| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2023/0133/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/132 |
| Огноо | 2023-10-26 |
| Зүйл хэсэг | 21.2.2., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/132
******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Эрхэмбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 2*******.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны *******0 дугаар сарын *******9-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, Их Засаг Олон Улсын Их сургуулийн Сэтгэл судлалын 2 дугаар курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт ******* аймгийн ******* сумын ******* дүгээр баг Чингийн *******0-******* тоотод оршин суух ******* овогт /РД:ЗГ0327260*******/
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 202******* оны *******0 дугаар сарын *******8-ны өдөр хохирогчоор үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа мэдүүлэг өгөхдөө “, нар нь намайг хүчиндсэн” гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч *******ын эрүүгийн хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “Би тээж байсан хүүхдээ 202******* оны *******0 сарын 05-ны өдөр алдаад *******0 хоног эмнэлэгт хэвтсэн. Эмнэлгээс гараад байж байхад цагдаагийн газраас 202******* оны *******0 сарын *******8-ны өдөр дуудаж, надаас мэдүүлэг авсан. Мэдүүлэг авсны дараа надад уншиж танилцуулаагүй гарын үсэг зурчих гэхээр нь зурсан. Тэр үед ковид тусаад, хүүхдээ алдаад, хажуугаар нь унаж татдаг, эрүүл мэндийн асуудал хүнд, сэтгэл санааны хувьд гүн хямралтай байсан. Мөн д маш их гомдолтой байсан болохоор , хоёрыг бэлгийн харилцаанд орсон гэж тухайн үед ярьсан юм шиг байгаа юм. Би тэр үед цагдаа дээр очоод юу ярьснаа санахгүй байна. Тиймээс мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 93/
- Хохирогч ийн “ бол манай эхнэр ийн ах охин байгаа юм. Би мэдүүлэг өгөхгүй. Надад хохирч барьсан зүйл байхгүй.ыг шоолж, шоглож байсандаа уйчлалт гуйж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 4/
- Хохирогч ын “ бид хоёр эхнэр Бүдэд 202******* оны 04 сарын үедын гэрт байж байгаад баригдсан. Тэрнээс өмнө гэр бүлээс гадуур чат бичиж, утсаар ярьж уулздаг байсан. 202******* оны хавар ******* сумын төвд байхын гэрт 3-4 удаа бэлгийн харилцаанд орсон. Нэг нь манай гэрт бэлгийн харилцаанд орсон. бид 2 хоёр биетэйгээ чат, мессеж, видео каллаар ярьдаг байсан. Бие биедээ дасаж, хоёр биедээ хайртай байсан. Тэгээд бид хоёр харилцан тохиролцож, хоёр биенээ хүсч бэлгийн харилцаанд орсон. Хамгийн сүүлдтай бэлгийн харилцаанд орсоны дараа эхнэрт баригдсан. Нэг удаатай бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвч хэрэглэсэн, бусад бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвч хэрэглээгүй. Эхнэртээ баригдсанаас хойштай харилцахаа больсон. сүүлд 202******* оны *******0 сард байх “хүүхэд эндчихлээ” гэж над руу ярьсан. Тэгэхэд нь би гэрт эхнэр, хүүхэдтэйгээ байсан болохоор олигтой юм ярьж чадаагүй тасалсан. Тэрнээс хойш огт холбоо бариагүй, надад гомдсон байх. Тэгээд миний хүүхдийг тээгээд явж байсан болохоор тэрэндээ болоод гомдсон байх. *******8 насанд хүрээгүй байхад ньтай гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн нь миний буруу. Биыг бие махбодь, сэтгэл санаагаар хохироосон, маш их харамсаж байна.аас уучлалт гуйж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 7/
- Шүүгдэгч *******ын 202******* оны *******0 дугаар сарын *******8-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хохирогчоор өгсөн “...202******* оны 03 дугаар сард эгч Бүдийн гэрт Бүд эгч, түүний нөхөр , хүүдүүдтэй нь хамт байсан. Хүүхдүүд нь хичээлдээ яваад Бүд эгч хүүхдээ салхилуулах гэж гадагшаа гарч, ах бид 2 үлдсэн. Тэгтэл ах орноосоо босч ирээд миний ор руу ороод ирсэн. Тэгээд ах намайг чанга тэвэрч аваад, хажуу талаараа хараад хэвтэж байхад өмд, дотоож тайлаад, бэлэг эрхтэн рүү маань бэлэг эрхтнээ хийгээд 2-3 минут хөдөлж байтал гэрийн гадаа Бүд эгчийн чимээ сонсогдсон. Тэгсэн чинь миний өмдийг татаад, өөрийнхөө өмдийг мөн адил татаж, миний хажууд гар утсаа оролдож байгаа юм шиг хэвтсэн. Бүд эгч гаднаас хүүхдээ тэврээд орж ирсэн. Би тэр үед эсэргүүцэл үзүүлж, тэвэрсэн байгаа гарыг нь тавиулах гэж ноцолдсон боловч маш чанга тэвэрсэн байсан учир би дийлэхгүй байсан. Тэр үед би санаа зовоод Бүд эгчид хэлж чадаагүй. Энэ явдлаас хойш 7-*******0 хоногийн дараа би гадаа 00-д бие засаж дуусаад яг гарах гэж байтал ах 00-д орж ирээд хүчээр намайг эргүүлж харуулж байгаад өмд, дотоожийг маань тайлаад, араас бэлэг эрхтэн рүү, өөрийн бэлэг эрхтнээ хийгээд 3-4 минут хөдөлж байгаад болихоор нь би 00-с гараад хажуу талд амьдардаг эгч ийн гэрт орсон. Тэр үедээ би маш их гайхаад, яаж эсэргүүцэл үзүүлэхээ мэдэхгүй тийм зүйл болсон. Би эгчийн гэрт ороод энэ асуудлын талаар хэлээгүй юм. Дээрх хоёр асуудал болоход нь хамгаалалт хэрэглээгүй. Харин сүүлд 202******* оны 03 дугаар сарын сүүлээр ах 00 орно гэж хэлээд гарсан. Над руу фэйсбүүк мессенжерээр “00-д ороод ир” гэж чат бичсэн. Би гараад очсон чинь намайг “00-руу ороод ир” гэж хэлэхээр нь ороход “ах нь хамгаалалт хэрэглэнэ, ганц удаа бэлгийн харилцаанд орчихъё” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд 00-д бэлгийн хаилцаанд орсон юм. Би ахтай нийт 3 удаа бэлгийн харилцаанд орсон. Эхний 2 удаа ах надтай хүчээр, хамгаалалт хэрэглээгүй бэлгийн харилцаанд орсон. Харин сүүлийн удаа нь би зөвшөөрөөд, надтай хамгаалалт хэрэглэж бэлгийн харилцаанд орсон юм.... 20*******9 оны Цагаан сарын үеэр би Бүд эгчийн гэрт ганцаараа утсаа оролдоод байж байсан чинь эгчийн нөхөр гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ганцаараа орж ирсэн. Тэгээд миний дээрээс дараад уруул, хацар, нүүр хэсгийг үнссэн. Миний хөхийг гараараа базаж, дотоожны дотуур гараа хийгээд, миний бэлэг эрхтэнг илээд байхаар нь би өөрөөсөө холдуулах гэж түлхэж ноцолдсоор байгаад болиулсан. Түүнээс хойш маш олон удаа /би яг тоог нь хэлж чадахгүй байна/ хаана таарсан газраа бид хоёроос өөр хүн байхгүй байвал шууд намайг оролдож, бэлгийн харилцаанд орох гэж дайрдаг байсан юм. Харин ах хамгийн анх надтай хүчээр бэлгийн харилцаанд орсноос 2-3 хоногийн дараа өөрийнхөө гэр буюу ******* сумын *******-р баг, Чингийн *******0-******* тоотод гэртээ ганцаараа орноосоо босоогүй байсан чинь орж ирснээ “Хойд айл руу чинь орох гэж байгаад танайхаар ороод ирлээ” гээд ярьж сууж байгаад шууд миний ор руу орж ирээд, дээрээс дараад, тэврээд үнсээд байсан. Тэгэхээр нь би эсэргүүцэж өөрөөсөө холдуулахаар түлхсээр байгаад өөрөөсөө холдуулсан. Тэгээд би орноосоо босох гэсэн чинь намайг гараас татаж доошоо харуулж байснаа өмд, дотоожийг маань тайлж байгаад бэлэг эрхтнээ, миний эрхтэн рүү хийгээд хөдөлж байгаад, минут орчим болоод өмдөө татаад шууд гараад явсан. Түүнээс хойш Улаанбаатар руу ирэх хүртэл дээр дурдсан шиг хаана таарсан газраа үнсэж, тэвэрч, хөхнөөс барьж, бэлэг эрхтнийг маань илдэг байсан юм. ах, нар нь манай аавд маш сайн тусалдаг болохоор л цагдаагийн байгууллагад хандаагүй. Би жирэмсэн болсон талаараа огт мэдээгүй. Би 2020 оны 08 дугаар сард хөдөө байж байхдаа гэнэт арагшаа толгойгоороо савж унаад ухаан алдсан юм. Тэр үес хойш 2-3 удаа ухаан алдаж унаж байсан. Харин 202******* оны 02 дугаар сараас эхлэн 7 хоногт 3-4 удаа ухаан алддаг болсон. Тэгээд 202******* оны 06 дугаар сард Улаанбаатар хотод Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ирээд үзүүлж байсан ба эмнэлгийн байгууллагаас толгойны хэсэгт 2 судас гэмтэлтэй байна гэсэн. Тэгээд би 2 сараас хойш дотор муухайрч, толгой эргэж, нүд харанхуйлж хоол идэх зуршил багасах гэх мэт зүйл биед илрэхээр нь өвчнөөсөө л болж ингэж байгаа байх гэж бодсон юм. Тэр үед л би жирэмсэн болчихсон юм байна лээ. 202******* оны *******0 дугаар сарын 04-ний өдөр ПСР шинжилгээ өгөх гээд явж байсан чинь миний доошоо давсаг хэсэг рүү хүчтэй, огцом хатгаж өвдөөд байхаар нь ээж Мөнхжаргалд хэлэхэд эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүл гэхээр нь “Алтан мэлмий” нэртэй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах эмнэлэгт очиж үзүүлсэн. Миний хэвлий хэсгийг ЭХО-гоор хараад “чи 6 сартай жирэмсэн байна төрлөө шүү дээ” гэхээр нь их гайхсан. Тэр үед би жирэмсэн гэдгээ мэдсэн. Тэр эмнэлэгийн эмч “ураг чинь ус багатай болж байна. Эх нялхаст очиж үзүүлээрэй” гэж хэлсэн. Эмнэлгээс гараад гэртээ очоод ахад “давсаг хэсгээр өвдөөд байна” гэж хэлсэн, жирэмсэн гэдгээ хэлээгүй. Шөнө өвдөлт нь гайгүй болж байгаад өглөө буюу 202******* оны *******0 дугаар сарын 05-ны өдөр 7-9 цагийн хооронд маш хүчтэй өвдөөд байхаар нь дуудлага дуудсан юм. Тэгээд бүр хүчтэй өвдөөд байж байсан чинь доошоо гэнэт том зүйл гарсан. Тэр нь толгой нь байсан юм байна лээ. Удалгүй эмч ирээд өмдийг маань тайлсан чинь хүүхэд маань шууд доошоо гулгаад гарсан. Хүүхэд маань огт уйлаагүй, хөдөлгөөн хийж байхыг би анзаараагүй, хажууд байсан эмч, хажуу айлын эгч нар л гар, хөл нь татганаад байна гэхийг л сонссон. Би эмнэлэгт *******0 хоноод 202******* оны *******0 дугаар сарын *******5-ны өдөр гарсан. Би жирэмсэн гэдгээ айгаад хүнд хэлж чадаагүй юм. , 2 надтай хүчээр бэлгийн харилцаанд орох үед би өөрөөсөө түлхдэг, зугтаахыг хичээдэг ч дийлдэггүй байсан. ах надтай хүчээр бэлгийн харилцаанд орохоос өмнө өөр хүнтэй бэлгийн харилцааны шинжтэй зүйл огт хийж байгаагүй, эрэгтэй хүүхэдтэй ч үерхэж, уулзаж байгаагүй юм. Харин ахтай хүчээр бэлгийн харилцаанд орсны дараа миний өмд, дотоож маань цус мэт хүрэн өнгийн зүйл болчихсон байсан. Мөн анх ах нь миний бэлэг эрхтэн рүү бэлэг эрхтнээ хийхэд маш их өвдөж байсан. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-97/
- Шүүгдэгч *******ын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хохирогчоор өгсөн “ бид хоёрын хувьд 202******* онд фэйсбүүк чатаар чаталдаг байсан. Бие биедээ хайртай байсан нь үнэн. ын эхнэрт баригдсан үеэс хойш харьцахаа болиод 202******* оны *******0 дугаар сард эмнэлэгт очоод утсаар ярьтал ойшоохгүй байсан. Тэгэхээр нь өс санасан. тай сайн дурын үндсэн дээр бэлгийн харилцаанд орсон. надтай бэлгийн харилцаанд ороогүй. яах гэж байгаа нь мэдэгдэхгүй сонин үйлдэл гаргаад байдаг байсан. Хүнд зөвшөөрөлгүй хүрээд байхаар нь буруугаар ойлгоод тэгж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-33/
- Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 202******* оны 06 дугаар сарын 02-ны өдөр хохирогчоор 3 дахь удаагаа өгсөн “... Шүүх хуралдаан дээр хэлсэн нь үнэн. Анхны мэдүүлгийг хотод Баянзүрх дүүргийн цагдаа дээр өгсөн. Тэр үед бүгчим өрөөнд байсан болохоор хурдан гарахыг бодоод, уншиж танилцъя гэж бодоогүй, гарын үсгээ зурчих гэсэн болохоор нь мэдүүлгээ уншаагүй гарын үсгээ зурчихсан. Дотор нь юу гэж бичсэнийг уншаагүй. 2020 оны сүүлээр надад сайн хандаад, халамжлаад, бие өвдсөн байхад эм авчирч өгөөд анхаарал хандуулаад байсан, тэр үеэс л дасаж эхэлсэн. Тэгээд 202******* оны 03, 04 дүгээр сарын хавьцаа ямаа самнах үеэр бэлгийн харилцаанд орсон. Манай гэрт бас тэднийд орсон. Би тай 3-4 удаа бэлгийн харилцаанд орсон. Би тай ******* сумын ******* дүгээр баг Чингийн *******0-0******* тоотод байх манай гэрт, ын гэрийн хаягийг мэдэхгүй, ******* сумын төвд баруун хойд лагерт задгай хашаанд байх гэрт орсон. Би тай утсаар ярина, чатлана, мессеж бичнэ... Шүүх хурал дээр ярьсан зөв. ийн хувьд ер нь бол эвгүй, эвгүй үйлдэл хийдэг байсан. Тоглоод байгаа юм уу гэхээр үгүй ч юм шиг, жинхэнээсээ тэгээд байгаа юм уу гэхээр үгүй ч юм шиг сонин мэдрэмж төрүүлэх үйлдэл хийгээд, нэг бол хацар дээр үнсээд эсвэл чимхээд тиймэрхүү байдаг байсан. ийн үйлдэл нь 2020 оноос л дээр ярьсан шиг үйлдэл гаргаад байгаа юм. Анх бол ер нь хатгах ч юмуу үйлдэл гаргадаг байж байгаад сүүлдээ шоглоом нь ихдээд байсан. Ер нь бол уурласан уурандаа өс санаад гэх юм уу. Яг үнэндээ бол Баянзүрх дүүрэгт өгсөн мэдүүлгийг уншаагүй гарын үсэг зурсан. Би тэй бэлгийн харилцаанд орж байгаагүй. Бэлгийн харилцаанд орох санал тавиагүй. Эд зүйл, мөнгө амлаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн *******0*******-*******03/
- Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “******* нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл байна. ******* нь болсон байдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. ******* нь хэрэг хариуцах чадвартай. ******* нь бие, махбодь хохирохоос гадна сэтгэцийн хувьд уур бухимдал, нойргүйдэл улмаар гутралд орж амиа хорлох үйлдэл хийх хүртэл сэтгэл зүйн хохиролд хүрсэн байна” гэжээ. /хх-ийн 98-*******00/
- ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын *******2-ны өдрийн , нарт холбогдох эрүүгийн 2*******0604*******7*******0024 дугаартай хэргийг шийдвэрлэсэн 2023/ШЦТ/78 дугаартай цагаатгах тогтоол /хх-ийн 65-75/
- Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай тогтоол /хх-ийн 89-9*******/
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд
- Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар ******* нь үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа 202******* оны *******0 дугаар сарын *******8-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “, нарт хүчиндүүлсэн” гэж, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд болон 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хохирогчоор дахин өгсөн мэдүүлэгтээ “, нарт хүчиндүүлээгүй. тай харилцан тохиролцож бэлгийн харилцаанд 3-4 удаа орсон. тэй бэлгийн харилцаанд ороогүй” гэж тус тус зөрүүтэй мэдүүлэг өгсөн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах явцад буюу 202******* оны *******0 дугаар сарын *******8-ны өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “, нарт хүчиндүүлсэн” гэж бодит явдлыг илтэд гуйвуулан, болоогүй үйл явдлыг болсон мэтээр худал мэдүүлсэн болох нь түүний 2023 оны 05 дугаар сарын 25-ны шүүх хуралдаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг болон 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хохирогчоор 3 дахь удаагаа өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бусдыг гэмт хэрэг үйлдсэн, өөрийнх нь бэлгийн халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдан, хүчээр бэлгийн харилцаанд орсон гэж худал мэдүүлэг өгч байгаа нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан үйлдэл байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн 2*******.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******ыг мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлж Эрүүгийн хуулийн 2*******.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
ь
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч *******ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй үндэслэлээр өөрийн холбогдсон эрүүгийн ******* дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэжээ.
Прокуророос яллагдагч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаархи саналаа бичгээр гарган яллагдагчид танилцуулж, яллагдагч *******т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна.
Прокуророос шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ******* жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг ******* жилийн хугацаагаар тэнсэх” санал гаргасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай хуульчилан заасан байгааг анхаарах шаардлагатай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байна.
Хэдийгээр прокуророос хорих ял оногдуулж тэнсэхээр санал гаргаж байгаа нь хуульд нийцээгүй боловч шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзсэн тул шүүгдэгч *******т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 2*******.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр ******* жилийн хугацаагаар тэнсэж, шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******т хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******, 36.2 дугаар зүйлийн *******, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.*******0, 36.*******3, 38.*******, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
*******.Шүүгдэгч ******* овогт ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 2*******.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* овогт т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 2*******.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр ******* жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******т шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.******* дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардуулснаас хойш *******4 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХБАТ