 740.000 төгрөг ” гэх дүгнэлт /8-р хавтас 88-89-р тал/ зэргийг,
Шүүгдэгч Б.Б*******х нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг “Бүгсийн гол” гэх газраас 2020 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө иргэн Д.Эрдэнэбаярын БНХАУ үйлдвэрлэгдсэн “Арвайн хурд” гэдэг нэртэй хөх өнгийн мотоциклыг хулгайлж 1,700,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Төмөрбулаг сумын 4-р баг “Бүгсийн гол” гэх газарт гэрийн гадаа байсан миний өмчлөлийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн “Арвайн хурд” гэх нэртэй хөх өнгийн мотоциклоо 2020 оны 08 дугаар сарын 06-ны өглөө босоод харахад алдагдсан байсан...би мотоциклоо олж авсан учир надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...”гэх мэдүүлэг /6-р хавтас 59-60 тал/,
Шүүгдэгч Б.Б*******хийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:“...би уг мотоциклийг ганцаараа хулгайлсан...” гэх мэдүүлэг /8-р хавтас 84-р тал/,
Хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 114/208 дугаартай “...Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын иргэн Д.Эрдэнэбаярын хулгайд алдагдсан мотоциклийг 1,700,000 төгрөгөөр тооцож үнэлэв...”гэх тайлан /6-р хавтас 110-112-р тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /6-р хавтас 186-р тал/ зэргийг,
Шүүгдэгч Ж.Н******* нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс” баарнаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний орой хохирогч Ц.Одхүүгийн гар утас цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 557,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ж.Н******* нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 21-09 тоотоос 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэн Л.Түвшинжаргалын эзэмшлийн гар утсыг түүний эзгүй хойгуур хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 346,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /15-р хавтас 41-42-р тал/,
Хохирогч Ц.Одхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 24-ний орой 20 цагийн өнгөрч байхад өөрийн найз Удвалнямын хамтаар Мөрөн сумын 8 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэс бааранд орсон. Тэгтэл хажуу талын нэг туранхай өндөр ах хоёр эгчийн хамт сууж байсан. Тэр үл таних ах найз Удвалням бид хоёрыг бүжгийн талбай дээр бүжиглэж байхад манай ширээн дээр очиж суугаад байсан...Удвалням би, бид хоёрын ширээний хажууд сууж байсан нөгөө ах миний цүнхийг аваад баарнаас гараад явчихлаа гэж хэлсэн...Алдсан зүйлээ олж авмаар байна... би хулгайд алдсан гар утсаа буцаан авсан, харин цүнх, цүнхэн дотор байсан...эд зүйлсээ нэхэмжилнэ...”гэх мэдүүлэг /15-р хавтас 49, 51-р тал/,
Шүүгдэгч Ж.Н*******н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тэр бааранд дотор бид гурвын хажууд хажуу талд сууж байсан нэг хүүхний цүнхийг би сандал дээрээс хулгайлж авсан. Тэгээд би хамтран амьдрагч Д*******мыг аваад Мөрөн сумын 10 дугаар хороонд байх төрсөн ах Пүрэв-Очирын гэрт очсон. Тэгээд сууж явсан таксинд дотор нөгөө хулгайлж авсан цүнхээ орхиод буусан байсан. Би ганц гар утсыг нь авсан...” гэх мэдүүлэг /15-р хавтас 66-67, 79-81-р тал/,
Гэрч Б.Удвалнямын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр орой 20 цаг өнгөрч байхад найз Одхүүгийн хамт Эрдэнэс бааранд орсон...найз Одхүү бид хоёр ширээнээс босож бүжгийн талбай дээр бүжиглэж байхад хажуу ширээний хоёр эгчтэй сууж байсан ах бид хоёрын ширээн дээр ирж суугаад байсан. Тэгээд бид хоёр бүжиглэж байгаад би ширээн дээрээ ирж суух гэж байтал эсрэг талын ширээн дээр сууж байсан эгч цаад талын хоёр хүүхэнтэй сууж байсан залуу та хоёрын цүнхийг аваад баарнаас гараад явчихлаа гэж хэлсэн...тэгээд Би Одхүүг бүжиглэж байхад нь очоод чи цүнхээ авсан юм уу гэж асуутал би цүнхээ аваагүй гэж хэлсэн...”гэх мэдүүлэг /15-р хавтас 53-54-р тал/,
Гэрч А.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 24-ний орой 18 цаг өнгөрч байхад ажлаасаа гараад гэртээ ирээд...манай гэрт 2 литрийн пиво уугаад Н*******, Д*******м бид гурав орой 20 цаг өнгөрч байхад Мөрөн сумын 8-р хороонд байдаг Эрдэнэс бааранд орсон...би ширээн дээрээ хэсэг сууж байгаад бүжгийн талбай дээр гарч бүжиглэж байсан чинь миний танил Отгоо гэх эмэгтэй, Н******* ах нэг хүний цүнх аваад гарчихлаа гэж надад хэлсэн...би Эрдэнэс баарыг тартал бүжиглэж байгаад гэртээ ганцаараа очтол манай гэрт Н*******, Д*******м хоёр ор зассан хамт хэвтэж байсан...тэгээд маргааш өглөө нь охин Номин-Очир над руу залгаад “ээж Н******* ах хөх ягаан өнгийн утас гаргаж ирээд нинжаа минь кодыг нь гаргаж өг гээд байна” гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /15-р хавтас 56-р тал/,
Гэрч Ц.Оргилсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...энэ гар утсыг манай нөхөр Дагва-Эрдэнэ 2022 оны 01 дүгээр сарын эхээр Мөрөн сумын худалдааны зах дээр ажилладаг гар утас засварчин Мөрөн гэж хүнээс 250,000 төгрөгөөр худалдаж авсан гэж надад хэлсэн. Тэгээд одоог хүртэл энэ гар утсыг ашиглаж байгаа...тухайн гар утсыг гэмт хэргийн замаар олдсон гэж огт мэдээгүй...” гэх мэдүүлэг /15-р хавтас 59-60-р тал/,
Гэрч С.Дагва-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр байх...би Мөрөнд хэлэхдээ ахынх нь гар утасны дэлгэц болохгүй байгаа юм. Чамд зарах гар утас байна уу гэж асуусан. Тэгтэл Мөрөн надад хөх өнгийн ягаан туяатай Рэдми загварын гар утас үзүүлсэн. Би тэр гар утсыг Мөрөнд өөрийн дэлгэц нь эвдэрсэн Самсунг-7 маркийн гар утсаа өгч дээр нь 250,000 төгрөг өгч авсан...надад зарсан утасныхаа талаар Мөрөн юу ч хэлээгүй...” гэх мэдүүлэг /15-р хавтас 62-р тал/,
Гэрч Д.Эрдэнэмөрөний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 1 дүгээр сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна...гэртээ байж байтал Ш*******ж над руу залгаад хүнээс өрөө авах гэтэл кодтой гар утас өглөө та кодыг нь гаргаад зараад өгөөч гэж гуйсан. Би хариуд нь манайд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Ш*******ж манайд ирээд надад хөх ягаан өнгийн Рэдми нөт-9 маркийн гар утас үзүүлсэн. Би тэр утсыг авч үлдээд тэр өдөр нь кодыг нь гаргаад өөрийн танил Дагва-Эрдэнэ гэх хүнд зарсан...”гэх мэдүүлэг /15-р хавтас 64-р тал/,
“Ихэрмөрөн-Аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ц.Одхүүгийн “redmi-9” гар утас, цүнх, малгай, бээлийний нийт үнэлгээг 557,000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /15-р хавтас 69-70-р тал/,
Хохирогч Л.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай гэрт Тахир хочтой Мөнхсайхан хэдэн танихгүй хүмүүстэй манай гэрт орж ирсэн. Тэд нар манайд орж ирээд архи уусан. Би эхлээд тэд нарыг архи уулгахгүй гэж хөөсөн боловч ганц шил архи уучхаад явъя гээд байхаар нь нэг шил архи уулгасан. Тэгээд тэд нар архи уугаад дуусаад гэрээс гарах гэхэд би гэрээс гаргаж өгөх гээд хамт гэрээс гарахад тэд нартай хамт явсан өндөр залуу намайг гэр тойруулаад барьж авах гээд хөөгөөд байсан. Тэгэхээр нь би тойрч зугтаад 00 орох гээд явсан хойгуур манай гэрт ороод цэнэглээтэй байсан миний гар утсыг аваад явсан байсан. Би гар утсаа алдчихаад тэр залуугийн араас гарахад нөгөө хүмүүс яваад өгсөн байсан. Тэгээд би маргааш нь хүмүүсээс гар утас авсан хүнийг асуухад Н******* гэдэг хүн байсан. Тэр өндөр нуруутай шар царайтай, хамран дээрээ мэнгэтэй хүн байсан... Би утасны мөнгө 450,000 төгрөг мөн үнэлгээ хийлгэсэн 30,000 төгрөг нийт 480,000 төгрөг нэхэмжилж байна...”гэх мэдүүлэг /17-р хавтас 57-58-р тал/,
Шүүгдэгч Ж.Н*******н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...гэрийн эзэн гэх эмэгтэй гэрээс гараад явсан хойгуур нь би цэнэглэж байсан гар утсыг нь аваад явчихсан юм. Би тэр утсыг яг яаснаа сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /17-р хавтас 64-р тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /17-р хавтас 52-53-р тал/,
Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /15-р хавтас 43-р тал/,
Эд зүйл /баримт, бичиг/ тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /15-р хавтас 44-46-р тал/,
Гар утас авсан талаарх баталгааны тал /17-р хавтас, 68-р тал/,
2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №224561200272 дугаартай Ихэрмөрөн-Аудитын үнэлгээчин Б.Мядагмаагийн:“...самсунг А-30 маркийн гар утас нийт 346,900 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /17-р хавтас 69-70 тал/ зэргийг,
Шүүгдэгч Л.Б******* нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 18-р гудамж 18 тоотод байх хашаанд байсан Б.Мөнхцэцэгийн эзэмшлийн шар өнгийн мустанг 5 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 875,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.Б******* нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар хороонд байх нийтийн байранд өрөө түрээсэлж байсан Ү.Гантулгын модон авдраас 2022 оны 05 дугаар сарын 28-ны үед эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 26-ны өглөө 08 цагийн үед босоод ажил руугаа явсан. Тухайн үед манайд улбар шар өнгийн мустанг-5 маркийн мотоцикл байсан. Тухайн өдөр би гэртээ ганцаараа хоносон. Харин манай хашаанд Шарав гэдэг айлынх байдаг. Тэдний хүүхэд болох Нямсүрэн мөн ганцаараа байсан. Тэгээд би ажлаа тараад 18 цагийн үед ирэхэд манай мотоцикл байхгүй байсан. Тэгээд би хашаанд байдаг айлын хүүхэд Нямсүрэнгээс асуухад намайг өглөө 10 цагийн үед сэрэхэд танай мотоцикл байхгүй байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /16-р хавтас 218-219-р тал/,
Насанд хүрээгүй гэрч Ш.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 05 дугаар сарын 26-ны өглөө гэртээ би ганцаараа үлдсэн. Манай хашаанд Улаанхүү ахын улбар шар өнгийн мотоцикл өмнөх өдөр манай хашаанд байсан боловч маргааш өглөө байхгүй байсан. Тэгэхээр нь Улаанхүү ах, Мөнхцэцэг нарыг мотоциклоо хүнд өгөөд явуулсан байх гэж бодоод гэртээ байж байсан...”гэх мэдүүлэг /16-р хавтас, 222-223-р тал/,
Гэрч Б.Даваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Л.Б******* нь хавар манайхаар архи ууж ирээд хоноод явсан. Манайд ирэхдээ мотоциклтой ирж байсан. Намайг харанхуйд харж байхад улаан юм уу, улбар шар өнгийн мотоцикл байсан ба маркийг нь сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг /16-р хавтас 231-233-р тал/,
2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №2245614000345 дугаартай Ихэрмөрөн Аудитын ХХК-н хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн: “ хуучин мустанг-5 мотоциклийн нийт үнэлгээ 875,000 төгрөгөөр үнэлэх...” гэх хөрөнгө үнэлгээний тайлан /16-р хавтас 234-235-р тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /16-р хавтас 212-р тал/,
Хохирогч Ү.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед би шууд хөдөө явах гэж байсан тул хоёр модон авдар, нэг модон ор, дидишийн төхөөрөмж зэргийг надтай зөрж орсон Алтангэрэл гэдэг хүнд захиж үлдээгээд явсан. Тэгтэл Алтангэрэл гэдэг залуутай хамт байсан гэх Л.Б******* гэдэг хүн авдрыг онгойлгоод авдар дотроос хурган дотортой дээл 1 ширхэг, шар өнгийн хос дээл, дидиш төхөөрөмж станц, Жимобайлын гар утас 1 ширхэг, савхин күртик 1 ширхэг алга болсон. Тэгээд би ээжийг цагдаад өргөдөл бичиж өг гээд хэлсэн юм...” гэх мэдүүлэг /18-р хавтас 37-38-р тал/,
Гэрч А.Жаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай бага хүү Ү.Гантулга нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар хороонд байдаг нийтийн байранд 6 дугаар өрөөг 2021 оны 09 дүгээр сараас түрээсэлж эхэлсэн. Тэгээд энэ оны 5 дугаар сарын эхээр Арбулаг сум руу айлын туслах малчнаар хөдөө явахдаа түрээсэлж байсан өрөөгөө цоожлоод эд зүйлээ авалгүй орхисон. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр түрээсийн байрнаасаа эд зүйлээ авч хөдөө явахаар ирэхэд нь өрөөнд байсан хоёр модон авдрыг онгойлгоод дотроос нь хурган дээл, гоёлын хос дээл, дидиш төхөөрөмж, жимобайлын гар утас, савхин куртик зэрэг зүйлүүд алдсан байсан... Харин Алтангэрэлтэй хамт байсан Б******* гэдэг залуу манай хүүгийн юмыг авсан байна лээ...” гэх мэдүүлэг /18-р хавтас 40-41-р тал/,
Гэрч А.Алтангэрэлийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “...Намайг байр хөлслөх үед манай нутгийн дүү болох Л.Б******* бид хоёр таараад Л.Б******* надад ярихдаа “ахаа би танайд байя, би байх газаргүй болчхоод байна” гэхээр нь би нутгийн дүү юм чинь манайд байж байг гэж бодоод түрээсэлсэн өрөөнд байлгахаар болсон. Би өөрөө Улаанбаатар хот руу ачаа ачаад туслах жолоочоор явдаг учраас 05 дугаар сарын 24-ний өдөр явсан. Явахдаа өрөөний нэг түлхүүрээ Б*******ад үлдээгээд явсан. Би явахдаа энд байгаа авдрууд, ор нь хүнийх юм шүү, сайн хараарай гэж захиж үлдээгээд явсан. Тэгээд би 05 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос ирэхэд Б******* нь миний түрээсэлж байсан өрөөнд үлдээсэн Гантулга гэдэг хүний авдрыг ухаад дотроос нь эд зүйл аваад явсан байсан. Б******* нь явахдаа надад ямар ч хэл ус өгөөгүй, сураггүй алга болсон...” гэх мэдүүлэг /18-р хавтас 43-44-р тал/,
Шүүгдэгч Л.Б*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...бусдын эд зүйлийг хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /18-р хавтас 59-р тал/,
Ихэрмөрөн-Аудит ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2245617200371 дугаартай “...иргэн Ү.Гантулгын эзэмшлийн 5 эд зүйлийн 1,150,000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлэв...” гэх хөрөнгө үнэлгээний тайлан /18-р хавтас 48-50-р тал/ зэргийг,
Шүүгдэгч Б.Б*******х нь 2019 оны 01 дүгээр сарын 6-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн нутаг Бага ёл гэх газраас иргэн Д.Ганхуягийн эзэмшлийн мухар хар зүсмийн хайнагийн үнээ, мухар халтар зүсмийн сарлагийн үнээг, иргэн Д.Отгонбаатарын эзэмшлийн халзан хайнагийн шар зэрэг 3 тооны үхрийг хулгайлж иргэн Д.Ганхуягт 1,800,000 төгрөгийн, иргэн Д.Отгонбаатарт 1,500,000 төгрөгийн нийт 3,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Б.Б*******х нь 2019 оны 01 дүгээр сарын 6-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн нутаг Бага ёл гэх газраас иргэн Д.Ганхуягийн эзэмшлийн мухар хар зүсмийн хайнагийн үнээ, мухар халтар зүсмийн сарлагийн үнээг, иргэн Д.Отгонбаатарын эзэмшлийн халзан хайнагийн шар зэрэг 3 тооны үхрийг хулгайлж иргэн Д.Ганхуягт 1,800,000 төгрөгийн, иргэн Д.Отгонбаатарт 1,500,000 төгрөгийн нийт 3,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5-р хавтас 5-р тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хавтас 6-14-р тал/,
Хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хавтас 15-26-р тал/,
Хохирогч Д.Ганхуягийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн нутаг “Бага Ёл” гэх газарт манай өвөлжөөний дутуу бариад орхисон хашаан дотор 2019 оны 01 дүгээр сарын 6-наас 07-нд шилжих шөнө миний өөрийн өмчлөлийн мухар хар зүсмийн хайнагийн үнээ 1, мухар халтар зүсмийн сарлагийн үнээ 1, манай дүү Д.Отгонбаатарын өмчлөлийн эвэртэй бор халзан зүсмийн хайнагийн шар 1 нийт 3 тооны үхрийг алаад аваад явсан байсан...тухайн үед хашаан дотор гурван үхрийн толгой, гэдэс, шийрүүд нь байсан...Миний төрсөн ах Мижигээ гэх хүний эхнэрийнх нь төрсөн дүүгийн нөхөр Энэбиш 2019 оны 01 дүгээр сарын 06-ны орой...сумын төвөөс хөдөө гэр лүүгээ машинаараа явж байхад Бага Ёлын амны харалдаа зам дээр нэг пажеро загварын автомашинтай хүнтэй таарахад машинаас жаахан тос хаяад байна гэж хэлж байсан...огт зүс үзээгүй хүн байсан. Машин нь цагаан саарал өнгийн пажеро загварын автомашин байсан гэж надад хэлсэн...Энэбиштэй 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр зам дээр тааралдсан машины зогсож байсан газарт үлдсэн дугуйны мөр хэргийн газарт байсан автомашины дугуйн мөр хоёр яг тохирч байсан...” гэх мэдүүлэг /5-р хавтас 27-30-р тал/,
Хохирогч Д.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр...12 цаг 30 минутын үед...Бага Ёлын хашааны дээгүүр шувуу оволзоод байхаар нь мориор яваад очиход манайхны үхрээс миний өмчлөлийн эвэртэй бор халзан зүсмийн хайнагийн шар үхэр 1, манай ахын өмчлөлийн хар, халтар зүсмийн 2 үнээг хамтад нь нядалж бэлтгээд махыг нь аваад явсан байсан юм...Тухайн машин нь Бага Ёлын амнаас өвөлжөө рүү шууд ирсэн мөр гарсан байсан...Миний төрсөн ах Мижгээ гэх хүний эхнэрийнх нь дүүгийн нөхөр Энэбиш гэх залуу 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хөдөө гэр лүүгээ машинаараа явж байгаад Бага Ёлын амны харалдаа зам дээр нэг Пажеро загварын авто машинтай хүнтэй таарсан гэсэн...Энэбиштэй таарсан машины мөр хэргийн газарт байсан авто машины мөртэй яг тохирч байсан...” гэх мэдүүлэг /5-р хавтас 31-34-р тал/,
Шүүгдэгч Б.Б*******хийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн үедээ машинаа 2-3 хоногийн дараа чирч оруулж ирээд П*******нд засуулж янзлуулж байж өгсөн. Энэ талаар урьд нь би мэдүүлсэн санагдаж байна. Би зодоон цохион хийгээд тархиндаа гэмтэл авснаас болж юмаа заримдаа мартаж санаад байдаг болсон. Тухайн үедээ л ярьсан зүйлийг би дахиж нэг их сайн санаад байдаггүй юм. Би одоо бүр залхаж байна. Наад хэрэг чинь 2 жил гаран шалгагдаж байна, тогтоовол тогтоохоор боллоо шүү дээ. Тэр машиныг яасан талаар урьд нь мэдүүлсэн байх ёстой. Хэрвээ байхгүй бол надад тэр талаар одоо ярьж хэлээд байх зүйлгүй...Би П*******нгээс машин худалдаж аваагүй. Тухайн үед хальт гуйгаад Төмөрбулаг орох гэж яваад машин эвдэрсэн юм...” гэх мэдүүлэг /5-р хавтас 60-р тал, 7-р хавтас 148-149-р тал/,
Гэрч З.Энэбишийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Их-Уул сумын төвөөс өөрийн өмчлөлийн Пронтер 28-23 УНС улсын дугаартай авто машинаар иргэн Д.Батбилэг нь эхнэр Л.Ундармаа нарын хамт Хуягт баг руу гэр лүүгээ явах замд Бага Ёлын амны харалдаа зам дээр цагаан саарал өнгийн пажеро загварын авто машинтай хүнтэй таарсан юм. Би тэр машины ертөнцийн зүгээр баруун талаар нь ороод зэрэгцэж зогсоод машинаасаа буулгүй цонхоо доош нь буулгаад тэр машины хажууд байсан танихгүй хүнээс машин зүгээр үү гэж асуухад миний машины хаалганы хажуу талд их ойрхон ирээд жаахан тос хаяад байна гэж байсан...тэр залууг надтай хамт явсан Батбилэг, Ундармаа нар сайн харсан яагаад гэхээр миний машин зөв талдаа жолооны хүрдтэй юм. Тухайн үед тэр танихгүй залуу миний жолооны эсрэг талаар буюу Батбилэг, Ундармаа нарын талаар хаалганы хажууд өөрөө хүрч ирээд надтай юм ярьж байсан...би тэр залууг харвал танина тэр залуу нуруугаар жаахан өндөрдүү биедээ таарсан махтай, бор царайтай нэг нүд нь жаахан даруудаа /солир маягийн/ харцтай хөх дээлтэй түрийтэй гуталтай, саравчтай сээтгэн малгай өмссөн залуу байсан...” гэх мэдүүлэг /5-р хавтас 41-42-р тал/, /7-р хавтас 144-р тал/,
Гэрч Д.Батбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эхнэр Ундармаагийн хамт Энэбишийн машинд сууж хөдөө Хуягт баг руу явж байгаад Үржил багийн нутаг Бага Ёлын ам гэх газрын харалдаа шороон зам дээр нэг машинтай хүнтэй таарч байсан. Тухайн үед тэр машины баруун талаар нь ороод машинтайгаа зэрэгцээд зогссон Энэбиш тэр залуугаас машин зүгээр үү хаашаа явж байгаа юм бэ гэж асууж байсан юм. Тэр залуу машинаас жаахан тос хаяад байна. Хуягтаад өгсөнө гэж хэлсэн юм...саарал өнгийн пажеро загварын машин байсан. Тухайн авто машины хажуугийн хоёр хаалганы дунд хэсгээр тод цагаан канттай алсаараа нэлээн эдэлгээнд орсон шинжтэй машин байсан. Бид нар тэр машины хажууд их ойрхон зогсож байсан юм...тэр залуу өндөрдүү нуруутай бор царайтай долирдуу харцтай биедээ таарсан махтай залуу байсан...” гэх мэдүүлэг /5-р хавтас 56-57-р тал/, /7-р хавтас 146-р тал/,
Гэрч Ц.П*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би пажеро загварын 75-71 ХӨҮ улсын дугаартай автомашиныг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны үед Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харьяат Б.Б*******х гэх хүнээс 4,5 сая төгрөгт тооцож худалдан авсан...би Завхан аймгийн Их-Уул сум руу яваагүй...би 01 дүгээр сарын 15-ны үед худалдаж авсан. Өмнөх эзэн нь явсан байх гэж бодож байна...би авто машинаа худалдаж авснаас хойш хэн нэгэн хүнд өгөөгүй...” гэх мэдүүлэг /5-р хавтас 54-55-р тал/,
Гэрч Л.Ундармаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Их-уул сумын төвөөс нөхөр Батбилэгийн хамт Хуягт багийн иргэн Энэбишийн машинд дайгдаад Хуягт баг руу гэр лүүгээ явах замдаа Үржил багийн Бага Ёлын аманд зам дээр бид нар саарал өнгийн пажеро загварын авто машинтай хүнтэй таарсан юм...тэр залуу өндөрдүү нуруутай бор царайтай, 30 гаран насны нэг нүд нь жаахан солирдуу харцтай хүн байсан юм. Тэр залуу бид нарын машины хажууд өөрөө хүрч ирээд уулзсан юм...” гэх мэдүүлэг /5-р хавтас 58-59 тал/,
Гэрч Б.Д*******агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр би гэртээ өглөө 7 цагийн үед унтаж байхад манай найз Б*******х гээд залуу над руу 88401556 дугаарын гар утсаар залгаад Цагаан бургасны даваанд машин эвдрээд зогсож байна. Чи тэвштэй машин олоод ирээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би...4 дүгээр хороонд Зүрхээ гээд ачааны машинтай ахтай тааралдаад Цагаан бургасны даваанаас юм ачаад өгөөч гэж гуйгаад явсан. Тэгээд даваа өгсөөд явж байтал зам дээр Б*******х зогсож байсан...цааш яваад хөх өнгөтэй портер дээр очиход 4 үхрийн нойтон мах ачсан байсан. Тэр машинаас махаа Зүрхээ ахын машинд шилжүүлж ачаад Мөрөн сумын чиглэлд явж байтал замд Б*******хийн найз А*******р зогсож байсан. Тэгээд Мөрөнгийн төв рүү орж ирээд 7 дугаар хороонд Б*******х энд мах тушаагаарай гээд нэг айл зааж өгөөд Б*******х, А*******р хоёр машинаас буугаад үлдсэн Зүрхээ ах бид хоёр махыг нь нөгөө айлд өгөөд би дансныхаа дугаарыг мах авсан айлд өгсөн. 2,940,000 төгрөг шилжүүлж өгсөн. Эргээд Б*******х, А*******р хоёртой уулзаад мөнгийг нь өгсөн...” гэх мэдүүлэг /6-р хавтас 61-62-р тал/,
Гэрч Б.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2020 оны 09 сарын 29-ний өдөр би гэртээ байж байхад Төмөрбулаг сумын иргэн Мягмардорж над руу 88135367 гэсэн дугаараас залгаад манай хоёр дүү 4 үхрийн мах тушаах гээд явж байгаад машин нь эвдэрсэн байна. Та гарч ирээд намайг авчаач гэхээр нь чи хаана байгаа юм гэсэн. Хилэнтийн гүүрний урд байна гэхээр нь би яваад олоогүй. Утас нь холбогдохгүй байхаар нь буцаад гэртээ ирсэн байж байтал өдөр 14 цагийн үед Мягмардорж над руу залгаад би махаа аваад ороод ирлээ. Та хаана байгаа юм гэхээр нь би гэртээ байна. Махаа аваад ир гэсэн амбаартай хөх өнгийн Бонго маркийн тээврийн хэрэгслээр ирж 4 тооны үхрийн мах байсан, 1 кг-ыг нь 5,000 төгрөгөөр авсан. Нийт 2,940,000 дансаар шилжүүлж өгсөн. Би хулгайн мах гэдгийг мэдээгүй гарал үүслийн бичиг гэж надад гараар бичсэн цаас өгсөн...” гэх мэдүүлэг /6-р хавтас 63-64-р тал/,
Завхан аймгийн Их-уул сумын үнэлгээний комиссын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний “...иргэн Д.Ганхуяг, Д.Отгонбаатар нарын хулгайд алдагдсан 3 үхрийн үнийг 3,300,000 төгрөгөөр тооцож үнэлэв...” гэх дүгнэлт /5-р хавтас 61-62-р тал/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.Бүрэнхааны 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 32 дугаартай: “1. Хэргийн газрын үзлэгээр баримтжуулж авсан гэх гэрэл зургийн үзүүлэлтэд байх тээврийн хэрэгслийн мөрүүдээс 11, 16 дахь хэсэгт байх тээврийн хэрэгслийн мөр шинжилгээнд тэнцэнэ. 2. Хэргийн газрын дахин үзлэгээр фото зургаар баримтжуулан авсан гэх тээврийн хэрэгслийн мөрүүдээс гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №11 гэх хэсэгт байгаа тээврийн хэрэгслийн мөр нь Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын хашаан дотор байх пажеро загварын 75-71 ХӨҮ улсын дугаартай авто машины баруун урд талын дугуйн мөртэй тохирно. Мөн № 16 гэх хэсэгт байгаа тээврийн хэрэгслийн мөр нь Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын хашаан дотор байх пажеро загварын 75-71 ХӨҮ улсын дугаартай авто машины баруун хойд талын дугуйн мөртэй тохирно. 3. Дээрх хоорондоо тохирсон дугуйн мөрүүд нь хээний онцлог, төрөл, элэгдэл, хээний гүн, хэлбэр зэрэг шинжээрээ тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хавтас 6-69, 70-р тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хавтас 77-80-р тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Түвшинбаатарын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 65 дугаартай: 1. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг сумны хошуу нь шинжилгээнд тэнцэхгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн сумны хошуу нь 5,6х15мм калибрын сумны байртай буугаар буудлага үйлдэхэд хэрэглэгдсэн байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг сумны хошуу нь шинжилгээнд тэнцэхгүй тул уг асуултад хариулах боломжгүй...гэх дүгнэлт /5-р хавтас 82-р тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-р хавтас 88-91, 92-93, 144-147, 148-151-р тал/,
75-71 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтын хуулбар /5-р хавтас 105-р тал/,
Мөрдөгч М.Амгаланбаатарын:“...Таньж олуулах ажиллагаагаар иргэн З.Энэбишээр № 1, 2 гэж дугаарласан 2 ширхэг фото зураг дээр авхуулсан 8 хүний зургаас таниулахад №2 гэж дугаарласан зургийн баруун гар талаас 2 дахь иргэн буюу бор дээлтэй, хөх өнгийн бүстэй зүүн гартаа саравчтай малгай барьсан хүнийг таньж олж заасан. Уг хүн нь Батбуянтын Б*******х гэгч байсан болно. Мөн тухайн хэрэгт иргэн Ундармаа 1-4 гэж дугаарласан фото зураг дээрх хүмүүсээс №4 гэж дугаарласан иргэнийг таньж олсон. Тэр хүн нь мөн Батбуянтын Б*******х гэгч байсан. Мөн 1, 2, 3 гэж дугаарласан хоорондоо гадна өнгө загвараараа адилхан авто машинаас №3 гэж дугаарласан авто машиныг заасан бөгөөд заасан авто машин нь Пажеро загварын 75-71 ХӨҮ улсын дугаартай авто машин байсныг тэмдэглэл болгов...” гэх тэмдэглэл /5-р хавтас 144-151-р тал/ зэргийг,
Шүүгдэгч О.Д*******н нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1-р багийн нутаг дэвсгэрээс хохирогч Д.Зоригоогийн өмчлөлийн 1 тооны үхрийг хулгайлж 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч О.Д*******н нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1-р багийн нутаг дэвсгэрээс хохирогч Д.Зоригоогийн өмчлөлийн 1 тооны үхрийг хулгайлж, 1 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (2-р хавтас 136-р тал),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хавтас 137-141-р тал),
Хохирогч Д.Зоригоогийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 06-ны орой манай үхрүүд гол руу яваад ус уугаад ирсэн. Тэгэхээр нь үхрээ бүртгэхэд эвэртэй хөх үнээ алга болсон байсан. Тэгэхээр нь би тухайн үхрээ хайхаар гол руу явж очиход голын ойролцоо байхгүй байхаар нь буцаад гэртээ иртэл Баярсайхан манайх руу залгаад танай үхрийг танай пүнзэнд оосроор уяад тавьсан байна гэхээр нь би хүү Даваадоржтой хамт машинаар нь гарсан. Манай гэр пүнзтэй их ойрхон байдаг. Удалгүй яваад ирэхэд нэг залуу манай үхрийг уясан байсан. Ямар учраас уясан талаар мэдэхгүй байна. Баярсайхан надад хэлэхдээ мотоциклийн гэрэл тусахад энэ залуу үхрийн уяаг тайлаад дээшээ гүйгээд зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (2-р хавтас 147-148-р тал),
Шүүгдэгч О.Д*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 6-ны өдөр Тариалан сум руу явах гээд Пүрэв, У*******г нарын хамт явсан. Явж байх хугацаандаа 3 шил архи, 3 том пиво уусан. Тэгээд замдаа явж байгаад Пүрэв ахтай Тосонцэнгэл сумын цаана хоорондоо маргалдаж нэг, хоёр удаа цохилцсон. Тэгээд Пүрэв ах би явлаа гээд яваад өгсөн. Тэгэхээр нь би машин дотор байсан пивоноос ууж байгаад Пүрэв ах ирэхгүй болохоор нь араас нь хайхаар гарсан. Тэгээд явж байтал айлын хаваржаан дээр олон тооны үхэр байсан. Тэр үхрүүдээс харж байгаад дунд зэргийн биетэй эвэртэй үхэр байхаар нь барьж аваад олсны нэг үзүүрээс үхрийн эврээс нөгөө үзүүрийг нь малын хашаанаас уясан. Тэгээд дээшээ сүлжээд гарч ярих гээд мотоциклтой 2 хүн ирэхээр нь нуугдсан. Тэгээд хэсэг хугацааны дараа хэдэн мотоцикл болоод намайг гэрэлтүүлээд бариад авсан. Би тухайн үхрийг аймаг руу тууж яваад ална гэсэн бодолтой байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 06-ны орой 21 цагийн мэдээ сонсоод ах Болдсайхан бид хоёр гараад айлд очих гээд мотоцикл асаагаад хөдөлсөн. Тэгээд хашааны урдуур явсан замаар явж байхад Цоож гэх айлын пүнз нь онгорхой байхаар нь гайхаад харсан гэрэлд нэг юм гялбах шиг болохоор нь юу байдаг юм бол гээд харсан чинь нэг хүн гүйж явсан. Тэгтэл хонины хашаан дотроос нэг үхэр гараад ирэхээр нь очоод хартал эврээр нь оосорлосон байсан. Тэгэхээр нь буцаагаад хашаанаас буцаагаад хойшоо мотоциклийн гэрлээр гэрэлтүүлэхэд фосторттой хувцасны Фосфор дахин гэрэлд орж ирсэн...” гэх мэдүүлэг (2-р хавтас 155-156-р тал),
Гэрч Б.Болдсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тэгээд гайхаад харахад мотоциклын гэрэлд нэг гялбах шиг болохоор нь лавшруулаад хартал нэг хүн гүйж явсан. Тэгтэл хонины хашаан дотроос 1 тооны үхэр гараад ирэхээр нь очоод хартал эврээр нь оосорлосон байсан...” гэх мэдүүлэг (2-р хавтас 159-160-р тал),
Гэрч З.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...харганы ёроолд нэг хүн доошоо хараад хэвтсэн байсан. Тэгэхээр нь би хөөш гээд чимээ өгсөн чинь нөгөө хүн босож ирээд би яасан юм. Би яагаа ч үгүй ш дээ гээд босоод ирсэн...” гэх мэдүүлэг (2-р хавтас 162-164-р тал),
Ихэрмөрөн-Аудит ХХК-ний үнэлгээчин Б.Мядагмаагийн “сувай үнээг 1,000,000 төгрөгөөр тодорхойлов ” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (2-р хавтас 180-181-р тал) зэргийг,
Шүүгдэгч Л.Б******* нь 2022 оны 04 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-р багт байрлах Далай Амгалан дэлгүүрийн гаднаас хохирогч С.Батжаргалын эзэмшлийн 93-02 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлах, завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Л.Б******* нь 2022 оны 04 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-р багт байрлах Далай Амгалан дэлгүүрийн гаднаас хохирогч С.Батжаргалын эзэмшлийн 93-02 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хулгайлах, завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /16-р хавтас 156-р тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /16-р хавтас 157-158-р тал/,
Хохирогч С.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...миний бие 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн приүс-20 маркийн 9203 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээ өөрийн гэр болох Мөрөн сумын 7 дугаар баг Далай амгалан дэлгүүрийн гадаа машинаа асаалттай орхисон. Тэгээд өглөө нь ажилдаа явах гээд гараад ирэхэд миний машин байхгүй болохоор нь би ажил руугаа яараад өөрийнхөө хамаатны Ч.Батжаргал гэдэг ахдаа цагдаад мэдэгдчихээрэй гэж хэлээд явсан. Тэгээд би байж байгаад хойшоо тал дээгүүр машинаа хайхаар явж байтал Мөрөн сумын далангийн ар тал жалганд миний машин байж байсан. Тэгээд цагдаа руу залгахад түлхүүрийг нь аваад очиж байна гэж хэлсэн. Тэгээд цагдаа надад миний түлхүүр, машиныг хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг/16-р хавтас 161-163-р тал/,
Шүүгдэгч Л.Б*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... дэлгүүрийн тэнд саарал өнгөтэй Приус-20 машин зогсож байсан. Тэгэхээр нь яваад очиход тэр машин асаалттай хаалга нь онгорхой байж байсан. Тэгэхээр нь би тэр машиныг унамаар санагдаад унаад явсан. Тэгээд мөрөн сумын төвөөр явж байгаад хойшоо тал руу гарч явж байгаад жалга руу ороод явж байтал жалгын эрэг тулгаад орхисон. Тэгээд тэр Приус-20 унтраагаад буцаагаад асаах гэсэн чинь асахаа байчихсан. Тэгээд хоёр номерыг нь хуулж хаяад дотроос нь дуу явуулдаг мф-г нь аваад хар түлхүүрийг нь аваад явсан. Түлхүүрийг нь хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг (16-р хавтас 70, 74-р тал),
Гэрч Ч.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өнгөрсөн шөнө буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-23-ны шилжих шөнө манай хадам дүү Батжаргал нь өөрийн эзэмшлийн 93-02 УБЧ улсын дугаартай тоёота приүс-20 маркийн машинаа Мөрөн сумын 7 дугаар баг Далай Амгалан дэлгүүрийн ард талд дэлгүүрийн цонхон тушаа тавьж орхиод гэртээ хоносон байсан. Тэгээд өглөө 5 цагийн үед ажилдаа явах гэтэл машин нь байхгүй болсон байсан. Манай хадам дүү Хөвсгөл аймгийн ШШГГазарт ажилладаг юм. Хөвсгөл аймагт шилжин ирээд удаагүй байгаа юм. Харин манай дүү машинаа асаалттай, түлхүүрийг нь зоогоод орхисон байсан. Учир нь тухайн машины аккумлятор нь муудсан учраас асаалттай орхисон байсан. Тэгээд намайг цагдаагийн газар гомдол гаргачхаарай гэсэн...” гэх мэдүүлэг /16-р хавтас 164-165-р тал/,
Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /16-р хавтас 171-172-р тал/ зэргийг,
Шүүгдэгч Д.Д*******м нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан зураа гэх газраас 2020 оны 12 дугаар сарын эхээр хууль бусаар 5, 0557 метр куб нойтон шинэс мод бэлтгэсэн, ойн санд 15,567,339 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Д.Д*******м нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутаг Цагаан зураа гэх газраас 2020 оны 12 дугаар сарын эхээр хууль бусаар 5,0557 метр куб нойтон шинэс мод бэлтгэсэн, ойн санд 15,567,339 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэглэл /10-р хавтас 102-р тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10-р хавтас 104-111-р тал/,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /10-р хавтас 112-114-р тал/,
Эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл /10-р хавтас 117-р тал/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /10-р хавтас 118-р тал/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /10-р хавтас 120-р тал/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тэмдэглэл /10-р хавтас 121-122-р тал/,
Иргэний нэхэмжлэгч Э.Д*******мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Засаг даргын тамгын газрыг төлөөлж энэ хэрэгт оролцож байгаа. Санал хүсэлт бол байхгүй. Харин модны экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон мөнгөн дүнг орон нутгийн орлогод оруулах нэхэмжлэлийг гаргаж байна...” гэх мэдүүлэг /10-р хавтас 130-р тал/,
Шүүгдэгч Д.Д*******мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2020 оны 12 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Манай махны пүнзний мод муудаад шинээр барих гээд Их-Уул сумын Шивээ баг Цагаан зураа гэдэг газраас модны зах руу ороод захаас нийт 21 ширхэг нойтон мод унагааж 4 метр 40 см хэмжээтэй тайрч бэлтгэсэн. Бэлтгэсэн модоо хавар цас ханзрахаар авна гэж бодоод орхисон. ...ганцаараа явж мод бэлтгэсэн. Тухайн модыг бэлтгэхдээ ямар ч гоожин зөвшөөрөл аваагүй бэлтгэсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д*******м ах надад мод бэлдэж хонины хашаа барина гэж ярьж байсан. Д*******м ахын мод бэлтгэсэн асуудлыг саяхан л мэдсэн. Ямар газраас бэлтгэснийг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /10-р хавтас 136-р тал/,
Гэрч М.Бямбацогтын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын эхээр байхаа би сайн санахгүй байна. Хонинд явж байсан чинь урд модонд хөрөө дуугараад мод унагаагаад байсан. Дараа нь хүмүүс Д.Д*******мыг мод унагааж бэлдсэн гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /10-р хавтас 140-р тал/,
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /11-р хавтас 109-113-р тал/,
Модонд үзлэг хийсэн тэмдэглэл /11-р хавтас 114-115-р тал/,
Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 43 дугаартай Нэмэлтээр шинжээчийн дүгнэлт: “...1. Иргэн Д.Д*******мын бэлтгэсэн гэх модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход хэрэглээний нойтон 5,0577 м.куб байв. 2. иргэн Д.Д*******мын бэлтгэсэн гэх модонд модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцов. Шинэс 570216, итгэлцүүр 1.8, модны хэмжээ 5,0557 м.куб, 5,189,113 төгрөг. 4. Уг бэлтгэсэн модонд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын” 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын үндэслэн “Нэг шоо метр модны экологи, эдийн засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон...” гэх дүгнэлт /11-р хавтас 129-130-р тал/,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Эрдэнэцэцэгийн дүгнэлт: “ 1. Иргэн Д.Д*******мын ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлбөрийг тооцоход экологи эдийн засгийн үнэлгээ 5,189,113 төгрөг, хуульд заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж, ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ нийт 15,567,339 төгрөг байна. 2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “Ойн санд учруулсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна” гэсэн заалтыг үндэслэн тооцов...” гэх дүгнэлт /11-р хавтас 136-р тал/ зэргийг,
Шүүгдэгч О.Д*******н нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-р баг 19 гудамжинд 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Я.Бурмаагийн эзэмшлийн Тoyota Prius 30 маркийн 0473 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүх талын цонхны шилийг хагалсны *******ас 870,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч О.Д*******н нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-р баг 19 гудамжинд 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Я.Бурмаагийн эзэмшлийн Тoyota Prius 30 маркийн 0473 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүх талын цонхны шилийг хагалсны *******ас 870,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хавтас 98-102-р тал/,
Эд мөрийн баримт, эд зүйл, баримт бичиг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /2-р хавтас 103-р тал/,
Хохирогч Я.Бурмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 16 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг 19 дүгээр гудамжинд нөхөр Даваадоржийн хамтаар Приүс 30 маркийн тээврийн хэрэгслээр гэр лүүгээ явж байхад араас бор өнгөтэй тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлж ирээд машины урдаар шахаад зогсоосон. Тэгээд юу болоод байгаа юм болоо гээд машинаас гарсан чинь нөгөө гүйцэт түрүүлдэг машины жолооч машинаасаа гарч ирээд нөхөртэй барьцалдаж авсан. Тэр хоёр хоорондоо барьцалдаж аваад салсны дараа нөгөө согтуу жолооч чулуу аваад ар талын тээшний цонхны шил рүү цохиод том чулуу нь шилийг цөм цохиод дотогшоо орсон. Түүний дараа дахин чулуу аваад жолооч талын хойд хаалганы цонхны шил рүү чулуугаа шидэж хагалсан. Тэр үед нөхөр хориглосон боловч нөгөө залуу үгэнд нь орохгүй урдаас нь чулуу аваад шидэхээр нь нөхөр зугтаасан. Араас нь нөгөө залуу хөөгөөд гүйсэн. Би машиныхаа хажууд хоцорсон. Тэгээд нөгөө хоёр ирэхгүй болохоор яахаа мэдэхээ байгаад цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (2-р хавтас 106-108-р тал),
Шүүгдэгч О.Д*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр би найз Б*******рийн хамт Мөрөн сумын 7 дугаар хороо Хужирт дэлгүүрийн үүдэнд архи ууж байтал нэг сайн танихгүй Даваадорж гэх залуу хар өнгийн приус 30 маркийн машинтай миний байсан гудмаар гарж иртэл би сигналдсан юм. Тэгтэл хальт зогсчхоод давхиад явчихсан юм. Тэгтэл манай найз Б*******р би мөнгө авах ёстой юм гэхээр нь бид хоёр араас яваад 7 дугаар хорооны хавчингийн хойд гудамжинд хөөж очоод зогссон. Тэгсэн Даваадорж машинаасаа эрээн иштэй хутга аваад чамайг ална гээд хөөсөн чинь Б*******р бид хоёрын дундуур ороод салгасан. Тэгээд Б*******р Даваадоржийн хутгыг авч шидсэн. Тэгсэн чинь Даваадорж чулуу аваад над руу шидэхээр нь би чи яасан их хутга энэ тэр гаргадаг юм гээд би гартаа байсан нэг чулуугаа машиных нь хаалганы дөрвөн цонх, хойд талын цонх, урд талын цонх зэргийг нь хагалсан юм. ...надаас өөр хүн чулуу шидээгүй би шидсэн юм ...” гэх мэдүүлэг (2-р хавтас 106-108-р тал),
Ашид билгүүн ХХК-ний ТХҮ-821/007 дугаартай шинжээчийн дүгнэлт (2-р хавтас 113-116-р тал),
04-73 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтын гэрчилгээний хуулбар (2-р хавтас 119-р тал) зэргийг,
Шүүгдэгч О.Д*******н нь 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 29-09 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Батцэцэгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч О.Д*******н нь 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 29-09 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Батцэцэгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (2-р хавтас 249-р тал),
Хохирогч А.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр намайг гэртээ байж байхад зүс таних, манайхаас машин худалдаж авсан залуу манай гэрт ирээд нэг хүн лүү манай нөхрийн утаснаас залгаж ярьчхаад явсан. Тэгээд удалгүй Баярмаа болон Ш*******ж гээд хоёр хүнтэй хамт нэг шил архи нэг том пивотой ирж манайд манай нөхөр бид 4 хувааж уусан. Манай нөхөр нэг шил 0,5 гр хараа нэртэй архи авсан. Тэрийгээ бас уусан. Тэгээд архинуудаа бүгдийг нь ууж дуусаад байж байхад Баярмаа гэж хүүхэн манайд хамт очиж архи ууя намайг хамт явъя гээд дагуулаад явсан. Замдаа явж байхдаа Баярмаа намайг нэг шил архи авчих гэхээр нь би дэлгүүрээс нэг шил 0,75 гр хараа нэртэй архи аваад Гэрэлтэй цонх-ын хажуу талд байдаг байранд бид нар орж архи ууцгаасан. Архи уугаад байж байхад Доржоог хүмүүс дуудаад байсан. Тэр хүмүүс нь пиво авчирсан. Тэрийг нь хамт уугаад сууж байхад Мөнх-Очир, Б*******р хоёрыг чи олж өг гэхээр нь би хаанаас олдог юм гэсэн чинь чи мэдэж байгаа газрыг нь хэл, хэлэхгүй бол чамайг ална шүү гээд заналхийлж эхэлсэн. Тэгэхээр нь би явлаа гэсэн чинь пиво авч шидээд босож ирээд гарын дунд хурууг товойлгож атгачхаад миний нүд рүү цохиод байхаар нь би цагдаа дуудна гэсэн чинь миний утсыг Д*******н булаагаад өгөхгүй байхаар нь би тэндээ уйлж хэвтэж байгаад тэр айлд унтсан... би гомдолгүй байна, Д*******н надад өгөх гээд ч өгөх юм байхгүй гэдгийг мэдэж байгаа болохоор нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (3-р хавтас 7-8-р тал),
Шүүгдэгч О.Д*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би архи уусан байхдаа Батцэцэгтэй маргалдаж, түүнийг цохисон нь үнэн. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (3-р хавтас 23-р тал),
Гэрч Б.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Доржоо бид хоёр хэрэлдэж маргалдсан. Тэгсэн чинь Доржоо тэдний үүдэнд байсан модоор өөрийнхөө машины урд хоёр хажуугийн шил болон урд талын салхины шилийг модоор цохиж хагалсан. Тэгсэн Батцэцэг эгч машиных нь түлхүүрийг авсан байсан юм. Тэгсэн Доржоо түлхүүрээ булааж аваад Шараваа бид хоёрыг дайрах гээд тулж хүрч ирж зогсоод байсан. Тэгсэн найз Шараваа нь Доржоогоос түлхүүрийг нь булааж аваад Шараваа бид хоёр Батцэцэг эгчтэй хамт... манай гэрт ирсэн. Бид гурав манайд нэг том пиво уугаад гэрийнхээ үүдийг дотор талаас нь түгжээд сууж байхад Д*******н араас ирээд үүд нүдээд байсан. Тэгсэн Д*******нд хаалга онгойлгож өгөхийн завдалгүй түгжээг нь эвдээд гэрт орж ирээд найз Шараваа луугаа чи намайг хаяад энэ хоёр хүүхэнтэй явлаа гэж маргалдаж байснаа зүгээр болсон. Тэгээд манай хажуу талын хөрш эгч орж ирээд та нар яагаад архи дарс уугаад байгаа юм. Одоо явцгаа гэсэн чинь Доржоо чамд хамаагүй гэж байсан. Тэгээд Доржоо манай буйдан дээр суусан Батцэцэг эгч хажууд суусан байсан. Тэгсэн Батцэцэг эгч Шараваа явах уу гэсэн. Шараваа нь би одоо ингэс гээд харилаа гэж байсан. Тэгсэн Доржоо Батцэцэг эгч рүү хэл амаар доромжлоод суулгахгүй байсан. Тэгсэн Батцэцэг эгч чи бид нарыг зүгээр сууцгааж байхад араас ирээд айлын хаалга үүд эвдэж орж ирчхээд яах гээд байгаа юм бэ гээд нэг удаа Доржоог Батцэцэг эгч алгадаад авсан. Тэгсэн Д*******н босож ирэнгүүтээ гараараа цохиод унагаасан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад ингэж архи уух гэж би гэртээ та нарыг авчраагүй шүү одоо явцгаа гэсэн чинь тэр хоёр хэрэлдэх нь гайгүй болоод манайд унтаж амрахаар болсон...” гэх мэдүүлэг (3-р хавтас 13-14-р тал),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Цолмонгийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 388 дугаартай: “
1. А.Батцэцэгийн биед баруун ухархайн ханын хугарал, зүүн дээд доод зовхи, хамрын нурууны зулгаралт бүхий гэмтэл гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
3. А.Батцэцэгийн биед үүссэн ухархайн ханын хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад хэсгийн зулгаралт болон цус хуралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
5. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (3-р хавтас 18-р тал) зэргийг,
Шүүгдэгч Ж.Н******* нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт Т.Б*******нтай хувийн таарамжгүй харилцааны *******ас маргалдаж *******ар гарын шуу хэсэгт нь заазуураар хатгаж зүүн шуунд шарх бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ж.Н******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 17-03 тоотод хохирогч Ц.П*******нтэй хэрүүл маргаан үүсгэж, *******ар түүний биед хутгаар цээж, зүүн суга, зүүн шанаа хэсэгт зүсэж шарх, зүүн нүдний зовхинд гараар цохиж цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Ж.Н******* нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт Т.Б*******нтай хувийн таарамжгүй харилцааны *******ас маргалдаж *******ар гарын шуу хэсэгт нь заазуураар хатгаж зүүн шуунд шарх бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ж.Н******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 17-03 тоотод хохирогч Ц.П*******нтэй хэрүүл маргаан үүсгэж, *******ар түүний биед хутгаар цээж, зүүн суга, зүүн шанаа хэсэгт зүсэж шарх, зүүн нүдний зовхинд гараар цохиж цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /17-р хавтас 8-р тал/,
Хохирогч Т.Б*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ ...Н******* намайг гэрийн гадаа гараад ир гээд дуудахаар нь би гэрээс гарах гээд яг үүдэн дээр иртэл миний зүүн талын гарын шуу орчим хутга юм уу заазуур юм уу аль нэгээр нь цохих шиг болсон. Тэгээд Н******* намайг цохичхоод шууд П*******нгийн гэрээс яваад өгсөн. ...надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /17-р хавтас 12-р тал/,
Шүүгдэгч Ж.Н*******н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б*******н бид хоёр хашааны гадаа гараад байж байхад Б*******н нь ханцуйгаа шамлаад миний хоолойг боосон. Тэгэхээр нь би Б*******нг өөрөөсөө холдуулаад хашааны гадаа байсан цэнхэр өнгийн иштэй заазуур байхаар нь аваад Б*******нгийн зүүн гарын шуу хэсэг рүү нь тэр заазуураар нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /17-р хавтас 32-р тал/,
Гэрч Б.Амарб*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 27-ны орой 21 цаг өнгөрч байхад ...ээжийнхээ гэрт яваад очиход Б*******нгийн зүүн гараас нь цус алдсан байдалтай манай ээж зүүн гарыг нь цагаан алчуураар боогоод сууж байсан. Тэгэхээр нь би Б*******нг эмнэлэг явъя гэхэд би явахгүй зүгээр унтаж байгаад гайгүй болно гээд миний үгэнд орж өгөхгүй байсан. Үүний дараа би түргэн дуудаад дараа нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /17-р хавтас 14-р тал/,
