Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/95

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн

Улсын яллагч О.Эрхэмбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: ******* өдөр Дундговь аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн сум баг Баруун жирмийн 3 дугаар гудамж 4 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* *******, /Регистрийн дугаар: *******/

 

 Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн сумын баг Баруун жирмийн 3-4 тоот өөрийн монгол гэрт 2023 оны 05 дугаар сарын 05-ны орой иргэн О.Батболдын цээжний зүүн урд хэсэгт хутгалж эрүүл  мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч О.Батболдод шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралд оролцохгүй талаар хүсэлт гаргаж ирүүлсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* ******* нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 20 цагийн орчимд Дундговь аймгийн сумын багийн нутаг дэвсгэр Баруун жирмийн 3-4 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч О.Батболдтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний цээж тус газарт хутгаар хутгалж эрүүл мэндэд нь “цээжний зүүн урд хэсэгт шарх” бүхий гэмтэл учирсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Тухайлбал: Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******* хутгалуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч О.Батболдын “... Би Луус сумаас найз ,, нарын хамтаар гарахдааын гэрт 0.5 литрийн “Хараа” архи хувааж уучихаад суманд ирсэн. суманд ирээд ******* ахынх руу очиход ******* ах хашааныхаа гадаа Буд ахтай байсан., нар ******* ахынд бууж хоцорсон, би  ахтай айл руу явж ирээд тэднийд орсон. бензин тос авна гээд буцаад явсан. Би ******* ахын гэрт ортол баруун орон дээр нь унтаж байсан, *******, нар зүүн талын орон дээр, гэрийн хойд талд сууж байхаар нь би баруун хойд тал руу нь суусан юм. Гэтэл ******* ах уурлаад “Чи миний суудаг газар суудаг яасан том юм бэ” гээд босч ирээд баруун орныхоо толгой хавиас юм хайж байснаа эргэж харангуутаа хоолой дээр хутга тулгасан. Би “******* ахаа та яаж байна аа” гээд гарыг нь түлхээд бостол миний цээж рүү хутгалсан. Би гэрээс тэй гараад цагдаа дуудахад ирсэн. Би сумын эмнэлэг руу хүргүүлсэн. ******* намайг хутгаар нэг удаа миний зүүн гар талын цээжин хэсэг мээмний дээд талд хутгалсан. Эмчилгээний төлбөр гарсан зардлаа төлүүлмээр байна ... Одоо миний зүүн талын цээж хэсэгт хутганы мөр байгаа. Зүүн талын цээж хэсгийн мээмний доод талаар амьсгал авахаар хатгуулж өвдөөд байгаа, бас зүүн талын далаар хатгуулж өвдөөд байгаа. Өөр зовиур гайгүй. ******* нь 1.000.000 төгрөг миний ХААН банкны 5462051168 тоот дансаар шилжүүлэн эмчилгээний зардалдаа түр хэрэглэж бай гээд өгсөн. Миний гаргаж өгсөн баримтууд нь Гантулгын өгсөн 1.000.000 төгрөгт багтаж байгаа. Цаашид гарсан эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, намайг хохиролгүй болгож өгөөч гэж хүсэж байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23, 25-р хуудас/

Гэрч “Би 2023 оны 05 сарын 05-ны өдөр Луус сумаас , , Батболд нарын хамтаар суманд ирээд тэд нартай хамт нэг айлд очсон. Хэнийх гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Айлд ороод тасраад унтсан юм шиг байна лээ. Нэг сэрсэн чинь Батболд “Намайг хутгалчихлаа” гээд байсан. Тэгээд би эргээд унтаад өгсөн. Би тасарсан байсан, юу ч санахгүй байна. Луус суман дээр 0.5 литрийн 2-3 шил “Хараа” архи Батболд, тэй уусан. Жолоо барьж явсан архи уугаагүй. суманд ирээд архи ууснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32-р хуудас/

Гэрч ийн “Би 2023 оны 05 сарын 05-ны өдөр Луус сум руу тэй хамт явсан. Тэндээс Батболдыг суулгаад тавуулаа суманд ирсэн. Тэгээд суманд ирээд архи ууцгааж явж байгаад орой ******* ахынд хүргүүлсэн. Би ******* ахад 2.5 литрийн савлагаатай пиво өгсөн. Тэгээд би гадуур бензин тос авах гээд явж байтал залгаад “Батболдыг ******* ах хутгалчихлаа хүрээд ир” гээд залгасан. Би очоод Батболд, хоёрыг сумын эмнэлэг рүү хүргэж өгсөн. Луус суман дээр 0.5 литрийн “Хараа” архи Батболд, тэй, нар уусан. суманд 0.75 литрийн “Хараа” архи ууж байгаад дуусгалгүй Гантулгынд орсон. Би ******* ахынд Батболд, ,ын хамтаар орсон. Би ******* ахынд идээ амсчихаад гараад явсан тэр хэд үлдсэн. Би ******* ахад хашааны үүдэн дээр 2.5 литрийн пиво өгөөд явсан. Намайг очиход Батболдтой хашааны үүдэнд зогсож байсан ба Батболдын цээжний зүүн тал, мээмнийх нь дээд талаас цус гоожиж байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 34-35-р хуудас/

