Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/114

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

         аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

          Улсын яллагч О.Эрхэмбаяр

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн *******эд холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202******* оны 08 дугаар сарын *******0-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн *******-ны өдөр аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй, малчин, ам бүл *******, эхнэр ******* хүүхдийн хамт аймгийн ******* дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ******* /РД:/.

 

    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь 202******* оны 06 дугаар сарын 09-ний орой аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “” гэх газарт өөрийн оршин суух гэртээ зүс таних Д.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, дух, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хэвлийн баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 202******* оны 06 дугаар сарын 09-ний өдөр намайг аймгийн ******* дүгээр багт “Шилийн зоо” гэх газар гэртээ хэвтэж байхад 1******* цагийн үед Донхоо, Гүндээ хоёр ирсэн. Тэгээд цай уучихаад “ сум явъя” гэж тэр хоёр надад хэлсэн. Тэгэхээр нь би “явахгүй, завгүй байна” гэж хэлсэн. Тэр хоёр сум руу яваад 2 цаг гаран болоод буцаад манайд ирсэн. Ирэхдээ авдар архитай ирсэн. Тэр архинаасаа 1 шилийг надад задалж өгсөн. Тэгээд 2 шил архи уучихаад Гүндээ, Донхоо 2 нэг, нэгтэйгээ маргалдаад байсан. Гүндээ Донхооныг “май шивэр үнэрлэ” гэж хэлээд тэр 2 заамдалцсан. Тэгээд хоёулаа гутлаа тайлаад Гүндээ, Донхооныг “би чамайг цохих уу” гээд байсан. Тэгэхээр нь би та 2 одоо согтсон байна яв гэж хэлсэн. Тэгээд манай охин Сарнай гаргаж машинд нь суулгаж өгсөн. Тэр 2 эргээд манай гэрт ороод ирсэн. Одоо бид 2 дахиж муудалцахгүй гэж хэлсэн. Нэг, нэг хундага архи уучихаад дахиад муудалцаад эхэлсэн. Тэгэхээр нь манай охин та 2 яв гэхэд Гүндээ чамд хамаагүй “гичий минь” гэж хэлсэн. Гүндээ над руу оймсоо шидсэн. Тэгэхээр нь би айлыг арай дэндүү доромжилж байна гэж хэлэхэд Гүндээ миний нүүр рүү ойртож ирээд нулимсан. Тэгэхээр нь Гүндээгийн хөмсөг хэсэгт баруун гараараа 1 удаа цохиж, зүүн хөлөөрөө 1 удаа толгой руу нь өшиглөсөн. Би эхнэртээ Гүндээг Донхоо дээр хүргэж өгчихөөд ирье гэж хэлээд 21 цагийн үед гарсан. Донхоотой таараад Гүндээг өгчихөөд явах гэсэн чинь гурвуулаа д очъё гээд байхаар нь 22 цагийн үед д очсон. д орсон чинь эхнэр нь Гүндээг энд юу хийж яваа юм дандаа хүнд гай болж явна гэж хэлсэн. д бид 4 ганц шил архи уусан. Архи уугаад сууж байсан чинь Гүндээ “миний гутлын уланд юу харагдаж байна” гээд улаа харуулаад байсан.  Тэгээд би бүгдээрээ явъя гээд гарсан. гэрээс гараад гадаа байсан урт төмрөөр миний толгойг шүргэж цохисон. Тэгээд би Гүндээг түлхээд зугтаасан. Намайг зугтах үед Гүндээ, Донхоо хоёр араас чулуу шидээд байсан. Батдорж эхнэртэйгээ хамт намайг машинтай хүргэж өгсөн. Гүндээ надад “найзыгаа уучлаарай муухай юм болж, би ч чамтай адил охин хүүхэдтэй. Би гомдолгүй” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 48/

           Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би хөдөө хэдэн үрээ засаад мөн айлаар бууж хурга ишигний засаа идээд Донхоон буюу хамтаар гэх ийн айлаар буусан. ийг дагуулж сумын төв орох гэтэл ажилтай гэсэн. Би хамт сумын төв орж 1 авдар архи худалдан авсан. , Тайванаа нарын хамтаар сумын төвөөс гарахдаа ******* шил архи хувааж уугаад хамт гэх газар байх ийн гэрт ирсэн. Тэндээ 1 архи уусан. Цаашаа юу болсон талаар санахгүй байна. Тэгээд маргааш нь буюу 202******* оны 06 сарын 10-ны өглөө сумын Мөнгөнөөгийн гэрт сэрсэн. Тэндээсээ гараад гэрт ирээд хэвтэж байгаад бие өвдөөд толгойгоо даахгүй байсан болохоор сумын эмнэлэг болон цагдаад хандах болсон. уулзах үед чамайг зодсон гэж байсан. Хэн зодсоныг би өөрөө мэдэхгүй байна. Нүүрэндээ олон удаа цохиулсан байдалтай хавдаж хөхөрсөн мөн нүд улайсан, баруун гарын шуу хэсэгт хавдаж хөхөрсөн, баруун ташаа орчимд бага зэрэг хөхөрсөн байдалтай байна. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Санал хүсэлт байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

            Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ сумын Донхоон гэх хүн Гүндээ гэх хүний хамтаар манай гэрт ирээд сумын төв хамт ороод ирье гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр би гэртээ ажилтай, амжихгүй гэж хэлсэн. Донхоон, Гүндээ нар манайхаас яваад ойролцоогоор 2 цагийн дараа манайд эргэж ирэхдээ нэлээн халамцуу байсан. Тухайн үед ойролцоогоор 17 цаг өнгөрч байсан. Манайд байхдаа 1 шил архи уугаад дараа нь 1 шил архитай ирсэн. 2 шил архи ууж дуусахад манай хүн одоо та нар яв гэсэн явахгүй байсан. Тухайн үедээ Гүндээ нь согтчихоод Донхоонтойгоо маргалдаад гутлаа тайлсан байсан. Гэрээр нэг шивэр үнэртээд байсан. Гүндээ Донхооныгоо түү май шивэр үнэрлэ гээд салаавч гаргаад байсан. Тэр 2 хоорондоо маргалдаад хөл дээрээ бүрэн тогтож чадахгүй унаж босоод байсан. Донхоон, Гүндээ хоёр муудалцаад 2 биеэ заамдаж аваад унаад байсан. Гүндээ манай охиныг гичий минь зайлаарай гэж хэлэхэд манай нөхөр уурлаад босож ирээд Гүндээ гэх хүнийг гараараа цохиж аваад хөлөөрөө өшиглөсөн. Манай нөхөр хөл нүцгэн байсан болохоор дараа нь яая хөл өвдөж байна гэж байсан. Донхоон явахдаа Гүндээгээ орхиод явсан байсан. Манай нөхөр Гүндээг хүргэж өгөх гээд явахад 21 цаг болж байсан. Маргааш нь буюу 06 сарын 10-ны өглөө 10 цагийн орчим Гүндээ манай гэрт Донхооны хамтаар ирээд цай уугаад уучлаарай гээд гараад явсан. Тухайн үед манай нөхөр хониндоо явсан байсан. Манай нөхөр Гүндээг нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэр үед би охин Сарнайгийн хамтаар хориглож салгасан. Харин өшиглөснийг нь хараагүй. Дараа нь хөл өвдөж байна гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн1*******-14 /   

           Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “202******* оны 06 дугаар сарын 09-ний өдөр адуу харчихаад буцаад явж байхдаа ийн гэрээр орсон. Намайг ороход Донхоон буюу , Гүндээ нар архи уугаад сууж байсан. согтуу оймсоо тайлаад хөлөө арчсанаа май энийг үнэрлэ гэх зэргээр гэрийн эзэн болон Дэлгэрсуурийг өдөж хоргоогоод байсан. Мөн тухайн айлын гэрийн эзэн рүү салаавч өгөөд хүүхдийг нь хүртэл хараалын үгээр хэлээд байсан. Тухайн үед гэрийн эзэн уурлаад Гүндсамбыг гэрт нь нулимахаар нь нүүрэнд нь цохисон. Эхнэр охин хоёр нь салгахад гэртээ хөл нүцгэн байсан үедээ нэг өшиглөөд авах шиг болсон. Би тэр айлд олон согтуу байсан болохоор гараад явсан. Орой гэртээ ирээд амарч байтал цагаан бонго гадаа ирсэн. гэрт орж ирээд гэрээр ороод ирлээ гэсэн. Би хаана байгаа юм гэж асуутал машинд унтаж байгаа гэж хэлээд гэрээс гарсан. Тэр үед шөнийн 00 цаг орчим болж байсан. манай гэрт хоноод харин гадаа машинд хоносон. Маргааш өглөө нь нар гарч байхад гэрт орж ирсэн. Тэгээд намайг хэн зодчихсон юм гэж асуусан. Би тэр үед нь чи айлд муудаад байсан, тэр хүндээ зодуулаа биз гэж хэлсэн. зүгээр харин Гүндсамбын нүд хөхөрсөн харагдаж байсан. баруун гараараа нүүр орчимд нь 1 удаа цохисон. ийг эхнэр нь татаж байхад хөл нүцгэн байхдаа өшиглөсөн. Тэр л нүүрэнд нь туссан байх.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20/

          Гэрч Х. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “202******* оны 06 дугаар сарын 09-ний 1******* цагийн үед сумын төвд би Гүндсамбын хамт ******* шил архи уусан. Сумын төвөөс нэг авдар архи аваад хөдөө ирэх замдаа Тайвнаа, нарын хамтаар ******* шил архи уусан. ийн гэрт бид хоёр ирээд ******* шил архи уусан байсан. Юу болсон талаар санахгүй байна. гэрт бид хоёрыг хүргэж өгсөн гэж хэлсэн. Шөнө Мөнх-Эрдэний гэрт Гүндсамбын хамтаар ирсэн. 202******* оны 06 дугаар сарын 10-ны өглөө Гүндсамбын нүүр нь битүү, 2 нүд нь хөхөрсөн, баруун гарын шуу хэсэгт нь хавдсан байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 22-2*******/

            Гэрч И. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “202******* оны 06 дугаар сарын 09-ний орой 22-2******* цагийн орчимд бид нарыг амарч байхад , , нар ирсэн. Манайд орж ирээд 1 шил архи задалсан. Тухайн архиа ууцгаагаад , нар хоорондоо маргалдаж байсан. ийн гэрт байхдаа хоорондоо муудалцаж , Гүндсамбыг зодсон бололтой байсан. манайд ирэхдээ духан дээрээ хавдартай байсан. Манайд байхдаа хоорондоо маргалдаж байгаад би гэрээс , нарыг гаргасан. Манай гэрт зодолдоогүй, харин маргалдсан. Гэрийн гадаа байхдаа Гүндсамбыг цохисон байх. намайг цохичихлоо гэж хэлж байсан. , нар нэлээд согтсон, арай согтолт багатай байсан. тэй маргалдаж муудалцсан. Эхнэрийнхээ хамтаар ийг гэрт нь хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 2*******-26/

          Шүүх шинжилгээний ерөнхий газар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 202******* оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 116 дугаартай:

           1. биед тархи доргилт, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, дух, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, хэвлийн баруун, баруун шуунд цус хуралт  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

           2. Дээрх гэмтлүүд нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн 4 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

           *******. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа болон бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, хэвлий, шуунд үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

          4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн **************-*******7/

           Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 0*******/

           Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн *******4/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Үйл баримтын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Д. нь 202******* оны 06 дугаар сарын 09-ний өдөр бусдад зодуулсны  улмаас түүний эрүүл мэндэд “Тархи доргилт, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт” гэмтэл учирсан үйл явдал болсон байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

             Хохирогч эрүүл мэндэд учирсан “Тархи доргилт, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт” гэмтлийг шүүгдэгч ******* 202******* оны 06 дугаар сарын 09-ний өдөр аймгийн сумын 1 дүгээр баг “” гэх газар байх өөрийн гэртээ хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохих, өшиглөх үйлдлээр учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч : “... , Тайванаа нарын хамтаар сумын төвөөс гарахдаа ******* шил архи хувааж уугаад хамт гэх газар байх ийн гэрт ирсэн. ... уулзах үед чамайг зодсон гэж байсан. ... Нүүрэндээ олон удаа цохиулсан байдалтай хавдаж хөхөрсөн мөн нүд улайсан, баруун гарын шуу хэсэгт хавдаж хөхөрсөн, баруун ташаа орчимд бага зэрэг хөхөрсөн байдалтай байсан.” гэх,

            Гэрч : “...Гүндээ манай охиныг гичий минь зайлаарай гэж хэлэхэд манай нөхөр уурлаад босож ирээд Гүндээ гэх хүнийг гараараа цохиж аваад хөлөөрөө өшиглөсөн. Манай нөхөр хөл нүцгэн байсан болохоор дараа нь яая хөл өвдөж байна гэж байсан. ....Манай нөхөр Гүндээг нүүрэн тус газар нь нэг удаа цохисон...” гэх,

           Гэрч : “202******* оны 06 дугаар сарын 09-ний өдөр адуу харчихаад буцаад явж байхдаа ийн гэрээр орсон. Намайг ороход Донхоон буюу , Гүндээ нар архи уугаад сууж байсан. согтуу оймсоо тайлаад хөлөө арчсанаа май энийг үнэрлэ гэх зэргээр гэрийн эзэн болон Дэлгэрсуурийг өдөж хоргоогоод байсан. Мөн тухайн айлын гэрийн эзэн рүү салаавч өгөөд хүүхдийг нь хүртэл хараалын үгээр хэлээд байсан. Тухайн үед гэрийн эзэн уурлаад Гүндсамбыг гэрт нь нулимахаар нь нүүрэнд нь цохисон. ... Маргааш өглөө нь нар гарч байхад гэрт орж ирсэн. ... Гүндсамбын нүд хөхөрсөн харагдаж байсан. баруун гараараа нүүр орчимд нь 1 удаа цохисон. ийг эхнэр нь татаж байхад хөл нүцгэн байхдаа өшиглөсөн. Тэр л нүүрэнд нь туссан байх.” гэх,

          Гэрч Х.: “...ийн гэрт бид хоёр ирээд ******* шил архи уусан байсан. Юу болсон талаар санахгүй байна. ...202******* оны 06 дугаар сарын 10-ны өглөө Гүндсамбын нүүр нь битүү, 2 нүд нь хөхөрсөн, баруун гарын шуу хэсэгт нь хавдсан байсан. ” гэх,

          Гэрч И.: “202******* оны 06 дугаар сарын 09-ний орой 22-2******* цагийн орчимд бид нарыг амарч байхад , , нар ирсэн. ...ийн гэрт байхдаа хоорондоо муудалцаж , Гүндсамбыг зодсон бололтой байсан. манайд ирэхдээ духан дээрээ хавдартай байсан. ... Гэрийн гадаа байхдаа Гүндсамбыг цохисон байх. намайг цохичихлоо гэж хэлж байсан...” гэх мэдүүлгүүд болон хохирогч биед

тархи доргилт, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн гэмтэл /хохирол/ учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.

            Шүүгдэгч *******ийн хохирогч биед нүүр рүү гараараа цохих, өшиглөх үйлдлээр халдаж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

           Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

  Хохирол төлбөрийн талаар:

 

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирчээ. Хохирогч Д. нь мөрдөн байцаалтын шатанд “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх байх тул шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

Харин хохирогч Д. өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар баримт ирүүлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч өөрт учирсан хохирлын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт гаргасныг 202******* оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 29 дугаартай прокурорын тогтоолоор хангаж шийдвэрлэжээ. Прокуророос шүүгдэгч Б.эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 4*******0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4*******0.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг бичгээр гарган шүүгдэгчид танилцуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ. Иймд шүүгдэгч *******эд прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4*******0 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4*******0.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

      

             Шүүгдэгч С. энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, *******6.1, *******6.2 дугаар зүйлийн 1, 2, *******, 4 дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10, *******6.1*******, *******8.1, *******8.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

           1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* эд 4*******0 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4*******0.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.

           *******. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ******* /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1******* нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

           *******. Шүүгдэгч С. энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

           6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д. өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

           7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР