Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
Хэргийн индекс | 103/2020/00055/И |
Дугаар | 103/ШШ2020/00333 |
Огноо | 2020-05-29 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 103/ШШ2020/00333
2020 05 29 0/ШШ2020/00*******
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 9******* онд ******* хотод төрсөн, ******* настай, , ******* боловсролтой, ******* ******* ******* мэргэжилтэй, ******* хот, ******* дүүрэг дүгээр хороо, дугаар хороолол, гудамж дүгээр байрны 0 тоотод оршин суух, овогт нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 9 онд дүүрэгт төрсөн, 0 настай, , ******* боловсролтой, мэргэжилтэй, ХХК-д ажилтай, дүүргийн дүгээр хороо, 5 дугаар байрны 0 тоотод оршин суух, овогт /РД:УЮ05502/ холбогдох зуучлалын гэрээний үүрэгт .000.000 төгрөг, хохиролд 0.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 0 сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие өөрийн дүү тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж сургалтын төлбөр төлдөггүй, сар бүр тэтгэлэг олгодог ******* сургуульд улсад суралцуулах зорилготой байсан. нь хэмээх олон нийтийн сүлжээнд Засгийн газрын тэтгэлэгтэй сургалтад хүүхэд зуучилна гэсэн зар тавьсан байсныг олж уншаад Г.Маралын 6079 дугаар руу залгаж яр*******ад Манайх улсын Edu компанийн Монгол дахь салбар гэж танилцуулаад дугаар хорооллын төвийн давхарт байх ажлын байрандаа ирж уулзахыг санал болгосон. Очиж уулзахад Г.Марал , Бээжин гэх мэт том хотуудад сургалтын төлбөргүй, байр нь үнэгүй, сар тутмын 2000-2500 юанийн тэтгэлэгтэй ******* сургуульд зуучилж оруулж өгнө, зуучлалын хөлс сая төгрөг гэсэн. Ингээд ярилцаж байгаад зуучлалын хөлсийг сая төгрөгөөр тохирч, 208 оны дугаар сард урьдчилгаа сая төгрөгийг Г.Маралын дансанд шилжүүлсэн. Эрүүл мэндийн шинжилгээ өгөх шаардлагатай гэсний дагуу 208 оны дугаар сард 70.000 орчим төгрөгөөр ийн шинжилгээнүүдийг өгүүлсэн. Мөн ийн хувийн мэдээллийг орчуулгын товчоогоор 0.000 төгрөгөөр орчуулуулсан. энэ бүгдийг аваад Бичиг баримтыг чинь MailishaEdu компани руу явууллаа, урилгаа хүлээж бай, 7 сард урилга ирнэ гэсэн. Урилга хүлээсээр байгаад 0 дугаар сар болсон. үлдэгдэл мөнгөө өгөхийг шаардсан учир 208 оны 0 дугаар сард дансанд нь 8.000.000 төгрөг хийсэн. 0 дугаар сарын сүүлээр Г.Марал энэ жилээс хэлний бэлтгэлд тэтгэлэг өгөхөө больсон байна, гаас өөр мужийн сургуульд хэлний бэлтгэлд явуулах боломж байна гэхээр нь дүү Э. 208 оны дүгээр сард ын оч гэсэн газар руу хэлний бэлтгэлд явуулсан. Э. оч*******од эхлэн суралцаж байгаа хүүхдүүдийн анги байгаагүй тул өмнө нь хэл судлаад эхэлч*******сэн ангид оруулсан ба Э.