Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2020/00356

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2020/0036

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэх*******жлэгч: 19******* оны ******* сарын 03-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, ******* настай, *******, ******* боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ******* дүүргийн дугаар хороо, дугаар гудамжны тоотод оршин суух, овогт үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг 2020 оны 0 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч , гуравдагч этгээд овогтой , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэх*******жлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 2006 оны ******* сарын 23-нд хүү болох төрүүлсэн. 2007 оны ******* сарын 10-нд өөрийн төрсөн ээж овогтой д өргүүлсэн. 2008 оны 08 сараас хойш хүү нь одоог хүртэл миний асрамжинд байгаа. Иймээс хүүгээ өөрийн асрамжинд байлгах хүсэлтэй байгаа, мөн үрчилж авсан ээж нь үрчлэлтийг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү. Хүүгээ үрчлүүлэх үед хүүгийнхээ аавтай нь хамт амьдраагүй, оюутан байсан учраас хүүхдээ үрчлүүлэхээр шийдсэн. Үрчлүүлэхэд хүү 1 нас хүрч байсан. Хүүгээ ээждээ үрчлүүлсэн боловч хүү бид хоёр ээжтэй хамт амьдардаг байсан. Үрчлүүлснээс хойш хүүгээ 2 нас хүрч байхад нь нөхөртэйгээ суусан. Нөхөртэйгээ суугаад тусдаа гарахдаа хүүхдээ аваад явсан. Нөхөр маань хүүгээ өөрийнхөө нэр дээр авмаар байна гэж байнга хэлдэг байсан, одоо бие нь тааруу хүүгээ өөрийнхөө нэрээр овогломоор байна гээд байгаа гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М. шүүхэд ирүүлсэн тайлбар болон хуралдаанд өгсөн тайлбартаа: овогтой миний бие нь 2007 оны ******* сарын 10-ны өдөр өөрийн охин овогтой хүү болох үрчлэн авсан. Охин нь тэр үед оюутан байсан болхоор амьдралын шаардлагаар өөрийн нэр дээр үрчилж авсан. Үрчилж авснаас хойш өөрийн ээж дээр одоог хүртэл амьдарч байгаа. ий аав болох биеийн байдал муу байгаа хүүг нь төрсөн эцэг, эхийнх нь нэрээр овоглох хүсэлтэй, хүүгийнхээ ирээдүйд сурч боловсроход нь өндөр настай би бие даан тэжээн тэтгэж чадахгүй учир хүү үрчилсэн үрчлэлтийг хүчингүй болгож төрсөн ээж т өгөхөд татгалзах зүйлгүй, зөвшөөрч байгаа гэв.

Шүүх хэрэгт авагдсан 2007 оны ******* сарын 10-ны өдрийн дугаартай үрчилсний лавлагаа, 2006 оны ******* сарын 23-ны өдрийн 82 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

нь 2006 оны ******* сарын 23-ны өдөр төрсөн хүү үрчлүүлсэн 2007 оны ******* сарын 10-ны өдрийн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

нь 2006 оны ******* сарын 23-ны өдөр төрсөн өөрийн хүү оюутан байсан, хүүхдээ харж хандах, өсгөн хүмүүжүүлэх боломж бололцоогүй, хүүхдийн аавтай хамтран амьдраагүй байсан зэргээс шалтгаалан өөрийн ээжийн хүсэлтээр ээждээ үрчлүүлсэн, үрчлүүлсэн боловч хүү болон ээжтэйгээ хамт амьдардаг байсан, хүү нь өнөөдрийг хүртэл ээжийнхээ асрамжид байгаа болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, № тоот үрчилсний гэрчилгээний хуулбар, 2006 оны ******* сарын 23-ны өдрийн 82 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.

Хүсэлт гаргагч нь 2007 онд хүүхдээ ээждээ үрчлүүлснээс хойш 1 жилийн дараагаас хүүхдийн эцэгтэй өнөөдрийг хүртэл хамтран амьдарч байгаа, хүүгээ өөрсдийн нэрээр овоглох хүсэлтэй байгаа, үрчлүүлсэн гэх бичиг баримтыг албан ёсоор авсан боловч хүү нь үрчлэгчтэй хүүхдийн ёсоор хамтран амьдраагүй, өөрийн төрсөн эх эцэгтэй өнөөдрийг хүртэл хамт амьдарч байгаа, үрчлэгч М. нь шүүхэд хандаж гаргасан хүсэлтийг хүлээн зөвшөөрч байгаа зэргийг үндэслэн Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-д Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж зааснаар үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан байх тул хэрэгт хамааралтай, холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.

Монгол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2.1, 116, 118, 14 дугаар зүйлийн 14.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгонТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2006 оны ******* сарын 23-ны өдөр төрсөн ын

Цэцэн гүн овогт т 2007 оны ******* сарын 10-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасныг баримтлан ын , асрамжид шилжүүлсүгэй.

3. т*******дэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн т*******дэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

4. Шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болмогц Ерөнхий газрын Иргэний хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах даалгасугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