Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 19

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Улсын яллагч: Б.Мөнгөншагай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч Д.Сосорбурам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ойлоо овогт Дамбанинжийн Сосорбурамд холбогдох эрүүгийн 201615000274 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Тарагт суманд 1992 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр баг "Адаг бүрд" гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Ойлоо овогт Дамбанинжийн Сосорбурам, /РД: ЙМ92020719/

Шүүгдэгч Д.Сосорбурам нь 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр "Сүүл толгой" гэх газар оршин суух иргэн О.Батжаргалын гэрт байх үедээ гэр доторхи цоожтой авдраас сэрвээ хийцийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг шунахайн сэдэлтээр, нууц, далд аргаар хулгайлж, 2000000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

-Давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын төвд байрлах иргэн Б.Чулуунтогтохын хашаанаас улсын дугааргүй, улбар шар өнгийн “Супер Даюн” маркийн мотоциклыг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлж, 600000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

-2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, "Сэрвэн хашаат" гэх газар оршин суух иргэн Б.Төмөрбаатарын гэрт нууц, далд аргаар нэвтэрч Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн 2 нүдний дуран 1 ширхэг, авдарт байсан улаан өнгийн хув толгойтой, арван тавтын зоосон мөнгөөр нуухыг нь хийсэн, их биеийг нь тархи мана чулуугаар урласан бага гарын хуучин цагийн хөөрөг 1 ширхэг, 4.5 инчийн хэмжээтэй, хар өнгийн хуванцар тагштай, 20-р зууны дунд үеийн монгол дарханы хийцтэй мөнгөн аяга 1 ширхэг, хуучин хэтэвч 1 ширхэг, уг хэтэвчинд байсан иргэний үнэмлэх 1 ширхэг болон бэлэн 10300 төгрөг, эмэгтэй хүний хуучин хатгамал цүнх 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар, машин механизм хэрэглэн хулгайлж, 2299600 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

-2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ё.Зоригтбаатар нь өөрийн эзэмшлийн улсын дугааргүй улбар шар өнгийн “Эко Даюн” маркийн мотоциклын нугасыг цоожилж тавиад унтаж байхад нь уг мотоциклийг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хулгайлж, 1000000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

-2016 оны 01 дүгээр сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, хүнс барааны захаас иргэн Ч.Давгасүрэнгийн мотоциклиор тус сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр “Ягаан толгой” гэх газар хүргүүлэх замдаа Ч.Давгасүрэнгийн өмчлөлийн хаш соруултай гаан, гаансны мөнгөн хэрэглэл зэрэг 550000 төгрөгийн үнэ  бүхий эд хөрөнгийг 800000 төгрөгөөр худалдаж авья, мөнгийг нь хавар 4 дүгээр сард ноолуур гарахаар өгнө гэж хуурч мэхлэж, итгэл эвдэн авч бага бус хэмжээний хохирол учруулсан,

-Давтан үйлдлээр 2016 оны 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, хүнс барааны захын баруун талд иргэн О.Одын эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн “Даюн” маркийн мотоциклийг "Айлд очоод ирье, мотоциклио өгчих" гэж хуурч мэхлэж, итгэл эвдэн авч 200000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Сосорбурам шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр нь мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогч О.Батжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр манай найз Сосорбурам Тарагт сумаас манайд ирж 2 хоносон. Хоносныхоо маргааш өглөө нь би малдаа явчихсан. Сосорбурам манай гэрт ганцаараа үлдсэн. Тухайн үед би авдарныхаа түлхүүрийг гэртээ ил үлдээчихсэн байсан. Тухайн үедээ мөнгөн аягаа

алдсанаа мэдээгүй байсан. Сосорбурамыг гэртээ 2 хонуулчихаад сумын төв хүргэж
өгөөд салсан. Cap шинийн битүүний өдөр 1 ширхэг дунд гарын сэрвээ
хийцийн мөнгөн аягаа хулгайд алдсанаа мэдсэн. Энэ жил 2016 оны 08 сарын
сүүлээр Гончигзаваас Сосорбурам миний эзэмшлийн сэрвээ хийцтэй мөнгөн аягыг
аваад Богд сумын төвд Бат-Эрдэнэ гэдэг хүнд зарсан гэж сураг дуулдахаар нь Бат-
Эрдэнэтэй очиж уулзахад миний аяга мөн байхаар нь сумын хэсгийн төлөөлөгч
Даваадэмбэрэлд мэдэгдсэн. Манайх авдрын түлхүүрээ ил тавьчихдаг. 2014 онд
Сосорбурам анх удаа манайд ирэхээр нь мөнгөн аяганууддаа цай хоол хийж өгөхөд
харж байсан. Тухайн үед мөнгөн аягануудаа авдарнаасаа гаргаж ирж байхыг харсан
байсан. Сосорбурамаас Сэврээ хийцийн дунд гарын мөнгөн аягаа авсан тул гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59 хуудас/,

Хохирогч Ч.Давгасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 01 дүгээр сарын дундуур мотоциклийн таксинд явж байхад Сосорбурам захаас “Ягаан толгой” хүргэх замд мотоциклийн таксигаар хүргүүлж байхад нь би хуучны мөнгөн хэрэглэлтэй гаанс зарна гэхэд үзэж харж байгаад Сосорбурам 800000 төгрөгөөр авья гэхээр нь зөвшөөрөөд гаансаа өгсөн. Мөнгийг нь 2016 оны 04 дүгээр сард ноолуур гарахаар өгнө гээд авсан. Сосорбурамтай уулзаж 800000 төгрөгөө авья гэхэд адуу өгнө гэсээр байгаад одоог хүргэсэн. Одоо миний гаансыг "Алтан шар зам" дэлгүүр, буудал ажиллуулдаг Батбаяр гэдэг хүнд өгчихсөн байна лээ. 2012 онд намайг хүн тээвэрт явдаг байхад Богд сум руу явж байгаад танилцаж байсан. Зүс л танина. 4 сард ноолуур гарахаар найдвартай өгнө гэхээр нь итгээд л гаансаа зарсан юм. 800000 төгрөг Сосорбурамаас авчихвал гомдол санал байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 хуудас/,

Хохирогч Ё.Зоригтбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хадам аав Оргодолтой хамт гэрт ньь пиво, архи хувааж уучихаад хөдөө гэр рүүгээ ганцаараа өөрийн эзэмшлийн улбар шар өнгийн “Эко Даюн” маркийн мотоцикльтой Арвайхээр сумын 9-р багаас баруун тийш хээр явж байгаад согтоод байсан тул мотоциклио нугасыг нь цоожлоод унтаад өгсөн. Нэг сэрэхэд мотоцикль байхгүй байсан. Буруу талын дөрөөний хажуу тал нь халцарсан, өвдгөвчний дээд тал нь улаан, шар өнгийн даавуугаар уясан. Гаалийн бичиг нь байгаа. 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр аймгийн захаас 1500000 төгрөгөөр худалдаж авч байсан. …Мотоциклио бүрэн бүтэн авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72 хуудас/,

Хохирогч Б.Төмөрбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хамт байсан айл Оюунчимэгийг өвөлжөөлж байхад Сосорбурам нь улбар шар өнгийн “Супер Даюн” нэртэй Хятад мотоцикль уначихсан ганцаараа ирсэн. Богд сум орчихоод аймаг руу явж байгаа талаараа ярьж байсан. Сосорбурам манай хамт айл байсан Оюунчимэгийнхийг ачаалж өгөөд аймаг руу явах зам заалгаад

мотоцикльтойгоо ганцаараа явсан. Айлаа нүүлгэж өгөх гээд манай гэрийнхэн
бүгдээрээ 14 цагийн орчим явчихсан. Явахдаа гэрийнхээ хаалгыг уяагаар уячихаад
яваад өгсөн, цоожлоогүй. Ойролцоогоор 19 цаг болж байхад гэртээ буцаад ирэхэд
гэрийн хаалганы уяаг өөрөөр уячихсан байсан. Ханын нүдэнд ил өлгөөтэй байсан
хоёр нүдний Орос дуран, бурханы авдар дотор байсан мөнгөн аяга, хүүхдийн
цуглуулж байсан ногоон өнгийн хэвтэвчтэй 50-тын дэвсгэрт 200 ширхэг, цэнхэр өнгийн хадагт боолттой бага тархи манан хөөрөг, Чингисийн зурагтай хүрэн өнгийн ширэн түрийвч, миний иргэний үнэмлэх, 100-тын дэвсгэрт 3 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдсан байсан. Өөрийнхөө цахим үнэмлэх, Чингисийн зурагтай хүрэн өнгийн ширэн түрийвч дотор байсан 300 төгрөгөө  Баттогтох гэдэг айлын ойролцоогоос сүүлд нь олсон. Манай авдар цоожгүй байсан. Тэр өдөр өөр хүн манайд ирээгүй, Сосорбурам л ирсэн. Өвөөгөөс өвлөж ирсэн хуучны тархитай халтар манан хөөргөө 2500000 төгрөгөөр, хоёр нүдний Орос дурангаа 2016 оны 07-р сард 350000 төгрөгөөр авсан. Энэ үнээрээ үнэлж байна. Мөнгөн хуучны аягаа 500000 төгрөгөөр үнэлж байна.  …Би 2 нүдний ОХУ-д үйлдвэрлэсэн дуран, мөнгөн аяга, халтар манан хөөргөө Сосорбурамаас авсан. Мөн унааны зардал 30000 төгрөг, үнэлгээний 60000 төгрөгөө авсан тул одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-76 хуудас/,

Хохирогч О.Одын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 онь 09 дүгээр сарын дундуур би аймагт хувийн ажлаар ирчихсэн захын баруун талд улаан өнгийн, улсын дугааргүй “Даюн” маркийн мотоцикльтой явж байхад Сосорбурам ганцаараа ирээд айлд очоод ирье, мотоциклио өгчих гэхээр нь өгөөд явуулсан. Тэгээд 4 хоног алга болчихсон. Мотоциклио эрж хайгаад байтал Сосорбурам нь миний мотоциклийг Борхул гэдэг хүнд 105000 төгрөгөөр зарчихсан байсан. Би энэ талаараа цагдаад мэдэгдээд мотоциклио Борхул гэдэг хүнээс авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Мотоциклио бүрэн бүтэн авсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 78 хуудас/,

Хохирогч Б.Чулуунтогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хөдөө гэртээ очоод Гучин-Ус сумын төв дээр ирэхэд улбар шар өнгийн улсын дугааргүй “Супер Даюн” маркийн мотоциклио хашаан дотроос хулгайд алдсан байсан. Сүүлд сумын цагдаа Батнямд хэлсэн чинь хэлснээс хойш нэлээд хэд хоногийн дараа миний мотоциклийг Төгрөг суманд айлд байна гэхээр нь найз Доржгаваатай хамт өөрийнхөө цагаан өнгийн 38-01 УБҮ улсын дугаартай “Портер” машинтай явж Батболд гэдэг хүнээс мотоциклио авсан. Батболд гэдэг хүн ярихдаа Тарагт сумын Сосорбурам манай мотоциклийг унаж ирээд бензин дуусаад үлдээчихсэн гэж ярьж байсан. Би мотоциклио бүрэн бүтэн авсан тул одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81 хуудас/,

Гэрч М.Доржгаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 10 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Чулуунтогтох хэлэхдээ миний мотоциклийн сураг Төгрөг суманд байгаа сураг гараад байна гэхээр нь хамт цагаан өнгийн “Портер” машинтай явж Төгрөг сумын иргэн Батболд гэдэг айлд очиход улбар шар өнгийн улсын дугааргүй “Супер Даюн” нэртэй БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклийг Тарагт сумын Сосорбурам үлдээгээд бензин нь дуусаад орхиод явчихсан гэж Батболд гэдэг хүн ярьж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 83 хуудас/,

Гэрч П.Мөнхцуургын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хөдөө гэр рүүгээ машинтай явчихаад Гучин-Ус сумын төв дээр байдаг хашаандаа ирэхэд хашаанд байсан улсын дугааргүй, улбар шар өнгийн “Супер Даюн” мотоцикль байхгүй байхаар нь эхлээд таньдаг хүн аваад явсан байх гэж бодоод хэд хоносон. Цагдаад мэдэгдээгүй юм. Манай нөхөрөөс сумын цагдаа Батням мотоциклио хулгайд алдсан уу гэж асуухаар нь хэлсэн. Төгрөг суманд манай мотоциклийг байгаа сураг хэлэхээр нь манай нөхөр найз Доржгаваатай хамт машинтайгаа яваад Төгрөг сумаас мотоциклио машинд ачиж ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84 хуудас/,

Гэрч Д.Батболдын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 10 дугаар сард 10-ны үед Сосорбурам нь манайд улбар шар өнгийн улсын дугааргүй мотоциклийг унаж ирээд бензин дуусчихлаа гээд манайд мотоциклио үлдээсэн. Сосорбурамын ярьж байгаагаар Богд сумаар явж байгаад ирсэн гээд мөнгөн нуухтай, халтар манан хөөрөг авах уу гэхээр нь би хөөрөгтэй гэж хэлж байсан. Сосорбурамыг явснаас хойш 7 хоногийн дараа Гучин-Ус сумаас мотоциклийн эзэн гээд Намуун гэдэг залуу, бас нэг залуутай хоёулаа цагаан өнгийн “Портер” машинтай ирээд мотоциклио ачаад явсан. Намуун гэдэг залуу ярихдаа хашаан дотроосооо мотоциклио хулгайд алдчихсан гэж ярьж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 85 хуудас/,

Гэрч Ж.Батдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манайд Тарагт сумын Сосорбурам ганцаараа улбар шар өнгийн “Эко Даюн” маркийн мотоцикльтой ирээд энэ мотоциклийг зарах гэж яваа, ээж хөлний хагалгаанд орох гээд байгаа, мөнгө хэрэгтэй болоод зарах гэсэн юм гэхээр нь би Сосорбурамаас хаанаас энэ мотоциклийг авсан юм гэж асуухад Сосорбурам хэлэхдээ ээжийн дүүгийн хүүхэд Хосбаяраас морины байнд ирсэн мотоциклийг би малаараа худалдаж авсан гэж ярьж байсан. Намайг Сосорбурам бэлэн мөнгөөр авчих гэхээр нь өөрийнх нь мотоцикль гэж итгээд 800000 төгрөгөөр худалдаж авсан. Гаалийн бичиг илүү түлхүүрийг гэрт байгаа, дараа өгчихнө гэж хэлсэн. Тэгээд бичиг баримтгүй, гаалийн бичиггүй мотоциклийг зарсан. Одоо болтол гаалийн бичиг, илүү түлхүүрээ өгөөгүй. 800.000 төгрөгөө Сосорбурамаас гаргуулж авмаар байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 88 хуудас/,

Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 01 дүгээр сарын эхээр санагдаж байна, намайг Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багт байх гэртээ байхад танил Сосорбурам гэх залуу мөнгөн аяга зарна гээд манай гэрт ирсэн. Тэгээд Сосорбурам нь дунд гарын мөнгөн аяга үзүүлэхээр нь хаанаас, хэнээс авсан эд вэ гэхэд Даваасүрэнгийн Гончигзав гэдэг хүнд машин зараад авлаа гэхээр нь 1000000 төгрөгөнд авахаар болсон. Сосорбурам нь 2015 оны 10 дугаар сард надад адуу авч ирж өгнө гээд 300000 төгрөг дансаар авсан юм. Тэгээд тэр мөнгөө хасаад 600000 төгрөг бэлэн өгөөд 4-5 хоногийн дараа 100000 төгрөгийг дансаар хийсэн. Ямар дансанд, хэн гэдэг хүний дансанд хийсэн талаараа санахгүй байна. Тухайн мөнгөн аяганы содон шинж нь гэвэл дунд гарын, үндсэн тагштай, ноён сэрвээ хийцтэй мөнгөн аяга байсан. Тагшны ёроол дээр хар өнгийн мэнгэтэй байсан. 700000 төгрөгөө Сосорбурамаас нэхэмжилж байна. ....Сосорбурам мөнгөн аяга зарахаас өмнө 2015 оны 11 дүгээр сард, өдрийг санахгүй байна ганцаараа ирээд хурдан даага байгаа, таньд бэлэглэнэ гэхээр нь би хүн даага өгч бэлэглэж байхад гэж бодоод итгээд 300000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Даагаа одоо болтол өгөөгүй, Сосорбурамаас нийт 1000000 төгрөг нэхэмжилж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 90, 111 хуудас/,

Гэрч Ц.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 04 дүгээр сарын эхээр Сосорбурам намайг дэлгүүрт сууж байхад төмөр толгойтой, голдоо хүрэн өнгийн хуучны модтой, цагаан өнгийн соруултай гаанс, гаансны хэрэглэлтэй орж ирээд зарах гэж байгаа гэхээр нь үнийг асуухад 400000 төгрөгөөр зарна гэсэн. Би толгой нь цоорчихсон, мод нь хуучин юм байна, үнэтэй байна гэж хэлээд аваагүй. Тэрнээс хойш хэд хоногийн дараа өдрийг нь санахгүй байна, Сосорбурам манай бааранд ганцаараа орж ирэхдээ гаансны төмөр толгой нь байхгүй, хүрэн өнгийн хуучны мод байхгүй, зөвхөн цагаан өнгийн гаансны соруул, гаансны мөнгөн хэрэглэлтэй орж ирээд 70000 төгрөгөөр зарна гэхээр нь надад хуучин 110000 төгрөгийн өр болон бэлэн 70000 төгрөгөөр соруул, мөнгөн хэрэглэлтэй нь зарсан. Өөрийнхөө эзэмшлийн гаансны соруул, хэрэглэл гэж хэлэхээр нь итгээд л авсан. 180000 төгрөгөө авбал гомдолгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 92 хуудас/,

Гэрч Т.Уламбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 10 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна, Борхул ах ирээд мөнгөний хэрэг гараад байна гээд улаан өнгийн улсын дугааргүй “Даюн” маркийн урд их гэрэл байхгүй мотоциклийг саяхан хүнээс худалдаж авсан. Зарна гэхээр нь бэлэн 105000 төгрөгөөр худалдаж авсан. Хулгайн мотоцикль гэдгийг мэдээгүй. Эрүүгийн төлөөлөгч О.Азжаргал хурааж аваад мотоциклийг эзэнд нь өгсөн. 105000 төгрөгөө нэхэмжилж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 94 хуудас/,

Гэрч А.Цэрэнчимэдийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байран дээр тэмээ тэмдэглэж байтал Сосорбурам ирсэн. Урьд нь Сосорбурам бид хоёр машины наймаа хийгээд тал өртөг болох нэг сая найман зуун мянган төгрөг аваагүй байсан. Би тэр өртгөө нэхтэл манан хөөрөг, орос нүдний дуран, дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй эрээн гяшланкинд хийчихсэн дан 50 төгрөгийн дэвсгэрт гаргаж үзүүлчихээд хоёулаа үүгээр өр цайръя гээд, хоёр нүдний Орос дуран, нэг дунд гарын мөнгөн аяга өгчихөөд явсан. Тухайн үед би хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй. Сосорбурам бид хоёрын дунд 1800000 төгрөгийн асуудал байгаа. Ирэхдээ халтар манан хөөргөөр тамхилж байсан. Уг хөөрөг нь даалингүй юм байна лээ. 1800000 төгрөгөө нэхэмжилж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 97 хуудас/,

Гэрч Н.Уртнасангийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...Манай хулгайд алдсан хөөрөг, дуран, мөнгөн аяга зэргийн содон шинж тэмдэг нь гэвэл ноён хув толгойтой, оюу хажтай, цагаан металл нуухтай, нэг талын бөөрөндөө тамдэг төдий жаахан хонхорхойтой, халтартай тархи манан хөөрөг. Хув ташыг мөнгөлсөн дунд гарын аяга. Үйлдвэрийн хар гэртэй орос хоёр нүдний дуран зэрэг байгаа юм. Хөөрөг, аяга хоёр байсан. Орос 2 нүдний дуранг 2016 оны хавар аймгийн төвийн хүнс барааны зах дээрээс 350000 төгрөгөөр манай нөхөр Төмөрбаатар худалдаж авсан. Нийт 200 ширхэг 50-тын дэвсгэрт, Балбарын Төмөрбаатар гэсэн цахим үнэмлэх, ногоон өнгийн хатгамал хэтэвч зэрэг алдагдсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 99 хуудас/,

Гэрч Ж.Баттогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Сосорбурам манайд 2016 оны 10 дугаар сарын 09-нд ирсэн. Ирэхдээ шар өнгийн Хятад мотоцикльтой ирсэн. Хоёр нүдний дуран бүсэлчихсэн, манан хөөргөөр хөөрөглөж байсан. Бас мөнгөтэй байгаа бололтой байсан. Хэдэн төгрөгтэй явааг нь мэдээгүй. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 02-нд өвөлжөөн дээрээ гэрээ өвөлжөөлж байтал хашаан дотор Чингис хаан гэсэн бичигтэй нугалардаг хүрэн өнгийн хэтэвч, дотор нь банкинд мөнгө тушаасан баримт, Балбарын Төмөрбаатар гэсэн цахим үнэмлэх зэрэг байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 101 хуудас/,

Гэрч Х.Мөнхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Сосорбурам манайд 2016 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ирж хоносон. Улаан өнгийн хуванцар толгойтой дунд гарын манан хөөрөгтэй. Мөн эмэгтэй хүний эрээн гяшланктай, гяшланкан дотор мөнгө байгаа харагдсан. Надад хэлэхдээ өвөг дээдсийн хөөрөг байгаа юм гэж хэлсэн. Унаж явсан мотоциклийг Батжаргал гэх хүнийх гэж байсан..." гэсэн  мэдүүлэг /хх-ийн 102 хуудас/,

Гэрч Л.Цэнджавын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д.Сосорбурам нь Өвөрхангай аймгийн Арайхээр сумын ЕБС-ын 1-р сургуулийг 4 дүгээр анги хүртэл сурч байгаад сургуулиасаа гарсан. Цэргийн алба хаагаагүй. Одоо ээж, ахынхаа хамт Тарагт сумын 1 дүгээр багийн “Бүрдний Хөшөөт” гэх газар мал малладаг. Сосорбурамд өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй. Зан аашийн хувьд элдэв янзын аашгүй, хүнд тусархуу зантай хүн. Архи уудаг, тамхи татдаггүй. Хурдан морь сайн уядаг. Манай нөхөр 2013 оны 09 дүгээр сард өвчнөөр нас барсан. Тэрнээс хойш ааш зан нь эвдрээд байгаа. Манайх хонь, ямаа нийлсэн 150 толгой малтай. Тарагт сумын 1 дүгээр багийн “Бүрдний Хөшөөт” гэх өвөлжөөний газартай, 5 ханатай гэртэй. Өөр эд хөрөнгө байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 103 хуудас/,

Гэрч Ч.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын сүүлээр Вандандорж, Сосорбурам нар 53-67 ӨВР улсын дугаартай “Вэйнни” нэртэй, улаан өнгийн 2015 онд Монгол улсад орж ирсэн, шинэвтэр мотоцикльтой ирсэн. Сосорбурам нь Вандандоржтой наймаа хийгээд мотоциклийг авсан, тэр мотоциклио зарах гэж байгаа гээд манай нөхөр Батмөнх 300000 төгрөгөөр авахаар тохиролцоод бэлэн 300000 төгрөгийг Сосорбурамд өгөхөд би хажууд нь байсан. Сосорбурам Вандандоржид мөнгө тоолж өгөөд байгаа харагдсан. Яг хэдэн төгрөг өгсөнийг мэдэхгүй. Тэгээд л тэр хоёр хамт яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 104 хуудас/,

Гэрч Д.Мандахын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Хохирогч О.Батжаргал нь манай нөхөр. 2016 оын 02 дугаар сард Cap шинийн баяр болох битүүний орой авдарнаас эд зүйлсээ гаргасан чинь сэрвээ хийцийн дунд гарын мөнгөн аяга байхгүй байсан. Тэгэхэд хулгайд алдчихлаа гэж мэдсэн. Манай нөхөр О.Батжаргал нь хүмүүстэй Сосорбурамын тухай ярьж байгаад хулгай хийсэн талаар мэдсэн байсан. Тэр хүмүүсийн нэг нь Сосорбурам мөнгөн аяга зарах гээд явж байсан ярьсан байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 113 хуудас/,

Гэрч Ц.Самднгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д.Сосорбурам нь Өвөрхангай аймгийн Арайхээр сумын ЕБС-ын 1-р сургуулийг 4 дүгээр анги хүртэл сурч байгаад сургуулиасаа гарсан. Цэргийн алба хаагаагүй. Одоо ээж, ахынхаа хамт Тарагт сумын 1 дүгээр багийн “Бүрдний Хөшөөт” гэх газар мал малладаг. Зан аашийн хувьд элдэв янзын аашгүй, хөнгөн, гэнэн, цайлган хүн байгаа юм. Бод байхгүй, хонь, ямаа нийлсэн 100 гаран толгой малтай. Тарагт сумын 1 дүгээр багийн “Бүрдний Хөшөөт” гэх газар өвөлжөөний газартай, 5 ханатай гэртэй. Машин, мотоцикль байхгүй. Өөр эд хөрөнгөгүй, ахтайгаа хоёулаа Тарагт сумын “Төрийн банк”-нд зээлтэй. Гэрт нь ажил хийдэг хүн байхгүй. Дамбанинж нь 2014 онд өвчнөөр нас барсан, нас барахаас нь өмнө бог, бод нийлсэн 500 гаруй малтай байсан. Одоо бол 100 гаран л бог малтай үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 115 хуудас/,

Гэрч С.Энхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: "...Сосорбурам нь өөрөө ярихдаа Богд сумын иргэн. Самранд яваад машин эвдэрчихсэн. Танай буудалд буух гэсэн юм. Мөнгө байхгүй байна, манан хөөргөө барыдаанд тавиад 2016 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд 2 хоног байрласан. Буудлын мөнгө 40000 төгрөг болсон. Сосорбурам нь хөөргөө 180000 төгрөгт бодоод буудлын 40000 төгрөгийг хасуулаад надаас 140000 төгрөг бэлнээр аваад явсан. Надад зарсан хөөргөө өөрийн хөөрөг байгаа юм гэхээр нь би өөрөө Богд сумын гаралтай тул итгээд хөөргийг авсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 116 хуудас/,

Гэрч Д.Бадамхоролын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Д.Сосорбурам нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБС-ын 1-р сургуулийг 4 дүгээр анги хүртэл сурч байгаад сургуулиасаа гарсан. Цэргийн алба хаагаагүй. Одоо ээж, ахынхаа хамт Тарагт сумын 1 дүгээр багийн “Бүрдний Хөшөөт” гэх газар мал малладаг. Зан аашийн хувьд элдэв янзын зангүй, хүнд тусархуу зантай хүн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 117 хуудас/,

Гэрч Д.Борхулын мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 05 дугаар сарын сүүлээр Тарагт сумын иргэн Д.Сосорбурам нь 67-07 ӨВР улсын дугаартай, цагаан өнгийн “Портер” машинаа миний эзэмшлийн 49-07 ӨВР улсын дугаартай цагаан өнгийн “Панг Коргио” нэртэй машинаар наймаа хийж танилцсан. Сосрбурам нь надад 1 хонь, 1 ямаа өгөх өглөгтэй болоод үлдсэн. Тэгэж л анх танилцсан. 2016 оны 10 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна, техникийн зах дээр машины дугуй янзлуулж байхад Сосорбурам нь ганцаараа улсын дугааргүй, урд эх гэрэлгүй, улаан өнгийн “Даюн” маркийн мотоцикльтой явж байхаар нь чи надад 1 хонь, 1 ямаа өгөх өглөгтэй, тэр өрөндөө энэ мотоциклио өгчих үү гэхэд Сосорбурам надаас зөрүү мөнгө болох 100000 төгрөг өгчих гэхээр нь 60000 төгрөгийг бэлнээр өгсөн. 23000 төгрөгийг нь хүнд өртэй байсан өрийг нь өгсөн. Нийт 83000 төгрөгөөр мотоциклийг авсан. Дээрээс нь хонь ямаагаа оролцуулж авсан. Сосорбурам нь миний эзэмшлийн мотоцикль гэж хэлээд байхаар нь итгээд л авсан. Сосорбурамаас авсан мотоциклио Уламбаяр гэдэг “Приус” засварт ажилладаг залууд бэлэн 105000 төгрөгөөр зарсан. Уламбаярын 105000 төгрөгийг Сосорбурамаас аваад өгчихвөл надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 118 хуудас/,

Шүүгдэгч Д.Сосорбурамын мөрдөн байцаалтанд сэжигтнээр  өгсөн: "...2016 оны 01 дүгээр сарын 10-дын үеэр өдрийг санахгүй байна, Батжаргалын эхнэрийн дүү Улаанхүүгийн машиныг хүргэж өгөөд гэрт нь 2 хоносон. Батжаргал Богд сумын төв орно гэхээр нь гэрт нь очиход Батжаргалын ажил болохгүй байсаар гэрт нь 2 хоносон. Батжаргал хониндоо явсан хойгуур нь авдар нь цоожгүй байсан, авдрыг нь онгойлгоод 3 мөнгөн аяганы 1 ширхэг дундын мөнгөн аягыг нь авсан. Батжаргалтай Богд сумын төв ороод Бат-Эрдэнийнд очоод Батжаргалынхаас хулгайлсан аягаа би өөрөө хүнээс авсан зарах гэсэн юм гээд Бат-Эрдэнэд 800000 төгрөгөөр зарах гэснээ 700000 төгрөгөөр зарсан. 200000 төгрөгийг бэлнээр, 500000 төгрөгийг дараа нь Хаан банкны дансаар шилжүүлж өгсөн. Би 2015 оны 11 сард Бат-Эрдэнэтэй архи ууж байхдаа хээр даага бэлэглэнэ гэхэд Бат-Эрдэнэ 300000 төгрөг өгсөн. Би тэр даагаа Бат-Эрдэнэд өгөөгүй. 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр болсон морин шүтээний наадмаар Бат-Эрдэнэтэй таараад адуугаа аваарай гэхэд энэ удаагийн явалтаар чадахгүй нь, дараа ирэхдээ авъя гээд өнгөрсөн.