Аззаяа хоцорсон учир хичээлээ ойлгохгүй байна гэж байсан. Тухайн оныхоо 2 дугаар сарьн сүүлээр эхлэн суралцагчдын анги шинээр нээгдсэн ба тэр ангидаа ороод хэдхэн хоног хичээллээд улирлын амралт болсон. Ингээд дараа оны буюу 209 оны 0 сараас хичээл нь ороод үзэж судлах ном сурах бичгээ дутуу үзээд төгсгөсөн байсан. нь .000.000 төгрөг авсныхаа дараа гэнэт дэс оноо авах ёстой гэж ярьж эхэлсэн, үүнээс хойш сар хүртэл дүүгээ сургуульд явуулж өгөхийг хүлээсний эцэст Г. наад асуудал чинь худлаа болж байгаа юм биш үү гэхэд харин тиймээ, худлаа боллоо гэхээр нь мөнгөө буцааж авмаар байна гэхэд Edu компанийн дансанд мөнгө нь орсон учраас буцааж өгөх боломжгүй гээд байсан. Тухайн компанийг судалж үзэхэд Edu компанийн Монгол дахь төлөөлөгч гэдэг нь худал байсан, би анх энэ компанийн төлөөлөгч гэхэд нь итгэсэн, компанийг нь ч судалсан учраас дүүгээ явуулах талаар ярилцсан, хэрвээ энэ компанийн төлөөлөгч биш байсан бол тай ийм асуудал яр*******гүй байсан. Би дүүгээ бакалаврын зэрэгтэй болгохын тулд ийм ******* хэмжээний мөнгө төлсөн болохоос биш хэл сургахын тулд .000.000 төгрөг төлөөгүй. Зуучлалын хөлс ийм өндөр байдаггүй юм байна лээ. Г.Марал нь анх ******* сургуулийн хэлний бэлтгэлд оруулна гэж ярьч*******аад авч яваад онооны сургалттай коллежид оруулсан байсан. хэлний анхан шатны мэдлэггүй хүүхэд -5 сар сургалтад хамрагдаад дэс оноо авна гэж байхгүй, тэгээд одоо болохоор HSK- онооны шалгалтад тэнцээгүй учраас ******* сургуульд орж чадаагүй нь өөрөөс нь болсон гээд байгаа. Г.Марал нь өөрийгөө төлөөлөгч байсан гэж өнөөдөр хүртэл худлаа ярьж байна. Edu компани дээр очиж уулзахад 207 онд Г.Марал гэж хүн манай төлөөлөгч болъё гэж нэг удаа ирээд дахиж ирээгүй, хэрвээ албан ёсоор шүүх, цагдаагийн байгууллагаас манайд хандвал төлөөлөгч биш гэсэн баримтыг гаргаж өгөх боломжтой гэсэн. 208 онд зуучлалын гэрээ гэж байгуулсан нь үнэн. Гэхдээ тухайн гэрээг өөрөө бичээд надаар гарын үсэг зуруулсан. Надаас .000.000 төгрөг авсан юм чинь дүүг маань тэтгэлэгтэй ******* сургуульд оруулж өгнө гэж итгэсэн. Манай дүүтэй хамт явсан хүүхдүүдээс дэс оноогоо аваад, дараагийн сургуульдаа орсон хүүхэд байхгүй, аас явсан зарим хүүхдүүдийн мөнгийг буцааж өгсөн байсан, хотоос явсан хүүхдүүд мөнгөө буцааж авч чадахгүй, ыг зугтаагаад олдохгүй байна гэж байсан. .000.000 төгрөгөөс ын төлсөн гээд байгаа хэлний бэлтгэлийн сургалтын болон байрны төлбөр 5000 юанийг хасаж тооцож болно. Гэхдээ манай дүүгээс 2000 юань авсан гэж дүү хэлсэн. Иймд зуучлалын гэрээний дагуу авсан .000.000 төгрөг, нэхэмжлэл гаргахаар дүүрэгт ирсэн замын зардалд 0.000 төгрөг нийт .00.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 208 оны 0 сард болон түүний дүү Э.