Гэрч Ж.Цэрэнхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би Н*******н ардаас гараад хэрэлдэж маргалдахаа боль гээд хэлтэл Н******* шууд миний баруун талын хөмсөгний орчим заазуураар цохих гэсэн. Тэгэхээр нь би толгойгоо хажуу тийш нь болгоод бултахад тэр заазуур нь миний баруун хөмсөг орчим шүргээд өнгөрсөн. Тэгэхээр би буцаад гэр лүү ороод байж байтал Н******* нь Б*******н нь босоод гэрээс гарах үед зүүн гар хэсэг рүү бор иштэй заазуур шиг санагдаж байна нэг удаа цохисон. Тэгээд л Н******* шууд зугтаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /17-р хавтас 20-р тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 143 дугаартай: “ 1.Т.Б*******нгийн биед зүүн шуунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн зүсэх үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. 3.Т.Б*******нгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /17-р хавтас 26-р тал/,
Эрх бүхий албан тушаалтны таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /17-р хавтас 52-53-р тал/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /19-р хавтас 109-р тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /19-р хавтас 99-103-р тал/,
Хутганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /19-р хавтас 104-105-р тал/,
Хөрөнгө үнэлгээний тайлан /19-р хавтас 249-250, 20-р хавтас 01-р тал/,
Хохирогч Ц.П*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тэгээд намайг тасраад унтаж байхад манай эхнэр намайг татаад байхаар нь би сэрээд харсан чинь Н******* намайг гэрээс хөөгөөд байна гэхээр нь би босож ирээд Н*******т хандаж чи манайд унтаж хэвтэж байж яагаад манай эхнэрийг гэрээс хөөгөөд байгаа юм гэхэд Н******* нь надад хууль үйлчлэхгүй, би цагдаагийн том ажилтан гээд томроод байхаар нь би чиний цагдаагийн ажилтан гэж юу байсан юм гээд Н******* бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд байж байхад Н******* нь босож ирээд надтай барьцалдаж аваад миний толгой руу нэг удаа гараараа цохиод гэрийн багана сугалж аваад миний цээж хэсэг рүү баганаар цохиод, дараа нь миний зүүн талын нүд хэсэг рүү баганаараа цохисон. Тэгээд бид хоёр дахиад барьцалдаж аваад гэрийн үүдний хэсэгт байж байгаад Н*******оос жоохон зайгаа бариад байж байхад Н******* нь гартаа сийлбэрийн жижиг хутга гартаа бариад би чамайг хутгалсан шүү гээд хэлэхээр нь би шууд зугтаад хажуу айлын гэр лүү ороод Өсөхбаярт эмнэлэг дуудаарай Н******* намайг хутгалсан байна гэж хэлээд өөрийнхөө биеийг харсан чинь гар дагаад цус гоожиж байсан...” гэх мэдүүлэг /19-р хавтас 112-р тал/,
Шүүгдэгч Ж.Н*******н мөрдөн шалган ажиллагааны шатанд өгсөн: “...П*******н босож ирээд Отгонбаярыг өмөөрөөд бид хоёр хоорондоо маргалдаж барьцалдаад авсан. Тэгээд П*******нгийн зүүн нүд хэсэг рүү нь гараараа цохисон. Тэгээд бүүр ноцолдоод байхаар нь П*******нгийн гэрээс гарч байхдаа ширээн дээр байсан сийлбэрийн хутгийг аваад гэрээс гарсан. Тэгэхэд П*******н миний араас одоо үзье гээд гараад ирэхээр нь сийлбэрийн хутгаар П*******нгийн зүүн суга хэвлий хэсэг рүү нь нэг нэг удаа хутгаар хатгасан...” гэх мэдүүлэг /19-р хавтас 128-р тал/,
Гэрч Ц.Д*******мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...гэрт нь орсон чинь П*******н гэрийнхээ зүүн талын орон дээр гэдрэгээ хараад хэвтсэн хэвлий хэсгээс нь цус гарсан байдалтай байсан. Бас зүүн талын нүд хэсэг нь хавдаад нүүр нь дүүрэн цус болсон байсан. Намайг тухайн гэрт нь ороход Отгоо нь Н******* П*******нг хутгалчихлаа гэж байсан. Тэгээд би П*******нгийн хажуу талын айлын залууд хэлээд түргэн дуудуулсан...” гэх мэдүүлэг /19-р хавтас 114-р тал/,
Гэрч О.Өсөхбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө 01 цаг өнгөрч байхад намайг гэртээ хүүтэйгээ хамт унтаж байхад гэрийн хаалга хүн нүдээд байхаар нь би босоод хаалга онгойлгосон чинь хажуу айлын П*******н ах байсан. Тухайн үед П*******н ахын гэдэс, толгойноос нь цус гарсан байсан. Бас нэг нүдээ тэс цохиулсан орж ирсэн. Тэгээд манай гэрт орж ирээд цагдаа, түргэн хоёр дуудаад өгөөч Н******* намайг хутгалчихлаа гэж хэлэхээр нь би цагдаа, түргэн луу дуудаж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /19-р хавтас 116-р тал/,
Гэрч Б.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Н******* нь намайг гэрээс хөөгөөд зайл гээд байхаар нь би нөхөр П*******нг унтаж байхаар нь татаж сэрээгээд Н******* намайг гэрээс хөөгөөд байна гэж хэлсэн. Тэгээд П*******н орноосоо босож ирээд Н*******той маргалдах болсон. Тэгж байснаа л энэ хоёр хоорондоо барьцалдаж аваад Н******* нь П*******нг эхлээд нэг удаа гараараа цохиод дараа нь гэрийн багана аваад П*******нгийн зүүн нүд, цээж хэсэг рүү нь баганаараа цохиход нь би Н*******н барьсан баганыг нь булаагаад авсан. Тэгээд П*******н, Н******* хоёр гэрээс гараад дахиад хоорондоо барьцалдаж аваад ноцолдоод байсан. Тухайн үед би бас архи уугаад нэлээн согтуу байсан болохоор гэрээс гараагүй байж байхад П*******н гэрт ороод ирэхээр нь харсан чинь бүх хувцас нь цус болсон Н******* намайг хутгалчихлаа гэсээр орж ирсэн...” гэх мэдүүлэг /19-р хавтас 118-р тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 585 дугаартай “1.Ц.П*******нгийн биед цээж, зүүн суга, зүүн шанаа хэсэгт зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн зүсэх үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. 3. Ц.П*******нгийн биед учирсан гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /19-р хавтас 121-р тал/ зэргийг,
Шүүгдэгч Д.Д*******м нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Д.У*******гийг 2020 оны 09, 10, 11 дүгээр сард мөн оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус тус байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг,
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Д.У*******гийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг,
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 28-ний өдөр хамтран амьдрагч Д.У*******гийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Д.У*******гийг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус тус байнга зодож эрүүл мэндэд нь удаа дараа хөнгөн хохирол санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргүүдийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Д.Д*******м нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Д.У*******гийг 2020 оны 09, 10, 11 дүгээр сард мөн оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус тус байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг,
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багт байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Д.У*******гийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг,
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 28-ний өдөр хамтран амьдрагч Д.У*******гийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Д.У*******гийг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр тус тус байнга зодож эрүүл мэндэд нь удаа дараа хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тухайд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /8-р хавтас 111-р тал/,
Хохирогч Д.У*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн үед манай сумын эмнэлгийн машин ирээд намайг уушги чинь устсан байна. Сумын төв орж эмнэлэг дээр үзлэгт оруулна гэхэд манай нөхөр Д.Д*******м үзүүлэхгүй гэж эмч нарт уурлаад намайг мотоцикл дээрээ суулгаад аваад явсан. Тэгээд хээр аваачаад чулуугаар цохих гээд байхаар нь нөхөр Д.Д*******мыг аргадаад гэр лүүгээ аваад явсан. Гэртээ ирээд манай нөхөр Д*******м зүүн талын шанаа руу 2 удаа цохисон. Баруун талын шанаа руу нэг удаа цохисон, баруун талын хөл рүү нэг удаа өшиглөсөн, хэвлийн тус газарт 1 удаа хөлөөрөө өшиглөсөн...надад гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /8-р хавтас 116-117-р тал/,
Шүүгдэгч Д.Д*******мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна. Би гэрээсээ сумын төв рүү ганцаараа ороод Бямбадалайтай хамт 2 том савтай пиво мөн 0,5 граммтай Ерөөл нэртэй архи уусан. Тэгээд бид хоёр хөдөө манай гэр лүү хамт мотоциклоор манайд очсон. Гэрт ороход эхнэр 3 хүүхэдтэйгээ хамт байсан. Би эхнэртэйгээ маргалдаж эхэлсэн. Тэгээд эхнэрийнхээ үснээс гараараа зулгаагаад нүүр лүү нь алагдсан. Мөн хөл рүү нь өшиглөсөн юм шиг байна лээ. Тэгээд Бямбадалай эхнэр бид хоёрыг салгасан. Намайг салгах гэж байхад нь би мөрөөрөө цонх цохиод хагалсан байсан. ...гэр бүл болсноос хойш 5-6 жилийн дараа эхнэртэйгээ маргалдсанаас болж зодож эхэлсэн... 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 11 цагийн үед Их-Уул сумын төвөөс эмнэлгийн эмч нар манай гэрийн доохон талд байдаг худаг ирсэн байсан. Тэгэхээр нь би худаг дээр яваад очтол эмнэлгийн жолооч, их баригч Болороо эмч, мөн нэг эмч хажууд нь байсан. Тэгээд хажууд манай эхнэр У*******г нар байж байсан. Болороо эмч танай эхнэрийг сумын төвийн эмнэлэг рүү авч орж хэдэн сартай урагтай байна тогтоох шаардлагатай байна гэсэн. Тэгэхээр нь би бид нар хоорондоо яриад мөрөн, ороод үзүүлж харуулаад хувийн эмнэлгээр авхуулчихъя гэсэн чинь Болороо тэг, тэг, харин авхуулчхаад ирэхээрээ Их-Уул сумынхаа эмнэлэгт үзүүлээрэй гэсэн. Тэгээд эмч нар яваад өгсөн. Намайг 2021 оны 09 дүгээр сарын 21-нд цагдан хорих байранд хоригдож байх хугацаанд манай эхнэр У*******г нь Улаанбаатар хот руу жолооны сургалтад сууна гэж яваад Улаанбаатар хот доо түрээсийн байранд амьдарч байхдаа нэг эрэгтэй хүнтэй цуг байсан юм байна лээ. Гэдсэнд нь байсан ураг нь тэр хүний хүүхэд юм. Би У*******гийг жирэмсэн гэдгийг мэдээгүй байсан. Манай багийн эмч ирж жирэмсэн гэдгийг мэдсэн. Тэгээд л дараахан нь сумын эмч нар ирсэн юм. ...Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж тариа хийлгэж зулбуулсан одоо гэдсэнд ураг байхгүй. Манай эхнэр У*******г Улаанбаатар хотод 4 сар түрээсийн байранд цуг амьдарсан хүнээсээ жирэмсэн болсон гэдгээ хэлсэн. Тэгээд энэ ургийг надад мэдэгдэхгүй авхуулчихна гэж бодож байсан юм гэж надад хэлсэн. Одоо томрохоос нь өмнө хоёулаа авхуулчихъя гэсэн, тэгээ л Мөрөн орж авхуулсан. ... 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэртээ орондоо ороод унтах гэж байтал шөнийн 12 цагийн үед манай гэрт байдаг утас руу нэг эрэгтэй хүн залгаад У*******гтэй ярья гэсэн. Тэгэхээр нь би чи хэн гэсэн чинь тэр эрэгтэй У*******гтэй ярья би нөхөр нь байна гэсэн. Тэгэхээр нь чи юу яриад байгаа юм. Би нөхөр нь бид 2 дундаасаа 2 гурван хүүхэдтэй гэсэн чинь тэр эрэгтэй хүн согтуу байсан. Тэгээд У*******гийг яриулаад орхиоч гээд яриад байсан. Тэгэхээр нь би У*******гийг яриулсан. Тэгээд миний уур хүрээд У*******гийг нүүр лүү алгадсан, хөл гуя руу нь гуталтай хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг /8-р хавтас 153-р тал/,
Гэрч М.Буяннэмэхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Их-Уул сумын эрүүл мэндийн төвийн дарга Д.Болд-Эрдэнэ өөрийн 90113999 дугаарын утсаар залгаад Д.Д*******м нь хамтран амьдрагч Д.У*******гийг зодсон байна. Бид нарын шаардлага биелүүлж Д.У*******гийг биеийг эмчид үзүүлэхгүй байна гэж дуудлага мэдээлэл өгсний дагуу миний бие хамт очиж Д.У*******гийг сумын эмнэлгийн ажилтанд хүлээлгэн өгсөн...гэх мэдүүлэг /8-р хавтас 120-121-р тал/,
Гэрч Л.Янжиндуламын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би эмнэлэг, цагдаагийн хамтаар очсон. Очиход У*******гийн нүүр хэсэгт нь хацар шанаа хөхөрсөн, гэдэс хэсэгт хүйсээ тойроод нэлээн хэсэг газар хөхөрсөн байсан. Энэ бүх хөхрөлтийг яагаад ийм болсон гэж У*******гээс асуухад нөхөр Д*******м нь намайг зодож ийм болгосон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /8-р хавтас 124-125-р тал/,
Гэрч Ч.Мягмарцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...эхнэр У*******г нь манай сумын эмнэлгээр ирж үйчүүлэхэд биен дээр нь зодуулж хөхөрсөн бололтой хөхрөлт няцралт байдаг гэж Болормаа эмч ярьж байсан...” гэх /8-р хавтас 127-128-р тал/,
Гэрч М.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...дараа нь очих үед нөхөр Д.Д*******м нь эхнэр У*******гийгээ мотоцикл дээрээ суулгаад гэрийнхээ зүүн хойд зүгт зугтаад явсан. Дараа нь очих үедээ цагдаагийн хамт очиж эхнэрийг нь сумын төвийн эмнэлэг рүү авч очиж эмч нар үзлэг хийгээд орой гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /8-р хавтас 130-р тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайгийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 206 дугаартай “Д.У*******гийн биед баруун хацар, зүүн шанаа, хэвлий, зүүн дал, зүүн бугалга, зүүн шуу, зүүн гуя, баруун өгзөг, гуя, баруун өвдөг, гуя, зүүн шилбэнд цус хуралт, хоёр хөлийн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Д.У*******гийн биед үүссэн гэмтэл нь шинэ гэмтэл ба цус хуралт, зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /8-р хавтас 141-р тал/,
Шинээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...мохоо зүйлээр олон удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Энэ нь гэмтэл үүссэн байрлалуудаар нотлогдож байна. Хэрэв унасан болон юм мөргөөд үүсгэгдсэн гэж үзвэл дээрх байрлалуудаар нэг цаг хугацаанд ийм олон гэмтлүүдийг үүсгэх боломжгүй...” юм гэх мэдүүлэг /8-р хавтас, 146-р тал/,
Аюулын зэргийн “өндөр 8-11 оноотой” гэсэн үнэлгээ /8-р хавтас 155-158-р тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /8-р хавтас 168-р тал/,
Хохирогч Д.У*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр манай хамтран амьдрагч Д*******м нь...Мөнхгэрэл гэж айлд үлдээгээд өөрөө сумын төв рүү яваад орой 18 цагийн үед эргэж ирсэн. Ирэхдээ согтуу ирсэн. Ирэхдээ нэг шил Хараа нэртэй архитай ирсэн. Тэр архиа Мөнхгэрэл ахтай цуг хувааж уугаад дуусгасан...Д*******м бөөлжөөгүй худлаа яриад намайг авч гараад Мөнхгэрэл ахын гэрийн урд талд байдаг жалга руу авч ороод намайг зодсон...Үүнээс өмнө нь ч гэсэн намайг ер нь бол зоддог байсан. Би Д.Д*******мтай хамтран амьдраад би 9 жил болж байна. Энэ хугацаанд намайг их зодож байсан. Намайг хайлаас модоор ороолгосон. Тэгж модоор ороолгож байхад миний баруун чихийг сэт цохисон. Миний толгойн орой хэсэгт модоор цохиход толгойноос зөндөө цус гарсан, мөн хөл гар луу өшиглөсөн цохисон. Мөн модоор миний биеийн энд тэнд зөндөө цохисон...2022 оны 04 дүгээр 29-ний оройхон харанхуй болохоос өмнөхөн гэртээ охинтойгоо унтаж байсан чинь Д*******м намайг гараад ир мотоцикл түшээд өг гэсэн. Тэгэхээр нь би мотоциклийг нь түшиж зогсож байгаад газар унагаасан чинь Д*******м уурлаад мотоциклын багажийн тагаар миний гар руу шидэхэд миний зүүн гарын долоовор хуруу дунд хуруу хоёрын завсар оносон. Намайг мотоциклоо тойруулаад гар хөл бөгс хэсэг рүү өшиглөж байгаад Д*******м нь мод барьж аваад намайг модоор цохих гээд байхаар нь би зугтаж гүйгээд доошоо уруудаад Даваадалай ахын гэрт очсон. Даваадалай ахын гэрт очиход Даваадалай унтаж байсан. Эхнэр Нандинхорол нь гэрийнхээ хаалгыг тайлсан. Даваадалай ах нь Д*******мын төрсөн ах нь юм, тэгээд тэндээ хоносон...Миний толгой хааяа даа янгинаж өвдөж байгаа, 2 хөл орой болохоор халуу түүгээд чинэрээд байнгын өвдөөд байгаа...Д*******маас салмаар байна...намайг Д*******м нь байнгын зоддог, одоо би дахин зодуулахаас айж байна...” гэх мэдүүлэг /8-р хавтас 174-176-р тал/,
Гэрч Б.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Их-Уул сумын Шивээ багийн даргын 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр авсан...Ажил авахаасаа өмнө бол танихгүй харж байгаагүй хүн юм...Д.Д*******м нь хамтран амьдрагч У*******г болон бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг. Ноднин 2021 онд нэг хүүхэд нь мал усалдаг гар худаг руу унаж нас барсан. Түүний дараа хамтран У*******гийг зодож цагдаад шалгагдсан байна лээ, яаж шийдэгдсэн эсэхийг мэдэхгүй байна. Түүнээс хойш 2022 оны 04 дүгээр сарын хэдэнд билээ өдрийг нь мартсан байна. Д*******м нь хамтран амьдрагч У*******гийг зодсон гэх мэдээллээр сумын төвөөс Эрүүл мэндийн төвийн дарга Болд-Эрдэнэ, сумын цагдаа Буяннэмэх, сумын нийгмийн ажилтан Янжиндулам нарын хамтаар очсон. Тэгээд очиход Д.Д*******м нь мотоциклоо унаад гэрээсээ цаашаагаа зугтаад яваад өгсөн. Хамтран амьдрагч У*******гийг нь харахад Д.Д*******м зодсон байсан. У*******гийн нүүр хэсэгт нь хөхрөлттэй харагдаж байсан. Эмч үзлэг хийгээд хэвлий хэсэг нь мөн хөх няц болсон байна гэж байсан. Тэгээд хамтран амьдрагч У*******гийг нь эмнэлэг дээр авч орж ирсэн. Үүнээс хойш дахин нэг зодсон байна гэж би дуулсан. Хэрхэн яаж зодсон яасан эсэхийг нь мэдэхгүй байна. Мөн цагдаа нар шалгаж байгаа юм шиг байна лээ. Ер нь бол Д.Д*******м нь гэр бүлийн хүчирхийлэл их үйлддэг хүн. Мэдэгдэж цагдаад шалгагдаж байгаа нь л энэ болохоос биш мэдэгдээгүй далд зодуулсан зүйл хамтран амьдрагч У*******гт зөндөө байгаа байх...Сүүлийн үед хүмүүсээс сонсоход Д*******мыг архи их хэрэглэж байгаа гэж ярьж байна лээ...” гэх мэдүүлэг /8-р хавтас 178-179-р тал/,
Гэрч О.Мөнхгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрт Д*******м эхнэр хүүхдийн хамт ирсэн. Яг хэдний өдөр гэдгийг нь одоо санахгүй байна. Оройхон ирсэн. Ирэхдээ Д.Д*******м согтуу байсан. Эхнэр У*******г нь бага зэрэг уусан байсан байх...Дөрөлж давж чадсангүй гэсээр ирсэн. Тэгэхээр нь унтаад амарцгаа гээд манай эхнэр Баян-Энх ор засаж өгсөн. Тэгээд унтах гээд хэвтэцгээсэн байсан. Би ч хальт зүүрмэглэсэн байсан. Тэгсэн чинь Д*******м нь эхнэр У*******гийгээ аваад 2 хүүхдээ манайд үлдээгээд гараад явсан байсан. Тэгсэн гаднаас У*******г нь орж ирээд Д*******м нь бөөлжлөө гээд байхаар нь дагаад гарсан чинь урд жалга руу аваачаад намайг зодлоо гэж ярьсан. Тэгэхэд нь харахад У*******г нь толгойгоо ороолтоор ороосон харагдаж байсан. Тэгээд араас нь нөхөр Д*******м орж ирээд хүүхдүүдээ хувцасла явъя гээд эхнэр хүүхдүүдээ аваад явсан дахиж ирээгүй. Д*******м нь эхнэрээ зодсон байна, зодлоо гээд дуулдаж л байдаг. 2021 онд Д*******мын нэг хүүхэд гар худаг руу унаж нас барсны дараа эхнэр У*******гийгээ зодоод алчих гээд байна. У*******гийн дүү нь ирээд Улаанбаатар хот руу аваад явлаа гэж дуулдаж байсан...” гэх мэдүүлэг /8-р хавтас 181-182-р тал/,
Гэрч С.Баян-Энхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай гэрт Д*******м эхнэр хүүхдийн хамт манайд ирсэн. Яг хэдний өдөр гэдгийг нь одоо санахгүй байна...Д*******м нь нэг шил архитай ирсэн. Тэгээд тэрийгээ манай нөхөр Мөнхгэрэлтэй цуг уух гээд байсан. Манай нөхөр тэр архинаас уугаагүй амсаад өгөөд байсан...У*******г нь нөхөр Д*******мыгаа гэрийн гадаа гарсан хойно надад өмдөө шувтлаад Д*******м намайг өчигдөр ингээд өшиглөсөн юм. Өвдөөд байна, танд өвчин намдаах эм байна уу гэж надад хоёр хөлөө харуулсан. Тэгээд намайг харахад аль хөл нь билээ нэг хөл нь шилбэ хавьдаа хавдсан харагдаж байсан...удалгүй Д*******м нь эхнэр хүүхэдтэйгээ ороод ирсэн. Дөрөлж давж чадсангүй гэсээр ирсэн...Тэгээд унтах гээд хэвтэцгээсэн Д*******м нь эхнэр У*******гтэйгээ нэлээн удаан юм яриад хэвтээд байж байсан. Тэгснээ Д*******м нь эхнэр У*******гтэйгээ гараад явсан. Тэгээд хэсэг байж байгаад эхнэр У*******г нь түрүүлж орж ирээд Д*******м нь бөөлжье гээд байхаар нь дагаад гарсан чинь намайг урд байдаг жалганд аваачаад зодчихлоо гэсээр орж ирсэн. Араас нь нөхөр Д*******м нь орж ирээд эхнэр У*******г 2 хүүхдээ аваад явсан дахиж ирээгүй...” гэх мэдүүлэг /8-р хавтас, 184-185-р тал/,
Гэрч Л.Янжиндуламын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Д.Д*******мыг сайн танина. Би Д*******мыг ажлын шугамаар таньдаг болсон...Ямар ч байсан Д*******м нь хамтран амьдрагчийгаа сүүлийн үед байнгын шахуу зодож байгаа талаар мэдээлэл ирээд байгаа болохоор хоорондоо ойлголцдоггүй таарамжгүй харилцаатай байдаг байх гэж бодож байна. Хамгийн сүүлд 2022 оны 04 дүгээр сарын 31-ний орой гэртээ байхдаа Д*******м нь хамтран амьдрагч У*******гийгээ зодсон байсан. Тэгээд У*******г нь Д*******маасаа зугтаагаад хээр байж байгаад шөнө 03 цагийн үед айлд очиж хоносон. Маргааш нь буюу 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр цагдаа дээр ирж мэдэгдсэн гэж 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр надтай уулзахдаа надад ингэж ярьсан. 2022 оны 05 дугаар 01-ний өдөр надтай уулзахдаа У*******гийн баруун чих нь өмнө зодуулсан шинжтэй сэтэрч шархалсан. Тэр хэсэгтэй хавдаж улайсан байдалтай байсан. Мөн зүүн гарын долоовор хуруу дунд хуруу хоёрын завсар нь юмаар цохиулсан байдалтай цуурч шархалсан байсан...Хүчирхийлэгч Д.Д*******мд зохих хуулийн дагуу хариуцлагыг зөв оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /8-р хавтас, 187-188-р тал/,
Гэрч Д.Даваадалайн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Д.Д*******мын төрсөн ах нь байна...Сүүлийн үед Д*******м нь архинд орсон архи их ууж байгаа. Тэгээд архи уугаад ирэхээрээ хамтран амьдрагч У*******гийгээ зоддог юм. Би Д*******м болон У*******г нарт ах хүний хувиар яах гэж архи дарс уугаад байдаг юм, мал хунараа олигтойхон маллаж бай, битгий малаа хаяж архи ууж алга болоод бай, мөн битгий эхнэрээ зодоод бай, мөн битгий мал хулгай хийгээд бай гэж би зөндөө хэлж ярьж, зөөллөж загнаж үзсэн. Ерөөсөө миний үгийг аваагүй...Хамгийн сүүлд 2022 оны 04 дүгээр сарын 30-ны шөнө 03 цагийн үед У*******г нь ирсэн юм шиг байна лээ. Өглөө сэрээд босоод ирсэн чинь У*******г нь манай гэрт унтаж байсан. Тэгээд эхнэр Нандинхоролоос юу болсон талаар нь асуухад Д*******м зодоод байхаар нь наашаа манайд ирж хоносон гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /8-р хавтас 193-194-р тал/,
Гэрч Р.Нандинхоролын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би У*******гийг ингэж хүнд зодуулж амьдарч байхаар одоо болиод хоёр тийшээ болоод салаад амьдарч болдоггүй юм уу гэж зөндөө хэлж ярьж байсан...Энэ хоёр одоо цаашид хамтран амьдрахад их хэцүү, энэ болоод нөхцөл байгаа нөхцөл байдлууд дахин давтагдаж гараад л байх байхдаа. Салгаад хоёр тийш нь л болгомоор байна...” гэх мэдүүлэг /8-р хавтас 196-197-р тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 275 дугаартай: “...Д.У*******гийн биед дух, баруун зулай, зүүн гарын долоовор хуруунд сорви, баруун чихэнд шарх, зүүн гарын эрхий хуруу, баруун, зүүн шилбэ, баруун шуунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо...дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх 2022 оны 04 дүгээр сарын 22, мөн 2022 оны 04 дүгээр сарын 29-нд үүсгэгдсэн байх боломжтой. Д.У*******гийн биед үүссэн гэмтлүүд нь хуучин ба дух, баруун зулай, зүүн гарын долоовор хурууны сорви, чихний шарх нь тус тусдаа бусад цус хуралт гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /8-р хавтас, 204-205-р тал/,
Хохирогч Д.У*******гт хийсэн аюулын зэргийг “8-11 оноотой аюулын зэрэг өндөр” гэсэн үнэлгээ /8-р хавтас 211-213-р тал/,
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын хамтарсан багийн хурлын тэмдэглэл /8-р хавтас 214-215-р тал/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /8-р хавтас 216-220-р тал/,
Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /8-р хавтас 221-225-р тал/,
