| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2019/00136/И |
| Дугаар | 86 |
| Огноо | 2020-05-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сум 2 дугаар багт оршин суух Г.Ө нэхэмжлэлтэй,
Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар баг Б.Б-т холбогдох “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ө түүний өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ, хариуцагч Б.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямдаваа нар оролцов.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Г.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Б-тай 1998 онд танилцаж, 2002 онд хурим найр хийж хамтран амьдарч байгаад 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Гэр бүл болсноос хойш 2003 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр охин Б.Ө 2009 оны 03 дугаар сарын 26-ны өдөр охин Б.У 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүү Б.Б нар төрсөн. Одоогоос 3 жилийн өмнө буюу 2016 оноос хойш архи их хэмжээгээр ууж, агсам тавьж, зодож, хөөж туудаг болсон. Үүний шалтгаан нь Б.Б нь өөр хүнтэй гэр бүлийн гадуурх харилцаанд орж, уулздаг байсан. Б.Б нь өдрийн цагаар малаа маллаж, шөнийн цагаар нөгөө хүүхнийдээ хонодог байсан. Энэ байдлаа нуух гэж намайг байнга хардаж зовоодог байсан бөгөөд намайг ална гэж сүрдүүлж, хоолой дээр хутга тулгадаг байсан. Бага хүү болох Б.Б миний өөрийн хүүхэд биш гэж дарамт үзүүлдэг байсан. Таарах болгондоо заналхийлэх, доромжлох үйлдлийг хийдэг байсан болохоор би Архангай аймгийн Эрдэнэбулган суманд амьдардаг эцэг, эхийнхээ гэрт 2019 оны 06 дугаар сараас бага 2 хүүхдийн хамт солих хувцсаа авч очин амьдрах болсон. Том охин Улаанбаатар хотод Б.Б ын бага дүүгийнд амьдарч, коллежид сурдаг. Би энэ хүнтэй амьдрахад байнгын айдас түгшүүртэй амьдрах болж Архангай аймаг явснаас хойш Б.Б өөрийн дотно харьцаатай байсан хүүхнээ гэртээ байлгаж, хамтран амьдрах болсон. Энэ байдлыг харгалзан үзэж Б.Б бид хоёрын гэр бүлийг цуцалж, Б.Ө Б.У Б.Б нарыг эх болох миний асрамжид үлдээж, гэр бүл болсноос хойш бий болсон эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд оногдох хувийг гаргуулан авч хүүхдүүдийнхээ ирээдүйн тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх хүсэлтэй байна” гэжээ.
Нэхэмжлэгч Г.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Б аас гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхдээ өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгоно. Дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулна. 163 толгой мал буюу 104 толгой хонь, 59 толгой ямааг зах зээлийн үнэлгээ хийсэн үнэлгээгээр бус гэр бүлийн гишүүдэд тоо толгойгоор нь хуваана, Соната-5 маркийн автомашин, Даюун маркийн мотоцикл, том 5 ханатай, том 4 ханатай гэр зэргийг Б.Б ын өмчлөлд үлдээнэ. Харин гэрийн доторх эд хогшил болох хувцасны шүүгээ, тольтой шүүгээ, 32 инчийн зурагт, зурагтын тавиур, гал тогооны шүүгээ, хөлдөөгч, угаалгын машин, эрээн монгол хийцний авдар, 3 ширхэг хивс, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг газар зэргийг миний өмчлөлд үлдээхээр тохиролцлоо. Би хоёр охиноо энэ хүнд өгөхгүй. Хоёр охиноо салгахгүй, өөрийн асрамжид авна. Охин маань аавыгаа санаж байна гэхээр нь би аавтай нь уулзуулахаар Архангайгаас явуулсан боловч Б.Б нь одоо хүртэл хүүхдүүдтэйгээ уулзаагүй байгаа” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Г.Ө хувьд гэрлэлт цуцлуулах, 3 хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, эд хөрөнгийн хувьд мал, Соната-5 маркийн машин, “Даюун” маркийн мотоцикл, 5 ханатай, 4 ханатай гэр зэрэг нь маргаантай байгаа. 2019 оны мал тооллогоор 443 толгой мал тоологдсон. Үүнээс хариуцагч Б.Б нь битүүмжлэх ажиллагаан дээр аав, ээж, ах, дүү нарын нэр дээр мал байдаг тул хонь 104, ямаа 59 нийт 163 толгой мал дээр гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулна. Соната-5 маркийн машин, Даюун маркийн мотоцикл, 4 ханатай, 5 ханатай гэрүүдийг хариуцагч Б.Б т үлдээж, гэрийн тавилга, газар зэргийг нэхэмжлэгч Г.Ө өмчлөлд авна. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь зөвшөөрсөн, хүүхдийн асрамжийн хувьд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргасан дүгнэлтээс харахад хүүхдүүд ээж Г.Ө асрамжид үлдвэл эрүүл аюулгүй орчинд амьдрах нь илүү зохимжтой гэж үзэж байна” гэв.
Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна, хоёр охиноо өөрийн асрамжид авна, хүүгээ ээжид нь өгнө. Эд хөрөнгийн хувьд харилцан тохиролцсон маргаан байхгүй. Хутга тулгасан асуудлын хувьд би согтуу байсан тул нэг удаа болсон. 2015 онд Г.Ө манай найзтай холбогдоод 2016 онд бага хүү гарсан. Манай найзыг дуудаж оруулж ирээд энэ чи бид хоёрыг 2 жилийн өмнөх зүйлтэй хардаад байгаа гэж инээгээд байсан. Түүнээс хойш би харддаг болсон. Архи уусан үедээ гэрээ тойроод архи уудаг байсан. Одоо бол би архи уухгүй байгаа. Хоёр охиноо тэжээгээд явчихаж чадна. Манай дүүгийн хүүхэд зүрхний хагалгаанд орсон тул том охин хүүхэд хараад ирж чадаагүй юм” гэв.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Г.Ө нь хариуцагч Б.Б т холбогдуулан “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаанд ирж буцсан шатахууны зардал 288.145 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 1.302.580 төгрөг нийт 1.590.725 төгрөгийг хариуцагч Б.Б аас нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Хариуцагч Б.Б нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах талаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хоёр охиноо өөрийн асрамжид авна, шинжээчийн болон замын зардлыг нурууны хагалгаанд орсон, мөнгө байхгүй тул төлөх боломжгүй гэж маргаж байна.
Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Зохигчид нь 2007 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдөр бүртгүүлэн албан ёсоор гэрлэлтээ батлуулж тэдний дундаас 2003 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр охин Б.Ө 2009 оны 03 дугаар сарын 26-ны өдөр охин Б.У 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүү Б.Б нар төрсөн болох нь №0026702/33 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Б.Ө Б.У Б.Б нарын төрсний гэрчилгээний хуулбар, одоо хүүхэд эрүүл энх өсөн бойжиж байгаа талаарх өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг бичгийн баримт болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Гэрлэгчид нь хамт амьдрах хугацаанд зан харьцааны таарамжгүй байдал, бие биенээ үл хүндэтгэх, үзэл бодлын зөрүүтэй байдал зэргээс гэрийн дотор таарамжгүй байдал бий болж, улмаар 2019 оны 06 дугаар сараас одоог хүртэл тусдаа амьдарсан, цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх санаачилгыг хэн аль нь гаргаагүй, хариуцагч нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж тухайн хүнтэй одоо хамт амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлууд нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хүүхдийн асрамж болон тэтгэлгийн талаар
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдүүдийн асрамжийн талаар тохиролцож чадаагүй ба нэхэмжлэгч нь гурван хүүхдээ, хариуцагч нь хоёр охиноо өөрсдийн асрамжид авах талаар маргадаг тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгч, хариуцагч нарын хүүхдүүдийг өөрсдийн асрамждаа байлгах боломж нөхцөл, амьдрах орчин, хүүхдийн сурч, боловсрох нөхцөл, амьдрах орчин, амьдралын бололцоо, гэрлэгчдийн зан, ёс суртахууны байдал зэргийг тогтоолгохоор мэргэжлийн байгууллага болох Хэнтий аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын шинжээч нараар судлуулж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүүхдүүдийг эх Г.Ө асрамжид үлдээхээр шийдвэрлэв. Хэдийгээр охин Б.Ө нь эцэг Б.Б тай хамт амьдрах саналаа илэрхийлсэн ч Хэнтий аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын шинжээч нарын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дүгнэлтэд “Нэхэмжлэгч Г.Ө нь 2 бага хүүхдээ өөрийн асрамжид авах, том охиныхоо өөрийнх нь шийдвэрийг хүндэтгэх хүсэлтэй, хэдийгээр одоогоор өөрийн гэсэн орон гэргүй аавындаа амьдарч байгаа ч гэр орны нөхцөл байдлын хувьд хүүхэд тав тухтай, эрсдэлгүй амьдрах боломжтой. Хариуцагч Б.Б ын хувьд өөрийн гэсэн гэр оронтой, амьжиргааны тодорхой эх үүсвэртэй, хүүхдүүдийнхээ өдөр тутмын амьжиргааны зардлыг хангаж чадах ч хөдөө төв дээр хоёр гэртэй, өөрөө хөдөө гэртээ амьдардаг тул хичээлийн үеэр хүүхдүүдийг өдөр тутмын хараа хяналтдаа байлгах боломжгүй учир эрсдэлд учруулах магадлалтай. Мөн хүүхдүүдээ өөрөө авсан ч цуг амьдрахгүй гэсэн байдлыг илэрхийлсэн тул хариуцагч Б.Б нь хүү Б.Бат-Эрдэнэ, охин Б.У нарыг асрамждаа авах нь эрсдэлтэй гэж үзэж байна...” гэжээ. Мөн үүнээс гадна хариуцагч Б.Б ын хүчирхийлэл үйлдсэн байдал, ёс суртахуун буюу санаатай гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлж байсан, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн зэргийг харгалзан үзэж охин Б.Ө Б.У хүү Б.Б нарыг эх Н.Өнөржаргалын асрамжид үлдээж, эцэг Б.Б аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагын талаар
Шүүх хуралдааны явцад гэрлэгчид Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө дараах байдлаар хуваахаар харилцан тохиров. Үүнд:
5. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг 9 дүгээр гудамжны 915 тоот дахь газрыг нэхэмжлэгч Г.Ө өмчлөлд үлдээхээр тус тус тохиролцов.
Охин Б.Ө Б.У хүү Б.Б нарыг эх Г.Ө асрамжид үлдээж шийдвэрлэсэн тул дундын өмчлөлийн 104 толгой хониноос 84 толгой хонийг, дундын өмчлөлийн 59 толгой ямаанаас 48 толгой ямааг нэхэмжлэгч Г.Өнөржаргалд олгох нь зүйтэй байна.
Шинжээчийн болон замын зардал 1.590.725 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд
Нэхэмжлэгч нь хариуцагчаас шүүх хуралдаанд ирж буцах шатахууны зардал 288.145 төгрөг, шинжээчийн зардалд 1.302.580 төгрөг нэхэмжилжээ. Үүнээс шүүх хуралдаанд ирж буцсан шатахууны зардал 288.145 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй бөгөөд энэ үүргийнхээ дагуу шүүхэд хүрэлцэн ирсэн зардлыг нөгөө талаасаа нэхэмжлэх үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байгаа тохиолдолд хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй. Харин шинжээчид төлсөн 1.302.580 төгрөгийн зардал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн зардал тул нэхэмжлэлийг хангагдсан байдлаар нь буюу хариуцагч Б.Б т хариуцуулах нь зүйтэй юм.
Нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд ирж буцсан шатахууны зардал 115.130 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 1.142.580 төгрөг нийт 1.257.710 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж 34.735 төгрөг төлжээ. Шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд ирж буцсан шатахууны зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул энэ хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг /115.130 төгрөгт ногдох/ төрийн сангийн дансанд үлдээн улсын орлого болгож, 30.185 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв. /шинжээчийн зардалд төлсөн/
Нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг төлж, шүүгчийн захирамжаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд ногдох улсын тэмдэгтийн хураамж 423.575 төгрөгийн төлөх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулжээ. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар харилцан тохиролцсон тул эд хөрөнгөд ногдох улсын тэмдэгтийн хураамж 423.575 төгрөгийг зохигчдод хуваан хариуцуулах нь зүйтэй гэж үзлээ. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 423.575 төгрөгийг гаргуулан төрийн сангийн дансанд оруулж хариуцагчаас 423.575 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 211.780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй байна. Мөн хариуцагч Б.Б аас гурван хүүхдэд төлөх нэг жилийн тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 113.830 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн зардал болох нэхэмжлэгчээс шинжээчид төлсөн 1.302.580 төгрөгийг, нэхэмжлэгчээс эд хөрөнгийн бус нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 115.2.3, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР