| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2023/0139/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/137 |
| Огноо | 2023-11-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 2023/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Эрхэмбаяр
Хохирогч *******
Хохирогчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтандөш
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202******* оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, малчин, ам бүл *******, эцэг, эх, дүү, эмээ нарын хамт ******* аймгийн Сайнцагаан сумын ******* дугаар баг Хотгор гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт /РД:ЗЕ9*******102*******10/.
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 202******* оны 08 дугаар сарын 1*******-ны орой 20 цагийн үед ******* аймгийн Сайнцагаан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр “Хотгор” гэх газарт зүс таних *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүнийг мотоциклоос түлхэж унагаан, өшиглөж цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний дээд зовхи, баруун нүдний доод зовхи, зүүн чихний ар, цээж, нуруу, зүүн гуя, шилбэ, хүзүүнд цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал, духны зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
-Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би ******* аймгийн Дэрэн сум явчихаад гэртээ ирсэн. Хонио харах гэж овоон дээр гартал ах хонь тоосруулаад хөөж байсан. Би очоод яагаад хонь хөөгөөд байгаа юм бэ гэж хэлээд түлхэж унагааж өшиглөсөн” гэв.
- Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “202******* оны 08 сарын 1*******-ны өдөр би ******* аймгийн Дэрэн суманд наадамд явж байгаад орой 19 цагийн үед ******* аймгийн Сайнцагаан сумын ******* дугаар багт байх гэртээ ирсэн. Ирээд хонин дээрээ очтол саахалт айлын гэх хүн манай хонийг мотоциклоороо хөөгөөд явж байхаар нь би хүрч очоод “хонь мал хөөгөөд яасан хэцүү пязда вэ” гэж хэлээд мотоциклоосоо бууж очоод ы мотоциклын урд дугуй руу нь өшиглөөд мотоциклтой нь унагачихсан чинь босч ирээд шилбүүрээр миний нүүрэн дундуур шавхарсан. Би ыг барьж аваад гараараа нүүрэн дундуур нь 2 удаа цохисон. Тахим хэсэгт нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд байж байтал манай аав, ээж 2 машинтай хүрээд ирсэн. надад хандаад “чи байж бай, би охиноо дуудчихсан” гээд байхаар нь би хүлээгээд байж байсан чинь удалгүй охин нь өмгөөлөгч гээд хүнтэй хамт хүрээд ирсэн. Тэгээд ы охин Сугаржаргал түргэн дуудаад ыг эмнэлэг ирээд аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42/
- Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “08 сарын 1*******-ны өдөр Чулууны уулын наадамд яваад иртэл хонь нийлсэн байсан. Ундрах руу залгатал утас нь холбогдохгүй байсан. Дахин асуухад ******* аймгийн Дэрэн сумын наадамд явж байна гэсэн. Хонь ялгах гэж явтал мотоциклын 2 дугуй хагарсан. Хонио ялгаж дуусаад эдний хонинд 2-******* хонь үлдсэн байсан. Тэрийг авах гээд хонийг нь бөөгнүүлж байхад ирээд “хонь хөөлөө” гэж хэлээд, ээж, аавд хов зөөлөө гэж уурлаад байсан. Тэгж болдоггүй юм гэтэл өшиглөөд байсан. Толгой эргээд дотор муухайраад байхаар нь гэрээсээ хүн дуудахаар сүлжээнд гартал Ундрах буцаад ирсэн. “Дотор муухайраад үхэх нь” гэтэл “чи баашилж байна” гэсэн. Тэгтэл эцэг эх нь ирсэн. Эцэг, эхтэйгээ ноцолдоод миний мотоциклын түлхүүрийг булааж авч зугтаасан. Би бөөлжөөд дотор муухайраад байсан. Заналхийлээд байсанд нь гомдолтой байна. Биед нэлээн гэмтэл гарсан. Эмнэлэгт 7 хоног хэвтсэн. ээжтэй хамт явж Улаанбаатар хотод үзүүлсэн. Сүүлд нь дахин шинжилгээ өгч зураг авхуулсан. Мөн бензин тосны зардал нэхэмжилж байгаа. Юунаас болж намайг зодсоныг ойлгохгүй байгаа” гэв.
- Хохирогч *******ы мөрдөн байцаалтын шатанд 202******* оны 08 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “Би малаа ялгаад тууж байтал Ундрахбаяр “пязда чинь хонь хөөгөөд байна” гэж уурлаад мотоциклоосоо бууж ирээд, намайг мотоцикль дээрээ сууж байхад мотоциклын зөв талаас тийрч унагаад, би буруу тийш унаад, мотоциклд хөл дарагдаад босох гэтэл гүйж ирээд зүүн нүдний тал руу өшиглөсөн. Би босч ирээд “яаж байна аа” гээд барилцаад автал гараараа нүүр рүү нэг удаа цохисон. Би шилбүүр барьчихсан байсан болохоор тулж босч ирээд өөрийг нь нэг ороолгосон чинь тахим хэсэгт өшиглөсөн, би газарт уначихсан. Тэгсэн миний зүүн гуя, хөл, гар, нуруу, толгойн ар хэсэгт өшиглөөд байсан. Тэгээд болихоор нь босоод мотоцикл дээрээ очоод босгох гэтэл босгуулахгүй мотоцикл дээр дэвсээд байсан. Тэгээд Ундрахбаяр мотоциклоо унаж явснаа эргэж давхиж ирээд “баашлаад байгаарай” ална шүү, гүйцээнэ шүү” гээд байсан. Тэгээд аав, ээж хоёр нь ирсэн чинь намайг Ундрахбаяр мөн л зодох гээд байсан. Тэгээд миний дотор муухайраад босч чадахгүй байхаар нь охин Сугаржаргалыг дуудаад, охин ирээд эмнэлэг дуудаж өгсөн. Нутаг усаа харамлаж цохиж зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 6/
- Хохирогч *******ы мөрдөн байцаалтын шатанд 202******* оны 08 дугаар сарын *******1-ний өдөр өгсөн “Мотоциклд даруулаагүй, мотоцикл унахдаа хөлийн өсгийн дээр цохиод би шургачаад унасан. Яг босох гэтэл Ундрахбаяр ирээд өшиглөсөн. Зүүн хөлний өвчин гараагүй байгаа. Эмч бариа засалд бариулаарай гэсэн. Зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээний мөнгө нийт зардал 700.000 орчим төгрөг зарцуулагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9/
- Гэрч “Би 202******* оны 08 сарын 1*******-ны орой аавындаа буюу ******* аймгийн Сайнцагаан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр “Зүүн тойрмын ус” гэх газарт очсон байсан. Очиход аав малдаа явчихсан байсан. Орой 20 цаг өнгөрч байхад над руу аав залгасан байхаар нь эргүүлээд залгасан чинь аав нилээн сандарсан байдалтай “Алтнаа эгчийгээ аваад гэдэг овоон дээр хүрээд ир, намайг Ундрахбаяр зодчихлоо” гэсэн. Би Алтанцэцэг эгчийг аваад 4 орчим км яваад, аавын байгаа газар очсон чинь аавын хөмсөгнөөс нь цус гарсан, манарсан байдалтай мотоциклын хажууд нүүр ам нь хавдчихсан хэвтэж байсан. Хажууд нь ээж байсан. Тэгээд эмнэлэг дуудаад удалгүй Сайнцагааны түргэн тусламж ирээд аавыг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******/
- Гэрч “Би нөхөр Жаргалсайханы хамт “Их газрын чулуу” орчихоод 202******* оны 08 сарын 1*******-ны орой 17цагийн үед гэр рүүгээ буцаж байх үед аймгийн төвийн ойролцоо машины дугуй хагарчихаад дугуйгаа нөхүүлэх гээд аймаг явж байсан чинь ы охин манай охин руу мессэж бичээд “хонь нийлсэн байна 70, 80-аад хонь нийлчихсэн байна, ялгаад орхилоо нэг хонь нь газар хэвтчихсэн хэрээ эргээд байна шүү” гэсэн. Тэгэхээр нь Ундрахбаяр руу ярьсан чинь Дэрэн суманд наадамд явж байна, одоо буцлаа гэсэн. Тэгээд бид хэд аймаг орж дугуйгаа нөхүүлчихээд, гэрт оччихоод баруун овоон дээр гартал Ундрахбаяр хоёр байж байсан. мотоциклынхоо хажууд “танай хүү намайг зодчихлоо” гээд хэвтэж байсан. Тэгээд нөхөр бид хоёр Ундрахбаярыг загнаад байж байхад удалгүй ы охин, найз хоёр нь ирсэн. ы нүүрнээс нь цус гарчихсан, хавдаж хөхөрсөн “дотор муухайраад байна” гээд хэвтээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******/
- Гэрч “Би 202******* оны 08 сарын 1*******-ны орой “Их газрын чулуу” гэх газраас ирж явахад манай саахалт айлын хүн над руу залгаад “танай мал манай малтай нийлчихсэн байна” гэсэн. Тэгэхээр нь би аймгийн төв орж бензин хийчихээд орой 20 цагийн үед хөдөө байх гэр рүүгээ очиж явах замд овоон дээр манай хүү Ундрахбаяр, хоёр байж байсан. Тэгээд “яасан, юу хийж байгаа юм” гэж асуухад “танай хүү намайг зодчихлоо” гээд байж байсан. ы охин тэр газарт хүрч ирээд дуудлага өгөөд, удахгүй аймгаас эмнэлэг ирээд ыг аваад явсан. Намайг очиход Ундрахбаяр, хоёр муудалцаж зодолдсон байдалтай байсан. ы дух нь хавдаад хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай байсан. Ундрахбаяр зүгээр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/
- ******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 202******* оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 162 дугаартай “ *******ы биед тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний дээд зовхи, баруун нүдний доод зовхи, зүүн чихний ар, цээж, нуруу, зүүн гуя, шилбэ, хүзүүнд цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй, дээрх гэмтлүүд нь бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээж, гуянд үүссэн цус хуралт нь шимэгдэж байгаа хуучин гэмтэл байна, бусад биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх-ийн 21-22/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн *******7/
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирлын баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар :
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч ******* нь 202******* оны 08 дугаар сарын 1*******-ны орой 20 цагийн үед ******* аймгийн Сайнцагаан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр “Хотгор” гэх газарт бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч ******* нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний дээд зовхи, баруун нүдний доод зовхи, зүүн чихний ар, цээж, нуруу, зүүн гуя, шилбэ, хүзүүнд цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал, духны зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа болох нь шинжээч эмчийн 162 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.
Хохирогч *******ы эрүүл мэндэд учирсан “тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний дээд зовхи, баруун нүдний доод зовхи, зүүн чихний ар, цээж, нуруу, зүүн гуя, шилбэ, хүзүүнд цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал, духны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч ******* 202******* оны 08 дугаар сарын 1*******-ны өдөр “хонь хөөлөө” гэх шалтгаанаар тийрч унагах, өшиглөх, цохих байдлаар зодож учруулсан болох нь хохирогч *******ы мэдүүлгээр тогтоогдож байна.
Хохирогч *******ыг тийрч унагаж, өшиглөж, цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулж байгаа шүүгдэгч *******ын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Өөрөөр хэлбэл хүний бие махбодид халдаж зодсоноор түүний эрүүл мэндэд гэмтэл учирна гэдгийг шүүгдэгч ******* мэдэх боломжтой атлаа хохирогч *******ыг зодож, эрүүл мэндэд нь халдаж байгаа нь хохирол хор уршгийг буюу хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулахыг хүсч, санаатай үйлдсэн байна гэж үзэх үндэслэл болно.
Шүүгдэгч *******ын хохирогч *******ыг тийрч унагаж, өшиглөж, цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулж байгаа дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүхээс оногдуулах ял шийтгэл, бусад асуудлын талаар:
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд прокурорын шүүх хуралдаанд гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон, шүүгдэгч *******т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоолоо.
Хохирогчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм бурууд тохирохгүй тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлт гаргаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан байх тул шүүгдэгч *******ын анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэсэн болно.
Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн ар гэрээс хохирогчийн эрүүл мэндтэй холбогдон гарсан зардлыг төлж байсан гэх үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд хохирогч *******ы дахин шинжилгээ өгөх, эрүүл мэндийн үйлчилгээ авахад гарсан зардал 9*******6.2*******0 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн *******0******* дугаар зүйлийн *******0*******.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан ба шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч *******аас 9*******6.2*******0 төгрөгийг гаргуулан хохирогч *******д олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүхээс шүүгдэгч *******т торгох ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.1, *******6.2 дугаар зүйлийн 1, 2, *******, 4 дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10, *******6.1*******, *******8.1, *******8.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 1******* нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
*******. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******0******* дугаар зүйлийн *******0*******.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 9*******6.2*******0 төгрөгийг гаргуулан хохирогч *******д олгосугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8.Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.МӨНХБАТ