Аззаяа нарт эхний жилийн хэлний бэлтгэлд суралцаад ******* сургуулийн босго оноо буюу НSK оноог шалгалтаар авч чадахгүй бол 209-202 он хүртэлх тэтгэлэгт хамрагдах боломжгүй, мөн зуучлалын хөлс .000.000 төгрөгийг буцаан олгох боломжгүй гэдгийг маш сайн анхааруулж хэлсний үндсэн дээр үлдсэн төлбөрийг авсан. Хэрвээ боломжгүй гэж үзэж байвал татгалзаад урьдчилгаанд өгсөн .000.000 төгрөгөө буцаагаад ав гэхэд хоорондоо ярилцаад зөвшөөрсний үндсэнд 208 оны 0 сард 2 тал гараар гэрээ хийж үлдсэн төлбөрийг авсан. Тухайн үед Э.Аззаяатай хамт зуучлуулсан хүүхдүүдэд адилхан шаардлага тавьж бүгдэд нь хичээнгүй суралцахыг хатуу анхааруулаад өөрийн биеэр Хятад дахь сургуульд нь хүргэж өгсөн. Тэр үед өөрсдийгөө боломж бололцоогоороо дайчлан хичээнгүй суралцаад хэлний НSK оноогоо авсан хүүхдүүд 209 оноос эхлэн Хятад улсад 00% тэтгэлгээр ******* ******* сургуулиудад суралцаж байгаа. Суралцагч, сурах хариуцлагаа гүйцэд ухамсарлаагүй, биеэ дайчилж хичээгээгүйн улмаас хэлний бэлтгэлийн анхан шатны шалгалтандаа тэнцээгүй. Хэлний бэлтгэлийн босго оноонд тэнцээгүйн улмаас ******* сургуульд орж чадаагүй учир миний бие ыг хохироосон гэж үзэхгүй байна. Би Edu компанийн төлөөлөгч байсан нь үнэн. 209 оны сард гэрээгээ цуцалсан. Гэхдээ надад энэ талаарх баримт байхгүй байна. Сургалт хэл дээр явагдаж байгаа тохиолдолд HSK оноо заавал яригддаг, улсад сурч байгаа учраас хэл дээр сургалт явагддаг гэдгийг мэдэж байгаа, бакалаврын зэрэг олгох тэтгэлэгтэй сургалтад хамруулж өгнө гэж гэрээгээр тохирсон боловч өөрөө ******* сургуульд орох босго оноогоо авч чадаагүй. Эд нараас авсан .000.000 төгрөгөөс би өөрөө хэлний сургуульд оруулж өгсөн зуучлалын хөлсөнд 500 долларыг авсан, мөн эд нарыг надад зуучилж өгсөн залуу .000.000 төгрөгийг нь авсан. Хэлний сургалтын төлбөрт 000 юань, байрны зардалд 2000 юань, бүртгэлийн хураамжид 00 юань, даатгалд 600 юань төлсөн. аас 2000 биш 00 юань авсан. Бусад үлдэгдэл мөнгийг тухайн сургуулийн багшид бэлнээр өгсөн. Мөнгийг хүлээлгэж өгсөн баримт байхгүй. Хэлний бэлтгэлд яг онооны онооны анги гэж байхгүй, өөрсдөө хичээж суралцаад онооны шалгалтаа өгөх боломжтой. Урилга нь 7 сард ирэх байсан боловч ирэхгүй байсаар 0 сар болсон, элчин сайдын яаман дээр виз гаргах зөвшөөрөл авах гээд нилээн удсан. Тэгээд 0 сарын сүүлээр авч явж сургуульд нь оруулсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Г. холбогдуулан зуучлалын гэрээгээр төлсөн .000.000 төгрөг, гэрээнээс үүдэлтэй хохиролд 0.000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь зуучлалын гэрээний үүргээ биелүүлсэн, ийн ******* сургуульд орж чадаагүйд хариуцагч буруугүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна.
