| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2023/0084/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/85 |
| Огноо | 2023-06-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг Улсын яллагч О.Эрхэмбаяр Хохирогч ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2322000670098 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* төрсөн, эрэгтэй, *******, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******, эх дүү нарын хамт Улаанбаатар хотын *******,******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 4 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 11 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан Боржигон овогт Пүрэвсүрэнгийн /РД:ЧЛ84051972/
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ , тоотод зүс таних *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан толгойн тус газар нь архины шилээр цохин, улмаар хагарсан архины шилний үлдэгдлээр хоёр гаран тус газар нь зүсч эрүүл мэндэд нь “баруун гарын сарвууны ар хэсгийн шарх, баруун гарын 5 дугаар хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би хохирогчоос уучлалт гуйж байна. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хохирогчийн хохирлыг би ажил хөдөлмөр хийж байгаад барагдуулна. Тухайн өдөр болсон үйл явдлыг санахгүй байгаа. Хийсэн үйлдэл болон хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй” гэв.
- Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн өдөр Улаанбаатар хотоос Дундговь аймгийн Эрдэнэдалай руу ирсэн. Би буцаад Улаанбаатар хот руу хүн явна гэж зар тавихад манай найзын эгч нь над руу залгасан. Би Улаанбаатар хот явах 2 хүнтэй байсан. Би 2 хүн хайж байсан. Тэгсэн тэр эгч залгаад “би 4-үүлээ байна, аваад явах уу” гэсэн юм. Би “2 хүнтэй, 2 хүн аваад гарах гэж байгаа” гэсэн чинь “миний дүү тэр 2 хүнээ болиулчих, би хот орох яаралтай ажилтай байгаа юм” гэхээр нь нөгөө 2 хүнээ өөр унаанд өгөөд явуулсан. Гэтэл орой 16 цагийн үед залгаж асуухад “санаа зоволтгүй, би явна, ажил арай амжаагүй байна” гэж надад хэлсэн. Би хүлээгээд байж байхад орой 19 цаг 30 минутын үед над руу залгаад “эгээ нь явахаа больчихлоо, хувь унаагаар явахаар болчихлоо” гэхээр нь би “хүний ажил алдагдуулаад, өглөө явах ёстой байхад байж бай, хамт явна гэж хэлсэн, би таныг хүлээсэн” гэж хэлсэн чинь утсаа тасалсан. Би 2,3 удаа залгахад утсаа авахгүй байсан. Хүргэн ынд байсан болохоор хамт гэр лүү нь очсон. Орших эхнэртэйгээ, шүүгдэгч эхнэртэйгээ нэлээн согтуу байцгаасан. Гадаа машинд 1 шил архи байсныг би Тогтох ахад оруулж өгөөд хамт уусан. Би архи аягалаад 0.75 литрийн архи талаас доогуур орж байхад шүүгдэгч шилтэй архийг аваад толгой руу цохисон. Би гараараа толгойгоо дарсан. Миний суганд 3,4 удаа зүсээд гар зүссэн. , 2 салгасан. Би гар, толгойны цусаа тогтоогоод эмнэлэг орсон. Би 2 сар гаран гэрт ажилгүй байсан. Би сарын орлого 12.000.000 төгрөг олдог, хувиараа ажил хийдэг. Өмнө жилийн баримт надад байгаа. Миний хийж байгаа ажил улирлын чанартай байдаг учраас 4 сарын 15-аас эхэлдэг. Гэтэл би 2 сар гэрт байсан. Миний ажилгүй байсан хугацааны цалинг надад гаргаж өгнө үү гэж хүсч байна. Би энэ хүнийг бодоод эмчилгээний зардал, хагалгааны зардал, олох ёстой байсан орлого нийт 15.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
- Хохирогч *******ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот явна гэсэн зар тавьчихаад Эрдэнэдалай суманд хүргэн ах ынд байхад гэх манай найзын эгч 88304102 дугаар руу залгаад “хоёр хүүхдээ өгч явуулах гэсэн юм” гэхээр нь би хүн харж байж больё гэсэн. Тэгтэл “эгчийн дүү маргааш явчих, манайхаас явах 4 хүн байна” гэж хэлэхээр нь би “тэгье, би хүн авахаа болилоо” гэж хэлсэн. Тэгээд өдөр 14 цагийн үед эгч рүү залгаад “та яг явна биз дээ, би таныг хүлээгээд байгаа” гэтэл “тийм ээ би явна” гэж хэлсэн. Тэгтэл орой 20 цагийн үед эгч над руу залгаад “Улаанбаатар хот явахаа болилоо” гэхээр нь “та хүний ажил алдагдуулаад” гэтэл утсаа тасалсан. Тэгээд дахин залгатал утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь гэрт нь очтол гэрийнхэн нь байсан. Ороод мэнд мэдээд, цай уучихаад эгчид хандан “та одоо хүний ажил алдагдуулаад, би өнөөдөр явах байсан, таниас болоод боличихлоо” гэж уурлангуй хэлтэл эгчийн нөхөр бололтой танихгүй эрэгтэй хүн надад хандан “чи эхлээд энэ гэрийн эзэн надтай мэнд мэдчихээд дараа нь наадхаа ярьж болдоггүй юм уу” гэсэн. Тэгэхээр нь би танихгүй залууд хандан “би чамайг танихгүй юм байна, чамтай харьцах шаардлага байхгүй” гэж хэлсэн. Тэгээд тэр гэрт байсан ахтай юм ярьж сууж байгаад гарсан. Гараад миний өөрийн машинд байсан Хараа нэртэй 0.75 литрийн архийг аваад буцаж ороод Тогтох ахад өгсөн. Ер нь тухайн айлд байсан хүмүүс нэлээн согтоцгоосон байсан, миний өгсөн архийг тойруулж уусан, би архи аягалж өгч байсан. Архи доороо 3 хуруу үлдээд дуусч байхад гэрийн эзэн залуу миний өөдөөс хараад сууж байснаа Хараа нэртэй архины хүзүүнээс барьж аваад миний толгойн орой хэсэг рүү савтал тухайн шил хагарсан. Миний толгойноос цус гараад би 2 гараараа дартал хагарч үлдсэн архины шилний хүзүү хэсгийг бариад өөдөөс шууд далайгаад “ална” гээд дайрсан. Тэгэхээр нь хоёр гараараа нүүрээ хамгаалтал миний баруун талын гарын бугуй хэсгийг шилний хүзүүгээр савж зүссэн. Мөн миний зүүн гарын чигчий хуруу дээш чиглэлтэй нэлэнхүйдээ зүсэгдсэн. Баруун гарын суганы дор 3-4 хуруу урттай зүссэн. Мөн миний тохой хэсгийг зүссэн. Тэлтэл Тогтох ах, ах хоёр салгасан. Гарнаас их хэмжээний цус гараад байхаар нь эмнэлэг дээр ирж боолгосон. Баруун гарын чигчий хуруу юм мэдрэхгүй болсон байхаар нь 3 хоногийн дараа Улаанбаатар хот орж ГССҮТ-д үзүүлтэл баруун гарын чигчий хурууны мэдрэлийн шөрмөс тасарсан, үүний улмаас баруун гарын 5-р хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал гэмтэл үүссэн гэсэн. Тэгээд ГССҮТ-д 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр баруун гарын чигчий хурууны шөрмөс залгах хагалгаанд орсон. Одоо миний гар хөдлөхгүй, лугшиж өвдөөд байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 11-14/
- Гэрч “2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Эрдэнэдалай сумын зарыг групп дээр ******* нь Улаанбаатар хот руу хүн авч явна гэсэн байхаар нь зарын дагуу холбогдож 3 сарын 25-ны өдөр явахаар болсон. Тэгээд үдээс хойш өөрийн машинтайгаа явах болсон талаараа дугаарын утсаар ярьж хэлсэн. Гэртээ ирээд нөхөр ,, нартай хоол идчихээд хараа нэртэй 0.5 литрийн архи хувааж уучихаад, манай 2 найз явах гэж байхад Мөнхсайхан гэх хүнтэй хамт орж ирээд 0.75 литрийн архи гаргаж ирснийг ууцгаасан. Мөнхсайхан нь манай нөхрийг доромжлоод хэл амаар өдөөд байсан. Намайг ажил алдагдуулсан гэхээр нь тал зардлыг нь өгнө гэтэл танаас авахгүй, танай нөхрөөс авна гээд маргалдаж байтал урдаа байсан архины шилээр Мөнхсайханы толгой хэсэгт цохих шиг болтол шил нь хагараад толгойноос нь цус гарсан., хоёр дундуур нь орж салгаад эмнэлэг явья гэтэл Мөнхсайхан явахгүй гээд 30 минут орчим болоод манайхаас гараад явсан. Мөнхсайхан манайд ирэхдээ нэлээн уусан бололтой согтуу байсан” гэх мэдүүлэг хх-ийн 16-17/