Хохирогч Д.У*******гийн мөрдөн шалгах шатанд өгсөн: “... Би 2020 оны 11 дүгээр сарын 25-ны үед манай хамгийн бага охин гэртээ ээрч уйлаад ухаан алдахаар нь Д*******м бид хоёр мотоциклоор Их-Уул сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ирэхэд манай хамтран амьдрагч чи хаагуур банзалдаж яваад ирэв гээд намайг хадам ээжийн гэрт байхад миний хоёр хөхийг гараараа цохиж, би чамайг гэрт очихоор ална гээд байсан. Тэгээд хөдөө гэртээ очиход намайг үснээс зулгааж чирээд гурван хүүхдийнхээ хажууд зодохгүй гадаа гаргаж байгаад зодно гээд чирч гаргаад цохиж зодсон. Намайг байнга дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байдаг. Сая 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр намайг зодохдоо би чамайг унтах юм бол ал руу чинь хутгалж 2-3 удаа хутга эргүүлнэ гэсэн. Тэгээд би унтаж чадахгүй байхад айгаад хоёр хоног нойргүй байхад цагдаа очсон. Урьд нь намайг баруун гарын шуу, баруун гуяны дотор талд 2 удаа хутгалж байсан. Д*******м намайг зодохдоо дандаа эзэнгүй, гэрчгүй, хүнгүй газар аваачиж байгаад зоддог. Хүний хажууд зодож байгаагүй. 2020 оны 12 дугаар сарын эхээр байх өдрийг нь санахгүй байна. Сумын төвөөс гарч ирэхдээ Бямбадалай гэдэг хүнтэй хамт ирсэн. Би 0-4 настай 3 хүүхдийн хамт гэртээ байсан. Тэгсэн намайг бага охиноо ахад харуулаад усанд явахгүй яасан юм үхсэнээ хийж байсан юм. Ажил муутай юм гээд намайг шууд үснээс зулгаагаад цонх руу аваачиж байгаад миний толгойгоор цонх хагалсан. Тэгээд үснээс зулгаасан чигээрээ хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. Мөн баруун талын нүд рүү гараараа цохиж нүд хавдсан. Мөн хацар луу алдагдсан чинь тэр үедээ өвдөж байгаад зүгээр болсон. Д*******м хамтран амьдарч эхэлснээс хойш 3 жилийн дараа буюу 2015 оноос эхэлж зодох болсон. Намайг зодохдоо өөрийнхөө гарт тааралдсан ямар нэг зүйлээрээ шууд цохиод авдаг. 2016 онд намайг малын хашааны шургааг модоор толгойн тус газарт цохисон. Тухайн үед толгойноос маш их хэмжээний цус гарсан. Энэ хүн намайг гэрээсээ огт гаргадаггүй. Гэрийн хорионд байлгадаг байсан. Сумын төв рүү би өөрийнхөө дураараа явж чаддаггүй. ...2020 оны 9 дүгээр сард Д*******м сумын төв ороод хөдөө гэртээ гарч ирэхдээ согтуу ирээд намайг модон ташуураар 2 гар болон 2 хөл рүү мөн бие рүү удаа дараа цохисон. ...10 сард би бага хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэж байхад нэг орой надад эргэлт авчирч өгөхдөө намайг эмнэлгээс дагуулаад гаргаад усан сангийн хойно аваачиж байгаад чулуугаар толгой руу цохих гэж байхад нь би чулууг нь булааж аваад хаясан. Тэгсэн чинь эмнэлэг рүү оруулахгүй гээд хөл рүү өшиглөөд байсан. ...Намайг хүүхдээ хөхүүлээд сууж байхад Д*******м миний 2 хөх рүү гараараа цохиод байсан. Энэ үед хадам ээж боль гэж огт хориглоогүй. 9 сараас хойш Д*******м намайг 3 удаа зодсон. Энэ хүнтэй хамтран амьдарч эхэлснээс хойш эрүүл мэндээрээ удаа дараа хохирсон. Үр хүүхдэдээ болон надад ямар нэгэн хайр халамж байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. Надад санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /10-р хавтас 9-10, 14-16 тал/,
Гэрч Ц.Бямбадалайн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарны 07-ны өдөр гэртээ байхад хөдөөгөөс Д*******м орж ирээд намайг хамтдаа айлд очоод ирье гэхээр нь би энэ хүнтэй хамт мотоциклтой очсон. Гэрт нь очсон чинь Д*******м эхнэр лүүгээ би чамаас болж шоронд явсан гэж маргалдаж эхэлсэн. Д*******м эхнэрээ зодохдоо үснээс нь зулгаасан чинь эхнэр нь гарыг нь тавиулах гээд гараас нь хазах шиг болсон. Тэгээд эхнэрийнхээ үснээс зулгааж байгаад толгой хэсэг рүү нь гараараа цохиод байсан. Би тэгээд Д*******мыг боль гээд эхнэрээс нь салгасан. Тэгсэн чинь Д*******м улам эхнэр лүүгээ дайраад байхаар нь би гэрээс нь гараад гадаа хэсэг зогссон. Хэрэв Д*******мыг хориглох юм бол эхнэртэйгээ хардаж магадгүй юм шиг байсан. Намайг гадаа гараад байж байсан чинь энэ хоёр орон дээр сууцан Д*******м мөн эхнэрийнхээ үснээс зулгаагаад толгой руу нь цохиод байсан. Намайг гаднаас ороход тэр хоёр хоорондоо эвлэрсэн байдалтай зүгээр болсон байсан…” гэх мэдүүлэг /10-р хавтас 22-24 тал/,
Гэрч М.Бэхбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...намайг энэ айлд хаяа нэг албан ажлаар очиход Д*******мын хамтран амьдрагч Д.У*******гийн нүд нь хөхөрсөн байдалтай байсан. Манай багийн иргэдийн яриагаар бол Д*******м нь хамтран амьдрагч Д.У*******гийг зодож дарамталдаг гэж ярьдаг байсан...”гэх мэдүүлэг / 10-р хавтас 25-26 тал/,
Гэрч Б.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 онд сумын хүн эмнэлгээс над руу утасдаад Д*******м хамтран амьдрагч Д.У*******гийг хөх алаг болтол нь зодсон байна. Энэ талаар мэдэж байгаа юу гэж асуухад би огт мэдэхгүй байна. Одоо л та нараас сонсож байна гэж хэлсэн. У*******г нь хамтран амьдрагч Д.Д*******мд зодуулсан талаар надад огт хэлдэггүй…” гэх мэдүүлэг /10-р хавтас 26-28 тал/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 589 дугаартай: “ 1. Д.У*******гийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун хөмсөг зулай баруун чамархайн хуйханд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь модоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт /10-р хавтас 34-р тал/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /10-р хавтас 53-54-р тал/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /10-р хавтас 56-74-р тал/,
Эвлэрлийн гэрээ /10-р хавтас 75-76-р тал/ зэргийг,
Шүүгдэгч Ж.Н******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Намсрайдоржийн байранд Л.Б******* бид хоёр нэвтэрсэн гэдэг дээр маргахгүй. Ж.Н*******, Ц.П*******н нартай бүлэглэж хохирогч н.Бямбадалайн гэрээс эд зүйл авсантай маргахгүй. Ц.П*******нтэй бүлэглэж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 33 дугаар гудамжны 16 тоотод байрлах хохирогч Д.Борын эзэмшлийн байшинд нэвтэрсэн дээр маргаан байхгүй. ....Тэгээд Ш*******ж би гэртээ харъя, эхнэр уурлана намайг гэрт хүргээд өгчих, эхнэр залгаад уурлаад байна гэж, та миний машиныг аваад яв гэхээр нь Ш*******жийг гэрийнх нь гадаа хүргэж өгөөд Д*******н Ш*******жийн машиныг бариад буцаад 13-р баг руу очиж нөгөө мах байгаа гэх зоорины хашаанд очсон. Д*******н бид 2 машинаа нэг хашааны чөлөөнд орхиод хашаа руу орж махны хөргүүрийн хаалганы даруулгыг 17-гийн түлхүүрээр тайлж онгойлгож ороод нийт 17 ширхэг хөл, гуя машин руу зөөж ачаад хаалганы түгжээг буцааж боосон...Ц*******н зоориноос мах хулгайлах үйлдэлд Ш*******жийн оролцоо байхгүй. Архи ууж байгаад Д.Ш*******жийн машиныг очиж авсан. .... би эдгээр хэргүүдийг хүлээн зөвшөөрч байна. Би Төөвөө буюу Т*******р, П*******н нартай хамт Т*******рын цагаан өнгийн Приус-30 маркийн машинаар 2 удаа явсан...Тосон явах гэж байхад Ц.П*******нгийн эхнэр айлд очно гэж байсан. Яг айлд орохдоо П*******н бид хоёр орсон...Тэр машинаар эхний өдөр Тосонцэнгэл сумын төв орж 2 айл руу орж хулгай хийсэн. П*******н бид хоёр байшин руу ороод Т*******р гадаа хүн хараад бид хоёрын авч өгсөн юмыг аваад машиндаа хийдэг байсан. ... Тосонцэнгэл сумаас цааш яваад Их-Уул сум орж 3-аас 4 эзэнгүй айлд орсон. Яг ямар айлаас юу авснаа ялгаж салгаж чадахгүй байна. Ямартай ч 5 ширхэг хивс, 3 ширхэг үстэй дээл, 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, 1 ширхэг 39 инчийн хар өнгийн зурагт, орчин үеийн хөөрөг зэргийг авсан. Дээрх айлуудаар орохдоо Ц.П*******н хаалга цоожийг эвдэж орсон. Т*******р гадаа машиндаа хүн харж үлдэж байсан. Тосонцэнгэл, Их-Уул сумдын айлуудаас хулгай хийсэн зүйлсээс би нэг хурган дотортой бор торгон дээл, годон гутал зэргийг авсан. Бусдыг нь Т*******р, Н******* нар хувааж авсан. Миний мэдэж байгаагаар Т*******р нь мөнгөн хазаар, зурагт зэргийг авч байгаа харагдсан. ...Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэн хохирогч н.П*******ийн гэрээс эд зүйл авсантай маргахгүй. О.Д*******н, Д.Ш*******ж нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 3 дугаар багт байрлах н.Ц*******н эзэмшлийн амбаарт нэвтэрч үхрийн мах авч хохирол учруулсантай маргахгүй. Ганцаараа 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр н.Одхүүгийн гар утсыг авсан. 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 21 дүгээр гудамжны 09 тоотоос н.Түвшинжаргалын гар утсыг авсан. 2022 оны 02 дугаар сарын 05-наас 14-ний хооронд иргэн Д*******агийн гэрээс эд зүйл авсан. 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Вайтхаус зочид буудлаас н.Мөнхбат, н.Мөнхсайхан, н.Мягмарсүрэн нарын гар утсыг авсан. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 17 дугаар гудамжны 22 тоотод байрлах н.Баасанцэрэнгийн өвлийн байшингаас 2022 оны 02 дугаар сарын 13-ны орой үхрийн хүзүүтэй хаа, ууцтай өвчүү зэрэг махыг авсан. 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Т.Б*******нтай хувийн таарамжгүй харилцааны *******ас маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Ц.П*******нтэй маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлүүд дээрээ маргаан байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч О.Д*******н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Ц.Б*******р, Ж.Мөнх-Очир нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн Рашаант сум руу яваад нэг өвөлжөөний хашааны урд машинтайгаа зогссон. Тэгтэл үхрүүд явж байсан. Согтуу байсан учраас Ц.Б*******р бид хоёр үхэр авъя гээд тууж аваачиж хашаад буцаж ирж машиныг нь унаад очсон. Тэгээд бид хоёр хашсан үхрээсээ барьж авах гээд байж байсан чинь Ж.Мөнх-Очир, Д.Ш*******ж хоёр буугаад байхгүй болчихсон байсан. Тухайн үед бид хоёр үхрээс нь гурван Монгол үхэр барьж авч ачаад явахаар машиндаа суусан чинь машины хойд талын суудал дээр баахан эд зүйл тавьсан байсан. Энэ ******* эд зүйл юм бэ гэсэн чинь Ж.Мөнх-Очир, Шараваа хоёр бид хоёр айлын байшингаас авсан гэж хэлсэн...Б*******р бид 2 үхрийг ачсан. Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин орон байранд нэвтэрсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үхрийг хашаанаас н.Б*******р бид хоёр аваад машинд махыг нь ачих гэхэд Мөнх-Очир эд зүйлүүд машинд ачсан байсан. Орон байр руу Б*******р бид хоёр огт дөхөөгүй. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 12 тооны адуу хулгайлсан. Мөн хохирогч н.Д*******агийн 1 тооны адуу авсан. Д.Т*******, Ц.П*******н нартай нийлж Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумаас адууг тууж авчраад хогийн жалганд орхиод Д.Т******* бид хоёр хээр морийг нядалж, махыг нь мотоциклээр ачиж авчирсан. Тэгээд Т*******ын хашаанд авчирч янзлах гэхэд Д.Т******* асуудалгүй юм байгаа биз дээ гэхэд тийм, асуудалгүй гэж хэлээд янзалж байхад цагдаа ирсэн. Д.Т******* хулгайн адуу байсныг мэдээгүй. ... Ш*******ж тухайн үед Н******* бид хоёртой хамт яваагүй. ...Ш*******жийн машиныг аваад хоёулаа очиж мах авъя гэж хэлсэн. Би хариуд нь зөвшөөрөөд бид хоёр Ш*******жийн цагаан өнгийн микробус шиг загвартай машиныг аваад уг машиныг би барьж Мөрөн сумын 13-р хороонд очсон. Тэр өдөр харанхуй байсан учир хаягийг нь хараагүй. Тэгээд машинаа хашаа руу налуулан тавиад хашаа руу өнгийн дүнзэн байшин байсан. Намайг хашаа руу ороход Н******* аль хэдийн уг байшингийн хаалгаар орсон байсан. Би уг байшин руу ороход олон тооны бод малын мах хураасан байсан. Тэр махнаас Н******* бид хоёр барагцаагаар хоёр үхрийн мах авсан. Уг хураасан байсан үхрийг махнуудыг гуя хаагаар нь салгаж хөлдөөсөн байсан. Тэр махнаас 4 тооны үхрийн гуя, 2 тооны хүзүү сээртэй үхрийн хаа, 2 ширхэг хүзүү сэрийг нь салгасан байсан дан үхрийн хаа, үхрийн өвчүү 2 ширхгийг зөөн авч найз Ш*******жийн машинд ачиж явсан...Ш*******ж яваагүй гэртээ үлдсэн учраас мөнгө өнөөгүй. Машиныг нь Ж.Н******* бид хоёр аваад явсан учраас эхнэрт нь 20,000 төгрөг бензин хийгээрэй гээд авч өгөөд Н******* бид 2 мөнгөө хувааж аваад явсан. ...Бусад үйлдэл дээрээ маргаангүй...” гэв.
