| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2023/0074/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/131 |
| Огноо | 2023-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., 17.1.1., 17.12.1., 24.6.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2023/ШЦТ/131
Шүүгдэгч Д.Ш*******ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:“... Ц.П*******н, Т.Б*******н нартай бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Буянт багаас н.Лхагвасүрэнгийн 3 тооны үхэр авсан. Ц.Б*******р, О.Д*******н, Ж.Мөнх-Очир нартай бүлэглэн Рашаант сумын 2 дугаар багаас н.А*******ын эзэмшлийн 3 тооны үхэр хулгайлж, эд зүйл авсан гэдэг үйлдлийн орон байрд нэвтэрсэн үйлдэлд нь Ж.Мөнх-Очир бид хоёр орж эд зүйл авсан. Харин 3 тооны үхэрт бид хоёр хамаагүй, хаанаас яаж ачсаныг мэдэхгүй. 3 тооны үхрийг Ц.Б*******р, О.Д*******н хоёр авсан. Ц.П*******н, О.Д*******н нартай бүлэглэж Арбулаг сумаас н.Нямдоржийн эзэмшлийн 3 тооны үхэр авсан. Ж.Н*******, О.Д*******н нартай бүлэглэн н.Ц*******н эзэмшлийн амбаарт байсан үхрийн мах авсан хэрэгтэй би хамааралгүй. Ж.Н******* ах, О.Д*******н хоёр намайг бие өвдөөд хэвтэж байсан чинь орж ирж машин гуйсаар байгаад аваад явсан. Би хамт яваагүй. Мах ачсаныг ч мэдээгүй. Сүүлд цагдаа дээр очоод мэдсэн. Тийм учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хоёр айлд очиж хүнтэй уулзах гэсэн юм машинаа өгөөч гээд гуйгаад байсан. Тэр машин миний машин ч биш аавын машиныг гуйж хүүхдээ зөөж байсан. Ванита маркийн 2668 улсын дугаартай машин байсан. Миний данс руу огт мөнгө ороогүй. Энэнээс бусад үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Шүүгдэгч Д.Д*******м шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:“... Д.Т*******ртай нийлж 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Д.Г*******дын эзэмшлийн 29 адуу, н.Нямсүрэнгийн 1 адууг авсан. Ганцаараа Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрээс хууль бусаар мод бэлтгэсэн. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багт байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Д.У*******гийг 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдөр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2020 оны 9, 10, 11 дүгээр сар, мөн оны 12 дугаар сарын 7-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Д.У*******гийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр, мөн оны 4 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Д.У*******гийг удаа дараа зодож, биед нь хөнгөн хохирол учруулсан маргах зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Г.А*******р шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:”... Б.Б*******хтэй 2022 оны 8 дугаар сарын 10-ны үед Шинэ-Идэр сумын н.Намхайн өвөлжөөнд мотоцикл, машин ашиглаж хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан, Б.Б*******хтэй бүлэглэн н.Чулуунбатын өвөлжөөнөөс эд зүйл хулгайлсан, Б.Б*******хтэй бүлэглэн Төмөрбулаг сумын Зуны гол гэх газраас н.Г*******дын эзэмшлийн 4 тооны үхэр авсан. Гэм буруу дээр маргахгүй. Тухайн үед хэрэглэсэн мотоцикл “Арвайн хурд” гэсэн мотоцикл байсан. Хэнийх гэдгийг нь мэдэхгүй, гэрийнхээ ард байсан...” гэв.
Шүүгдэгч Ц.Н******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Л.Б*******тай нийлж хохирогч З.Л*******ын гэрээс эд зүйл хулгайлсан. Л.Б*******тай явсан үйлдэл дээрээ маргах зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Т.Б*******н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Б.Б*******х, Ц.П*******н нартай бүлэглэн н.Н*******агийн олон тооны мал хулгайлсан гэдэг дээр 6 тооны үхэр авсан гэсэн байсан. Гэхдээ 6 тооны үхэр аваагүй, 5 тооны үхэр авч гэдэс дотрыг нь гаргаад явсан байгаа. Бусад үйлдэл дээрээ маргах зүйл байхгүй...” гэв.
Шүүгдэгч Ц.Б*******р шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Хохирогч Б.А*******ын 3 тооны үхрийг авсан. Бусдын амбаарт нэвтэрсэн үйлдэлд би хамааралгүй. Бусдын орон байранд нэвтрэхэд Д.Ш*******ж, Ж.Мөнх-Очир нар орсон гэв.
Шүүгдэгч Д.Т******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манайд найз Д*******н Пүүжий гэх ахтай ирсэн. Миний тухайд бол Д*******н танай хашаанд 2 адуу нядалъя хөлс мөнгийг нь өгнө гээд байхаар нь би хашаандаа адуу нядлахыг зөвшөөрсөн. ...Д*******н зүгээр зүгээр асуудал байхгүй хөгшин чинь иймээ тиймээ асуудал гарвал өөрөө асуудлаа даана гэж хэлсэн. ...маргааш нь харанхуй бүрий болж байхад Д*******н мотоциклоороо 10-аад тооны бараан адуу тууж ирсэн. Тэр адуугаа шууд манай хашаанд хашсан. ...тэгээд байж байтал манайхтай айл байдаг хадам ах Пүүжий мөрөнгөөс машинтай ирсэн. Пүүжий ахыг дагаж цагаан өнгийн приус-20 маркийн машинтай Б*******х, П*******н нар ирсэн. ...эхний адууг нядлаад хоёр дахь адууг янзалж байхад доороос 2 машины гэрэл гарч байсан. Гэрэл асаад дээшээ доошоо яваад байсан. ...гэртээ ороод сууж байтал гаднаас цагдаа Д*******нг барьчихсан орж ирсэн... Д*******н, П*******н нартай 12 тооны адуу Д*******агийн 1 тооны адуу гэж байна. Цагдаа ирэхэд би эд нарыг хулгай хийсэн гэж мэдсэн. Д*******н 2 адуу гаргах гэсэн юм гээд авч ирсэн. 10 гаруй тооны адуу ирснээс 2 тооны адууг гаргаж бусад нь үлдсэн. П*******н, Д*******н хоёр тууж ирсэн. Б*******хийг би сайн санахгүй. Д*******н Пүүжий ах хоёр сүүлд ирсэн... Би маргааш нь нийллэгтэй мөнгө байдаггүй гэсэн чинь Доржоо надад мөнгө зээлье гээд 100,000 төгрөг өгсөн...О.Д*******н, Ц.П*******н, Б.Б*******х нартай бүлэглэж Төмөрбулаг сумаас Дашцэрэнгийн 12 тооны адуу, н.Д*******агийн 1 тооны адуу авсан хэрэгт би яваагүй, гэртээ байж байсан. Хулгайн адуу гэж мэдээгүй. Цагдаа ирсний дараа мэдсэн… Би О.Д*******нтэй нийлж хулгай хийгээгүй. О.Д*******н 2 адуу хашаанд чинь нядалъя гэсэн. Тэгэхээр нь би энэ адуу чинь асуудалгүй юм байгаа биз дээ гэж хэлсэн. Тэгэхэд асуудалгүй гэж хэлээд манайд ирж адууг нядалсан. Би цуг хулгай хийж байгаагүй...” гэв.
Хохирогч М.Б*******н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Хохирол төлбөр төлж барагдуулбал гомдол саналгүй. 12 тооны адууны хохирол төлж барагдуулбал гомдол саналгүй. Буцааж 7 адууг өгсөн. Нас нийлсэн хүрэн гүү 2 толгой, даага 3 толгой, шүдлэн үрээ, нас нийлсэн хүрэн үрээ, бор морь нийт 8 адууг буцааж авсан. Одоо нядалсан 2 адууны махны нэг бүрийг 600,000 төгрөгөөр, нийт 1,200,000 төгрөгөөр зарсан. ...хохирлоо барагдуулж авсан. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйгүй...”гэв.
Хохирогч Д.Д*******а шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Б*******нгийн адуутай хамт байсан хурдан удмын 1 адуугаа алдсан. Адуугаа 5,000,000 төгрөгөөр үнэлж байна гэв.
Хохирогч Д.Н*******а шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Надад 9,300,000 төгрөгийн хохирол учирсан... хохирлоо барагдуулж авсан. Одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйгүй...”гэв.
Хохирогч Х.Д*******а шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Миний алдсан эд зүйл 1,560,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Мөнгөн аяга, мөнгөн халбага, мөнгөн аяганы үлдсэн хэсэг, бүсний гоёл авсан. Иймд 990,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хохирогч Д.У*******г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Гомдол санал байхгүй. Дахин ирж чадахгүй. Хүүхэд маань 1 дүгээр анги төгсөх гэж байгаа. Бага хүүхдээ айлд захиад ирсэн гэв.
Хохирогч Ц.П*******н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “... Хохирол гомдол байхгүй гэв.
Хохирогч Т.Б*******н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ: “... Хохирол гомдолгүй гэв.
Шүүгдэгч Ц.Б*******рийн хувийн байдлыг тогтоосон:
Ц.Б*******рийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах (1-р хавтас 76-р тал, 18-р хавтас 73-р тал), шийтгэх тогтоолын хуулбар (1-р хавтас 78-98-р тал), Ц.Б*******рийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (1-р хавтас 140-р тал), Ц.Б*******рийн иргэний үнэмлэхийн хуулбар (1-р хавтас 141-р тал),
Шүүгдэгч О.Д*******нгийн хувийн байдлыг тогтоосон:
О.Д*******нгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах (1-р хавтас 101-р тал, 4 р хавтас 95 тал, 18-р хавтас 71-р тал, 19-р хавтас 78-р тал), байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (1-р хавтас 138-р тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хавтас 139-р тал, 2-р хавтас 191-р тал), Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт (2-р хавтас 190-р тал), Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багийн Засаг даргын тодорхойлолт (3-р хавтас 238-р тал), иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт (3-р хавтас 239-р тал), Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгөгүй тухай лавлагаа,
Шүүгдэгч Д.Ш*******жийн хувийн байдлыг тогтоосон:
Байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (1-р хавтас 135-р тал), иргэний үнэмлэхийн хуулбар (1-р хавтас 136-р тал), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах (1-р хавтас 137-р тал, 4-р хавтас 97-р тал, 18-р хавтас 61-р тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (4-р хавтас 99-р тал), Ш*******жийн Билгүүнундрах, Ш*******жийн О*******ундрах, Ш*******жийн Мөнх-Ундрах нарын төрсний гэрчилгээний хуулбар, Балжиннямын Буян-Ундрахын төрсний гэрчилгээний хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч П.Наранхүүгийн: “...Ш*******ж овогтой Мөнх-Ундрах 4 настай, эрэгтэй тус цэцэрлэгийн Ахлах б бүлэгт сурдаг...гэх тодорхойлолт, Уламжлалт ангаах ухааны их эмч М.Отгонбаярын: “..Нямхүүгийн Балжинням нь 2023.03.08-ны өдөр төрсөн нь үнэн болно.. .гэх тодорхойлолт, Ш.Оюу-Ундрах, Ш.Буян-Ундрах, Ш.Билгүүн-Ундрах, Ш.Мөнх-Ундрах нар нь эрүүл бойжиж байгааг тодорхойлсон эмчийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багийн засаг даргын тодорхойлолт, Авьяас сургуулийн сургалтын менежер Б.Ганчимэг: “...Ш.Билгүүн-Ундрах, Ш.О*******-Ундрах нар нь төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн 2в ангид суралцаж байгаа болно гэх тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгөгүй тухай лавлагаа,
Шүүгдэгч Ж.Н*******н хувийн байдлыг тогтоосон:
иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (13-р хавтас 85-р тал, 13-р хавтас 177-р тал), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах (13-р хавтас 86-р тал, 13-р хавтас 170-р тал, 18-р хуудас 63-р тал, 19-р хавтас 131-р тал), шийтгэх тогтоолын хуулбар (13-р хавтас 88-91-р тал, 19-р хавтас 133-163-р тал), Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгөгүй тухай лавлагаа,
Шүүгдэгч Ц.П*******нгийн хувийн байдлыг тогтоосон:
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн Засаг даргын тодорхойлолт (3-р хавтас 235-р тал, 14-р хавтас 9-р тал), иргэний үнэмлэхийн хуулбар (3-р хавтас 236-р тал, 14-р хавтас 11-р тал), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (3-р хавтас 237, 4-р хавтас 46-р тал, 13-р хавтас 170-р тал, 18-р хавтас 65-р тал), иргэний үнэмлэхийн хуулбар (14-р хавтас 11-р тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (13-р хавтас 179-р тал), Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгөгүй тухай лавлагаа,
Шүүгдэгч Д.Т*******ын хувийн байдлыг тогтоосон:
ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (4-р хавтас 49-р тал, 18-р хавтас 62-р тал), Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгөгүй тухай лавлагаа,
Шүүгдэгч Б.Б*******хийн хувийн байдлыг тогтоосон:
ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (4-р хавтас 44-р тал, 6-р хавтас 197 тал, 18-р хавтас 68-69-р тал), үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (5-р хавтас 160-р тал), гэрлэлт бүргэлгүй тухай лавлагаа (5-р хавтас 162-р тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (5-р хавтас 163, 170-р тал, 6-р хавтас 174 тал), Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тээл багийн Засаг даргын тодорхойлолт (5-р хавтас 168-р тал), байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (5-р хавтас 169-р тал), байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (6-р хавтас 175-р тал), Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгөгүй тухай лавлагаа,
Шүүгдэгч Т.Б*******нгийн хувийн байдлыг тогтоосон: ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (4-р хавтас 48-р тал, 18-р хавтас 70-р тал),
Шүүгдэгч Г.А*******рын хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (6-р хавтас 176-р тал), байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (6-р хавтас 177-р тал), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (6-р хавтас 188-р тал, 18-р хавтас 69-р тал), Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгөгүй тухай лавлагаа,
Шүүгдэгч Д.Д*******мын хувийн байдлыг тогтоосон:
ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (10-р хавтас 40-р тал, 171-р тал, 18-р хавтас 67-р тал), шийтгэх тогтоолын хуулбар (10-р хавтас 173-174-р тал, 11-р хавтас 44-46-р тал), Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн Засаг даргын тодорхойлолт (10-р хавтас 50-р тал), 165-р тал), иргэний үнэмлэхийн хуулбар (10-р хавтас 51-р тал, 169 тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (12-р хавтас 67 тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (12-р хавтас 66 тал), автотээврийн үнэдэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгөгүй тухай лавлагаа,
Шүүгдэгч Д.Т*******рын хувийн байдлыг тогтоосон:
иргэний үнэмлэхийн лавлагаа (11-р хавтас 171-р тал), иргэний үнэмлэхийн хуулбар (14-р хавтас 10-р тал), жолоочийн эрхийн лавлагаа 11-р хавтас 172-р тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (11-р хавтас 173-р тал), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (11-р хавтас 174-р тал, 18-р хавтас 66-р тал),
Шүүгдэгч Л.Б*******ын хувийн байдлыг тогтоосон:
иргэний үнэмлэхийн лавлагаа (16-р хавтас 91-р тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (16-р хавтас 92-р тал), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (16 дугаар хавтас 93-р тал, 18-р хавтас 72-р тал), Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгөгүй тухай лавлагаа,
Шүүгдэгч Ц.Н*******ын хувийн байдлыг тогтоосон:
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үл хөдлөх эд хөрөнгөгүй тухай лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2238005410400 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Б*******р, О.Д*******н, Д.Ш*******ж, Ж.Мөнх-Очир нарыг бүлэглэн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2020 оны 09 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө иргэн Б.А*******ын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлсан, мөн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж, Киа Вонго-3 загварын 4870 УНҮ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслээр тээвэрлэж 5,104,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч Ц.Б*******р, О.Д*******н нар нь шүүгдэгч Д.Ш*******ж, Ж.Мөнх-Очир нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2020 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө иргэн Б.А*******ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлж Киа Вонго-3 загварын 48-70 УНҮ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслээр тээвэрлэж 5,104,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл холбогдол, шүүгдэгч Д.Ш*******жийн хохирогч Б.А*******ын 3 тооны үхрийг бусадтай бүлэглэж хулгайлсан гэх үйлдэл холбогдол нь:
Шүүгдэгч О.Д*******нгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид нар эндээс гарахдаа модонд явна гэж гараад замдаа архи ууж Рашаант сум руу яваад нэг өвөлжөөний хашааны урд машинтайгаа зогссон. Тэгтэл үхрүүд явж байсан. Согтуу байсан учраас Ц.Б*******р бид хоёр үхэр авъя гээд тууж аваачиж хашаад буцаж ирж машиныг нь унаад очсон. Тэгээд бид хоёр хашсан үхрээсээ барьж авах гээд байж байсан чинь Ж.Мөнх-Очир, Д.Ш*******ж хоёр буугаад байхгүй болчихсон байсан. Тухайн үед бид хоёр үхрээс нь гурван Монгол үхэр барьж авч ачаад явахаар машиндаа суусан чинь машины хойд талын суудал дээр баахан эд зүйл тавьсан байсан. Энэ ******* эд зүйл юм бэ гэсэн чинь Ж.Мөнх-Очир, Шараваа хоёр бид хоёр айлын байшингаас авсан гэж хэлсэн...Б*******р бид 2 үхрийг ачсан. Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин орон байранд нэвтэрсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үхрийг хашаанаас н.Б*******р бид хоёр аваад машинд махыг нь ачих гэхэд Мөнх-Очир эд зүйлүүд машинд ачсан байсан. Орон байр руу Б*******р бид хоёр огт дөхөөгүй...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Ш*******жийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:“...Ц.Б*******р, Ж.Мөнх-Очир нартай А*******ын 3 тооны үхэр, эд зүйл авсан гэдэг дээр орон байранд Ж.Мөнх-Очир бид хоёр орж эд зүйл авсан...Үхрийг хаанаас яаж авсныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.Б*******рийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...А*******ын 3 тооны үхрийг авсан. Бусдын амбаарт нэвтэрсэн үйлдэлд би хамааралгүй. Бусдын орон байранд нэвтрэхэд Д.Ш*******ж, Ж.Мөнх-Очир нар орсон...” гэх мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ц.Б*******рт Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, шүүгдэгч О.Д*******нгийн хохирогч Б.А*******ын хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч бусадтай бүлэглэж эд зүйл хулгайлсан гэх үйлдэл холбогдлыг, шүүгдэгч Д.Ш*******жийн хохирогч Б.А*******ын 3 тооны үхрийг бусадтай бүлэглэж хулгайлсан гэх үйлдэл холбогдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Ш*******жийг шүүгдэгч О.Д*******н, Ж.Н******* нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 3 дугаар багийн хохирогч Г.Ц*******н эзэмшлийн амбаарт нэвтэрч үхрийн сүвээтэй цул гуя 17 ширхэг, үхрийн хүзүү, сэрээтэй хаа 8 ширхэг, үхрийн ууц нууртай гуя 9 ширхэг, үхрийн хавиргатай хаа 13 ширхэг, үхрийн өвчүү 8 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 24,140,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч шүүгдэгч Д.Ш*******жийн хохирогч Г.Ц*******н амбаараас үхрийн мах буюу 24,140,000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэх үйлдэл холбогдол нь:
Шүүгдэгч О.Д*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “... Ш*******ж тухайн үед Н******* бид хоёртай хамт яваагүй. ...Ш*******жийн машиныг аваад хоёулаа очиж мах авъя гэж хэлсэн. Би хариуд нь зөвшөөрөөд бид хоёр Ш*******жийн цагаан өнгийн микробус шиг загвартай машиныг аваад уг машиныг би барьж Мөрөн сумын 13-р хороонд очсон. Тэр өдөр харанхуй байсан учир хаягийг нь хараагүй. Тэгээд машинаа хашаа руу налуулан тавиад хашаа руу өнгийн дүнзэн байшин байсан. Намайг хашаа руу ороход Н******* аль хэдийн уг байшингийн хаалгаар орсон байсан. Би уг байшин руу ороход олон тооны бод малын мах хураасан байсан. Тэр махнаас Н******* бид хоёр барагцаагаар хоёр үхрийн мах авсан. Уг хураасан байсан үхрийг махнуудыг гуя хаагаар нь салгаж хөлдөөсөн байсан. Тэр махнаас 4 тооны үхрийн гуя, 2 тооны хүзүү сээртэй үхрийн хаа, 2 ширхэг хүзүү сэрийг нь салгасан байсан дан үхрийн хаа, үхрийн өвчүү 2 ширхгийг зөөн авч найз Ш*******жийн машинд ачиж явсан...Ш*******ж яваагүй гэртээ үлдсэн учраас мөнгө өнөөгүй. Машиныг нь Ж.Н******* бид хоёр аваад явсан учраас эхнэрт нь 20,000 төгрөг бензин хийгээрэй гээд авч өгөөд Н******* бид 2 мөнгөө хувааж аваад явсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Ш*******жийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг хулгай хийхэд хамт яваагүй гэдгийг мэдүүлсэн мэдүүлэг байхад намайг хамт оролцсоноор татсан байна... Ж.Н******* ах, О.Д*******н хоёр намайг бие өвдөөд хэвтэж байсан чинь орж ирж машин гуйсаар байгаад аваад явсан. Тийм учраас хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Н*******н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Тэгээд Ш*******ж би гэртээ харъя, эхнэр уурлана намайг гэрт хүргээд өгчих, эхнэр залгаад уурлаад байна гэж, та миний машиныг аваад яв гэхээр нь Ш*******жийг гэрийнх нь гадаа хүргэж өгөөд Д*******н Ш*******жийн машиныг бариад буцаад 13-р баг руу очиж нөгөө мах байгаа гэх зоорины хашаанд очсон. Д*******н бид 2 машинаа нэг хашааны чөлөөнд орхиод хашаа руу орж махны хөргүүрийн хаалганы даруулгыг 17-гийн түлхүүрээр тайлж онгойлгож ороод нийт 17 ширхэг хөл, гуя машин руу зөөж ачаад хаалганы түгжээг буцааж боосон...Ц*******н зоориноос мах хулгайлах үйлдэлд Ш*******жийн оролцоо байхгүй. Архи ууж байгаад Д.Ш*******жийн машиныг очиж авсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Ш.Мөнх-Ирээдүйн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд машинаа ачсан үхрийн махтай хамт үлдээгээд өглөө ирээд машинаа авчих гээд Д*******н гуйгаад байхаар нь би машинаа тэнд орхиод гэртээ харьж унтсан. Д*******н, Н******* 2 хашаа ч юм явсан. Маргааш өглөө 10 цагийн үед нөгөө айлын гадаа уулзацгааж махыг нь таамбар луу нь зөөж өгсөн. Тэр мах авсан айл эхнэр нөхөр бололтой эхнэр нөхөр 2 махыг нь худалдаж авч байгаа бололтой байсан. Би яг хэдэн төгрөгөөр авч өгөлцсөнийг нь мэдээгүй. Тэгээд би машинаа аваад ажил руугаа явсан. Д*******н, Н******* нар миний Эрдэнэжаргал ахаас гуйж түр унаж байсан амьжиргаа цагаан машинаар нэг удаа л мах ачсан. Дахиж мах ачаагүй, надаас машин авч явсан удаа байхгүй. Надад 280,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /17-р хавтас 154-158-р тал/,
Гэрч Б.Насанбуянгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Д*******нгээс авсан махнаас хэрэглээнд нэг хааг нь хэрэглэсэн, үлдсэн махыг нь зарахад 1,300,000 төгрөг болж байсан. Д*******н миний өөрийн малын мах, мөнгөний хэрэг болоод зарж байна гэж хэлсэн. Д*******н 30 орчим насны хоёр эрэгтэй хүнтэй ирсэн. Би цуг ирсэн хоёр хүнийг харж байгаагүй танихгүй хүн байсан...”гэх мэдүүлэг /17-р хавтас 159-160-р тал/,
Гэрч Б.Алтанхуягийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...За би тийм машинтай хүн ирж мах өгснийг сaнаж байна. Би яг хэзээ гэдгийг нь тодорхой сайн санахгүй байна. 2022 оны 01 дүгээр сарын сүүлчээр шиг санагдаж байна. Дөрвөлжин хэлбэртэй микро автобус шиг загвартай цагаан өнгийн машинтай өндөр дүү туранхай залуу утсаар ярьж байгаад манай хаягаар ирж мах өгье гэсэн юм. Тэр залуутай хамт нэг махлаг эмэгтэй хамт ирсэн. Тэр залуу Цагаан-Уулаас ахынхаа зоориноос гуйж авсан юм. Би приус машин лизингээр аваад өр нэхэгдээд мөнгөний хэрэг гараад ахаасаа гуйж авч ирлээ. Манай ахад мах их хэмжээгээрээ байгаа болохоор гарал үүсэл нь ахад байгаа юм гэж хэлэхээр нь итгээд авсан...”гэх мэдүүлэг /17-р хавтас 163-164-р тал/,
Гэрч Н.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ж.Н******* гэдэг хүн бол миний ээжийн төрсөн дүү байгаа юм. Д*******нг бол сайн танихгүй. Н******* ахтай манайд ирээд байдаг юм. 2022 оны 02 дугаар сард шиг санагдаж байна. Н*******, Д*******н нар манайд ирээд Манай нөхөр Ш*******жийн машиныг гуйсан. Манай нөхөр ханиад хүрээд халуураад хэвтэж байсан болохоор машинаа өгөөд явуулсан. Манай нөхрийн машиныг Д*******н жолоодоод явсан. Тэгтэл маргааш өглөө нь 7 цаг болж байхад манайд манай хашааны гадаа Д*******н, Ж.Н******* ах нар ирсэн байсан. Тэгээд би машинаа авах гэтэл бид 2 хүнээс мах худалдаж авсан юм. Одоо айлд буулгачхаад машинаа ав гэхээр нь би Д*******нтэй хамт явж нэг танихгүй хаяг дээр очиж нэг танихгүй ченжид үхрийн мах өгч байсан...Тэгээд би гэртээ харьсан. Ямар нэгэн мөнгө өгөөгүй, хол яваагүй болохоор 20,000 төгрөгт түлш хийсэн. Манай нөхрийн Winita гэдэг нэртэй хойноо ачаа ачих зориулалттай микро автобус шиг машин байгаа...” гэх мэдүүлэг /17-р хавтас 170-171-р тал/ мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Д.Ш*******жийн хохирогч Г.Ц*******н амбаараас үхрийн мах буюу 24,140,000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.Д*******н, Д.Т*******, Ц.П*******н, Б.Б*******х нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4-р багийн нутгаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хохирогч М.Б*******нгийн 12 тооны адууг, хохирогч Д.Д*******агийн 1 тооны адууг тус тус хулгайлсан ба мал хулгайлах гэмт хэргийг олон тооны малыг бүлэглэн машин механизм ашиглаж үйлдэж, хохирогч Б*******нд 20,250,000 төгрөгийн, Д.Д*******ад 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар,
Шүүгдэгч Ц.П*******н, Ж.Н******* , Д.Т*******р нар бүлэглэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Баянгол хорооллын 2 дугаар гудамжны 6 тоотод байрлах хохирогч С.Шүрэнцэцэгийн байшингаас 2022 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 32 инчийн өнгөт зурагт, Монгол САТ станц, хар өнгийн хурган дотортой дээл, ногоон өнгийн хурган дотортой дээл монгол гутал, цааны годон гутал, пүүз, шатар, сувинер, бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,732,500 төгрөгийн хохирол учруулсан, Тосонцэнгэл сумын төвд байрлах хохирогч Д.Б*******нгийн байшингаас 2022 оны 03 дугаар сарын 12-ны шөнө 2 ширхэг хивсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 200,000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 03 дугаар сарын 10-ний өдрөөс 18-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутагт байрлах хохирогч А.Баасаннямын эзэмшлийн байшинд нэвтэрч, эд зүйл хулгайлж 855,000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Б.Энхбаатарын байшинд нэвтэрч эд зүйл хулгайлж, 11,100,000 төгрөгийн хохирол учруулсан, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутагт байрлах байшинд 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд нэвтэрч, хохирогч Б.П*******ийн эзэмшлийн гэрээс эд зүйл хулгайлж, 4,955,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч шүүгдэгч Б.Б*******х нь хохирогч М.Б*******нгийн 12 тооны адууг, хохирогч Д.Д*******агийн 1 тооны адууг бусадтай бүлэглэж хулгайлсан гэх үйлдэл холбогдол нь:
Шүүгдэгч О.Д*******нгийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би П*******нтэй хамт 2021 оны 12 дугаар сарын 20-д гаргаад одоо яг хэдний өөр байсныг нь санахгүй байна галт сумын машинд суугаад Төмөрбулаг суманд замдаа буусан. Тэгээд гол гараад хэсэг явж байтал айлын хэсэг адуу байсан. Тухайн үед орой харанхуй болсон байсан. Бид хоёр тэр адууг туугаад айлын хаваржааны хашаан дээр туугаад хээр морь, хүрэн морь 2 барьж аваад бид нэг, нэгээр унаад үлдсэн адууг хашаанаас гаргаад туугаад явсан. Тэдгээр адууг тууж яваад элстийн арын хогийн цэгийн тэнд адуугаа хаяад унаж явсан 2 морио адуунд нь тавиад аймаг руу орж ирсэн. Маргааш нь П*******н бид 2 Б*******хийнд очоод мотоциклыг нь гуйж аваад тэр мотоциклоор явж элстийн ар ороод тууж яваад ирсэн адуунаасаа хээр морь барьж аваад нядалсан. Махыг нь шуудайнд хийж ганзагалж оруулж ирээд П*******нгийнд амбаарт хийж орхисон. Маргааш нь би махыг ганцаараа авч гарж зараад 640,000 төгрөг болсон. ...тэгээд мөнгөө П*******нгийн авч очоод Пүүжий ахад 170,000 төгрөг өгсөн, өөрөө би 170,000 төгрөг авсан. Т******* мөнгө зээлээч гэхээр нь 100,000 төгрөг өгсөн. ...тэгээд маргааш нь адуугаа П*******н бид хоёр хогийн цэгийн тэндээс мотоциклоор туугаад хөх толгой руу гаргасан. Тэндээс би Т******* руу яриад найз ганц, хоёр адуу танайд аваачаад гаргачихмаар байна гэхэд Т******* найз нь одоо мөрөн орох гэж байна гэж хэлсэн. Пүүжий ах бид 3 далангийн ард уулзаад Т*******ыг би цааш нь мотоциклоороо сундлаад адуугаа туугаад явсан. П*******н аймаг ороод Б*******хтэй хамт гарч ирнэ гээд Мөрөн явсан. би Т*******той хамт адуугаа тууж очоод хашаанд нь хашчихаад байж байтал хойноос П*******н, Б*******х нар цагаан Приус-20 маркийн машинтай ирсэн. Бид нэг архи хувааж уугаад адуугаа нядалъя гээд гарсан. Хашсан адуунаас нэг азарга, нэг гүү гаргаад нядалж байтал машины гэрэл гараад ирж байгаа харагдахаар нь адуугаа гаргасан. П*******н, Б*******х 2 хашаа даваад зугтсан. Би тэндээ байж байгаад баригдсан. ...би бол Б*******хтэй янз бүхийн юм яриагүй. Пүүжий ах юу гэж ярьсан байсныг мэдэхгүй. Б*******хийг аваад ирнэ гээд явсан дагуулаад ирсэн. Тэгээд Б*******х нээх олон юм ярилгүй адуу нядлалцсан...Ц.П*******н бид 2 адууг тууж ирсэн. Тэгээд хогийн толгойд авчирч хоёрыг нь нядлаад бусад адууг нядлах газар байхгүй болохоор нь Д.Т*******той урд өдөр нь уулзаад хашаанд нь 2 адуу нядалчих уу гэж асуусан. Тэгэхэд наад адуу чинь асуудалгүй юм байгаа биз дээ гэхээр нь тийм гэж хэлсэн. Тэгээд 2 дахь өдөр Д.Т******* хүүтэйгээ аймаг руу орж явсан. Эхнэр нь аймагт байгаа гэж хэлсэн. Тэгээд хашаанд нь орж 2 адуу янзалсан. Д.Т*******ын хашаанд хоёр адуугаа янзалж байхад цагдаа ирсэн...П*******н бид хоёр адууг тууж ирсэн. Б*******нгийн 12 тооны адууг цаанаас тууж авч ирэхдээ П*******нтэй хамт ирсэн...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Т*******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манайд найз Д*******н Пүүжий гэх ахтай ирсэн. Миний тухайд бол Д*******н танай хашаанд 2 адуу нядалья хөлс мөнгийг нь өгнө гээд байхаар нь би хашаандаа адуу нядлахыг зөвшөөрсөн. ...Д*******н зүгээр зүгээр асуудал байхгүй хөгшин чинь иймээ тиймээ асуудал гарвал өөрөө асуудлаа даана гэж хэлсэн. ...маргааш нь харанхуй бүрий болж байхад Д*******н мотоциклоороо 10-аад тооны бараан адуу тууж ирсэн. Тэр адуугаа шууд манай хашаанд хашсан. ...тэгээд байж байтал манайхтай айл байдаг хадам ах Пүүжий мөрөнгөөс машинтай ирсэн. Пүүжий ахыг дагаж цагаан өнгийн приус-20 маркийн машинтай Б*******х, П*******н нар ирсэн. ...эхний адууг нядлаад хоёр дахь адууг янзалж байхад доороос 2 машины гэрэл гарч байсан. Гэрэл асаад дээшээ доошоо яваад байсан. ...гэртээ ороод сууж байтал гаднаас цагдаа Д*******нг барьчихсан орж ирсэн... Д*******н, П*******н нартай 12 тооны адуу Д*******агийн 1 тооны адуу гэж байна. Цагдаа ирэхэд би эд нарыг хулгай хийсэн гэж мэдсэн. Д*******н 2 адуу гаргах гэсэн юм гээд авч ирсэн. 10 гаруй тооны адуу ирснээс 2 тооны адууг гаргаж бусад нь үлдсэн. П*******н, Д*******н хоёр тууж ирсэн. Б*******хийг би сайн санахгүй. Д*******н Пүүжий ах хоёр сүүлд ирсэн... Би маргааш нь нийллэгтэй мөнгө байдаггүй гэсэн чинь Доржоо надад мөнгө зээлье гээд 100,000 төгрөг өгсөн...О.Д*******н, Ц.П*******н, Б.Б*******х нартай бүлэглэж Төмөрбулаг сумаас Дашцэрэнгийн 12 тооны адуу, н.Д*******агийн 1 тооны адуу авсан хэрэгт би яваагүй, гэртээ байж байсан. Хулгайн адуу гэж мэдээгүй. Цагдаа ирсний дараа мэдсэн… Би О.Д*******нтэй нийлж хулгай хийгээгүй. О.Д*******н 2 адуу хашаанд чинь нядалъя гэсэн. Тэгэхээр нь би энэ адуу чинь асуудалгүй юм байгаа биз дээ гэж хэлсэн. Тэгэхэд асуудалгүй гэж хэлээд манайд ирж адууг нядалсан. Би цуг хулгай хийж байгаагүй...”гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Б*******хийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би тухайн үед П*******нг гуйхаар нь олны өтгийн тийшээ айлын гадаа хүргэж өгсөн. Би тэнд хулгайн адуу мал хашсан байгааг ямар мэдсэн биш энэ зүйл ангийг зөвшөөрөхгүй байна...маргааш нь буюу 12 дугаар сарын 29-ний өдөр П*******н намайг дуудахаар нь гэрт нь очиход Үерт рүү явъя гэхээр нь би машинаараа П*******нтэй үерт рүү явсан. Тэгээд очиход Т*******ын хашаанд 10-аад тооны адуу хашаатай байсан. Тэдгээр адуунаас Т*******, Д*******н, П*******н бид нар барьж аваад азарга, гүү хоёр нядлаад янзалж байтал машины гэрэл гараад ирж яваа харагдсан. Би өмнө нь асуудалтай байсан болохоор хэрэг биш боллоо гэж бодоод хойшоо гараад зугтаасан...Олны өтөгт айлд очъё хүргээд өг гээд утасдаад гуйгаад байхаар нь хүргэж өгөх гэж очсон. Адууны талаар огт яриагүй...Намайг П*******н айлд хүргээд өгөөч гээд очиход 10 гаруй тооны адуу хашсан байсан. Би хэд гэдгийг сайн мэдэхгүй байна... ” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.П*******нгийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...би Д*******нгийн хамт 2021 оны 12 дугаар сарын 20-д гаргаад одоо яг өдрийг нь санахгүй байна. Галт суманд машинд суугаад Төмөрбулаг сумын Тээл бригадын голын зах дээр буусан. Тэгээд цаашаа явж байтал айлын 10 гаруй тооны адуу байсан. Тухайн үед орой харанхуй болсон байсан. Д*******н бид хоёр тэр адууг туугаад айлын хаваржааны хашаанд хашаад алаг морь, саарал морь 2 барьж аваад бид нэг, нэгээр нь унаад үлдсэн адууг туугаад Мөрөн сумын урд элстийн ард хогийн цэгийн тэнд орхисон...Унаж явсан морио Мөрөн сум руу дөхөж ирээд адуундаа буцаад очих байх гээд тавьсан. Маргааш нь Д*******н бид хоёр Б*******хийнд очоод мотоциклийг нь гуйж аваад тэр мотоциклоор явж элстийн ар ороод тууж ирсэн адуунаасаа хээр морь барьж аваад нядалсан. Махыг нь шуудайнд хийж ганзагалж орж ирээд манай амбаарт хийж орхисон. Тэгээд тэр оройноо Д*******н бид хоёр Т*******ынд очиж Д*******н Т*******той уулзаад тэднийд адуугаа тууж очиж 2 адуу янзалж авахаар болсон. Тэгээд маргааш нь тэр махыг ганцаараа авч яваад зараад 640,000 төгрөг боллоо гэсээр ирсэн. Тэр мөнгөнөөс 170,000 төгрөг авсан. Д*******н 170,000 төгрөг авсан. ...Т*******од 100,000 юм уу 150,000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгөөр нь архи авч уусан. Тэгээд маргааш нь адуугаа Д*******н бид 2 хогийн цэгийн тэндээс мотоциклоор туугаад хөх толгой руу гаргасан. Тэндээс орой бүрий болгоод Д*******н, Т******* 2 Т*******ынх руу тууж явсан. Би гэртээ ирээд Б*******хийг дуудаад араас нь цагаан өнгийн Приус-20 машинаар очсон. Бид нар 1 архи хувааж уугаад гарч хашаанд хашсан байсан адуунаас нэг хүрэн азарга, нэг хүрэн гүү барьж аваад унагаад нядалж байтал машины гэрэл гараад ирж байгаа харагдахаар нь Б*******х бид 2 хүн ирлээ гээд хаяад хашаа даваад зугтаасан...Б*******х яг Т*******ынд очоод хэрэгт оролцсон. Би Б*******хийг дуудаад Д*******н тэр 2 адууг туугаад явсан. Араас нь очиж янзлах ажил байна хүргээд өгөөч гээд хамт очоод тэнд архи уугаад адуу нядалсан... Би Д.Т*******ыг сайн танихгүй учраас тэр талаар огт яриагүй. Харин Б.Б*******хэд найз нь хоёр адуу гаргахаар болчихлоо. Адуугаа аваад ирье гээд хогийн толгойд байсан адууг тууж авч ирсэн. Тэгээд би Б.Б*******хэд хүнээс 2 адуу авсан юм янзалчихсан байгаа учраас очоод авалцаад өгөөч гээд гуйж авч явсан. Тэгээд очиход 2 адууг янзлаагүй байсан учраас бид 4 янзалж байхад цагдаа нар ирэхээр нь би Б.Б*******хийг зугтаарай гээд зугтаасан…Энэ дээр буруу ойлголцсон байна лээ. О.Д*******н бид хоёр адуугаа тууж ирээд хогийн жалганд үлдээчихсэн байж байгаад хээр морийг тэр жалгандаа янзлаад манайд авч ирж О.Д*******н махыг зарсан...хулгайн адуу гэдгийг Т*******, Б*******х нарт хэлээгүй. Өмнөх 2 адууг энэ хоёр мэдэхээс өмнө Д*******н бид хоёр зараад мөнгөө хувааж авсан...”гэх мэдүүлэг,
Гэрч Б.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д*******н Т******* Төгсөөгийн эхнэр Отгоо нар манайд өглөө орж ирэхдээ Д*******нгээс Отгоо 150,000 төгрөг авч байсан. Тэр мөнгийг зээлж байна гэл үү тиймэрхүү юм ярьж байсан. Би эд нарын нарийн ширийн асуудлыг нь нэг их мэддэггүй юм...” гэх мэдүүлэг (3-р хавтас 196-р тал) болон хавтас хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.Б*******хийн хохирогч М.Б*******нгийн 12 тооны адууг, хохирогч Д.Д*******агийн 1 тооны адууг бусадтай бүлэглэж хулгайлсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Харин шүүгдэгч Т******* нь хохирогч М.Б*******нгийн 12 тооны адууг, хохирогч Д.Д*******агийн 1 тооны адууг бусадтай бүлэглэж хулгайлсан гэх үйлдэл нь:
Шүүгдэгч О.Д*******нгийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би П*******нтэй хамт 2021 оны 12 дугаар сарын 20-д гаргаад одоо яг хэдний өөр байсныг нь санахгүй байна галт сумын машинд суугаад Төмөрбулаг суманд замдаа буусан. Тэгээд гол гараад хэсэг явж байтал айлын хэсэг адуу байсан. Тухайн үед орой харанхуй болсон байсан. Бид хоёр тэр адууг туугаад айлын хаваржааны хашаан дээр туугаад хээр морь, хүрэн морь 2 барьж аваад бид нэг, нэгээр унаад үлдсэн адууг хашаанаас гаргаад туугаад явсан. Тэдгээр адууг тууж яваад элстийн арын хогийн цэгийн тэнд адуугаа хаяад унаж явсан 2 морио адуунд нь тавиад аймаг руу орж ирсэн. Маргааш нь П*******н бид 2 Б*******хийнд очоод мотоциклыг нь гуйж аваад тэр мотоциклоор явж элстийн ар ороод тууж яваад ирсэн адуунаасаа хээр морь барьж аваад нядалсан. Махыг нь шуудайнд хийж ганзагалж оруулж ирээд П*******нгийнд амбаарт хийж орхисон. Маргааш нь би махыг ганцаараа авч гарж зараад 640,000 төгрөг болсон. ...тэгээд мөнгөө П*******нгийн авч очоод Пүүжий ахад 170,000 төгрөг өгсөн, өөрөө би 170,000 төгрөг авсан. Т******* мөнгө зээлээч гэхээр нь 100,000 төгрөг өгсөн. ...тэгээд маргааш нь адуугаа П*******н бид хоёр хогийн цэгийн тэндээс мотоциклоор туугаад хөх толгой руу гаргасан. Тэндээс би Т******* руу яриад найз ганц, хоёр адуу танайд аваачаад гаргачихмаар байна гэхэд Т******* найз нь одоо мөрөн орох гэж байна гэж хэлсэн. Пүүжий ах бид 3 далангийн ард уулзаад Т*******ыг би цааш нь мотоциклоороо сундлаад адуугаа туугаад явсан. П*******н аймаг ороод Б*******хтэй хамт гарч ирнэ гээд Мөрөн явсан. би Т*******той хамт адуугаа тууж очоод хашаанд нь хашчихаад байж байтал хойноос П*******н, Б*******х нар цагаан Приус-20 маркийн машинтай ирсэн. Бид нэг архи хувааж уугаад адуугаа нядалъя гээд гарсан. Хашсан адуунаас нэг азарга, нэг гүү гаргаад нядалж байтал машины гэрэл гараад ирж байгаа харагдахаар нь адуугаа гаргасан. П*******н, Б*******х 2 хашаа даваад зугтсан. Би тэндээ байж байгаад баригдсан. ...би бол Б*******хтэй янз бүхийн юм яриагүй. Пүүжий ах юу гэж ярьсан байсныг мэдэхгүй. Б*******хийг аваад ирнэ гээд явсан дагуулаад ирсэн. Тэгээд Б*******х нээх олон юм ярилгүй адуу нядлалцсан...Ц.П*******н бид 2 адууг тууж ирсэн. Тэгээд хогийн толгойд авчирч хоёрыг нь нядлаад бусад адууг нядлах газар байхгүй болохоор нь Д.Т*******той урд өдөр нь уулзаад хашаанд нь 2 адуу нядалчих уу гэж асуусан. Тэгэхэд наад адуу чинь асуудалгүй юм байгаа биз дээ гэхээр нь тийм гэж хэлсэн. Тэгээд 2 дахь өдөр Д.Т******* хүүтэйгээ аймаг руу орж явсан. Эхнэр нь аймагт байгаа гэж хэлсэн. Тэгээд хашаанд нь орж 2 адуу янзалсан. Д.Т*******ын хашаанд хоёр адуугаа янзалж байхад цагдаа ирсэн...П*******н бид хоёр адууг тууж ирсэн. Б*******нгийн 12 тооны адууг цаанаас тууж авч ирэхдээ П*******нтэй хамт ирсэн...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Т*******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр манайд найз Д*******н Пүүжий гэх ахтай ирсэн. Миний тухайд бол Д*******н танай хашаанд 2 адуу нядалъя хөлс мөнгийг нь өгнө гээд байхаар нь би хашаандаа адуу нядлахыг зөвшөөрсөн. ...Д*******н зүгээр зүгээр асуудал байхгүй хөгшин чинь иймээ тиймээ асуудал гарвал өөрөө асуудлаа даана гэж хэлсэн. ...маргааш нь харанхуй бүрий болж байхад Д*******н мотоциклоороо 10-аад тооны бараан адуу тууж ирсэн. Тэр адуугаа шууд манай хашаанд хашсан. ...тэгээд байж байтал манайхтай айл байдаг хадам ах Пүүжий мөрөнгөөс машинтай ирсэн. Пүүжий ахыг дагаж цагаан өнгийн приус-20 маркийн машинтай Б*******х, П*******н нар ирсэн. ...эхний адууг нядлаад хоёр дахь адууг янзалж байхад доороос 2 машины гэрэл гарч байсан. Гэрэл асаад дээшээ доошоо яваад байсан. ...гэртээ ороод сууж байтал гаднаас цагдаа Д*******нг барьчихсан орж ирсэн... Д*******н, П*******н нартай 12 тооны адуу Д*******агийн 1 тооны адуу гэж байна. Цагдаа ирэхэд би эд нарыг хулгай хийсэн гэж мэдсэн. Д*******н 2 адуу гаргах гэсэн юм гээд авч ирсэн. 10 гаруй тооны адуу ирснээс 2 тооны адууг гаргаж бусад нь үлдсэн. П*******н, Д*******н хоёр тууж ирсэн. Б*******хийг би сайн санахгүй. Д*******н Пүүжий ах хоёр сүүлд ирсэн... Би маргааш нь нийллэгтэй мөнгө байдаггүй гэсэн чинь Доржоо надад мөнгө зээлье гээд 100,000 төгрөг өгсөн...О.Д*******н, Ц.П*******н, Б.Б*******х нартай бүлэглэж Төмөрбулаг сумаас Дашцэрэнгийн 12 тооны адуу, н.Д*******агийн 1 тооны адуу авсан хэрэгт би яваагүй, гэртээ байж байсан. Хулгайн адуу гэж мэдээгүй. Цагдаа ирсний дараа мэдсэн… Би О.Д*******нтэй нийлж хулгай хийгээгүй. О.Д*******н 2 адуу хашаанд чинь нядалъя гэсэн. Тэгэхээр нь би энэ адуу чинь асуудалгүй юм байгаа биз дээ гэж хэлсэн. Тэгэхэд асуудалгүй гэж хэлээд манайд ирж адууг нядалсан. Би цуг хулгай хийж байгаагүй...”гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Б.Б*******хийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би тухайн үед П*******нг гуйхаар нь олны өтгийн тийшээ айлын гадаа хүргэж өгсөн. Би тэнд хулгайн адуу мал хашсан байгааг ямар мэдсэн биш энэ зүйл ангийг зөвшөөрөхгүй байна...маргааш нь буюу 12 дугаар сарын 29-ний өдөр П*******н намайг дуудахаар нь гэрт нь очиход Үерт рүү явъя гэхээр нь би машинаараа П*******нтэй үерт рүү явсан. Тэгээд очиход Т*******ын хашаанд 10-аад тооны адуу хашаатай байсан. Тэдгээр адуунаас Т*******, Д*******н, П*******н бид нар барьж аваад азарга, гүү хоёр нядлаад янзалж байтал машины гэрэл гараад ирж яваа харагдсан. Би өмнө нь асуудалтай байсан болохоор хэрэг биш боллоо гэж бодоод хойшоо гараад зугтаасан...Олны өтөгт айлд очъё хүргээд өг гээд утасдаад гуйгаад байхаар нь хүргэж өгөх гэж очсон. Адууны талаар огт яриагүй...Намайг П*******н айлд хүргээд өгөөч гээд очиход 10 гаруй тооны адуу хашсан байсан. Би хэд гэдгийг сайн мэдэхгүй байна... ” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.П*******нгийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...би Д*******нгийн хамт 2021 оны 12 дугаар сарын 20-д гаргаад одоо яг өдрийг нь санахгүй байна. Галт суманд машинд суугаад Төмөрбулаг сумын Тээл бригадын голын зах дээр буусан. Тэгээд цаашаа явж байтал айлын 10 гаруй тооны адуу байсан. Тухайн үед орой харанхуй болсон байсан. Д*******н бид хоёр тэр адууг туугаад айлын хаваржааны хашаанд хашаад алаг морь, саарал морь 2 барьж аваад бид нэг, нэгээр нь унаад үлдсэн адууг туугаад Мөрөн сумын урд элстийн ард хогийн цэгийн тэнд орхисон...Унаж явсан морио Мөрөн сум руу дөхөж ирээд адуундаа буцаад очих байх гээд тавьсан. Маргааш нь Д*******н бид хоёр Б*******хийнд очоод мотоциклийг нь гуйж аваад тэр мотоциклоор явж элстийн ар ороод тууж ирсэн адуунаасаа хээр морь барьж аваад нядалсан. Махыг нь шуудайнд хийж ганзагалж орж ирээд манай амбаарт хийж орхисон. Тэгээд тэр оройноо Д*******н бид хоёр Т*******ынд очиж Д*******н Т*******той уулзаад тэднийд адуугаа тууж очиж 2 адуу янзалж авахаар болсон. Тэгээд маргааш нь тэр махыг ганцаараа авч яваад зараад 640,000 төгрөг боллоо гэсээр ирсэн. Тэр мөнгөнөөс 170,000 төгрөг авсан. Д*******н 170,000 төгрөг авсан. ...Т*******од 100,000 юм уу 150,000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгөөр нь архи авч уусан. Тэгээд маргааш нь адуугаа Д*******н бид 2 хогийн цэгийн тэндээс мотоциклоор туугаад хөх толгой руу гаргасан. Тэндээс орой бүрий болгоод Д*******н, Т******* 2 Т*******ынх руу тууж явсан. Би гэртээ ирээд Б*******хийг дуудаад араас нь цагаан өнгийн Приус-20 машинаар очсон. Бид нар 1 архи хувааж уугаад гарч хашаанд хашсан байсан адуунаас нэг хүрэн азарга, нэг хүрэн гүү барьж аваад унагаад нядалж байтал машины гэрэл гараад ирж байгаа харагдахаар нь Б*******х бид 2 хүн ирлээ гээд хаяад хашаа даваад зугтаасан...Б*******х яг Т*******ынд очоод хэрэгт оролцсон. Би Б*******хийг дуудаад Д*******н тэр 2 адууг туугаад явсан. Араас нь очиж янзлах ажил байна хүргээд өгөөч гээд хамт очоод тэнд архи уугаад адуу нядалсан... Би Д.Т*******ыг сайн танихгүй учраас тэр талаар огт яриагүй. Харин Б.Б*******хэд найз нь хоёр адуу гаргахаар болчихлоо. Адуугаа аваад ирье гээд хогийн толгойд байсан адууг тууж авч ирсэн. Тэгээд би Б.Б*******хэд хүнээс 2 адуу авсан юм янзалчихсан байгаа учраас очоод авалцаад өгөөч гээд гуйж авч явсан. Тэгээд очиход 2 адууг янзлаагүй байсан учраас бид 4 янзалж байхад цагдаа нар ирэхээр нь би Б.Б*******хийг зугтаарай гээд зугтаасан…Энэ дээр буруу ойлголцсон байна лээ. О.Д*******н бид хоёр адуугаа тууж ирээд хогийн жалганд үлдээчихсэн байж байгаад хээр морийг тэр жалгандаа янзлаад манайд авч ирж О.Д*******н махыг зарсан...хулгайн адуу гэдгийг Т*******, Б*******х нарт хэлээгүй. Өмнөх 2 адууг энэ хоёр мэдэхээс өмнө Д*******н бид хоёр зараад мөнгөө хувааж авсан...”гэх мэдүүлэг,
Гэрч Б.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д*******н Т******* Төгсөөгийн эхнэр Отгоо нар манайд өглөө орж ирэхдээ Д*******нгээс Отгоо 150,000 төгрөг авч байсан. Тэр мөнгийг зээлж байна гэл үү тиймэрхүү юм ярьж байсан. Би эд нарын нарийн ширийн асуудлыг нь нэг их мэддэггүй юм...” гэх мэдүүлэг (3-р хавтас 196-р тал) болон хавтас хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй,
Шүүгдэгч Д.Т*******рын шүүгдэгч Ц.П*******н, Ж.Н******* нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Баянгол хорооллын 2 дугаар гудамжны 6 тоотод байрлах хохирогч С.Шүрэнцэцэгийн байшингаас 2022 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 32 инчийн өнгөт зурагт, Монгол САТ станц, хар өнгийн хурган дотортой дээл, ногоон өнгийн хурган дотортой дээл монгол гутал, цааны годон гутал, пүүз, шатар, сувинер, бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,732,500 төгрөгийн хохирол учруулсан, Тосонцэнгэл сумын төвд байрлах хохирогч Д.Б*******нгийн байшингаас 2022 оны 03 дугаар сарын 12-ны шөнө 2 ширхэг хивсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 200,000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 03 дугаар сарын 10-ний өдрөөс 18-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутагт байрлах хохирогч А.Баасаннямын эзэмшлийн байшинд нэвтэрч, эд зүйл хулгайлж 855,000 төгрөгийн хохирол учруулсан, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Б.Энхбаатарын байшинд нэвтэрч эд зүйл хулгайлж, 11,100,000 төгрөгийн хохирол учруулсан, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутагт байрлах байшинд 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд нэвтэрч, хохирогч Б.П*******ийн эзэмшлийн гэрээс эд зүйл хулгайлж, 4,955,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүд нь:
Шүүгдэгч Д.Т*******рын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би эрүүгийн мөрдөн байцаагч нартай муудалцсан. Тэгээд намайг чамайг хулгайч нартай явуулна гэж хэлсэн. Надаас Ц.П*******н болон эхнэр нь уучлалт гуйсан. Эдгээр үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.П*******н, Ж.Н******* нартай бүлэглэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас хохирогч н.Шүрэнцэцэгийн, хохирогч М.Б*******нгийн байшинд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэх үйлдлийн тухайд Ц.П*******н эхнэртэйгээ хүргэнийдээ очиж золгоно гээд Ж.Н*******, Ц.П*******н, Ц.П*******нгийн эхнэр бид 4 хамт явсан. Би Ц.П*******нгийн эхнэр бид хоёр машиндаа сууж байтал хүргэнийх гэртээ байхгүй байна гэж хэлсэн. Гэрийнх нь гадаа буулгаж өгөөд явсан. Би бусдын орон байранд нэвтрээгүй. Ц.П*******н, Ж.Н******* нартай бүлэглэн Их-Уул сумаас н.П*******, н.Баасанбаяр, н.Энхбаатар нарын байшинд нэвтэрч эд зүйл хулгайлсан гэх үйлдлийн тухайд би Саахарын рашаан явж байхад Ж.Н*******, Ц.П*******н хоёр Их-Уул сумын гуанз дээр буугаад үлдсэн. Би цаашаа гэгээн цагаан өдөр хөдөлсөн. Тэгээд буцахдаа хүнээс мөнгө авчхаад хүний мотоциклийг гуйж аваад явна гэж хэлсэн. Тэгээд би Сахарын рашаан орчхоод шөнө 11 цагийн үед буцаж байхад нөгөө мотоциклийг хүн авчихсан байна. Та буцахдаа аваад явчхаач гэсэн. Тэгээд би замаараа аваад гэрийнх нь гадаа буулгах гэтэл Ц.П*******н, Ж.Н******* хоёр нэлээн согтуу хоорондоо алалцчих гээд Ж.Н******* төмөр барьчихсан, Ц.П*******н архины шил барьчихсан байхаар нь хүн амьтан харчих юм болов уу гэж бодоод Ц.П*******нг эхнэртэй нь гэрт нь оруулж өгөөд явсан. Явсны дараа яасныг мэдэхгүй. Машин дотор эд зүйл, хуучин хувцас байхаар нь энэ юмаа ав гэсэн чинь Ц.П*******н Ж.Н*******нх гэж хэлсэн. Тэгэхлээр нь хог руу хаялаа шүү гэсэн чинь хая хая гэсэн. Бусдын орон байранд нэвтэрсэн гэж үзээд байгааг гайхаж байна...Мөнгөн аяга, годон гутал худалдаж авсан. Орон байрны эд зүйл гэдгийг мэдээгүй...гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.П*******нгийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Н*******той бүлэглэж эд зүйл авсантай маргаангүй. Н*******той бүлэглэж Борын гэрээс эд зүйл авсан, Тосонцэнгэл сумын Шүрэнцэцэгийн байшингаас эд зүйл, Б*******нгийн байшингаас эд зүйл авсан. ...Тухайн үед Т*******р, Н******* мөн манай эхнэр Отгонбаяр бид 4 Тосонцэнгэл сумын төвийн наадхан талд байдаг хүргэнийд очих санаа зорилготой явсан. Тэгээд шөнө болчхоод хүргэний гэрийг олж чадалгүй Тосонцэнгэл сумын төв ороод 2 айл руу орж хулгай хийсэн. Тэр 2 айл руу ороход Н******* хамт орсон. Т*******р ороогүй. Н******* бид хоёр хулгайн эд зүйлээ Т*******рын машинд ачсан. Мөрөнд буцаж ирээд Тосонцэнгэл сумаас хулгайлсан эд юмаа манай хашаанд аваачиж буулгасан...Н******* монгол гутлыг нь авсан. Уг айл руу Н******* бид хоёр орсон. Мөн дээрээс нь 1 ширхэг мөнгөн хазаар, 4 ширхэг мөнгөн зоос, одон медалийг Тосонцэнгэл, Их-Уул сумын аль айлаас авснаа би санахгүй байна. Уг эд зүйлийг Т*******р авсан... Их-Уул сумын төвд байх айлын байшингийн хаалганы цоожийг эвдэлж дотроос нь монгол гутал 2 ширхэг 1 хос, зурагт 1 ширхэг, манан хөөрөг 1 ширхэг, 2 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг авсан. Уг эд зүйлсээс Т*******р зурагт, 2 ширхэг мөнгөн аяга, хөөргийг авсан. Н******* монгол гутлыг нь авсан. Уг айл руу Н******* бид хоёр орсон... Эхлээд Тосонцэнгэл рүү явахад Тосонцэнгэл сумын наана манай нэг хүргэнийх байдаг учраас тэднийд очно гээд Д.Т*******рт бензин хийж өгөөд явсан. Тэгэхэд Ж.Н******* бас хамт явахаар болсон. Тэгээд бид нар нэлээн архи уусан байсан учраас би хойд талын суудал дээр унтчихсан. Эхнэр урд суудал дээр унтчихсан байсан. Тэгээд нэг мэдэхэд Тосонцэнгэл сумын төв орчихсон байсан. Намайг нэг хүн татаад цохиод байхаар нь сэрсэн чинь Ж.Н******* байсан. Тэгтэл Ж.Н******* ийшээ айлд очъё гэхээр нь нөгөө хоёрыг гудамжинд үлдээчхээд явсан. Тэр үед манай эхнэр урд суудалд дээр унтсан, Д.Т*******р машин барьж явсан. Дараа нь Их-Уул явахад Ж.Н******* бид хоёр манайх байж байхад Д.Т*******р Саахарын рашаанд явах гэсэн юм чинь ах нь ганцаараа болчхоод байна гэсэн. Тэгээд манай хаалган дээр машин сигналдахаар нь Ж.Н******* бид хоёр хамт явахаар болоод гарсан. Тэгээд бид гурав ийшээ явж байгаад Их-Уулын гуанзад орсон. Тэгээд нэг шил архи авч уусан. Гуанзны жорлонгийн хажууд Ж.Н******* бид хоёр маргалдахад Д.Т*******р Саахарын рашаандаа явлаа гээд бид хоёрыг тэнд үлдээсэн...Тэгэхлээр нь бид хоёр төв ороод 3 айл ухсан. Тэгээд Д.Т*******р руу залгасан чинь рашаан руугаа яваад ирж байна гэсэн. Тэгээд бид хоёр байгаа газартаа дуудаад бид хоёрыг ирж авсан...Би өөрт холбогдолтой хийсэн хэргүүдээ бүгдийг нь хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Ж.Н*******г орох оронгүй танайд хэргээ шийдүүлэх гэсэн юм гэхээр нь гэр орондоо байлгасандаа гэмшиж байна. Би өмнө нь орон байрны хулгай хийж байгаагүй. Ж.Н*******той нийлж, Ж.Н*******т ятгагдаж ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Ж.Н*******г би танихгүй гэж огт хэлээгүй. Ж.Н*******той өмнө нь ял эдэлж байсан гэж мэдүүлсэн байгаа. Ж.Н******* хойно хоригдож байхдаа ч цагдаа дээр байцаагдаж байхдаа ч Д.Т*******рыг хоёулаа татна шүү гэж хашхичиж байсан. Их-Уул сум дээр хамгийн сүүлийн байшинд Д.Т*******рыг орсон гэж хэлнэ шүү. Хашаан дотор юм овоолчихсон байж байгаад ачсан гэж хэлье. Тэгвэл Д.Т*******р гарах гарцгүй болно шүү гэж О.Д*******нгээр дамжуулж над руу хашхируулсан байсан. Хоригдож байсан хүмүүс бүгд л мэдэж байгаа намайг тэгж дарамталж байсныг. Тэгж хэлэхгүй бол хойшоо харсан шорон руу аваад очно шүү. Нэг шоронд очно шүү дээ. Мэдэж байгаа биз дээ гэж хэлж байсан. Д.Ш*******жийг хүртэл надад мөнгө өгөхгүй бол орон байрны хэргээр татна шүү гэж хүртэл дарамталж байсан. Дандаа тэгж нэг шоронд очно гэж дарамталдаг. Ж.Н*******той хамт орон байрны хулгай хийсэндээ гэмшиж байна. Би энэ хүнтэй нийлж орон байранд орж хулгай хийсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...”гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ж.Н*******н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн. “...би эдгээр хэргүүдийг хүлээн зөвшөөрч байна. Би Төөвөө буюу Т*******р, П*******н нартай хамт Т*******рын цагаан өнгийн Приус-30 маркийн машинаар 2 удаа явсан...Тосон явах гэж байхад Ц.П*******нгийн эхнэр айлд очно гэж байсан. Яг айлд орохдоо П*******н бид хоёр орсон...Тэр машинаар эхний өдөр Тосонцэнгэл сумын төв орж 2 айл руу орж хулгай хийсэн. П*******н бид хоёр байшин руу ороод Т*******р гадаа хүн хараад бид хоёрын авч өгсөн юмыг аваад машиндаа хийдэг байсан. ... Тосонцэнгэл сумаас цааш яваад Их-Уул сум орж 3-аас 4 эзэнгүй айлд орсон. Яг ямар айлаас юу авснаа ялгаж салгаж чадахгүй байна. Ямартай ч 5 ширхэг хивс, 3 ширхэг үстэй дээл, 3 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хазаар, 1 ширхэг 39 инчийн хар өнгийн зурагт, орчин үеийн хөөрөг зэргийг авсан. Дээрх айлуудаар орохдоо Ц.П*******н хаалга цоожийг эвдэж орсон. Т*******р гадаа машиндаа хүн харж үлдэж байсан. Тосонцэнгэл, Их-Уул сумдын айлуудаас хулгай хийсэн зүйлсээс би нэг хурган дотортой бор торгон дээл, годон гутал зэргийг авсан. Бусдыг нь Т*******р, Н******* нар хувааж авсан. Миний мэдэж байгаагаар Т*******р нь мөнгөн хазаар, зурагт зэргийг авч байгаа харагдсан...гэх мэдүүлгүүдээр болон хавтас хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар тус тус тогтоогдохгүй байх тул шүүх эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгч Д.Т*******, Д.Т*******р нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч О.Д*******н, Ц.П*******н нар нь бүлэглэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4-р багийн нутгаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хохирогч М.Б*******нгийн 12 тооны адууг, хохирогч Д.Д*******агийн 1 тооны адууг хулгайлж, Мөрөн сумын Элстийн арын хогийн цэгийн тэнд тууж ирсэн ба тууж ирсэн адуунаасаа хээр морь нядалж, шүүгдэгч О.Д*******н нь тухайн адууны махаа 640,000 төгрөгөөр зарж борлуулж, орлогоосоо 100,000 төгрөгийг шүүгдэгч Д.Т*******од өгөхөд түүнийг авсан үйл баримт,
Шүүгдэгч Ц.П*******н, Ж.Н******* нар нь бүлэглэж 2022 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд хохирогч С.Шүрэнцэцэгийн байшингаас 32 инчийн өнгөт зурагт, Монгол САТ станц, хар өнгийн хурган дотортой дээл, ногоон өнгийн хурган дотортой дээл монгол гутал, цааны годон гутал, пүүз, шатар, сувинер, бүтээлэг зэрэг эд зүйлийг, хохирогч Д.Б*******нгийн байшингаас 2 ширхэг хивсийг, 2022 оны 03 дугаар сарын 9-ний өдрөөс 18-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутагт байрлах хохирогч А.Баасаннямын эзэмшлийн байшингаас 855,000 төгрөгийн эд зүйлийг, хохирогч Б.Энхбаатарын байшингаас 11,100,000 төгрөгийн эд зүйлийг, хохирогч Б.П*******ийн эзэмшлийн гэрээс 4,955,000 төгрөгийн эд зүйлийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан ба тухайн хулгайлан авсан эд зүйлээс шүүгдэгч Д.Т*******р нь зурагт, мөнгөн аяга, мөнгөн хазаар, годон гутал, хөөрөг, 4 ширхэг мөнгөн зоос, одон медаль зэргийг шүүгдэгч Д.Т*******рт өгөхөд авсан үйл баримт тус тус тогтоогдож байна.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг. Хулгайлах гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байдаг.
Харин шүүгдэгч Д.Т*******, Д.Т*******р нар нь хулгайлах гэмт хэргийн шинжгүйгээр, шунахайн сэдэлтээр гэмт хэргийн *******ас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж шүүгдэгч Д.Т******* нь 100,000 төгрөгийг, шүүгдэгч Д.Т*******р нь зурагт, мөнгөн аяга, мөнгөн хазаар, годон гутал, хөөрөг, 4 ширхэг мөнгөн зоос, одон медаль зэргийг тус тус авсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч Д.Т*******, Д.Т*******р нарын үйлдэл нь эдийн засгийн гэмт хэргийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Т*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон, шүүгдэгч Д.Т*******рт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Н*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч О.Д*******нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Б.Б*******хэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар,
Шүүгдэгч Л.Б*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Ж.Н*******, О.Д*******н, Б.Б*******х, Л.Б******* нарын хулгайлах, мал хулгайлах гэмт хэргийг тус тусад нь зүйлчилж ирүүлсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ж.Н*******, О.Д*******н, Б.Б*******х, Л.Б******* нар нь хулгайлах, мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн байхад бусад хулгайлах, мал хулгайлах үйлдэлтэй нэгтгэн хамгийн хүндээр нь зүйлчилж ирүүлээгүй байна.
Иймд шүүгдэгч Ж.Н*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,
Шүүгдэгч О.Д*******нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,
Шүүгдэгч Б.Б*******хэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэг болгон,
Шүүгдэгч Л.Б*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ж.Н*******, Л.Б*******тай бүлэглэн 2022 оны 02 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 45-24-тоотод хохирогч Г.Намсрайдоржийн эзэмшлийн байшингийн цонхыг хөшин орж 5 ширхэг хивс, 49 инчийн зурагт, виски, архи зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 4, 362, 000 төгрөгийн хохирол учруулсан ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Шүүгдэгч Ж.Н*******, Ц.П*******нтэй бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн 35 дугаар гудамж 16 тоот хашаанд байрлах хохирогч Ц.Бямбадалайгийн гэрээс 2022 оны 03 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө хурган дотортой эрэгтэй, эмэгтэй үстэй дээл, орчин цагийн дунд гарын мөнгөн аяга, хуучин цагийн мөнгөн аяга, булган лоовууз малгай, орчин цагийн хөөрөг, шар дурдан бүс, хүүхдийн хувцасны цүнх, эмэгтэй хүний арьсан цүнх, ууттай чихэр, 16 инчийн Самсунг маркийн нөүтбүүк, мөнгөн хослол, шүүрэн шигтгээтэй мөнгөн бугуйвч, мөнгөн зүүлт, ээмэг бөгжний сав зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,246,000 төгрөгийн хохирол учруулсан ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Шүүгдэгч Ж.Н*******, Ц.П*******нтэй бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 43 дугаар гудамж 16 тоот хашаанд байрлах хохирогч Д.Борын байшингаас 2022 оны 03 дугаар сарын 08-ны үед калибр бууны сум 25 ширхэг, дунд гарын мөнгө аяга, төмөр тэмдэг, дунд гарын мөнгөн аяга, Самсунг С-7 маркийн гар утас зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 730,900 төгрөгийн хохирол учруулсан ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Шүүгдэгч Ж.Н******* нь Ц.П*******нтэй бүлэглэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Баянгол хорооллын 2 дугаар гудамжны 6 тоотод байрлах хохирогч С.Шүрэнцэцэгийн байшингаас 2022 оны 03 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 32 инчийн өнгөт зурагт, Монгол САТ станц, хар өнгийн хурган дотортой дээл, ногоон өнгийн хурган дотортой дээл монгол гутал, цааны годон гутал, пүүз, шатар, сувинер, бүтээлэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 4,732,500 төгрөгийн хохирол учруулсан ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Шүүгдэгч Ж.Н******* нь Ц.П*******нтэй бүлэглэн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төвд байрлах хохирогч Д.Б*******нгийн байшингаас 2022 оны 03 дугаар сарын 12-ны шөнө 2 ширхэг хивсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 200,000 төгрөгийн хохирол учруулсан ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Шүүгдэгч Ж.Н*******, Ц.П*******нтэй бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 15-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутагт байрлах хохирогч Б.Энхбаатарын байшинд нэвтэрч эд зүйл хулгайлж, 11.100.000 төгрөгийн хохирол учруулсан, ба уг гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Шүүгдэгч Ж.Н******* нь Ц.П*******нтэй бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 10-ний өдрөөс 18-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутагт байрлах хохирогч А.Баасаннямын эзэмшлийн байшинд нэвтэрч, эд зүйл хулгайлж 855,000 төгрөгийн хохирол учруулсан, ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Шүүгдэгч Ж.Н******* нь Ц.П*******нтэй бүлэглэн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 1 дүгээр багийн нутагт байрлах байшинд 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 16-ны өдрийн хооронд нэвтэрч, хохирогч Б.П*******ийн эзэмшлийн гэрээс эд зүйл хулгайлсан, 4,955,000 төгрөгийн хохирол учруулсан, ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Шүүгдэгч Ж.Н******* нь О.Д*******нтэй бүлэглэн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 3 дугаар багийн хохирогч Г.Ц*******н эзэмшлийн амбаарт нэвтэрч үхрийн сүвээтэй цул гуя 17 ширхэг, үхрийн хүзүү, сэрээтэй хаа 8 ширхэг, үхрийн ууц нууртай гуя 9 ширхэг, үхрийн хавиргатай хаа 13 ширхэг, үхрийн өвчүү 8 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 24,140,000 төгрөгийн хохирол учруулсан ба хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Шүүгдэгч Ж.Н******* нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэс” баарнаас хохирогч Ц.Одхүүгийн гар утас цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 557,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ж.Н******* нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг 21-09 тоотоос 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэн Л.Түвшинжаргалын эзэмшлийн гар утсыг түүний эзгүй хойгуур хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 346,900 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч Ж.Н******* нь 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт Т.Б*******нтай хувийн таарамжгүй харилцааны *******ас маргалдаж *******ар гарын шуу хэсэгт нь заазуураар хатгаж зүүн шуунд шарх бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ж.Н******* нь 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар хороо 9 тоотод иргэн Х.Д*******агийн гэрт хууль бусаар нэвтэрч гэрээс мөнгөн аяга, мөнгөн халбага зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,560,000 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Шүүгдэгч Ж.Н******* нь 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багт байрлах “White house” нэртэй зочид буудалд амарч байсан Ч.Энхтөр, Б.Энхсайхан, Б.Мягмарчулуун нарын гар утсыг хулгайлан бусдад 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ж.Н******* нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 17-22 тоот хашаанд байрлах хохирогч С.Баасанцэрэнгийн өвлийн байшингаас 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үхрийн хүзүүтэй хаа, ууцтай гуя, дангаараа гуя, өвчүү зэрэг махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,847,500 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,
Шүүгдэгч Ж.Н******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 17-03 тоотод хохирогч Ц.П*******нтэй хэрүүл маргаан үүсгэж, *******ар түүний биед хутгаар цээж, зүүн суга, зүүн шанаа хэсэгт зүсэж шарх, зүүн нүдний зовхинд гараар цохиж цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ж.Н*******, О.Д*******н, Ц.П*******н, Д.Ш*******ж, Л.Б*******, Д.Т*******р нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Г.Намсрайдоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /16-р хавтас 49-50-р тал,
Гэрч Н.Мөнхдөлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /16-р хавтас 55-56-р тал/,
Гэрч Ц.П*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /16-р хавтас, 57-59-р тал/,
Гэрч Т.Б*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /16-р хавтас 51-53-р тал/,
Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /16-р хавтас 73-74-р тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /16-р хавтас /16-р хавтас 124-126-р тал/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /13-р хавтас 105-р тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13-р хавтас 108-111-р тал/,
Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13-р хавтас 112-116-р тал/,
Эд зүйл, баримт бичиг, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13-р хавтас 117-118-р тал/,
Хохирогч Ц.Бямбадалайгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /13-р хавтас 123-125, 128-129-р тал/,
Ашид-Билгүүн ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Ч.Жамьяны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ТХҮ-622/3338 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /13-р хавтас, 142-147-р тал/,
Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13-р хавтас, 213-р тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /15-р хавтас 247-248-р тал/,
Хохирогч Д.Борын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /16-р хавтас, 02-03-р тал/,
Ашид-Билгүүн ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Ч.Жамьяны 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн ТХҮ-622/3540 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /16-р хавтас 17-18-р тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /16-р хавтас 35-39-р тал/ зэргийг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /14-р хавтас 35-36-р хавтас/,
Хохирогч С.Шүрэнцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /14-р хавтас 41-42-р тал/,
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /14-р хавтас 181-182-р тал/,
Ашид-Билгүүн ХХК-ны хөрөнгийн үнэлгээчин Ч.Жамьяны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ТХҮ-622/3306 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /14-р хавтас 71-76-р тал/,
Эд зүйл/ эд мөрийн баримт/-ийг хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 205-206-р хавтас/,
Эд зүйл/ эд мөрийн баримт/ тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13-р хавтас 210-р хавтас/,
Эд зүйл/барим, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /14-р хавтас 227-231-р хавтас/,
Хохирогч Д.Б*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /14-р хавтас 83, 245-р тал/,
Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2245617200284 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /15-р хавтас 20-21-р тал/,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /15-р хавтас 5-6-р тал/,
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /15-р хавтас 4-р тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /15-р хавтас 44-45-р тал/,
Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /12-р хавтас 42-р тал/ зэргийг,
Гэмт хэргийн талаарх, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /15-р хавтас 205-206-р тал/,
Хохирогч Б.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /15-р хавтас 209-210-р тал/,
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /15-р хавтас 211-р тал/,
Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гаргасан ТХҮ-622/3310 дугаартай үнэлгээний тайлан /15-р хавтас 229-235-р хавтас/,
Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 205-206-р хавтас/ зэргийг,
Хохирогч А.Баасаннямын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /15-р хавтас 162-р тал/,
Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гаргасан ТХҮ-622/3323 дугаартай үнэлгээний тайлан /15-р хавтас 184-186-р тал/,
Нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /15-р хавтас 163-р тал/,
Эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 205-206-р хавтас/ зэргийг,
Хохирогч Б.П*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /13-р хавтас 217-р тал/,
Гэрч Ц.Энхбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /13-р хавтас 225-226-р тал/,
Гэрч Б.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /13-р хавтас 233-235-р тал/,
Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргасан ТХҮ-622/3311 дугаартай үнэлгээний тайлан /13-р хавтас 250, 14-р хавтас 1-4-р тал/,
Эд зүйл/ эд мөрийн баримт/-ийг хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13-р хавтас 205-206-р хавтас/,
Эд зүйл/ эд мөрийн баримт/ гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /13-р хавтас 209-р хавтас/,
Эд зүйл/ эд мөрийн баримт/ тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13-р хавтас 210-р хавтас/,
Эд зүйл /барим, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /14-р хавтас 227-231-р хавтас/ зэргийг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /17-р хавтас 117-р хавтас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /17-р хавтас 118-121-р хавтас/,
Хохирогч Г.Ц*******н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /17-р хавтас 125-126, 129-130-р тал/,
Гэрч Ш.Мөнх-Ирээдүйн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /17-р хавтас 154-158-р тал/,
Гэрч Б.Насанбуянгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /17-р хавтас 163-164-р тал/,
Гэрч Н.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /17-р хавтас 170-171-р тал/,
Ихэрмөрөн-аудит ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан 2245617200246 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /17-р хавтас 177-178-р тал/ зэргийг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /15-р хавтас 41-42-р тал/,
Хохирогч Ц.Одхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /15-р хавтас 49, 51-р тал/,
Гэрч Б.Удвалнямын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /15-р хавтас 53-54-р тал/,
Гэрч А.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /15-р хавтас 56-р тал/,
Гэрч Ц.Оргилсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /15-р хавтас 59-60-р тал/,
Гэрч С.Дагва-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /15-р хавтас 62-р тал/,
Гэрч Д.Эрдэнэмөрөний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /15-р хавтас 64-р тал/,
“Ихэрмөрөн-Аудит” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчний 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /15-р хавтас 69-70-р тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /17-р хавтас 8-р тал/,
Хохирогч Л.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /17-р хавтас 57-58-р тал/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /17-р хавтас 52-53-р тал/,
Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /15-р хавтас 43-р тал/,
Эд зүйл /баримт, бичиг/ тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /15-р хавтас 44-46-р тал/,
Гар утас авсан талаарх баталгааны тал /17-р хавтас, 68-р тал/,
2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №224561200272 дугаартай Ихэрмөрөн-Аудитын үнэлгээчин Б.Мядагмаагийн хөрөнгийн үнэлгээний тайлан /17-р хавтас 69-70 тал/,
Хохирогч Т.Б*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /17-р хавтас 12-р тал/,
Гэрч Б.Амарб*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /17-р хавтас 14-р тал/,
Гэрч Ж.Цэрэнхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /17-р хавтас 20-р тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 143 дугаартай дүгнэлт /17-р хавтас 26-р тал/,
Эрх бүхий албан тушаалтны таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /17-р хавтас 52-53-р тал/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /19-р хавтас 109-р тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /19-р хавтас 99-103-р тал/,
Хутганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /19-р хавтас 104-105-р тал/,
Хөрөнгө үнэлгээний тайлан /19-р хавтас 249-250, 20-р хавтас 01-р тал/,
Хохирогч Ц.П*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /19-р хавтас 112-р тал/,
Гэрч Ц.Д*******мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /19-р хавтас 114-р тал/,
Гэрч О.Өсөхбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /19-р хавтас 116-р тал/,
Гэрч Б.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /19-р хавтас 118-р тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 585 дугаартай дүгнэлт /19-р хавтас 121-р тал/ зэргийг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /14-р хавтас 207-р тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /14-р хавтас 227-р тал/,
Хохирогч Х.Д*******агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /14-р хавтас 213-215-р тал/,
Гэрч Ц.Энхбатын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /14-р тал 220-221-р тал/,
Ашид Билгүүн ХХК-ны 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 622/3404 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан /14-р хавтас 237-240-р тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, /570 000 төгрөгийн эд зүйлийг буцаан авсан тухай /14-р хавтас, 232-р тал/,
Эд зүйл /баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /14-р хавтас, 232-233-р тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэглэл /13-р хавтас 10-р тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /13-р хавтас 11-13-р тал/,
Хохирогч С.Баасанцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /13-р хавтас 17-р тал/,
Шүүгдэгч Ж.Н*******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /13-р хавтас 81-р тал/,
Гэрч Н.Батцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /13-р хавтас 19-р тал/,
Гэрч Ү.Долгоржавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /13-р хавтас 21-р тал/,
Гэрч Д.Дагва-Очирын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /13-р хавтас 23-р тал/,
Гэрч Д.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /13-р хавтас 25-27-р тал/,
Гэрч Ч.Алтанцоожийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /13-р хавтас 29-р тал/,
Ихэрмөрөн-Аудит ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн хөрөнгө үнэлгээний тайлан /13-р хавтас 33-34-р тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /15-р хавтас 91-р тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /15-р хавтас 92-94-р тал/,
Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /15-р хавтас 95-98-р тал/,
Хохирогч Ч.Энхтөрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /15-р хавтас 102, 104-р тал/,
Хохирогч Б.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /15-р хавтас 108-р тал/,
Хохирогч Б.Мягмарчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /15-р хавтас 114-115, 139-140-р тал/,
Ашид билгүүн ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 922/3008 дугаартай дүгнэлтэд IPHONE XR10 маркийн гар гар утас 1 ширхэг 900.000 төгрөг, 922/3007 дугаартай дүгнэлт самсунг-А12 маркийн гар утас 1 ширхэг нь 450.000 төгрөг гэх дүгнэлт /15-р хавтас 121-123, 125-130-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Н*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч О.Д*******нгийн тухайд:
Шүүгдэгч О.Д*******н нь Ц.Б*******ртэй бүлэглэн Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын ус 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2020 оны 09 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө иргэн Б.А*******ын өмчлөлийн 3 тооны үхрийг хулгайлсан,
Шүүгдэгч О.Д*******н нь Ц.П*******нтэй бүлэглэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4-р багийн нутгаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хохирогч М.Б*******нгийн 12 тооны адууг, хохирогч Д.Д*******агийн 1 тооны адууг тус тус хулгайлж, хохирогч Б*******нд 20,250,000 төгрөгийн, Д.Д*******ад 5,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,
Шүүгдэгч О.Д*******н нь Ц.П*******н, Д.Ш*******ж нартай бүлэглэн 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 25-ны өдрийн орчим Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1-р дүгээр багийн нутаг дэвсгэрээс иргэн Л.Нямдоржийн эзэмшлийн 3 тооны сарлаг үхрийг хулгайлж 2,550,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Д*******н нь Ж.Н*******той бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 3 дугаар багийн хохирогч Г.Ц*******н эзэмшлийн амбаарт нэвтэрч үхрийн сүвээтэй цул гуя 17 ширхэг, үхрийн хүзүү, сэрээтэй хаа 8 ширхэг, үхрийн ууц нууртай гуя 9 ширхэг, үхрийн хавиргатай хаа 13 ширхэг, үхрийн өвчүү 8 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 24,140,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Д*******н нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэрэлт” караокены гаднаас 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр иргэн О.Ууганбаярын эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,400,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Д*******н нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 37 дугаар гудамжны 07 тоот хашаанаас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Ц.Ванчинзулын эзэмшлийн “Эко да*******” маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 975,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Д*******н нь 2021 оны 11 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Улаан үзүүр гэх газраас Д.Тогтуунбаярын эзэмшлийн 2 тооны үхрийг хулгайлж 2,700,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Д*******н нь 2022 оны 02 дугаар сарын 15-аас 16-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 06 дугаар багийн 22-13 тоот хашаанаас хохирогч Д.Буянбатын эзэмшлийн Приүс-30 маркийн хэрэгслийн 2 дугуйг хулгайлж 740,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Д*******н нь Хөвсгөл аймгийн Мөрөн 5 дугаар багийн 7-9 тоотод байрлах хохирогч Т.О*******ы байшинд 2022 оны 07 дугаар сарын 23-24-ний хооронд цонхоор нь нэвтэрч, 43 инчийн Енжой нэртэй зурагт, Акира брэндийн индукцэн плитк, хромын гутал, LG маркийн Q6 гар утас, Самсунг Эс4 загварын гар утас, эрэгтэй хүний мөнгөн бүс, эрэгтэй хүний хүзүүний мөнгөн гинж, үнэртэй ус 2 ширхэг, үргэвч цүнх, жинсэн яак, куртик, газын плитк зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,179,900 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Д*******н нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-р баг 19 гудамжинд 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хохирогч Я.Бурмаагийн эзэмшлийн Тoyota Prius 30 маркийн 0473 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүх талын цонхны шилийг хагалсны *******ас 870,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Д*******н нь 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1-р багийн нутаг дэвсгэрээс хохирогч Д.Зоригоогийн өмчлөлийн 1 тооны үхрийг хулгайлж, 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Д*******н нь 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 29-09 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Батцэцэгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч О.Д*******н, Ц.П*******н, Д.Ш*******ж, Д.Т*******, Б.Б*******х, Ц.Б*******р нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хавтас 6-р тал),
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хавтас 9-14-р тал),
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (1-р хавтас 15-16-р тал),
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (1-р хавтас 19-р тал),
Автомашин худалдах худалдан авах гэрээ (1-р хавтас 17-р тал),
Хохирогч Б.А*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1-р хавтас 24-25, 27-28 тал),
Гэрч Д.Ш*******жийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хавтас 29-31-р тал),
Гэрч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, (1-р хавтас 32-33-р тал),
Гэрч С.Амарб*******нгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, (1-р хавтас 34-р тал),
Ашид билгүүн ХХК-ийн орлогын баримт (1-р хавтас 38-р тал),
Ашид билгүүн ХХК-нийн хөрөнгө үнэлгээний тайлан (1-р хавтас 39-42-р тал),
Ашид билгүүн ХХК-нийн хөрөнгө үнэлгээний тайлан, (1-р хавтас 43-44-р тал),
Шүүгдэгч Ц.Б*******рээс хохирогч Б.А*******ын Хаан банкны данс руу 50,200 төгрөгийг орлого хийсэн тухай Хаан банкны орлогын баримт (1-р хавтас 167-р тал),
Шүүгдэгч О.Д*******нгээс хохирогч Б.А*******ын Хаан банкны данс руу 50,000 төгрөгийг орлого хийсэн тухай Хаан банкны орлогын баримт (1-р хавтас 168-р тал),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /3-р хавтас, 179-р тал/,
Гэмт хэргийн талаар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3-р хавтас 180-184-р тал),
Хохирогч М.Б*******нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3-р хавтас 191-р тал),
Хохирогч Д.Д*******агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3-р хавтас 194-р тал),
Гэрч Б.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3-р хавтас 196-р тал),
Шүүгдэгч Б.Б*******хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3-р хавтас 244-р тал),
Шүүгдэгч Ц.П*******нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг(3-р хавтас 219-220-р тал),
Ихэрмөрөн-Аудит ХХК-ний үнэлгээчин Б.Мядагмаагийн хөрөнгө үнэлгээний тайлан (3-р хавтас 203-204-р тал),
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (4-р хавтас 60-р тал),
Хохирогч Л.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, /4-р хавтас, 63-р тал/,
Гэрч Б.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4-р хавтас, 68-70-р тал/,
Ихэрмөрөн-Аудит ХХК-ний хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн хөрөнгө үнэлгээний тайлан /4-р хавтас 75-76-р тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-р хавтас 6-19, 6-р хавтас 20-35-тал/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5-р хавтас 20-26 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /17-р хавтас 117-р хавтас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /17-р хавтас 118-121-р хавтас/,
Хохирогч Г.Ц*******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /17-р хавтас 125-126, 129-130-р тал/,
Гэрч Ж.Н*******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /17-р хавтас 140-142, 137-138-р тал/,
Д.Ш*******жийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /17-р хавтас 144-145-р тал/,
Гэрч Ш.Мөнх-Ирээдүйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /17-р хавтас 154-158-р тал/,
Гэрч Б.Насанбуянгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /17-р хавтас 159-160-р тал/,
Гэрч Б.Алтанхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг/17-р хавтас 163-164-р тал/,
Гэрч Н.Балжиннямын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /17-р хавтас 170-171-р тал/,
Ихэрмөрөн-аудит ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргасан 2245617200246 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /17-р хавтас 177-178-р тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (3-р хавтас 61-р тал),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (3-р хавтас 63-64-р тал),
Хохирогч Д.Тогтуунбаярын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг (3-р хавтас 69-70-р тал),
Гэрч О.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3-р хавтас 81-82-р тал),
Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2145617200571 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан (3-р хавтас 85-86-р тал),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /19-р хавтас 54-55-р тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /19-р хавтас 57-60-р тал/,
Хохирогч Т.О*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /19-р хавтас 63-65-р тал/,
Гэрч Д.Чүлтэмжамцын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /19-р хавтас 67-69-р тал/,
Ихэрмөрөн Аудит ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Б.Мядагмаагийн хөрөнгийн үнэлгээний тайлан /19-р хавтас 73-74-р тал/,
Гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (2-р хавтас 208-р тал),
Хохирогч О.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2-р хавтас 215-р тал),
Гэрч Х.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2-р хавтас 218-219-р тал),
Гэрч О.Намсрайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2-р хавтас 220-221-р тал),
Гэрч Г.Хуншагайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2-р хавтас 224-225-р тал),
Ашид билгүүн ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайлан (2-р хавтас 233-234-р тал),
Гэмт хэргийн талаарх, гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (3-р хавтас 32-р тал),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3-р хавтас 33-34-р тал),
Хохирогч Ц.Ванчинзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3-р хавтас 40, 43-р тал),
Ихэрмөрөн-Аудит ХХК-ний үнэлгээчин Б.Мядагмаагийн хөрөнгө үнэлгээний тайлан (3-р хавтас 49-50-р тал),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (8-р хавтас 51-р тал),
Эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (8-р хавтас 55-56-р тал),
Хохирогч Д.Буянбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /8-р хавтас 60-61-р тал/,
Гэрч Ш.Баасанцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /8-р хавтас 64-65-р тал/,
Гэрч Э.Бямба-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /8-р хавтас 68-69-р тал/,
Гэрч Д.Ш*******жийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /8-р хавтас 75-76-р тал/,
Гэрч Ц.Сайнзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /8-р хавтас 79-81-р тал/,
Ашид билгүүн ХХК-ны 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2245617200254 дугаартай дүгнэлт /8-р хавтас 88-89-р тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (2-р хавтас 136-р тал),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хавтас 137-141-р тал),
Хохирогч Д.Зоригоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2-р хавтас 147-148-р тал),
Гэрч Б.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2-р хавтас 155-156-р тал),
Гэрч Б.Болдсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2-р хавтас 155-156-р тал),
Гэрч З.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2-р хавтас 162-164-р тал),
Ихэрмөрөн-Аудит ХХК-ний үнэлгээчин Б.Мядагмаагийн хөрөнгө үнэлгээний тайлан (2-р хавтас 180-181-р тал),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хавтас 98-102-р тал),
Эд мөрийн баримт ,эд зүйл, баримт бичиг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл 2-р хавтас 103-р тал),
Хохирогч Я.Бурмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2-р хавтас 106-108-р тал),
Ашид билгүүн ХХК-ний ТХҮ-821/007 дугаартай шинжээчийн дүгнэлт (2-р хавтас 113-116-р тал),
04-73 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтын гэрчилгээний хуулбар (2-р хавтас 119-р тал),
4 дүгээр хавсралт https://drive.google.com/file/d/1WHK-9CIl4tSKwA9QbApyLywKNncdreQK/preview