Гэрчийн “Намайг 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн үед сумаас хойш Шар цохио гэх газар найз ийнд байхад Луус сумаас Батболд утсаар залган “Хүрээд ирээч, яриа байна” гэхээр нь тай хамт Луус сум орж Батболд “ байна” гэхээр нь гэрийг нь заалгуулан очиход Батболд, хоёр 0.5 литрийн “Хараа” нэртэй архи гарган задалж бид 3 ууцгаасан. Луус суман дээрээс Батболд, 2 хойшоо хөдөө гэр өөдөө явцгаасан, бид 2 руу гараад явж байтал араас Батболд утасдаад “Хүлээж бай хамт явъя” гэхээр нь тэр 2-ыг суулгаад ад ирсэн. ад ирээд бид хэд ганц хоёр хүнтэй уулзаж 1 шил 0.75 “Хараа” архи ууж явж байгаад ******* ахынд очсон. ******* ахынд бид нарыг ороход манай сумын Б.Буд ах, Б.Мөнхтөр, Б.Мөнхзул нар байж байгаад зөрөөд гараад явцгаасан ******* ахад 2.5 литрийн ногоон өнгийн савтай пиво гаргаж өгсөн. Энэ пивыг Буд ах Батболд, *******, нар голдуу уусан. машин барьж яваа гээд уугаагүй. Би пиво уудаггүй болохоор амсаад өгсөн. Энэ хооронд Батболд 2 түр гараад явснаа эргээд ороод ирсэн. Удалгүй бензин тос авна гээд гараад явсны дараа Батболд ******* нар муудалцаж байснаа ******* ах баруун орныхоо толгойн доороос хутга гаргаж ирээд Батболдыг “Ална шүү” гээд хүзүүнд нь тулгаж байснаа цээжин тус газар нь дүрсэн. Би Батболдыг Гантулгын хуажуунаас нь аваад хашааны хаалган дээр очоод цагдаа дуудсан, дараа нь ийг дуудаад сумын эмнэлэг рүү хүргэсэн. Би өөрийн гэсэн ухаантай байсан. ******* ах ална шүү гээд л босоод ирснийг мэдэж байна. Хоёр согтуу хүн хоорондоо юу ярьж байсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38-р хуудас/

Гэрч гийн “Би 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн орой хөдөөнөөс сумын төв рүү орж ирээд ******* ахынд очиход *******, нар байсан. Луус сумын гэх залуу баруун орон дээр унтаж байсан. Удалгүй О.Батболд гаднаас орж ирээд *******тай хэрэлдэж муудалцсан юм. ******* ах гэрийнхээ баруун хойд талд, Батболд нь ******* ахын урд талд зэрэгцэж сууж байснаа ******* ах тэр хавиасаа хутга гаргаж ирснээ Батболдыг “Алнаа пяздакыг” гээд хоолойд нь хутга тулгасан. Батболд, ******* ахыг түлхэж холдуулаад босохдоо “Хутга шаачихлаа” гээд босоход нь нь аваад гарсан, би ******* ахыг хориод хоцорсон. Би ******* ахыг хорьж байгаад гараас нь хутгыг нь дээлийнхээ ханцуйг жийргэлж байгаад булааж аваад гэрээс гаргаад, гэрийн зүүн тал руу шидсэн. Би хутгалахыг сайн хараагүй харин хоолой дээр ална гээд хутга тулгахыг харж байсан.Батболд босохдоо “Намайг шаачихлаа” гээд босохыг сонссон. Миний гараас нь булаасан хутга шар бариултай хутга байгаа харагдсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 41-р хуудас/

Шүүгдэгч дээрх үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Баттүвшиний 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 92 дугаартай “О.Батболдын биед цээжний зүүн урд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. О.Батболдын биед үүсэн гэмтэл нь шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 47-48-р хуудас/ нотлогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч нь хохирогчийн цээжин тус газар хутгалахад түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Шүүгдэгч ******* нь хохирогч О.Батболдын цээжинд нь хутгалсан үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч ******* нь хохирогчийг хутгалсан үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

Шүүгдэгч ******* нь хохирогч О.Батболдын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “Хүний халдашгүй дархан байх эрх” буюу “Хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай цохисон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд шүүгдэгч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд “1.000.000 төгрөг төлсөн” болох нь хохирогч О.Батболдын ”... ******* нь 1.000.000 төгрөг миний ХААН банкны 5462051168 тоот дансаар шилжүүлэн эмчилгээний зардалдаа түр хэрэглэж бай гээд өгсөн. Миний гаргаж өгсөн баримтууд нь Гантулгын өгсөн 1.000.000 төгрөгт багтаж байгаа...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “Хохирлоо нөхөн төлснийг” хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

            Шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтсон орлогогүй/ зэргийг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.

            Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө орлого байхгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

           1. Шүүгдэгч Чонос овогтой Пүрэвдоржийн Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чонос овогтой Пүрэвдоржийн *******д 02 / хоёр сар/ хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч ******* зорчих эрхийг хязгаарласан 02 сарын хугацаанд Дундговь аймгийн сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг мэдэгдсүгэй.

5. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг 12 см, бариул хэсэг 11 см, нийт урт 23 см, шар өнгийн модон бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

7. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.ТӨРБОЛД

 

 

 

.