Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/115

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, тус шүүхийн  А танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

            Нарийн  бичгийн дарга Ж.Батдэлэг                                                                              Улсын яллагч Э.Нямбилэгт                                                                                              Хохирогчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн                                                                          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам                                                                        Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн  ******* дугаартай хэргийг 202******* оны 08 дугаар сарын *******-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл *******, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн Өлзийт сумын 1 дүгээр баг “Загийн ус” гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД:ЗЮ920128*******6/

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 202******* оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн үед Дундговь аймгийн Өлзийт сумын 1 дүгээр баг “Загийн-Ус” гэх газарт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний хоолойг боох, нүүр, толгой хэсэгт гараараа 7-8 удаа цохих, нүүр хэсэгт 2 удаа мөргөх зэргээр зодож эрүүл мэндэд хамар ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Өмгөөлөгчтэйгөө байр суурь нэгтэй оролцоно” гэв.

Хохирогч 202******* оны 06 дугаар сарын 16-ны өдөр өгсөн “ Би 202******* оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн үед гэрийн ойролцоо байх “Цогт” нэртэй худаг дээр очтол ******* ус шавхсан байсан. Тэгэхээр нь би *******гийн гэрт явж очоод “та нар худгийн ус шавхсан байна, хэлээд байхад яадаг хүмүүс вэ, хойд болон урд талд байх арай элбэг уснаас малаа услахгүй, яасан юм” гэж хэлсэн. Тэгтэл ******* “сүртэй юм, тийм юм бол зөөгөөд уучихгүй юу” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би “тэгж зөөгөөд ууж болдог юм бол өөрсдөө зөөгөөд уухгүй юу, би одоо харьж үхэр мал тэжээчхээд ирнэ, тэгэхэд ус авч ирсэн байгаарай” гэж хэлчхээд гэрээс нь гарч мотоцикл дээрээ мордтол ******* “сүртэй юм, муу юм үзээгүй шээс үү үгүй юу” гэж хэлэхээр нь би “зүгээр байгаарай, би чинь эцэг эхтэй хүн шүү, муу хоноцын шээс минь” гэж хэлсэн. Тэгтэл ******* уурлаж над дээр ирэхээр нь би мотоциклоосоо буутал намайг боож байгаад миний нүүр, толгой хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед ******* намайг боож газарт унагаах гээд байсан ба тухайн үед би газарт унах гээд хөл алдаж явахад миний гарт газраас хатуу жижгэвтэр зүйл баригдсан /шороо байсан байх/, тэрийг ******* рүү шидсэн, оноогүй байх. Тэгж байтал миний цамц урагдсан ба ******* намайг тавиад цааш явж гэртээ орчхоод буцаж гарч ирээд “чи намайг Амгаад хүртэл муу ярьж явсан пизда байна лээ” гэж хэлээд дахин намайг боож байгаад 2 удаа мөргөж хэд хэдэн удаа миний нүүр, толгой руу цохисон. Тухайн үед миний хөмсөг, хамар, уруул хэсгээс цус их гарч байсан, миний толгой дүүрч өвдөөд байхаар нь би мотоциклоо унаад гэртээ харьсан. ******* миний нүүр, толгой хэсэгт гараараа 7-8 удаа цохисон. Мөн миний уруул, нүүр хэсэгт 2 удаа мөргөсөн. ******* намайг боож унагаах гээд байсан тул би боолтыг нь болиулах гэж ноцолдож байсан. *******д зодуулсны улмаас тухайн үедээ миний хамар, баруун хөмсөг, уруул, зүүн нүдний хэсэг хавдаж, хөхөрсөн байсан. Одоо миний толгой дүүрч өвдөөд, даралт ихсээд байгаа. ******* бид хоёр худаг уснаас болж хэрэлдэж маргалдаж байгаад л намайг зодсон. Тухайн үед *******гийн эхнэр Отгончимэг байсан. Би гэртээ ганцаараа байсан ба гэртээ очоод сумын эмнэлэг дуудтал дуудлагад явсан гэж хэлсэн. Тэгээд гэртээ байж байтал толгой дүүрч өвдөөд байхаар нь би гэрийн урд байх Батчулуун гэх хүнийг гуйж сумын эмнэлэгт хүргүүлсэн. Тухайн үед бид хоёр эрүүл байсан. Би гомдолтой байна. *******д зодуулсны улмаас гэрээсээ сумын эмнэлэгт ирээд, сумаас аймагт, аймгаас Улаанбаатар хотод очиж эмнэлэгт үзүүлсэн. Энэ хугацаанд гарсан зардлыг нөхөн төлүүлнэ. Мөн тухайн асуудал гарах үед зүүж явсан нүдний шил, өмсөж явсан цамцны мөнгийг гаргуулж авмаар байна. Би гэрээсээ Батчулуун гэх хүнээр сум руу хүргүүлэхдээ 40 литр АИ-92 бензин хийж өгсөн. Тэрний мөнгө 101,600 төгрөг, сумаас аймагт ирэхэд 25,000 төгрөгөөр замын унаанд сууж ирсэн. Улаанбаатар хотод “Медтрэйвма эмнэлэгт” цаг аваад аймгаас хот явах гэтэл унаа олдохгүй байсан тул хот хооронд явдаг хүн гуйж 180,000 төгрөг өгч Улаанбаатар хотод хүргүүлсэн. Улаанбаатар хотод очиж “Медтрэйвма эмнэлэгт” 490,000 төгрөгөөр үзүүлсэн. Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлж явахад 100,000 төгрөгийн зардал гарсан. Улаанбаатар хотоос буцаж аймагт ирэхдээ замын унаа таарч *******0,000 төгрөгөөр ирсэн. Одоогоор нийт 926,000 төгрөгийн зардал гараад байна. Үүнийг нэхэмжилнэ. Надад баримт нь байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/

Хохирогч 202******* оны 06 дугаар сарын 26-ны өдөр дахин өгсөн “Миний биед учирсан гэмтлийг 202******* оны 05 дугаар сарын 26-ны өдөр ******* миний нүүр хэсэгт гараараа цохисны улмаас учруулсан. Би 202******* оны 04 дүгээр сарын эхээр *******гийн гэрт байхдаа татаж унасан. Тухайн үед миний биед гэмтэл учраагүй байсан. Тэгэхэд манай ээж Оюун, *******, *******гийн эхнэр /миний төрсөн дүү/ Отгончимэг нар байсан. Би 202******* оны 05 дугаар сарын 26-ны өдөр *******д зодуулчхаад шууд гэртээ харьсан. Тэгээд гэрт байхад бие өвдөөд байхаар нь саахалтын Батчулууныг гуйж Өлзийт рүү хүргүүлсэн. Батчулуун миний нүүр хэсэгт учирсан гэмтлийг харсан. Тэр шөнөө би Содномцэрэн гэх хамаатны эгчийнд хоносон. Маргааш нь Өлзийт сумын эмнэлгийн эмч Мөнхчимэгт үзүүлсэн. Миний хувьд *******, Отгончимэг нарыг айлган сүрдүүлдэг, дарамталсан асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 14/

 

Гэрч “Миний төрсөн ах яг тогтсон гэр байхгүй. Ер нь хадмындаа голдуу байдаг. ах байнга, өдөр болгон толгой хагарлаа гээд эм уугаад /өвчин намдаах/ байдаг. 2018 онд мотоциклтой явж байгаад ойчсоны улмаас тархины суурь яс гэмтэж, тархи толгой нь доргисон юм шиг байгаа юм. Тэрнээс хойш ядарч сульдахаараа татаж унаад байх болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 19/

Гэрч Би танина, миний төрсөн дүү Улаанаа гэх охины нөхөр байгаа юм. Хааяа манайхаар ирэн очин байдаг. 202******* оны 05 сард манайд ирсэн,  хэдний өдрийг нь би санахгүй байна. Нэлээн аажуу, 00 цагаас хойш намайг унтаж байхад ирсэн. нүүр болон нүд нь нэлээн хавдартай, хоол идэж чадахгүй байсан. Би ид хандаж “чи чинь яасан юм бэ” гэхэд мал усалж байгаад *******тэй муудалцсан, *******д зодуулсан гэж байсан. ******* бол төрсөн дүүгийнх нь нөхөр байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 22-2*******/

Гэрч “******* манай төрсөн дүү байгаа юм. Манай дүү төлөв даруу, дуугүй, архи дарс хэрэглэдэггүй, тамхи татдаггүй, их ажилсаг, эхнэр хүүхдэдээ халамжтай байдаг. Харилцаа хандлага, найз нөхдийн хүрээлэл сайтай, нутгийнхан хүмүүс ам сайтай байдаг. Ер нь түргэн уур байхгүй, дөлгөөхөн хүн. Өмнө нь хэл ам татлаад ээж, аавынхаа чихийг халууцуулж байгаагүй. Зодоон цохионы асуудал гаргаж байгаагүй. Манай дүү сургуулиа 7-р ангиасаа орхиж мал маллаж амьдарсан. Их ажилсаг хүн” гэх мэдүүлэг /хх-ийн 25/

Гэрч “******* миний 2 дахь хүү байгаа юм. Би *******г 1992 оны 02 дугаар сарын 28-нд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрүүлсэн. Миний хүүгийн ааш араншин нь төлөв даруу, архи дарс хэрэглэдэггүй, тамхи ч татдаггүй. ******* нь Дундговь аймгийн 2-р сургуульд 2000 онд ороод, 7-р ангиасаа гарч мал маллаж амьдарсан. Тэгээд 18 нас хүрээд Өмнөговь аймгийн 167-р цэргийн ангид алба хаасан. Тэгээд цэргээс халагдаж ирээд хот хооронд таксинд явж байгаад 2016-2017 онд эхнэр хүүхэдтэй болоод одоог хүртэл хөдөө мал маллаж амьдарч байгаа. Өмнө ямар нэгэн зодоон цохионы асуудал гаргаж байгаагүй. Хүмүүстэй эелдэг боловсон харьцдаг. Найз нөхдийн хүрээлэл сайтай. Элдэв янзын муухай ааш байхгүй тийм л хүн” гэх мэдүүлэг /хх-ийн 26/

Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 202******* оны 06 дугаар  сарын 16-ны өдрийн 117 дугаартай “ биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн *******0-*******2/

  • Дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-ийн *******4-*******4-*******5/
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/
  • Хохирлын баримтууд /хх-ийн 79-87/
  • Хохирол 1.000.000 төгрөг төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 90/
  • Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлав.

 

            Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

         Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар :

         Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч нь 202******* оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн үед Дундговь аймгийн  Өлзийт сумын 1 дүгээр баг Загийн-Ус гэх газарт бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна.

Хохирогч нь дээрх цаг хугацаанд бусдад зодуулсны улмаас түүний биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа болох нь шинжээчийн 202******* оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтээр нотлогдож байна.

Хохирогч эрүүл мэндэд учирсан хамар ясны хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч ******* 202******* оны 05 дугаар сарын 26-ны өдөр цохих, зодох байдлаар учруулсан болох нь хохирогч болон шүүгдэгчийн  мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч *******гийн хохирогч ийг цохиж зодон, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

            Шүүхээс оногдуулах ял шийтгэл, бусад асуудлын талаар:

            Шүүгдэгч нь хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг гарсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол нөхөн төлсөн үндэслэлээр өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 202******* оны 08 дугаар сарын *******0-ны өдрийн *******2 дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох саналыг бичгээр гарган шүүгдэгчид танилцуулж, шүүгдэгч Ч.Ганхуягт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт нийцсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн, энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хохирогч оос 998.2*******8 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 1.000.000 төгрөгийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд  хамар ясны хугарал бүхий гэмтэл учирсан тул хохирогч цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг заах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.1 дүгээр зүйл, *******6.2 дугаар зүйлийн 1, 2, *******, 4, *******6.*******, *******6.6, *******6.8, *******6.10, *******6.1*******, *******8.1, *******8.1 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

            1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн, энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

7.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.МӨНХБАТ