| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2020/00355/И |
| Дугаар | 142/ШШ2020/00767 |
| Огноо | 2020-06-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 142/ШШ2020/00767
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1981 онд төрсөн, 39 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-24 байрны 59 тоотод оршин суух, Б овгийн А-гийн Р /регистрийн дугаар ..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1980 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-18 байрны 116 тоотод оршин суух, Б овогт У-гийн О /регистрийн дугаар ..../-т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Р, хариуцагч У.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Ршүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь У.О-той 2002 онд танилцаж, 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдөр албан ёсны гэр бүл болсон. Бидний дундаас 2004 онд том хүү О.Сансар, 2013 онд бага хүү О.Тэнгис нар тус тус төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулж, том хүү О.Сансар, бага хүү О.Тэнгис нарыг өөрийн асрамжид авч хүүхдээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгохыг хүсэж байна. Бидний дунд гэр бүлийн эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.
Хариуцагч У.Ошүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Би А.Р-ын шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Рхариуцагч У.О-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Гэрлэгчид 2003 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн, тэдний дундаас 2004 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүү О.Санчир, 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүү О.Тэнгис нар төрсөн, хүүхдүүд эрүүл бойжиж, сурч байгаа нь зохигчдын тайлбар, өрхийн эмчийн тодорхойлолт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4, Цайхун-Гэгээ сургуулиудын тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.
Шүүхээс өгсөн эвлэрүүлэх хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй, зохигчид хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрч амьдрахгүй гэсэн тайлбар гаргаж байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан зохигчдын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч хүү О.Санчир, О.Тэнгис нарыг өөрийн асрамжинд үлдээх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч У.Охүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүйг, мөн эцэг, эхийн зүгээс хүүхдэд тавьж байгаа анхаарал, халамж, ахуй нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хүү О.Санчир, О.Тэнгис нарыг эх А.Р-ын асрамжид үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэсэн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасныг баримтлан хариуцагч У.О-оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул хариуцагчийн 1 жилийн хугацаанд 2 хүүхдэд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 88 716 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Тодруулбал, У.Онь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар хүү О.Тэнгисийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, О.Тэнгис, О.Санчир нарыг 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх үүрэгтэй юм.
Орхон аймагт амьжиргааны доод түвшингийн хэмжээ сард 206 000 төгрөг ба үүнийг 1 жилээр тооцоход 2 472 000 төгрөг болох тул энэ дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 54 502 төгрөг, 50 хувиар тооцоход 1 236 000 төгрөг болох тул энэ дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 34 214 төгрөг, нийт 88 716 төгрөгийг хариуцагч У.О-оос гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А.Р-ын улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.О-оос 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар нэхэмжлэгч А.Р-, хариуцагч У.О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2004 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү О.Санчир, 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү О.Тэнгис нарыг эх А.Р-ын асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү О.Тэнгисийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 2013 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү О.Тэнгис, 2004 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү О.Санчир нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг У.О-оос гаргуулан нэхэмжлэгч А.Р-т олгосугай.
4.Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч У.О-оос 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, 88 716 төгрөгийг гаргуулж төрийн санд оруулсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Ө.Мөнх-Эрдэнэд даалгасугай.
Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛСАН, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА