Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/111

 

                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд      Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг                                                                           Улсын яллагч Ч.Отгонбаатар                                                                                          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                                                 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэддулам                                                                       Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймагт төрсөн, ******* настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгэл судлаач, багш, эрх зүйч мэргэжилтэй, Монголиан Житүн Интернешнл Ложистик ХХК-ын Захиргаа хүний нөөцийн албаны захирал, “Бага Арга Бадрах” ХХК болон “Солонгон бодол” ХХК-ын гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл *******, нөхөр хүүхдүүдийн хамт ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг залуус хороолол 55 байрны 9 тоотод байнга оршин суух хаягтай, /Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Баянмонгол хороолол *******1******* байрны 16******* тоотод түр/ оршин суух, хөдөлмөрийн хүндэт тэмдэг, алтан гадас одонгоор шагнуулж байсан, урьд ял шийтгэлгүй, ******* овогт Ц7,55,9,эндийн /РД:ЗЮ70021*******07/

 

Шүүгдэгч Д. нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ ******* аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2018 онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн “ суманд хог зөөврийн автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1*******-16 дугаар зүйлийн шаардлага хангасан, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлийн шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж ...мэдэгдэнэ” гэж заасныг тус тус зөрчиж “” ХХК-д давуу байдал бий болгосон,

******* аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Төв, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох ажилд тус тамгын газрын 22 албан хаагч оролцох нэрийдлээр албан томилолтын материалыг хуурамчаар үйлдэж, орон нутгийн төсвөөс 7.700.000 төгрөгийг гаргуулан авч, 22 албан тушаалтан нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 07 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтоор БНХАУ-ын Баяннуур аймаг руу аялж өөрт болон бусдад давуу байдал бий болгосон. Мөн 2019 оны 08 дугаар сарын 1*******-ний өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймагт ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлэх чанарын удирдлагын тогтолцооны сургалтад тус тамгын газрын 11 албан хаагч оролцох нэрийдлээр албан томилолтын материалыг хуурамчаар үйлдэж, орон нутгийн төсвөөс *******.*******00.000 төгрөгийг гаргуулан авч, 11 албан тушаалтан нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-ын Эрхүү хот руу аялж хийх ёсгүй үйлдлийг хийж өөр болон бусдад давуу байдал бий болгож улсад нийт 12.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                     ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ сумын хог зөөврийн машинтай холбоотой хэлэхэд бусдад давуу байдал бий болгож улсад хохирол учруулах бодол байгаагүй. Өмнөх шүүх хуралдаанд оролцсон гэрч Х.ын мэдүүлэгт энэ асуудалд намайг ямар нэгэн холбоогүй гэдгийг хэлсэн. Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтэс сонгон шалгаруулалтыг зохион байгуулаад гэрээ байгуулах эрх олгох төслийг оруулж ирсэн. Тухайн үед “” ХХК-г шаардлага хангаагүй гэдгийг мэдээгүй. Миний алдаа гэвэл хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтсээс оруулж ирсэн төслийг сайн шалгалгүйгээр гарын үсэг зурж хайнга хандсанд байгаа юм. Надад ямар нэг хувийн ашиг сонирхол байгаагүй. Яагаад энэ ажилд захиалагчийг төлөөлөх эрхийг надад өгснийг ойлгоогүй. Засаг дарга өөрөө захиалагчийн үүргийг гүйцэтгэдэг байсан. Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга гэх хүн үнэлгээний хороонд орсон, “” ХХК-ийг төлөөлөх итгэмжлэлээр орж ирсэн байна гэж танилцуулсан. Шалгаж үзээд асуудалгүй байна гэж хэлсэн гэж мэдүүлсэн байсан. Би тэгж хэлснээ санахгүй байгаа. Хэрвээ ноцтой гэж хэлсэн бол би гарын үсэг зурахгүй байсан. Гадаадад хийсэн 2 албан айлчлалын тухайд ******* аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч, ахлах мэргэжилтэн, төрийн сангийн дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн гээд бүх хүмүүс оролцсон. Дотоод албан томилолтоор гадаад явах шийдвэрийг би ганцаараа гаргаагүй. Тамгын газрын ажилчдад удаа дараа мэдэгдэж хамтын шийдвэр гаргасан. Засаг даргын тамгын газрын ажилчид гадаадад явах, туршлага судлах боломж хомс байдаг. Үүнийг хэрэгжүүлэх боломж нөхцөл байгаа эсэхийг надад хэлдэг хүмүүс бол Санхүү төрийн сангийн хэлтсийнхэн. Энэ хүмүүс хэлбэлзлийг харахад дотоодын томилолтоор шийдэх боломж байгааг надад зөвлөж хэлсэн. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн удирдлагуудад 3000 морин хуурч, уртын дуучдын наадмын урилгыг гардуулсан. БНХАУ-ын Баяннуур аймгийн Засгийн тэргүүн биднийг албан ёсоор хүлээн авч арга хэмжээ зохион байгуулсан. Энэ айлчлалын хүрээнд дунд хошууны бөхийн барилдаанд оролцох урилгыг өгсөн. Үүнд Улсын начин А.Алтанхуягаар ахлуулсан бөхийн баг оролцож байсан. Баяннуур аймагтай ******* аймаг хамтран ажиллах гэрээний нөхцөл байдал хангагдсан. Эрхүү хотын хувьд гадаад харилцааны яамнаас Эрхүү хотод жил бүр зохион байгуулагддаг гар урлаачдын фестивальд оролцох тухай тоот аймгийн засаг даргад ирсэн. Энэ ажлыг зохион байгуулах үүргийг надад өгсөн. Гар урлаачдын наадамд 2 дахь удаагаа оролцсон. Засгийн газрын болоод ******* аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт дурдагддаг чухал зүйл нь гар урлаачид, жижиг дунд үйлдвэрлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх ажил байдаг. Энэ нь дээрх мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн том ажил гэж бахархаж явдаг. 10 гаран эсгий урлаачдыг өөрийн бараагаа худалдах боломжийг бий болгосон. Энэ үйл ажиллагаа жил бүр болдог. 2023 оны 08  сарын 16-ны өдөр энэ үйл ажиллагаа мөн болсон. ОХУ-ын Эрхүү хотод сурч байгаа 6 багшийг энэ ажиллагаанд үзэгчийн хувиар оролцуулсан. ******* аймгийн хонины ноосоор эко бүтээгдэхүүнийг ямар гайхалтай хийдэг вэ гэдгийг Эрхүү мужид танилцуулснаараа хамгийн том ажил болсон гэж үздэг. Албаны үйл ажиллагааны эсрэг ямар ч ажиллагаа хийгээгүй. Харин өнөөдрийн хамтын ажиллагааны үүд хаалгыг нээсэн гэж үздэг” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “ Энэ хэрэгтэй холбоотой Авлигатай тэмцэх газар 2 удаа мэдүүлэг өгсөн. Манай хэлтэст ажиллаж байгаа бүх хүмүүс энэ хэрэгтэй холбоотой байсан учир намайг хууль ёсны төлөөлөгчөөр томилсон. Төрд учирсан хохирлыг буцаан төлүүлэх байр суурьтай оролцож байгаа” гэв.    

 

А.******* аймгийн засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2018 онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн “ суманд хог зөөврийн автомашин нийтүүлэгчийг сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж “” ХХК-д давуу байдал бий болгосон гэх үйлдлийн талаар:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 -  Гэрч “******* аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/26******* дугаартай хүсэлтийн дагуу ******* аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хийгдсэн сумын хог зөөврийн автомашин худалдан авах тухай ажлын худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдсэн. Шалгалтыг хийхэд 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/09 дугаартай захирамжаар үнэлгээний хороог байгуулсан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.*******-т заасны дагуу харьцуулалт амжилтгүй болсноос гэрээ байгуулах эрх олгоогүй тул шууд байгуулах тухай үнэлгээний хорооны дүгнэлт /зөвлөмж/-ийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр захиалагчид хүргүүлсэн. Аймгийн Засаг даргын А/179 дугаартай захирамжаар суманд хог зөөврийн автомашин нийлүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга *******д үүрэг болгосон байсан. Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга ******* нь 2018 оны 0******* дүгээр сарын 18-ны өдрийн 2/389 дугаартай албан бичгээр “Түмэнхишиг хурайлах” ХХК, “” ХХК, “Томс” ХХК, “Олд лемур” ХХК нарт үнийн санал авахаар урилгыг хүргүүлсэн байсан.  2018 оны 0******* дүгээр сарын 23-ны өдрийн аймгийн Засаг даргын А/197 дугаартай захирамжаар “” ХХК-д шууд гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн байсан. Ингээд авто машиныг тухайн компани нь нийлүүлж, хүлээн авч, санхүүжилтийг бүрэн шилжүүлсэн байсан. Шалгалтаар “” ХХК-ны нягтлан бодогч Х. нь урьд буюу 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн аймгийн Засаг даргын А/09 дугаар захирамжаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх “ суманд хог зөөврийн автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан этгээд байсан. Мөн шууд гэрээ байгуулах эрхийг 2018 оны 0******* дүгээр сарын 23-ны өдөр олгосон бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээнд мөн өдөр гадаад худалдааны чиглэл нэмж бүртгүүлсэн нь харагдаж байна. “” ХХК нь гадаад худалдааны чиглэлээр ямар ч туршлагагүй компани бөгөөд 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар 112,655 төгрөгийн татварын өртэй компани байсан. Ирүүлсэн материалд татварын өрийг төлсөн тухай ямар нэгэн баримт байгаагүй. “” ХХК-ны нийлүүлсэн машины нийт жин 9000 кг, даац 5000 кг-тай машиныг нийлүүлсэн. Гэтэл тус компанийн үнийн саналд даац нь 5150 кг даацтай машин оруулж ирэхээр тусгасан байсан нь оруулж ирсэн машинтай зөрүүтэй болсон. Мөн техникийн тодорхойлолтоор урд зарлагдсан үнэлгээний хорооныхон “” ХХК-ний үнийн саналд *******3,390.1 мянган төгрөгөөр ирүүлсэн үнийн саналаас 5тн-оос дээш гэж шаардсан байхад 5 тонн гэж ирүүлсэн гэсэн шалтгаанаар татгалзсан байдаг. Гэтэл “” ХХК-ны машин 5 тонн байхад нь шаардлага хангасан гэж үзсэн байна. Мөн гэрээг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан бөгөөд автомашиныг 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээлгэн өгсөн байсан. Гэрээ байгуулахаас өмнө автомашиныг 2018 оны 0******* дүгээр сарын 27-ны өдөр оруулж ирсэн, тус машины тэвшинд захиалагчийн хүсэлтээр 20 см өндөрлөгөө үйлдвэрт хийлгэсэн гэж тусгасан байсан, захиалагчаас өндөрлөгөө хийлгэх талаар санал гаргасан зүйл албан бичгээр байгаагүй. Тээврийн хэрэгслийн гэрчилгээнд тухайн машины арлын дугаарыг буруу бичиж тэмдэглэсэн зөрчилтэй, урьд үнэлгээний хороонд ажилласан этгээд тухайн авто машиныг нийлүүлсэн зэрэг нь бусдад давуу байдал бий болгосон нь харагдаж байгаа тул өргөдөл гаргасан юм. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “ суманд хог зөөврийн автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд компани тус бүрээр ирүүлсэн материалыг үзэж ярилцсан байх бөгөөд Х. нь ярихдаа: “... Захиалагчийн шаардлагад, даац 5 тонноос дээш гэж шаардсан байхад 5 тонн гэж ирүүлсэн байна. Даац хүрэхгүй учраас шаардлагад нийцэхгүй гэж үзэж байна.”, “...Уг тендерийг дахиж зарлуулах саналтай байна” гэх зэргээр ярьсан бөгөөд тендерийг амжилтгүй болгож, өөрөө шууд гэрээ байгуулахаар Засаг даргын тамгын газрын дарга *******тэй урьдаас ярилцан тохирсон байж болзошгүй хардлага харагдаж байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 19*******-195/

- Гэрч “ суманд хог зөөврийн автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулагдсаны дараа бидэнд мэдэгдэж, гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлгийг бөглүүлсэн. Ингээд үнэлгээний хороо хуралдахад ХЭЗХ-ийн дарга нь үнэлгээний хорооны даргаар, нарийн бичгийн даргаар /ОНӨГ-ын ХАА хариуцсан мэргэжилтэн/, гишүүдээр /ХХҮГ-ын дэд дарга/, Х. /иргэний төлөөлөл/ нарын бүрэлдэхүүнтэй оролцсон. Хурлаар тендерт оролцогч нарт тавигдах шаардлага, техникийн тодорхойлолт нөхцөлийг бүрдүүлсэн. Аймгийн тамгын газраас гаргаж өгсөн техникийн тодорхойлолтод өөрчлөлт оруулаагүй. Харин материал ирүүлж буй компаниудад сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийн хамт нотариатаар баталгаажуулсан байх, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, автомашин нийлүүлж байсан туршлага, борлуулалтын орлогын хэмжээ 2016 онд нийт 150 сая төгрөгөөс багагүй байхаар шалгуурыг тогтоож, тендерийг цахимаар харьцуулалтын аргаар зарласан. Техникийн тодорхойлолтыг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга *******гээс баталгаажуулж ирүүлсэн байсан. Ингээд тендерийг нээхэд 5 аж ахуй нэгж байгууллагаас материал ирүүлсэн санагдаж байна. Ирүүлсэн 5 компанийн материалыг өөрсдийн шалгуур үзүүлэлтийг хангасан эсэх талаар шалгахад шаардлагад нийцээгүй байсан. Ер нь тухайн үнэлгээний хороонд орж ажиллахад хуралдах үеэр нь очиж танилцаад, үгээ хэлчихдэг, нэг их ач холбогдол өгөөд байдаггүй байсан. Тус тендерээс үнэлгээний хороо нь ямар шийдвэр гаргасныг одоо санахгүй байна. Би техникийн тодорхойлолттой холбоотой нарийн зүйлийг нь мэдэхгүй байна. Ингээд харахлаар машины өөрийн жинг *******000-*******200 кг байхаар, даац нь 5 тонноос дээш байхаар тусгаж явж байсан байх. Хурлын тэмдэглэлээс харахад 5 тонн нь орохгүй гэж шийдээд, 5 тонноос дээш даацтай машиныг шалгаруулахаар болсон харагдаж байна. Өөрөөр хэлбэл 5000 кг орохгүй, 5100 кг-аас дээш даацтай байхаар шийдвэрлэсэн. Тус тендер нь хэрхэн шийдвэрлэгдэж дууссан талаар мэдэхгүй байна. Үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан Х. нь тухайн үед Төрийн банканд эдийн засагчаар ажиллаж байсан залуу, Х.тай мэндийн зөрүүтэй байдаг, дотно харилцаа холбоо байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 197-198/

- Гэрч гийн “Би 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/09 дугаартай аймгийн Засаг даргын захирамжаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх “ суманд хог зөөврийн автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан. Үнэлгээний хорооны даргаар , нарийн бичгээр , гишүүдэд , бид гурав оролцож байсан. Тус тендерийг цахимаар, харьцуулалтын аргаар зарлахаар болсон, миний бие анхны хуралдаанаар оролцоход тус автомашины талаар ямар ч мэдээлэл, ойлголт байгаагүй болохоор ямар машин, үзүүлэлт зэргийг нь асууж тодруулахад үнэлгээний хорооны гишүүд зургийг интернэтээс татаж авч үзүүлж байсан юм. Миний санаж байгаагаар техникийн тодорхойлолтыг үнэлгээний хороо өөрсдөө гаргасан шиг санаад байна. Хэдэн жилийн өмнөх ажил болохоор сайн санахгүй байна. Тендерийг нээхэд 5 компаниас үнийн санал болон холбогдох материалыг ирүүлсэн ба материалуудтай нь уншиж, үнэлгээний хорооноос тендерт оролцогчид тавьсан шалгуур үзүүлэлт болон техникийн тодорхойлолтод заагдсантай харьцуулж үзэхэд нэг ч компанийн материал шаардлага хангаагүй байсан тул захиалагчид шууд гэрээ байгуулах үнэлгээний хорооны дүгнэлтийг хүргүүлсэн” гэх мэдүүлэг  /1-р хх-ийн 200-201/

- Гэрч ын “Тухайн үед нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон. Машин техникийн тал дээр эрэгтэй, эмэгтэй гэлтгүй машиныг ямар байх талаар мэдэхгүй байсан учир аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсээр техникийн тодорхойлолтыг хянуулаад үнэлгээний хороо тендерийг цахимаар, харьцуулалтын аргаар зарласан. Машин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах байсан тул машин нийлүүлдэг компанийн туршлага, санхүүгийн тайлан, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг шаардаж байсан. Тендерийн урилгыг 3 компанид хүргүүлж өгсөн. Миний бие тендерийн материалын хуулбартай харж танилцахад миний гарын үсэг байхгүй байна, гэхдээ би тус тэмдэглэлийг хөтөлж бичиж байсан, олон юман дээр гарын үсэг зурдаг болохоор мартсан байж болзошгүй. Тендерийг нээн хянаж үзэхэд “Эй кэй юу” ХХК, “Түшиг мандал” ХХК нь санхүүгийн тайланг нотариатаар баталгаажуулаагүй болохоор хассан, бусад компаниуд нь техникийн тодорхойлолтод заагдсанаар 5 тонноос дээш гэж тусгасан байхад 5 тонны даацтай тээврийн хэрэгслийг нийлүүлэхээр ирүүлсэн байсан, уул нь 5 тонноос дээш 5100 кг байвал шууд тэнцэхээр байсан. Гэтэл компаниуд 5 тоннтой тээврийн хэрэгсэл нийлүүлэхээр үнийн санал, техникийн тодорхойлолтыг ирүүлсэн бөгөөд тус шалтгаанаар тендер амжилтгүй болж захиалагчид шууд гэрээ байгуулахыг зөвлөмж дүгнэлтийг хүргүүлсэн. Х. нь тендерийг дахин зарлая гэж санал дэвшүүлсэн, Х. нь хуулийн ойлголт байгаагүй болохоор ингэж ярьсан. Харин дарга “Түшиг мандал” ХХК-тай гэрээ байгуулъя гэдэг саналыг хэлж байсан бөгөөд хэлсэн санал болгоныг тэмдэглэлд тусгасан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 203-20*******/

- Гэрч ын “Би 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн аймгийн Засаг даргын А/09 дугаартай захирамжаар “ суманд хог зөөврийн автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хорооны даргаар, нарийн бичгийн даргаар /ОНӨГ-ын ХАА хариуцсан мэргэжилтэн/, гишүүдээр /ХХҮГ-ын дэд дарга/, Ц. /аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга/, Х. /иргэний төлөөлөл/ нарын бүрэлдэхүүнтэй оролцсон. Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжилттэй *******5,000,000 төгрөгөөр хог зөөврийн автомашин нийлүүлэх ажил байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу харьцуулалтын аргаар цахимаар сонгон шалгаруулалтыг зарласан. Захиалагч талаас техникийн тодорхойлолтыг өгсөн байсан, захиалагч тал нь аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс гаргасан байсан. Заагдсан техникийн тодорхойлолтыг харж үзээд, үнэлгээний хорооноос шалгуур үзүүлэлтийг ярилцаад гаргасан. Ингээд тендерийг нээхэд 5 аж ахуй нэгж байгууллагаас материал ирүүлсэн байсан, ирүүлсэн 5 компанийн материалыг өөрсдийн шалгуур үзүүлэлтийг хангасан эсэх талаарх шалгахад шаардлагад нийцээгүй байсан. Даац нь “5 тонноос дээш” байхаар техникийн тодорхойлолтод заасан байхад тус 5 компани нь 5 тонн хүртэл даацтай, эсхүл түүнээс бага даацтай машиныг санал болгосон, шалгуур үзүүлэлтийн хувьд гүйцэтгэсэн ажлын гэрээ байхгүй, нотариатаар баталгаажаагүй, ажлын туршлага зэрэг дутагдалтай байсан тул тендер сонгон шалгаруулалт амжилтгүй болсон гэж үнэлж, хянаад захиалагчид “шууд гэрээ байгуулах" үнэлгээний хорооны дүгнэлтийг хүргүүлээд ажил дуусгавар болсон. Техникийн тодорхойлолтод даац нь “5 тонноос дээш” гэж заасан тул 5 тонн даацтай машин нийлүүлэхээр санал ирүүлсэн бөгөөд 5 тонн нь орохгүй тул шаардлага хангаагүй гэж үзсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 209-210/

- Гэрч “Би аймгийн Засаг даргын захирамжийн дагуу “ суманд хог зөөврийн автомашин” нийлүүлэх ажлыг хүлээн авах комиссын даргаар ажилласан. Нарийн бичгийн даргаар нийтлэг үйлчилгээ, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дарга Наранцэцэг, гишүүдээр сумын Засаг дарга , Архивын тасгийн дарга , гүйцэтгэгч талаас гэж хүн байсан. “” ХХК-ыг төлөөлж нь аймгийн нутгийн удирдлагын ордны урд талын талбай дээр нийлүүлж буй хог зөөврийн автомашиныг танилцуулсан. Тус машин нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, шинэ, өөрөө буулгагч, өргөгчтэй, цагаан өнгийн тээврийн хэрэгсэл байсан. Захиалагч талаас баталсан техникийн тодорхойлолтыг харж үзэж байгаад нийлүүлж буй машины үзүүлэлттэй харьцуулж авсан. Үнэлгээний хорооны хийгдсэн ажилтай бол огт танилцаагүй. “” ХХК-ийн нийлүүлж буй хог зөөврийн машиныг хүлээн авах комиссынхон үзээд шалгуур үзүүлэлтийг хангаж байна гэж хүлээн авсан. Тухайн үедээ техникийн тодорхойлолтыг харж байгаад тээврийн хэрэгслийг 5 тонн гэдгээр нь шалгуурыг хангаж байна гэж үзсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 206-207/

            - Гэрч С.ын “Би 2016-2020 онд сумын Засаг даргаар ажиллаж байсан. 2018 онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр суманд хог зөөврийн автомашин авах чиглэлээр төсөв батлагдаж, худалдан авах ажиллагаа нь аймагт зохион байгуулагдсан. Сум хэрэглэгч болохоор тухайн гэрээнд би захиалагчийг төлөөлж гарын үсэг зурсан байдаг. 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн аймгийн Засаг даргын А/207 дугаартай захирамжаар “ суманд хог зөөврийн автомашин” нийлүүлэх ажлыг хүлээн авах комиссын гишүүнээр ажилласан. Тухайн үед аймгийн нутгийн удирдлагын ордны урд талын талбайд ёслол төгөлдөр хүлээн авсан. Тухайн үед суманд оготно устгалтын ажил таарч байсан болохоор 5 тонноос илүү будааг ачиж авч явсан. Суманд очоод Сугир гэх жолоочид машиныг хариуцуулж унуулж байсан. Ер нь суманд 5 тонн хүртэл ачаа ачина гэж байхгүй, элс, шороо зөөвөрлөнө гэхэд 5 тонноос дээш ачаа ачдаг. Техник хэрэгслийг ашиглаж байгаа хүн хэр гамтай ашиглана тэрнээсээ шалтгаалж ашиглалтын хугацаа явагдана. Одоо суманд зүгээр л хог зөөгөөд явж байна лээ. Гүйцэтгэгч талаас “” ХХК-ийн гэж хүн хүлээлгэж өгч байсан. ыг бол танихгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 216-217/

- Гэрч “Би 2016 оноос хойш өнөөг хүртэл аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байна. Мэргэжилтнүүд маань үнэлгээний хороонд орж ажилладаггүй, шууд гэрээ байгуулах эрх олгогдсон тохиолдолд ажиллаж байна. Тендерийн материалтай сая танилцлаа. Тендерийн хувьд хугацаа алдсан ажил байсан, сумын хувьд машин ямар шатандаа явж байна вэ, яаралтай шийдвэрлэж өгөөч гэдэг саналыг удаа дараа тавьж байсан, ихэвчлэн утсаар ярьж байсан. Үнэлгээний хорооны дүгнэлт шууд гэрээ байгуулахаар гарч ирсэн. Ингээд ЗДТГ-ын дарга *******д үүрэг болгож, манай хэлтэст материал ирсэн бөгөөд хуулийн дагуу 2 буюу түүнээс дээш аж ахуй нэгж байгууллага руу үнийн санал авахаар албан тоот, техникийн тодорхойлолтын хамт хүргүүлдэг. Заасан хугацаанд материал ирэх бөгөөд ирүүлсэн материалд сонгон шалгаруулалтыг хийсэн. Тухайн үед манай  хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан , нар оролцож байсан бөгөөд материалыг үзэж сонгон шалгаруулалтыг хийсэн. Үүнээс хуулийн дагуу материал ирсэн эсэхийг хянан үнэлээд надад болон тамгын дарга *******д танилцуулсан. Тэгэхдээ манай мэргэжилтний хувьд санхүүгийн тал дээр шаардлагыг тавьсан байсан, уул нь шалгуур үзүүлэлт болон техникийн тодорхойлолтыг авч үзэх ёстой. Ингээд тухайн үед танилцуулсан байдлаар “” XXК нь шаардлага хангасан гэхээр нь ******* даргад танилцуулж, гэрээ байгуулах эрх олгох тухай албан тоотын төслийг танилцуулж, гарын үсэг зуруулсан байдаг. “” ХХК нь заасан хугацаанд тээврийн хэрэгслийг нийлүүлж, ажлын хэсэг томилогдож тээврийн хэрэгслийг хүлээн авч сумын Засаг дарга т хүлээлгэж өгсөн. Мэргэжилтэн , нар нь ажилласан. Миний бие хяналт тавьж ажилласан. ******* даргад шууд гэрээ байгуулахаар ирсэн тохиолдолд шууд манайх руу автоматаар шилжиж сонгон шалгаруулалтыг явуулна. Техникийн тодорхойлолтод өөрчлөлт орсон зүйл байхгүй. , нарын хэн нэг нь албан тоотыг боловсруулж, техникийн үзүүлэлт буюу тодорхойлолтыг хавсаргаж явуулсан. Тухайн үед шалгуур үзүүлэлт болон техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг мэргэжилтэн , нар хянан, үнэлсэн. Би мэргэжилтнүүддээ хяналт тавьж чадаагүй нь миний алдаа байна. Миний зүгээс бол үнэлгээний хороонд ажилласан Х. нь “” ХХК-ийг төлөөлж шууд гэрээ байгуулахад орж ирсэн, энэ талаар би мэргэжилтнүүддээ хэлсэн бөгөөд Орон нутгийн өмчийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас. тодруулсан нь зүйтэй гэдэг байдлаар хэлсэн. Мөн тамгын дарга Ц д шууд гэрээ байгуулахад Х. гэх үнэлгээний хороонд орж ажилласан хүн байна, иймэрхүү асуудал гараад байна гэдгийг хэлэхэд ******* дарга “энийг тодруулъя" гэдэг байдлаар хэлж байсан. Албан цаасаар бол тодруулж асуусан зүйл байхгүй, утсаар л тодруулж байсан. Ингээд тодруулсан бөгөөд үнэлгээний хорооны ажил дууссан болохоор тендерт оролцогчоор болно гэдэг утгатай хариултыг өгсөн гэж байсан, тухайн үед яг хэнээс тодруулсан талаар би асуугаагүй. “” ХХК-тай гэрээг байгуулсан. Тухайн үед шаардлага хангахгүй байна гэдгийг мэдсэн, энэ талаар тодруулга авах шаардлагатай гэдгийг хэн хэнд нь хэлсэн. Тодруулга авсан гэрээг байгуулж болно гэдэг хариуг надад хэлсэн болохоор би гэрээнд захиалагчийг төлөөлж гарын үсэг зурсан байдаг. Бусдаар ямар нэгэн байдлаар шан харамж харсан зүйл огт байхгүй. Би бол асуугаагүй, манай хоёр мэргэжилтний нэг нь Орон нутгийн өмчийн газраас аас, манайх болохоор Сангийн яамны хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Дэлгэржаргалаас тодруулсан байх гэж бодож байна. Дэлгэржаргалтай өдөр болгон манай мэргэжилтнүүд харьцаж заавар, зөвлөгөөг авч байдаг” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 219-220/

- Гэрч ын “Би 2012 оны 08 дугаар сарын 27-оос эхлэн аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн Барилга хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан мэргэжилтнээр одоог хүртэл ажиллаж байна. 2018 онд суманд хог зөөврийн автомашин нийлүүлэх” ажлыг зохион байгуулах ажилд албан ёсоор бол орж ажиллаагүй. шинээр эдийн засгийн бодлого, төлөвлөлт хариуцсан ерөнхий эдийн засагч албан тушаал дээр дөнгөж шинээр томилогдсон байсан. Миний хувьд олон жил ажилласан болохоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллаад сурчихсан болохоор шинэ ажилтан т хажуунаас нь зөвлөгөө, зааварчилга өгч байсан. Аймгийн Орон нутгийн өмчийн газраас тендерийн баримт бичиг болон үнэлгээний хорооны дүгнэлт зэргийг ирүүлсэн байхад нь манай хэлтсээс хянах ёстой учраас ын хамт тус материалыг үзэж танилцаж хянасан. Үнэлгээний хорооны дүгнэлттэй танилцахад бол техникийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй, санхүүгийн тайланг нотариатаар баталгаажуулаагүй гэдэг байдлаар тендер амжилтгүй болсон байсан. т тус ажил нь шууд гэрээ байгуулах ажил юм байна гэдгийг хэлсэн бөгөөд аж ахуй нэгж байгууллага руу үнийн санал авахаар иймэрхүү тоот хүргүүлдэг шүү гэж албан тоотын загварыг файлаар өгч байсан. Тэрнээс бол би энэ компаниуд руу үнийн санал авахаар хүргүүлээрэй гэх талаар хэлж байсан зүйл байхгүй. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 1*******-16 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлан, улсын бүртгэлийн гэрчилгээ, ижил төстэй ажил зэрэг шалгуур үзүүлэлт болгож ажиллах талаар зөвлөгөөг өгч байсан. нь өөрөө албан тоотоо төлөвлөөд хэлтсийн дарга эсхүл тамгын даргад танилцуулсан эсэхийг хэлж мэдэхгүй байна, хэдэн аж ахуй нэгж байгууллага руу үнийн санал болон холбогдох материал явуулсан талаар мэдэхгүй. Мөн тус шууд гэрээ байгуулах ажлыг хэрхэн яаж явуулсан талаар би мэдэхгүй. л өөрөө хийсэн ажлаа тайлбарлаж хэлэх байх. т би тэр тэр аж ахуй нэгж байгууллага, компани руу үнийн санал авахаар хүргүүлээрэй гэж хэлсэн зүйл огт байхгүй. Би Х. гэх хүнийг танихгүй” гэх мэдүүлэг 2-р хх-ийн 196/

- Гэрч ын “Би 2018 оны 0*******-р сарын 17-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст мэргэжилтнээр ажилд ороод 2018 оны 06 дугаар сарын сүүлээр ажлаасаа гарч байсан. “ суманд хог зөөврийн автомашин нийлүүлэх” ажилд оролцож ажилласан, хэлтсийн дарга даргаас үүрэг болгоход ажилласан юм. Тус тендерийн материал нь үнэлгээний хороо байгуулагдаад тендер амжилтгүй болоод шууд гэрээ байгуулах дүгнэлттэй тендер байсан. Миний хувьд 0******* дүгээр сарын 17-ны өдөр нь дөнгөж ажилдаа ороод удаагүй, худалдан авах ажиллагааны ойлголт муу, хэрхэн яаж явдаг процессыг нь мэдэхгүй байсан. Миний хувьд ажлаа мэдэхгүй байсан болохоор мэргэжилтэн аас асууж, заавар зөвлөгөө авсан. Эхний ээлжинд 0******* дүгээр сарын 18-ны өдөр “” ХХК, “Олдлемүр” ХХК, “Томс” ХХК, “Түшигхишиг хурайлах” ХХК-нд үнийн санал авахаар албан тоотыг хүргүүлсэн, тус компаниудыг хаанаас яаж олсон талаар мэдэх юм байхгүй. Тэр үед мэргэжилтнээс л асууж байгаад дээрх ******* компани руу үнийн санал явуулсан. Тус ******* компаниас үнийн санал ирээд материалыг хянаж, үнэлж, магадалж үзээгүй, учир нь би мэдэхгүй байсан. Ингээд би мэргэжилтэн болон хэлтсийн дарга Н. нарт танилцуулж байгаад “” ХХК-ыг сонгон шалгаруулсан. Аж ахуй нэгж байгууллага руу үнийн санал явуулахад би боловсруулж хүргүүлсэн, мэргэжилтнээс хэрхэн боловсруулдаг талаар асууж тодруулсан. Техникийн тодорхойлолтод өөрчлөлт орсон эсэхийг мэдэхгүй, техникийн үзүүлэлтийг нь цуг хавсаргаад хүргүүлсэн. Би дээрх хуулийн зүйлд заасан хэсгийг зөрчиж, шаардлага хангаагүй байгууллагатай гэрээ байгуулах саналыг гаргасан байна. Би үнэхээр мэдээгүй. Х. гэх хүнийг танихгүй, шан харамж авахаар ярилцсан зүйл байхгүй. Н. даргаас үнэлгээний хороонд ажиллаж байсан хүн нь тендерт оролцогч болсон байна гэдэг байдлаар надад огт хэлж байгаагүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22*******-225/

- Гэрч ын дахин өгсөн “Миний ажилд орсон тушаал 1-2 хоногийн дараа гарсан байж магадгүй. Миний зүгээс бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мэдэхгүй байсан. Тухайн үед надад “ суманд хог зөөврийн автомашин нийлүүлэх” ажлын тендерийн материалыг өгч, шууд гэрээ байгуулах талаар хэлж ажлыг хариуцуулан өгсөн. Би ажлаа мэдэхгүй учир хэлтсийн дарга Н., миний дэргэд суудаг байсан мэргэжилтэн эгч нараас заавар, зөвлөгөөг авч ажиллаж байсан. Тус тендерийн баримт бичигтэй эгчийн хамт танилцсан бөгөөд шууд гэрээ байгуулах ажил байна, тийм учраас энэ загвар файлын дагуу үнийн саналыг аж ахуй нэгж байгууллага руу явуулна, ирсэн материалуудыг авч хавсаргах талаар хэлж байсан. Бас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зүйл заалтыг хэлж байсан. Тэгээд би албан тоотыг төлөвлөөд мэргэжилтэн эгчид хянуулаад, хэлтсийн даргаар мөн дахин хянуулаад 0******* дүгээр сарын 18-ны өдөр “” ХХК, “Олдлемүр" ХХК, “Томс” ХХК, “Түшиг хишиг хурайлах” ХХК-руу үнийн санал авахаар албан тоот, тодорхойлолтыг хүргүүлсэн. Хэлтсийн дарга Н. уу, мэргэжилтэн эгч хоёрын нэг нь эдгээр компаниуд руу албан тоотыг хүргүүл гэдгийг хэлээд би албан тоотыг төлөвлөж байсан. Миний зүгээс бол ижил төстэй ажил гүйцэтгэдэг компани ямар компани байна гэх байдлаар хайсан зүйл огт байхгүй. Н. дарга, эгч хоёрын хэн нь энэ компаниудын нэрийг өгсөн гэдгийг шууд хэлж, зааж мэдэхгүй байна. Би шинээр орсон болохоор Тамгын дарга ******* даргатай харьцдаггүй байсан болохоор надад эдгээр компаниудын нэрийг хэлж, нөлөөлөөгүй. эгчээс надад зөвлөгөө өгөхөд хамгийн гол зүйл нь техникийн үзүүлэлтээс дээш байх ёстой шүү, санхүүгийн тайлан, улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг авч үзнэ шүү гэдгийг хэлж байсан. Би сонгон шалгаруулалтыг хийхдээ аж ахуй нэгж байгууллагаас ирүүлсэн материалуудыг үзээд санхүүгийн тайлан ирүүлээгүй, өртэй зэргээр нь шууд гэрээ байгуулахаас татгалзсан. Би ирүүлсэн материалуудтай танилцаад хариу албан тоотуудыг бүгдийг нь төлөвлөж эгчид файлаар нь хянуулаад, дараа нь хэлтсийн дарга Н.т цаасаар танилцуулаад хянуулж, засуулж авсан. Болсон албан тоотыг би бичиг хэрэг рүү файлаар өгдөг, бичиг хэргийн ажилтан болохоор албан тоот дээр тааруулж хэвлэж гаргаад тамгын дарга руу оруулж зуруулдаг. Болсон албан тоот дээр нь би бичиг хэргээс дугаар аваад тухайн аж ахуй нэгжүүдэд хүргүүлсэн. Албан тоотуудыг харахад бол би аж ахуй нэгж байгууллагын ирүүлсэн материалуудтай танилцсан болж таарч байна. эгчээс бол техникийн үзүүлэлт таарч, эсхүл илүү гарч байх ёстой гэж харьцуулалтыг хэлж зааварчилсан. Тэгээд эгч болохоор “” ХХК-ны техникийн тодорхойлолтыг харьцуулсан үнийн саналыг хараад “” ХХК-ний нийлүүлэх машины үзүүлэлт өндөр байна гэж хэлсэн. Ингэж хэлэхлээр нь би албан тоотыг төлөвлөөд хэлтсийн даргаар хянуулсан. “” ХХК-тай гэрээ байгуулах гэрээний төслийг би хийж гүйцэтгэсэн. Тэгээд тус төслийг би хэлтсийн дарга Н.т хянуулахаар өгсөн, удалгүй гэрээ байгуулагдсан гэж байсан бөгөөд 1-2 хоногийн дараа нь нөгөө компани нь машинаа хүлээлгэж өгнө гээд ирчихсэн байсан. Аягүй хурдан болсон ажил байсан. Надад бол шууд нөлөөлсөн зүйл байгаагүй, гэхдээ шинээр ажилд орсон учраас ажлынхаа арга барил, юу хийх, хийхгүйг мэдэхгүй байхад тус ажлыг надаар хийлгүүлсэн байна. Одоогийн байдлаас харахад гэрээ байгуулахаас өмнө тээврийн хэрэгсэл нь гаалиар ороод ирсэн, хэн нэгний ашиг сонирхол орсон байх жишээний харагдаж байна. Миний хувьд энэ ажилд хэн нөлөөлж байсныг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Одоогоос бараг ******* жилийн хугацаа өнгөрсөн байна. Надад огт тийм үүрэг чиглэл өгөөгүй. Би “” ХХК-ны төлөөлж буй Х. гэх хүнийг урд үнэлгээний хороонд ажилласан хүн гэдгийг ч мэдээгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 198-199/

- Гэрч Х.ын “Би 2018 оны худалдан авах ажиллагаанд иргэний төлөөлөл буюу үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан. Тус худалдан авах ажиллагаа нь суманд *******0 орчим сая төгрөгөөр хог тээврийн автомашин худалдан авах ажиллагаа байсан. Худалдан авах ажиллагаа тухайн үед тендерт оролцогчдоос ирүүлсэн материал шаардлага хангахгүй байсан тул захиалагчид шууд гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн санагдаж байна. Материал харахгүй болохоор дэлгэрэнгүй санахгүй байна. Би ХХК-ийн нягтлан бодогчоор хөдөлмөрийн гэрээгүйгээр 201******* оноос 2019 он хүртэл хугацаанд ажилласан. Захирал Х.Отгонжаргал нь миний төрсөн эгч юм. Би эгчийнхээ компанийн санхүүгийн тайлан тооцоог нь гаргаж өгч албан бусаар ажилладаг байсан юм. Миний санаж байгаагаар “” ХХК нь тендерт материал өгч оролцоогүй гэж санаж байна. Шууд гэрээ байгуулахаар гэрээ байгуулсан гэж санаж байна. Би үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж хэн нэгэнд шан харамж өгсөн зүйл байхгүй. “” ХХК нь дээрх хог тээврийн автомашин нийлүүлэх ажлыг гүйцэтгэхдээ Хятад улсаас цагаан өнгийн хог тээврийн өөрөөсөө буулгагчтай автомашиныг худалдан авч нийлүүлж байсан. Уг худалдан авах ажиллагааны үнийн дүн *******0 орчим сая төгрөг байсан санагдаж байна. Уг автомашиныг Хятад улсаас хэдэн төгрөгөөр худалдаж авсныг санахгүй байна. Санхүүгийн тайлангаа харахгүй бол ашгийг санахгүй байна. Захиалагч шууд гэрээ байгуулах аж ахуй нэгж байгууллагаа өөрсдөө сонгож гэрээ байгуулсан. Миний зүгээс захиалагчид нөлөөлсөн асуудал байхгүй. Иймд Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчөөгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 230-232/

- Гэрч Х. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд  мэдүүлэхдээ “ суманд хог зөөврийн автомашин нийлүүлэх үнэлгээний хорооны гишүүнээр Засаг даргын захирамжаар томилогдсон.  “” ХХК-нд  2018 оны 0******* сарын 18-ны өдөр үнийн санал ирүүлэх албан тоот Отгонжаргалын нэр дээр ирснийг би хүлээн авсан. Үнийн санал авах үед эгч авч байсан.  Эгч тухайн үед ******* аймагт байдаг байсан байх.  Үнэлгээний хороо байгуулагдаад шаардлага хангахгүй байна гэсэн саналаа захиалагчид хүргүүлсэн. Захиалагч танай компани хий гэсэн. дарга энэ асуудалд хамааралгүй. Аймгийн засаг даргатай шууд ярьсан.  Аймгийн засаг даргаас гэрээ байгуулах албан тоот ирсэн шиг санагдаж байна. Үүний дагуу гэрээ байгуулсан. Гааль дээр машины мөнгийг гэдэг хүн төлсөн. ******* аймагт Төрийн банкны захирал хийдэг.  Энэ хүн машин авч ирж нийлүүлсэн. Аймгийн Засаг даргатай гэрээ байгуулах ажиллагаанд би гарын үсэг зурсан. гэх хүн “” ХХК-г ашиглаж суманд машинд нийлүүлэх ажиллагааг хийсэн гэж ойлгож болно”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

