Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2020/00298

 

 

 

 

 

2020 оны 0******* сарын 1******* өдөр

Дугаар 10/ШШ2020/00298

******* хот

 

 

2020 0******* 1******* 10/ШШ2020/00298

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, өөрийн байранд байрлах *******-Ус *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19******* онд ******* хотод төрсөн, *******, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ******* дүүргийн 1 дүгээр хороо, дугаар байрны 0 тоотод оршин суух, овогт холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 812.609 төгрөг, нотариатын зардал *******.*******00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч , нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******-Ус ******* болон байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* дүүргийн 1 дүгээр хороо, дугаар байрны 0 тоотын хэрэглэгч нь цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох *******9.12. төгрөгийн төлбөрөөс бодогдсон алданги 219.297.4 төгрөг, нотариатын төлбөр *******.*******00 төгрөг нийт 818.109.7 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахгүй хуримтлагдсан авлага үүсгэж, манай байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж байгаа тул дээрх төлбөрийг гаргуулж өгнө үү. тай гэрээ хийгээгүй, эхнэрээр нь гэрээн дээр гарын үсэг зуруулсан нь үнэн. сар бүрийн 20-ны өдрийн дотор тоолуурынхаа заалтыг манай байгууллагад өгөөд тухайн сарын 2*******-наас дараа сарын 10-ны дотор төлбөрөө төлөх үүрэгтэй. Очихоор хаалгаа онгойлгож өгдөггүй. 2019 онд төлсөн гээд байгаа 800.000 төгрөг нь 20-2018 оны төлбөр, 2019 оны төлбөрөөс төлөөгүй. 2017 онд шүүхийн шийдвэрээр *******.000 төгрөгийн төлбөрийг гаргуулж манай байгууллагад олгохоор шийдвэрлэсэн. Тоолуурынхаа заалтыг өгөхгүй болохоор манай байцаагч зарим саруудыг дунджаар бичсэн. 2019 оны 10, 2020 оны 01 саруудад гэрт нь орж тоолуурын заалтыг авсан, бусад саруудыг таамгаар бичсэн. Гэрт нь орж бичээд баталгаажуулах хуудсан дээр гарын үсэг зуруулдаг, гэхдээ өнөөдөр баримтыг авчраагүй. Манайх Иргэний хуульд заасны дагуу алданги нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Манайх 2018 онд *******-Ус *******-т өртэй байсан төлбөрийг хувааж төлж барагдуулсан. 2019 онд *******-Ус нь манай гэрийн тоолуурын заалтыг өөрсдийн биеэр болон утсаар аваагүй. Эдгээр нэхэмжилсэн мөнгөн дүн нь хаанаас яаж гарсан нь тодорхойгүй байна. Өмнө нь өөрсдөө ирж тоолуурын заалтыг аваад гэрт байгаа хүмүүсээр гарын үсэг зуруулж баталгаажуулдаг байсан. 2019-2020 онд надтай ямар ч гэрээ хийгээгүй. Гэрээгүй байж гэрээний дагуу алданги гэж тооцож байгаа нь үндэслэлгүй. Тоолуурын заалтыг баталгаажуулсан болон тооцоо нийлсэн акт байхгүй, заалтыг өөрсдөө дураараа таамаглаж бичдэг. Манайх хэрэглэсэн усны мөнгөө бодитоор тооцуулан төлөхөд бэлэн байгаа. Миний хувьд ус хэрэглээгүй гэж хэлэхгүй, нэхэмжлэлийн шаардлагаас *******0.000 төгрөг төлөх саналтай байна. Жилд ойролцоогоор *******0.000 төгрөгийн ус хэрэглэсэн гэж үзэж байна, алдангийг зөвшөөрөхгүй. Анх энэ өр авлага эднийхээс болж үүссэн, гэрт хүнгүй байхад хүнтэй байсан гэж баахан төлбөр гаргасан, шүүхэд 900 гаран мянган төгрөг надаас шаардаж нэхэмжлэл гаргаад шүүх *******.000 төгрөг надаар төлүүлэхээр шийдвэрлэж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон. 2019 онд усны төлбөрт нийт 800.000 төгрөг төлсөн, энэ төлбөрийг 2018, 2019 оны төлбөр гэж бодож байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******-Ус ******* нь хариуцагч овогт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 812.609 төгрөг, нотариатын зардал *******.*******00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 812.609 төгрөгөөс *******0.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх төлбөрийг айл өрхийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээ-г бичгээр байгуулаагүй, тоолуурын заалт болон бичилтийг ямар аргачлалаар тооцож гаргасан нь тодорхойгүй, өөрсдөө таамгаар бичдэг гэсэн үндэслэлүүдийг дурдаж зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

-Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч аас 2019 оны 01 сараас 2020 оны 0 сарыг дуусталх цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох *******9.12. төгрөг, түүнээс бодогдсон алданги 219.297.4 төгрөг, нийт 812.609.7 төгрөгийг төлүүлэхээр шаардсан.

-Нэхэмжлэгч байгууллага нь хэрэглэгч тай 20 оны 02 сарын 01-ний өдөр Айл өрхийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт ирүүлсэн гэрээнээс харахад хэрэглэгч гэсэн хэсэгт биш, гэж хүнээр гарын үсэг зуруулсан байна.

Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д хэрэглэгч гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж, 1 дугаар зүйлийн 1.2-д хангагч нь Зохицуулах зөвлөлийн баталсан аж ахуйн харилцааны дүрмийн дагуу хэрэглэгчтэй гэрээ байгуулна гэж, 14 дүгээр зүйлийн 14.1.2-д хэрэглэгч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, учирсан хохирлоо төлүүлэхийг хангагч шаардах эрхтэй гэж, 1******* дугаар зүйлийн 1*******.1.-д хэрэглэгч цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүйг/ хэлцэл гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, 4 дугаар зүйлийн 4.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол хэлцэл хийсэн гэж үзнэ, 22 дугаар зүйлийн 22.-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, *******6 дугаар зүйлийн *******6.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөнхэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтаар хангагч байгууллага нь хэрэглэгчтэй гэрээ байгуулах үүрэгтэй, хэрэглэгчээс төлбөр, хохирлоо шаардах эрхтэй, хэрэглэгч авсан үйлчилгээний хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй.

Талуудын хооронд гэрээ бичгээр байгуулагдсан гэж нэхэмжлэгч тал бичгийн гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тухайн гэрээ нь хуульд заасан бичгээр хийх гэрээний шаардлагыг хангаагүй, хэрэглэгч тал болох ын хүсэл зориг илэрхийлэгдээгүй, гэрээнд гарын үсэг нь зурагдаагүй Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дугаар зүйлийн 1.2-д заасан үүргээ хангагч нь хэрэгжүүлээгүй байх тул хуульд зааснаар алданги шаардах эрхээ алдана.

Харин хангагч байгууллага нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д зааснаар хэрэглэгчийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах үүргээ биелүүлсэн, хэрэглэгч нь ус, дулааны эрчим хүч хэрэглэсэн гэдэгт маргаагүй учраас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4., 24 дугаар зүйлийн 24.1, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1. дахь хэсгүүдэд зааснаар хэрэглэгч нь хэрэглэсэн усныхаа үндсэн төлбөрийг төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч байгууллага нь хэрэглэгчийн хэрэглэсэн ихэнх сарын усны тоолуурын заалтыг таамгаар бичсэн, гаргасан төлбөр нь бодитой биш хийсвэр, гэрээнд хэрэглэгчийн гарын үсгийг зуруулаагүй буруутай, хариуцагч нь өөрийн хэрэглэсэн үйлчилгээний төлбөрийг цаг тухай бүр төлөх үүргээ биелүүлээгүй буруутай байна.

Хариуцагч нь 2019 оны 08-09 сард төлбөрт 800.000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагын дансанд шилжүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд 2019 оны 08 сарын байдлаар 2019 оны 01-08 сар төлбөр 221.210 төгрөг байхад 800.000 төгрөгийг 2019 оны төлбөрт төлсөн гэх хариуцагчийн тайлбар нь бодит үнэнд нийцээгүй. Дээрх шилжүүлсэн 800.000 төгрөг нь 20-2017 оны 1 сарыг дуусталх хугацааны төлбөр *******.*******9******* төгрөг, 2017 оны 02 сараас 2018 оныг дуусталх хугацаанд авсан үйлчилгээний төлбөр зэргийг төлсөн байх үндэслэлтэй.

Хангагч, хэрэглэгч талууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хангагч байгууллага нь төлбөрийг бодитойгоор гаргаагүй буруутай байх тул хариуцлагыг адил тэгш ногдуулж, үндсэн төлбөр болох *******9.12. төгрөгийн *******0 хувь болох 296.6*******6 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэсэн хэдий ч хариуцагч нь *******0.000 төгрөг төлөхийг зөвшөөрснийг үндэслэж, *******0.000 төгрөгийг, нотариатын зардал *******.*******00 төгрөгийн хамт гаргуулан нэхэмжлэгчид олгон, шаардлагаас 462.609 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд **************.*******00 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 11.1******* төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.2, 1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4., 24 дугаар зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг баримтлан овогт **************.*******00

/гурван зуун тавин таван мянга, таван зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-Ус *******-т олгон, нэхэмжлэлээс үлдэх 462.609 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-Ус ******* нь тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 11.1******* төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