Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/87

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

         Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн

         Улсын яллагч Ч.Отгонбаатар                                                                                          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн ******* хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ад холбогдох эрүүгийн 2322000000011 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* төрсөн, эрэгтэй, *******, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмээ, ээж, эгч, дүү нарын хамт Дундговь аймгийн *******,******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 4 удаа гэм буруутайд тооцогдож байсан, хэрэг хариуцах чадвартай ******* /*******/

 

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн  Сайнцагаан сумын , тоот хашаанд 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн орчимд иргэн Б.ыг 100.000 төгрөг эсхүл гар утас олж өгөхийг шаардаж, өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлж, “Самсунг Жи-4” маркийн гар утсыг авч 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

        Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Сүхээ бид 2 нэг сургуулийг төгссөн. Манай доод анги байсан. Бид төгсөлтийн үе үеийн тэмцээнээр зааланд таарсан. Надаас хэдэн төгрөг авсан. Гэрт нь очсон нь миний алдаа болсон. Бусдаар би зодоод, хутга хэрэглээд утсыг нь аваагүй. Би тухайн үед утасгүй байсан, Улаанбаатар хотоос найз охин ирэх гээд утсыг нь түр авсан юм. Би утсыг нь өгнө гэж бодож байсан. Утсыг нь зарах зорилго байгаагүй. Би дээрэмдээгүй, тухайн үеийн уур бухимдалдаа ална гэж сүрдүүлсэн байж магадгүй. Бусдаар зодож сүрдүүлээд айлгаж булааж авсан зүйл байхгүй. надаас 12 сарын 4-нд болсон төгсөлтийн тэмцээнээр 100.000 төгрөг зээлж байсан. Мөрдөн байцаах шатанд миний хажууд байсан хүмүүсийг шалгуулъя гэсэн хүсэлтийг гаргасан боловч Даваадорж байцаагч хүлээж аваагүй. Би тэмцээний орой 20.000 төгрөг авсан, үлдсэн  мөнгөө авъя гэсэн чинь одоо надад мөнгө алга, гэрт очоод аваарай гээд надад гэрээ зааж өгсөн. Би хэргийн материалтай танилцахад эгчээсээ авсан юм байна лээ. Надад эгчээсээ авна гэж хэлээгүй, найзуудаасаа аваад өгье гэж хэлсэн” гэв.

Хохирогч Б.ын “Би *******ыг зүс мэднэ. Хамаатан садны харилцаа, хамаарал байхгүй.  2022 оны 12 дугаар сарын 07-ны оройн 20 цагийн үед би найз охин Энхгэрэлийн хамт өөрийн хашаа буюу Дундговь аймгийн Сайнцагаан сумын , Айрагийн 10-40 тоот хашаа руу орж явтал манай хашаан дотор саарал өнгийн Соната-6 маркын такси орж ирээд зогссон. Тэгтэл жолоочийн хажуугийн суудлаас ******* бууж ирээд намайг дуудсан. Тухайн үед би найз охиноо “гэр рүү орж бай” гэж хэлчихээд яваад очтол “дээр 100.000 төгрөг олж өгнө гэсэн яасан бэ” гэхээр нь би “агаа одоохондоо мөнгөгүй, боломжгүй байна” гэж хэлсэн. Тэгтэл бат “тэгвэл гэр рүүгээ ороод гайгүй утас олоод гараад ир, пизда минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за” гэж хэлээд гэр рүүгээ ороод өөрийн гар утасны сим картыг гаргаад байж байтал бат миний араас манай гэрт орж ирээд “яачихав аа пизда чинь” гэж хэлсэн. Тухайн үед би “гар утасныхаа кодыг гаргаж байна агаа” гэж хэлэхэд бат “гялалзаарай машинд байж байя” гэж хэлээд гараад явсан. Тэгээд би гэрээс гараад очтол бат машины жолоочийн хажуугийн суудалд суусан байсан ба намайг дөхөөд очиход хаалганыхаа цонхыг буулгасан. Тэгээд би гар утсаа өгтөл “асуудалгүй юм уу, за, за явлаа” гэж хэлээд яваад өгсөн. ******* нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр намайг Аймгийн төв зааланд байхад ирж уулзаад “ахдаа ганц, хоёр юмны мөнгө олоод өгчих, гарч ирснээс хойш чамтай уулзсангүй” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “агаа мөнгөгүй байна” гэж хэлтэл “мөнгө олчих, эсвэл гайгүй утас байна уу” гэж асуусан. Тухаин үед би “хайя” гэж хэлсэн юм. Тухайн үед би зааланд байсан хүмүүсээс мөнгө асуугаад олдохгүй байсан тул “олдохгүй байна” гэж хэлэхээр заалнаас гартал бат явчихсан байсан. Тэгээд оройн 20, 21 цагийн үед аймгийн төв зааланд байж байхад бат дахин ирээд надаас “мөнгө яасан” гэж асуусан. Тэгэхээр “мөнгө байхгүй байна” гэж хэлэхэд “гялс олж өг, пизда минь” гэсэн. Тэгэхээр нь би төв заал руу ороод өөрийн төрсөн эгч Чимэгсайханаас “20,000 төгрөг өгчих” гэж хэлтэл эгч “яах гэж байгаа юм” гэж асуусан. Тэгэхээр нь “гадаа бат ирчихээд мөнгө олж өг гээд байна” гэж хэлтэл эгч “цагдаа дуудчихаач, юун мөнгө” гэсэн. Тэгэхээр нь би “цагдаа дуудаж яах юм бэ, сүүлд нь намайг хутгалчихна” гэж хэлсэн чинь эгч найз Мөнхтөрөөс 20,000 төгрөг авч надад өгсөн. Би тэр мөнгийг нь авч гараад *******ад өгтөл “маргааш 100,000 төгрөг олж өгөөрэй” гэж хэлээд явсан. Тэрнээс хойш таараагүй байж байгаад өнөөдөр манай гэрт ирсэн юм. Тэгээд надаас 100,000 төгрөг нэхсэн. Утсаа өгөхөд манай гэрт ээж, аав, манай найз охин 3 байшингийн том өрөөнд унтаж байсан. Би ганцаараа гал тогооны өрөөнд байсан. Тухайн үед намайг хутгална гэж хэлээгүй. Бас хутга гаргаж харуулаагүй. ******* нь ер нь хүмүүсийг хутгална гэж айлгаад байдаг тул мөнгө өгөхгүй бол намайг хутгалчихаж магадгүй гэж айсан юм. *******ад өмнө нь хэд хэдэн удаа мөнгө авч байсан. Тухайн үеүдэд 10,000, 20,000 төгрөг авдаг байсан. Мөнгө авахдаа “ганц, хоёр юмны мөнгө олоод өг” гэдэг байсан. Би *******аас мөнгө авч байгаагүй. Миний гар утас Самсунг Жи-4 плас нэртэй, хар өнгийн гар утас байсан. Би гар утсаа 2021 онд эгч Чимэгсайханаас үнэгүй авч байсан. ******* нь миний гар утсыг авахаасаа өмнө “ална шүү, пизда минь” гэж хэлж байсан. Тэрнээс бол миний биед халдаж зодоогүй. Ална гээд байхаар нь айгаад гар утсаа өгсөн. Түүнээс сайн дураараа өгөөгүй. бат халамцуу байх шиг байсан. Би өөрийн гар утсаа буцааж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

Хохирогч Б.аас дахин авсан “ Би бат гэдэг хүнийг 12 дугаар ангид байхдаа анх харж байсан,  тэрнээс хойш л танидаг болсон. Би байнга уулзаж учраад байдаггүй, хааяа нэг тааралдвал мэнд устай байдаг юм. Өөр харилцаа бол байхгүй. Би өөрийн самсунг маркийн гар утсаа 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр буцааж авсан. Надад гомдол санал, нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-рт/

Гэрч “2022 оны 12 дугаар сарын 07-ны орой 20 цаг 30 минутын үед гэртээ унтаж байгаад сэртэл манай байшингийн том өрөөнд Б.ын найз охин сууж байсан. Би гээс хаана байгааг асуухад “нэг такситай хүн ирээд аваад явсан” гэж хэлсэн. Тэгээд би гал тогооны өрөө рүүгээ ортол хүү /8 настай/ “агааг нэг хүн ална гэж хэлээд аваад гарлаа, агааг хүн алах гэж байгаа юм уу” гэж асуусан. Тэгэхээр нь би гээс “ыг хүн ална гээд аваад явсан юм уу, тийм юм хэлээд байна” гэж хэлтэл “ыг гэж хүүхэд аваад явсан, өмнө нь дээрэлхээд 20.000 төгрөг авсан, сая бас аваад явлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нөхрөө руу залгуултал “одоо орлоо” гэж хэлсэн. Удалгүй Б. гэрт ороод ирэхээр нь би “яав, юу болов” гэж асуутал “бат 100.000 төгрөг нэхээд, надад мөнгө байхгүй тул гар утсаа өгчихлөө” гэж хэлсэн. Тухайн үед их айсан байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм. Тэгэхдээ би ад хэлээгүй ба намайг цагдаа дуудсаныг мэдчихээд “та яах гэж цагдаа дуудаж байгаа юм, дараа нь ямар нэг асуудал үүсвэл яах юм, хэцүү шүү дээ” гэж хэлсэн. Сая ******* гэх хүүхдийн ээж нь ирээд ын гар утсыг надад өгөөд явлаа” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

