| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2023/0122/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/123 |
| Огноо | 2023-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Отгонбаатар |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2023 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Ч.Отгонбаатар
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.цэрэн
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг *******0*******3 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ******* өдөр******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл *******, эмээгийн хамт аймгийн сумын ******* дугаар баг Бөгийн ногоон толгой гэх газар нутаглах, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй Улаан хошуу овогт /РД: /.
Монгол Улсын иргэн -ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, малчин, ам бүл , эхнэр хүүхдийн хамт аймгийн сумын ******* дугаар баг Завгийн үзүүр гэх газар нутаглах, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, овогт /РД:АЯ8710033/.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь аймгийн сумын 5 дугаар багийн нутаг “Завгийн үзүүр” гэх газарт *******0*******3 оны 0******* дугаар сарын *******7-ноос *******8-нд шилжих шөнө иргэн *******ын монгол гэрт зүүн нүдэнд гараараа цохиж зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь аймгийн сумын 5 дугаар багийн нутаг “Завгийн үзүүр” гэх газарт *******0*******3 оны 0******* дугаар сарын *******7-ноос *******8-нд шилжих шөнө өөрийн монгол гэрт иргэн *******гийн нүүрэнд хөлөөрөө өшиглөж зүүн нүдний доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.
Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би *******0*******3 оны 0******* дугаар сарын *******7-ны өдрийн 15:00 цагийн үед сумын ******* дугаар баг “Хүрэн овоо” гэх газарт байдаг аавынхаа гэрийг харж байхдаа саахалт айлын, сумаас ирсэн найз нарын хамтаар 1 литр нэрмэл архи, LX нэртэй шилний тал архи хуваагаад ууж байхад манай аавын гэрээс баруун хойд зүгт орчим километр зайд амьдардаг гэдэг залуу “танай ямаа чинь хоёр ишиг гаргасан байна. Би машинд тавиад ирлээ” гэж хэлсэн. Тэгээд архиа дуусгаад тал, тал тийш тараад хониндоо явцгаасан. Манай найз гэр рүүгээ явсан. Биын хамтаар мотоциклтой хонь руу яваад гэдэг айлд очоод байж байсан чинь бид хоёрын араас нэг юмны учрыг олно гээд гэр бүлийн асуудал яриад байх шиг байсан. гэдэг хүнийг машиндаа суулгаад аваад ирсэн. Тэгээд биын мотоциклын араар сундлаад гэдэг айлаас баруун хойд зүгт байдагын гэрт очоод хурга ишгийг нь эхэд нь тавьж өгөөд байж байсан чинь, нар араасын гэрт ирсэн. Тухайн үед 18:00 цаг өнгөрч байсан байх. Тэгээд тэнд ******* тал шил архи, нэг бүтэн шил архи, , бид хувааж уусан. Би уусан архиндаа нилээн согтсон, ухаан орж гараад байсан. Тэгээд яг юу болсныг сайн санахгүй байна. Эхэндээ, хоёр хоорондоо ноцолдоод байсан. тэр хоёрыг хорьсон. ыг эхнэртэйгээ хардсан бололтой юм яриад байсан. Тэгснээ тэр ******* ноцолдож дуусаад одоо учраа олсон биздээ гэж ярилцаад явахаар болсон. Гэрт байсан