- Гэрч “Би 2009 онд “” ХХК-ийг гадаад, дотоод худалдаа гэсэн чиглэлээр үүсгэн байгуулж өөрөө захирлаар нь ажиллаж байсан. “” компанийг 2019 оны хавар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хүнд нэрийг нь шилжүүлсэн. Одоо ямар нэрээр үйл ажиллагаа явуулж байгааг нь мэдэхгүй байна. Манай компани тээврийн хэрэгсэл оруулж ирж, худалдах ажил хийж гүйцэтгэж байгаагүй. 2018 онд ******* аймгийн сумын Засаг даргын тамгын газарт хогны машин нийлүүлж байсан. Би тухайн үед нь Дархан-Уул аймагт амьдарч байсан болохоор ******* аймагт ажиллаж амьдарч байсан төрсөн дүү т компанийг төлөөлүүлэхээр итгэмжлэл хийж өгсөн юм. Манай дүү Х. худалдан авах ажлын гэрээг байгуулж байсан. Манай компани ******* аймгийн Сайнцагаан сумын Төв Хаан банкны хажуугийн халдваргүйжүүлэлтийн байранд принтерийн хорны худалдаа хийдэг байсан. Би “” ХХК-ийг өөрт байх хугацаандаа нэрийг нь өөрчилж байгаагүй. Надаас уг компанийг авсан хүн нэрийг нь өөрчилсөн байх гэж бодож байна. Одоо автомашины худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гэж сонссон. Х. нь миний төрсөн дүү юм. Би Х.ыг “” ХХК-ийн нягтлан бодогчоор томилж байсан тушаал байхгүй. Миний төрсөн дүү болохоор компанийн санхүү тайлан гаргаж нягтлан бодогчийн ажлыг хийдэг байсан. Би энэ тендерийг мэдэхгүй байна. Манай дүү компанийг төлөөлж хамтран ажиллах гэрээ байгуулж ажилласан. ******* аймгийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн албан бичгийн хариу болгож дүү материал бүрдүүлж надаар гарын үсэг зуруулж аваад байсан санагдаж байна. ******* аймгийн Засаг даргын тамгын газраас над руу нэг залуу утсаар яриад тендерт оролцох боломжтой эсэхийг асуусан. Би Дархан-Уул аймагт байна, ******* аймагт байгаа дүүдээ итгэмжлэл хийж өгөөд үлдээсэн байгаа гэж хэлээд тай тэр хүнийг холбогдуулсан. Дээрх ажлыг авахын тулд хэн нэгэн хүнд мөнгө, шан харамж амласан, өгсөн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 235-237/

- Гэрч “Би 2020 оны 01 сараас 2021 оны 01-р сар хүртэл Орон нутгийн өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Үнэлгээний хорооноос Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу шууд гэрээ байгуулах дүгнэлт зөвлөмжийг хүргүүлсэн тохиолдолд захиалагч мөн хуулийн 3******* дүгээр зүйлд заасны дагуу шууд гэрээг байгуулна. Үнэлгээний хороонд хүргүүлж байсан тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтыг шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд мөн ижил баримтална. Учир нь захиалагч талаас тухайн техникийн тодорхойлолтыг гаргасан байна. Тендерийн баримт бичигтэй уншиж, танилцлаа. 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн үнэлгээний хорооны дүгнэлтэд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 33 дугаар зүйлийн 33.*******-т заасны дагуу харьцуулалт амжилтгүй болсноос гэрээ байгуулах эрх олгоогүй тул дээрх хуулийн 3******* дүгээр зүйлийн 3*******.1.1-т заасны дагуу гэрээ шууд байгуулах үнэлгээний хорооны дүгнэлтийг захиалагчид өгч байна.” гэжээ. Иймд тус хуулийн 3*******.2 дугаар зүйлд /Энэ хуулийн 3*******.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 1*******-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана./ заасны дагуу шууд гэрээг байгуулахдаа ерөнхий нөхцөлийг магадлах нь зүйтэй байна. Аймгийн ЗДТГ-ын Санхүү хяналт, аудитын албаны хяналтын тайлан болон Сангийн яамнаас гаргасан зөвлөмж, тайлбартай уншиж танилцлаа, тус дээд газруудын гаргасан тайлан, зөвлөмж нь үгүйсгэхээргүй байна. Надаас бол дээрх тендер дээр шууд гэрээ байгуулахтай холбоотойгоор асууж тодруулсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 239-2*******0/

- Гэрч Э.гийн “Би Төрийн банкны захирлаар ажил авахад Х. нь тооцооны төв хариуцсан менежерээр ажиллаж байгаад 2020 оны 01 дүгээр сард өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байсан. “” ХХК буюу нэрээ сольсон гэх “Олимп бридж” ХХК-ийн талаар мэдэхгүй. Х. нь АЗ гэрчилгээтэй гэдгийг бол мэднэ, харин ямар ажил хийхээр үнэлгээний хороонд орсон талаар би мэдэхгүй. 2018 онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр " суманд хог зөөврийн автомашин" нийлүүлэгчийг сонгон шалгаруулалт зарлагдсан талаар би мэдээгүй. Х. нь тухайн үед Төрийн банканд ажиллаж байсан бөгөөд миний ажлын албан өрөөнд орж ирээд “хог зөөврийн автомашин нийлүүлэх боломж бололцоотой, туршлагатай иргэн, аж ахуй нэгж байна уу” гэж асууж байсан. Миний хувьд бол “надад хүнээр дамжуулбал машин, тэрэг оруулж ирж зардаг хүн байгаа, машин тэргийг нь бол авчирч өгч болно шүү” гэдгийг Х.т хэлж байсан. Тухайн үед Х. хог зөөврийн машин нийлүүлэх ажлын гэрээ байгуулсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Он, сар, өдрийг санахгүй байна, Х. нь “машин нийлүүлээд оруулаад ирэх иргэн, аж ахуй нэгж байгууллага байна уу” гэж асуухад нь бол би дунд нь зуучилж, нагац ах Энхбаяр болон БНХАУ-ын талд байх Өвөрмонгол хүнтэй холбогдож өгч байсан, Х.аас нийлүүлэх машины техникийн тодорхойлолтыг авч, Энхбаяр ах болон Өвөрмонгол хүнд нь дамжуулж өгч байсан. Х. нь Р.Энхбаяр ахтай бол утсаар болон нүүр нүүрээ харж уулзаагүй, би дунд нь холбож өгч байсан. Миний хувьд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр " суманд хог зөөврийн автомашин" нийлүүлэх ажилд гэрээ байгуулж, хог зөөврийн автомашин нийлүүлсэн зүйл байхгүй. Харин Х.ын саналын дагуу тус машиныг БНХАУ-с оруулж, Х.т өгч байсан. Хог зөөврийн автомашин оруулж ирсэн ажилд бол би Х.аас ямар нэгэн шан харамж, ажлын хөлс гэх зүйлийг аваагүй, Х.т тусалж өгсөн байгаа. Хог зөөврийн машиныг Монгол улсын хилээр оруулж ирсэн он, сар, өдрийг хэлж мэдэхгүй байна. Хог зөөврийн автомашиныг Монгол Улсын хилээр оруулж ирэхэд төлөх татвар болон тээврийн зардал зэргийг хаанаас гарсан талаар би одоо хэлж мэдэхгүй байна. Би *******д хог зөөврийн автомашин нийлүүлэх ажилд гэрээ байгуулах талаар нөлөөлсөн зүйл байхгүй. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр " суманд хог зөөврийн автомашин" нийлүүлэх ажилд би Х.ын компаниар дамжуулж машин нийлүүлсэн зүйл огт байхгүй. Миний бие Х.т машин оруулж ирэхэд нь нагац ахаараа дамжуулан тусалсан. Х.ын шүүхийн шатанд мэдүүлж байгаа шиг зүйл огт болоогүй, би Х.ын компанийг ашиглаж, Х.аар аймгийн Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулсан зүйл байхгүй. Машин нийлүүлэх гэрээгээ Х. нь өөрөө байгуулсан” гэх мэдүүлэг /9-р хавтас хэрэг/

Гэрч “Би 2008 онд “” ХХК-г өөрөө үүсгэн байгуулж байсан, анх бол цайны газар, хүнсний дэлгүүр, мөнгө барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний чиглэлээр ******* аймаг болон Улаанбаатар хотод үйл ажиллагааг явуулж байсан. 2010 оноос эхлэн үйл ажиллагааны хүрээг өргөжин тэлээд орон нутгийн байгууллага болон төрийн өмчит компаниудад зарлагдсан тендер сонгон шалгаруулалтад орж бараа бүтээгдэхүүн болон автомашин нийлүүлэх ажлыг гүйцэтгэж байсан. Манай компани нь 2011 оноос хойш одоог хүртэл БНХАУ-ын Кама авто машины үйлдвэрийн Монгол улс дахь албан ёсны борлуулагч /Дистрибьютер/ компани юм. ******* нь ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан хүн, мөн 10-н жилдээ надаас нэг доор төгсөж байсан, зүс танина. Э. нь миний төрсөн эгч төрсөн хүү нь байгаа юм. Х. гэх хүнийг бол огт танихгүй. Би “” ХХК-иараа 2018 онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр " суманд хог зөөврийн автомашин" нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтад оролцохоор материалыг бүрдүүлж, *******3,390,120 төгрөгийн үнийн саналтай холбогдох материалын хамт хүргүүлж байсан. Тухайн үед сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооноос тендерийн баримт бичигт захиалагчийн шаардсан техникийн үзүүлэлт дээрх шатахуун зарцуулалт 12-1******* литр гэж заасан, мөн бүх жингийн үзүүлэлтийг манай компанийг ирүүлээгүй, мөн даац нь 5 тонноос дээш гэж шаардсан байхад 5 тонн гэж ирүүлсэн учраас шаардлага хангаагүй гэх албан бичгийг манай компанид өгч байсан. Тухайн үед шалгараагүй хасагдсан болохоор ямар нэгэн маргаан үүсгээгүй, орхисон. Э. нь машин тэрэг өөрөө нийлүүлсэн зүйл байхгүй, 2018 оны 0******* дүгээр сарын дундуур шиг санаж байна, миний нагац дүү Э. нь намайг Улаанбаатар хотод байхад утсаар залгаад “та БНХАУ-аас хог зөөврийн машин оруулж ирэх боломж байна уу, манай нэг найз машин оруулж ирэх шаардлагатай байгаа юм байна” гэж асууж байсан. Э. нь манай компанийг БНХАУ-ын Кама авто машины үйлдвэртэй дистрибьютер гэдгийг мэддэг. Би Э.гийн саналыг хүлээн зөвшөөрсөн. Учир нь манай компани нь БНХАУ-ын Кама авто машины үйлдвэртэй харилцан тохиролцсон тохироо байдаг, энэ нь 50 автомашин үйлдвэрээс авч борлуулсан тохиолдолд 1 автомашиныг үнэ төлбөргүй манай компанид өгөхөөр байсан юм. Тийм учраас би хүмүүсийн гуйлтын дагуу Кама авто машины үйлдвэрээс машин оруулж ирдэг юм. Э.гийн гуйлтын дагуу машины техникийн тодорхойлолтыг нь авч байгаад БНХАУ-ын Кама авто машины үйлдвэрийн орчуулагч Жаргал /Өвөр монгол хүн/- аар дамжуулан тус машиныг захиалсан, ингээд DongFeng маркийн цагаан өнгийн 3800 сс мотортой, механик кроптой, дизель хөдөлгүүртэй, өөрөө буулгагчтай, 5 тоннын даацтай хог зөөврийн автомашиныг БНХАУ-ын Эрээн хот хүртэлх нөхцөлөөр авсан байгаа. Харин Монгол Улсын гаалиас хэн гэдэг иргэн, аж ахуй нэгж байгууллага хүлээн авч, гаалийн бүрдүүлэлтийг хийсэн талаар бол мэдэхгүй байна. 2018 оны 0******* дүгээр сарын 27-ны өдөр БНХАУ-ын Эрээн хот хүртэл хог зөөврийн автомашиныг хүргэж өгсөн байгаа, машиныг хэн гэдэг хүн тосож авсан талаар мэдэхгүй, Э. бид хоёр ямар нэгэн ашиг хонжоо авсан зүйл байхгүй. Э.гээр дамжуулж байгаа найзтай нь бол би уулзаж, утсаар ярьж үзээгүй, Э.гээр дамжуулж холбоо барьж байсан. Хэрэв БНХАУ-аас тус машиныг манай компани өөрийн нэр дээр оруулж ирсэн бол гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт манай компанийн нэр дурдагдах ёстой, улмаар татварыг манай компани төлөх ёстой. Би БНХАУ-аас оруулж ирсэн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүдээ шалгаж үзэхэд Э.гийн гуйлтаар оруулж ирсэн машины гаалийн бүрдүүлэлт буюу мэдүүлэг нь байхгүй байна. Тэгэхлээр өөр компани гаалийн мэдүүлгийг гаргасан байна. Миний хувьд бол дээр хэлсэнчлэн 50 автомашины үйлдвэрээс борлуулж өгөх үзүүлэлтийн 1 автомашиныг хангасан “ гэх мэдүүлэг /9-р хавтаст хэрэг/

  • ******* аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/09 дугаартай “үнэлгээний хороо байгуулах тухай” захирамж /1-р хх-ийн *******1/
  • Үнэлгээний хорооны 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “шууд гэрээ байгуулах эрх олгох тухай” дүгнэлт /1-р хх-ийн 19-20/
  • Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 63-66/
  • ******* аймгийн Засаг даргын 2018 оны 0******* дүгээр сарын 18-ны өдрийн А/179 дугаартай “ суманд хог зөөврийн автомашин нийлүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг аймгийн Засаг даргын тамгын газрын дарга *******д үүрэг болгох тухай” захирамж /1-р хх-ийн 7*******/
  • ******* аймгийн Засаг даргын тамгын газраас “”, Томс, Түмэнхишиг хурайлах, Олд лемур ХХК- руу хүргүүлсэн үнийн санал авах тухай албан бичиг, тус компаниудаас ирүүлсэн үнийн санал болон холбогдох баримтууд /1-р хх-ийн 75-152/
  • ******* аймгийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 0******* дүгээр сарын 23-ны өдрийн 2/*******10 дугаартай “” ХХК-нд шууд гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг /1-р хх-ийн 1*******/
  • ******* аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/207 дугаартай “ суманд хог зөөврийн автомашин нийлүүлэх ажлыг хүлээн авах комисс томилох тухай” захирамж /1-р хх-ийн 29/
  • “” ХХК-н 2018 оны 0******* дүгээр сарын 26-ны өдрийн “гэрээнд “” ХХК-ийг төлөөлөх эрхийг Х.т олгох тухай” итгэмжлэл /1-р хх-ийн 1*******-р хуудасны ар тал/
  • ******* аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/197 дугаартай “” ХХК-тай гэрээ байгуулах тухай” захирамж, гэрээний хуулбар /1-р хх-ийн 15*******-158/
  • Хэрэгт авагдсан бусад баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Б.******* аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Төв, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох ажилд тус тамгын газрын 22 албан хаагч оролцох нэрийдлээр албан томилолтын материалыг хуурамчаар үйлдэж, орон нутгийн төсвөөс 7.700.000 төгрөгийг гаргуулан авч, 22 албан тушаалтан нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 07 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтоор БНХАУ-ын Баяннуур аймаг руу аялж өөрт болон бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдлийн талаар:

- Гэрч М.Анхбаярын “Миний бие 2020 оны 12 сарын 0*******-ний өдөр ******* аймгийн Засаг даргын орлогчийн үүрэгт ажилд томилогдсон. Намайг томилогдох үед ******* нь ******* аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан. Намайг ажил авахаас өмнө *******тэй холбоотой зарим хууль бус асуудал сонсогддог байсан. Тэгээд намайг ажил авснаас хойш 2019 онд хийсэн Төрийн аудитын дүгнэлтийг үзэхэд эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлууд харагдсан учир Цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн асуудлыг Төрийн аудит шалгаад зөрчилтэй гэдгийг нь тогтоосон байдаг. Эдгээр асуудлуудаас дурдвал 2019.07.18-аас 2019.07.25-ны өдрүүдэд болон 2019.08.1*******-өөс 2019.08.22-ны хооронд ******* нь төсвийн алба хаагчдыг Төв аймаг, Сэлэнгэ аймаг, Өмнөговь аймагт албан томилолтоор ажилласан гэж хуурамч дотоод албан томилолтын хуудас бүрдүүлэн нийт 12.100.000 төгрөгийг зарцуулсан байдаг. Төв болон Өмнөговь аймагт 7.700.000 төгрөг, Сэлэнгэ аймагт ажилласан гэж *******.*******00.000 төгрөг гаргасан байдаг. Гэвч тухайн аймгуудад албан ажлаар ажиллаагүй, төрийн алба хаагч нарыг ******* нь төрийн хариуцлагатай алба хашиж байж үедээ хуурамч материал бүрдүүлэн, зохион байгуулж БНХАУ-ын Өвөрмонгол өөртөө засах орны Баяннуур аймаг болон ОХУ-ын Эрхүү хотуудаар аялуулсан болох нь аудитын дүгнэлтээс харагдсан. Төрийн алба хаагч нар албан болон хувийн ажлаар гадаад улсад ажиллахдаа Гадаад харилцааны яамнаас зөвшөөрөл авч мэдүүлэх ёстой байдаг ч мэдүүлээгүй байсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 18-19/

- Иргэний хариуцагч “Би 2008 оноос хойш одоог хүртэл аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. 2019 оны 07 дугаар сарын 18-аас 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд /7 хоног/ Төв аймгийн Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцохоор томилолтоор явсан зүйл бол байхгүй. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын удирдлагын гишүүд тухайн оны 06 дугаар сард нь айлчилж ирж байсан. Тэгэхдээ аймгийн алба хаагчдыг өөрсдийн нутагтаа урьсан байсан. Ингээд урьсны дагуу аймгийн Засаг даргын тамгын газраас хэлтэс тус бүрээс тодорхой тооны хүний нэрийг гаргаж, 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тамгын дарга ******* дарга дагуулж явсан байдаг. Манай хэлтсээс гэхэд Адъяасүрэн, Пүрэвмаа,, болон миний бие явсан. Томилолтын удирдамж гараагүй. Захирамж, тушаал гарсан эсэх талаар ёстой мэдэхгүй байна. Тухайн үед Сангийн яамнаас гадаад томилолт гэж санхүүжилт олгогдоогүй, хорьсон зүйл байсан. Иймэрхүү нөхцөл байдалтай байсан болохоор дотоод томилолтоос нийт 22 албан хаагчийн дансанд /аймгийн ЗДТГ-ын 6************** дугаартай хуулбар үнэн дардастай томилолт олгох жагсаалтыг харуулав/ тус бүр 350.000 төгрөг буюу нийт 7.700.000 төгрөгийг олгосон байна. Ингээд би хувиасаа 150.000 төгрөг нэмж 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Адъяасүрэнд хураалгасан юм. Аймгийн Засаг даргын тамгын газрын дотоод томилолтын зардал нь төсвийн хөрөнгө мөн. Би улсад учирсан гэх 350,000 төгрөгийг нөхөн төлж барагдуулах болно. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 127/

            - Иргэний хариуцагч “Би томилолтоор явсан зүйл байхгүй, дээрх хугацаанд бол Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтоор БНХАУ-руу явсан. Миний урд өгсөн гэрчийн мэдүүлэг үнэн зөв болохоор нэмж ярих зүйл байхгүй. Би улсад учирсан гэх 350,000 төгрөгийг нөхөн төлж барагдуулах болно. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 133/

            - Иргэний хариуцагч “2007 онд ******* аймгийн Засаг даргын тамгын газарт харуулаар ажилд орсноос хойш одоог хүртэл ажиллаж байна. 2019 оны 07 дугаар сарын 18-аас 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд /7 хоног/ Төв аймгийн Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцохоор томилолтоор явсан зүйл байхгүй. Харин тухайн цаг хугацаанд БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны Баяннуур хот руу аяллаар ******* хоногийн хугацаатай явсан. ЗДТГ-ын ажилтнуудтай хамт жижиг автобусаар 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явсан. Бид нараас 250.000 төгрөг хурааж авч байсан шиг санаж байна. Миний 5*******50169296 дугаартай дансанд 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 350.000 төгрөг орсон байсан. Ямар учиртай мөнгө гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Цалин гэсэн утгатай л орсон байна. Тус 350,000 төгрөгийг ямар учиртай орж ирсэн талаар нарийн ширийн учрыг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 160/

            - Иргэний хариуцагч “Би 2018-2020 онд аймгийн Засаг даргын тамгын газарт архивын ажилтнаар ажиллаж байсан. 2019 оны 07 дугаар сарын 18-аас 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд /7 хоног/ Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцохоор томилолтоор явсан зүйл байхгүй. Харин аймгийн Засаг даргын тамгын газар буюу байгууллагынхаа хамт олноор БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Баяннуур хот руу үйлдвэрлэл үйлчилгээтэй танилцах, түншлэл болон зуны цаг болж байсан болохоор аялал уулзалтаар явсан. 07 дугаар сарын 23-ны өдөр нь буцаж Монгол Улсын хилээр орж ирсэн. Энэ аяллаар 20 гаруй хүмүүс явсан. Тухайн үед томилолтын зардал гэж 350,000 төгрөгийг данс руу оруулсан, хувиасаа 150,000 төгрөгийг нэмж хураалгаж байсан. БНХАУ руу явах зардал гэж байсан. Байгууллагаас л томилолтоор зардлыг даагаад явуулна гэсэн болохоор баярлаад явсан. Би улсад учирсан гэх 350.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 166/

            - Иргэний хариуцагч “Би 2017 оны 11 дүгээр сараас 2021 оны 03 дугаар сар хүртэл аймгийн Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор ажилласан. 2019 оны 07 дугаар сарын 18-аас 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд /7 хоног/ Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцохоор томилолтоор явсан зүйл байхгүй. Харин 2019 оны 07 дугаар сарын 19-өөс 07 дугаар сарын 23-ны өдрийн хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур, Ордос, Бугат хотуудаар явсан. Манай аймгийн Засаг даргын тамгын газрын ажилчдыг Баяннуур хотын Засгийн ордноос урьсан тул явсан юм. Гадаад томилолтын зардлын төсвийн саналыг Сангийн яаманд явуулдаг боловч жил болгон батлагдаж ирдэггүй юм. Ингээд ******* дарга яаж зохицуулж явах байдлаар судалж байгаад дотоод томилолтын зардал байсан учир 2019 оны 07 дугаар сарын 18-аас 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд /7 хоног/ Өмнөговь, Төв аймгийн Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцохоор томилолтын материалыг 22 хүн дээр бүрдүүлж, хүн тус бүрийн 350.000 төгрөг буюу нийт 7.700.000 төгрөгийг аймгийн Засаг даргын тамгын газрын дотоод албан томилолтын зардлаас олгосон. Харин тухайн нэр бүхий 22 хүний дансанд 350.000 төгрөг орсон ба тус мөнгөн дээр 150.000 төгрөгийг нэмж хүний 500.000 төгрөгийг Санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн төвлөрүүлсэн, энэ талаар С.Адъяасүрэн сайн мэднэ. Томилолтын хуудсанд байх ажилласан газрын тамга, гарын үсгийг хэнээр зуруулсныг хэлж мэдэхгүй байна, тухайн томилолтын хуудсыг бүрдүүлээд л өгсөн байгаа. Бүх алба хаагч нараас явах эсэх талаар саналыг асуугаад явахыг зөвшөөрсөн хүмүүсийг буюу 22 хүний нэрийг гаргаж авсан. Ингээд тухайн хүмүүсийн хамт БНХАУ-ын Баяннуур, Ордос, Бугат зэрэг хотуудтай танилцахаар явсан. Миний хувьд томилолтын 350.000 төгрөгийг төлөхгүй” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 187/

- Иргэний хариуцагч “2019 оны 07 дугаар сарын 18-аас 25-ны өдрийн хооронд Төв аймгийн засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцохоор яваагүй. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хоттой аймгийн засаг даргын тамгын газар нь хамтран ажиллах гэрээтэй гэж байсан. Ингээд албан хаагчдыг нутаг үзүүлэхээр авч явж байгаа гэж ойлгож байсан. Тэрнээс бол ямар нэг ажлын шугамаар явсан зүйл байхгүй. Тэр үед томилолтын мөнгө авч дээр нь 200.000 төгрөг нэмээд 550.000 төгрөгийг данс руу шилжүүлж байсан” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 11*******-115/

- Иргэний хариуцагч Б.гийн “ Би Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байна. 2019 оны 07 дугаар сарын 18-аас 07 дугаар сарын 25-ны хооронд 7 хоног Төв аймгийн засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцохоор томилолтоор явсан зүйл байхгүй. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хот руу аймгийн театрын автобусаар нэлээн олон хүн туршлага судлахаар явцгаасан. Явахад аймгийн  засаг даргын тамгын газрын дотоод томилолтын зардлаас хүн тус бүрт 350.000 төгрөгийг олгож, эргүүлэн дансанд мөнгийг буцаан хийсэн” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 119-121/

- Иргэний хариуцагч “Би 2018 оны 01 сарын 23-аас 2020 оны 12 дугаар сар хүртэл аймгийн засаг даргын туслахаар ажиллаж байсан. 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр аймгийн засаг даргаар ажиллаж байсан хамт БНХАУ-ын Баяннуур суманд очиж хамтран ажиллах санамж бичиг байгуулахад тамга түшиж хамт явсан. 1-2 хоног болсон ба засаг дарга О.Бат-Эрдэнэ ******* аймаг руу буцсан. Харин араас аймгийн засаг даргын тамгын газрын дарга *******, Адъяасүрэн, ,,,,,,, ,,,,,,,,, нарын бүрэлдэхүүнтэй явж байсан. Надад 350.000 төгрөг томилолтын зардал гэж орсон. Тэгээд тус мөнгөн дээр хувиасаа 150.000 төгрөгийг нэмээд 500.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Би 350.000 төгрөгийг төлнө” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 122-12*******/

- Иргэний хариуцагч “Би  2019 оны 1 сараас 7 сар хүртэл аймгийн засаг даргын тамгын газарт тооцооны нягтлан бодогчоор ажилласан. Би ажлаасаа гарчихсан, томилолтоор явсан зүйл байхгүй. Харин аймгийн засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын мэргэжилтэн Наран-Эрдэнэ нь БНХАУ-ын Баяннуур аймаг руу аяллаар явах гэж байгаад ар гэрийн шалтгаанаас болоод яваагүй. Тэгээд оронд нь намайг яваач гэж аймгийн засаг даргын тамгын газрын нийтлэг үйлчилгээний албаны дарга бил үү нягтлан эгч нарын нэг нь хэлж  байсан. Замын зардлыг байгууллагаас дааж байгаа гэж байсан. Тэгээд надаас 150 орчим мянган төгрөг хурааж, байгууллагаас ихэнх зардал нь гарч байгаа гэж байсан. БНХАУ-ын Баяннуур, Бугат, Ордос хотуудаар орж  аяллаар явсан. 350.000 төгрөгийг нөхөн төлнө”  гэх мэдүүлэг /6-р хх-ийн 128-130/

- Иргэний хариуцагч “2018 оноос хойш аймгийн засаг даргын тамгын газрын төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байна. 2019 оны 07 сарын 18-аас 25-ны өдрийн хооронд Төв аймгийн засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцохоор томилолтоор явсан зүйл байхгүй. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хот руу засаг даргын тамгын газрын 20 гаруй алба хаагчийн хамт театрын автобусаар явж байсан. Баяннуур хоттой манай аймгийн засаг даргын тамгын газар  хамтран ажиллах гэрээтэй учир туршлага солилцохоор явсан. Тэр үед аймгийн засаг даргын тамгын газрын дарга ******* ахалж явсан. Баяннуур аймгийн сүү цагаан идээ, хүнсний бүтээгдэхүүн, гар урлалын үйлдвэрээр орж туршлага солилцсон. Аймгийн засаг даргын тамгын газрын дотоод томилолтын зардлаас 350.000 орж байсан. Хэнд хураалгаснаа санахгүй байна. 350.000 төгрөгийг нөхөн төлнө” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 13*******-136/

- Иргэний хариуцагч “Би 201******* оноос эхлэн аймгийн засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байна. 2019 оны 07 сарын 18-аас 25-ны өдрийн хооронд Төв аймгийн засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцохоор томилолтоор явсан зүйл байхгүй. Харин аймгийн засаг даргын тамгын газар буюу байгууллагынхаа хамт олноор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хот руу туршлага солилцох, аялал, уулзалтаар явсан. Тухайн үед би ээлжийн амралттай байсан, санал асуухаар нь зөвшөөрөөд явсан. Аяллын хагас зардлыг байгууллагаас гаргаж өгч байгаа гээд дансанд 350.000 төгрөг орсон. Хувь хүн надаас 150.000 гарсан бөгөөд мөнгийг хураалгаж байсан. 350.000 төгрөгийг хаанаас хэрхэн өгсөн талаар мэдэхгүй. 350.000 төгрөгийг нөхөн төлөх болно” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 1*******1-1*******2/

- Иргэний хариуцагч “2016 оноос хойш аймгийн засаг даргын тамгын газарт жолоочоор ажиллаж байна. 2019 оны 07 сарын 18-аас 25-ны өдрийн хооронд Төв аймгийн засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцохоор томилолтоор явсан зүйл байхгүй. 2019 оны хавар шиг санаж байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын нутгийн удирдлагын хүмүүс ирж аймгийн талбай дээр үзэсгэлэн гаргаж байсан. Тус ажлын хүрээнд Баяннуур хотын нутгийн удирдлага манайд ирээрэй гэж урьсан байсан. Дараа нь аймгийн  засаг даргын тамгын газрын дарга ******* Баяннуур руу явах хүмүүс байвал нэрсээ өгөөрэй гэхэд нь би нэрээ өгч байсан. Тамгын дарга тал зардлыг нь байгууллага, талыг нь өөрсдөө гаргана гэж байсан. Явах үед албанаас томилолтын мөнгө гэж дансанд чинь орно. Түүн дээр мөнгөө нэмээд хураалгаарай гэж байсан. Ингээд 2019 оны 7 сарын 16-ны өдөр дансанд 350.000 төгрөг орж ирсэн. Би 150-200 мянган төгрөг нэмээд санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Адъяасүрэнд хураалгаж байсан. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур, Ордос, Бугат хотуудаар аялж явсан. Замаараа сүүний үйлдвэр, нутгийн удирдлагын ордон зэргээр орж, уулзалт хийж байсан. 20 гаран хүний бүрэлдэхүүнтэй явсан” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 1**************-1*******5/

- Иргэний хариуцагч “2019-2020 онд аймгийн засаг даргын тамгын газарт үйлчилгээний албаны даргаар ажиллаж байсан. 2019 оны 07 сарын 18-аас 25-ны өдрийн хооронд Төв аймгийн засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцохоор томилолтоор явсан зүйл байхгүй. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хот руу засаг даргын тамгын газрын 21-22 албан хаагчийн хамт театрын автобусаар явж байсан. Баяннуур хоттой бизнесийн харилцаагаар түншийн холбоотой болсон юм. Тухайн онд  Баяннуур хотын удирдлагууд ирж, уулзалт зөвлөгөөн болсон. Тэр үеэр манай аймгийн ажилчдыг өөрсдийн хотдоо урьсан байсан. Тус уулзалт зөвлөгөөний хүрээнд 21-22 албан хаагч БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хот руу явсан. Тэр үеэр томоохон үйлдвэртэй танилцаж явсан бөгөөд далимаар нь ойролцоох хотуудаар аялж, туршлага солилцож явсан. Аймгийн засаг даргын тамгын газраас хүн тус бүрт томилолт гэж 350.000 төгрөгийг данс руу хийсэн. Алба хаагч нар өөрсдөө 150.000 төгрөг нэмж 500.000 төгрөгийг санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Адъяасүрэнд хураалгасан. Миний зүгээс 350.000 төгрөгийг нөхөн төлөхөд татгалзах зүйлгүй” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 1*******7-1*******8/

- Иргэний хариуцагч “2018-2021 онд аймгийн засаг даргын тамгын газарт архивчаар ажиллаж байсан. 2019 оны 07 сарын 18-аас 25-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцохоор томилолтоор яваагүй. Харин Өмнөговь аймгийн Цогтцэций сумаар дайрч Ханбогд сумын Гашуун сухайт боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур, Ордос гэх зэрэг аймгуудаар явж нутгийн удирдлагуудтай уулзалт хийсэн, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлтэй танилцсан. 2019 оны 07 сарын 18-аас 25-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцохоор томилолтын хуудас бичиж, 350.000 төгрөг дансанд орно, дээр нь 150.000 төгрөгийг нэмж өгөөрэй гэж үүрэг чиглэл өгч байсан. Бодвол дарга нар хоорондоо ярьж байгаад тухайн үүрэг чиглэлийг өгсөн байх. Миний хувьд 350.000 төгрөг орж ирэхээр нь мөнгө нэмээд Адъяасүрэнд бэлнээр өгч байсан. 350.000 төгрөгийг барагдуулна” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 171-172/

- Иргэний хариуцагч “2003 оноос одоог хүртэл аймгийн засаг даргын тамгын газрын төрийн архивын сан хөмрөгийн эрхлэгчээр ажиллаж байна. 2019 оны 07 сарын 18-аас 25-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцохоор томилолтоор яваагүй. Харин тухайн цаг хугацаанд БНХАУ-ын Баяннуур хотоор газар нутаг үзэх зорилгоор аймгийн  засаг даргын тамгын газрын ажилчдын хамт явсан. Тэнд очоод сүү, чихэр, мах боловсруулах хэд хэдэн үйлдвэр үзэж танилцсан. Албан ажлаар явсан зүйл байхгүй. Газар нутаг үзэх зорилгоор сайн ажиллаж байгаа алба хаагчдыг авч явсан. Аймгийн засаг даргын тамгын газраас томилолтын мөнгө гэж 350.000 төгрөг миний дансанд орсон. Би 150.000 төгрөгийг нэмж, Адъяасүрэнгийн данс руу 500.000 төгрөг шилжүүлж байсан.  Тухайн үед БНХАУ руу ойролцоогоор 20 гаруй хүн явж байсан. 350.000 төгрөгийг нөхөн төлнө” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 17*******-175/

- Иргэний хариуцагч “2019 оны 07 сарын 18-аас 25-ны өдрийн хооронд Төв аймгийн засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцохоор томилолтоор явсан зүйл байхгүй. Харин дээрх хугацаанд аймгийн засаг даргын тамгын газрын ажилтнуудын хамт БНХАУ-ын Баяннуур аймаг руу аяллаар явсан. Тухайн үед миний 5*******50252663 дугаартай дансанд 350.000 төгрөг орж ирэхээр нь өөрөөсөө тодорхой хэмжээний мөнгө нэмээд төрийн сангийн мэргэжилтэн Адъяасүрэнд хураалгаж байсан. Миний хувьд байгууллагаас урамшуулал болгож, алба хаагч нараа аяллаар явуулсан гэж ойлгож байсан” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 177-178/

- Иргэний хариуцагч “2019 оны 07 сарын 18-аас 25-ны өдрийн хооронд Төв аймгийн засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцохоор явсан зүйл байхгүй. Харин Өмнөговь аймгаар дайрч БНХАУ-ын Баяннуур аймаг руу засаг даргын тамгын газрын дарга болон албан хаагчид аяллаар явсан. Тухайн үед томилолтын урьдчилгаа гэж мөнгө орсон. Хэдэн төгрөг орж ирснийг санахгүй байна. Би хувиасаа 200.000 төгрөг нэмээд Адъяасүрэн рүү шилжүүлсэн. Надад энэ мөнгийг гаргаж өгөх боломж байхгүй” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 197/

- Иргэний хариуцагч “Манай тамгын газрын ажилчид 2019 оны 07 дугаар сард Хятадын Баяннуур аймаг руу туршлага солилцож амрахаар 5 хоног явсан. Ингэж явсан томилолтыг сүүлд материал бүрдүүлэхдээ Төв аймаг руу явсан гэдгээр бүрдүүлчихсэн юм байна лээ. Уг нь анх явна гэж байхдаа Өмнөговь аймгаар дайрч байгаа юм чинь Өмнөговь аймгаар ороод туршлага судлаад томилолтоо Өмнөговь аймгаар хаана гэж яригдаж байсан. БНХАУ-ын Баяннуур хот руу туршлага судлахаар аймгийн засаг даргын тамгын газрынхан бөөндөө яваад ирж байсан. Тэрний зардлыг нь Төв аймгийн томилолт гээд бөглөсөн юм байна. Тэгээд миний данс руу томилолтын мөнгө орж ирснийг нь Адъяасүрэнд шилжүүлсэн” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 200/

- Иргэний хариуцагч “2019 оны 07 сарын 18-аас 25-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцохоор томилолтоор явсан зүйл байхгүй. Харин БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур, Ордос, Бугат зэрэг хотуудаар танилцаж, нутгийн удирдлагуудтай уулзалт хийж, хөдөө аж ахуйн үйлдвэрүүдээр орж танилцсан. Томилолтын 350.000 төгрөг миний дансанд орсон. Би 150.000 төгрөгийг нэмж, Адъяасүрэнгийн данс руу 500.000 төгрөг шилжүүлж байсан. 350.000 төгрөгийг нөхөн төлнө” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 203/

- Иргэний хариуцагч “2019 оны 07 сарын 18-аас 25-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцохоор томилолтоор явсан зүйл байхгүй. Харин Өмнөговь аймгийн  Цогтцэций сумаар дайрч Гашуун сухайт боомтоор БНХАУ-ын Баяннуур аймаг руу аяллаар явсан. Тухайн аяллын арга хэмжээнд 20-30 орчим хүн явж байсан санагдаж байна. Томилолтын мөнгийг авч Адъяасүрэнд аялалд явах мөнгө болгож эргүүлэн хураалгаж байсан. Хувиас зардал гарсан зүйл байхгүй. Аяллаар явах асуудлаа томилолт болгож төсвөөс зардлыг гаргуулсан юм” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 206/

- Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 06 дугаар сарын 0*******-ний өдрийн 02/803 дугаартай “******* аймгийн Засаг даргын Тамгын газрын албан  хаагчид 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрүүдэд манай байгууллагатай танилцах, туршлага солилцохоор ажиллаагүй болно” гэх албан бичиг /6-р хх-ийн 21/

- Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн *******-1670 дугаартай “******* аймгийн засаг даргын тамгын газрын алба хаагчид тус хугацаанд томилолтоор ажилласан тухай баримт бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг  /6-р хх-ийн 27/

- Иргэний хариуцагч нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд

- Баяннуур аймгийн хамтын ажиллагаатай холбоотой ажил хэргийн уулзалтын тэмдэглэл, Засаг дарга Бат-Эрдэнээс ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн засгийн ордонд хүргүүлж байсан тоот, айлчлалын гэрэл зургийн үзүүлэлт, хамтран ажиллах гэрээ, хамтран ажиллах санамж бичиг болон хэрэгт авагдсан бусад баримтыг шинжлэн судлав.

В.******* аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа 2019 оны 08 дугаар сарын 1*******-ний өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймагт ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлэх чанарын удирдлагын тогтолцооны сургалтад тус тамгын газрын 11 албан хаагч оролцох нэрийдлээр албан томилолтын материалыг хуурамчаар үйлдэж, орон нутгийн төсвөөс *******.*******00.000 төгрөгийг гаргуулан авч, 11 албан тушаалтан нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-ын Эрхүү хот руу аялж хийх ёсгүй үйлдлийг хийж өөрт болон бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдлийн талаар:

            - Иргэний хариуцагч “2008-2021 онд аймгийн Засаг даргын тамгын газарт Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Би Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан IS0 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх чанарын удирдлагын тогтолцооны сургалтад хамрагдаагүй. Тухайн үед бол нэр бүхий хүмүүсийн хамт ОХУ-ын Улаан-Үүд, Эрхүү чиглэлтэй аяллаар явсан. Ингэж явахад томилолтын удирдамж гэх зүйл байгаагүй, дотоод томилолтын зардлаас хүн тус бүрд *******00,000 төгрөгийг данс болгон руу хийсэн. Тэгээд тодорхой хэмжээний мөнгийг нэмээд, эргүүлээд рүү шилжүүлж зардлыг хийлгэж байсан. Одоо тухайн үеийн зүйлийг тодорхой сайн санахгүй байна. Дээд шатны удирдах албан тушаалтанд гадаад орон руу явах талаар мэдэгдсэн байх гэж бодож байна, сайн санахгүй байна. Ажлын хамт олон ОХУ-руу явна гэхэд нь би явъя гэсээр байгаад явж байсан. Тухайн үед би 7 сартай жирэмсэн байсан, дурандаа л явчихсан. Би улсад учирсан гэх *******00,000 төгрөгийг нөхөн төлж барагдуулах болно. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 157/

- Иргэний хариуцагч “2012 оноос хойш одоог хүртэл ******* аймгийн Засаг даргын тамгын газрын жижүүр, харуулаар ажиллаж байна. Сэлэнгэ аймагт IS0 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх чанарын удирдлагын тогтолцооны сургалтад суугаагүй, харин Сэлэнгэ аймгаар дайраад Алтанбулаг сум руу явж боомтоор ОХУ-ын Эрхүү хот, Улаан-Үүд хот руу явсан. Тухайн үед ЗДТГ-ын дарга *******, Баярмагнай, Цэцэгдэлгэр, Одончимэг, Болдмаа, Баттулга, Энхжаргал, Очирбат, нарын хамт аяллаар үзэсгэлэн үзэхээр явсан. Бид нартай хамт аймгийн гар урлал хийдэг хүмүүс явсан. Үйлчилгээний албаны дарга Ш.Оюун намайг ОХУ-руу явах уу, тал зардал авна гэхээр нь би явъя гэдгээ хэлээд явсан. Тэр үед миний хувьд хүү маань нас бараад удаагүй, ухаан санаа уймарсан байсан. Тэр үеэр л ОХУ руу явах асуудал болоод явсан, миний хувьд сэтгэл санаагаа засах санаатай явсан. Тэгэхэд миний данс руу *******00,000 төгрөг орж байсан, тус мөнгийг эргүүлээд нягтлан бодогч т шилжүүлж өгсөн. ОХУ-руу явахад надаас ямар ч зардал гараагүй, халаасны мөнгөө л өөрөө гаргасан. ЗДТГ-аас нэр бүхий хэдэн хүн явж байгааг бүгд мэдсэн болохоор дээш удирдлагад танилцуулж хэлсэн зүйл надад байхгүй. Тамгын дарга ******* ахлаад явсан. Надад томилолтын тайлан гэж тайлагнасан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 163/

- Иргэний хариуцагч “Би 2005 оны 09 дүгээр сараас одоог хүртэл аймгийн Засаг даргын тамгын газрын төсвийн ерөнхий захирагчийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байна. Миний бие 2018-2019 оны шинэ жил дээр ОХУ-ын Улаан-Үүд хот руу аяллаар явах эрхийг сугалаагаар хожиж байсан юм. Ингээд тус сугалаагаар хожсон зүйл маань биелээгүй байсан. Аймгийн Засаг даргын тамгын газрын дарга ******* нь дотоод томилолтын зардал гаргуулж, гадаад улс руу аяллаар яваад ирье гэдэг санаачилгыг гаргаж байсан. Тухайн үед санхүү, зардал хэрхэн гаргах талаар асууж байсныг одоо санахгүй байна. 2019 оны 08 дугаар сарын 1*******-ээс 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймагт IS0 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх чанарын удирдлагын тогтолцооны сургалтад оролцох нэрийдлээр дотоод томилолтоос гадаад улс руу явж ирэх зардлыг шийдвэрлэсэн. Дээрх хугацаанд бол ОХУ-ын Улаан-Үүд хот руу очиж үзэсгэлэн худалдааг үзэж танилцсан, тухайн үед аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг/эсгий урлал/ иргэд хувиараа тухайн үзэсгэлэн худалдаанд оролцож байсан. Аймгийн Засаг даргын тамгын газрын дотоод томилолтоос явах гэж байгаа алба хаагчдад *******00,000 төгрөгийг данс болгон руу нь хийсэн. Дээрх *******00,000 төгрөг миний данс руу орж ирсэн, тэгээд ОХУ-ын Улаан-Үүд хот руу явах зардал учир тухайн үед зохион байгуулагч  хийж байсан данс руу хийж байсан юм. Хувиас нэмж зардал гарсан зүйл байхгүй. Гадаад томилолтын зардал манай аймгийн хэмжээнд байгаагүй шиг санаж байна. Тэгээд дотоод томилолтын зардлаас гадаад руу аяллаар явах зардлын санхүүжилтийг шийдвэрлэж явсан. Тухайн үед хориглосон шийдвэр гарсан эсэхийг санахгүй байна. Дотоод томилолтыг Сангийн сайдын гаргасан тушаалын дагуу олгодог, тус зардал нь Монгол Улсын нутаг дэвсгэрт албан ажлаар явахад гарах хоол, буудал, унааны зардлыг тооцдог юм” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 18*******/

- Иргэний хариуцагч “2016 оноос хойш ******* аймгийн засаг даргын тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Сэлэнгэ аймагт IS0 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх чанарын удирдлагын тогтолцооны сургалтад суухаар хэлтсүүдээс сургалтад суух жагсаалт гэж  гаргаж байсан. Харин Сэлэнгэ аймаг нь  IS0 стандартыг хамгийн түрүүнд сайн үр дүнтэй хэрэгжүүлсэн гэж очиж байсан санагдаж  байна. Он сарын хувьд зөрүүтэй хэлж магадгүй. Аймгийн засаг даргын тамгын газраас нэр бүхий 11 албан хаагчид дотоод томилолтын зардлаас хүн тус бүрийн *******00.000 төгрөгийг гаргуулан авч хүн тус бүр 100.000 төгрөгийг нэмж нэг хүний 500.000 төгрөгийг нягтлан бодогч ийн дансанд хуримтлуулж ОХУ-ын Улаан-Үүд, Эрхүү хотуудаар аяллаар явсан. Тухайн үед аймгийн гар урлал хийдэг нэлээн хэдэн хүний хамт явсан байдаг. Тус хүмүүс нь Эрхүү хотод гар урлалын үзэсгэлэн худалдаанд оролцож байсан. Бид нарын хувьд бол хоттой танилцаад явж байсан. Улаан-Үүд, Эрхүү хотын удирдлагуудтай уулзсан зүйл байхгүй. Засаг даргын тамгын газрын дарга ******* уулзсан эсэхийг мэдэхгүй байна. Томилолтын *******00.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 150-151/

- Иргэний хариуцагч “2016 оноос ******* аймгийн засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн байгаль орчин, аялал жуулчлал, ашигт малтмал, уул уурхайн бодлого хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Сэлэнгэ аймагт сургалтад суусан зүйл байхгүй. Харин ОХУ-ын Улаан-Үүд, Эрхүү хот, Байгаль далай, итгэлт хамба гэх газруудаар аяллаар засаг даргын тамгын газрын алба хаагчдын хамт явсан. Тухайн үед ******* аймгийн эсгий гар урлалын хүмүүс үзэсгэлэн худалдаанд оролцоно гэж явж байсан ба тэдгээр хүмүүстэй хамт явж, үзэсгэлэн худалдааг үзэж сонирхсон. Томилолтын зардал гэж *******00.000 төгрөгийг ажлаас хүн бүрийн дансанд хийсэн. Тэгээд явах хүмүүс тус мөнгөн дээр 150.000 төгрөгийг нэмж, 550.000 төгрөгийн нягтлан бодогч ийн дансанд шилжүүлж хийж байсан. Би *******00.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулах болно” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 1*******-15*******/

- Иргэний хариуцагч “2018 оноос хойш ******* аймгийн засаг даргын тамгын газрын Цэргийн штабын орон нутгийн хамгаалалт сургалтын офицероор ажиллаж байна. 2019 оны 08 дугаар сарын 1*******-өөс 22-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймагт IS0 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх чанарын удирдлагын тогтолцооны сургалтад  оролцохоор томилолтоор явсан зүйл байхгүй. Харин 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр засаг даргын тамгын газрын дарга *******, мэргэжилтэн Одончимэг, Энхтуяа, Очирбат, Болдмаа, , жолооч Баярмагнай, жижүүр Алтанхуяг, үйлчлэгч Цэцэгдэлгэр, Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй ОХУ-ын Улаан-Үүд, Эрхүү хот руу аяллаар явсан. ОХУ-ын Эрхүү хотод үзэсгэлэн худалдаа болж байсан. Тус гар урлалын үзэсгэлэн худалдаанд орж, үзэж танилцсан. Аймгийн засаг даргын тамгын газраас томилолтын мөнгө гэж орж ирсэн. Тус мөнгийг эргүүлээд тамгын газрын нягтлан бодогч т хураалгасан. Томилолтын мөнгө гаргаж та нарын зардлын мөнгийг хийж байгаа гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 168-169/

- Иргэний хариуцагч   “2019 оны 08 дугаар сарын 1*******-өөс 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймагт сургалтад оролцохоор явсан зүйл огт байхгүй. Харин аймгийн засаг даргын тамгын газраас нэгдсэн журмаар нэлээн олон хүний бүрэлдэхүүнтэй ОХУ-ын Улаан-Үүд хот руу аяллаар болон ажилчдаа амраах зорилгоор явсан байдаг. Тэнд очоод гар аргаар үйлдвэрлэсэн үзэсгэлэн худалдааг үзсэн. Бид нартай хамт мөн аймгийн гар аргаар үйлдвэрлэл хийдэг иргэд тус үзэсгэлэн худалдаанд оролцоно гэж явсан. Миний хувьд хэвийн боов, идээ будаа засах ажил хариуцаж явсан. Тухайн үед томилолт гэж *******00,000 төгрөг өгч байсан. Хувиасаа 150.000 төгрөг нэмж өгч байсан санагдаж байна” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 180-181/

- Иргэний хариуцагч “2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манайх гэрийн найр хийсэн юм. Тухайн үед нөхөр бид хоёр ажлынхаа удирдлага, ажилтнуудаас гэртээ урьсан бөгөөд манай ажлаас *******, Ш, Ө.Нарангоо, Ц.Цэцэгдэлгэр зэрэг олон хүн ирсэн. Ингээд найран дээр байж байхад ******* дарга удахгүй ОХУ-ын Эрхүү хот руу зугаалгаар явна гэж ярьж байсан. Би үйлчилгээний ажилтан байсан болохоор миний ажил болохгүй байсан, уул нь нөхөр бид хоёрыг хамт явуулах юм ярьсан боловч нөхөр маань Онцгой байдлын газарт ажилладаг болохоор ажлаас нь зардлыг гаргаж өгч чадахгүй гэж байсан. Нэг хүний явах зардал нь 550,000 төгрөг гэж байсан. Явах хүмүүсийн замын зардал гэж *******00,000 төгрөгийг байгууллагаас гаргаж өгч байсан, явах хүмүүсийн данс руу *******00,000 төгрөгийг оруулаад эргүүлээд нягтлан бодогч Д. рүү хувиасаа 150,000 төгрөгийг нэмээд 550,000 төгрөгийг хураалгаж байсан. Миний хувьд бол явахгүй гэж байгаад гэнэт явахаар болсон.  2019 оны 08 дугаар сарын 1*******-ний өдөр шиг санаж байна, манай ажлаас надтай нийлээд 11 хүн явсан, аймгаас фургон машинтай Улаанбаатар хот орсон. Хотоосоо Сэлэнгэ аймгийн суманд буугаад *******5 хүний суудалтай автобусанд суусан. Тэр автобустайгаа Алтанбулаг боомтоор гарч Эрхүү хот руу явсан. Мөн аймгаас Эрхүү хотод гар урлалын үзэсгэлэн худалдаан хүмүүс оролцоно гээд явж байсан. Тэр хүмүүстэй вагонд таарсан, тэгээд хамт автобусанд сууж явж байсан. Автобустай Итгэлт хамба руу очиж мөргөж үзчихээд Эрхүү хотын Ангар мөрний дэргэд буудалд байрласан. Гар урлалын хүмүүс болохоор үзэсгэлэн худалдаанд оролцохоор явсан бөгөөд бид нар мөн хамт очиж үзэсгэлэн худалдааг нь үзэж сонирхсон. Тэндээ 1-2 хоносон шиг санаж байна. Буцахдаа Эрхүү хотод 1 хоноод эргэж ирж байсан. Би эгчид 150,000 төгрөгийг бэлнээр өгсөн билүү, дансаар өгснөө санахгүй байна. Ө.Нарангоо эгчийн оронд би явсан болохоор *******00,000 төгрөгийг нь рүү өгсөн гэж ойлгож байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 190/

- Иргэний хариуцагч “Би 1998 оноос хойш одоог хүртэл аймгийн Засаг даргын тамгын газрын жолоочоор ажиллаж байна. 2019 оны 08 дугаар сарын 1*******-өөс 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймагт IS0 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх чанарын удирдлагын тогтолцооны сургалтад суугаагүй. Харин Сэлэнгэ аймгаар дайраад Алтанбулаг сум руу явж боомтоор ОХУ-ын Эрхүү, Улаан-Үүд хот руу явсан. Аймгийн засаг даргын дотоод томилолтоос надад *******00.000 төгрөг өгсөн. Үүн дээр 150.000 төгрөгийг нэмж 550.000 төгрөгийн нягтлан бодогч Д.т хураалгаж байсан. *******00.000 төгрөгийг нөхөн төлнө” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 192-193/

            - Иргэний хариуцагч “Би 2019 оны 08 дугаар сарын 1*******-өөс 08 дугаар сарын 22-ны өдрийн /8 хоног/ хооронд Сэлэнгэ аймагт ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх чанарын удирдлагын тогтолцооны сургалтад оролцохоор томилолтоор явсан зүйл байхгүй. Мөн дээрх аргаар нийт 1******* хүнд томилолт олгох жагсаалтын дагуу мөнгийг аймгийн Засаг даргын тамгын газрын дотоод албан томилолтын зардлаас олгосон. Тус 1******* хүн дунд Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Б.д 276.000 төгрөг, Цэргийн штабын дарга Ш.Гансүхэд 138.000 төгрөг, аймгийн Засаг даргын тамгын газрын жолооч 138.000 төгрөгийг томилолтоор явсан ажлынх нь хүрээнд олгосон. Харин бусад 11 хүнд тус бүр *******00.000 төгрөг буюу нийт *******.*******00.000 төгрөгийг дотоод албан томилолтын зардлаас олгосон. Нэр бүхий хүмүүсийн дансанд *******00.000 төгрөг ормогц, нэр бүхий хүмүүс нь 150.000 төгрөгийг нэмж нийт хүн тус бүрийн 550.000 төгрөгийг надад хураалгасан. ******* дарга намайг тэр данс руу тэдэн төгрөг хийгээрэй гэхээр нь өөрийн данснаас шилжүүлж өгч байсан. Хэн гэдэг хүнд өгч байсан талаар мэдэхгүй байна. Аялал жуулчлалын компаниар л дамжуулан явсан байх гэж бодож байна. 2019 оны 08 дугаар сарын 1*******-ний өдөр аймгаас Сэлэнгэ аймаг руу яваад, 08 дугаар сарын 15-ны өдрөө Алтанбулаг боомтоор гарч Оросын холбооны улсын Улаан-Үүд хот, Эрхүү хотоор аяллаар явсан. Монгол улсын хилээр 08 дугаар сарын 20-ны өдөр орж ирсэн байдаг. Тухайн үед аймгаас 10 гаруй хүн ОХУ-ын Эрхүү хотод гар урлалын үзэсгэлэн худалдаанд оролцохоор явсан ба тэр хүмүүсийн хамт явсан. Миний хувьд Улаан-Үүд, Эрхүү хотод очоод хотын удирдлагын хүмүүстэй уулзсан зүйл байхгүй, удирдлагын хүмүүс уулзсан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тэнд гар урлалын үзэсгэлэн худалдаанд оролцох зорилготой явсан хүмүүстэй нэг баг болж ажлын хэсэг гарч явсан. Нэг баг болж явсан болохоос биш ажлын хэсэг болж, албан ёсоор гарсан тушаал, шийдвэр байхгүй. Гар урлалын үзэсгэлэн худалдаанд оролцох хүмүүс хэрхэн санхүүжилтээ босгож явсан талаар мэдэхгүй байна. Аймгийн Засаг даргын тамгын газраас мөнгөн тусламж, дэмжлэг үзүүлсэн зүйл байхгүй. Гар урлалын үзэсгэлэн худалдаанд оролцох хүмүүсийн арын туслах ажилд туслахаар явсан. Арын туслах ажил гэж миний зүгээс ачаа бараа зөөх, жишээлбэл эсгий таавчик үзэж сонирхож байхад нь размерыг нь олж өгөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. Үзэсгэлэн худалдаа нь ОХУ-ын Эрхүү хотоос нэлээн зайтай газар болж байсан, ямар газар гэдгийг нь хэлж мэдэхгүй байна. Тэнд 3 хоносон шиг санаж байна. Миний хувьд бол одоогоор *******00.000 төгрөгийг нөхөн төлөхгүй, хэрэв шүүхээр гэм буруутай асуудал тогтоогдвол би тус мөнгийг нөхөн төлөх болно” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 187/

- Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 02/658 дугаартай “******* аймгийн Засаг даргын тамгын газрын албан хаагчид 2018 оны 5 дугаар сарын 07-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан чанарын удирдлагын тогтолцооны сургалтад оролцож IS0 9001:2008 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн туршлага судлан ажилласан байна” гэх албан бичиг /6-р хх-ийн 23/

            - Гэрч “Би аймгийн Засаг даргын тамгын газрын 2019 оны санхүүгийн тайланд аудит хийсэн. Оросын холбооны улсын Эрхүү хот, ӨМӨЗО-ны Баяннуур аймагт албан хаагчдыг явуулахдаа Сэлэнгэ, Өмнөговь, Төв аймгуудаар дотоодын томилолтыг хаалган анхан шатны баримтыг хуурамчаар үйлдэн 12,100,000 төгрөгийг зарцуулсан зөрчил гаргасан байсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 2*******-26/

            - Хил хамгаалах Ерөнхий газрын 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2-*******в/2*******82 дугаартай албан бичиг, хавсралт /6-р хх-ийн 16,18/

- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Х/962 дугаартай албан бичиг /6-р хх-ийн 35/

Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2021.10.08-ны өдрийн 08/*********************2 дугаартай албан бичиг /6-р хх-ийн 36/

Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2019.03.19-ний өдрийн 02/1*******67 дугаартай албан бичиг /8-р хх-ийн 199/

 Гэрэл зургийн үзүүлэлтүүд /8-р хх-ийн 200-20*******/,

******* аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018.08.09-ний 2/886 дугаартай албан бичиг, Орос хэл дээр бичигдсэн ардын гар урлалын холбоонд илгээсэн бичиг, фото зургийн үзүүлэлт, ОХУ-ын соёлын яамны бичиг, /8-р хх-ийн 205, 209, 211, 221/

Хохирлын тооцоо хийсэн тэмдэглэл /9-р хх-ийн 16-17/

Иргэний хариуцагч нарын хохирол төлсөн баримт /9-р хх-ийн 18-32/

******* аймаг дахь төрийн аудитын газрын 2020.05.0*******-ны өдрийн 133/205 дугаартай албан шаардлага /9-р хх-ийн 77/

******* аймаг дахь төрийн аудитын газрын 2020.0*******.29-ний өдрийн 128/159 дугаартай албан шаардлага /9-р хх-ийн 79/

 ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020.10.23-ны өдрийн Б/95 дугаартай Д.т сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаал /  9-р хх-ийн 81/

******* аймгийн Засаг даргын 2020.08.03-ны өдрийн Б/26 дугаартай *******д сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж /9-р хх-ийн 82/

 Нийслэлийн Прокурорын газрын 2022.10.11-ний өдрийн 1/6822 дугаартай хяналтын харьяалал тогтоолгох тухай албан бичиг /9-р хх-ийн 125/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

          Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар: 

А. Дээрх баримтуудаар ******* аймгийн  Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/09 дугаартай захирамжаар “ суманд хог зөөврийн автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан, үнэлгээний хороо сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан боловч шаардлага хангаагүй тул шууд гэрээ байгуулах эрхийг захиалагчид олгосон, ******* аймгийн Засаг даргын 2018 оны 0******* дүгээр сарын 18-ны өдрийн А/179 дугаартай захирамжаар шууд гэрээ байгуулах компанийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахыг Тамгын газрын дарга *******д даалгасны дагуу ******* аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн ажилтнууд Томс, Түмэнхишиг хурайлах, Олд лемур, ХХК-дад үнийн санал авах тухай албан бичгийг хүргүүлсэн, ирсэн материалуудаас сонгон шалгаруулалт явуулж, “” ХХК-д шууд гэрээ байгуулах эрх олгох төслийг боловсруулан Засаг даргын тамгын газрын дарга *******д танилцуулсан, үүний дагуу ******* аймгийн Засаг даргын тамгын газраас шууд гэрээ байгуулах эрх олгох тухай 2018 оны 0******* дүгээр сарын 23-ны өдөр 2/*******10 дугаартай албан бичгийг хүргүүлсний дагуу гэрээ байгуулж хог зөөврийн автомашин нийлүүлсэн боловч “” ХХК нь хуульд заасан шаардлага хангаагүй, үнэлгээний хороонд ажилласан Х.ын хамаарал бүхий, татварын өртэй байсан болох нь тогтоогдож байна.

суманд хог зөөврийн автомашин нийлүүлэх шууд гэрээ байгуулах хуулийн этгээдийг сонгон шалгаруулах ажлыг ******* аймгийн Засаг даргын 2018 оны 0******* дүгээр сарын 18-ны өдрийн А/179 захирамжаар Засаг даргын тамгын газрын дарга *******д даалгасан боловч чиг үүргийнхээ хүрээнд ******* аймгийн  Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого хөрөнгө оруулалтын хэлтэс /ажилтнууд/ зохион байгуулсан болох нь гэрч Н., , нарын болон шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдож байна.

 ******* аймгийн  Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлого хөрөнгө оруулалтын хэлтэс сонгон шалгаруулалтыг зохион байгуулж хуульд заасан шаардлага хангаагүй ХХК-ийг сонгон шалгаруулсан үйлдэлд тамгын газрын дарга ******* ямар нэг байдлаар нөлөөлсөн, оролцсон гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл үнийн санал авах тухай албан бичгийг хүргүүлэх ******* компанийг тус хэлтсийн мэргэжилтэн сонгож явуулсан, үүнд болон шууд гэрээ байгуулах компанийг сонгон шалгаруулах ажилд Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан *******гийн зүгээс албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан, далайлган сүрдүүлсэн, нөлөөлсөн, заавар чиглэл өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн эсэх, ямар аргаар үйлдсэн болох нь нотлогдохгүй байна гэж үзлээ.

 Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан нотолбол зохих асуудалд хамаарах бөгөөд шүүхээс шүүх хуралдааныг 56 хоногийн хугацаагаар хойшлуулж, хэрэг нэмэлт ажиллагаа хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн боловч энэ талаар хангалттай баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч ******* нь ******* аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2018 онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн “ суманд хог зөөврийн автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж “” ХХК-д давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдоогүй, түүний гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн “******* аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2018 онд аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн “ суманд хог зөөврийн автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж “” ХХК-д давуу байдал бий болгосон” гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Б. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар  ******* аймгийн  Засаг даргын тамгын газрын нэр бүхий 22 албан хаагч 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Төв, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох нэрийдлээр албан томилолт авч 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 07 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтоор БНХАУ-ын Баяннуур, Ордос, Бугат хот руу зорчсон, мөн тамгын газрын 11 албан хаагч 2019 оны 08 дугаар сарын 1*******-ний өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймагт ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлэх чанарын удирдлагын тогтолцооны сургалтад оролцох нэрийдлээр албан томилолт авч 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-ын Эрхүү, Улаан-Үүд хот руу зорчсон үйл баримтууд тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс “эдгээр нь аялал бус албан айлчлал байсан, энэ айлчлалын хүрээнд хийгдсэн ажлууд өнөөг хүртэл үргэлжилж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбарыг гарган мэтгэлцэж байна.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан БНХАУ болон ОХУ руу зорчсон гэрч нарын мэдүүлгээр аяллын зорилгоор явсан болох нь нотлогдож  байх бөгөөд албан айлчлалаар явсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Мөн тухайн цаг хугацаанд шүүгдэгч ******* нь ******* аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймаг руу явсан 22 хүнд томилолт гэж тус бүрт нь  350.000 төгрөгийг, ОХУ-ын Эрхүү хот явсан 11 хүн тус бүрт томилолт гэж *******00.000 төгрөгийг урьдчилан олгосон үйл баримт нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон, уг үйл баримтын талаар хэргийн оролцогч нар хэн аль нь маргахгүй байна.

Шүүгдэгч ******* нь ******* аймгийн  Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа нэр бүхий 22 албан хаагчийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймаг руу  аяллаар зорчуулахын тулд Төв, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох нэрийдлээр 7.700.000 төгрөгийн албан томилолт олгосон, мөн 11 алба хаагчийг ОХУ-ын Эрхүү хотод аяллаар зорчуулахын тулд Сэлэнгэ аймагт ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлэх чанарын удирдлагын тогтолцооны сургалтад оролцох нэрийдлээр *******.*******00.000 төгрөгийн албан томилолт олгож байгаа үйлдэл нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ******* нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймаг руу 3000 уртын дууч, морин хуурчдын наадмыг урилгыг гардуулах, хоёр аймгийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор, мөн ОХУ-ын Эрхүү хот руу  тус аймгийн  нэр бүхий иргэдийг олон улсын гар урлаачдын фестивалд оролцуулах зорилгоор зорчсон гэж мэдүүлж байгааг үгүйсгэх баримт хэрэг авагдаагүй байна. Гэвч ******* аймгийн Засаг даргын тамгын газрын нэр бүхий албан хаагчдад туршлага судлах, сургалтад оролцох нэрийдлээр албан томилолт олгож байгаа түүний  үйлдлийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу байдал бий болгож байгаа хэлбэр гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл ******* аймгийн Засаг даргын тамгын газрын даргын хувьд 2019 оны байдлаар гадаад томилолтын зардал олгох эрхгүй /төсөвт тусгаагүй/ байхад нэр бүхий ажилчдыг гадаадад зорчуулахын тулд дотоодод туршлага судлах, сургалтад оролцох нэрийдлээр томилолт олгож байгаа нь албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу байдал бий болгож байгаа үйлдэл юм.

Иймд ******* аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г ******* аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 07 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Төв, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох ажилд тус тамгын газрын 22 албан хаагч оролцох нэрийдлээр албан томилолтын материалыг хуурамчаар үйлдэж, орон нутгийн төсвөөс 7.700.000 төгрөгийг гаргуулан авч, 22 албан тушаалтан нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 07 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтоор БНХАУ-ын Баяннуур аймаг руу аялж өөрт болон бусдад давуу байдал бий болгосон, мөн 2019 оны 08 дугаар сарын 1*******-ний өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймагт ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлэх чанарын удирдлагын тогтолцооны сургалтад тус тамгын газрын 11 албан хаагч оролцох нэрийдлээр албан томилолтын материалыг хуурамчаар үйлдэж, орон нутгийн төсвөөс *******.*******00.000 төгрөгийг гаргуулан авч, 11 албан тушаалтан нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-ын Эрхүү хот руу аялж хийх ёсгүй үйлдлийг хийж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******г нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ******* нь томилолт олгосон асуудал дээрээ сахилгын шийтгэл хүлээсэн байхад давхар эрүүгийн хэрэг үүсгэж байгаа нь эрх зүйн байдлыг нь дордуулж байна гэсэн тайлбарыг гаргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь: Албан тушаалтан сахилгын шийтгэл хүлээсэн гэдэг нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.

 

Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон үйлдэл нь 2019 онд үйлдэгдсэн бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулж, оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг чангаруулсан байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасны дагуу тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгчид 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байгаа нь үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан байх тул улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид оногдуулах нэмэгдэл ялын талаар санал гаргаагүй бөгөөд 2019 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулахаар хуульчилсан байна.

Иймд шүүгдэгч *******гийн нийтийн албанд томилогдох эрхийг гэм буруутайд тооцогдсон зүйл хэсэгт заасан нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулахаар шийдвэрлэв.

Мөн шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******гийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдлийн улмаас төрд 12.100.000 төгрөгийн хохирол учирсан боловч нэр бүхий иргэний хариуцагч нар 5.500.000 төгрөгийг нөхөн төлсөн, одоо 6.600.000 төгрөг нөхөн төлөгдөөгүй байна.

Иймд дээрх төлөгдөөгүй хохирлыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон шүүгдэгч *******гээс гаргуулж, ******* аймгийн Засаг даргын тамгын газарт олгохоор шийдвэрлэлээ.

Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******д торгох, эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, *******, 36.3, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 3*******.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2018 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн “ суманд хог зөөврийн автомашин нийлүүлэгчийг сонгон шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, “” ХХК-нд давуу байдал бий болгосон гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Шүүгдэгч ******* овогт *******ийн г нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

            *******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

            6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс 6.600.000 төгрөгийг гаргуулан ******* аймгийн Засаг даргын тамгын газарт олгосугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор ******* аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.МӨНХБАТ