Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/384

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-оюун,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Ц.Сонинмөнх,

иргэний нэхэмжлэгч Г.Г  /цахимаар/, Ж.Д ,

Шүүгдэгч Б.М ын өмгөөлөгч Г.Нарантуяа, Ц.Цэцэгсүрэн,

Шүүгдэгч Р.Ж ийн өмгөөлөгч Б.Отгонжаргал, Ц.Батзаяа,

Шүүгдэгч С.А , Б.С  нарын өмгөөлөгч Г.Бат-Отгон,

Шүүгдэгч Д.Ц ийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч Л.А , Л.А  нарын өмгөөлөгч С.Соронзонболд,

Шүүгдэгч Б.С , Л.А , Б.М , Р.Ж , Л.А , С.А , Д.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт Б-н С ,

 Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б-н М , Б овогт Л-н А , Е овогт Р-н Ж , Б овогт С-н А , Т овогт Л-н А , О овогт Д-н Ц  нарт холбогдох Эрүүгийн 1934002850138 дугаартай 12 хавтаст хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, мөн өдөр хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын кадастрын инженер мэргэжилтэй, Төв аймгийн Заамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт тус аймгийн Заамар сумын 4 дүгээр баг 3-р гудамжны 13 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Л овогт Б-н С  /.............. регистрийн дугаартай/ гэв.

 

2.Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Тев аймгийн Заамар суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, "Заамар хаан", "АШБ" ХХК-ний захирал, Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүн ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапит хотхон 24-237 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 543 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Төв аймаг дахь сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх М овогт Б М , /регистрийн дугаар:..................../ гэв,

 

3.Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Тев аймгийн Заамар сумын 4 дүгээр баг 4-р гудамжны 16 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй гэх Е овогт Р-н Ж  /........................... регистрийн дугаартай/ гэв.

 

4.Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр баг 2-р гудамжны 02 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан авъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй гэх Б овогт С-н А , /............ регистрийн дугаартай/ гэв.

 

5.Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр баг оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй гэх Т овогт Л-н  А , /................. регистрийн дугаартай/ гэв.

 

6.Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр баг Төвийн 1-р гудамж 16 байрны 02 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 7 хоногийн хорих ялаар шийтгэснийг мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэгдэж байсан гэх Б овогт Л-н А /........... регистрийн дугаартай/ гэв.

 

7.Монгол Улсын иргэн, 1965 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт тус аймгийн Заамар сумын 4 дүгээр баг 1-р гудамжны 07 тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй. О овогт Д-н Ц , /....................... регистрийн дугаартай/ гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

         - шүүгдэгч Б.С  нь Төв аймгийн Заамар сумын Засаг дарга буюу Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа: үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хайлаастын ам” гэх орон нутгийн тусгай хэрэгцээний 4.3 га талбайд хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулах зорилгоор “Хайлаастынхан” гэх нөхөрлөлтэй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” гэрээг хууль бусаар байгуулж, Б.М , Р.Ж , Л.А , Л.А , С.А  нарт давуу байдал бий болгосны улмаас тухайн газарт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 107,155,965 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,      гэмт хэрэгт,

      -Шүүгдэгч Л.А , Р.Ж , Б.М , Л.А , С.А  нар нь бүлэглэн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулан 2017 оны 06 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Хайлаастын ах” гэх газар Заамар сумын Засаг дарга болон “Хайлаастынхан” нөхөрлөлийн хууль бусаар байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”-ээр халхавчлан орон нутгийн тусгай хэрэгцээний 4.3 га талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд нийт 107,155,965 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

-шүүгдэгч Д.Ц  нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг “Өвөр дөтлүүр” гэх сумын Засаг дарга Б.С гийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийх тухай” хууль бус гэрээгээр халхавчлан орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 0.35 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, экологи эдийн засагт 19.422.286 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт:

  Шүүгдэгч Б.С  мэдүүлэхдээ: “Өгөөж баян” Нөхөрлөлийн асуудал шүүхийн шийдвэр гараад дууссан. Хоёрдугаарт Ц тэй байгуулсан гэрээ нөхөн сэргээлт хийх тухай гэрээ байсан. Ухсан зүйл байхгүй. Өгөөж баян үргэлжилсэн үйлдэл байхгүй. Хохирол нь төлөгдөж дууссан асуудал. Хохирол төлсөн баримтыг өмгөөлөгчөөр дамжуулж гаргаж өгсөн. Д.Ц тэй очиж ухсан асуудалгүй. Нөхөн сэргээлтийн гэрээний үүргээ биелүүлж нөхөн сэргээлт хийгээгүй байх нь тухайн нөхөрлөлийн асуудал. Хохирол тооцсон асуудал үнэлгээ гаргасан компани нь алдаа гаргасан. Хайлаастын нөхөрлөлийн тухайд ашигт малтмалын газраас гаргасан дүгнэлттэй. Би тэрийг дүгнэлт гэж үзэж байна. Өнөөдрийн гарч байгаа дүгнэлтүүд тэгж гарч байгаа. Тэрийг тухайн үед албан тоот гэж үзэхгүй. Ашигт малтмалын газраас М  гэх хүний гарын үсэгтэй дүгнэлт гарсан. Тэр дүгнэлтийг үндэслэж миний хувьд Хайлаастынхантай гэрээ байгуулсан. Тийм учраас ямар нэгэн байдлаар давуу байдал олгосон зүйл байхгүй. Нөхөн сэргээлт ухагдаж орхисон байсан эзэнгүй газар дээр тухайн орчин тойронд байсан айл өрхөөс хүсэлт ирсэн. Тэр хүрээнд мал хүн амьтан шөнө харанхуйгаар явж байгаад үүсгэсэн жалганд мал унаж үхээд байна гэсэн учраас нөхөн сэргээх зориулалттай гэрээ болсон.” гэв.

 

Шүүгдэгч Б.М  мэдүүлэхдээ: “Би энэ яллах дүгнэлт холбогдож байгаа хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ хэргийг хэрэг гэж үзэж байгаа бол гарын үсэг зурсан 2 хүн нь байна.  Удирдсан данс гүйлгээг нь хийсэн хүмүүс нь байна. Энэ хэрэгт миний оролцоо болон гарын үсэг миний нэр дурдсан асуудал байхгүй. Гэрчийн мэдүүлгээр намайг холбож байгаа боловч гэрчийн мэдүүлэг авсан Авир нь тухайн 2017 оны 10,11 сард тухайн малчдыг Э , Чагнаадорж, Д , Ц.А  гэх гэрчүүдийн бүгдийг нь зодож, занчиж шөнийн 12 цагт хэлтэс дээр аваачиж зодож байгаад мэдүүлэг авсан нь нотлогдсон. Түүний дагуу Авир, Билгүүн нар нь арга хэмжээ авагдсан байгаа. Энэ нь нотлох баримтаар нотлогдож цагдаагийн архиваас өмнөх хурал дээр нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ хэрэг нь анхнаасаа тухайн нэг хүн рүү чиглэсэн зохион байгуулалттай. Тэд нар А4 дээр хэвлэсэн миний зургийг үзүүлсэн байгаа. Энэ хүнийг таних уу? Энэний эсрэг мэдүүлэг өг гэж зодсон. Энийг нь цагдаагийнхан хүлээн зөвшөөрч арга хэмжээ авагдсан байгаа. Энэ хэрэг нь зохион байгуулалттай бүлэглэсэн гэх хэрэг яваад байгаа. Сая С гийн мэдүүлэгт дурдагдаж байна. Ашигт малтмалаас гарсан тухайн дүгнэлт нь 2017 оны 05 сарын 29-ны дүгнэлт нь төрөөс чиглэсэн мэргэжлийн байгууллагын албан бичиг нь аливаа юм нь тодорхой хоёрдмол утга санаагүй байна гэж заасан байгаа. Гэтэл тэр дүгнэлт нь тухайн газар нутаг нь аливаа нэгэн давхцалгүй, тухайн газартаа 151 тогтоолыг барьж ажиллана уу дүгнэлт гэх хангалттай албан бичиг. Үүнийг үндэслэж гэрээ хийсэн. Засаг дарга нь хууль ёсны гэрээ гэж үзэж байгаа учраас энэ хэрэг  нь бүхэлдээ үндэслэлгүй хэрэгсэхгүй болгох хэрэг гэж би харж байна. Авир, Билгүүн нарын арга хэмжээ авагдсан нь хавтаст хэрэгт архиваас авч өгсөн. Авлигатай тэнцэх газар очсон хэр нь энэ хэргийг дахин мөрдөн байцаах ажил явуулж байгаа нь хууль зөрчсөн асуудал гэж хэлмээр байна.” гэв.

 

Шүүгдэгч Р.Ж  мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Дахин ярих зүйлгүй.” гэв.

 

Шүүгдэгч С.А  мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Энэ хэрэгт холбогдогчоор шалгагдаж 2020 оны 6 сарын 30-нд хяналтын прокурор Төмөртулгын шийдвэрээр хэрэгсэхгүй болсон. 2021 оны 10 сарын 25-ны өдөр анхан шатна хуралд гэрчээр оролцсон. Мөн 2021 оны 12 сарын 17-ны өдөр болсон Давж заалдах шатны хуралд гэрчээр байсан. Гэрчээр оролцож байсан бол 2022 оны 04 сарын 15-ны өдөр ямар ч мэдүүлэг авалгүйгээр 2020 оны хэрэгсэхгүй болсон хүчингүй болсон тогтоолыг 2022 оны 04 сарын 15-ны өдөр гарсныг 7 сард Авлигатай тэнцэх газар очиж танилцсан байгаа. Тийм учраас цагаатгаж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Л.А  мэдүүлэхдээ: “Өмнө нь шүүх хуралд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.

 

Шүүгдэгч Л.А  мэдүүлэхдээ: “Өмнө нь шүүх хуралд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.

 

Шүүгдэгч Д.Ц  мэдүүлэхдээ: “С гаас бусад 6 хүн бүлэг гэж орж ирсэн. Бүлэг биш. Би энэ хүмүүстэй хамааралгүй. Манай нөхөрлөл 10 хүнтэй. 19,422,286 төгрөгийн хохирол гарсан байгаа. Би тийм олон газар сэндийчсэн зүйл байхгүй. Газар хөндсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д  мэдүүлэхдээ: “...107 саяыг 3 дахин нэмэгдүүлж төлүүлж авна гэв. Гэрээнд зааснаар хүлээж аваагүй учраас нөхөн сэргээлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Баян нутаг нөхөрлөлөөс нийтдээ 19,422,286 төгрөг байгаа үүнийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу хохирлыг 3 дахин нэмэгдүүлж нөхөн төлүүлэх. Нийт хөрс, ургамал, газрын хэвлийд учирсан хохирлыг 209,372,861 төгрөг нэхэмжилж байна. Бүх шүүгдэгчээс гэм буруутай этгээдээс гаргуулна.” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г  мэдүүлэхдээ: “Хохирол төлөгдөөгүй. Хайлаастын учруулсан хохирол  төлөгдөөгүй. Өгөөж хайрхан нөхөрлөл дээр 2016 оны дүгнэлтэд гэрээ хийгдсэн байсан. 2019 оны 07 сард шалгалтаар явж байгаад талбайгаас гарсан гэх шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж 800 хэдэн мянгын хохирол төлөгдөж дууссан. Хайлаастынхан 2017 оны 5 сарын 31-ний 07/5132 гэх Ашигт малтмалын дүгнэлтээр гэрээ хийгдэж ажилласан байдаг. Тухайн үед нөхөн сэргээлт хийж хүлээлгэж өгөөгүй явж байгаад сая хүсэлт өгөөд Сумын Засаг даргаас захирамж гараад хүлээж авсан. Баян нутаг нөхөрлөл дээр нөхөн сэргээлтийн гэрээ хийсэн боловч нөхөн сэргээлт хийгдээгүй хохирол төлөгдөөгүй  гэв. Баян нутаг нөхөрлөлийн Д.Ц ээс 19,422,286 төгрөгийг нэхэмжилж байна.  Хайлаастынхан шүүх тогтоох учраас гэрээний дагуу хууль ёсны гэрээ байвал Сумын Тамгын газар хүлээж аваад ажилласан талбайд нөхөн сэргээлт хийгдсэн гэж үзвэл хохирол төлбөр нэхэмжлэхгүй. Өгөөж хайрхан нөхөрлөл гэрээнд заасан талбайн нөхөн сэргээлт хийгдсэн.” гэв.

           

  Хоёр. Яллах болон цагаатгах талуудаас Эрүүгийн 1934002850138 дугаартай 12 хавтаст хэргээс:

  Иргэний нэхэмжлэгч Ж.Д ийн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 112-113 дугаар хуудас/, гэрч С.Эрдэнэцогтын мэдүүлэг /7 дугаар хх-ийн 53-54 дүгээр хуудас/ гэрч Д.М ын мэдүүлэг /7 дугаар хх-ийн 56-57 дугаар хуудас/, гэрч Н.Х ийн мэдүүлэг /8 дугаар хх-ийн 116-117 дугаар хуудас/, гэрч Г.Г ын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 155 дугаар хуудас/, гэрч Ц.А ын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 123-124 дүгээр хуудас/, гэрч А.Г ы мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 125-126, болон 157 дугаар хуудас/, гэрч Д.Д гийн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 127-128 дугаар хуудас/, гэрч Д.Э ын мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 129-130 дугаар хуудас/, гэрч Д.Чагнаадоржийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 131-132 дугаар хуудас/, гэрч Д.Энхтуяагийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 159 дүгээр хуудас/, гэрч Ү.Амартүвшингийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 225 дугаар хуудас/, гэрч Н.Урнаагийн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 226 дугаар хуудас/, гэрч А.Ганцэцэгийн мэдүүлэг /1 хх-ийн 228-229 болон 3 хх-ийн 80-81 дүгээр хуудас/, гэрч С.Цэнд-Аюушийн мэдүүлэг /1 хх-ийн 144-146 болон 152-р хуудас/, гэрч Д Баянмөнхийн мэдүүлэг /1 хх-ийн 148-149 дүгээр хуудас/, гэрч Ж.Батжаргалын мэдүүлэг /7 хх-ийн 59-60 хуудас/, гэрч Л.А ын мэдүүлэг /1 хх-ийн 176-177 дугаар хуудас/, гэрч М.Мөнх-Очирын мэдүүлэг /1 хх-ийн 195-196-р хуудас/, гэрч Ж.Эрдэний мэдүүлэг /1 хх-ийн 187-188 дугаар хуудас/, гэрч Ц.Солонгийн мэдүүлэг/1 хх-ийн 189-190 дүгээр хуудас/, гэрч Д.Мөнхтуяагийн гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 192-193 дугаар хуудас/, гэрч Ц.Очирбатын мэдүүлэг /1 хх-ийн 201-202 дугаар хуудас/, гэрч 3. Мөнхгэрэлийн мэдүүлэг/1 хх-ийн 213-214 дүгээр хуудас/

  Шүүгдэгч Б.С гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 169-172 дугаар хуудас/ хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон тухайн ажиллагааны үед мөрдөгчөөс үйлдсэн схем зураглал /1 хх-ийн 30-32 дугаар хуудас/ хэрэг учрал болсон газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 36-41 дүгээр хуудас/ Төв аймаг дахь цагдаагийн газрын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 51/02-3985 дугаартай албан бичиг, Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 07/851 дугаартай Орон нутгийн тусгай хэрэгцээ, хамгаалалттай газарт хамрагдаж байна..." гэсэн албан бичиг /1 хх-ийн 33-35 дугаар хуудас/ Төв аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 51/2-4199 дугаартай албан бичиг. Төв аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 07/904 дугаартай 4,3 га талбай нь орон нутгийн тусгай хамгаалалттай..." гэсэн албан бичиг /1 дүгээр хх-ийн 42-44 дүгээр хуудас/, Төв аймгийн цагдаагийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 51/02-4606 дугаартай албан бичиг. Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 7/9064 дугаартай Заамар хаан ХХК-ын эзэмшилд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүртгэлгүй байна..." гэсэн албан бичиг /1 хх-ийн 55-56 дугаар хуудас/ "Их зост" ХХК-ний гаргасан 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 233-250, 2-р хх-ийн 1-43 дугаар хуудас/ "Их зост" байгаль орчны нөлөөллийн нарийлчилсан үнэлгээний компаний шинжээчийн нэмэлтээр гаргасан 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №18/02 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хх-ийн 47-51 дүгээр хуудас/ Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Д.С гийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1/322 дугаартай доорх солбилцол бүхий талбайг тус сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг "Хайлаастын ам" гэж нэрлэдэг болно" гэх албан бичиг /2 дугаар хх-ийн 207 дугаар хуудас/, Ашигт малтмал газрын тосны газрын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 9/4064 дугаартай, Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Д.С гийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/1732 дугаартай албан бичгээр ирүүлсэн бичгийн нотлох баримтууд /2 дугаар хх-ийн 79-80 дугаар хуудас /Бямбаагийн М ын 5029715024 дугаартай Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх-ийн 236-238, 241-250, 3-р хав 1-15-р хуудас/ Гэрч У.Ариунболдын мэдүүлэг /6 хх-ийн 16-18 дугаар хуудас/, Гэрч Б.Нямдоржийн мэдүүлэг /6 хх-ийн 22-23 дугаар хуудас/, Гэрч Б.Бурмаагийн мэдүүлэг /8 хх-ийн 114-115 дугаар хуудас/ Гэрч Г.Г ын мэдүүлэг /6 хх-ийн 25-26 дугаар хуудас/, Гэрч С.Цэнд-Аюушийн мэдүүлэг /6 хх-ийн 27-28 дугаар хуудас/, Гэрч Л.Жалгүндуламын мэдүүлэг /6 хх-ийн 30-31 дүгээр хуудас/, Гэрч Д.Уранчимэгийн мэдүүлэг /6 хх-ийн 32 дугаар хуудас/, Гэрч Н.Х ийн мэдүүлэг /6 хх-ийн 33-34 дүгээр хуудас/, Төв аймгийн Заамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай тогтоол, тогтоолын хавсралтууд, хурлын тэмдэглэл /6 хх-ийн 41-50 дугаар хуудас/, Ашигт малтмалын газрын 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5-5177 дугаартай албан бичиг, Төв аймгийн засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1/213 дугаартай албан бичиг /6 хх-ийн 122-123 дугаар хуудас/, Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03 дугаартай тавдугаар хуралдааны тогтоол, хавсралтууд /6 хх-ийн 136-237 дугаар хуудас/

Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11/6-4132 дугаартай албан бичгийн хавсралтанд дурьдагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 7/6312 дугаартай албан бичиг, гэрч Б.С , У.Ариунболд нарын мэдүүлэг, 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай Б.С , У.Ариунболд нарын бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1902006050224 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн №19/05 дугаартай Байгаль орчинд учруулсан хохирлыг шинжилгээ хийж тогтоосон шинжээчийн дүгнэлт /6 хх-ийн 5-14 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч Г.Г ын мэдүүлэг /11 хx-ийн 160-161 дүгээр хуудас/, Гэрч Д.Отгонбаярын мэдүүлэг /11 хx-ийн 12-13 дугаар хуудас/, Гэрч Б.Ендонжамцын мэдүүлэг /11 хх-ийн 14 дүгээр хуудас/, Гэрч Т.Мөнхжаргалын мэдүүлэг /11 хx-ийн 15 дугаар хуудас/, Гэрч С.Цэнд-Аюушийн мэдүүлэг /11 хх-ийн 142 дугаар хуудас/, Гэрч Б.С гийн мэдүүлэг /11 хх-ийн 138 дугаар хуудас/,  Гэрч Э.Цэвэлмаагийн мэдүүлэг /11 хх-ийн 127 дугаар хуудас/, Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /11 хx-ийн 02-08 дугаар хуудас/ "Нуман-Алтай" ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн 1/57 дугаартай дүгнэлт /11 хх-ийн 52-77 дугаар хуудас/ Төв аймгийн Заамар сумын байгаль хамгаалагч С.Цэнд-Аюуш нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр "Баян нутаг" нэртэй нөхөрлөлийн ахлагч Д.Ц тэй байгуулсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийх тухай" гэрээний хуулбар /11 хх-ийн 16-17 дугаар хуудас/

Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 07/96 дугаартай албан бичиг /11 хх-ийн 124 дүгээр хуудас/ Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 8/748 дугаартай албан бичиг /11 хх-ийн 127 дугаар хуудас/

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 068/2309 дугаартай албан бичиг /11хх-ийн 129 дүгээр хуудас/

Төв аймгийн Заамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай тогтоолын хуулбар /11 хх-ийн 186-195 дугаар хуудас/ Яллагдагч Б.С гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 169-172 дугаар хуудас/ Яллагдагч Л.А ын мэдүүлэг /5 хх-ийн 238-239 дүгээр хуудас/,  Яллагдагч С.А ын мэдүүлэг /5 хх-ийн 185-187 дугаар хуудас/, Яллагдагч Л.А ийн мэдүүлэг /5 хх-ийн 212-213 дугаар хуудас/, Яллагдагч Д.Ц ийн мэдүүлэг /12 хх-ийн 113 дугаар хуудас/, /6-р хх-н 35-37 хуудас гэрч Б.С гийн өгсөн мэдүүлэг, 6р хх-н 245-246 хуудас яллагдагчаар Б.С гийн өгсөн мэдүүлэг,  8-р хх-н 100-104 тал, 3-р хх-н 178-179, мэдүүлэг, 12-р хх-н 186-187 тал Авлигатай тэнцэх газрын мөрдөгч Баатархүүд яллагдагчаар Б.С гийн өгсөн мэдүүлэг, 7-р хх-н 58-60 тал гэрчийн мэдүүлэг эдгээрийг хасуулах саналтай байна. Шинжлэн судлуулах баримт нь  1-р хх-н 58-р тал Ашигт малтмал газрын тосны газрын албан тоот, 1-р хх-н 110 тал Заамар сумын Иргэдийн хурлын тогтоол, 8-р хх-н 27-р тал шүүгдэгч Б.С гийн ял шийтгэлтэй эсэх баримт эдгээрийг шинжлэн судлуулна. 8-р хх-н 207 дугаар талд байгаа зарим яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол, 13-р хх-н 80 тал ял шийтгэлтэй эсэх баримт,

Шүүгдэгч Б.М ын өмгөөлөгч н.Нарантуяа: 1-р хх-н 60, 93х, хх-н 233-250, 1-ийн 58, 1-р хх-н 129-132, хх-н 151-152, 2-р хх-н 47-51, хх-н 43-44, хх-н 226-250 тал, мөн Билгүүн, Авир нарт авсан арга хэмжээний талаар хурлын тэмдэглэл, хууль зөрчиж авсан мэдүүлгүүд, Авир мөрдөн байцаагчийн хийсэн ажиллагаа байгаа энэ ажиллагааг,                                                              

Шүүгдэгч Р.Ж  түүний өмгөөлөгч Ц.Батзаяа “Хэрэгт авагдсан н.Ж ийн хувийн байдалтай холбоотой баримт болон яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон, 1-р хх-н 59-106, 93-95, 96-99, 2-р хх-н 53-р хуудсыг,

  Шүүгдэгч н.А , Л.А ийн өмгөөлөгч С.Соронзонболд: 1-р хх-н 176 хуудас, хх-н 195, хх-н 187, хх-н 189, хх-н 201, хх-н 44, 2-р хх-н 54-55, 233, 5-р хх-н 238 тал, 211 тал, 184 тал, 1-р хх-н 216 хуудсыг шинжлэн судлуулна гэв.

  Д.Ц ийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан: 12-р хх-н 107, хх-н 141, 11-р хх-н 1, зураг 5, 6,16, хх-н 49, хх-н 77, хх-н 183 дугаар хуудас зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл,

 

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос:

Шүүгдэгч Б.С г Төв аймгийн Заамар сумын Засаг дарга буюу Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

            “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1.2-т “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, Нийслэлийн Засаг даргад уламжлах”, мөн журмын 12 дугаар зүйлийн 12.1-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтэд нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага хяналт тавина” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хайлаастын ам” гэх орон нутгийн тусгай хэрэгцээний 4.3 га талбайд хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулах зорилгоор “Хайлаастынхан” гэх нөхөрлөлтэй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” гэрээг хууль бусаар байгуулж, Б.М , Р.Ж , Л.А , Л.А , С.А  нарт давуу байдал бий болгосны улмаас тухайн газарт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 107,155,965 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

          Шүүгдэгч Б.М , С.А , Л.А , Р.Ж , Б.М , Л.А  нар нь бүлэглэн зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулан 2017 оны 06 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Хайлаастын ах” гэх газар Заамар сумын Засаг дарга болон “Хайлаастынхан” нөхөрлөлийн хууль бусаар байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”-ээр халхавчлан орон нутгийн тусгай хэрэгцээний 4.3 га талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд нийт 107,155,965 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн тус тус яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн үндэслэлгүй байна.

         

          Улсын яллагчаас: “Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх би, Прокурорын байгууллагын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий шүүгдэгч Б.С , Б.М , Р.Ж , С.А , Л.А , Л.А , Д.Ц  нарт холбогдох эрүүгийн 1934002850138 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлтээ гаргаж байна. Шүүгдэгч Б.С  нь Төв аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/97 дугаартай захирамжаар тус аймгийн Заамар сумын засаг даргаар томилогдсон байна. Сумын Засаг  дарга нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт зааснаар хуулийн үйлчлэлд хамаарч, нийтийн албан тушаалтан болох нь тогтоогдсон. Төрийн эрх бүхий албан тушаалтнаас томилогдсон нийтийн албан тушаалтан буюу сумын Засаг даргын хувьд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх” гэж, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”,  7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж тус тус заасныг зөрчиж, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолыг зөрчиж 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд Төв аймгийн Заамар сумын засаг даргаар ажиллаж байх хугацаандаа, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр тус аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хайлаастын ам” гэх орон нутгийн тусгай хэрэгцээний 4.3 га талбайд, “Хайлаастынхан” нөхөрлөлтэй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” гэрээг хууль бусаар байгуулж, ашигт малтмал олборлож, байгаль орчинд 107,155,965 төгрөгийн хохирол учруулсан. 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тус аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Нарангийн ар” гэх газарт “Өгөөж хайрхан” нөхөрлөлтэй 02 дугаартай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг хууль бусаар байгуулж, байгаль орчинд 8,292,690 төгрөгийн, 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өвөр дөтлүүр” гэх газарт “Баян нутаг” нөхөрлөлийн ахлагч Д.Ц тэй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийх тухай” хууль бус гэрээгээр халхавчлан орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан эрүүл газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж, байгаль орчинд 19,422,286 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь тогтоогдсон байна. Түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг хангасан ба үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй. Уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй боловч зарим тохиолдолд хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж материаллаг хохирол учруулдаг шинжээр хүндрүүлж зүйлчлэх үндэслэл тогтоогджээ.

            Тодруулбал, Б.С гийн нэр бүхий нөхөрлөлийн ахлагч нарт давуу байдал бий болгосны улмаас тэд хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна. Мөн шүүгдэгч Л.А  нь Р.Ж , Б.М , Л.А , С.А , Д.Ц  нар нь журам зөрчиж байгуулсан хууль бус гэрээгээр халхавчлан орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль орчинд хохирол учруулсан байна. Тодруулбал: “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг гэдэг нь Байгаль орчин, байгаль хамгаалах болон ашигт малтмал хайх, ашиглах, олборлох журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл юм.

Уг гэмт хэрэг нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн үндсэн шинж нь байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Энэ гэмт хэрэг нь гэмт буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байна. Иймд шүүгдэгч Б.С гийн эрх мэдэл, албан тушаалын байлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Б.М , Л.А , Р.Ж , Л.А , С.А  нар нь 2017 оны 06 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Хайлаастын ах” гэх газар Заамар сумын Засаг дарга болон “Хайлаастынхан” нөхөрлөлийн хууль бусаар байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”-ээр халхавчлан орон нутгийн тусгай хэрэгцээний 4.3 га талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд нийт 107,155,965 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 3.3 дугаар зүйлийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.Ц  нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг “Өвөр дөтлүүр” гэх газарт  сумын Засаг дарга Б.С гийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийх тухай” хууль бус гэрээгээр халхавчлан орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 0.35 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, экологи эдийн засагт 19.422.286 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналыг гаргаж байна.  Өмнөх шүүх хуралдаан дээр иргэний нэхэмжлэгч нараас мэдүүлэг авсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд ч мөн дэлгэрэнгүй асууж, тодрууллаа. Монгол Улсын Үндсэн хуульд газар, газрын хэвлийг түүний өмч гэж хуульчилсан. Ашигт малтмалын олборлолт, эрэл хайгуул явуулбал заавал эрх бүхий байгууллагаас тусгай зөвшөөрлийг авсан байхыг шаарддаг. Хавтаст хэрэгт зөвшөөрөл авсан талаарх баримт авагдаагүй. Байгаль орчинд учирсан хохирлын дүн тусгай мэдлэг, мэргэшил бүхий шинжилгээний байгууллагаар тогтоосон, байгаль орчинд учирсан хохирлын дүгнэлтийг “Их золт” компани шинжээчийн дүгнэлт гаргасан байдаг. Шинжээчийн эхний дүгнэлтэд нийт 3 компанийн дүгнэлттэй хамт гарсан учир мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт шинжилгээ томилох тогтоол үйлдэж, тогтоолын дагуу дахин дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтээрээ 1.4 га-г хасаж, Хайлаастынхан 4.3 га-д учирсан байгаль, экологи эдийн засгийн хохирлын үнэлгээг нарийвчлан гаргаж, тогтоосон. Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа байгаль хамгаалах тухай хууль бий. Тус хуульд байгаль орчинд учирсан хохирлыг хэрхэн тооцох талаар дэлгэрэнгүй хуульчилсан. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тийм учраас хөрсөнд учирсан хохирол 51.023.000 төгрөгийг 3 дахин үржүүлж, ургамалд учирсан хохирлыг 5 дахин үржүүлж тооцох, усны экологи эдийн засагт учирсан хохирлыг тогтоох боломжгүй байна гэж шинжээч нар дүгнэлтдээ дурдсан байдаг. Байгаль орчинд учирсан нөхөн төлүүлэх мөнгөн дүн 209,372,861 төгрөгөөр тооцож гаргасан. Байгаль орчны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргуулах эрх нь шүүхэд бий. Улсын яллагчийн зүгээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд заасан саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Иргэний  нэхэмжлэгч Г  нөхөн сэргээлтийн зардлын талаар ярьж байна. Өөрөөр хэлбэл, Хайлаастынхан нөхөрлөл, Өгөөж хайрхны нөхөрлөлд нөхөн сэргээлт хийгдсэн гэж ярьж байна. Гэсэн хэдий ч нөхөн сэргээлт хэрхэн хийх талаар дэлгэрэнгүй мэдүүлгийг Даш-Яайчил өгсөн. Төв аймгийн Заамар сумын Засаг даргын саналаар шийдсэн асуудлыг үндэслэж шүүх шийдэхгүй. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг төрийн хэмжээнд авч үзэх хэрэгтэй. Учир нь эх болсон газар нутаг. Монгол хэлний үгийн санд эх гэдэг 2 үг бол эх дэлхий, эх хүн гэх үгтэй холбогддог. Тийм учраас улсын яллагчийн зүгээс байгаль орчинд учирсан хохирлыг байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар тооцох саналыг гаргаж байна. Нөхөн сэргээлтийн зардлуудыг төлөөгүй учраас шинжээчийн дүгнэлтэд тусгасан зардлыг төлүүлэх саналыг гаргаж байна. Нийт 209.372.861  төгрөгийг 6  хүнд хувааж тооцож, 1 хүнээс 34.895.476 төгрөгийг шүүгдэгч нараас тус тус гаргуулж, Төв аймгийн Заамар сумын байгаль орчин хамгаалах газрын дансанд шилжүүлэх саналыг гаргаж байна. “Өгөөж-Хайрхан” компани 8.292.660 төгрөг бүрэн төлсөн учир “Өгөөж-Хайрхан” компаниас гаргуулах зардалгүй. “Баян нутаг” гэх нөхөрлөл хууль бус гэрээ байгуулж, байгаль орчинд 9.711.140 төгрөгийн хохирол учруулсан тул учруулсан хохирлыг гаргуулж, гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч С.А , Б.С  нарын өмгөөлөгч Б.Бат-Отгон: “Шүүх хуралдааны явцад гаргасан хэргээс нотлох баримт тодруулах хүсэлтээ дэмжиж байгаа. Үүний хууль зүйн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дах заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчил гарсан. Тус зөрчил нь 6 дугаар хавтаст хэргийн 35-37 хуудсанд Ж.С гаас авсан мэдүүлэг, мөн 6 дугаар хавтаст хэргийн 245-247 хуудсанд авсан мэдүүлэг, 8 дугаар хавтаст хэргийн 104 хуудсанд яллагдагч Ж.С гаас авсан мэдүүлэг, 13 дугаар хавтаст хэргийн 178-179 хуудсанд мөн яллагдагч Ж.С гаас авсан мэдүүлэг, 12 дугаар хавтаст хэргийн 185-189 хуудсанд Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Н.Баатархүүгийн Ж.С гаас 2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр авсан мэдүүлгүүд байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан мөн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж мэдүүлэг авсан. Миний үйлчлүүлэгч Ж.С г өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 1-т зааснаар яллагдагчаар татсан байдаг. Мөн 7 дугаар хавтаст хэргийн 58-60 дугаар хуудсанд гэрч н.Мөнхтамираас мэдүүлэг авсан байгаа. Миний хувьд Ж.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан албан тушаалын байдлаа урвуулан, давуу байдал олгосон гэж яллагдагчаар татсан гэж ойлгосон. Ашиг малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт албан бичиг ирсэн байдаг. Энэ албан бичгийг дүгнэлт мөн, биш эсэх тал дээр эрх бүхий байгууллагаас тусгайлан тодруулсан зүйл байхгүй. Мөн энэ байгуулсан гэрээ нь хууль ёсны дагуу гэрээ юу, хууль бус гэрээ юу гэдгийг нь батлах зүйл байхгүй. Хууль бус гэрээгээр далдалсан байна гэж үзэж яллагдагчаар татсан байдаг. Ж.С гийн хувьд энэ дүгнэлтийг хууль ёсны дүгнэлт байна гэж үзсэн, яагаад гэхээр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас шууд тухайн Сумын Засаг даргад хандаж байж үйл ажиллагаагаа явуулдаг, хэрвээ явуулахгүй эрхгүй байсан бол зогсоох гэсэн зүйл гарч ирэх тул хууль ёсны гэж үзсэн байдаг.  Н.Ариунболд гэдэг хүнтэй гэрээ хийсэн байдаг, гэхдээ хайгуулын багийн ахлагч болох н.А  гэдэг хүнийг яллагдагчаар татаад оруулж ирсэн байхад яагаад н.Ариунболд гэдэг хүнийг яагаад яллагдагчаар татаж оруулж ирэхгүй процессын алдаатай, хууль зөрчиж хуулийг хэрэглээд байгааг ойлгохгүй байна. “Өгөөж Хайрхан” ХХК-тай байгуулсан гэрээг Нийслэлийн прокурорын газраас тогтоол гаргаад эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг.  Энэ хэрэг анх Н.Бурмаа, Н.Ариунболд нар холбогдох хэрэг байсан. “Өгөөж Хайрхан” ХХК болон С  нарын хийсэн гэрээг хууль ёсны гэрээ гэж үзсэн болохоор Нийслэлийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж ойлгож байгаа. Баян нутаг нөхөрлөлийн хувьд ахлагчтай нь нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл ашигт малтмал ашиглах тухай биш, нөхөн сэргээлтийн тухай гэрээ байгуулсан байдаг. Хайлааст нөхөрлөл нь газраа нөхөн сэргээсэн актаа гаргаж өгсөн байдаг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Б.С гийн хувьд Засаг захиргааны нэгжийн тухай хуульд зааснаар үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгчид ял халдаасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах гэсэн гэмт хэргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 15 дах хэсгийн 2-т заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ  гэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

            Б.С  нь “Баян нутаг” нөхөрлөлийн ахлагчид давуу байдал олгож 19,422,286 төгрөгийн хохирол учруулсан 9,711,143 гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.С г яллагдагчаар татаж байгаль орчинд хохирол учруулсан хэрэг нь хэрэгсэхгүй болсон учраас хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн миний хувьд шүүгдэгч Н.А ын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар шүүх хуралдаан оролцож байна. Н.А ын хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчаар татсан тогтоолыг прокурор нь хэрэгсэхгүй болгосон байдаг. А ын хувьд ашиг малтмал, уул уурхайн үйл ажиллагаа явуулахад ямар нэгэн зүйл олборлоогүй, ухаагүй, байгаль орчинд хохирол учруулаагүй. Дээр нь нөхөрлөлийн гишүүн биш харин “АШБ” ХХК ажилтны хувиар “Заамар хаан” ХХК, “АШБ” ХХК-ын захирал нартай хамтран ажиллаж байсан. Энэ байдлыг урвуулан ашиглаж яллагдагчаар татагдаж шүүгдэгч болоод явж байгаа хохирогч хүн байгаа. Гэрээний талаар А  мэдээгүй, сүүлд нь ийм гэрээ байгаа гэдгийг нь мэдсэн, энэ гэрээг хууль ёсны гэрээ гэж ойлгож байсан. Бүх шүүдэгч нар энэ гэрээг хууль ёсны гэрээ байна гэж үзэж байсан. Гэтэл ямар зорилгоор энэ бүх хүмүүсийг яллагдагчаар татаж байгаа талаар ойлгохгүй байна, хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Анх “Заамар хаан” ХХК-ийг шалгаж байгаад өнөөдөр яагаад ажилтнуудын татаж байгаа вэ, яагаад хуулийн этгээдийг яллагдагчаар татаад хэргийг шийдвэрлээгүй гэдэгт эргэлзээ төрж байна. Иймд Н.А т холбогдох зүйл заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн байгаа тул, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Б.М  түүний өмгөөлөгч н.Нарантуяа: Миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүдэгчээр татсан байгаа. Журамласан зүйлийн хувьд 3 хуулийг баримтлах шаардлагагүй гэж үзэж байгаа. Өнөөдрийн хувьд хэрэгт цугларсан нотлох баримтаар энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн байдаг. Мөн хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурор яллах болон цагаатгах талын баримтыг адилхан цуглуулах үүрэгтэй. Гэтэл энэ хэргийг баримтыг зөвхөн яллах талын нотлох баримтыг цуглуулсан байгаа нь харагддаг. Хавтаст хэргийн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл гэдэг дээр гүйцэтгэх ажиллагааны журмаар мэдэгдсэн, цаашлаад яллагдагчаар “Заамар хаан” ХХК гэсэн байдаг. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан Мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн болох баримт, мэдээллийн талаар мөрдөгч нууц ажиллагааны магадалгаа үйлдэж, прокуророор баталгаажуулж хавтаст хэрэгт тусгана гэсэн баримт бичиг үйлдсэн зүйл хавтаст хэрэгт байхгүй байдаг. Хэрэгт Хайлааст нөхөрлөлийн гаргасан 2 гэрээ байдаг. Уг 2 гэрээний алийг нь хууль бус гэж үзэж байгаа вэ, Засаг дарга руу Мөнхтамирын гарын үсэгтэй албан тоот явуулдаг. Тус албан тоотыг үндэслэж гэрээ байгуулсан байдаг. Мөн хяналт тавьж ажиллахыг үүрэг болгож, чиглүүлээд өгсөн байдаг. 151 дүгээр тогтоолынхоо дагуу үйл ажиллагаагаа барьж ажиллаарай гэсэн чиглэл өгсөн. Дараагийнх нь хяналт тавиад байгаа албан тушаалтан энэ албан тушаалтан тухайн үед ажиллаж байхдаа зөрчил гараад байгааг мэдсэн бол яагаад таслан зогсоогүй вэ, яагаад үйл ажиллагааг нь зогсоогоод хяналт тавиагүй вэ, яагаад үүнийг гүйцэтгэх ажиллагааны журмаар мэдсэн гээд байгаа вэ, хяналт тавьдаг байгууллага байсан байж уг зөрчлийг хянаж гомдлоо гаргаагүй байж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг ойлгохгүй байна. Уг асуудал нь хэдхэн хонгийн дотор болоогүй, улсын яллагчийн яллах дүгнэлт дээр 6 сараас 9 сарын хооронд явагдсан гэж бичдэг, энэ хүмүүс шалтгаан нөхцөл байдлаас болж хэд хэдэн удаа очсон байдаг гэтэл яагаад энэ талаар дурдаагүй вэ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан учирсан хохирол хор уршгийг заавал тогтоох үүрэгтэй байдаг. Хэрэгт шинжээчийн 2 дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Хохирогч нарын 7 га газрын 140,000,000 төгрөгийн хохирол, нэмэлтээр 1.4 га хасаад, 4 га газраа 107,000,000 төгрөг гэсэн хохирол учирсан гэж гаргасан. 5.7 га газраас 1.4 га газрыг хасахдаа ямар газар зүйн масштаб зургийг ашиглаж гаргасан бэ, одоо шүүгдэгчээр татагдсан байгаа хүмүүсээс хэн нь байсан бэ, ямар албан тушаалтнууд байсан бэ, энэ нь тодорхойгүй. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болсон шүүх хуралдаанд шинжээчээс асуусан миний асуулт байгаа. Тухайн асуултад шинжээч 4 үеийн дүгнэлтийг үндэслэж гаргасан. Шинжээч нарын 2 дүгнэлт 4 үеийн дүгнэлтээр үндэслэж гаргасан гэсэн байдаг. Гэтэл Эрүүгийн хуульд шинжээч тус бүрээр эрх үүргийн тайлбарлаж өгөх ёстой байтал тийм зүйл байхгүй, хариуцлагаа яаж хүлээх вэ, энэ чинь өөрөө хууль бус, хууль сануулаагүй байна. Өнөөдрийн шинжээч нарын дүгнэлтийг хүчинтэй гэж үзэж юм уу, мөн шинжээч нарын дүгнэлтэд “Заамар хаан” ХХК зөвшөөрөлгүй хууль бусаар олборлолт явуулж, байгальд хохирол учруулсан гэсэн байдаг. Тэгвэл энэ яллах дүгнэлтэд Хайлааст нөхөрлөл хохирол учруулсан зүйл яригдаад байна. Цаашлаад яллах дүгнэлтээр иргэн н.М ыг татаад байгааг юу гэж ойлгох вэ, Энэ шинжээчийн дүгнэлтийг үнэлэх эсэхийг анхаарч өгнө үү гэж шүүхээс хүсэх байна. Хайлааст нөхөрлөлийн гэрээ хууль бус уу, хууль ёсны юу гэдэг зүйл яригдаж байна. Мөн шинээр ирсэн баримтаас үзэх юм бол хохирол төлбөр, нөхөн сэргээлтийн асуудал нь энэ гэрээг дүгнэчихсэн байгаа. Энэ гэрээг төрийн байгууллага хууль ёсны гэж өнөөдрийг хүртэл үзсэн байна. Тус газраас ямар хэмжээний ашигт малтмал хэн олборлосон бэ, олсон зүйлийг нь хэн авсан бэ, цаашаа зараад хэн орлогын эх үүсвэрийн авсан гэдгийг нь шалгаагүй. Яллах дүгнэлтэд дурдагдаад байгаа гэрээг хууль ёсны гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иргэний нэхэмжлэгч тухайн газрыг орон нутаг авчихсан байсан гээд байгаа. Үүнийг гэрээ байгуулагч тал өөрөө мэдэх боломжгүй байсан уу, хэн мэдэх ёстой вэ, тус гэрээг хууль бус гэж үзсэн бол яагаад таслан зогсоогүй вэ гэж гайхаж байна. Миний үйлчлүүлэгчид хамааралтай нотлох баримтаар шалгасан боловч эргэлзээ үүсэж, тогтоогдохгүй байгаа тул түүнд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Б.М  түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн: “Миний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр тайлбар гаргана. Яагаад гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан ажиллагаа хийгдсэн юм уу, үгүй юм уу, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн гүйцэт тогтоогдсон уу, үгүй юу, мөн дээрээс нь хохирлын асуудал яригдаж байгаа. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5 дах хэсгийн 5.3-т заасан хохирол, хор уршгийн талаар яллах дүгнэлтэд бичигдсэн байх ёстой. Миний үйлчлэгчийн хувьд “Заамар хаан” ХХК-тай холбогдож орж ирж байгаа. Энэ “Заамар хаан” ХХК нь тус үйл явдал яаж оролцож, хохирол учруулсан бэ гэдэг нь хэддүгээр хавтаст хэргийн ямар хуудсанд, ямар баримтаар тогтоогдож байгаа вэ, үүнийг улсын яллагч тодорхой хэлэх үүрэгтэй мөн иргэний нэхэмжлэгч үндэслэлээ тайлбарлах ёстой. “Заамар хаан” ХХК-аас мөнгө нэхэмжилнэ буруутай байна гэж үзэж байгаа бол үүнийг нотлох, нотлох баримт хавтаст хэрэгт байх ёстой гэсэн ийм шаардлагыг тавьж байгаа. Хоёрдугаарт нь Б.М ыг яллагдагчаар татаж хэрэгт холбогдуулж оруулж ирсэн. Б.М  гэдэг хүний ямар үйлдэл, хэдэн сарын хэдний өдрүүдээр энэ гэмт хэрэгт холбогдох болсон бэ, өөрөөр хэлбэл энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлд Б.М  гэдэг хүн үүсгэсэн юм уу, тус гэмт хэрэг гарсны дараа орсон юм уу, энэ гэмт хэрэг гарахад Б.М ын үүрэг оролцоо байсан бэ, энэ гэмт хэргийн нөхцөл байдал нь Б.М  өөрөө юм уу, биш юм уу гэдэг дээр анхаарлаа хандуулах ёстой гэж үзэж байна. Яагаад гэхээр “Заамар хаан” ХХК-ийн захирал нь Б.М  байдаг гэдгийг нутгийн иргэд нь мэднэ. Гэхдээ “Заамар хаан” ХХК болон “АШБ” ХХК-ийн нэршилтэй эд хөрөнгүүдийг битүүмжилсэн. Энэ эд хөрөнгүүд хаана явж байгаа нь мэдэгдэхгүй. Б.М  дээр бүртгэлтэй эд хөрөнгө байгаа гэдэг нь тогтоогдсон юм уу гэсэн зүйлийг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ярьсан. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Б.М ын нэршилтэй тоног төхөөрөмж байхгүй болсон. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх гэдэг юм уу, хүний үндсэн эрхүүдийг мөрдөн байцаалтын явцад зөрчөөд байна гэсэн зүйл хөндөгдөж байна. Дараагийн асуудал нь нэр бүхий 7 шүүдэгчийг гэм буруутай байна гээд улсын яллагч тооцоод оруулж байгаа бол компани юм уу, нөхөрлөл юм уу тухайн цаг хугацаанд олборлолтын үйл ажиллагаа явуулсан газрын ажилчид, гишүүд бүгд байж байх ёстой. Дараагийн асуудал нь дүгнэлтийн асуудал, тэр гэрээг хууль бус гэрээ гэж хэн нотолсон бэ, дүгнэлт биш албан бичигт тулгуурлаж гэрээ хийсэн гэж үзсэн байгаа гэж Ж.Даш-Яайчил гэдэг хүн хэлээд байгаа. Мэдээлэх үүрэгтэй хүмүүс нь эс үйлдэхүй хийгээд байгаа энэ үйлдлийг яах ёстой вэ, мэдээлэх чиг үүрэгтэй хүмүүс ажлаа хийгээгүй гэдэг дээр гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн үү, үгүй юу гэдэг дээр хууль зүйн дүгнэлт хийсэн байх ёстой. Дараагийн асуудал нь хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох гэсэн зүйл байгаа. Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох, ашиглах эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газраа иргэд алдсан бол гэдэг нь энэ гэмт хэргээр буруудах уу, үгүй юу гэдэг хэдэн үг, өгүүлбэр дээр тулгуурлаж байгаа. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т заасан энэ үндэслэлтэй, энэ гэмт хэргийн аль үйлдлийг нь  хэзээ хийсэн бэ гэдэг нь ямар баримтаар нотлогдож байгаа вэ, “Заамар хаан” ХХК-ийн Б.М  тэнд явж байсан гэсэн гэрч нарын мэдүүлгээр миний үйлчлүүлэгчийг олон жил шалгасан. Одоо гэм буруугийн шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх гэж байна. Энэ гэмт хэрэгт ямар нэгэн байдлаар Б.М ын үйлдэлд байхгүй, нотлох баримт байхгүй, харин хууль бус буюу мөрдөн байцаагч мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль зөрчиж авсан мэдүүлгүүдийг яллах үндэслэл болгох гэж оруулбал н.Нарантуяа өмгөөлөгчийн гаргаж өгсөн Авлигатай тэмцэх газрын албан хаагч Г.Авирын ёс зүйн зөрчил гаргасан, цагдаагийн тухай хууль зөрчсөн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байх явцдаа зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдож байгаа учраас яллах үндэслэл болгоод байгаа гэрчүүдийн мэдүүлэг хууль зөрчсөн баримт гэж үзэж байна. Ийм учраас анхныхаа саналыг дэмжиж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Р.Ж ийн өмгөөлөгч Ц.Батзаяа: “Шүүх хуралдаан, шүүх хэлэлцүүлгийн үе шатанд шинжлэн судалсан нотлох баримт өөрөө шүүхийн шийдвэрийн үндэслэл болно гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.25 дугаар зүйлд улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт танилцуулахдаа дүгнэлтэд шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг ашиглахгүй гэж заасан байдаг. Улсын яллагчийн шинжлэн судлуулсан баримтыг нэг бүрчлэн дүгнэж авсны хувьд саналаа хэлье. Улсын яллагч үйл баримтаа тогтоохдоо миний үйлчлүүлэгч Н.Ж ийг Заамар сумын Засаг дарга Хайлааст нөхөрлөлийн хууль бусаар байгуулсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээгээр халхавчлан гэрээ хийсэн. Шинжлэн судлуулахад 2 гэрээ байна гэж үзэж байгаа, гэхдээ алийг нь гэдэг нь тодорхойгүй байгаа.  Хоёрдугаарт яллах дүгнэлтийн үндэслэл болгож энэ үйл баримт 35 нотлох баримтаар тогтоогдсон гэсэн үндэслэл болгосон. Миний үйлчлүүлэгчийн 359 дугаартай яллах дүгнэлтийг гардаж авсан. 359 дугаартай яллах дүгнэлт дээр гэрээнүүд ч байхгүй, гэрээгээ ч үндэслэлгүй болгоогүй, 1 дүгээр хавтаст хэргийн 93-95 дугаар хуудас, 96-99 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтууд яллах дүгнэлтэд ороогүй гэсэн үг. Шүүхийн хэлэлцүүлэгт үүнийг тодруулаагүй гэсэн асуудал байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ гэж тодорхой заасан байдаг. Хэрвээ бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай баримт бичиг үйлдэх гэж байгаа бол тэр нь тодорхой байж байх ёстой, яллах дүгнэлтийн үндэслэл болох ёстой байсан. Шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд энэ баримт судлагдаагүй, яллах дүгнэлтийн үндэслэл болж судлагдаагүй учраас гэрээгээр халхавчлан гэдэг үйл баримт тогтоогдоогүй гэж бүрэн дүгнэх боломж үүсэж байгаа. Эрүүгийн хэрэг хяна шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дах хэсэгт заасан яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ гэдэг заалт байгаа. Өмнөх шүүхийн хэлэлцүүлгээр хэргийг прокурорт 60 хоногоор буцаасан. Буцаасан захирамж болон хуулийн заалтаараа яллах дүгнэлт гаргуулах ажиллагааг улсын яллагчид даалгасан. Гэтэл энэ ажиллагаа хийгдээгүй одоогийн шүүхийн хэлэлцүүлэгт орж ирж байна. Мөн одоогийн шүүхийн хэлэлцүүлгийн үе шатын төгсгөлд улсын яллагч нэмж судлуулах баримтуудын тухайд яллах дүгнэлтийн үндэслэлд авагдаагүй 35 баримт дээрээ нэмээд хэлээд явчихсан. Шүүхийн захирамжид заасан биелэгдээгүй, яллах дүгнэлтийн үндэслэл болоогүй баримтуудыг үндэслээд гэм буруугийн шийдвэр болохгүй. Хохирлын тухайд шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч нар оролцож байгаа мөн хохирлын тал дээр өөр өөр байр суурь илэрхийлж байгаа. Гэхдээ яллах дүгнэлтэд заасан 107,000,000 төгрөг гэж манай үйлчлүүлэгч яллах дүгнэлтийг гардаж авсан. Энэ хүрээндээ дүгнэлт хийх нь зөв гэж үзэж байна. Хэрэгт өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт шинээр баримт нэмэгдэж ирсэн. Гэрээ зуруулсан акт, хэрэв ямар нэгэн байдлаар хууль бус гэрээг халхавчилсан байвал төрийн байгууллага дахиад уг гэрээг дүгнээд байх шаардлага байхгүй. Төрийн байгууллага хүн нь солигдож байгаа ч цааш нь залруулаад явах шинж чанартай. Цаашлаад хууль ёсны гэрээг дүгнэх ойлголт байхаас нэгэнт хууль бус гэрээг дүгнэнэ гэсэн зүйл байхгүй. Төрийн байгууллага өөрсдөө дотроо хохирсон гэж байгаа боловч хохирлоо тодорхойлж чадахгүй, хууль бус гэрээ юм уу, үгүй юм уу гэдгийг нь ч тогтоож чадахгүй байгаа тохиолдолд гэм буруутай юу, үгүй гэдэг дээр эргэлзээ үүснэ. Н.Ж ийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн зарчмын дагуу эргэлзээ үүсэж байгаа тул өмгөөлөгчийн зүгээс дүгнэлтээ хэлэх гэж байна. Нийслэлийн прокурорын газрын 35 нотлох баримтаар Н.Ж ийн үйлдэл нотлогдож байна уу гэж дүгнэх болчхоод байгаа. Эхний 9 нотлох баримт нь Н.Ж  гээд нэрийн дурдсан байдаг. Тухайлбал н.А , н.Долгорсүрэн, н.Урнаа, н.Ганцацрал, н.Амартүвшин, н.Цэнд-Аюуш, н.Баянмөнх, н.Батжаргал гэдэг хүмүүс мэдүүлэг дээрээ Н.Ж  дээр гарсан асуудлыг хэлдэг. Уурхайг хариуцсан дарга “Заамар хаан” ХХК-тай хамааралтай хүн гэх мэтчилэн мэдүүлгийг өгдөг. Н.Ж  тухайн газар байсан гэдэг дээрээ маргадаггүй, гэхдээ уг газар уурхайн даргын албан тушаал эрхэлж байсан уу, үгүй юу гэдэг нь мэдүүлэгт дурдагдаад байгаа зүйл маань мэдүүлгээс өөр байдлаар тогтоогдохгүй байгаа. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан байдаг. Мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлгийг үнэлэхээр болбол өөр баримтаар нотолж байж үнэлэх эсэх асуудал яригдана. Ийм нэр оруулсан гэсэн нотлох баримт маань гэм буруутай нь тогтоогдоод, нотлоод байгаа баримт биш, өөр баримтаар нотлогдохгүй байна гэсэн зүйл юм. Яллах дүгнэлт үндэслэл болгож байгаа тул дараах байдлыг тогтоох байдлыг шаардлагатай гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Нэгдүгээрт Заамар сумын Засаг дарга болон Хайлааст нөхөрлөлийн байгуулсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нь хууль ёсны юм уу, үгүй юм уу, үүнийг Н.