2016 оны 10 дугаар сарын дундуур өдрийг нь санахгүй байна, Богд сумын 3 дугаар багт нутагладаг Төмөрбаатарынд ганцаараа очсон. Төмөрбаатарынх тэр өдөр нүүж байхаар нь гэрээс нь ачааллаж өгсөн. Төмөрбаатар бага гэрээ ачааллаад явсан, том гэр нь үлдсэн. Төмөрбаатарыг бага гэрээ ачаад явсны дараа хонийг нь Төмөрбаатарын захиснаар эргүүлж өгчихөөд буцаж гэрт нь ногоон бүтээлэгтэй, шар өнгийн Даюн маркийн улсын дугааргүй мотоцикльтой очоод эргэнэгийн тавиур дээр ил байсан мөнгөн аяга, авдар дээр нь ил байсан халтар хөөрөг, бор өнгийн дайлантай, хоёр нүдний хар өнгийн дуран, ногоон эрээн жижиг цүнх, цүнхэн доторх 50-тын дэвсгэртүүд, 100-тын дэвсгэртүүд байсныг аваад аймаг дээр ирсэн. Төмөрбаатарын хөөргийг “Баян ширээ” будалд 2 хоносон гээд 100000 төгрөгийг буудал ажиллуулж байсан хүүхнээс авсан. Буудалд байхдаа хоол, пиво, буудлын мөнгө гээд 100000 төгрөг нийт 200000 төгрөгөнд өгсөн. Дуран, мөнгөн аягыг нь Богд сумын иргэн Чимэдцэрэнд өрөндөө өгсөн. 2016 оны 01 дүгээр сарын дундуур захын баруун талын хаалганаас ягаан толгойн гандан хүртэл мотоциклиор таксидаад Давгасүрэн гаанс зарах гэсэн юм гэхээр нь чи аваад ир, би үзье гэхэд тэр дор нь гаансаа аваад ирсэн. Гаанс нь мөнгөн хэрэглэлтэй гаанс байсан, 800000 төгрөгөөр зарна гэхээр нь би аваад л үлдсэн. Гаансыг зарах гэсэн чинь хүн гаансыг сонирхохгүй байсан. Би Алтан шар замын Батбаярт 100000 төгрөгийн барьцаанд тавьсан. Давгасүрэнд одоо болтол мөнгийг нь өгөөгүй байгаа. 2016 оны 10 дугаар сарын дундуур өдрийг нь санахгүй байна, Манай аавын ахын хүүхэд Алтангэрэлийн улбар шар өнгийн, улсын дуугааргүй, “Даюн” маркын мотоциклийг миний цэнхэр өнгийн “Мустанг-5” маркын мотоцикль өгөөд, дээр нь тэдний адуунд байсан зээрд зүсмийн бүүдэн унагатай гүүг өгөөд мотоциклийг нь аваад Баянгол сумын харъяат Батдорж гэдэг хүнд аймаг дээр унаж явахдаа 800000 төгрөгөөр зарсан. Уг мөнгөө бэлнээр нь аваад Улаанбаатар хотод очиж мөнгөө үрчихээд Өлзийт суманд Намсрайн Банди гэдэг айлд байхад Амгаланзаяа цагдаа ирээд цагдаа дээр авч ирсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 174-176 хуудас/,

Шүүгдэгч Д.Сосорбурамын мөрдөн байцаалтанд сэжигтнээр 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дахин өгсөн: "...Алтангэрэл ахаас ногоон өнгийн, улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг аваад унаж явж байгаад цахилгааны утас нь мааслаад шатчихсан. Алтангэрэл ахаас улбар шар өнгийн мотоцикл аваагүй, худал мэдүүлэг өгсөн. Улбар шар өнгийн мотоцикль нь Зоригтбаатар гэдэг хүний мотоцикль байсан. Зоригтбаатарын мотоциклыг Баянгол сумын Батдоржид 800000 төгрөгёөр зарсан. Давгасүрэнгийн эзэмшлийн гаансыг бүрэн бүтэн аваад, зүүн аймгаар явж байхдаа гаансны толгой, мод хоёрыг хаячихсан. Батбаярт зарахдаа гаансыг соруул, хэрэглэлтэй нь зарсан. Би Одтой хамт явж байгаад Борхулд мотоциклийг 60000 төгрөгөөр зарсан..."  гэсэн мэдүүлэг /хх-ийн 177 хуудас/,

Шүүгдэгч Д.Сосорбурамын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: "...Сонсгож байгаа ялуудыг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 10 дугаар сарын эхээр Гучин-Ус сумын иргэн Намуун /Чулуунтогтох/-ынд очиход гэр нь эзгүй, мотоцикль хашаанд нь байхаар нь мотоциклийг нь кундоктороор нь утсыг нийлүүлээд мотоциклийг асаагаад улбар шар өнгийн улсын дугааргүй “Супер Даюн” мотоциклиор Богд суманд явж байхдаа Төмөрбаатарынхаас эд зүйлийг хулгай хийгээд Төгрөг сумын Батболд ахынд хоноод улбар шар өнгийн “Супер Даюн” маркийн мотоциклийг үлдээгээд танихгүй залуутай мотоцикльтой аймаг орсон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 180-181 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтөн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

Түр хураан авч үзлэг хийсэн  “Улбар шар өнгийн урд керлотой, улсын дугааргүй, баруун хойд талын дохио байхгүй, тольгүй, баруун урдаа 1 ширхэг дохиотой, урд талдаа 2 ширхэг дохиотой байлаа.” гэсэн тэмдэглэл /хх-ийн 20/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн “…Улбар шөр өнгийн, урд керлотой, улсын дугааргүй, хуучин Даюн маркийн мотоциклийг О.Одод хүлээлгэн өгөв.” гэсэн тэмдэглэл /хх-ийн 21/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн “…Д.Сосорбурамаас Сэврээ хийцийн дунд гарын мөнгөн аягыг хураан авч О.Батжаргалд хүлээлгэн өгөв.” гэсэн тэмдэглэл /хх-ийн 28/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн “…Д.Сосорбурамаас хоёр нүдний ОХУ-д үйлдвэрлэсэн хар өнгийн дуран, хар тагштай дунд гарын мөнгөн аягыг хураан авч, Богд сумын иргэн Б.Төмөрбаатарт хүлээлгэн өгөв.” гэсэн тэмдэглэл /хх-ийн 29/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн “Иргэн Ё.Зоригтбаатарт улсын дугааргүй, улбар шар өнгийн “Эко Даюн” маркийн мотоциклийг хүлээлгэн өгөв.” гэсэн тэмдэглэл /хх-ийн 57/,

Эд зүйл хураан авч үзлэг хийсэн “Гаансны соруул, цагаан өнгийн мөнгөн хэрэглэл зэргийг Ц.Батбаяраас хураан авав.” гэсэн тэмдэглэл /хх-ийн 32-33/,

 “Ц.Батбаяраас хураан авсан гаансны соруул нь цагаан өгийн соруул байв. Уг соруул нь бүрэн бүтэн байва. Мөнгөн сэтгүүр, мөнгөн тогоо, улаан өнгийн дайлан зэрэг байв. Үзлэгээр өөр зүйл илрээгүй.” гэсэн эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 34-35/,

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэлд: “Цагдаагийн газрын түр саатуулах газарт танигдах гэж байгаа 3-н мотоциклийн хамтаар хөндлөнгийн гэрч болон оролцогч нарыг байлцуулан оруулж ирээд танигдах гэж байгаа 3-н мотоциклийг 1-3 гэсэн дугааруудаас дурын тоогоо сонгон авч байрлуулахад 1 гэсэн дугаартай улаан өнгийн Даюн маркийн 36-39 ӨВЗ улсын дугаартай,  2 гэсэн дугаартай улбар шар өнгийн Эко Даюн маркийн улсын дугааргүй, 3 гэсэн дугаартай цэнхэр өнгийн Хэнсим маркийн улсын дугааргүй мотоциклиудыг байрлуулав. Уг мотоциклиудыг байрлуулсны дараа хохирогч Ё.Зоригтбаатарыг таньж олуулах ажиллагаа явуулах гэж байгаа цагдаагийн газрын түр саатуулах хашаанд оруулж ирж таньж олуулах ажиллагааг эхлүүлэв. 2 дугаартай улбар шар өнгийн Эко Даюн маркийн, улсын дугааргүй мотоциклийг мөн гэж зааж байв.” /хх-ийн 36-39/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 43-44/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12/53 тоот “Dayun DY150” маркийн улсын дугааргүй, улбар шар өнгийн мотоциклийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 600000 төгрөг гэж дүгнэж байна.” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 48/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №09/23 тоот “Мөнгөн, үндсэн тагштай, 5 инчийн хэмжээтэй, Сэврээ хийцийн, Хятад улаан тамган бичигтэй, өвөг эцгээс өвлөгдөн ирсэн, 20-р зууны эхэн үеийн, монгол дархадын хийцтэй аяга 1 ширхэг 2000000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 122-123/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №11/22 тоот “Улаан өнгийн ноён хув толгойтой, арван тавтын зоосон мөнгөөр нуухыг нь хийсэн, их бие нь тархи мана чулуугаар урласан, 2 бөөрөн дээрээ ижил хэмжээний хонхорхойтой, бага гарын хуучин цагийн, өвөг эцгээс өв уламжлагдаж ирсэн хөөрөг 1800000 төгрөг. Мөнгөн, цулгуй, 4.5 инчийн хэмжээтэй, хар өнгийн хуванцар тагштай, 20 дугаар зууны дунд үеийн, монгол дархны хийцтэй аяга 1 ширхэг 300000 төгрөг. 2 нүдний, хуучин, ОХУ-д үйлдвэрлэсэн дуран 1 ширхэг 150000 төгрөг. Иргэний үнэмлэх 1 ширхэг 28300 төгрөг. Чингис хааны зурагтай, хуучин хэтэвч 1 ширхэг 3000 төгрөг. Ногоон өнгийн, хатгамал, эмэгтэй хүний хуучин цүнх 1 ширхэг 8000 төгрөг. Нийт 2289300 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 131-132/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №12/58 тоот “Эко Dayun DY150” маркийн улсын дугааргүй, улбар шар өнгийн мотоциклийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 1000000 төгрөг гэж дүгнэж байна” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 139-140 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №12/11 тоот “Хаш соруултай, өвөг эцгээс уламжлагдан ирсэн, 20-р зууны эхэн үеийн хийцтэй гаанс 1 ширхэг 300000 төгрөг. Мөнгөн, өвөг эцгээс уламжлагдан ирсэн, 20-р зууны эхэн үеийн хийцтэй, гаансны хэрэглэл 1 ширхэг 250000 төгрөг. Нийт 550000 төгрөгөөр тогтоов” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 147-148/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №12/16 тоот “Гаасны мод 30000 төгрөг, гаансны толгой 70000 төгрөг, нийт 100000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 149-150/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн №12/37 тоот “Dayun DY150  маркийн, улсын дугааргүй, моторын дугааргүй, арлын дугааргүй, улаан өнгийн мотоциклийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 200000 төгрөг гэж дүгнэж байна” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 157-158/,

Шүүгдэгч Д.Сосорбурамын хувийн байдлыг тодорхойлсон иргэний цахим үнэмлэхийн хуулбар /хх-ийн 183/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 191/, Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 208/, Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 11 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 206-208/,

Хохирогч Ч.Давгасүрэнгийн шүүхэд ирүүлсэн “Миний бие шүүх хуралдаанд суух боломжгүй тул надгүйгээр шүүх хуралдааныг хийж тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн гаансны соруул, мөнгөн сэтгүүр, мөнгөн тогоо, дайлан зэргийг надад буцаан олгож шийдвэрлэж өгнө үү” гэсэн,

Хохирогч О.Батжаргалын шүүхэд ирүүлсэн “Миний бие хулгайд алдсан мөнгөн аягаа бүрэн бүтэн хүлээн авсан. Иймд цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн,

Хохирогч О.Одын шүүхэд ирүүлсэн “Би хулгайд алдсан мотоциклио бүрэн бүтэн хүлээн авсан. Иймд цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн,

Хохирогч Б.Төмөрбаатарын шүүхэд ирүүлсэн “Би хулгайд алдсан дуран, мөнгөн аяга, хөөрөг зэргийг бүрэн бүтэн буцааж хүлээн авсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн

Хохирогч Ё.Зоригтбаатарын шүүхэд ирүүлсэн “Би хулгайд алдсан улбар шар өнгийн “Эко Даюн” маркийн мотоциклио бүрэн бүтэн хүлээн авсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн

Хохирогч Б.Чулуунтогтохын шүүхэд ирүүлсэн “Би хулгайд алдсан улбар шар өнгийн “Супер Даюн” маркийн мотоциклио бүрэн бүтэн хүлээн авсан тул цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн

Иргэний нэхэмжлэгч Ц.Батбаярын шүүхэд ирүүлсэн “Д.Сосорбурамаас 180000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг мөнгөө барагдуулж авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн,

Иргэний нэхэмжлэгч Б.Бат-Эрдэнийн шүүхэд ирүүлсэн “Д.Сосорбурамаас нэхэмжилсэн 1000000 төгрөгөө бүрэн барагдуулж авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн,

Иргэний нэхэмжлэгч Ж.Батдоржийн шүүхэд ирүүлсэн “Д.Сосорбурамаас 800000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг хохиролд тооцон тугалтай үнээ, 2 тооны хонь зэргийг авч хохирол барагдсан. Иймд цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн,

Иргэний нэхэмжлэгч Т.Уламбаярын шүүхэд ирүүлсэн “Д.Сосорбурамаас нэхэмжилсэн 105000 төгрөгөө хүлээн авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн,

Иргэний нэхэмжлэгч А.Цэрэнчимэдийн шүүхэд ирүүлсэн “Д.Сосорбурамаас нэхэмжилсэн 1800000 төгрөгний оронд 15 тооны ямаа, 1 тооны адуу зэргийг хохиролд тооцон авч хохиролгүй болсон. Иймд цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлтүүд зэрэг болно.

Шүүгдэгч Д.Сосорбурам нь 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар баг "Сүүл толгой" гэх газар оршин суух иргэн О.Батжаргалын гэрт байх үедээ гэр доторхи цоожтой авдраас Сэврээ хийцийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг шунахайн сэдэлтээр хулгайлж, 2000000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын төвд байрлах иргэн Б.Чулуунтогтохын хашаанаас улсын дугааргүй, улбар шар өнгийн “Супер Даюн” маркийн мотоциклыг шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр хулгайлж, 600000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, "Сэрвэн хашаат" гэх газар оршин суух иргэн Б.Төмөрбаатарын гэрт хууль бусаар нэвтэрч Оросын холбооны улсад үйлдвэрлэсэн 2 нүдний дуран 1 ширхэг, улаан өнгийн хув толгойтой, арван тавтын зоосон мөнгөөр нуухыг нь хийсэн, их биеийг нь тархи мана чулуугаар урласан бага гарын хуучин цагийн хөөрөг 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, хуучин хэтэвч 1 ширхэг, уг хэтэвчинд байсан иргэний үнэмлэх 1 ширхэг,  бэлнээр 10300 төгрөг, эмэгтэй хүний хуучин хатгамал цүнх 1 ширхэг зэргийг  шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэн хулгайлж, 2299600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ё.Зоригтбаатарын  эзэмшлийн улсын дугааргүй улбар шар өнгийн “Эко Даюн” маркийн мотоциклийг шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр хулгайлж, 1000000 төгрөгийн буюу  бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 01 дүгээр сард Ч.Давгасүрэнгийн өмчлөлийн хаш соруултай гаанс, гаансны мөнгөн хэрэглэлийг 800000 төгрөгөөр худалдаж авъя, мөнгийг нь хавар 4 дүгээр сард ноолуур гарахаар өгнө гэж хуурч мэхэлж, итгэл эвдэн авч бусдад зарж бага бус хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 09 дүгээр сард давтан үйлдлээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн хүнс барааны захын баруун талд иргэн О.Одын эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн “Даюн” маркийн мотоциклийг "Айлд очоод ирье, мотоциклио өгчих" гэж хуурч мэхлэн, итгэл эвдэн авч, бусдад зарж 200000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь

хохирогч О.Батжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн "...2016 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр манай найз Сосорбурам Тарагт сумаас манайд ирж 2 хоносон. Тухайн үед би авдарныхаа түлхүүрийг гэртээ ил үлдээчихсэн байсан. 2016 оны 08 сарын

сүүлээр Гончигзаваас Сосорбурам миний эзэмшлийн сэрвээ хийцтэй мөнгөн аягыг
аваад Богд сумын төвд Бат-Эрдэнэ гэдэг хүнд зарсан гэж сураг дуулдахаар нь Бат-
Эрдэнэтэй очиж уулзахад миний аяга мөн байхаар нь сумын хэсгийн төлөөлөгч
Даваадэмбэрэлд мэдэгдсэн....” гэсэн мэдүүлэг /хх-59/,

 хохирогч Ч.Давгасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 01 дүгээр сарын дундуур мотоциклийн таксинд явж байхад Сосорбурам захаас “Ягаан толгой” хүргэх замд мотоциклийн таксигаар хүргүүлж байхад нь би хуучны мөнгөн хэрэглэлтэй гаанс зарна гэсэн чинь Сосорбурам үзэж харж байгаад 800000 төгрөгөөр авья гэхээр нь зөвшөөрөөд гаансаа өгсөн. Миний гаансыг "Алтан шар зам" дэлгүүр, буудал ажиллуулдаг Батбаяр гэдэг хүнд өгчихсөн байна лээ..." гэсэн мэдүүлэг /хх 61-62/,

 хохирогч Ё.Зоригтбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн "...2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Арвайхээр сумын 9-р багаас баруун тийш хээр явж байгаад согтуу байсан тул мотоциклио нугасыг нь цоожлоод унтаад өгсөн. Нэг сэрэхэд мотоцикль байхгүй байсан..." /хх-71/,

хохирогч Б.Төмөрбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн "...2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хамт байсан айл Оюунчимэгийг өвөлжөөлж байхад Сосорбурам нь улбар шар өнгийн “Супер Даюн” нэртэй Хятад мотоцикль уначихсан ганцаараа ирсэн. Ханын нүдэнд ил өлгөөтэй байсан хоёр нүдний Орос дуран, бурханы авдар дотор байсан мөнгөн аяга, хүүхдийн цуглуулж байсан ногоон өнгийн хэвтэвчтэй 50-тын дэвсгэрт 200 ширхэг, цэнхэр өнгийн хадагт боолттой бага тархи манан хөөрөг, Чингисийн зурагтай хүрэн өнгийн ширэн түрийвч, миний иргэний үнэмлэх, 100-тын дэвсгэрт 3 ширхэг зэрэг эд зүйл хулгайд алдсан байсан. Өөрийнхөө цахим үнэмлэх, Чингисийн зурагтай хүрэн өнгийн ширэн түрийвч дотор байсан 300 төгрөгөө  Баттогтох гэдэг айлын ойролцоогоос сүүлд нь олсон..." /хх-75/,

хохирогч О.Одын мөрдөн байцаалтанд өгсөн "...2016 онь 09 дүгээр сарын дундуур би аймагт хувийн ажлаар ирчихсэн захын баруун талд улаан өнгийн, улсын дугааргүй “Даюн” маркийн мотоцикльтой явж байхад Сосорбурам ганцаараа ирээд айлд очоод ирье, мотоциклио өгчих гэхээр нь өгөөд явуулсан. Тэгээд 4 хоног алга болчихсон. Мотоциклио эрж хайгаад байтал Сосорбурам нь миний мотоциклийг Борхул гэдэг хүнд 105000 төгрөгөөр зарчихсан байсан..." /хх 78/,

хохирогч Б.Чулуунтогтохын мөрдөн байцаалтанд өгсөн "...2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хөдөө гэртээ очоод Гучин-Ус сумын төв дээр ирэхэд улбар шар өнгийн улсын дугааргүй “Супер Даюн” маркийн мотоциклио хашаан дотроос хулгайд алдсан байсан. Миний мотоциклийг Төгрөг суманд айлд байна гэхээр нь найз Доржгаваатай хамт явж Батболд гэдэг хүнээс мотоциклио авсан. Батболд гэдэг хүн ярихдаа Тарагт сумын Сосорбурам манай мотоциклийг унаж ирээд бензин дуусаад үлдээчихсэн гэж ярьж байсан..." /хх 80-81 /,

гэрч М.Доржгаваагийн мөрдөн байцаалтанд өгсөн: "...2016 оны 10 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Чулуунтогтох хэлэхдээ миний мотоциклийн сураг Төгрөг суманд байгаа сураг гараад байна гэхээр нь хамт явж Төгрөг сумын иргэн Батболд гэдэг айлд очиход улбар шар өнгийн улсын дугааргүй “Супер Даюн” нэртэй БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклийг Тарагт сумын Сосорбурам үлдээгээд бензин нь дуусаад орхиод явчихсан гэж Батболд гэдэг хүн ярьж байсан..." /хх 83/,

 гэрч Д.Батболдын мөрдөн байцаалтанд өгсөн "...2016 оны 10 дугаар сард 10-ны үед Сосорбурам нь манайд улбар шар өнгийн, улсын дугааргүй мотоциклийг унаж ирээд бензин дуусчихлаа гээд манайд мотоциклио үлдээсэн. Сосорбурамын ярьж байгаагаар Богд сумаар явж байгаад ирсэн гээд мөнгөн нуухтай, халтар манан хөөрөг авах уу гэхээр нь би хөөрөгтэй гэж хэлж байсан..." /хх 85/,

гэрч, иргэний нэхэмжлэгч Ж.Батдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн "...2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манайд Тарагт сумын Сосорбурам ганцаараа улбар шар өнгийн “Эко Даюн” маркийн мотоцикльтой ирээд энэ мотоциклийг зарах гэж явна, бэлэн мөнгөөр авчих гэхээр нь өөрийнх нь мотоцикль гэж итгээд 800000 төгрөгөөр худалдаж авсан..." /хх 88/,

гэрч, иргэний нэхэмжлэгч  Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн "...2016 оны 01 дүгээр сарын эхээр санагдаж байна, намайг Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багт байх гэртээ байхад танил Сосорбурам гэх залуу мөнгөн аяга зарна гээд манай гэрт ирсэн. Уг аягыг 1000000 төгрөгөнд авахаар болсон..." /хх 90/,

гэрч, иргэний нэхэмжлэгч Ц.Батбаярын мөрдөн байцаалтанд өгсөн "...2016 оны 04 дүгээр сарын эхээр Сосорбурам намайг дэлгүүрт сууж байхад төмөр толгойтой, голдоо хүрэн өнгийн хуучны модтой, цагаан өнгийн соруултай гаанс, гаансны хэрэглэлтэй орж ирээд зарах гэж байгаа гэхээр нь үнийг асуухад 400000 төгрөгөөр зарна гэсэн. Тэрнээс хойш хэд хоногийн дараа Сосорбурам манай бааранд ганцаараа орж ирэхдээ гаансны төмөр толгой нь байхгүй, хүрэн өнгийн хуучны мод байхгүй, зөвхөн цагаан өнгийн гаансны соруул, гаансны мөнгөн хэрэглэлтэй орж ирээд 70000 төгрөгөөр зарна гэхээр нь надад хуучин 110000 төгрөгийн өр болон бэлэн 70000 төгрөгөөр соруул, мөнгөн хэрэглэлтэй нь зарсан. Өөрийнхөө эзэмшлийн гаансны соруул, хэрэглэл гэж хэлэхээр нь итгээд л авсан..." /хх 92/,

гэрч, иргэний нэхэмжлэгч Т.Уламбаярын мөрдөн байцаалтанд өгсөн "...2016 оны 10 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна, Борхул ах ирээд мөнгөний хэрэг гараад байна гээд улаан өнгийн улсын дугааргүй “Даюн” маркийн урд их гэрэл байхгүй мотоциклийг саяхан хүнээс худалдаж авсан. Зарна гэхээр нь бэлэн 105000 төгрөгөөр худалдаж авсан. Хулгайн мотоцикль гэдгийг мэдээгүй..." /хх 94/,

 гэрч, иргэний нэхэмжлэгч  А.Цэрэнчимэдийн мөрдөн байцаалтанд өгсөн "...2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сосорбурам ирсэн. Урьд нь Сосорбурам бид хоёр машины наймаа хийгээд тал өртөг болох 1800000 төгрөг аваагүй байсан. Би тэр өртгөө нэхтэл манан хөөрөг, орос нүдний дуран, дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй эрээн гяшланкинд хийчихсэн дан 50 төгрөгийн дэвсгэрт гаргаж үзүүлчихээд хоёулаа үүгээр өр цайръя гээд хоёр нүдний Орос дуран, нэг дунд гарын мөнгөн аяга өгчихөөд явсан..." /хх 97/,

гэрч Ж.Баттогтохын мөрдөн байцаалтанд өгсөн "...Сосорбурам манайд 2016 оны 10 дугаар сарын 09-нд ирсэн. Ирэхдээ шар өнгийн Хятад мотоцикльтой ирсэн. Хоёр нүдний дуран бүсэлчихсэн, манан хөөргөөр хөөрөглөж байсан..." /хх 101/,

 гэрч Х.Мөнхбатын мөрдөн байцаалтанд өгсөн "...Сосорбурам манайд 2016 оны 10 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ирж хоносон. Улаан өнгийн хуванцар толгойтой дунд гарын манан хөөрөгтэй. Мөн эмэгтэй хүний эрээн гяшланктай, гяшланкан дотор мөнгө байгаа харагдсан. Надад хэлэхдээ өвөг дээдсийн хөөрөг байгаа юм гэж хэлсэн. Унаж явсан мотоциклийг Батжаргал гэх хүнийх гэж байсан..." /хх 102/,

гэрч Д.Мандахын мөрдөн байцаалтанд өгсөн "...Хохирогч О.Батжаргал нь манай нөхөр. 2016 оын 02 дугаар сард Cap шинийн баяр болох битүүний орой авдарнаас эд зүйлсээ гаргасан чинь сэрвээ хийцийн дунд гарын мөнгөн аяга байхгүй байсан. Тэгэхэд хулгайд алдчихлаа гэж мэдсэн. Манай нөхөр О.Батжаргал нь хүмүүстэй Сосорбурамын тухай ярьж байгаад хулгай хийсэн талаар мэдсэн байсан. Тэр хүмүүсийн нэг нь Сосорбурам мөнгөн аяга зарах гээд явж байсан гэж ярьсан байсан..." /хх 113/,

 гэрч С.Энхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн "...Сосрбурам нь өөрөө ярихдаа Богд сумын иргэн. Самранд яваад машин эвдэрчихсэн. Танай буудалд буух гэсэн юм. Мөнгө байхгүй байна, манан хөөргөө барыдаанд тавиад 2016 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд 2 хоног байрласан. Буудлын мөнгө 40000 төгрөг болсон. Сосорбурам нь хөөргөө 180000 төгрөгт бодоод буудлын 40000 төгрөгийг хасуулаад надаас 140000 төгрөг бэлнээр аваад явсан..." /хх 116/,

 гэрч Д.Борхулын мөрдөн байцаалтанд өгсөн “...2016 оны 10 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна, техникийн зах дээр машины дугуй янзлуулж байхад Сосорбурам нь ганцаараа улсын дугааргүй, урд эх гэрэлгүй, улаан өнгийн “Даюн” маркийн мотоцикльтой явж байхаар нь чи надад 1 хонь, 1 ямаа өгөх өглөгтэй, тэр өрөндөө энэ мотоциклио өгчих үү гэхэд Сосорбурам надаас зөрүү мөнгө болох 100000 төгрөг өгчих гэхээр нь 60000 төгрөгийг бэлнээр өгсөн. 23000 төгрөгийг нь хүнд өртэй байсан өрийг нь өгсөн. Нийт 83000 төгрөгөөр мотоциклийг авсан. Дээрээс нь хонь ямаагаа оролцуулж авсан. Сосорбурам нь миний эзэмшлийн мотоцикль гэж хэлээд байхаар нь итгээд л авсан..." /хх 118/ гэсэн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,  түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ний үнэлгээний тайлангууд, шүүгдэгчийн сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Д.Сосорбурамыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, машин механизм хэрэглэн, орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлсан, бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр, хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Сосорбурам нь урьд Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 191/, Сум дундын 17 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 11 дугаар шийтгэх тогтоол /хх-ийн 206-207/ зэргээр тогтоогдож байгаа боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд хамаарагдаж хэрэгсэхгүй болсон байх тул шүүгдэгч Д.Сосорбурамыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д зааснаар энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүйг хуульчилсныг дурьдах нь зүйтэй.

Хохирогч О.Батжаргал нь хулгайд алдсан мөнгөн аягаа, хохирогч О.Од нь улаан өнгийн, улсын дугааргүй “Даюн” маркийн мотоциклио, хохирогч Б.Төмөрбаатар нь 2 нүдний дуран, мөнгөн аяга, хөөргөө, хохирогч Ё.Зоригтбаатар нь улбар шар өнгийн “Эко Даюн” маркийн мотоциклио, хохирогч Б.Чулуунтогтох нь улбар шар өнгийн “Супер Даюн” маркийн мотоциклио, иргэний нэхэмжлэгч Ц.Батбаяр 180000 төгрөг, Б.Бат-Эрдэнэ 1000000 төгрөг, Ж.Батдорж 800000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Т.Уламбаяр 105000 төгрөг, А.Цэрэнчимэд 1800000 төгрөгөө тус тус хүлээн авсан, хохирогч,  иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Д.Сосорбурамыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Д.Сосорбурамыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал болон ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан  хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Сосорбурамд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн гаансны соруул 1 ширхэг, мөнгөн сэтгүүр 1 ширхэг, мөнгөн тогоо 1 ширхэг, улаан өнгийн дайлан 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ч.Давгасүрэнд буцаан олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар шүүгдэгч Д.Сосорбурамын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн мотоциклийн үнэ болох 600000 төгрөгийг шүүгдэгч Д.Сосорбурамаас гаргуулж улсын орлогод оруулж,

Шүүгдэгч Д.Сосорбурамын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улбар шар өнгийн улсын дугааргүй, “Dayun DY150” маркийн мотоцикль нь хохирогч Б.Чулуунтогтохын эзэмшлийн мотоцикль болох нь шүүгдэгч Д.Сосорбурам, хохирогч Б.Чулуунтогтох нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон учир уг мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигч хохирогч Б.Чулуунтогтоход буцаан олгож, 

Шүүгдэгч Д.Сосорбурамын цагдан хоригдсон 69 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож тус тус шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Сосорбурам нь өөрт ногдох эд хөрөнгөгүй болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Сосорбурамд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж шийдвэрлэсэн тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааны танхимаас суллах нь зүйтэй байна.

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ойлоо овогт Дамбанинжийн Сосорбурамыг давтан үйлдлээр, машин механизм хэрэглэн, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ойлоо овогт Дамбанинжийн Сосорбурамыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Д.Сосорбурамд оногдуулсан хүнд ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялд, хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Сосорбурамд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Д.Сосорбурамын цагдан хоригдсон 69 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Д.Сосорбурамын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй, Даюун маркийн мотоциклийн үнэ 600000 төгрөгийг шүүгдэгч Д.Сосорбурамаас гаргуулж, улсын орлогод оруулсугай.

7. Шүүгдэгч Д.Сосорбурам нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гаансны хаш соруул, тамхины мөнгөн хэрэглэл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ч.Давгасүрэнд буцаан олгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт хохирогч Б.Чулуунтогтохын эзэмшлийн улсын дугааргүй, улбар шар өнгийн Dayun DY150 маркийн мотоциклийг битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хохирогч Б.Чулуунтогтоход олгосугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Д.Сосорбурамд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар шүүгдэгч Д.Сосорбурамд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 300 дугаар зүйлийн 300.1-д зааснаар шүүгдэгч Д.Сосорбурамд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүнийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Сосорбурамд батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