| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2020/00366/И |
| Дугаар | 103/ШШ2020/00378 |
| Огноо | 2020-06-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 103/ШШ2020/00378
| 2020 оны 06 сарын ******* өдөр | Дугаар *******03/ШШ2020/008 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******9******* оны ******* сарын *******-ний өдөр ******* дүүрэгт төрсөн, эрэгтэй, ******* настай, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл , эхнэр хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дүгээр хороо, дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* ХК-д ******* ажилтай, овогт нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******9 оны ************** сарын *******0-ны өдөр Төв аймгийн суманд төрсөн, эмэгтэй, настай, ******* боловсролтой, мэргэжилтэй, ам бүл , нөхөр хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дүгээр хороо, дүгээр байрны ******* тоотод оршин суух, овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 0 дугаар сарын 2*******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: миний бие 200 онд тай гэр бүл болж *******6 жил амьдарсан. Энэ хугацаанд 3 хүүхэд төрж сайхан амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд үр хүүхдээ хаяж гадуур олон хоног сараар тэнэж алга болдог болсон. Би үр хүүхдээ бодоод Улаанбаатар хотоос удаа олж ирж байсан. Тэгтэл энэ хүн 20*******8 оны ******* сараас хойш биднээс зугтаж яваад 2 жил болж байна. Одоо бид хамт амьдрах нь нэгэнт өнгөрсөн тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид 2 урд нь 3 удаа эвлэрүүлэн зуучлалаар орж байсан, хамгийн сүүлд шүүхэд нэхэмжлэл гаргасан, энэ хүн өөрөө миний буруу гээд нэхэмжлэлээ буцааж авсан. Гэрээсээ яваад хаана яваа нь мэдэгдэхгүй алга болчихдог. Би 3 хүүхдээ өсгөн хүмүүжүүлж чадна. Архи уухаа болиод жил болж байгаа. Элбэгзаяа өөр хүмүүстэй би нөхөргүй, хүүхэдгүй гээд танилцаад явдаг гэсэн. Энэ хүнд би хүүхдүүдээ өгөхгүй, өөрөө тэнээд явдаг, өөрийн гэсэн орон гэргүй, хийсэн тодорхой ажилгүй болохоор хүүхдүүдийг маань яах ч юм билээ, гэрлэлтээ цуцлуулна, хүүхдүүдээ салгаад яахав хамтад өсгөнө гэж бодож байна. Эвлэрүүлэн зуучлагчид хандаад өргөдөл гаргахаар ерөөсөө ирдэггүй, тэгээд өргөдлийг буцаадаг, гэр бүлээ, үр хүүхдээ гэх сэтгэлгүй хүнтэй хойшид хамт амьдрах хүсэл алга, хойноос нь удаа явж авчирч байсан, ирээд 7 хоноод ажилдаа явсан хойгуур хувцсаа аваад хэл чимээгүй олон сар жилээр яваад өгдөг, эвлэрэх боломжгүй болсон, гэрлэлтээ цуцлуулна гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид хамт амьдрах *******6 жилийн хугацаандаа таарч тохиролцохгүй гэр бүлийн маргааны улмаас 20*******8 оны ************** сарын үед гэрлэлтээ цуцлуулах талаар шийдвэр гаргасан. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлээ 20*******9 оны 7 сарын үед шүүхэд нэхэмжлэл гаргаж өгч байсан боловч миний бие 3 хүүхдээ бодоод эргэж амьдаръя гэсэн шийдвэр гаргаж нэхэмжлэлээ татан авсан. Гэсэн хэдий ч энэ хүний зан ааш хувирч эгч, дүү нар нь ар гэрийн амьдралд оролцон дахин амьдрах боломжгүй байсантай холбоотой учраас маргаан үүсээд дахин явах шийдвэр гаргасан. Иймээс М. гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Ер нь бол , нилээн архи уудаг, гэр бүлээс гадуурөөр хүмүүстэй эр эмийн харьцаатай байдаг байсан, хүүхэд байхдаа энэ хүнтэй суусан, архи уухаа болих байлгүй гээд *******6 жил хамт амьдарсан, би гэр бүлийнхээ төлөө, үр хүүхдийнхээ төлөө ажиллаж амьдарч явсан, архи уугаад эвгүй зан гаргадаг байсан, яваандаа сэтгэл хөрсөн, их ч гомдсон. *******т ажил олдохгүй ийш тийш явж ажил хийснээс болоод маргаан үүссэн, энэ хүнийг хашраая гээд орхиод явсан, үүнийг маань буруу ойлгоод үл ойлголцол бий болсон, гэхдээ нөхрөө буруутгахгүй, намайг одоо болтол хэн бэ гэдгийг сайн ойлгохгүй өдий хүрсэн, би хүүхдүүдээ бодоод эргэж ирье гээд нэхэмжлэлээ буцааж авсан, манай хүн ******* сар хэртэй улсад ажиллаад ирсэн, тэр хугацаанд би хүүхдүүдээ хараад байж байсан, эдний талынхан надад дургүй, дүүгийнхээ талд ороод намайг үгүйсгэдэг. Энэ байдлаас болоод хамтран амьдрах боломжгүй юм байна гээд явсан, тэрнээс хүүхдүүддээ хайргүйдээ яваагүй юм шүү, одоо хүүхдүүдээ авья гэсэн ч боломжгүй байгаа, айлд байгаа, хүүхдүүдээ цутраахыг хүсэхгүй байна, тиймээс хүүхдүүдээ эцэгт нь үлдээе гэж бодож байна, 20*******8 оны өвөл гэрээсээ явсан, эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан нь үнэн. Эргэж амьдрах хүсэлгүй байна гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Ч. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 200 оноос хамтран амьдарч 2007 оны 03 сарын 22-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Хамтран амьдрах хугацаандаа 200 оны 0 сарын *******3-ны өдөр хүү , 2008 оны 0 сарын 2-ний өдөр охин , 20******* оны 0 сарын 03-ны өдөр хүү нарыг төрүүлсэн болох нь 0*******63 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 00*******9*******80, Г-3*******9, **************0*******000303 тоот хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, өрхийн эмнэлгийн тодорхойлолт зэргээр тогтоогджээ.
Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.*******-д гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан.
Зохигчид нь *******6 жил хамтран амьдарч, хамтран амьдрах хугацаандаа байнгын хэрүүл маргаантай байдаг байсны улмаас гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, бие биенээ гэх хайр сэтгэл үгүй болж, сэтгэл санаа хөрсөн, 20*******8 оноос тус тусдаа амьдарч байгаа, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид 20*******9 оны 02 сар, 2020 оны 0 саруудад хандаж байсан боловч талууд эвлэрээгүй, гэрлэгчдийн аль аль нь эргэж амьдрах хүсэлгүй болсон, нөхөр нь эхнэр гаа үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн амьдрах зорилгоор удаа араас нь явж гэртээ авчирч байсан боловч эхнэр нь дахин гэр бүлээ орхин явсан, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа, шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхээргүй нөхцөл байдал бий болсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.3-д гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүх гэрлэлтийг цуцална гэж зааснаар гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.6-д хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг хэний асрамжид үлдээхийг шүүх шийдвэрлэнэ , *******.7-д Хүүхэд 7 ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж тус тус зааснаар эх нь тодорхой тогтвор суурьшилтай ажил хөдөлмөр эрхэлдэггүй, өөрийн гэсэн амьдрах байр, орон сууцгүй, эцэг нь тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэг, тодорхой амьдрах орон сууцтай, хүүхдүүд эцэгтэйгээ байнга хамтран амьдарч байгаа, түүнтэй амьдрах хүсэлтэй байгаагаа шүүхэд илэрхийлсэн зэргийг харгалзан хүү Н., охин Н., хүү нарыг эцэг М. асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн дүгээр зүйлийн . дэх гэр бүл, нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална, . дахь хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 26 дугаар зүйлийн 26.******* дэх эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 26.2 дахь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн дугаар зүйлийн .2 дахь Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, .3 дахь хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар хүүхдүүд эх тай байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон тул хүүхэдтэйгээ уулзах эрхийг хязгаарласан хуулийн зохицуулалт байхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.******* дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн *******0.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гаас *******0.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэрэг маргааныг тал бүрээс нь бодитойгоор хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.2.*******, **************6, **************8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