Ж  өөрөө мэдэж байсан юм уу, үгүй юм уу гэдэг нь чухал байгаад байгаа юм. Цаанаа зөвхөн нөхөрлөлийн ахлагч, төрийн эрх бүхий албан тушаалтан байгуулсан гэрээг мэдэж байж бүлэглэсэн юм уу, дотроо зохион байгуулсан юм уу, хамжигч, хатгагч, гүйцэтгэгч гэдэг тодорхойлогдох асуудал байгаа юм. Н.Ж ийн хувьд “Заамар хаан” ХХК-тай хамаарал бүхий хүн гэдэг утгаараа гүйцэтгэгч, зохион байгуулагч гэж дүгнээд байгаа. Түүнээс гэрээг мэдэж байсан юм уу, үгүй юм уу гэдгийг тогтоож байж дүгнэлт өгөх асуудал байгаа. Дараа нь ямар хэмжээний олборлолт, ашиг олсон юм бэ, орлогоо хэрхэн зарцуулсан гэдэг дээр тодорхойгүй эргэлзээтэй асуудал байгаа. Шинжээчийн дүгнэлтээр 107,000,000 төгрөгийн ашиг олсон гэж дүгнэж байгаа. Ашигт малтмал олборлосон бол хэмжээ байна. Зөвхөн байгаль орчинд хохирсон шинжээчийн хохирлоор л дүгнэгдчих зүйл биш. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих асуудал дотор хохирол хор уршиг тогтоогдсон байх ёстой гэсэн зүйлийг хэлэх гэж байгаа юм. Нэр бүхий хүмүүс бүлэглэсэн гэдэг зүйлийг хэлээд байгаа. 2017 оноос хойш 6 сараас 9 сар гээд хугацааг ерөнхийлөөд бичсэн. Энэ хэрэг анх шүүхэд орсноос хойш субъект юу юм бэ гэдэг асуудлыг бид нар байнга ярьдаг байсан. “Заамар хаан” ХХК юм уу, “АШБ” ХХК юм уу, эсвэл нөхөрлөл юм уу, хуульд зааснаар хуулийн этгээд эрүүгийн хэргийн субъект байсан, мөн байдлаар шалгаж байхад иргэд ороод ирсэн, тус байдлыг тогтоож өгөх саналыг хэлж байсан. Н.Ж ийн хувьд “АШБ” ХХК-д ажиллаж байсан асуудал байгаа. Гэхдээ нөхөрлөлийн гишүүн бол биш. Ийм эргэлзээ бүхий зүйл байгаа тул шүүгдэгчид, миний үйлчлүүлэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Р.Ж ийн өмгөөлөгч Б.Отгонжаргал: Шүүх хуралдааны эхэнд гаргасан байр сууриа дэмжиж оролцож байна. Ц.Батзаяа өмгөөлөгчийн дүгнэлт тайлбарыг сонслоо. Дэмжиж оролцож байна. Нэмж хэлэхэд манай үйлчлүүлэгч Р.Ж ийг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн гүйцэтгэсэн, мөн хуулийн 3.3 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийг зохион байгуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байгаа. Тус яллаж байгаа зүйл анги нь манай үйлчлүүлэгч Р.Ж ийн үйлдсэн гэмт хэрэг биш гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэрч нарын мэдүүлэг болон Р.Ж  нь өөрөө тухайн газар байснаа хүлээн зөвшөөрч байгаа. Байсан нь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон гэж үзэх үндэслэлгүй байна. Тухайн газар нь бичил уурхайгаар ашиглах зөвшөөрөлтэй хуулийн дагуу Сумын Засаг даргатай гэрээ хийсэн газар ажиллаж байгаа гэж ойлгосон. Тухайн бичил уурхайн газар уурхайд ямар зөвшөөрлөөр ямар үндэслэлээр гарсан, тэрэндээ гарын үсэг зураад А тай нэгдэн нийлээд зохион байгуулалтай бүлэг болоод тэрийгээ харилцан тохиролцсоныг тогтоосон зүйл байхгүй. Тэнд байсан гэх үндэслэлээр өнөөдөр 6 жил шалгагдаж яваад байна. Р.Ж ийн хувьд олон жил уул уурхайн салбарт ажиллаж байсны хувьд дүү нартаа арга чиглэл өгсөн гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна. Үүнд бүлэглэж зохион байгуулсан үйлдэл байхгүй байна гэж үзэж байна. Үнэхээр зохион байгуулалттай бүлэг гэж Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл байгаа бол энэ гэмт хэрэг холбогдсоноор А аас алт олборлолттой холбоотой орлого, зарлага хийсэн, үүнээс ашиг хонжоо олсон алтыг нь хүлээж авч тушаасан үйлдэл хавтаст хэрэгт байхгүй байгаа. Яагаад энэ хэрэгт оролцсон бэ гэхээр нэр бүхий 9 гэрч тухайн газар Заамар хааны ажилчдад бичил уурхайг ажиллуулж байснаар Заамар хаан гэх компанид бичил уурхайг ажиллуулж байгаа гэж хараад тэрнээс үүдэж Р.Ж  болон Заамар хааны М  гэх хүмүүс энэ нөхцөл байдлаас хууль бусаар алт олборлосон гэж мэдүүлсэн үндсэн дээр яллагдагчаар татагдсан байна. Нэр бүхий 9 гэрчээс өөр Р.Ж ийг бүлэглэж, гүйцэтгэсэн тухайн гэмт хэрийг үйлдсэн гэж нотлох баримт хэрэгт авагдаагүй. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар манай үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Л.А , Л.А ийн өмгөөлөгч С.Соронзонболд: “Шүүх хуралдаан эхлэхэд хэлсэн анхны санал буюу Эрүүгийн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох байр сууриа дэмжиж оролцож байна. Энэ хэрэг нь 2023 оны 02 сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар 60 хоног буцсан. Буцсанаас хойш тухайн шүүгдэгч  нарт авагдсан хууль бус Авиртай холбоотой асуудал дурдагдсан. Миний зүгээс нотлох баримт хуульд заасан үндэслэл журмын дагуу 16.1 дүгээр зүйлийн 7 дэх хэсэгт заасан үндэслэл журмыг зөрчиж авсан нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй гэж хуульчилж өгсөн. Үүнд ямар үйл баримт байна гэхээр Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч Авир, дараа нь Авлигатай тэнцэх газрын мөрдөгч Авир. Нэг хүн яригддаг. Энэ хүн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйлд зааснаар мөрдөгчийн оролцож болохгүй тохиолдол нь энэнд дурдагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан үндэслэл нь мөрдөгч, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцож болохгүй гэх үйлдлийг хуульд зааснаар хориглосон. 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т оролцогчийн хувиар тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, эсхүл оролцохоор бол гэж байна. Энэ хэргийг цагдаа байхдаа шалгаж байсан. Дараа нь Авлигатай тэнцэх газарт очоод дахин ажиллагаа хийж орж ирсэн. Энэ хүний бүрдүүлсэн шалгаж нотолсон, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан бид нарын хэлэлцэж байгаа баримтууд нь нотлох баримтын үндэслэлгүй. Хууль зөрчсөн гэж харагдаж байна. Энэ нөхцөл байдал нь нотлогдож байгаа. Үүнийг юу гэж ойлгох вэ? үүн дээр үндэслэлтэй дүгнэлт хийнэ үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд нотлох баримтаар тооцохгүй байх, мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэдгийг тодруулах. Авиртай холбоотой нотлох баримт мөн, биш гэх эргэлзээтэйгээр шүүх хурал явагдаж байна. Анхнаасаа хууль бусаар бүрдүүлсэн нотлох баримтуудаар шалгагдаж явсныг анхаарна уу. Хоёрдугаарт, Төв аймгийн Заамар сумын 3 дугаар баг Хайлаастын нөхөрлөл хууль бусаар байгуулж бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээгээр халхавчлаад орон нутгийн тусгай хэрэгцээний газрыг Төв аймгийн 3 га газрыг хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд нийт 107,155,965 хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, мөн хуулийн 3.3 дугаар зүйлийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар ашигт малтмал олборлосон гэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй гэж харж байна. Яллагдаж байгаа шүүгдэгч нарыг хамааралтай бүлэглэж орсон гэхэд шүүгдэгч нар нь харилцан эсрэг сонирхолтой бие биеийнхээ мэдүүлгийг үгүйсгэсэн байхад бүлэглэж гэж оруулж байгааг юу гэж ойлгох вэ. Бүлэглэсэн гэх үйлдлийн шинж нь байхгүй байна. Яаж энэ хүмүүсийг бүлэглэж гэж үзэж байна вэ. нэгдсэн санаа зорилгогүй, үүрэг оролцоогоо тодорхойлоогүй байхад бүлэглэсэн гэж зүйлчилж байгааг нь Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь хууль зүйн үндэслэлгүй гэж харж байна. Хэрэгт цаасан гэрээ байгуулсан хүн нь А  байгаад байдаг. Цаад үйл ажиллагаа машин техник, Заамар хааны М  захирлын хэлсэн үүргийн дагуу нутгийн хүмүүсээс иргэний үнэмлэхийг аваад хуулбарлаж баримтыг бүрдүүлээд нөхөрлөл байгуулсан. Байгуулсан үндэслэлээр Заамар хаан компанийн хэлснээр үйл ажиллагаа явуулсан гэж орон нутгийн хүмүүс тодорхой гэрчилж байна. Миний үйлчлүүлэгч А  нь АШБ компанид 2014-2018 онд ажиллаж байсан. Цалин авч амьдарлаа залгуулж байсан НДШ төлсөн баримт нь хэрэгт авагдсан. М  захирлын өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажиллаж байсан. Уурхайн дарга Р.Ж  ажиллаж байсан. Алтыг нь Р.Ж  авч М  захиралд өгч цааш нь зарж борлуулж байсан. А , А  хоёр бид олборлож ашиг олоод тэнд ажиллаж ажил амьдарлаа дээшлүүлсэн зүйл байхгүй. Ар гэр, сэтгэл санааны хувьд маш их дарамттай байна. А , А  нар нь М  захирлын АШБ компанид ажиллаж байсан гэх НДШ төлөгдсөн. А ийн хувьд хөдөлмөрийн чадвар алдалттай. Ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй байсан гэдэг. Энэ хоёр цуг байгаагүй. Ирж очин байж байгаад тэнд байсан гэх гэрч нарын мэдүүлэг харагдаад байна. Хэлсэн мэдүүлгээр тэнд ашигт малтмал олборлож, ашиг олоод хууль бусаар олборлосон үйлдэл миний хоёр үйлчлүүлэгчид хамааралтай баримт нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал эргэлзээтэй, тогтоогдоогүй байна. Гэмт хэрэг хэзээ гарсан цаг хугацаа эргэлзээтэй. Гэмт хэргийг хэн хэн үйлдсэн. Бүлэглэж гэж байгаа хүмүүс нь хоёр талын эсрэг сонирхолтой байна. 2017 оны 06 сард энэ цаг хугацаа 2022 оны Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлчлэл харах ёстой. Үүнд хууль зүйн дүгнэлт хийх ёстой. Яллах дүгнэлт уншсан. 3.7 дугаар зүйлийг журамласан М , Ж , А , А , А  нарын үйлдлийг бүлэглэж оруулж ирсэн. Эсрэг байр суурьтай хүмүүсийг яаж бүлэглэж оруулсан гэдгийг прокурор өөрөө тайлбар хийх байх. Энэ хэргийг хэн удирдаж зохион байгуулсан бэ? хэн хэн ямар оролцоотой оролцсон гэх ямар ч нотлох баримт байхгүй. Тэнд байж байсан, харагдаж байсан хүмүүсийг дурдахад бүгдийг нь бөөндүүлж орж ирээд 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар яллаж оруулж ирсэн. 2023 оны 02 сарын 8-ны шүүх хуралдаанаас хойш ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй байдаг. Миний үйлчлүүлэгчтэй хамааралтай үйлдлийг гэм буруутайд тооцоход эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байна. Өнөөдөр эцсийн байдлаар шүүх шийдвэр гаргахаас өөр сонголтгүй болсон. Хуульд заасан ямар ч боломж байхгүй болсон. Энэ хүмүүсийг нэг бол цагаатгах нэг бол гэм буруутайд тооцох. Гэм буруутайд тооцох үндэслэл нь нотлох баримтыг хуульд зааснаар үндэслэлтэй бүрдүүлсэн  гэдгээр энэ шийдвэр нь хууль зүйн үндэслэл нь бүрдэж гарах уу гэдэг нь эргэлзээтэй байна. Бүлэглэсэн үйлдэл нь нэгдүгээрт санаа зорилго, үзүүлсэн хохиролгүйгээр энэ гэмт хэргийг тооцоход хүндрэлтэй. Яагаад гэвэл сүүлд гаргаж өгсөн баримттай холбоотой. Миний бие Цэнхэрийн рашаан дээр эмчилгээтэй байж байх хугацаанд хүсэлт гаргах, өмнөх шүүх хурал дээр Даш-Яайчил гаргасан. Хэрвээ хууль бусаар ашигт малтмал олборлосон гэж үзэж байгаа бол нөхөн сэргээлтийн хор уршгийг ямар нэгэн актаар хүлээлцсэн байж энэ хор уршгийн  энэ гэмт хэргийн хохирлыг тогтоох ёстой гэдгийг хэлмээр байна. Тэр утгаар тухайн орон нутагт Г  гэх иргэний нэхэмжлэгчид хохирол гомдол хүсэлт байхгүй гэж байна. Энэ эргэлзээг арилгахын тулд хүсэлт гаргаж өгнө үү гэж хэлсэн. Би албан ёсны бланк, тамга, тэмдэг байгаагүй эмчилгээтэй байсан учраас өөр хүнээр хүсэлтээ бичүүлсэн. Сум орон нутгийн төрийн байгууллага нь хуралдаж нөхөн сэргээлттэй холбоотой хохирол байна уу энэ эргэлзээтэй байдлыг арилгах гэж шинээр гаргасан баримтыг шинжлэн судлуулсан. Үүнд манай байгууллага, Заамар суманд нөхөн сэргээлттэй холбоотой ямар нэгэн хохирол байхгүй нөхөн сэргээлт хэвийн стандартын дагуу явагдсан одоо нэхэмжлэх зүйлгүй гэдэг агуулгатай албан бичиг ирсэн. Тиймээс эдгээр байдлуудыг харгалзаж миний хоёр үйлчлүүлэгчид хамааралтай гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр миний үйлчлүүлэгч нарыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Д.Ц ийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан: “Манай үйлчлүүлэгч Д.Ц ийн хувьд гол асуудал нь 2017 оны 04 сарын 14-нд иргэдийн хурлаар тогтоол гарсан. Үүн дээр шүүгдэгч нар ярьж байна. Энэ тогтоолоор олон аж ахуйн нэгжүүд тусгай хамгаалалтын газраас газар авах талаар санал хүрүүлсэн. Энэ саналын дагуу үйл ажиллагаа дээр Ц ийн “Баян нутаг” нөхөрлөл дээр 5 га гарсан байдаг. 4 сарын 14 гэдэг чинь сарын хугацаатай гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан гэдэг утга нь тухайн газар орчин ашиглах гэж байгаа солбилцлын хэмжээн дээр мал үхээд, бусад нинжа гэх хүмүүс орж ирээд тэр газрыг үймүүлж, шинээр газар ухсан гэх байдлууд хэлэлцүүлгийн явцад тогтоогдож байна. Ийм үндсэн дээр манай үйлчлүүлэгч тэрийгээ хамгаалъя, хайрлая нөхөн сэргээлтийн гэрээгээр тэрийгээ булъя гэсэн сэтгэл, байгаль орчны Цэнд-Аюуш гээд байгаа өдөр тутам хяналт тавьдаг байцаагч энэ 3 харилцан тохиролцсоны үндсэн дээр сарын хугацаатай гэрээ байгуулсан байгаа юм. Монгол улсад Заамар шиг 50,60 хувь нь ухуулсан газар байхгүй байх. Ийм амьдралд илт харагдаж байгаа зүйлд дээр нутаг орноо хамгаалах зүйл дээр гэрээ байгуулсан гэж бодож байна. Гэтэл өнөөдөр мушгиж аваачиж ашигт малтмал хайсан олсон ашигласан гэдэг утгаар эрүүгийн хэрэгт татаж байна. Энэ нь бодит нөхцөл байдал тогтохгүй байна гэж үзэж байна. Яагаад  гэвэл 7 сарын 28, 8 сарын 24-ны өдөр очиж хэргийн газрын үзлэг хийсэн гэж байна. Үзлэг хийхэд Д.Ц  би шороо зөөсөн, шуудуу татсан нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Хуулиар бол хөрсийг хөрсөөр нь шууд булж болохгүй. Тэр нутгийг хамгаалдаг хамгаалагч байсан. Тийм учраас түүнийг хамгаалах гэсэн итгэлээр Сумын дарга, байгаль орчны улсын байцаагч итгэл өгсний үндсэн дээр гаргасан гэж бодож байна. Тийм учраас санаатайгаар ухсан нүх дээр хууль зөрчиж нүх ухуулахгүй нь ойлгомжтой. Тэр нүхийг өмнө нь дэрсээр аваачиж хуурамчаар нөхөн сэргээлт хийсэн гэж ярьж байна. Тийм зүйлийг янзалж байсан гэж ярьж байна. Жилийн дараа буюу 2018 оны 09 сарын 27-нд очиж үзлэг хийсэн байдаг. Дүгнэлт гарсан байдаг. Дүгнэлт гарна нь гэдэг нь юу  гэсэн үг вэ? жилийн дараа тэр газар дахиж ухагдана. Гэтэл буцаж ухагдсан тэр газрыг Д.Ц ийг аваачиж өөрийг нь харуулж метрлүүлж авсан гэж Цэнд-Аюуш дүгнэлт хийсэн байгаа. Энэ хүн чинь удаа дараа хэлсэн байгаа. Би очоогүй, очоогүй байхад ингээд байна гэдэг асуудлыг хэлсэн. Гэтэл хуурамч баримтыг үйлдсэн. Үнэлгээний дүгнэлт гаргахдаа хуурамчаар баримт бүрдүүлсэн. Иргэний нэхэмжлэгч хэлж байна. Тэд нар өөрсдөө очоод үздэг гэж ярьж байна. Улсын байцаагч нарыг хүртэл аваачаагүй гэж ярьдаг. Мөрдөн байцаагч нэг үнэлгээ рүү яриад тэр газраар хийлгэнэ гээд хийлгэдэг. Өөрсдийнх нь саналыг авдаггүй. Ийм учраас шүүгдэгчийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж байна. Жилийн дараах асуудал шүү дээ. Жилийн дараа яагаад 10 хэдэн сая төгрөгийн үнэлгээ гарч ирдэг юм. Тэр үедээ яагаад хийлгээгүй юм. Одоо очиж үзлэг хийхэд ухсан л байгаа. Хохирлын хэмжээтэй санаа нийлэхгүй байгаа. Өнөөдөр Монголын төр газрын эзэн хэдий ч Үндсэн хуульд төр, иргэн хоёр хоёулаа газар эзэмшигч байдаг. Захиран зарцуулах эрх нь төрд байдаг ч гэсэн хамгаалах эрх нь иргэнд байдаг. Энэ хүнийг хамгаалах гэж очсон гэж үзэж байна. Тийм учраас энэ хохирлыг гаргахгүй гэдэг маягаар өмнө нь Б.С  дарга ярьж байсан. Үүнээс илүү хохирол  гаргахгүй гэж бодож өөр нинжа нар энэ нүхийг очиж ухах боломжгүй таслан зогсоохын тулд энэ хүнийг явуулсан. Техник авчирч хамгаалалтын ажиллагаа  хийсэн гэж үзэж байна. Тийм учраас учрах ёстой хохирлоос бага хохирол учруулах зорилготой үүнийг хамгаалсан учраас гэм буруугүй хохирол учруулсан. Тиймээс миний үйлчлүүлэгчийн үйлдэл гэмт хэрэг биш юм аа. Нотлох баримтуудад эргэлзээтэй байдал харагдаж байгаа учраас миний үйлчлүүлэгчийг гэм буруугүйд тооцож өгнө үү гэж хүсэж байна.”  гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

 

            Шүүх шүүгдэгч Б.М , С.А , Л.А , Р.Ж , Л.А  нарт холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэх хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж, хянан шийдвэрлээ.

              Учир нь:

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон”, гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь “ их хэмжээний хохирол” учруулсан бол 

            Мөн Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан” бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тус тус хуульчилжээ.

 

            Улсын яллагч шүүгдэгч Б.С г Төв аймгийн Заамар сумын Засаг дарга буюу Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1.2-т “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, Нийслэлийн Засаг даргад уламжлах”, мөн журмын 12 дугаар зүйлийн 12.1-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтэд нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага хяналт тавина” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хайлаастын ам” гэх орон нутгийн тусгай хэрэгцээний 4.3 га талбайд хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулах зорилгоор “Хайлаастынхан” Нөхөрлөлтэй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” гэрээг хууль бусаар байгуулсан” гэж Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дугаартай тогтоолыг зөрчиж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, “Хайлаастынхан” нөхөрлөлд давуу байдал бий болгосны улмаас нэр бүхий шүүгдэгч нар” хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэж  буруутгажээ.

    

           Төв аймгийн Заамар сумын засаг дарга нийтийн албан тушаалтан шүүгдэгч Б.С  нь Ашигт малтмалын тухай хууль болон тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 308 дугаартай тогтоолын хавсралт “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-г зөрчөөгүй байна.

            Үүнд:

            1.Ашигт малтмалын тухай 3 дугаар зүйлийн 3.2-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулагдах бөгөөд уг журмыг Засгийн газар тогтооно.” гэж,

            Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.23-т “Бичил уурхай эрхлэх” гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1 дугаар зүйлд заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4-д заасан хоршүүны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг” гэж тус тус хуульчлагджээ.

  

            Төв аймгийн Заамар сумын нэр бүхий 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр нэгдэж, 2017 оны 3 сарын 17-ний өдөр хуулийн этгээдийн эрхгүй, бүртгэгдээгүй нөхөрлөл байгуулан, нөхөрлөлийн оноосон нэрийг “Хайлаастынхан” гэж нэрлэн “Бичил уурхайн зориулалтаар Төв аймгийн Заамар суманд хувиараа ашигт малтмал олборлох” зорилгоор нэгдэж, Засгийн газрын 2010 оны 308 дугаар тогтоолын хавсралтад заасан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэн “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” хүсэлт, холбогдох баримтыг хавсарган Төв аймгийн Заамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хүсэлт гаргасан байна.

 

            Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал тус сумын 73 нөхөрлөлүүдээс гаргасан хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд Монгол улсын Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 308 дугаартай тогтоолын хавсралтад “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын хоёрт “Бичил уурхайн талаархи  сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх, үүрэг,

            Сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дараах эрх, үүрэгтэй байна: гэж, 2.1-т “Бичил уурхайн хэлбэрээр ашигт малтмал олборлох талаар нөхөрлөлөөс гаргасан хүсэлтийг хүлээн авч Газрын тухай хуулийн 16.1.11-д заасан зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрыг сонгож, солбицлыг тогтоох” мөн журмын 2.2-т “ Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар сонгож, солбицлыг тогтоосон газрын талаар Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23-т заасан дүгнэлт гаргуулахаар геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүсэлт тавихыг зөвшөөрсөн шийдвэр гаргах”, мөн журмын 2.4-т “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь гаргасан шийдвэрээ иргэдэд зарлан мэдэгдэж, хэрэгжилтэд нь хяналт тавих” гэж тус тус заасныг баримтлан нөхөрлөлүүдээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч “Бичил уурхайгаар ашиглах газрыг шийдвэрлэх тухай” 01 дугаартай тогтоол гаргаж,

            “Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрын солбицлыг баталж, тогтоосон газруудад дүгнэлт гаргуулахаар Геологи уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт тавихыг тус сумын Засаг дарга Б.С д даалгаж, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосон тогтоолыг иргэдийн хурлын дарга Ш.Галтбадрах гаргаж, уг тогтоолыг хавсралтын хамт Засаг дарга Б.С д хүргүүлжээ.

 

            Тогтоолын хавсралтаар 73 нөхөрлөлийн хүсэлтийг хүргүүлсний 4-т “Хайлаастынхан” нөхөрлөл ахлагч Л.А  газрын байршил “Хайлаастын ам” газрын хэмжээ 4.8 га”гэж,

            Хавсралтын 40-д ”Баян нутаг” нөхөрлөл ахлагч Д.Ц  газрын байршил “Тосонгийн адаг” /газрын хэмжээг бичээгүй/ гэж тус тус тусгагджээ.

 

          Тухайн үед Заамар сумын засаг даргаар ажиллаж байсан Б.С  нь Сумын ИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2017 оны 05 дугаар сарын  22-ны өдрийн 17 тоот албан бичгээр баталгаажсан ...нэр солбицол бүхий газруудад бичил уурхайн зориулалтаар ажиллаж болох эсэхийг холбогдох байгууллагад уламжлахаар даалгасан 01 дугаартай тогтоол, түүний хавсралт, холбогдох баримт бичгийг

            Монгол улсын Засгийн газрын 12 дугаар сарын 1-ний өдрийн 308 дугаартай тогтоолын хавсралтад “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын

            Гурав.“ Бичил уурхайн талаархи сум, дүүргийн Засаг даргын эрх, үүрэг

            Сум, дүүргийн Засаг дарга дараах эрх, үүрэгтэй байна. мөн журмын 3.2-т “Сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн дагуу бичил уурхайн зориулалтаар сонгож шийдвэрлэсэн газрын талаар дүгнэлт гаргуулахаар энэхүү журмын 2.2-т заасан хүсэлтийг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах.”мөн журмын  3.3-т “Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас бичил уурхайн зориулалтаар ашиглаж болох тухай дүгнэлт гаргасан тохиолдолд сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын энэхүү журмын 2.2-т заасан шийдвэрийг үндэслэн өргөдөл гаргасан нөхөрлөлтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг нэг жилийн хугацаатайгаар байгуулна. Нөхөрлөлөөс гаргасан хүсэлтийн дагуу гэрээний хугацааг нэг жилээр нэг удаа сунгаж болно.” гэж хууль журмаар зохицуулагдсан сумын Засаг даргын эрх, үүргийг хэрэгжүүлэн ИХТ-ийн хурлын тогтоолоор тогтоосон нэр .... дугаар солбицол бүхий газруудад бичил уурхайн зориулалтаар ажиллаж болох эсэх талаар дүгнэлт гаргаж өгөхийг хүсэж 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1/173 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт  хүргүүлсэн байна.

 

            Бичил уурхайн талаархи Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  болон сум дүүргийн засаг даргын эрх үүргийг тодорхой ойлгомжтойгоор тогтоосон.

            Шүүгдэгч Б.С  нь Төв аймгийн Заамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Ээлжит бус хуралдааны “Бичил уурхайгаар ашиглах газрыг шийдвэрлэх тухай” 01 дугаартай тогтоолд заасан “Бичил уурхайн зориулалтаар сонгож шийдвэрлэсэн” газрын талаар дүгнэлт гаргуулахаар        журмын 2.2-т заасан хүсэлтийг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн байгууллага болох Ашигт малтмал газрын тосны газарт “2017 оны 5 дугаар 22-ны өдөр “тус сумын ИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2017 оны 05 дугаар сарын  22-ны өдрийн 17 тоот албан бичгээр баталгаажсан ... нэр солбицол бүхий газруудад бичил уурхайн зориулалтаар ажиллаж болох эсэх талаар дүгнэлт гаргаж өгөхийг” 1/173 дугаартай албан бичгээр хүргүүлэх ажлыг зохион байгуулсан хууль болон журам зөрчөөгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.С  нь тухайн үед мөрдөгдөж байсан, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээ болох Засгийн газрын 2010  оны 308 дугаартай тогтоолын үйлчилж байсан цаг хугацаанд хууль журамд заасан үүргээ биелүүлсэн байна.

       

            Төв аймгийн Заамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Ээлжит бус хуралдааны “Бичил уурхайгаар ашиглах, газрыг шийдвэрлэх тухай” 01 дугаартай тогтоолын 3-т “тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосон байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 308 дугаар  тогтоолын хавсралт “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.4-т “сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь гаргасан шийдвэрээ иргэдэд зарлан мэдэгдэж,  хэрэгжилтэд хяналт тавих” үүргийг сумын Засаг даргад бус Иргэдийн төлөөлөгчдийн хуралд эрх, үүргийг олгосон тул тухайн 01 дугаартай тогтоолын хэрэгжилтэд Төв аймгийн Заамар сумын Иргэдийн  Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдэд хяналт тавихаар зохицуулагджээ.

 

            Монгол Улсын Засгийн газрын  2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 151 дугаартай “Журам батлах тухай” тогтоолын Тогтоох хэсгийн:

            1-т  “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай” гэж,

           2-т “Бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг хамтран боловсруулж, батлан мөрдүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Уул, уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж нарт даалгасугай” гэж,

            4-т “Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 308 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.” гэжээ.

 

           Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 308 дугаартай тогтоолын хавсралтад заасан журам хэрэгжиж байхад 1/173 дугаартай албан бичгээр Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн хүсэлтийг хянаад:

            Ашигт малтмал газрын тосны газрын Кадарстын хэлтсийн дарга Д.М ын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Төв аймгийн Заамар сумын засаг дарга Б.С д 7/3837 дугаартай албан бичигт  “Танай 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1/173 дугаартай албан бичгээр ирүүлсэн талбайнууд нь гол, мөрний ургац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй давхцалгүй байна.

 

            Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.23 болон 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Монгол улсын Засгийн газраас баталсан 151 дугаартай тогтоолын дагуу “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу орон нутагтаа зохион байгуулж ажиллана.” гэсэн албан бичиг ирүүлсэн нь /2хх-79-82, 161-168 тал, 5-хх-37 тал/ Заамар сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.С г буруутгах үндэслэлгүй байна. 

 

            Төв аймгийн Заамар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн Ээлжит бус хуралдааны “Бичил уурхайгаар ашиглах газрыг шийдвэрлэх тухай” 01 дугаартай тогтоол, уг тогтоолын хавсралтад дурдагдсан шийдвэрийг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад хүргүүлсэн сумын Засаг дарга Б.С гийн уламжилсан дээрх  хууль зөрчсөн эсэхийг Засгийн газрын 2010 оны 308 дугаар журмын 2.4-т Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь гаргасан шийдвэрээ иргэдэд зарлан мэдэгдэж, хэрэгжилтэд нь хяналт тавих” үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

            Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.3-т зааснаар Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн төв байгууллага буюу Ашигт малтмал газрын тосны газрын тосны газрын Кадарстын хэлтсийн дарга Д.М ын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн “эрх олгосон баримт” бичгийг үндэслэн Заамар сумын Засаг дарга Нийтийн албан тушаалтан Б.С  нь “Хайлаастынхан” нөхөрлөлийн ахлагч Л.А тай “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” гэрээ байгуулсан /1хх-59-109 тал/ нь хууль, журам зөрчөөгүй тул нийтийн албан тушаалтан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

           

            2.Улсын яллагчаас,

            Шүүгдэгч Б.М , Л.А , С.А , Л.А , Р.Ж  нарыг хууль бусаар бүлэглэн зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулан 2017 оны 06 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Хайлаастын ам” гэх газар Заамар сумын Засаг дарга болон “Хайлаастынхан” нөхөрлөлийн хууль бусаар байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”-ээр халхавчлан орон нутгийн тусгай хэрэгцээний 4.3 га талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд нийт 107,155,965 төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгасан.

 

            Хавтаст хэргийн 1 хх-ийн 59-92 талд 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн хамтран ажиллах гэрээг” нэр бүхий 15 иргэн нэгдэж Ашигт малтмалын тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 308 дугаартай тогтоолыг үндэслэн “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу хамтран ажиллахаар харилцан тохиролцож, хуулийн этгээдийн эрхгүй, бүртгэгдээгүй нөхөрлөл байгуулан мөн өдөр Нөхөрлөлийн талбайн байршлын зураг гаргаж, Нөхөрлөлийн дүрэм баталж, Нөхөрлөлийн оноосон нэр нь “Хайлаастынхан” гэж, нөхөрлөл нь ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилготойгоор Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.23, Нөхөрлөлийн тухай хуулийн 2,3,7, 8 дугаар зүйл болон Засгийн газрын 2010 оны 308 дугаар журмыг зөрчөөгүй, шаардлага хангасан байна.

 

            Улмаар Монгол улсын Засгийн газрын 12 дугаар сарын 1-ний өдрийн 308 дугаартай тогтоолын хавсралтад “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 2.1-т зааснаар “Хайлаастынхан” нөхөрлөл тус сумын 3 дугаар баг Хайлаастын ам” гэх газарт “Бичил уурхайн хэлбэрээр ашигт малтмал олборлох тухай” талаар хүсэлтийг 2017 оны 3 сарын 17-ны өдөр Заамар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд гаргаж,

            Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь “Хайлаастынхан “ нөхөрлөлийн хүсэлтийг  хүлээн авч Газрын тухай хуулийн 16.1.11-д заасан зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авах газрыг сонгож, солбицлыг тогтоож,

            Төв аймгийн Заамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 01 дугаартай Ээлжит бус хуралдааны “Бичил уурхайгаар ашиглах газрыг шийдвэрлэх тухай” тогтоолын хавсралтаар 73 нөхөрлөлийн хүсэлтийг хүлээн авч нөхөрлөлүүдээс гаргасан хүсэлтийн дагуу “бичил уурхайн зориулалтаар орон нутгийн хэрэгцээнд авах” газрын солбицлыг 1 дүгээр хавсралтаар   баталж, тогтоосон газруудад дүгнэлт гаргуулахаар хүргүүлэхийг Засаг дарга Б.С д даалгасан байна.

 

            Төв аймгийн Заамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн 01 дугаартай Ээлжит бус хуралдааны 1 дүгээр хавсралтын 4-т “Хайлаастынхан” нөхөрлөл ахлагч Л.А  газрын байршил “Хайлаастын ам” хэмжээ 4.8 га ... бүхий солбицол гэжээ. /2 хх-161-168 тал/,

 

           Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Б.С  нь тус сумын ИТХ-ийн Тэргүүлэгчдийн 2017 оны 05 дугаар сарын  22-ны өдрийн 17 тоот албан бичгээр  баталгаажуулан ирүүлсэн “...нэр ...солбицол бүхий газруудад бичил уурхайн зориулалтаар ажиллаж болох эсэх” талаар дүгнэлт гаргаж өгөхийг мөн өдөр 1/173 дугаартай албан бичгээр холбогдох байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулсан нь 2010 оны 308 дугаар журмын  2.2-т “ Бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар сонгож, солбицлыг тогтоосон газрын талаар Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23-т заасан дүгнэлт гаргуулахаар геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүсэлт тавихыг зөвшөөрсөн шийдвэр гаргах” гэж заасан ажиллагааг явуулсан сумын 01 дугаартай тогтоол болон 308 дугаартай журамд заасан эрх, үүргийг хэрэгжүүлсэн гэж үзсэн.

 

            Улмаар Ашигт малтмал газрын тосны газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М ын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн эрх олгосон шийдвэрийг үндэслэн “Хайлаастынхан” нөхөрлөлийн ахлагч Л.А , Заамар сумын Засаг дарга Б.С  нар нь “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” гэрээ байгуулсан /1хх-59-109 тал/ хууль зөрчөөгүй байна.

            Мөн шүүгдэгч С.А  нь тухайн цаг хугацаанд болон өмнөх цаг хугацаанд “АШБ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан тул дансны гүйлгээгээр компанийн мөнгө шилжигддэг байсан талаар,

            “Хайлаастынхан” нөхөрлөлийн ахлагч шүүгдэгч Л.А  нь тухайн үед захирал Б.М ын хэлсний дагуу нөхөрлөл байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд нөхөрлөлийн гишүүд болон Л.А  ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах ажиллагаанд оролцоогүй талаар нөхөрлөлийн гишүүд мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлсэн байдаг.

 

            Шүүгдэгч Л.А , С.А , Р.Ж  нөхөрлөлийн гишүүн бус тухайн үйл явдалтай хамааралгүй,

            шүүгдэгч С.А , Л.А , Л.А  Р.Ж  нар нь шүүгдэгч Б.М ын “АШБ” ХХК-иас шүүгдэгч нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байхад нэр бүхийн шүүгдэгч нарыг бүлэглэн “зохион байгуулалттай гэмт бүлэг” байгуулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1-т “гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хувиарласан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ.” заасныг журамлан ирүүлсэн нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

            Зохион байгуулалттай гэмт бүлэг гэдэг нь “гэмт хэрэг үйлдэх явдлыг орлогын эх үүсвэр болгон эрхлэх зорилгоор урьдчилан нэгдэн, нийлж удирдагч, гүйцэтгэгчээ томилох, үүргээ хувиарлах байдлаар зохион байгуулалтын бүтэц бий болгон ямар хэргийг хэзээ, хаана, хэрхэн үйлдэх энэхүү гэмт хэргийг үйлдэхэд бүлгийн гишүүд ямар үүрэг гүйцэтгэх, гэмт хэргийн ул мөрийг хэрхэн арилгах, гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо хувиарлах, зарцуулах асуудлыг урьдчилан нэгдсэн, тогтвортой үйл ажиллагаа эрхлэх зорилго агуулсан байдаг” хэрэгт нэр бүхий 5 шүүгдэгч нар харилцан эсрэг сонирхолтой байдаг бөгөөд  шүүгдэгч Б.М  нь Заамар хаан” “АШБ” ХХК-ийн захирал болох нь тогтоогдсон. 

      

            “Хайлаастынхан” нөхөрлөл нь Засгийн газрын 2010 оны 308 дугаартай тогтоол үйлчлэх цаг хугацаанд хууль журамд заасны дагуу холбогдох 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүсэлтээ сумын Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралд гаргаж, 2017 оны 4 сарын 14-ны өдөр тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн ээлжит бус хуралдаанаар нөхөрлөлүүдийн хүсэлтийг хэлэлцээд “ Бичил уурхайгаар ашиглах газрыг шийдвэрлэх тухай 01 дугаартай тогтоол гарч, 01 дугаартай тогтоолыг хавсралтын хамт тус сумын Засаг дарга Б.С д хүргүүлж,

            Б.С  нь Ашигт малтмалын тухай хууль болон хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан 308 дугаартай журамд заасны дагуу 2017 оны 05 дугаар сарын  22-ны өдрийн /17 тоот албан бичгээр баталгаажсан ирсэн/ 1/173 дугаартай албан бичгээр холбогдох байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулсан байна.

 

           Ашигт малтмал газрын тосны газрын Кадарстын хэлтсийн дарга Д.М ын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн эрх олгосон шийдвэрийг үндэслэн “Хайлаастынхан” нөхөрлөлийн ахлагч Л.А , Заамар сумын Засаг дарга Б.С  нар нь “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” гэрээ байгуулж, /1хх-59-109 тал/  Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Хайлаастын ам” гэх газарт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулсан байх тул шүүгдэгч Б.М , Л.А , С.А  нь Л.А , Р.Ж  нарыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулан Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

        

            3.Дээрхи үйл явдал болсны дараа 2017 оны 05 дугаар сарын 30-ний өдөр Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 5 дугаар хуралдаанаар “Зарим газар нутгийг аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтад авах тухай” 03 дугаартай тогтоол гарч,

            Тогтоолын ТОГТООХ ХЭСГИЙН

            1-д “Аймгийн тусгай хэрэгцээний газрыг 660348.6 га-гаар тогтоох солбилцлыг нэгдүгээр, орон нутгийн тусгай хамгаалалттай газрыг 901484.4 га-гаар тогтоож солбицлыг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай гэж,

            2.1-т “аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтад авсан газар нутгийн талаархи мэдээллийг Ашигт малтмалын газрын мэдээллийн санд хуульд заасан 10 хоногийн хугацаанд багтаан бүртгүүлэх.

            2.3-т “Заамар сумын газар нутгийг бүхэлд нь аймгийн тусгай хэрэгцээнд үлдээж, давхцаж байгаа, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлүүдийг үйл ажиллагааг хэвийн явуулж, шинээр тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжихгүй байх.” Тухай тогтоол гарсан бөгөөд цаг хугацааны хувьд Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М ын эрх олгосон шийдвэрт “давхцалгүй, ашиглахыг хориглосон газар, хамгаалалтын бүсэд ороогүй “ гэх шийдвэр гарахад нэгдсэн санд бүртгэгдээгүй байсан байна.

            Тогтоолд дурдсанаар 10 хоногийн дараа буюу 6 сарын 10-ны орчим мэдээллийн санд Төв аймгийн Заамар сумын нутаг аймгийн тусгай хамгаалалтын газарт орсон нь Иргэдийн төлөөлөгчдийн 5 дугаар хуралдаанаар хэлэлцэгдэхээс өмнөх цаг хугацаанд явагдсан нь тогтоогдсон  байна.

               

          Гэтэл Төв аймгийн Заамар сумын 3 дугаар баг Хайлаасын ам гэх газарт “Заамар хаан” ХХК нь хууль бусаар алт олборлож байна” гэх “Гүйцэтгэх ажлын шугам”-аар авсан мэдээлэл гэх үндэслэлээр /2015 онд батлагдсан Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 2017 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн бөгөөд хуульд гүйцэтгэх ажлын шугам”-аар мэдээлэл авах гэсэн хуулийн нэршил тусгагдаагүй бөгөөд мөрдөн шалгах нууц ажиллагааг хуульд заасан үндэслэл тогтоогдвол зөвхөн тусгайлан эрх олгогдсон прокурорын зөвшөөрлийн дагуу тогтоосон хугацаанд тодорхой нууц ажиллагааг мөрдөгч явуулж, магадлагааг шүүхэд ирүүлэхээр хуульчлагдсан/ хэрэг бүртгэх мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байдаг.

            Төв аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн мөрдөгч Б.Билгүүн нь прокурорын зөвшөөрөлгүйгээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.7 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах шалгах нууц ажиллагааны хуульд заасан журмыг болон  Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн  23.1-т “ энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан прокурорын хяналтыг Улсын Ерөнхий прокурор, түүний томилсон тусгайлсан эрх олгосон прокурор хэрэгжүүлнэ.” гэж,

            Мөн зүйлийн 23 дугаар зүйлийн  23.3-т “гүйцэтгэх, байгууллага хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд дор дурдсан ажиллагаа явуулахад прокурор бичгээр урьдчилан зөвшөөрөл өгнө.” гэж заасныг тус тус зөрчиж,

          Дээрх үйл явдлын дараа буюу 2017 оны 10 дугаар сараас эхлэн Төв аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч албан тушаалтай цагдаагийн ахлах дэслэгч Б.Билгүүн Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг Хайлаастын ам” гэх газарт “Заамар хаан” ХХК нь хууль бусаар ашигт малтмал олборлосон” эсэх асуудалд Гүйцэтгэх ажиллагаа явуулж, гүйцэтгэх ажлын шугамаар олж мэдсэн” гэх мэдээллийг үндэслэн “Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт 2017 оны 07 сард “Заамар хаан” ХХК-нь хууль бусаар ашигт малтмал олборлосон” гэх тус Цагдаагийн газарт шалгагдаж байгаа Г-4074 дугаартай гомдлын дагуу 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга М.Отгонбатад, мөн Б.М ын хувийн мэдээллийг ЦЕГ-ын хайлтын нэгдсэн сангаас 2017 оны 10 сарын 17-ны өдөр, Б.М ыг урьд Эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан ял шалгах хуудас шийтгэх тогтоолыг тус тус гаргуулан авч улмаар 2017 оны 10 сарын 30-ны өдрийн 08 цаг 10 минутад эхлүүлж, 10 цаг 45 минутад дуусгаж,

Үүний дараа Төв аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч албан тушаалтай цагдаагийн ахлах дэслэгч Б.Билгүүн нь “гүйцэтгэх ажлын шугамаар олж мэдсэн” гэх мэдээлэлд 2017 оны 10 сарын 30-ны өдрийн 10 цаг 35 минутад “гэмт хэргийн талаархи “Г-4074 дугаартай” гомдол мэдээллийг гаргаж, өөрийнхөө  гаргасан гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг өөрөө хүлээн авч тэмдэглэл үйлдэж,  /1хх-29-35,  44-53 тал/

Төв аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, ахлах дэслэгч Г.Авир 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 26 минутад “Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг “Улаан хад” /Өвөрбаясгалангийн өвөр/ гэх газарт Хэрэг учрал болсон гэх газарт нөхөн үзлэгийг /хэрэг бүртгэлт болон эрүүгийн хэнд холбогдох ямар хэрэгт нөхөн үзлэг явуулсан нь тодорхойгүй/  Төв аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч албан тушаалтай цагдаагийн ахлах дэслэгч Б.Билгүүн болон бусад нэр бүхий албаны этгээдүүдийг оролцуулан явуулж, үзлэгийг 12 цаг 55 минутад дуусгажээ. /1 хх-36-37 тал/

  Улмаар гүйцэтгэх ажлын шугамаар олж авсан гэх мэдээлэл гаргасан Б.Билгүүн нь хэрэгт шүүгдэгчээр татагдсан Ц.А  болон нэр бүхий этгээдүүдээс 2017 оны 10 сарын 30-ны өдөр гэрчийн мэдүүлэг авсан байна./1хх-123-128, 129-144 тал/

  Б.Билгүүн нь уг Г-4074 дугаартай гомдол мэдээлэлдээ 2017 оны 11 сарын 04-ны өдөр “Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутагт 2017 оны 07 сард “Заамар хаан” ХХК-нь хууль бусаар ашигт малтмал олборлосон” гэх үндэслэлээр 173400458 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан ба Төв аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч албан тушаалтай цагдаагийн ахлах дэслэгч Б.Билгүүн 2018 оны 04 сарын 18-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн “Хайлаастын ам” гэх газарт “Заамар Хаан” ХХК нь зохих зөвшөөрөлгүйгээр  орон нутгийн тусгай хэрэгцээний 5.7 га талбайд ашигт малтмал олборлосон “ гэх үйлдэлд Байгаль орчинд учирсан Экологи эдийн засгийн үнэлгээг мэргэжлийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол үйлдэж, тогтоолын дагуу 2018 оны 06 дугаар сарын 22-ны шинжээчийн дүгнэлт гарч /1-хх-233 тал/, Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны дээрх ажиллагаа явуулсан байна.

 

  Дээрхи баримтуудаар Төв аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч а/х Б.Билгүүн нь прокурорын зөвшөөрөлгүйгээр нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хувь хүний хувийн байдалтай холбоотой болон аж ахуйн нэгжийн баримтуудыг холбогдох байгууллагаас гаргуулан авч, хэргийн газарт үзлэг хийсний дараа өөрөө гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг гаргаж, тухайн асуудлыг өөрөө хүлээн авч, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нь дээрх баримтуудаар нотлогдсон. 

Хэрэг бүртгэлтийн 173400458 дугаартай хэрэгт Төв аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Авир нь өөрийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хэргийн газрын  НӨХӨН үзлэг хийх болон нэр бүхий хүнээс гэрчийн мэдүүлэг авах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан байна.

  Улмаар Төв аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх С.Алимаа 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1/516 тоот албан бичгээр “тус цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгагдаж буй Эрүүгийн  173400458 дугаартай хэргийг хянах явцад Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Б.С  нь “тухайн хууль бусаар ашигт малтмал олборлосон газрын солбицлоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”-г 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Хайлаастынхан” нөхөрлөлтэй байгуулсны улмаас “Заамар хаан” ХХК нь дээрх гэрээгээр халхавчлан тухайн газар хууль бусаар ашигт малтмал явуулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан тул ...дээрхи гэмт хэргийн талаарх мэдээлэл одоог хүртэл шалгагдаагүй, бүртгэлд оруулаагүй, дарагдуулсан албан тушаалтанд хариуцлага тооцож, яаралтай арга хэмжээ авч ажиллана уу.” гээд хэрэг бүртгэлийн 173400458 дугаартай хэргийн 89 хуудас материалын хамт Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн./7-р хх-11 тал/,

  Уг албан бичгийн дагуу гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Д.Сайнжаргал 2019 оны 4 дүгээр сарын 9-ны өдөр хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулаад “ Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Б.С  нь хууль бусаар ашигт малтмал олборлосон газрын солбицлоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай” гэрээг 2017 оны 06 дугаар сарын 2-ны өдөр “Хайлаастынхан” нөхөрлөлтэй байгуулахдаа ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын 151 дүгээр тогтоолыг зөрчиж байгуулсны улмаас “Заамар хаан” ХХК нь дээрхи гэрээгээр халхавчлан тухайн газарт хууль бусаар ашигт малтмал явуулж, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр 2019 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр 193500285 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулжээ. /7хх-02 тал/,

  Тухайн хэрэгт Авлигатай тэмцэх газарт шилжиж очихоос өмнө буюу 2017 оны 11 сард Б.М  нь ЦЕГ болон АТГ-т Төв аймгийн мөрдөн байцаагч ахлах мөрдөгч, Г.Авир, Б.Билгүүн нарыг мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хууль зөрчиж байгаа талаар болон Хайлаастынхан” нөхөрлөлтэй холбогдох “Заамар хаан” ХХК-нь хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхдаа нэр бүхий хүмүүсээс мэдүүлэг авахдаа эрүү шүүлт тулгасан, зодсон, шөнийн цагаар мэдүүлэг авсан, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэх“ агуулга бүхий гомдлыг тус тус гаргасан гэж шүүгдэгч нар удаа дараа мэдүүлсэн,

  Мөн Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчийн  2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 92 дугаартай хариу мэдэгдэх хуудаст “...Ахлах мөрдөгч Г.Авир, эдийн засгийн  мөрдөгч  Б.Билгүүн нар нь Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйл, Цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд тавигдах нийтлэх шаардлага”, мөн хуулийн 22.6 зүйлд заасныг зөрчсөн асуудалд Төв аймгийн Цагдаагийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа О.Батбаатарт албаны шалгалт хийж, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр танилцуулгаа Цагдаагийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, зөвлөлийн хурлын тэмдэглэлээр сануулах, үндсэн цалинг бууруулах арга хэмжээ авах санал гаргаж” сахилгын арга хэмжээ авагдсан байна.

            Хэрэг бүртгэлтийн 173400458 дугаартай хэрэг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлсний дараа Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Г.Авир нь 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн Хэрэг бүртгэлтийн 173400458 дугаартай, 193500285 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн, /хэрэгт 2019 оны 7 сарын 4-нд мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол гарч Хэрэг бүртгэлтийн 193500285 дугаартай хэргийг Г.Авирт шилжүүлсэн/ байдаг.

  Дээрхи баримтуудаар Төв аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Г.Авир нь 173400458 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 3-т “Цагдаагийн байгууллага энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаас бусад гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулна” гэж заасан хуулиар тогтоосон үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлж байсан.

 

  Гэтэл Төв аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад албан тушаал хашиж байгаад Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар албан тушаалд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Авлигатай тэмцэх газар дараах гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулна:...эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах ”гэж, 

  Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “ хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажил гэж” Авлигатай тэмцэх  байгууллагад хуулиар харьяалуулсан гэмт хэрэгт явуулж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг” ойлгохыг,

  Хууль тогтоогч ялгаа заагтайгаар тодорхой тогтоосон эрх, үүргийг нэг хэрэгт давхар хэрэгжүүлж,

  Төв аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байхдаа шалгаж байсан тухайн 173400458 дугаартай хэргээ Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөр томилогдсоны дараа 2019 оны 4 сараас эхлэн тухайн хэрэгт үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан нь,

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйлийн 3-т “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан үндэслэл байвал мөрдөгч  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад оролцож болохгүй” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлд “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэл”, мөн зүйлийн 1.3-т “өмнө нь тухайн хэрэгт прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, оролцогч, бусад оролцогч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон бол“ тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй бөгөөд мөн хуулийн 10.9-т “мөрдөгчөөр оролцож болохгүй тохиолдол”-д 10.9.1-т ”мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад оролцож болохгүй” гэж,  Мөн зүйлийн 9.5 дугаар зүйлийн 3-т “.... мөрдөгчөөр оролцож болохгүй тухай өөрийн санаачилгаар...” татгалзах үүрэгтэй, хуулиар хориглосон зохицуулалтаар хуульчлагдсан байхад дээрх үүргээ биелүүлээгүй байна.

  Өөрөөр хэлбэл Авлигатай тэмцэх газрын газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Г.Авир нь дээрх хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр өөрөө татгалзах хуулийн зохицуулалтай байжээ.

 

  Иймд Төв аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч албан тушаалтай цагдаагийн ахлах дэслэгч Б.Билгүүний Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.7-д заасан “Мөрдөн шалгах нууц ажиллагааны журам” зөрчиж явуулсан өөрийн баримтдаа үндэслэн өөрөө гэмт хэргийн мэдээлэл өгч, тухайн гэмт хэргийн мэдээлэлдээ хэрэг бүртгэх мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан баримтуудыг ,

  Мөн Авлигатай тэмцэх газрын газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Г.Авирын 1934002850138 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Гэрч У.Ариунболдоос авсан мэдүүлэг /6-р хх-ийн 15-17, 18 тал/, гэрч Б.Нямдоржоос авсан мэдүүлэг /6р хх 21-23/, гэрч Г.Г оос авсан мэдүүлэг /6-р хх-ийн 24-26/, гэрч С.Цэнд-Аюушаас авсан мэдүүлэг /6-р хх 27-28/, гэрч Д.Уранчимэгээс авсан мэдүүлэг /6р хх 32/, гэрч Н.Х ээс авсан мэдүүлэг /6-р хх-ийн 33-34/, гэрч Б.С гаас авсан мэдүүлэг /6-р хх 35-37/, яллагдагч Б.С гаас авсан мэдүүлэг /6-р хх 245-246/, гэрч С.Эрдэнэцогтоос авсан мэдүүлэг /7-р хх 52-54/, гэрч Д.М аас авсан мэдүүлэг /7р хх 55-57/, гэрч Ж.Батжаргалаас авсан мэдүүлэг /7-р хх 58-60/, яллагдагч Б.С гаас авсан мэдүүлэг /8-р хх 100-104/, гэрч Б.Бурмаагаас авсан мэдүүлэг /8-р хх 114-115/, гэрч Н.Х ээс авсан мэдүүлэг /8-р хх 116-117/, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн нийт 213 хуудас бичмэл, нотлох баримтуудыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /7-р хх 62/, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн нийт 64 хуудас бичмэл, нотлох баримтуудыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /8-р хх 28/ зэрэг ажиллагаанууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримт мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж,

  Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно.” мөн зүйлийн 14 дэх хэсэгт “...гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно.” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2-т “ Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-т “энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж, гэмт хэрэгт тооцохгүй” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална.”гэж мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийн заалтыг чанд баримтална” гэж мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч баривчлах, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно.” гэж тус тус хуульчлагдсаныг зөрчиж авсан тул дээрхи ажиллагаа болон мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан “энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан”-д хамааруулан ойлгож, нотлох баримтаар тооцоогүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.

 

  Харин шүүгдэгч Б.С  нь           “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Нарангийн ар” гэх орон нутгийн тусгай хэрэгцээний 0,031 га талбайд хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулах зорилгоор “Өгөөж хайрхан” нөхөрлөлтэй 02 дугаартай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг хууль бусаар байгуулж, тус нөхөрлөлд давуу байдал бий болгосны улмаас тухайн газарт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 8,292,690 төгрөгийн хохирол учруулсан,

  “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1.2-т “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, Нийслэлийн Засаг даргад уламжлах”, мөн журмын 12 дугаар зүйлийн 12.1-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтэд нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага хяналт тавина” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус сумын Тосон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өвөр дөтлүүр” гэх орон нутгийн тусгай хэрэгцээний 0.35 талбайд хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулах зорилгоор “Баян нутаг” нөхөрлөлийн ахлагч Д.Ц тэй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийх тухай” гэрээг байгуулж, түүнд давуу байдал бий болгосны улмаас тухайн газарт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 19,422,286 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

 

 Шүүгдэгч Ц  нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг “Өвөр дөтлүүр” гэх сумын Засаг дарга Б.С гийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийх тухай” хууль бус гэрээгээр халхавчлан орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 0.35 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, экологи эдийн засагт 19.422.286 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Эрүүгийн 1934002850138 дугаартай хэрэгт авагдсан:

 

Иргэний нэхэмжлэгч Г.Г ын өгсөн: “...нөхөн сэргээлт хийхдээ үйл ажиллагааны зардлыг ашигт малтмал олборлож гаргаж болохгүй. Гэрээнд ашигт малтмал олборлох заалт байхгүй, нөхөн сэргээлт хийхдээ газрын хэвлийд хохирол учруулахгүйгээр өөрсдийн дундын сангийн хөрөнгөөр хийнэ. Газрын хэвлийд халдаж ухаж болохгүй... нөхөн сэргээлтийн гэрээг нөхөн сэргээлтийн тусгай зевшөөрөлтэй компани, хоршоотой хийнэ. хийхдээ тендер СОНГОН шалгаруулалтаар зохион байгуулж байгаа, тухайн хөндөгдсөн талбайн хохирлыг гаргуулж нөхөн сэргээлт яаралтай хийлгүүлмээр байна" гэх мэдүүлэг /11 хх-ийн 160-161 дүгээр хуудас/,

Гэрч Д.Отгонбаярын өгсөн: “...зар харж байхад Заамар суманд экскэваторын жолооч хэрэгтэй байна гэхээр нь утсаар холбогдож 2017 оны 08 дугаар сарын 16- нд ирж ажилд орсон ирснээсээ хойш ажилгүй байж байгаад сүүлийн 4 хоног ажилласан голын эрэг орчмоор эрүүл биологийн нөхөн сэргээлт хийсэн газар байсан..." гэх мэдүүлэг /11 хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч Б.Ёндонжамцын "...би Баян нутаг нөхөрлөлтэй Баатархүү ах гэрээгээр ажилладаг. 2017 оны 08 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод ирж таньдаг ах Баатархүүгийн ковшний жолоочоор Заамар суманд ирж ажилд орсон ...ирээд 12 хонож байна, 7 хоног ажилласан байх... Тосон голоос каррер нь 20-30 метр зайтай байсан..." гэх мэдүүлэг /11 хх-ийн 14 дүгээр хуудас/,

Гэрч Т.Мөнхжаргалын өгсөн "...Тосон 1 дүгээр баг "Тосон гол"-д зөвшөөрөлгүй алт олборлоод байна гэсэн мэдээллийн дагуу очиж шалгалт хийхэд Д.Ц  нь "Тосон гол"-ын онцгой хамгаалалтын бүсэд экскэватороор хөрс хуулсан, "Тосон гол"-д насос тавьсан, "Тосон гол"-ын ойролцоо угаах төхөөрөмжөө байрлуулсан байдалтай байсан. Д.Ц ээс холбогдох бичиг баримт байгаа эсэхийг асуухад  одоогоор надад үзүүлэх бичиг баримт байхгүй байна. Гэхдээ надад зөвшөөрөл нь байгаа гэж хэлсэн. Иймээс үйл ажиллагааг нь зогсоож техникүүдэд нь лац тавьсан. Мөн нөхөрлөлийн хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа талаар сумын Засаг даргад танилцуулж нөхөн сэргээлт хийх гэрээг хүчингүй болгосон. Бичил уурхайн журмаар бол уг нөхөрлөл нь Ашигт малтмалын газраас дүгнэлт гарсан газар дээр сумын засаг даргатай "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох" гэрээ байгуулж байж хүчин төгөлдөр байх ёстой. "Баян нутаг" нөхөрлөл нь ийм гэрээ байгууллаагүй тул хууль бус юм..."Баян нутаг" нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулж байсан газар нь эрүүл газар байсан... Ц  ах болохоор өөрөө урьд нь эвдэгдсэн байсан гэж байсан. Бид нар тэгэхээр нь нүдэн дээр нь үзүүлээд битүү дэрстэй газар байгаа биз дээ яагаад ч эрүүл биш газар байх боломжгүй байгаа биз дээ гэж хэлээд өөрийг хэлэх үггүй болгож байсан. Мөн тухайн газар нь голын эрэг дагуу хөндөгдөөгүй эрүүл газар байсан... тухайн үед сумын Засаг дарга болон байгаль хамгаалагч нартай байгуулсан гэрээ нь бол зөвхөн ямар нэгэн олборлолт явуулсан газарт нөхөн сэргээлт хийх гэрээ юм. Түүнээс биш олборлолт явуулах эрхгүй гэрээ юм. Сум байгаль хамгаалагчид ямар нэгэн иргэд байгууллага, нөхөрлөлтэй гэрээ байгуулах эрх байхгүй..." гэх мэдүүлэг /11 хх-ийн 15 дугаар хуудас/,

Гэрч С.Цэнд-Аюушийн өгсөн: “... би Төв аймгийн Заамар сумын Байгаль хамгаалагчийн ажил хийдэг. Тухайн гэрээг байгуулахдаа сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.С  даргаар батлуулаад тэмдэг дараад ирчихсэн байсан. Тэгээд гарын үсэг зурсан. Тухайн үед байгаль орчны хяналтын улсын байцаагч Мөнхжаргал эмчилгээнд явчихсан байсан. Байгаль орчны хяналтын улсын байцаагч байхгүй байхад байгаль хамгаалагч гэрээг байгуулна гээд надаар гарын үсэг зуруул гээд Б.С  дарга Ц ийг явуулсан байсан. Тэгэхээр нь гарын үсэг зурсан "Баян нутаг” нөхөрлөл нь гэрээ байгуулсантай холбоотойгоор нөхен сэргээлт хийх төлөвлөгөөг гаргаж батлуулаагүй. "Баян нутаг" нөхөрлөлийн 2017 онд ухсан байсан талбай нь гэрээ хийсэн солбилцол бүхий газраас шал өөр газарт голын тохой ухсан байсан. "Баян нутаг" нөхөрлөлийн ухсан талбай нь эрүүл газар байсан. Тухайн үед сумын засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг гараад бөөн юм болж байсан..." гэх мэдүүлэг /11 хх-ийн 142 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.С гийн өгсөн: "...би одоогоор Заамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хийж байна. 2017 онд сумын засаг даргаар ажиллаж байсан. Бичил уурхайгаар хөндөгдсөн талбайд мал амьтан унаж үхэхээр урьдчилан сэргийлэх чиглэлээр нөхөн сэргээлт хийлгэх, түрж булж тэгшлэх ажил хийлгэх зорилгоор "Баян нутаг" нөхөрлөлтэй 1 сарын гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг /11 хх-ийн 138 дугаар хуудас/,

 Гэрч Э.Цэвэлмаагийн өгсөн: “ажлын байрны тодорхойлолтоор сумын засаг даргаас гаргаж байгаа захирамж, тамгын газрын даргын тушаал хууль зүйн үндэслэлийг хянах ...дотоод хяналт шалгалт үнэлгээний ажлыг хариуцан ажилладаг юм. Би 2017 оны өөрийн албаны бүртгэл судалгааг үзэхэд 2017 онд бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэрээг хянасан зүйл байхгүй байсан засаг даргаас үүрэг чиглэл өгч гэрээний төсөл гаргуулсан байж болох. Д.Ц  гэдэг хүнийг танина тэрээр манай суманд амьдардаг. Дандаа бичил уурхай гэж ярьж явдаг хүн...” гэх мэдүүлэг /11хх-ийн 127 дугаар хуудас/,

"Нуман-Алтай" ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээчийн "...тус нөхөрлөлийн хууль бусаар олборлох үйл ажиллагаа явуулж эвдэгдсэн талбайгаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ нь 19,422,286 төгрөг байна. Урьд өмнө эрүүл газар байсан байна. Тус талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх зардлын хэмжээ 732,154 төгрөг байна. Тус нөхөрлөл ухахаас өмнө уул уурхайн үйл ажиллагаанд өртөж байгаагүй эрүүл газар байсан байна..." гэсэн 1/57 дугаартай дүгнэлт /11 хх-ийн 52-77 дугаар хуудас/,

Төв аймгийн Заамар сумын байгаль хамгаалагч С.Цэнд-Аюуш нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр "Баян нутаг" нэртэй нөхөрлөлийн ахлагч Д.Ц тэй байгуулсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийх тухай" гэрээний хуулбар /11 хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Төв аймгийн Заамар сумын нутаг Тосон гол дагуу 2017 оны байдлаар эрүүл хөндөгдөөгүй орон нутгийн тусгай хэрэгцээний газарт хамаарч байна. Эхний 4 цэг 0.14 га, дараагийн 4 цэг 27.5 га талбай хоорондоо давхцаж байна..." гэсэн 07/96 дугаартай албан бичиг /11 хх-ийн 124 дүгээр хуудас/,

Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 03 дугаар сарын 01-ний едрийн ...гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бус бүхий болон Төв аймгийн Заамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор нийт нутгаа бүтнээр нь байгалийн унаган төрх, түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалах зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан RSPT-01742 талбайтай бүхэлдээ давхцалтай байна. Уг талбайд бичил уурхайгаар ашигт малтмал ашиглах талбайн дүгнэлт гараагүй байна" гэсэн 8/748 дугаартай албан бичиг /11 хх-ийн 127 дугаар хуудас/,

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн "...солбилцол бүхий газрын байршил нь Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3, Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2018 онд ирүүлсэн эвдэрсэн газрын тооллого судалгаагаар ирүүлсэн газартай хэргийн газрын үзлэгээр авагдсан 4 цэг нь давхцалтай байна" гэсэн 068/2309 дугаартай албан бичиг /11 хх-ийн 129 дүгээр хуудас/,

Төв аймгийн Заамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай "Газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай" тогтоолын хуулбар /11 хх-ийн 186-195 дугаар хуудас/,

Хэргийн газар үзлэг хийсэн "....хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр баг "Өвөр дөтлүүр" гэх газар бичил уурхайгаар нөхөн сэргээлт хийж байгаа гэх Ц  ахлагчтай "Баян нутаг" нөхөрлөл байв. Үзлэгийг уг нөхөрлөлийн ухсан газраас эхлэв. Уг газар нь Тосон голоос 16 метрийн зайд эргэн тойрон овоолсон шороогоор хүрээлэгдсэн ертөнцийн зүгээр зүүн урд руу сунаж тогтсон 104х112 метрийн урттай 43х49 метрийн өргөнтэй 4х5 метрийн гүнтэй ухсан шороо байв... байршил тогтоогчоор координатын цэгийг авав. 1-р цэг 48.27.27,4, E104.35.220, 148.27 27.5. Е104.35.17,5, И48.27.27.2, Е104.35.16,0, И48.27.26,7, Е104, 35, 16,5 тус тус цэгийг авч үзлэгийг цааш үргэлжлүүлэв. Уг ухсан гэх гараас ертөнцийн зүгээр зүүн талд 112х132 метрийн урттай 6х5 метрийн өргөнтэй 2х3 метрийн гүнтэй ухсан шуудуу байх ба уг шуудуутай залгаа 56х42 метрийн өргөнтэй 43х48 метрийн урттай 3-4 метрийн гүнтэй ухсан шороо байх уг ухсан газрыг байршил тогтоогчоор дараах цэгийг авав. Үүнд: 1-р цэг 148.27.19.09. Е104.35.56.29, 2-р цэг 148.27.27,81, Е104.34.56.96, 3-р цэг 148.27.27.89, Е104.35.5.93, 4-р цэг 148.27.19,49. Е104.35.05,77 тус тус байх ба түүний хажууд ногоон өнгийн усан буу эргэн тойронд нь төмөр сэлбэг улаан өнгийн шланк XGMA маркийн шар өнгийн 822 маркийн экскаватор, 50 загварын шар, цэнхэр хоёр ковш тус тус ажиллаж байв..." гэсэн тэмдэглэл болон үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /11 хх-ийн 02-08 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна.

 

Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа хадгалагдаж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай харилцаа юм.

Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь халдагдсан газар, газрын хэвлий, хууль бусаар олборлогдсон ашигт малтмал юм.

 

Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн объектив тал нь эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд ашиг олсон байхыг шаардахгүй.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг...”, 4.1.6-д ”...ашигт малтмал хайх...” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг...” гэж, 4.1.15-д “...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...” гэж тус тус заасан байна.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна...”, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...”, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн...” гэж хуульчилсан бөгөөд 1992 оны Үндсэн хуулиараа Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалыг төр өмчдөө авчээ. Монгол улсын газрын гадаргуу болон хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалд хэн ч хууль бусаар халдах эрхгүй болно.

 

Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд шүүгдэгч Д.Ц  нь хувиараа ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулах эрхгүй, тэдэнд эрх бүхий байгууллагаас ямар нэгэн зөвшөөрлийг олгоогүй байна.

Түүнчлэн Нийтийн албан тушаалтан шүүгдэгч Б.С гийн өөрт олгогдоогүй эрхийг сумын засаг даргын эрх мэдлээ урвуулан ашиглаж, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй “Баян нутаг” Нөхөрлөлийн ахлагч Д.Ц тэй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон тайлбайд нөхөн сэргээлт хийх тухай” гэрээг,

“Өгөөж хайрхан” нөхөрлөл нь Монгол Улсын засгийн газрын 2010 оны 151 дугаар тогтоолын хавсралт “ Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-д заасны дагуу /хэргийн 177, тал/ Ашигт малтмалын газрын 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5-5177 дугаартай “104 21 45. 50         48 13 6.49

              104 21 56. 09        48 13 6.55

             104 21 53. 90        48 13 58.44

             104 21 45. 23        48 13 58.39” солбицол бүхий.. “Нарангийн ар” нэртэй 4.98 га газар нь хуулиар хориглосон талбайтай давхцалгүй мөн Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.23-т заасан үндэслэлийг хангаж байгаа тул бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжтой байна гэсэн дүгнэлтийг уламжилж байна.” /1-122 тал/ дүгнэлт гарсан тул гэрээ байгуулсан гэж шүүгдэгч мэтгэлцдэг тухайн дүгнэлт гарснаас хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч Б.С г албан үүрэг, албан тушаал албаны эрх мэдлээ хэтрүүлэн дээрх 2 нөхөрлөлд давуу байдал үүсгэсэн нь нотлогдсон гэж шүүх дүгнэсэн болно.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” гэж тус тус хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох...” гэдгийг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.

 

Шүүгдэгч Б.С гийн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан дээрх үйлдэл,

Шүүгдэгч Д.Ц ийн “зохих зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас  байгаль экологид  учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 шүүгдэгч Д.Ц ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд хууль бусаар газрын хэвлийд халдах...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Гурав.Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”,

мөн зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан бөгөөд,

 

  Гэмт хэргийн улмаас байгаль орчинд экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээгээр 19,422,286 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлыг буруутай этгээд болох шүүгдэгч Д.Ц ээс гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж үзэв.

  Гэм буруугийн шийдвэр гарсны дараа шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энх-амгалан нь “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар шүүгдэгч түүний өмгөөлөгч хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах” тухай хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг ажлын 5 өдөрт багтаан завсарлуулж,

  Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Д.Ц  нь шүүхээс тогтоосон 19.422.286 төгрөгийн хохирлоос 1.500.000 төгрөгийг төлсөн байх тул үлдсэн 17.922.286 төгрөгийг шүүгдэгч Д.Ц ээс гаргуулж улсын орлого болохоор шийдвэрлэлээ.

 

Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас: “шүүгдэгч Б.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчид оногдуулсан 20,000,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,

Шүүгдэгч Д.Ц д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Ц ийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан: “Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хоёрдугаарт, гэм буруугаа хүлээн зөвшөөрч завсарлага авч 1,500,000 төгрөг төлсөн. Шүүхээс гарсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна. Миний үйлчлүүлэгч Төр захиргааны өгсөн бичгээр, байгаль орчинд 20 сая төгрөгөөс илүү 40, 50 сая төгрөгийн хохирол гарах нөхцөл байдлыг зогсоох сэтгэл гаргаж ажилласан гэж ойлгож байна. Өөрийн хувийн байдал хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэж байна. Мөн гуравдугаарт, манай үйлчлүүлэгч биеийн байдлын хувьд хагас харвалттай хэрэгт авагдсан нотлох баримтаар биеийн байдал нь хүнд зүрхний өвчтэй. Тийм учраас шүүгчээс прокуророос оноож байгаа ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг журамлаж тэнсэх ял болгож өгнө үү.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.С гийн өмгөөлөгч Б.Бат-Отгон: “Миний үйлчлүүлэгч Б.С гийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч дүгнэлт хийж байна. Б.С гийн хувьд хувийн байдлын хувьд 3 хүүхэдтэй. Том охин 11 настай охин “Сонгодо” эмнэлэгт зүрхний ховдлын хагалгаанд орж одоо болтол сэхээнээс гараагүй ийм байдалтай байна. Ял оногдуулахад хувийн байдлыг харгалзаж үзнэ үү. Миний үйлчлүүлэгчийг торгох ялын доод хэмжээгээр торгож өгнө үү. Мөн нийтийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж өгнө үү. Энэ хэрэг нь 2017 оны 11 сарын 04-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, яллах дүгнэлт 2017 оны 09 сард мэдэгддэг. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 7 дахь жилдээ шалгагдаж байна. үүнтэй холбоотой Цэцийн дүгнэлт, Дээд шүүхийн тайлбар гарсан. Хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг харгалзаж үзнэ үү.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Ц : “Шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Хохирлыг нөхөн төлнө.” гэсэн шүүгдэгчийн эцсийн үгийг,

Шүүгдэгч Б.С : “Миний хувьд эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Хүний амьдралд янз бүрийн зүйл тохиолдоно. Өчигдөр том охин маань зүрхний хүнд хагалгаанд орж хагалгаа амжилттай болсон. Өнөөдөр шүүх хуралтай учраас хүүхэд харах хүнгүй нөхцөл байдал үүссэн. Шүүхийн гаргасан шийдвэрийг хүндэтгэж байна. Шүүх эдгээр нөхцөл байдлуудыг харж үзээд хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү.” гэсэн шүүгдэгчийн эцсийн үг хэлэв.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

 Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.С , Д.Ц  нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь  2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулиар нэмэлт өөрчлөлт орж эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасныг баримтлах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.С гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө “нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хорих” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

  Шүүх улсын яллагч, өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын дүгнэлт, шүүгдэгч нарын эцсийн мэдүүлэг зэргийг харгалзан үзэж,

  Шүүгдэгч Б.С г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно.” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Ц д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц д хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Ц  нь шүүхээс авсан албадлагын арга хэмжээний хугацаанд дахин гэмт хэрэг үйлдвэл шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.

 

Дөрөв. Бусад асуудлын талаар.

 

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.С  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хүртэл //9-р хх 226-228, 10-р хх 13-18/, мөн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл /13-р хх 186/ тус тус цагдан хоригдсон нийт 8 хоногийг эдлэх ялаас нь хасах зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Ц  нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй үндэслэлээр 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, мөн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл /13-р хх 186/ тус тус цагдан хоригдсон нийт 8 хоногийг эдлэх ялаас нь хасах зүйтэй байна.

 

Эрүүгийн 1934002850138 дугаартай хэрэгт Р.Ж ийн эзэмшлийн хуучин Хово маркийн 11-20 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Б.М ын эзэмшлийн 49,000,000 төгрөгийн үнэ бүхий 27-15УН улсын дугаартай 18Н00853СА504240 арлын дугаартай ковш маркийн тээврийн хэрэгслүүдийг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолуудыг

Б.М ын ......... , .............. , ...............,.        ............. тоот данс,

Р.Ж ийн ................... , ................... тоот данснуудыг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Б.С , Д.Ц  болон цагаатгагдсан этгээд Л.А , Б.М , Р.Ж , Л.А , С.А  нарын иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн1, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төв аймгийн  прокурорын газрын хяналтын прокуророос:

 -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бямаагийн М , Лхамын А , Рагчаагийн Ж , Соёл-эрдэнийн А , Очирын А  нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “ гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.А , Б.М , Р.Ж , Л.А , С.А  нарыг цагаатгасугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.14 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт заасныг баримтлан

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Бямбадоржийн С г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйчилсүгэй.

 

3.Шүүгдэгч Л.А , Б.М , Р.Ж , Л.А , С.А  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

4.Шүүгдэгч Л овогт Б-н С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч О овогт Д-н Ц ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

5.Шүүгдэгч Б.С г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц д хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С гийн цагдан хоригдсон 8 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож 120.000 төгрөгийг  түүнд оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялаас хасаж, түүний торгох ялыг 9.880.000 /есөн сая найман зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.С д оногдуулсан 9.880.000 /есөн сая найман зуун наян мянга/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц  нь тэнссэн 3 жилийн хугацаанд ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

11.Шүүгдэгч Б.С д оногдуулсан торгох ялыг биелэлтэд мөн шүүгдэгч Д.Ц ийн үүрэг хүлээлгэсэн хугацаанд тус тус хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

12.Эрү   үгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С гийн нийтийн албанд ажиллах эрхийг нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

13.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц ээс  байгаль орчинд учруулсан гэм хорын хохирол 17.922.286 /арван долоон сая есөн зуун хорин хоёр мянга хоёр зуун наян зургаа/  төгрөгийг гаргуулж, /Төв аймгийн Заамар сумын Тамгын газарт/ улсын төсөвт оруулсугай.

 

14.Эрүүгийн 1934002850138 дугаартай хэрэгт Р.Ж ийн эзэмшлийн хуучин Хово маркийн 1120 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Б.М ын эзэмшлийн 49.000.000 төгрөгийн үнэ бүхий 2715 УН улсын дугаартай 18Н00853СА504240 арлын дугаартай ковш маркийн тээврийн хэрэгслүүдийг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, Б.М ын ......... , .............. , ...............,.        ............. тоот данс, Р.Ж ийн ................... , ................... тоот данснуудыг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Д.Ц  8 хоног цагдан хоригдсонг,  шүүгдэгч Б.С , Д.Ц  болон цагаатгагдсан этгээд Л.А , Б.М , Р.Ж , Л.А , С.А  нарын иргэний бичиг баримт ирээгүйг тус тус дурдсугай.

15.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С , Д.Ц  нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

16.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

17.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

18. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.С , Д.Ц , цагаатгагдсан этгээд Л.А , Б.М , Р.Ж , Л.А , С.А  нарт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Ц.ОТГОНЖАРГАЛ