Шүүгдэгч Ц.П*******н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:“... би Д*******нгийн хамт 2021 оны 12 дугаар сарын 20-д гаргаад одоо яг өдрийг нь санахгүй байна. Галт суманд машинд суугаад Төмөрбулаг сумын Тээл бригадын голын зах дээр буусан. Тэгээд цаашаа явж байтал айлын 10 гаруй тооны адуу байсан. Тухайн үед орой харанхуй болсон байсан. Д*******н бид хоёр тэр адууг туугаад айлын хаваржааны хашаанд хашаад алаг морь, саарал морь 2 барьж аваад бид нэг, нэгээр нь унаад үлдсэн адууг туугаад Мөрөн сумын урд элстийн ард хогийн цэгийн тэнд орхисон...Унаж явсан морио Мөрөн сум руу дөхөж ирээд адуундаа буцаад очих байх гээд тавьсан. Маргааш нь Д*******н бид хоёр Б*******хийнд очоод мотоциклийг нь гуйж аваад тэр мотоциклоор явж элстийн ар ороод тууж ирсэн адуунаасаа хээр морь барьж аваад нядалсан. Махыг нь шуудайнд хийж ганзагалж орж ирээд манай амбаарт хийж орхисон. Тэгээд тэр оройноо Д*******н бид хоёр Т*******ынд очиж Д*******н Т*******той уулзаад тэднийд адуугаа тууж очиж 2 адуу янзалж авахаар болсон. Тэгээд маргааш нь тэр махыг ганцаараа авч яваад зараад 640,000 төгрөг боллоо гэсээр ирсэн. Тэр мөнгөнөөс 170,000 төгрөг авсан. Д*******н 170,000 төгрөг авсан. ...Т*******од 100,000 юм уу 150,000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгөөр нь архи авч уусан. Тэгээд маргааш нь адуугаа Д*******н бид 2 хогийн цэгийн тэндээс мотоциклоор туугаад хөх толгой руу гаргасан. Тэндээс орой бүрий болгоод Д*******н, Т******* 2 Т*******ынх руу тууж явсан. Би гэртээ ирээд Б*******хийг дуудаад араас нь цагаан өнгийн Приус-20 машинаар очсон. Бид нар 1 архи хувааж уугаад гарч хашаанд хашсан байсан адуунаас нэг хүрэн азарга, нэг хүрэн гүү барьж аваад унагаад нядалж байтал машины гэрэл гараад ирж байгаа харагдахаар нь Б*******х бид 2 хүн ирлээ гээд хаяад хашаа даваад зугтаасан...Б*******х яг Т*******ынд очоод хэрэгт оролцсон. Би Б*******хийг дуудаад Д*******н тэр 2 адууг туугаад явсан. Араас нь очиж янзлах ажил байна хүргээд өгөөч гээд хамт очоод тэнд архи уугаад адуу нядалсан... Би Д.Т*******ыг сайн танихгүй учраас тэр талаар огт яриагүй. Харин Б.Б*******хэд найз нь хоёр адуу гаргахаар болчихлоо. Адуугаа аваад ирье гээд хогийн толгойд байсан адууг тууж авч ирсэн. Тэгээд би Б.Б*******хэд хүнээс 2 адуу авсан юм янзалчихсан байгаа учраас очоод авалцаад өгөөч гээд гуйж авч явсан. Тэгээд очиход 2 адууг янзлаагүй байсан учраас бид 4 янзалж байхад цагдаа нар ирэхээр нь би Б.Б*******хийг зугтаарай гээд зугтаасан…Энэ дээр буруу ойлголцсон байна лээ. О.Д*******н бид хоёр адуугаа тууж ирээд хогийн жалганд үлдээчихсэн байж байгаад хээр морийг тэр жалгандаа янзлаад манайд авч ирж О.Д*******н махыг зарсан...хулгайн адуу гэдгийг Т*******, Б*******х нарт хэлээгүй. Өмнөх 2 адууг энэ хоёр мэдэхээс өмнө Д*******н бид хоёр зараад мөнгөө хувааж авсан. ...би эдгээр хэргүүдийг хүлээн зөвшөөрч байна. Би Төөвөө буюу Т*******р, П*******н нартай хамт Т*******рын цагаан өнгийн Приус-30 маркийн машинаар 2 удаа явсан...Тосон явах гэж байхад Ц.П*******нгийн эхнэр айлд очно гэж байсан. Яг айлд орохдоо П*******н бид хоёр орсон...Тэр машинаар эхний өдөр Тосонцэнгэл сумын төв орж 2 айл руу орж хулгай хийсэн. П*******н бид хоёр байшин руу ороод Т*******р гадаа хүн хараад бид хоёрын авч өгсөн юмыг аваад машиндаа хийдэг байсан. ... Тосонцэнгэл сумаас цааш яваад Их-Уул сум орж 3-аас 4 эзэнгүй айлд орсон. Яг ямар айлаас юу авснаа ялгаж салгаж чадахгүй байна. Ямартай ч 5 ширхэг хивс, 3 ширхэг үстэй дээл, 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, 1 ширхэг 39 инчийн хар өнгийн зурагт, орчин үеийн хөөрөг зэргийг авсан. Дээрх айлуудаар орохдоо Ц.П*******н хаалга цоожийг эвдэж орсон. Т*******р гадаа машиндаа хүн харж үлдэж байсан. Тосонцэнгэл, Их-Уул сумдын айлуудаас хулгай хийсэн зүйлсээс би нэг хурган дотортой бор торгон дээл, годон гутал зэргийг авсан. Бусдыг нь Т*******р, Н******* нар хувааж авсан. Миний мэдэж байгаагаар Т*******р нь мөнгөн хазаар, зурагт зэргийг авч байгаа харагдсан...” гэв.
Шүүгдэгч Б.Б*******х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ ...Г.А*******ртай нийлж 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Шинэ-Идэр сумаас н.Чулуунбатын 1 тооны үхэр авсан. Мөн Г.А*******ртай н.Намхайн өвөлжөөнөөс эд зүйл авсан. Төмөрбулаг сумын Д.Г*******дын 4 тооны үхэр авсан. Ц.П*******н, Т.Б*******н нартай нийлж н.Н*******агийн эзэмшлийн олон тооны үхэр болон бусад үйлдэлдээ маргахгүй. Намайг Ц.П*******н олны өтөг рүү айлд хүргээд өгөөч гээд очиход 10 гаруй тооны адуу хашсан байсан. Би хэд гэдгийг сайн мэдэхгүй байна. Ц.П*******нг би сайн танихгүй. Тэнд очиж 2 адуу янзалж өгөөч гэсэн. Тэгээд энэ бүлэг хэрэгт холбогдоод байгаагаа сайн ойлгохгүй байна. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Д.Ганхуягийн эзэмшлийн 3 тооны үхэр Д.Т*******ртай нийлж хулгайлсан үйлдэл дээр хохирол төлбөрийг төлсөн. Тухайн үеийн мэдүүлгээрээ явна. н.Эрдэнэбаярын мотоцикл хулгайлсан. 12 тооны адуун дээр маргаж байна. Бусдыг хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч Л.Б******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Ж.Н*******той бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр н.Намсрайдоржийн байшинд орж эд зүйл хулгайлсан. Ц.Н*******тай үгсэн тохирч 2022 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгойгоос н.Цэндмаагийн гэрт орж эд зүйл авсан. Ц.Н*******тай бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Мөрөн сумын Хөх толгой 14-05 тоотод байрлах хохирогч н.Л*******ын гэрт орж эд зүйл авсан. Ганцаараа 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр н.Цолмонгэрэлийн гэрт орж эд зүйл авсан. 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр н.Мөнхцэцэгийн эзэмшлийн Мустанг 5 маркийн мотоцикл авсан. н.Гантулгын модон авдраас эд зүйл авсан. н.Далай-Амгалан дэлгүүрийн гаднаас хохирогч н.Батжаргалын эзэмшлийн 9302 УБЦ тээврийн хэрэгслийг хулгайлан авч завших зорилгогүйгээр авсан. Дээрх үйлдлүүдтэй маргах маргаан байхгүй...” гэв.
Шүүгдэгч Д.Т*******р шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би эрүүгийн мөрдөн байцаагч нартай муудалцсан. Тэгээд намайг чамайг хулгайч нартай явуулна гэж хэлсэн. Надаас Ц.П*******н болон эхнэр нь уучлалт гуйсан. Эдгээр үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.П*******н, Ж.Н******* нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас хохирогч н.Шүрэнцэцэгийн, хохирогч М.Б*******нгийн байшинд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэх үйлдлийн тухайд Ц.П*******н эхнэртэйгээ хүргэнийдээ очиж золгоно гээд Ж.Н*******, Ц.П*******н, Ц.П*******нгийн эхнэр бид 4 хамт явсан. Би Ц.П*******нгийн эхнэр бид хоёр машиндаа сууж байтал хүргэнийх гэртээ байхгүй байна гэж хэлсэн. Гэрийнх нь гадаа буулгаж өгөөд явсан. Би бусдын орон байранд нэвтрээгүй. Ц.П*******н, Ж.Н******* нартай бүлэглэн Их-Уул сумаас н.П*******, н.Баасанбаяр, н.Энхбаатар нарын байшинд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэх үйлдлийн тухайд би Саахарын рашаан явж байхад Ж.Н*******, Ц.П*******н хоёр Их-Уул сумын гуанз дээр буугаад үлдсэн. Би цаашаа гэгээн цагаан өдөр хөдөлсөн. Тэгээд буцахдаа хүнээс мөнгө авчхаад хүний мотоциклийг гуйж аваад явна гэж хэлсэн. Тэгээд би Сахарын рашаан орчхоод шөнө 11 цагийн үед буцаж байхад нөгөө мотоциклийг хүн авчихсан байна. Та буцахдаа аваад явчхаач гэсэн. Тэгээд би замаараа аваад гэрийнх нь гадаа буулгах гэтэл Ц.П*******н, Ж.Н******* хоёр нэлээн согтуу хоорондоо алалцчих гээд Ж.Н******* төмөр барьчихсан, Ц.П*******н архины шил барьчихсан байхаар нь хүн амьтан харчих юм болов уу гэж бодоод Ц.П*******нг эхнэртэй нь гэрт нь оруулж өгөөд явсан. Явсны дараа яасныг мэдэхгүй. Машин дотор эд зүйл, хуучин хувцас байхаар нь энэ юмаа ав гэсэн чинь Ц.П*******н Ж.Н*******нх гэж хэлсэн. Тэгэхлээр нь хог руу хаялаа шүү гэсэн чинь хая хая гэсэн. Бусдын орон байранд нэвтэрсэн гэж үзээд байгааг гайхаж байна...Мөнгөн аяга, годон гутал худалдаж авсан. Орон байрны эд зүйл гэдгийг мэдээгүй…”гэв.
3 дугаар хавсралт https://drive.google.com/file/d/1WHK-9CIl4tSKwA9QbApyLywKNncdreQK/preview