| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2023/0135/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/133 |
| Огноо | 2023-10-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/133
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга О.Янжиндулам
Улсын яллагч О.Эрхэмбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* сумын Хөөтийн уурхайд байрлах Ган-Илч ХХК-д нярав ажилтай, ам бүл *******, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* дүгээр баг тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, овогт /РД:ЗБ7*******082912/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байх Хөөтийн уурхай гэх газар 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр зүс таних иргэн урьдын өрөө өгөхгүй удаалаа гэх шалтгааны улмаас түүнийг сэгсэрч унагааж биед нь баруун уушгины эдийн няцрал, баруун 6 дугаар хавирганы хугарал, өвчүүний хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би прокурорын тогтоолтой танилцсан хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* сумын нутаг Хөөтийн уурхайд ажил дээрээ ирсэн. Би уг уурхайд нярваар ажилладаг. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр үдээс өмнө ээлжийн манаач гуай ээлжээс буух гэж байсан. Тэгэхээр нь гуайд 2007 онд зээлсэн 1.000.000 төгрөгөө хэлье, асууя гээд өрөөндөө байж байхад нь ороод “та нөгөө мөнгөө яасан бэ, одоо өгмөөр юм, хүүхэддээ гэр барьж өгмөөр байна, хурдан өг гэж хэлтэл ах надад хандан юун сүртэй пизда вэ? гэхээр нь би юун сүртэй гэж өчнөөн жил өгөхгүй алга болчихоод гээд уурласан. Тэгээд үүдэнд нь тамхи татаад зогсож байтал ах хажууд ирж зогсоод “юун сүртэй пизда вэ? гээд байхаар нь, юун сүртэй гэж өчнөөн жил болчихоод мөнгөө өг гээд ахын өмссөн байсан фудволкны энгэрээс нь барьж аваад 2-3 удаа нааш, цаашаа сэгсэрч байгаад тавьчихсан. Тэгээд цааш алхаад өрөөндөө орчихсон. ахыг унасан эсэхийг нь хараагүй. ын биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Өрөөнд нь ороход ядруухан, хөдөлгөөн муутай хоол нэг их идээгүй харагдаж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн **************/
Хохирогч П.ын 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “Би ******* аймгийн ******* сумын Хөөтийн уурхайд харуул хийдэг юм. Тэгээд уурхай дээрээ байж байхад 2023 оны 07 сарын 23-ны өдөр хамт ажилладаг харуулын хамт өдрийн хоолоо хийж идчихээд тус тусынхаа кемпд орж амарсан. Тэгтэл манай өрөөнд орж ирээд надад хандаж та миний мөнгийг хэзээ өгөх юм бэ, хурдан өгчих машин тэргэндээ юм авах хэрэгтэй байна гэж хэлэхээр нь бит хандан өгчихнө шүү дээ юун сүртэй юм бэ, цалин мөнгөтэй газар ирчихээд гэж хэлтэл уурлаад миний өмсөж байсан цэнхэр фудволкны энгэрээс татаад намайг сууж байхад босгоод ирсэн. Тэгээд намайг заамдсан чигээрээ бариад олон удаа хүчтэй сэгсчээд түлхчихсэн. Би арагшаа өнхөрөөд ойчсон. өрөөндөө орчихсон. Тэгээд нэг хэсэг миний цээж пэлбэгнэсэн ч юм шиг сонин болчихсон байсан. эргээд манай өрөөнд орж ирээд бие чинь яаж байна гэсэн би гайгүй гэж хэлсэн. Тэгээд ах уучлаарай нэг нутаг усны хүмүүс байж больё гэсэн. Таныг би сая хэд сэгсрээд түлхчихсэн. Бие чинь гайгүй юу гэхээр нь би гайгүй гээд бид 2 өөр юм яриад суусан. Нилээн хэдэн жилийн өмнө байхаа хэдэн он гэдгийг нь санахгүй байна. ******* аймгийн төв дээр байхдаатай таараад 1 сая орчим төгрөг зээлээч гээд надад зээлсэн. Түүнээс хойш уулзаж чадахгүй явсаар байгаад Хөөтийн уурхайн харуулаар ажилд орсон.ыг залуугаас нь танина. Манай ******* сумын хүргэн байгаа юм. Би олон жилийн өмнө мотоциклоос унаад эгэм холбоос салсан, өвдөг эвгүй болсон байсан, өөр гэмтэж байгаагүй. намайг арагш түлхэх үед өрөөнд байсан ковшны төмөр ажлын хошууруу цээжний баруун хэсгээр цохиж унасан. Үүнээс болж баруун талын 6-р хавирга хугаралттай, өвчүү дунд хэсгээр хугарсан байдалтай байгаа. Одоо биеийн байдал зүгээр байна, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/
Хохирогч П.ын 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн “ Миний биед учирсан баруун 6 дугаар хавирганы хугарал, баруун уушгины эдийн няцрал, өвчүүний хугарал зэрэг гэмтлийг манай ажлын газрын хүн нь намайг заамдаж сэгсрээд арагшаа түлхээд унагаахад би ковшны төмөр ажлын хошуун дээр ойчиж уг гэмтлүүдийг авсан. бид хоёр эрүүл байсан. Хэрэг болсноос хойш 1-2 хоногийн дараа байх би сайн санахгүй байна. Дарга Баатар Болдбаатар бид хоёрын ээлжийг солих гээд ирсэн. Бид хоёр ээлж солиод би Баатар даргатай ******* аймгийн Сайнцагаан суман дээр ирсэн. Баатар даргад явж байх замдаа зодуулсан тухайгаа юу ч хэлээгүй намайгт зодуулсныг хэн ч мэдэхгүй байгаа. Би хүнд хатгаа аваад уушгины архаг өвчтэй юм, өмнө нь ямар нэгэн бэртэл гэмтэл огт авч байгаагүй. Миний биеийн байдал одоо зүгээр байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 9/
Гэрч “ 2023 оны 07 дугаар сарын 27-ны шөнө 12 цагийн үед намайг Сайнцагаан суманд гэртээ унтаж байхад гээд манай танил ирсэн. Манай хүүхэд Цэрэнпунцаг хаалга онгойлгож өгсөн байсан. Ороод ирэхээр нь та чинь одоо яаж яваа юм гэтэл надад дөнгөж сая *******гаас орж ирлээ, такси байдаггүй, танайд ороод хоноё гэсэн. Тэгэхээр нь би хүүхдээ ор засаад өг гэж хэлсэн. Тухайн үед гуай аахилаад амьсгаадаад байхаар нь та яасан юм гэхэд машинд гагнуур хийж байгаад машины данхраад дээр буугаад өвчүү эвгүй болчихлоо гэж хэлсэн. Тэгээд ор засаад унтуулсан. Өглөө босоод эмнэлэг явж үзүүлнэ гэсэн. Тэгээд явахаасаа өмнө нэг хүнтэй утсаар яриад одоо миний бие өвдөөд байна, эмнэлгээр явмаар байна гэтэл нөгөө ярьж байгаа эрэгтэй хүн нь хэдэн төгрөг авах юм гэхэд нь эхний ээлжинд 200.000 төгрөг шилжүүлчих тэгж байтал цалин мөнгө буучих байх гэх шиг болсон. 5-10 минутын дараа мөнгө ороод ирсэн гэсэн. Тэгээд Баадий гэж хүнтэй яриад зах дээр уулзъя эм тангаа авъя гээд манайхаас 10 цаг өнгөрөөгөөд гараад явсан. 18 цагийн үед ганцаараа манай гэрт нилээн согтуу ороод ирэхээр нь та яаж байгаа юм, эм тангаа авсан юм уу гэтэл цэнхэр өнгийн эм гаргаж үзүүлээд авсан гэж хэлсэн. Тэгээд бууз хийж байснаас 3 ширхэгийг идээд орон дээр хэвтээд өгсөн. Би ахаас данхраад унасан бол та үхсэн байх ёстой, яасан юм гэж асуухад шөнө унтаж байхад ажлын хүн орж ирээд цээжин дээр дэвссэн гэж хэлсэн. Намайг эмнэлэгт 1 дэх өдөр хүртэл хэвтүүлэхгүй юм шиг байна, 1 дэхээс ах нь хэвтэхээс дээ гэж хэлээд нэг цэнхэр эм уугаад орон дээр хэвтээд өгсөн. Шөнө 12 цаг өнгөрөөгөөд ах аахилаад бие өвдөөд байна, би үхлээ түргэн дууд гэхээр нь би 103-аар аймгийн түргэн тусламж дуудсан. Түргэний эмч ирээд өвчин намдаах хийчихээд явъя гэхээр нь наад хүн чинь амь нь тэмцээд байна, хүнд зодуулчихсан байна гэж хэлэхэд түргэн тусламж аваад явсан. Түүнээс хойш ахтай уулзаагүй. 2023 оны 01 сард ах хатгаа авсан гэж ирсэн. Тэгээд бас би түргэн дуудаж өгөөд явуулсан. ах эхнэргүй, хүүхдүүдтэй гэсэн. Ээж нь өндөр настай хүн байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-1*******/
******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 151 дугаартай “1. П.ын биед баруун уушигны эдийн няцрал, баруун 6 дугаар хавирганы хугарал, өвчүүний хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Биед үүссэн гэмтэл нь эмнэлгийн бичиг баримтаар үзлэг хийхээс 20-25 хоногийн өмнө үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
*******. Хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-19/
Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 20-21/
Өвчний түүх /хх-ийн 22-31/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/
******* аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 01 сарын 17-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-58/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Үйл баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч П. нь 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байх “Хөөтийн уурхай” гэх газарт бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “баруун уушгины эдийн няцрал, баруун 6 дугаар хавирганы хугарал, өвчүүний хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл /хохирол/ учирсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар:
Хохирогч П.ын эрүүл мэндэд учирсан баруун уушгины эдийн няцрал, баруун 6 дугаар хавирганы хугарал, өвчүүний хугарал гэмтлийг шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байх “Хөөтийн уурхай” гэх газарт хохирогчийг зээлсэн мөнгөө өгөхгүй удаалаа гэх шалтгаанаар түүний өмсөж байсан фудволкнынх нь энгэрээс барьж сэгсрэн түлхэж унагаасны улмаас учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч П., гэрч Н.Одончимэг нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ын хохирогч П.ын эрүүл мэндэд “баруун уушгины эдийн няцрал, баруун 6 дугаар хавирганы хугарал, өвчүүний хугарал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтлийг учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч П.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирчээ. Хохирогч П. хохирлын талаар ямар нэгэн баримт баримт шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаараа шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Харин шүүгдэгч *******ын буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хохирогч хохиролтой холбоотой баримтыг ирүүлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар хохирогч П. нь өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарсан зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг заахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 36 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэжээ. Прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, *******50 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 232200150166 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул прокурорын саналын дагуу шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.*******, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, ******* дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт т *******50 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******50.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулан шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
*******. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П. өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарсан зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.УУГАНБАЯР