машины түлхүүр алга байна та нар авсан гээд байснааын духан дээр нь гараараа цохисон. Тэгтэлын толгойноос цус гараад цусыг нь тогтоосон. Тэгээд бид нар машины түлхүүр хайж байгаад ололгүй хоорондоо эвлэрээд унтацгаасан. Маргаааш өглөө ньгийн нэг нүд нь хөхрөөд хавдсан байсан. , нарын биед гэмтэл ажиглагдаагүй. , нар хоорондоо маргаж зодолдсон зүйл байхгүй байх. Миний зүүн нүд хөхөрсөн байсан.,, нар гурвуулаа ээлжлээд ноцолдоод байхаар нь би дундуур нь орсон чинь нэгнийх нь гаранд оногдсон. Би хэн нэгэнтэй зодолдоогүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би хэн нэгнээс хохирол нэхэмжлэхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 1/
Хохирогч *******0*******3 оны 05 сарын 31-ний өдөр өгсөн: “....Миний зүүн нүдэнд учирсан гэмтлийг,гийн биед учирсан гэмтлийг учруулсан. Надад гомдол санал байхгүй,гаас нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 117/
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би *******0*******3 оны 0******* дугаар сарын *******7-ны өдрийн 15:00 цагийн үед аймгийн сумын ******* дугаар баг “Бөгийн ногоон толгой” гэх газар байдаг гэртээ малаа харж байсан. Тэгээд гэрээсээ зүүн урд зүгт 3 орчим километр зайтай суудлын автомашинаар малдаа явж байтал манай хонины зүүн урд захад Батболд гэх хүний ямаа нь хоёр ихэр ишиг гаргасан байсан. Тэгэхээр нь Батболд аавынхаа гэр рүү явж байхыг харсан болохоор Батболдын аавынх нь гэрт очсон. Тэнд Батболд,, гэдэг хүмүүстэй архи уугаад сууж байсан. Тэгээд Батболд,, гуравтай архи ууж байхад түрүүлээд явсан. Би Батболд, нартай хамт яваад ихэр ишгийг нь Батболдын гэрт нь аваачиж өгсөн. Тэгээд Батболдын гэрт архи ууж байхад манай гэрээс баруун хойд зүгт амьдардаг гэдэг залуу манай эхнэртэй унтаж хэвтсэн гэдэг зүйл яригдсан. Энэ яриаг гаргасан юм шиг байна лээ. Тэгэхээр нь би тэр хоёрт тийм зүйл байхгүй гэхэд, Батболд нар ыг аваад ир гэж хэлсэн. Тэгээд би Батболдын гэрээс машинтайгаа баруун хойд зүгт хөдлөөд ын гэрийнх нь гадаа очиход гарч ирсэн. Тэгэхээр нь машиндаа суулгаад т хандаж чи манай эхнэртэй унтаж хэвтсэн гэсэн яриа гарсан байна. Чи энэ яриагаа одоохон ингээд зогсоо цаашдаа даамжирна худлаа гэдгээ хүмүүст хэл гэж хэлсэн. Тэгээд ыг машиндаа суулгаад Батболдын гэрт очиход, Батболд нар алга байсан. Тэгэхээр нь тэндээс гараад хойд зүг рүү явж байталын хонин дээр Доорий гэх залуу нэг танихгүй хүн сундлаад явж байхаар нь, Батболд нарыг сурахад гуайн гадаа хэдэн мотоцикл байгаа харагдсан гэж хэлсэн. Тэгэхээр нь гэдэг айлын гадаа очиход Батболд, нар гараад ирсэн. Тэгээд гэдэг айлын гадаа, Батболд нартай уулзахад , Батболд нарт “бигийн эхнэртэй унтаж хэвтсэн гэж худлаа яриа гаргасан худлаа шүү” гэж хэлсэн. Тэр үед Батболд, нар намайг манай хонинд нийлсэн хонь, ямаа хоёроо аваарай хээр гаръя араас хүрээд ир гэсэн. Тэгээд, Батболдыг сундлаадын гэр рүү хөдөлсөн. Би ямаагааын хониноос авах гээдын гэрийн гадаа ирэхэд тэр хоёр зэрэг ирсэн. Тэгээдынд ороод би, Батболд, нартай хамт гэрийн зүүн баганы хойд талд миний баруун талд Батболд, Батболдын хойд талд, баруун орон дээр суугаад архи уусан. Тэгээд гэрт ******* тал шил архи, нэг бүтэн шил архи уугаад тэнд ямар нэгэн маргаан гараагүй зүгээр сууж байхад Батболд гэнэт сууж байсан газраасаа босоод модон сандлаар миний ар нуруунд цохисон. Тэр үед би газарт сууж байсан чинь Батболд намайг сандлаар цохингуут миний зүүн нүд рүү хөлөөрөө өшиглөсөн. Намайг сандлаар цохиулж байхад байсан. Тэгээд намайг, Батболд нар зодож байхад хаашаа явсныг нь мэдээгүй над дээр ирээгүй., Батболд ******* тал, талаас балбаад байхаар нь би өөрийгөө хамгаалах гээд гараа сарвагнуулсан. Миний гаранд тэр ******* оногдох шиг болсон. Тэгээд би ухаан алдсан байсан. Сэрсэн чинь миний зүүн нүд хавдсан, дух хагарсан, толгойны арын хэсэг, чихний дээд тал, хамраас цус гарсан байсан. Сэргэсэн чинь миний ар нуруу өвдөөд байхаар нь гэрийнх нь зүүн орон дээр хэвтэж байхад 3, хундага архи миний аманд хийсэн. Тэгээд явах гэсэн чинь миний машины түлхүүр олдохгүй байсан. Маргааш өглөө нь надад хандаж Батболд, хоёр чамайг сандлаар цохисныхоо дараа энэ мууг алсан ч яадаг юм гээд хоорондоо ярьж байсан гэж хэлсэн. миний биед халдаагүй. Миний зүүн нүдэнд хөлөөрөө өшиглөсөн. Ар нуруунд учирсан гэмтлийг Батболд сандлаар цохиж учруулсан. Бусдад зодуулсны улмаас нарийн шинжилгээ хийлгэсэн, эм тарианы мөнгө гээд 1.500.000 төгрөгийн зардал гараад байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/
Хохирогч *******гийн *******0*******3 оны 05 сарын *******3-ны өдөр өгсөн: “ бид хоёр хоорондоо зодолдоогүй. Батболд намайг ар нуруунд сандлаар цохингуут миний нүүрэнд хөлөөрөө өшиглөхөөр нь битай зодолдож эхэлсэн.тай ноцолдож байхад Батболд хажуунаас салгах гэж орж ирж байсан. Тэр үед би Батболдыг намайгтай элбэж зодох гэж байна гэж бодоод Батболдын нүүрэнд нь гараараа цохисон. Миний зүүн нүдэнд хөлөөрөө өшиглөсөн. Ар нуруунд Батболд сандлаар цохисон. Намайг эмнэлэгт байхад ээж, дүү, ах нар ирж хоол унд зөөж асарч байсан. Намайг зодуулсныг мэдээд ах дүү нар Улаанбаатар хот болон******* аймгаас ирсэн. Эмнэлэгт үзүүлж нарийн шинжилгээ хийлгэсэн, эм тарианы мөнгө гээд 1.500.000 төгрөгийн зардал гарсныг Батболд, нар өгсөн. Одоо нэмэлт шинжилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу явсан, малчнаар мал харуулсан хөлс нийлээд 1.500.000 төгрөгийн зардал гарсан байгаа. Манай ээж Цэрэндолгороос гарсан болохоор авахаас өөр аргагүй болчхоод байна. Надад нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-115/
Гэрч Э.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би *******0*******3 оны 0******* дугаар сарын *******7-ны өдрийн 1:00 цагийн үед сумын ******* дугаар баг “Талын бууц” гэх газар гэртээ аав, ээжийнхээ хамт байсан. Тэгэхэд манай гэрээс зүүн урд зүгт 5 орчим километр зайтай газар амьдардаг гэдэг залуу архи уучихсан бололтой нэлээд халмаг хар өнгийн суудлын автомашинаа унаад манай гэрийн гадаа ирсэн. Тэгээд би гэрээсээ гараад очсон. Тэгтэл намайг наашаа машинд суу аав, ээж дээр чинь согтуу ормооргүй байна чи надтай хамт яв хоёулаа Батболд, нар дээр очьё гэсэн. Би машинд нь суусан чинь надад “Батболд, /Болдоо, Оогий/ хоёр дээр очино” гээд манай гэрээс зүүн урд зүг рүү явсан. Манай гэрээс зүүн урд зүгт 10 гаруй километр зайтай газар амьдардаг Батболдын гэрт нь очиход Батболд,, нар байхгүй байсан. Тэгэхээр нь Батболдын гэрээс зүүн хойд зүгт байдаг гэх айлд очиход тэнд Батболд, нар архи уугаад сууж байсан. Би гэх айлд ороход намайг түүний эхнэртэй унтаж хэвтсэн гэж худлаа яриа гаргасан. Энэ яриа бол худлаа шүү гэж Батболд, нарт хэлсэн. Бид тоглоом шоглоомоор ингээд хэлчихсэн гэж хэлсэн. гэдэг айлд хэрэлдэж муудалцаагүй. Удалгүй гэдэг айлаас баруун хойд зүгт 3 орчим километр зайтай байхын гэрт очсон. Очоод хурга ишгийг нь эхэд тавьж өгсөн. Тэгээд хонийг нь хашчихаадын гэрт орж архи уусан. Бие засчхаад буцаадын гэр рүү явж байхад миний өөдөөс нуруугаа барьчихсан зовиуртай байдалтай ирэхээр нь бид хандаж яачихваа гэж асуухад намайг Батболд сандлаар цохичихлоо гэж хэлсэн. Тэр үед гадаа нар шингээд бүрэнхий болж байсан. гаднаас орж ирээд гэрийн зүүн орон дээр дээшээ харж хэвтээд Батболдод хандаж нуруу руу сандлаар цохидог нь яаж байгаа юм бэ? та муу хоёрыг ална даа муу писдаг гэж хэлсэн. Тэгээд гэрийн зүүн орон дээр нуруу өвдлөө гэж хэсэг хэвтээд Батболд, нартай маргалдаад байсан. Батболдд хандаж би чамайг цохихгүй шүү дээ гэж хэлсэн. Өөдөөс нь хуцаад бай та муу хоёрыг ална нуруу өвдөөд байна гээд л байсан. Маргалдаж байх хооронд нь би гэрээс нь гарч тамхи татсан. Тэгтэл гэрээс Батболд гарч ирээд үгийн зөрөөгүй миний толгойн баруун шанаа хавьд гараараа хоёр удаа цохисон. Тэгэхээр нь би биеэ хамгаалаад зөрүүлээд хоёр удаа Батболдын толгой хавьд цохисон. Тэгтэл Батболд хөл алдаад газар унасан. Тэгээд би түрүүлээд гэрт ороход гэрийн зүүн орон дээр ёолоод хэвтэж байсан. Удалгүй гаднаас Батболд орж ирэхэд дахиад нэг бүтэн шил архи задалчихсан байсан. Тэр архинаас хоёр татсан. Үлдсэн архийг Батболд, бид гурав хувааж уугаад архи дуусаад бид хоёр явахаар болсон чинь машиныхаа түлхүүрийг хайгаад олохгүй байсан. гэрийн баруун орон дээр сууж байгаад, Батболд нараас түлхүүрээ нэхсэн. Батболд, нар дээлнийхээ бүсийг тайлаад түлхүүрийг чинь аваагүй гээд байсан. Тэгээд би түлхүүрийг чинь аваагүй шүү дээ гээд маргаадгийн дэргэд очиход орон дээрээс босч ирэхэдг ор руу түлхсэн. Тэгтэлын гэрийн баруун хойд талын жааз хагарсан. Тэгээд, нар хоорондоо барилцаж аваад цохилцож эхэлсэн. Тэгээд гэрийн баруун урд хэсэгт газар унасан.ын нүүр рүү хөлөөрөө хөшиглөж байгаа харагдсан. Өглөө гэрийнхээ хогийг шүүрдэхэдгийн машины түлхүүр гарч ирсэн. Тэгээд бид хоёрын гэрээс явсан. Бигийн гэрийн баруун урд талд нь байдаг Нямка гэдэг айлд очоод гадаа нь байж байхадгийн бие нь өвдсөн гээд эмнэлэг дуудсан байсан. Хэн дуудсаныг нь мэдээгүй. надтай хамт гэр рүүгээ явж байхдаа энэ муу ******* писда намайг зодчихлоо гэж хэлсэн.гийн зүүн нүд нь хавдсан байсан. Батболдын зүүн нүд хөхөрсөн,ын дух шалбараад хавдсан байсан. Миний биед үүссэн бэртэл гэмтэл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлмээргүй байна. ” гэх мэдүүлэг /хх-ийн *******8/
Гэрч Э.ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “ биед учирсан гэмтлийг учруулсан. Яагаад гэвэл намайг бие засаад гэр рүү явж байхад зодолдсон бололтой нүүр нь шалбархай амьсгаадсан байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 118-119/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газар аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн *******0*******3 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 53 дугаартай:
“1.*******. биед зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй.
5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын *******..1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-3/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газар аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн *******0*******3 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 5 дугаартай:
“1. *******. *******гийн биед зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
. 5. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй
. Гэмтлийн зэрэг тогтоох журмын *******..1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-53/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газар аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн *******0*******3 оны 03 дугаар сарын 1-ны өдрийн 0 дугаартай: “1. Нэмэлтээр ирүүлсэн материалаар *******гийн өмнө нь үзлэг шинжилгээгээр тогтоогдсон гэмтэл дээр шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул *******0*******3 оны 03 дугаар сарны 03-ны өдрийн 5 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орохгүй” гэх шинжээчийн нэмэлт дүгнэлт /хх-ийн 5-7/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газар аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн *******0*******3 оны 0 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаартай: “1. Нэмэлтээр ирүүлсэн материалаар *******гийн өмнө нь үзлэг шинжилгээгээр тогтоогдсон гэмтэл дээр шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул *******0*******3 оны 03 дугаар сарны 03-ны өдрийн 5 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орохгүй” гэх шинжээчийн нэмэлт дүгнэлт /хх-ийн 5-7/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/
Хохирогч *******гаас ирүүлсэн хохирлын талаарх баримтууд /хх-ийн 83-88/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 53-5/
Хохирогч *******гийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 89-9*******/
Хохирогч *******д 1.500.000 төгрөгийн хохирол төлсөн талаарх баримтууд /хх-ийн 93-9/
Хохирогч “гаас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” талаар аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 95/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 13-1/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Н.Батболд, ******* нар нь *******0*******3 оны 0******* дугаар сарын *******7-ноос *******8-нд шилжих шөнө аймгийн сумын 5 дугаар багийн нутаг “Завгийн үзүүр” гэх газар бусдад зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл тус тус учирсан үйл явдал болсон байна.
Уг үйл явдлын улмаас хохирогч эрүүл мэндэд “зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл /хохирол/,
хохирогч *******гийн эрүүл мэндэд “зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл /хохирол/ тус тус учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч эрүүл мэндэд учирсан “зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл /хохирол/-ийг шүүгдэгч ******* *******0*******3 оны 0******* дугаар сарын *******7-ноос *******8-нд шилжих шөнө аймгийн сумын 5 дугаар баг Завгийн үзүүр гэх газарт нутаглаж буй иргэн *******ын гэрт хохирогчийн нүүрэнд гараараа цохих үйлдлээр учруулсан болох нь хохирогч “...,, нар ээлжлээд ноцолдоод байхаар нь би дундуур нь орсон чинь нэгнийх нь гаранд оногдсон. Би хэн нэгэнтэй зодолдоогүй.” гэх,
гэрч Э.ын “ биед учирсан гэмтлийн учруулсан. Яагаад гэвэл намайг бие засаад гэр рүү явж байхад зодолдсон бололтой нүүр нь шалбархай амьсгаадсан байсан” гэх мэдүүлгүүд болон Шүүх шинжилгээний ерөнхий газар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 53 дугаартай шинжээчийн дүгнэлтээр,
Хохирогч *******гийн эрүүл мэндэд учирсан “зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл /хохирол/-ийг шүүгдэгч ******* *******0*******3 оны 0******* дугаар сарын *******7-ноос *******8-нд шилжих шөнө аймгийн сумын 5 дугаар баг Завгийн үзүүр гэх газарт байх өөрийн гэртээ хохирогчийн нүүрэнд хөлөөрөө өшиглөх үйлдлээр учруулсан болох нь хохирогч *******гийн “ миний нүүрэнд хөлөөрөө өшиглөхөөр нь битай зодолдож эхэлсэн.тай ноцолдож байхад Батболд хажуунаас салгах гэж орж ирж байсан. Тэр үед би Батболдыг намайгтай элбэж зодох гэж байна гэж бодоод Батболдын нүүрэнд нь гараараа цохисон. Миний зүүн нүдэнд хөлөөрөө өшиглөсөн.” гэх,
гэрч Э.ын “ би түлхүүрийг чинь аваагүй шүү дээ гээд маргаадгийн дэргэд очиход орон дээрээс босч ирэхэдг ор руу түлхсэн. Тэгтэлын гэрийн баруун хойд талын жааз хагарсан. Тэгээд, нар хоорондоо барилцаж аваад цохилцож эхэлсэн.” гэх мэдүүлгүүд болон Шүүх шинжилгээний ерөнхий газар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн *******0*******3 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 5 дугаартай, *******0*******3 оны 03 дугаар сарын 1-ны өдрийн 0 дугаартай, *******0*******3 оны 0 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч *******гийн хохирогч нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл,
Шүүгдэгч *******ын хохирогч *******гийн нүүрэнд хөлөөрөө өшиглөж “зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний эвэрлэгт цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулж байгаа үйлдлүүд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 11. дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокуророос шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч Н.Батболд нь хохирол төлбөрийн талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол, саналгүй тухайгаа шүүхэд мэдэгдсэн болох нь шүүгчийн туслахын тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч Н.Батболд хохирлын талаар баримт ирүүлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн ******* дахь хэсэг зааснаар цаашид гарах хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг заахаар шийдвэрлэлээ.
Хохирогч *******гийн шүүгдэгч *******аас нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийн хохирол мөрдөн байцаалтын шатанд бүрэн төлөгдсөн болох нь хэрэгт /93, 9 дүгээр талд/ авагдсан хохирол төлсөн талаар мөнгөн шилжүүлгийн баримт, шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Н.Батболдоос мөнгөний авлагатай байсан, тэгээд Н.Батболд мөнгө шилжүүлсэн” гэх, хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн “*******аас 1.500.000 төгрөг авсан. Нэмж нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүх шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5, . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч *******ын хохирогч *******д 1.500.000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.*******-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, мөн хуулийн . дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.
Шүүгдэгч *******, ******* нарт улсын яллагчаас гаргаж буй саналын хүрээнд Эрүүгийн хуулийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгч *******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Батболд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.******* дугаар зүйлийн 1, *******, 3, дэх хэсэг, 3., 3.7, 3.8, 3.10, 3.13, 38.1, 38.******* дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Улаан хошуу овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
*******. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Улаан хошуу овогт д 50 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,
-Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт т 50 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******, ******* нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Батболд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Батболд цаашид гарах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******гаас нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.УУГАНБАЯР