Талуудын хооронд 209 оны 0 дугаар сарын 2-ний өдөр Зуучлах, зуучлуулах гэрээ байгуулагдсан ба гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн дүү болох -ын тэтгэлэгт .000.000 төгрөгөөр зуучилна. 208-209 онд -ын хотод жилийн хэлний бэлтгэлд, 209-202 онд хотод сурах. 208-209 онд суралцах хугацаанд нь HSK шалгалтандаа оноо болон түүнээс дээш оноогоор тэнцсэн тохиолдолд 209-202 оны тэтгэлэгт хамрагдана. Хэрвээ HSK шалгалтандаа тэнцээгүй тохиолдолд сүүлийн жилийн буюу 209-202 тэтгэлэгт хамрагдахгүй, төлбөрийг буцаахгүй байхаар тохиролцжээ.
Иргэний хуулийн 0 дугаар зүйлийн 0.-т Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.
Талуудын хооронд хийгдсэн зуучлах, зуучлуулах гэрээ, гэрээнд заагдсан нөхцөл, тохиролцоо, агуулгаас дүгнэж үзэхэд зуучлагч нь зуучлуулагч Н. дүү улсын тэтгэлэгтэй ******* сургуульд оруулах, зуучлуулагч нь тэтгэлэгтэй ******* сургуульд оруулж өгсөн зуучлалын хөлс, шагналд .000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 0 дугаар зүйлийн 0.-д заасан зуучлалын гэрээний шинжийг агуулсан байна.
Зуучлалын хөлсөнд .000.000 төгрөг төлсөн эсэхэд талууд маргаагүй.
Нэхэмжлэгч нь гэрээний дагуу .000.000 төгрөгийг зуучлалын хөлсөнд төлөх үүргээ биелүүлсэн, харин хариуцагч нь тэтгэлэгтэй ******* сургуульд зуучилж оруулна гэсэн амлалтаа биелүүлээгүй үндэслэлээр зуучлалын хөлсөө буцаан шаардсан бөгөөд .000.000 төгрөгөөс хэлний сургалтын төлбөрт төлсөн гэх 5000 юанийг хасаж тооцохыг хүлээн зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэлээ гаргахаар дүүрэгт ирсэн замын зардал 0.000 төгрөгийг хохиролд тооцон нэмж шаардсан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд Хэрвээ HSK шалгалтандаа тэнцээгүй тохиолдолд сүүлийн жилийн буюу 209-202 тэтгэлэгт хамрагдахгүй, төлбөрийн эргэн олголт байхгүй. HSK шалгалтанд оноо авсан тохиолдолд 209-202 оны тэтгэлэгт хамруулж өгнө гэсэн нөхцөлийг дурдсан байгаа боловч зуучлагч нь суралцагч ийн HSK шалгалтанд оноо авах нөхцөл боломжийг хангаж өгөөгүй, анх тохиролцсон ******* сургуулийн хэлний бэлтгэлд бус коллежид оруулсан, сургуульд явуулах хугацааг 2 сараар хожимдуулж явуулсан, өөрийгөө Edu компанийн Монгол дахь төлөөлөгч гэж танилцуулан зуучлуулагчид итгэл төрүүлж гэрээ байгуулсан, нэхэмжлэгчийн дүү болох улсын ******* сургуульд элсэн суралцах өөрийн зорилгоо биелүүлэхэд зуучлуулагчийн зүгээс ямар ямар нөхцөл болзол, шаардлагыг хангах ёстой талаарх ойлголт, мэдээлэлийг анхнаасаа бүрэн гүйцэд өгөөгүй, зуучлуулагчаас авсан .000.000 төгрөгийг хэнд, хэзээ, ямар зорилгоор өгсөн болон Edu компанийн Монгол дахь төлөөлөгч байсан гэх баримтгүй, энэ талаарх өөрийн тайлбараа баримтаар нотолж чадахгүй байна.
Хариуцагч нь зуучлуулагчийг ******* сургуульд орох босго оноогоо аваагүй нь өөрийнх нь хариуцлагагүй байдалтай холбоотой гэж тайлбарлаж байгаа боловч хэлний анхан шатны мэдлэггүй хүн -5 сарын хугацаанд HSK оноо авах боломжгүй, түүний өгсөн энэ талаарх тайлбар бодит үнэнд нийцээгүй болох нь гэрч шүүхэд өгсөн манай сургууль нь бүтэн нэг жилийн хугацаанд HSK түвшний мэдлэг олгодог сургууль юм. .5-2 жилийн хугацаанд сурч байгаа хүүхдүүдэд тусдаа HSK онооны анги гаргаж өгдөг. Гэхдээ хичээлээ сайн шахаад үзсэн хүүхдүүд HSK түвшний мэдлэгийг жилийн хугацаанд сурах боломжтой. Зөвхөн сурах бичгээ үзээд явсан тохиолдолд HSK 2 түвшний мэдлэг олж авна. хичээл эхэлсэнээс хойш 2 сарын дараа манай сургуульд ирсэн. 209 оны 0 сарын 5-наас сарын эх хүртэл сургууль амарсан. сараас хичээл эхлээд 5 сарын сүүл хүртэл суралцаад эгч 7 сарын 0-нээс өмнө HSK оноогоо аваарай гэсэн, өөр арга хайхаас гээд Монгол руугаа буцсан. хэлний анхан шатны мэдлэгтэй, дуудлагатай, бүх юмаа мэддэг бол шууд ханзандаа орох боломжтой. Анхан шатны мэдлэггүй бол -5 сарын хугацаанд дуудлага, зурлага, сонсгол, хөгийг мэдсэн тохиолдолд ханзандаа орох боломжтой, HSK оноо авахад 200 ханз цээжилсэн байхыг шаарддаг гэсэн мэдүүлэг, гэрч ийн шүүхэд өгсөн Намайг зуучлагч 9 сар гэхэд сургуульдаа найдвартай орно гэж хэлсэн. Намайг сургуулиа сонго гэхээр нь хотын ******* сургуулийг сонгосон. 208 оны 7 сард сургууль дээр жаахан асуудал гараад урилга ирэхгүй байна гэсэн. Тэгээд 0 сарын сүүлээр уулзахад урилга ирсэн байсан. Намайг HSK түвшний хэлний бэлтгэлийн сургалтад хамруулж өгсөн байсан. 2 сарын дундуур шинэ ангидаа ороод сар гаруй хичээллээд цагаан сарын амралт болсон. сарын эхээр хичээл эхэлсэн. 5 сарын сүүлээр эгч манай эгч рүү яриад HSK оноогоо 7 сарын 0-нээс өмнө авах ёстой, тэгж байж ******* сургуульд оруулж өгнө гэж ярьсан байсан. Би HSK түвшний сургалтад хамрагдсан учраас HSK түвшний шалгалтыг өгөх боломжгүй болоод Монгол руугаа буцсан гэсэн мэдүүлэг, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Талууд зуучлах, зуучлуулах талаар 208 оны 0 сард анх ярилцаж зуучлалын хөлсний зарим хэсэг болох .000.000 төгрөгийг өгч авалцсан, тухайн үед HSK онооны талаар яригдаагүй, тухайн онооны талаар 208 оны 0 сард үлдэгдэл төлбөр болох 8.000.000 төгрөгийг шилжүүлсний дараа яригдсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нь гэрч шүүхэд өгсөн сараас хичээл эхлээд 5 сарын сүүл хүртэл суралцаад Монгол руу буцах болсон, яагаад хичээлээ дуусгахгүй буцаж байгааг асуухад эгч 7 сарын 0-нээс өмнө HSK оноогоо аваарай гэсэн гэж хэлсэн гэх мэдүүлэг, гэрч ийн шүүхэд өгсөн сарын эхээр хичээл эхэлсэн. 5 сарын сүүлээр эгч манай эгч рүү яриад HSK оноогоо 7 сарын 0-нээс өмнө авах ёстой, тэгж байж ******* сургуульд оруулж өгнө гэж ярьсан байсан гэх мэдүүлэг, гэрч шүүхэд өгсөн 208 оны 0 сард , , түүний нөхөр, бид 5 уулзсан. хэлний оноотой байж ******* сургуульд орох боломжтой талаар хэлсэн. Тэгэхээр нь тэгвэл анхан шатны мэдлэггүй юм чинь бүтэхгүй, мөнгөө буцааж авъя гэхэд мөнгө чинь Edu компанийн дансанд орсон, буцаах боломжгүй гэж хэлсэн. Анх сард уулзахдаа онооны талаар огт яриагүй гэх мэдүүлэг, гэрч шүүхэд өгсөн анх хотод топ 0 сургуулийн -д оруулна гэж хэлсэн. 