Гэрч “Би 2022 оны 12 сард, өдрийг нь санахгүй байна. Намайг таксинд явж байхад Нэмэхбаяр гэж хүн залгаад “таксинд явж байна уу” гэхээр нь “явж байна” гэж хэлсэн чинь Зоогт байдаг гэрийнхээ хаягийг өгөхөөр нь очсон чинь ******* гарч ирсэн. Тэгэхээр нь “хаашаа явах вэ” гэж асуусан чинь “Айраг явна” гээд Айргийн 10 дугаар гудамжаар ороод баруун тийшээ нэлээд яваад, засмал зам даваад, урд талд нь задгай хашаанд ороод зогссон. Тэгээд бат машинаас буугаад хүнтэй гар бариад уулзсан. Тэр эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй хашааны гаднаас ирсэн. Тэгээд бат машинд эргэж суухаар нь “одоо хаашаа явах вэ” гэж асуусан чинь “хүн гараад ирэхээр нь явна” гэж хэлэхээр нь 5 орчим минут хүлээсэн. Гарч ирэхгүй болохоор нь “дуудлага ирээд байна, яачихав аа” гэж хэлтэл бат байшинтай айл руу орчихоод удаагүй гарч ирээд “одоо удахгүй гараад ирнэ” гэж хэлсэн. Тэгтэл удаагүй байшингаас нэг залуу гарч ирээд утас өгчихөөд гар бариад салсан. Би тэндээс хөдлөөд батыг “Эко” дэлгүүрийн тэнд буулгасан. бат тэр залуугаас утас авахдаа юм хэлээгүй санагдаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 26-рт/

Гэрч “ миний найз залуу байгаа юм. Би найз залуу ын хамт Сайнцагаан сумын Айрагийн 8-40 тоотод байх гэрт нь очих гэж явсан. Тэгээд хашаанд орох гээд явж байтал такси ирээд зогссон. Тэрнээс нэг залуу буугаад тай уулзсан. Би тэр үед гэр рүү алхаад орсон. Хэсэг байж байгаад орж ирээд “ байна, мөнгө өг, эсвэл утсаа өг гэж байна” гэж хэлээд утсаа аваад гал тогооны өрөө рүү орсон, би том өрөөнд үлдсэн. Тэр үед гаднаас нэг хүн орж ирээд юм яриад байсан, юу ярьсныг бол мэдэхгүй, гарах үедээ том өрөөний хаалгаар шагайчихаад явсан. Тэгэхэд гадаа тай хамт үлдсэн залуу мөн байсан. Тэгээд намайг том өрөөнд байхад “утсаа өгчихөөд ирье” гээд гараад явсан. Миний мэдэж байгаагаар тэр хоёрын хооронд өр, авлагын асуудал байхгүй. Тэр өдрөөс өмнө зааланд тэмцээн болж байхад ирээд мөнгө авсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32/

Гэрч “2022 оны 11  байна уу 12 сард, өдрийг нь санахгүй байна. Аймгийн төвд холбооны урд зогсож байхад бат ирээд миний машинд суугаад “спорт заал хүргээд өгчих” гэсэн. Тэгээд би хөдлөөд спорт заалны гадаа очоод зогссон. Тэгэхэд нэг жоохон хүүхэд ирээд миний машины ар талын суудалд суугаад “ахаа май” гээд 20.000 төгрөг өгч байсан. Тэгээд тэр хүү гэр орноо зааж өгөөд байсан. Өмнө нь тэр хоёр ярилцаж тохиролцсон юм шиг байна лээ. Намайг очиход тэр залуу заалны гадаа зогсож байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-рт/

Гэрч “ Манай дүү бат 1996 оны 07 сарын 24-ний өдөр төрсөн. Сайнцагаан сумын 3-р сургуулийн 9-р анги төгсөөд Улаанбаатар хотод барилгын политехникийн коллежид 1 жил гаран суралцсан. Дараа нь аймагт ирээд “Насан туршийн боловсрол”-д суралцаж 11-р анги төгсөөд, элсэлтийн шалгалт өгөн тэнцэж “Их засаг” их сургуулийн эрх зүйн анги авч, 1 жил сурсан. Унаж татдаг өвчин нь ихсээд эрүүл мэндийн шалтгаанаар сургуулиас гарсан. Тэрнээс хойш эмнэлгээр явж эмчлүүлсэн. Манай дүү “Сэтгэцийн өвчний улмаас зан төрхийн өөрчлөлт буюу F.07 оноштойгоор байнгын эмчийн хяналтад байдаг. 2019 онд тухайн оношоор группэд орсон. бат өвчин нь сэдрэхээс өмнө даруухан дөлгөөн зантай, ер нь хүний үгнээс гардаггүй л хүн байсан. Өвчин нь сэдэрсэнээс болоод гэнэт огцом уурладаг, хэт их ядарсан үедээ тогтворгүй байдаг. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлээд гайгүй болж ирсэн. Сая хорих ял эдлэхээсээ өмнө сэтгэцийн хувьд тогтворгүй болсон байсан ба 2022 оны 10 сард суллагдаж ирснээс хойш урьд байдгаасаа өөр тогтворжсон байдалтай, ааш зан тогтвортой байгаа байдал ажиглагдаж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

Гэрч Ү.Догмидийн “ Би батыг бага байхаас нь мэднэ, төрснөөс нь хойш л хамт айл явж байгаа. бат багын дөлгөөн даруухан, томоотой, ажилсаг хүүхэд байсан. Арван жилд сурч байхдаа хэрэг төвөг хэл аманд орооцолддоггүй хүүхэд байсан. Ерөнхийдөө төлөв томоотой хүүхэд байгаа юм. Багадаа тархиндаа харвалт өгч байсны  улмаас тархи толгой нь их өвддөг, унаж татдаг болсон байсан. Хэрэг төвөгт орооцолдож шоронд явахаас өмнө зан байдал нь жаахан уур уцаартай сонин болсон байсан. Харин шоронд явж ирээд зан байдлын хувьд их томоотой гайгүй болсон байна. Одоогоор зан байдлын хувьд их гайгүй томоотой байгаад байгаа. Гэр орондоо тогтвортой байдаг. Бас ээждээ тусалж ойр зуурын юм хийлцдэг болсон байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 28/

