Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2020/00313

 

 

 

 

 

2020 оны 0******* сарын 2******* өдөр

Дугаар 10*******/ШШ2020/00*******1*******

Улаанбаатар хот

 

 

 

2020 0******* 2******* 10*******/ШШ2020/00*******1*******

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч Т.Эрдэнэтунгалаг, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* гудамжинд байрлах, *******-******* *******-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, байрлах оршин суух, ******* -д холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 18.111.404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , иргэдийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******-******* ******* болон байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2019 оны 08 сарын 12-ны өдрийн 1******* цаг ************** минутад манай техникч ******* холбогдож манай станц хүчдэлгүй болсон шалтгааныг лавлахад төвийн станцын Яч-№*******8 тал дээр гэмтэл гарсан, хайж байна гэж хариу мэдэгдсэн. Энэ үед манай байгууллагын 2-р өргөлтийн Хэрлэн станц Яч-№19 тал дээр хүчдэл хэвийн ажиллаж байсан. 1******* цаг 10 минутанд -ийн ******* Яч №*******8-д үзлэг хийлээ гэмтэл олсонгүй, хүчдэл залгалаа хэмээн мэдэгдсэн. 1******* цаг 17 минутанд 2-р өргөлтийн Хэрлэн станц хүчдэлгүй болж зогссон тул шуурхай ажиллагааны техникч цахилгааны инженер д мэдэгдсэн. Уг дуудлагаар цахилгааны инженер , цахилгаанчин нар Хэрлэн станц дээр очиж шалгахад -ийн ******* эзэмшлийн Яч-№*******8-ын 6 кв-ын агаарын шугамын 171 дүгээр тулгуурын хөндлөвч мод хугарч нэг фазын утас унаж Хэрлэн станцын дотор хэрэглээний 0,4 кв-ын агаарын шугаман дээр тохогдсон байсныг олж илрүүлсэн. Энэ гэмтлийг шугамын үзлэгт явсан ******* ээлжийн техникч илрүүлэн устгаагүй үедээ төвийн станц Яч-№*******8-д хүчдэл залгах зөвшөөрөл өгч 6 кв-ын агаарын шугаманд хүчдэл өгснөөр 2-р өргөлтийн станцын -4*******0 хийцийн давтамж хувиргагч, гадна талбайн гэрэлтүүлгийн ******* ширхэг 100 вт лед гэрэлтүүлэг хэт хүчдлийн нөлөөлөлд автан шатсан болохыг 2019 оны 08-р сарын 1*******-ны өдөр Техникийн комисс гарч газар дээр нь үзлэг хийж шуурхай үйлчилгээний техникч, цахилгааны инженер нарын тэмдэглэл баримтуудыг үндэслэн тогтоосон. Манай байгууллагын техникийн комиссын актыг үндэслэн, байгууллагад учруулсан хохирлыг барагдуулах мэдэгдпийг 2019 оны 08 сарын 1*******-ны өдөр -д хүргүүлсэн. Тухайн гэмтэлтэй холбогдуулан ажилласан -ийн техникийн комиссын холбогдох хүмүүстэй уулзаж манай байгууллагад учруулсан хохирлыг барагдуулахаар тохиролцсон боловч, өнөөдрийг хүртэл барагдуулахгүй байна. Дээрх 18.111.404 /Арван найман сая нэг зуун арван нэгэн мянга дөрвөн зуун дөрөв/ төгрөгийн хохирол нь ы Siemens Micromaster-4*******0-ийн удирдлагын Word cолих, гадна талбайн гэрэлтүүлгийн 100 вт лед гэрлийн толгой солих, цахилгаан эрчим хүчний зардал, ажиллах хүчний зардал /илүү цагийн/ багтсан болно. Иймд -иас манай байгууллагад учруулсан 18.111.404 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: ******* дүүргийн *******-р хороо, үйлдвэрийн хэсэг, ******* ХК-ийн хашаанд байрлалтай дамжуулах үндэсний сүлжээ -ийн өмнөд бүсийн эзэмшил, өмчлөлийн 110/6 кв Төв дэд станцын ячейк №*******8, 6 кв-ын Хэрлэн-1 гаргалгааны цахилгаан дамжуулах агаарын шугамд газардлага гарч, газардлагын хамгаалапт ************** /земля защита/ ажилпан 6 кв-ын тосон таслуурыг гараар тасласан тухай тус дэд станцын техникч 2019 оны 08-р сарын 12- ны өдрийн 1******* цаг *******9 минутад манай компанийн харьяа ******* ЦТСС-ын ээлжийн инженер мэдээлсэн. Уг мэдээллийн дагуу үзлэг хийж, шаардлагатай техникийн арга хэмжээг авсаны эцэст шалтгаан нь 110/6 кв Төв дэд станцын ячейк №*******8, 6 кв-ын Хэрлэн-1 гаргалгааны цахилгаан дамжуулах агаарын шугамаас тэжээлтэй 6/0,4кв ТП-*******0 дэд өртөөний хашаан дотор тулгуур №171-ийн хөндлөн траверс өмхөрч хугарсанаас энэхүү гэмтэл гарсан нь тогтоогдсон. Тухайн үед гэмтлийн улмаас *******-******* ААТҮГ-ын худгийн давтамж баригчтай хедөлгүүр гэмтсэн тухай мэдээллийг цахилгааны инженер манайд мэдэгдсэн. 2019 оны 08 сарын 1*******-ны өдрийн 16:*******0 минутанд ******* ус ААТҮГ-ын дэд захирал Мөнхөө, инженер Энхтөр болон ******* ЦТСС-ын ашиглалт засварын инженер , ээлжийн ахлах инженер нарын бүрэлдэхүүн Хэрлэн станц дээр очиж газар дээр нь үзэхэд гэмтсэн гэх төхөөрөмж нь давтамж баригчтай хөдөлгүүр биш давтамж хувиргагч /MICROMASTER 4*******0INVERTER / гэдэг төхөөрөмж болохыг мэдсэн. Үүнээс гадна төхөөрөмжид үзлэг хийхээс өмнө бүрэн задалчихсан байдалтай байсан. Өөрөөр хэлбэл *******-******* ААТҮГ-аас гэмтсэн гэх давтамж хувиргагч гарсан гэмтлээс шалтгаалан эвдэрсэн эсэх нь тодорхойгүй, /өмнө нь эвдэрсэн байж болзошгүй байдалтай/ техөөрөмжид техникийн үзлэг хийж, гэмтлийг тодорхойлох, дүгнэлт гаргах боломжгүй болгосон байсан. Энэхүү асуудлыг тухайн үед манай компанийн зүгээс *******-******* ААТҮГ-ын холбогдох хүмүүст мэдэгдэж байсан. Улмаар *******-******* ААТҮГ-аас 2019 оны 08 сарын 1*******-ны өдөр ирүүлсэн *******44 дугаартай /хариу тайлбар хүргүүлэх тухай/ албан бичигт 2019 оны 08 сарын 12-ны өдөр 110/6 кв төв дэд станцын ячейк №*******8, 6 кв-ын /Хэрлэн-1/ гаргалгаа, *******-******* ААТҮГ-ын цэвэр усны худгуудын цахилгаан хангамжийн цахилгаан дамжуулах агаарын шугамд гаргасан гэмтлээс шалтгаалан тус байгууллагад 2018 оны 0******* сарын 14-ний өдөр ашиглалтанд орсон анхны өртөг нь *******1.1*******0.*******00 төгрөгийн үнэ бүхий 1 ш мекромастер-4*******0 загварын хүчдэлийн давтамж хувиргагч, тус бүр нь 17*******.000 төгрөгийн үнэ бүхий ******* ширхэг ЛЕД гэрэл шатсан хохирлыг барагдуулж дүүргийн усан хангамжийн хэвийн ажиллагааг хангуулах талаар мэдэгдсэн байсан. Дээрх тасралттай холбоотой тасралт, гэмтлийг болон *******-******* ААТҮГ-т учирсан хохирлыг судлах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2010 оны 127 дугаар тушаалаар батлагдсан Эрчим хүчний нэгдсэн сүлжээний дүрэм-ийн 1*******.*******.1, Гарсан аваари, I зэргийн саатал бүрийг зөрчлийн шинж чанараас хамааруулан ТЗЭ тусгай комисс томилон судлана. Шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас комисс томилж мэргэжлийн хянаптын байгууллагын төлөөллийг оролцуулан судлана" гэж заасныг үндэслэн -ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 08 сарын 14-ний өдрийн А/26******* дугаар тушаалаар комисс томилсон. -ийн гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсгээс *******-******* ААТҮГ-аас ирүүлсэн *******44 дугаартай албан бичгийн хүрээнд тодруулга авч, шаардлагатай матөриалуудыг ирүүлж, гэмтлийг шуурхай засварлан ажиллах хүсэлтийг ******* ******* ААТҮГ-т 2019 оны 08 сарын 16-ны өдрийн 02/ дугаартай албан бичгээр хүргүүлсэн. Манай компаниас томилогдсон ажлын хэсэг ******* ЦТСС-ын тухайн өдөр ээлжинд гарч байсан ажилтнуудын мэдүүлэг, шуурхай ажиллагааны журналыг хуулгыг авсан. 2019 оны 08 сарын 21-ний өдөр -иас томилогдсон ажлын хэсгийн дарга ажлын өрөөнд ажлын хэсэг, *******-******* ААТҮГ-ын цахилгааны инжөнөр нар байлцан хуралдсан. Тус хурлаас давтамж хувиргагчийг *******-******* ААТҮГ-ын цахилгааны инженер , ******* ЦТСС-ын Ашиглалт, засварын инженер нар хамт Улаанбаатар хотод мэргэжлийн засварын газарт үзүүлж, гэмтэл, гэмтлийн шалтгааныг тодорхойлуулах, засварлуулах, гарсан зардлыг хоёр байгууллага хувааж төлөхөөр шийдвэр гарсан. нь 2019 оны 8 сарын 22-ны өдөр утсаар маргааш өглөө буюу 8 сарын 2*******-ны өглөө хамт явж, давтамж хувиргагч төхөөрөмжөө засварлуулъя гэж инженерт хэлсэн байсан. Маргааш нь буюу 8 сарын 2*******-ны өглөө нь ийн араас нь Улаанбаатар хотод очсон боловч нь байгаа газраа тодорхой хэлж өгөхгүй зугтаад уулзаагүй. 2019 оны 08 сарын 26-ны өдөр ******* ******* ААТҮГ-ын захирлын өрөөнд манай компаниас томилогдсон ажпын хэсгийн гишүүд, ******* ******* ААТҮГ-ын захирал , дэд захирал , ерөнхий инженер , цахилгааны инженер нар дээрх тасралтыг, тасралтаас гарсан хохирлыг болон буруутанг тогтоох, хохирлыг хэрхэн барагдуулах талаар 2 байгууллагын хамтарсан комисс гарган судлах талаар хэлэлцэж -иас байгуулсан ажлын хэсэг томилогдсон тушаалыг өгсөн. Мөн хурал дээр ******* ******* ААТҮГ-ын зүгээс давтамж хувиргагчийн юу нь, ямар деталь хийц нь шатсан, гэмтсэн, юунд нь ямар засварыг хэдий хэр өртгөөр хийлгэсэн, хаана ямар засварын газарт засварлуулсан зэргийг тодорхойлж хэлж өгөөгүй. Мөн дахин 2019 оны 08 сарын 29-ний өдөр ******* ******* ААТҮГ-ын дэд захирлын өрөөнд ажлын хэсэг уулзаж хуралдсан. Хуралд *******-******* ААТҮГ-ын дэд захирал , ерөнхий инженер , цахилгааны инженер , -ийн тушаалаар томилогдсон ажлын хэсгийн гишүүд байлцаж, гэмтлийн шалтгаан, буруутай этгээд, хохирлын хэмжээг тогтоох, хохирлыг хэрхэн барагдуулах талаар хуралдсан боловч хохирлын төлбөрийн хэмжээ тодорхойгүй байсан тул тодорхой шийдвэр гаргаж чадаагүй. Нөхцөл байдал ийм тодорхойгүй байдалд байсаар 2019 оны 10 сарын 04-ний өдөр *******-******* ААТҮГ-аас манай компаниас 18.111.404 /арван найман сая нэг зуун эрван нэгэн сая дөрвөн зуун дөрөв/ төгрөгийн хохирлыг барагдуулах тухай албан бичгийг ирүүлсэн. Тус компанийн зүгээс 2019 оны 08-р сарын 12-ны өдрийн гэмтэл, тасралт, учирсан хохирлыг тус компани *******-******* ААТҮГ-ын хооронд 2019 оны 01-р сарын 02-ны өдөр байгуулсан эрчим хүчээр хангах гэрээний 4.2.2-т хэрэглэгч нь эрчим хүчний тоног төхөөрөмж байгууламжийн техник ашиглалтын дүрэм, цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх үүрэгтэй, 8.7-д Энэхүү гэрээний 4.2, 8.9-т зааснаас бусад тохиолдолд талуудын шугам тоноглолд гарсан аваар саатлын улмаас цахилгаан эрчим хүч тасалсан, чанарын үзүүлэлтийн хэлбэлзлээс талуудын аль нэгэнд учирсан шууд хохирлыг талууд ******* хоногийн дотор хамтран актаар тогтооно. Дамжуулах сүлжээнд шууд холбогдсон хэрэглэгчийн хувьд ******* талын хамтарсан акт үйлдэнэ. Актад ЦЭХ-ээр тасалсан, хэлбэлзсэн огноо, хугацаа, шалтгаан, үйлдвэрлэл үйлчилгээнд учруулсан шууд хохирлын хэмжээг тодорхой бичиж удирдлагуудаар гарын үсэг зуруулж баталгаажуулна. Хохирлыг 1 сарын дотор буруутай тал нь хариуцан барагдуулна.", 8.8-д талуудын аль нэг нь гарын үсэг зураагүй акт нь хохирлыг нөхөн төлөх үндэслэл болохгүй. Шууд хохиролд Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 26*******-р тогтоолоор батлагдсан эрчим хүч хэрэглэх дүрмийн 1.2.*******-д заасны дагуу цахилгаан хангамж тасалдсанаас болон чанарын үзүүлэлт хэлбэлзсэнээс хэрэглэгчид учирсан бүтээгдэхүүний чанарын гологдол, цахилгаан хэрэгслийн гэмтлийг тооцно, эрчим хүч хэрэглэх дүрмийн 49-д эрчим хүч тасалдсанаас болон чанарын үзүүлэлтийн хэлбэлзлээс үүссэн хохирлыг тогтоохдоо хэрэглэгч дээр тавигдсан өөрөө бичигч хэмжих хэрэгсэл болон түгээгчийн шуурхай ажиллагааны бичлэгийг баримтлан хангагч, хэрэглэгчийн хамтран үйлдсэн актыг үндэс болгоно. Актад цахилгаан эрчим хүч тасалдсан, хэлбэлзсэн он, сар, өдөр, хугацаа, шаптгаан, үйлдвэрлэл, үйлчилгээнд учруулсан шууд хохирлын хэмжээ, хангагч, хэрэглэгчийн төлөөлөгчийн нэр, албан тушаалыг тодорхой бичиж гарын үсэг зуран, хангагч, хэрэглэгчийн холбогдох албан тушаалтнаар баталгаажуулсан байна. Актыг талууд ******* хоногийн дотор хамтран тогтоож, хохирлыг 1 сарын дотор буруутай тал хариуцан төлнө. Аль нэг тапын гарын үсэг зураагүй акт нь хохирлыг нөхөн төлөх үндэслэл болохгүй." гэж заасан тул *******-******* ААТҮГ нь хамтарсан акт үйлдэж, хохирлын хэмжээг баталгаажуулалгүй, гэмтсэн гэх тоног төхөөрөмжийг дур мэдэн засварлуулж, үндэслэлгүй хэт өндөр үнээр хохирлын хэмжээг тогтоон нэхэмжилсэн. Мөн түүнчлэн *******-******* ААТҮГ нь давтамж хувиргах зориулалт бүхий өндөр мэдрэмжтэй, нарийн бүтэц, схем зохион байгуулалт, онцгой тоног төхөөрөмжийг цахилгаан хангамжийн болон бусад эрсдэлээс хамгаалах реле хамгаалалтын болон, хэт хүчдэл, богино залгааны гүйдлээс хамгаалах хамгаалалтгүй хэлхээнд холбосон байсан, техникийн арга хэмжээ, шийдлийг дутуу авсан буруутай үйл ажиллагаа нь тоног төхөөрөмж гэмтэхэд хүргэсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нь холбогдох гэрээ, дүрэм, журамд зааснаар хохирлын актыг баталгаажуулаагүй, хохирлын хэмжээг хэт өндрөөр үндэслэлгүй нэхэмжилж байгаа тул Б*******ӨБЦТС -нд холбогдуулан *******-******* ААТҮГ-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч байгууллагын өмгөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Манай байгууллага хариуцагч байгууллагатай эвлэрэх хүсэлтэй байсан боловч эдний тал хүлээж авсангүй. Өмгөөлөгчийн хувьд байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй ярилцаад нэхэмжлэлийн шаардлагаас цахилгаан эрчим хүчний зардал 6.**************8.897 төгрөг, ажиллах хүчний зардал 2.792.*******07 төгрөг нийт 9.1*******1.404 төгрөгийн шаардлага нь нотлох баримтгүй тул нэхэмжлэлийн шаардлагаа 9.1*******1.404 төгрөгөөр багасгаж 8.960.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч *******-******* ААТҮГ нь хариуцагч ******* -д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 18.111.404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч ******* нь *******-******* ААТҮГ нь хамтарсан акт үйлдэж, хохирлын хэмжээг баталгаажуулалгүй, гэмтсэн гэх тоног төхөөрөмжийг дур мэдэн засварлуулж, үндэслэлгүй хэт өндөр үнээр хохирлын хэмжээг тогтоосон, давтамж хувиргах зориулалт бүхий өндөр мэдрэмжгэй, нарийн бүтэц, схем зохион байгуулалт, онцгой тоног төхөөрөмжийг цахилгаан хангамжийн болон бусад эрсдэлээс хамгаалах реле хамгаалалтын болон, хэт хүчдэл, богино залгааны гүйдлээс хамгаалах хамгаалалтгүй хэлхээнд холбосон, техникийн арга хэмжээ, шийдлийг дутуу авсан буруутай гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч байгууллага нь хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад 18.111.404 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 9.1*******1.404 төгрөгөөр багасгаж 8.960.000 төгрөг гаргуулахаар шаардсан болно.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн, нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргах болсон үндэслэлээ 2019 оны 08 сарын 12-ны өдөр -ийн ******* эзэмшлийн Яч-№*******8-ын 6 кв-ын агаарын шугамын 171 дүгээр тулгуурын хөндлөвч мод хугарч нэг фазын утас унаж *******-******* ААТҮГ Хэрлэн станцын дотор хэрэглээний 0,4 кв-ын агаарын шугаман дээр тохогдон цахилгааны гэмтэл гарсны улмаас -4*******0 төхөөрөмж шатаж тухайн байгууллагын эд хөрөнгөд гэм хорын хохирол учирсан гэж тодорхойлсон.

Нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт болгож *******-******* ААТҮГ-ын 2018 оны 08 сарын 1*******-ны өдрийн Техникийн комиссын акт, Э энд Б систем инженеринг ХХК-ийн нэхэмжлэх, төлбөрийн даалгавар, Hi Lighting ХХК-ийн нэхэмжлэх, төлбөрийн даалгавар, ажилчдын илүү цагийн болон ажлын цагийн тооцоо, *******-******* ААТҮГ-ын бүх обьектуудын аянга хамгаалагч, газардуулга, хэмжилтийн ажлын гэрээ, барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлохоор 2019 оны 08 сарын 21-ний өдөр хийсэн хурлын тэмдэглэл, эрчим хүчээр хангах гэрээ, гүйцэтгэх захирлын 2019 оны 08 сарын 14-ний өдрийн А/26******* дугаар Ажлын хэсэг томилох тухай тушаал, *******-******* ААТҮГ-ын захиралд 2019 оны 08 сарын 16-ны өдөр явуулсан 02/ дугаар албан бичиг зэрэг баримтуудыг тус тус шүүхэд ирүүлсэн байна.

2019 оны 08 сарын 12-ны өдөр -ийн ******* эзэмшлийн Яч-№*******8-ын 6 кв-ын агаарын шугамын 171 дүгээр тулгуурын хөндлөвч мод хугарч нэг фазын утас унаж *******-******* ААТҮГ Хэрлэн станцын дотор хэрэглээний 0,4 кв-ын агаарын шугаман дээр тохогдон цахилгааны гэмтэл гарсан, төхөөрөмж шатсан гэх үйл баримт, нөхцөл байдал үүссэн болох нь *******-******* ААТҮГ-ын Техникийн комиссын акт, 2019 оны 08 сарын 21-ний өдөр хоёр байгууллагын хамтран хийсэн хурлын тэмдэглэл, гэмтэл гарсантай холбоотойгоор ажлын хэсэг томилсон тушаал, *******-******* ААТҮГ-ын захиралд 2019 оны 08 сарын 16-ны өдөр явуулсан 02/ дугаар албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Талуудын хооронд 2019 оны 01 сарын 02-ны өдөр байгуулагдсан эрчим хүчээр хангах гэрээний 8 дугаар зүйлийн 8.7 болон Засгийн газрын 2001 оны 26******* дугаар тогтоолоор батлагдсан эрчим хүч хэрэглэх дүрэм-ийн 49-д талуудын шугам тоноглолд гарсан аваар саатлын улмаас ЦЭХ тасалсан, чанарын үзүүлэлтийн хэлбэлзэлээс талуудын аль нэгэнд учирсан шууд хохирлыг талууд ******* хоногийн дотор хамтран актаар тогтооно. Дамжуулах сүлжээнд шууд холбогдсон хэрэглэгчийн хувьд ******* талын хамтарсан акт үйлдэнэ. эрчим хүч тасалдсанаас болон чанарын үзүүлэлтийн хэлбэлзэлээс үүссэн хохирлыг тогтоохдоо хэрэглэгч дээр тавигдсан өөрөө бичигч хэмжих хэрэгсэл болон түгээгчийн шуурхай ажиллагааны бичлэгийг баримтлан хангагч хэрэглэгчийн хамтран үйлдсэн актыг үндэс болгоно. Актад ЦЭХ-ээр тасалсан, хэлбэлзсэн огноо, хугацаа, шалтгаан, үйлдвэрлэл үйлчилгээнд учруулсан шууд хохирлын хэмжээ, хангагч хэрэглэгчийн төлөөлөгчийн нэр, албан тушаалыг тодорхой бичиж удирдлагуудаар гарын үсэг зуруулж баталгаажуулна. Хохирлыг 1 сарын дотор буруутай тал нь хариуцан барагдуулна гэж хэрэглэгч болон хангагч байгууллагуудын аль алинд үүрэг хүлээлгэсэн байхад хамтарсан комисс томилж цахилгаан эрчим хүчээр тасалсан, хэлбэлзсэн, түүний шалтгаан, үйлдвэрлэл үйлчилгээнд учруулсан шууд хохирлын хэмжээг тодорхойлоогүйгээс тухайн тоног төхөөрөмж цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, тасалдалтаас болж гэмтсэн эсэхэд эргэлзээ төрүүлэх нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Тухайн гэрээ болон дүрэмд зааснаар акт үйлдээгүй нөхцөл байдлыг зөвхөн нэхэмжлэгч байгууллагын буруутай үйл ажиллагаа гэж үзэх боломжгүй.

*******-******* ААТҮГ нь -ийн Яч-№*******8-ын 6 кв-ын агаарын шугамын 171 дүгээр тулгуурын хөндлөвч мод хугарч нэг фазын утас унаж 0,4 кв-ын агаарын шугаман дээр тохогдон цахилгааны гэмтэл гарсны улмаас -4*******0 төхөөрөмж шатсан, уг төхөөрөмжийг 7.700.000 төгрөгөөр засварлуулсан, тохируулгыг **************0.000 төгрөгөөр хийлгэсэн, 100 вт-ын ******* ширхэг гэрэл шатсан, гэрлийг 660.000 төгрөгөөр худалдан авсан, төхөөрөмжийг засварлуулахаар явахад *******0.000 төгрөгийн шатахуун зарцуулсан гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотолж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.2, *******8 дугаар зүйлийн *******8.1-д заасан өөрийн эрх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэх бөгөөд хариуцагчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар нь түүний шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хамтарсан хурлын тэмдэглэл зэрэг баримтаар үгүйсгэгдэж байна.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эрчим хүчээр хангах гэрээний 8 дугаар зүйлийн 8.7, Засгийн газрын 2001 оны 26******* дугаар тогтоолоор батлагдсан эрчим хүч хэрэглэх дүрэм-ийн / уг дүрэм Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор хүчингүй болсон, үйл явдал бий болох үед мөрдөгдөж байсан/ 49-д заасан заалтуудыг зөрчсөн, хариуцагчийн 2020 оны 01 сарын 0*******-ны өдөр шүүхэд ирүүлсэн мэдээллийн дагуу үзлэг хийж, шаардлагатай техникийн арга хэмжээг авсаны эцэст шалтгаан нь 110/6 кв Төв дэд станцын ячейк №*******8, 6 кв-ын Хэрлэн-1 гаргалгааны цахилгаан дамжуулах агаарын шугамаас тэжээлтэй 6/0,4кв ТП-*******0 дэд өртөөний хашаан дотор тулгуур №171-ийн хөндлөн траверс өмхөрч хугарсанаас энэхүү гэмтэл гарсан нь тогтоогдсон. Тухайн үед гэмтлийн улмаас *******-******* ААТҮГ-ын худгийн давтамж баригчтай хедөлгүүр гэмтсэн тухай мэдээллийг цахилгааны инженер манайд мэдэгдсэн гэсэн тайлбар, 2019 оны 08 сарын 21-ний өдөр хийсэн хурал дээр Манай монтёр үзлэг дутуу хийсэн байж болзошгүй байна. Тулгуур өмхрөөд хөндлөвч мод яалт ч үгүй хугарсан байсан. Бид нар шатсан деталь хэсгүүдийг засаад өгнө. Харин шинээр авч өгөх боломжгүй. Давтамж хувиргагчийг яаралтай засварлуулж гарах зардлыг 2 байгууллага хувааж төлье гэх зэргээр ярилцсан байдал зэргийг харгалзан эд хөрөнгөд гэм хор учирсан гэх үйлдэл, эс үйлдэхүйд хангагч, хэрэглэгч талууд хоёулаа гэм буруутай гэж үзэн талуудад хариуцлагыг адил тэгш ногдуулж, төхөөрөмж засварлуулсан үнэ 7.700.000, төхөөрөмжийг суурилуулахад гарсан зардал **************0.000, гэрэлтүүлгийн үнэ 660.000, нийт 8.910.000 төгрөгийн *******0 хувь болох 4.4**************.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, 4.*******0*******.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд заасан талуудын адил тэгш эрхийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.******* дахь зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагчаас 8.910.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 86.2*******0 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, *******10 дугаар зүйлийн *******10.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч иас 4.4**************.000 /дөрвөн сая, дөрвөн зуун тавин таван мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-******* ААТҮГ-т олгон, үлдэх 4.*******0*******.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч байгууллагаас 4.4**************.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 86.2*******0 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

*******.******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 04 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ

 

ШҮҮГЧИД Г.СОЛОНГО

 

Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