208 оны 0 сард дүүгийнхээ урьдчилгаа төлбөрийг төлөөд н эдийн засгийн ******* сургуульд явуулна гээд хүлээгээд байтал н сургууль нь бүтэхгүй болоод хотод сургахаар болоод сард хүүхдүүдийг аваад явсан. HSK түвшний ******* сургуулийн сургалтад хамруулна гэж авч яваад HSK түвшний коллежид оруулсан байсан. н ******* сургуульд оруулна гэч*******ээд ямар ч тэтгэлэггүй сургуульд оруулдаг нь ямар учиртай юм бэ гэхэд -гаас зуучлалын хөлс гэж 500 доллар авдаг тэрийгээ өөрт чинь өгье гээд надад буцааж 500 доллар өгсөн. 208 оны 0 сард бүх мөнгөө авсны дараа HSK оноогоо хичээлдээ суугаад авч*******на, тэгэхээр нь ******* сургуульд оруулж өгнө гэж хэлсэн. Тухайн оруулсан сургууль нь HSK түвшний мэдлэг олгодог гэдгийг 209 оны 05 сард мэдсэн гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогджээ.
Иргэний хуулийн 86 дугаар зүйлийн 86.-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар үүрэг хүлээсэн эрх зүйн харилцаа талуудын хооронд үүссэн боловч хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206. зааснаар өөрийн гэрээгээр хүлээсэн үүргийг хугацаанд нь зох******* ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна гэж шүүх үзэв.
Иймд хариуцагч ын 6000 юанийг зуучлуулагчийн дүү ийн сургалтын төлбөр, байрны төлбөрт төлсөн, үүнээс 00 юанийг аас авсан, зуучлалын хөлс шагналд 500 долларыг өөрөө авсан гэх тайлбар болон дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага болох .00.000 төгрөгөөс байр, сургалтын зардал 5600 юань, зуучлалын хөлс шагнал 500 долларыг Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.-д заасныг баримтлан Зууны мэдээ сонины 2020 оны 05 сарын 29-ний өдрийн дугаарт зарлагдсан Найман шарга валют арилжааны төвийн валютын ханшийн мэдээг үндэслэн юанийг 92.5 төгрөгөөр, долларыг 28 төгрөгөөр тус тус тооцож, .605.000 төгрөгийг /5600 х 92.5 = 2.98.000/, /500 х 28 = .07.000/ зуучлалын хөлсөнд төлсөн .000.000 төгрөгийн төлбөрөөс суутган 7.95.000 төгрөгийг, замын зардал 0.000 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь хариуцагч ыг 2000 юань дүү аас авсан гэж мэдүүлсэн боловч 00 юань авснаа хариуцагч хүлээн зөвшөөрсөн, үлдэх 600 юанийг хариуцагчид өгсөн гэдгээ баримтаар нотолж чадаагүй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9.0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 7.05.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримтыг гаргах цуглуулах шаардлагыг хангасан, тухайн хэрэг маргааныг тал бүрээс нь бодитойгоор хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой баримтууд гэж үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2, 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
. Иргэний хуулийн 0 дугаар зүйлийн 0., 29 дүгээр зүйлийн 29., 227 дугаар зүйлийн 227. дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч овогт 7.05.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч овогт Удвалд олгон, үлдэх .605.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57. дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Н. улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9.0 төрөгийг улсын орлогод хэвээр үлдээж 7.05.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж *******.0 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