Гэрч “Миний хүү 1996 оны 07 сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд эрүүл саруул төрсөн. Тэгээд 3 сартайдаа тархиндаа харвалт өгөөд, 3 настайдаа тархиндаа гэмтэл аваад эрүүл мэндийн шалтгаантай болсон. Миний хүү бусдын хүүхдийн адил цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд сурсан, үе тэнгийнхнээсээ илүү хөдөлгөөнтэй, тооны хичээлд илүү хүүхэд байсан. 2009 оноос унаж татаж эхлээд, унаж татахын эсрэг эмчилгээ хийлгэж байгаад 2012 онд Эрдмийн далай цогцолбор сургуулийн 11-р ангийг төгссөн. Элсэлтийн шалгалтаа амжилттай өгч өөрийн хүсэл сонирхлын дагуу Их засаг их сургуулийн хуулийн ангид орсон. Их сургуульд суралцаж байхдаа 2016 оны 12 дугаар сард сэтгэцийн байдал нь их хурц илэрсэн. Тэгээд 2016 оноос хойш өнөөг хүртэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, аймгийн сэтгэцийн эмчийн хяналтад эмчлэгдэж байгаа. Ерөнхийдөө эмчилгээний хувьд гайгүй. 2020 онд хүнд гэмт хэрэг үйлдээд хорих ангид 2 жил гаран хугацаанд ял эдэлсэн. Энэ хугацаандаа их юм ойлгож сурсан, тэвчээртэй болсон юм шиг байна лээ. Бас олон янзын сургалтад хамрагдаж мэргэжлийн үнэмлэхтэй болсон. Ерөнхийдөө бага зэргийн хууль эрх зүйн мэдлэгтэй, маш их тэвчээртэй, болж өгвөл хүнээс уучлаарай гэж хэлдэг, буруу зүйл хийх юм бол хүнээс тэр дор нь уучлалт гуйдаг больсон учраас хүүгээ одоо тогтвортой байна гэдэгт итгэдэг. Хорих ял эдлэхээсээ өмнө манай хүүхэд амиа хорлох гээд мэс барих, хүнтэй маргалддаг байсан  бол одоо тийм үйлдэл огт гаргахаа больсон. Би хүүтэйгээ байнга ярилцдаг,  эмийн болон сэтгэл зүйн эмчилгээг нь байнга хийлгэж байгаа. Өөрийнх нь зан төрхөд нь тохирсон ажил хийлгэж нийгэмшүүлэх юм бол гайгүй гээд байгаа юм. Миний хүүгийн онцгойлох юм бол өөрийнхөө итгэж найдсан хүндээ бол маш итгэдэг, хүндэлдэг, тэр хүндээ туслах, үнэнч байхыг эрмэлздэг, хүний байгаа байдлыг шууд шударга хэлдэг зантай, сайхан сэтгэлтэй, найз нөхөд гээд байгаа хүндээ аль болох туслахыг хичээдэг, нууж хаах юмгүй илэн далангүй хүний болохгүй байгаа зүйлийг шууд л хэлдэг. батын хувьд найз нөхдөө гэр бүлээсээ илүүд тавьдаг. Миний хүү спортод дуртай, дуу дуулах дуртай, хөгжим тоглох дуртай, гитар тоглоно, багадаа уг нь боксоор хичээллэдэг байсан ч өвчнөөс нь шалтгаалаад хичээллэхээ больсон. Одоо надтай хамт хоёрдогч түүхий эд худалдаж авч байгаа, бас өөрийн хэдэн мал нь хөдөө байдаг учраас цаг хэцүү үед мал дээрээ очиж байдаг. Ерөнхийдөө манай хүү наймаа хийх дуртай” гэх мэдүүлэг /хх-ийн 30/

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.12.28-ны өдрийн 03 дугаартай “*******ад Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900.000 төгрөгийн торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн биечлэн шүүгдэгч *******ын биечлэн эдлэх ялыг 6 жил 2 сарын хорих ялаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн” шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-69/

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор *******ад холбогдуулан Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэрэгсэхгүй болгож, тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн ялаас 2 жилийг өршөөн хасч биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сар 25 хоногийн хугацаагаар тооцож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 70-74/

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 221 дугаартай “*******ын эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 9 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэсэн” шүүгчийн захирамжийн хуулбар хх-ийн 75-76/

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нарын 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 136 дугаартай “******* нь сэтгэцийн хувьд F07.0 бие хүний органик эмгэгтэй байна. ******* нь хэрэг үйлдэх үед өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна. ******* нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. ******* нь өөртөө болон бусдад аюул учруулах эсэх нь олон хүчин зүйлээс шалтгаалах тул урьдчилан тогтоох боломжгүй. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. ******* нь хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдах чадвартай байсан. Иймд *******ад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. ******* нь цаашид иргэний журмаар харьяа орон нутгийн сэтгэцийн эмчийн хяналтанд байж болно” гэх дүгнэлт /хх-ийн 37-39/

Хөрөнгө истимэйт ХХК-ийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Samsung j-4 маркийн гар утас 200.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 43/

Хэрэгт авагдсан шүүгдэгчийн эрүүл мэндийн болон хувийн байдалтай холбоотой бусад баримтуудыг шинжлэн судлав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрхи баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Үйл баримт хэргийн зүйлчлэлийн талаар:                                                             Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 20 цагийн орчимд иргэн Б.ын гар утсыг авсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь “хохирогч Б. надаас мөнгө зээлсэн, мөнгөгүй гээд гар утсаа өгсөн” гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдохгүй байна.

Шүүгдэгч *******ын дээрхи мэдүүлэг нь хохирогч Б.ын “Би *******аас мөнгө авч байгаагүй, бат  ална гээд байхаар нь айгаад гар утсаа өгсөн. Түүнээс сайн дураараа өгөөгүй” гэх, гэрч “Би гал тогооны өрөө рүүгээ ортол хүү /8 настай/ “агааг нэг хүн ална гэж хэлээд аваад гарлаа, агааг хүн алах гэж байгаа юм уу” гэж асуусан. Тэгэхээр нь би гээс “ыг хүн ална гээд аваад явсан юм уу, тийм юм хэлээд байна” гэж хэлтэл “ыг гэж хүүхэд аваад явсан, өмнө нь дээрэлхээд 20.000 төгрөг авсан, сая бас аваад явлаа” гэж хэлсэн. Удалгүй Б. гэрт ороод ирэхээр нь би “яав, юу болов” гэж асуутал “бат 100.000 төгрөг нэхээд, надад мөнгө байхгүй тул гар утсаа өгчихлөө” гэж хэлсэн” гэх, гэрч “Би тай гэрт нь орох гээд явж байтал такси ирээд зогссон. Тэрнээс нэг залуу буугаад тай уулзсан. Би тэр үед гэр рүү алхаад орсон. Хэсэг байж байгаад орж ирээд “ байна, мөнгө өг, эсвэл утсаа өг гэж байна” гэж хэлээд утсаа аваад гал тогооны өрөө рүү орсон. Тэгээд намайг том өрөөнд байхад “утсаа өгчихөөд ирье” гээд гараад явсан. Миний мэдэж байгаагаар тэр хоёрын хооронд өр, авлагын асуудал байхгүй. Тэр өдрөөс өмнө зааланд тэмцээн болж байхад ирээд мөнгө авсан гэж хэлж байсан” гэх мэдүүлгээр тус тус үгүйсгэгдэж байна.

Шүүгдэгч *******ын үйлдэл нь “хохирогчид өөрт нь байгаа эсэхээс үл хамааран 100.000 төгрөг эсхүл гар утас олж өгөхийг шаардаж, хүч хэрэглэхээр айлган сүрдүүлж байгаа” шинжээрээ Эрүүгийн хуулийн 13.5 дугаар 1 дэх хэсэгт заасан заналхийлэх гэмт хэргийн шинжийг хангаж байна. Өөрөөр хэлбэл хүч хэрэглэхээр заналхийлж, хохирогчийн гар утсыг өөртөө шилжүүлэн авч байгаа шүүгдэгчийн үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулж байгаа боловч, тухайн гар утас хохирогчид өөрт нь байгаа эсэхийг үл харгалзан “100.000 төгрөг эсхүл гар утас олж өгөхийг  шаардаж  байгаа” нь заналхийлэх гэмт хэргийг дээрэмдэх гэмт хэргээс ялган зүйлчлэх гол шинж юм.

Иймд шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзээд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ******* хэсэгт заасан заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Оногдуулах ял шийтгэл, бусад асуудлын талаар:

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогч Б.ыг гар утсыг эргүүлж өгснийг хохирол төлбөрийг сайн дураараа нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд шүүгдэгчийн эрүүл мэндийн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн  ******* хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан шийтгэх  тогтоол, шүүгчийн захирамжаас үзэхэд шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 221 дугаартай захирамжаар 1 жил 8 сар 9 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан боловч уг хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр заналхийлэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүхээс шүүгдэгч *******ад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх үүргийг хүлээлгэсэн, шүүгдэгч энэ үүргийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хяналтын хугацаанд түүнд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол прокурорын саналыг харгалзан шүүх хяналт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, эдлээгүй үлдсэн ялыг эдлүүлэхээр шийдвэрлэнэ гэж заасан байгааг шүүх анхаарч үзнэ үү” гэсэн тайлбар гаргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ”  гэж заасан бөгөөд шүүхээс энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******ыг заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Заналхийлэх гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг тул шүүгдэгч *******ыг хорих ял эдлэх хугацаанаас өмнө тэнсэн суллаж, хяналт тогтоосон хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзнэ. 

Иймд шүүгдэгч *******ын эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 9 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон, нэмж нэгтгэн шүүгдэгч *******ын биечлэн эдлэх ялыг тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл 1 хоног цагдан хоригдсон байх тул эдлэх ялд нь оруулан тооцож хасах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус дус дурдав.

Шүүгдэгчид энэхүү шийтгэх тогтоолоор хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,   36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* хэсэгт заасан заналхийлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Д.батын Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 9 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн, шүүгдэгч *******ын биечлэн эдлэх ялыг 1 жил 9 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын биечлэн эдлэх 1 жил 9 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож хассугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.МӨНХБАТ