- Гэрч “гэртээ байж байтал 16 цагийн үед , Анхбаяр нар манайд ирээд машин асаагаад өгөөч, замын унаагаар хот явах гэж байснаа болиод өөрсдийн машинаар явахаар боллоо гэж хэлсэн. Тэгээд гэрт нь очоод машиных нь эд ангиудыг сольж байтал харанхуй болоод өглөө үргэлжлүүлэхээр болж гэрт нь ороод хоол идээд 0.5 литрийн хараа архи 1 шилийг хувааж уусан. Тэгээд явах гэж байтал гаднаас Мөнхсайхан, гэх хоёр хүн орж ирсэн. Мөнхсайхан авчирсан 0.75 литрийн хараа нэртэй архиа задалж ууж байхдаа той “танай эхнэр хот руу явна гэж худлаа ярьж миний ажлыг алдагдуулсан” гэх зэргээр хоорондоо маргалдаж байсан. Тэгээд нь сүүлд уусан архины шилээр Мөнхсайханы толгой руу 1 удаа цохьтол шил нь хагараад толгой, гарын шуунаас нь цус гарсан. Дундуур нь орж салгаад эмнэлэг явья гэтэл явахгүй байснаа Мөнхсайхан, хоёр түрүүлээд гараад явсан. Мөнхсайханы толгой руу архины шилээр нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/
- Гэрч Г.ын “2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дүү Мөнхсайхан манай гэрт байсан. Улаанбаатар хот руу түүний эхнэр хүүхдийг авч явахаар болсон. Тэгтэл хамт явна гэсэн хүмүүс нь явахааргүй боллоо гэхээр нь яасан юм бол гэж бодоод Мөнхсайханы хамт ын гэрт нь очсон. Эхлээд Мөнхсайхан ын гэр рүү орсон. Би гадаа машинд сууж байтал гэрт хүмүүс чанга дуугараад байхаар нь ороод очтол чанга чанга дуугараад сууж байсан...Мөнхсайхан машинд байсан хараа нэртэй 0.75 литрийн архийг оруулж ирээд , Мөнхсайхан, Өлзий-орших бид дөрөв хувааж уусан. Бид нар архиа уунгаа яриад сууж байтал дуусаж байсан архины шилийг барьж авангуутаа Мөнхсайханы толгой дээр цохиод хагалчихсан. Тэгээд архины шилнээс үлдсэн хүзүүгээр нь дахин Мөнхсайханыг цохих гэж дайраад, цээж хэсэг рүү нь хатгах гээд байсан. Тэр үед цохих гэнгүүт нь Мөнхсайхан хоёр гараараа цээж хэсгээ хамгаалаад барьтал Мөнхсайханы гар хэсгийг зүсээд цус гаргасан. Тэгээд би ыг цааш нь салгаад Мөнхсайханыг эмнэлэгт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 23/
- Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаартай “*******ы биед баруун чамархай, баруун гарын шуу, баруун бугалга, зүүн тохой, зүүн гарын чигчий хуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь тус бүрдээ ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гэмтлүүд нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 29-30/
- Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Нэмэлтээр ирүүлсэн материалаар *******ы биед баруун гарын сарвууны ар хэсгийн шарх, баруун гарын 5 дугаар хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь тус бүрдээ ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 36-38/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/ - Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх-ийн 4-7/ - Шүүгдэгч *******ын ял эдэлж байсан талаархи шийтгэх тогтоол, магадлал, шүүгчийн захирамж болон бусад баримтын хуулбарууд /хх-ийн 73-93/ - Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчтөний түүх - Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт хэргийн зүйлчлэлийн талаар:
Дээрх баримтуудаар хохирогч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр , Далайн 10-1 тоотод бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч ******* нь бусдад зодуулсны улмаас түүний биед “баруун чамархай, баруун гарын шуу, баруун бугалга, зүүн тохой, зүүн гарын чигчий хуруунд шарх, баруун гарын сарвууны ар хэсгийн шарх, баруун гарын 5 дугаар хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаартай, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 08 дугаартай дүгнэлтүүдээр тус тус нотлогдож байна.
Хохирогч *******ы эрүүл мэндэд учирсан “баруун чамархай, баруун гарын шуу, баруун бугалга, зүүн тохой, зүүн гарын чигчий хуруунд шарх, баруун гарын сарвууны ар хэсгийн шарх, баруун гарын 5 дугаар хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал” бүхий хүндэвтэр гэмтлийг шүүгдэгч ******* 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр архины шилээр цохих, архины шилний хагархайгаар зүсэх байдлаар учруулсан болох нь хохирогч *******,,, Г. нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын архины шилээр цохих, архины шилний хагархайгаар зүсэх байдлаар хохирогч *******ы бие махбодид халдаж байгаа үйлдэл нь хүний эрүүл мэндэд хохирол учруулахад чиглэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, үүний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Оногдуулах ял шийтгэл, бусад асуудлын талаар:
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 4 жил 1 сарын хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 11 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шүүгчийн захирамжаар хорих ял эдлэх хугацаанаас 3 сар 27 хоногийн өмнө тэнсэн судлагдаж байсан, тэнсэж хянан харгалзах хугацаа дууссан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбараар тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, прокурорын санал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн заасан ялаас торгох ялыг сонгон 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломж нөхцлийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 400.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч ******* нь шүүгдэгчээс дахин хагалгаанд орох зардал 1.200.000 төгрөг, эмчилгээний зардал 1.800.000 төгрөг, олох ёстой байсан орлого 12.000.000 төгрөг буюу нийт 15.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоос ирүүлсэн 2.245.450 төгрөгийн гэх баримтыг судалж үзэхэд зарим баримт давхардсан, ГССҮТ-д хохирогчоос 157.800 төлсөн атлаа ЭМД-н сангаас гарсан 894.200 төгрөгийг нэмж нэхэмжлэлдээ 1.052.000 төгрөгөөр тооцож оруулсан байна.
Хохирогч *******аас ирүүлсэн хохирлын баримтыг нэг бүрчлэн судалж үзэхэд нийт 1.308.897 төгрөгийн баримт нь хохирогчийн эмчилгээтэй холбогдон гарсан зардал байх тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй бөгөөд шүүх хуралдааны шатанд шүүгдэгч нь хохирогчид 400.000 төгрөгийг төлсөн тул хасч тооцлоо.
Иймд шүүгдэгчээс 908.897 төгрөгийг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэж, хохирогчийн нэхэмжлэлээс олох ёстой байсан орлого 12.000.000 төгрөг, дахин хагалгаанд орох зардал 1.200.000 төгрөг, эмчилгээний зардал 491.103 төгрөг буюу нийт 13.691.103 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ. Учир нь: Хохирогч сард 6 сая төгрөгийн орлого олдог, дахин хагалгаанд орох шаардлагатай гэж байгаа боловч энэ талаархи баримтаа шүүхэд ирүүлээгүй, эмчилгээтэй холбоотой 491.103 төгрөгийн нэхэмжлэл нь баримтаар нотлогдохгүй байх тул тус тус хэлэлцэхгүй орхилоо.
Хохирогч ******* нь шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвсүрэнгийн ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн Тусгай ангийн зааснаар шүүгдэгч Боржигон овогт Пүрэвсүрэнгийн т 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй. 5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 400.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсуай. 6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505.1, 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос 908.897 төгрөгийг гаргуулан хохирогч Мөнхсайханд олгосугай.
7.Хохирогчийн нэхэмжлэлээс 13.691.103 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн талаархи баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай. 8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 9.Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХБАТ