Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2020/00379

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 1******* өдөр

Дугаар 10/ШШ2020/00*******9

******* хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 19******* оны 0******* дугаар сарын 1*******-ны өдөр ******* хотод төрсөн, эрэгтэй, ******* дунд жолооч, ам бүл *******, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны 02 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй , овогт нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн дугаар хороо, байрлах, ******* ХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие 200******* оны сард ******* ХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан жолоочоор ажилд орсон. Энэ хугацаанд хөдөлмөрийн гэрээгээ сунган ажиллаж байгаад 2020 оны 0 сарын 2*******-ны өдрийн Б/************** захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ажиллаж байх хугацаандаа би ажил мэргэжил болон ажлын байрандаа ямар нэгэн ноцтой зөрчил дутагдал гаргаж байгаагүй 1 жил ажиллаж ирсэн, хэсгийн хамт олон бүгд мэднэ. Иймд би хөдөлмөрийн гэрээг цуцалсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дэлхий нийтээр ч төдийгүй Монгол улсад ч цар тахлын энэ хүнд хэцүү цаг үед ажилгүй болж цалингийн өндөр зээлтэй ар гэрийн ахуй амьдрал хүнд хэцүү байдалд байна. Байгууллагаас чухал ажиллах хүч болсон ажилчнаа ажил үүргээ гүйцэтгэж байсан ур чадвар, ажилласан жил, хамт олондоо нэр хүндтэй ажиллаж байсан ар гэр ахуй амьдралыг харгалзан үзэлгүй, хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын дагуу шат дараатай арга хэмжээ авалгүйгээр хөдөлмөрийн гэрээ цуцалсанд гомдолтой байгаа учир ажлын байрандаа ажиллаж хөдөлмөрлөх хүсэлтийг харгалзан үзэж ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 2020 оны 0 сарын 2 дугаар ээлжинд ажилд гарсан. сарын 14-ний өглөө 04 цагийн үед машин эвдрээд ажиллах боломжгүй болсон, ажлаас буух гээд хувцас солих өрөөндөө ирсэн, миний шүүгээнд байсан олон түлхүүр алга болсон байхаар нь яагаад алга болов гээд гайхаад хүмүүсийн шүүгээний цоожнуудыг онгойлгох гэж үзсэн. 260 гэсэн дугаартай шүүгээг өөрийнхөө түлхүүрийг хийж үзэж байгаад онгойлгоод хайрцаг маск, дахин нэг шүүгээнээс 1 хайрцаг маск авсан. Тэгээд өөрийнхөө шүүгээндээ хийгээд 0******* цагт ажлаасаа буусан. Өглөө нь 8.0-д ажилдаа ирээд маскаа аваад найзынхаа шүүгээг хэрэглэдэг байсан тэр шүүгээндээ хийсэн. Би буруу үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа, гэхдээ надад шат дараалсан арга хэмжээ аваагүйд гомдолтой байна, ажилдаа эргэж орох хүсэлтэй байна, цалин нэхэмжлэхгүй. Компаниас сард нэг удаа 0 ширхэг маск өгдөг, миний авсан 4 хайрцаг маск ******* байгаагүй, хагас, дээрээс нь авсан байсан, бид нар сардаа бүгдийг хэрэглэж дуусдаггүй, гэхдээ цаанаасаа сар бүр маск олгодог, компанийн хөрөнгө мөн, гэхдээ бид нарт тараагаад өгсөн учраас бид нарын өмч гэж бодсон, гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж. тус шүүхэд ******* ХК-д холбогдуулан хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын дагуу шат дараатай арга хэмжээ авалгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна гэх нэхэмжлэлтэй танилцсан. ******* ХК-ийн технелогийн автомашины ашиглалтын хэсгийн САТ-********************* №1 дугаартай жолооч ажилтай нь 2020 оны 0 сарын 14-ний өдөр бусдын зөвшөөрөлгүйгээр давтан үйлдлээр амны хаалт маск 4 хайрцагийг хулгайлсан, 1 хайрцаг маскыг гадагш авч гарч өөрийн гэр бүлийн хүмүүст ашиглуулсан, хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас чөлөөлсөн. Ж. гаргасан сахилгын зөрчил нь 2020 оны 0 сарын 1*******-ны өдөр бичиж өгсөн өөрийнх ньтайлбар, 2020 оны 0 сарын 1*******-ны өдрийн -ын хурлын тэмдэглэл, камерийн бичлэгүүд, түүнийг бэхжүүлэн авсан үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтуудаар тотоогдсон. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд ноцтой зөрчилд ямар зөрчлүүдийг тооцох, тухайн зөрчлийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар харилцан тохиролцож тусгасан. нь хөдөлмөрийн гэрээний ******* дугаар зүйлийн *******..12-т заасан компанийн өмч хөрөнгө, эд зүйлийг зохих зөвшөөрөлгүй авч гарсан, авч гарахыг завдсан, авч гарахад туслалцаа дэмжлэг үзүүлсэн, завшин үрэгдүүлсэн, ашигласан худалдсан, нуун дарагдуулсан, хулгайн гэмт хэрэг гарах нөхцөл бололцоог бүрдүүлсэн, энэ үйл ажиллагаанд хамтран оролцсон нь тогтоогдсон гэсэн зөрчлийг гаргасан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын холбогдох заалтуудыг баримтлан түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. Иймээс ажил олгогчийн шийдвэр хөдөлмөрийн хууль тогтоомж зөрчөөгүй, үндэслэл бүхий тул Ж. нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч нь ******* ХК-д холбогдуулан технологийн автомашины ашиглалтын хэсгийн САТ-********************* №1 дугаартай ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай гомдлын шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч байгууллага нь ажлын байранд албан үүргээ гүйцэтгэж байхдаа байгууллагын эд зүйлсийг хулгайлсан, хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд тухайлан заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон гэсэн үндэслэлийг дурдаж гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасан ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдол-ыг шүүх харьяалан шийдвэрлэхээр заасан тул харьяалал зөрчилдөөгүй, 129 дүгээр зүйлийн 129.2-д ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана гэж тодорхойлсноор ажил олгогчийн 2020 оны 0 сарын 2*******-ны өдөр гаргасан тушаалтай холбогдуулан ажилтан 2020 оны 04 сарын 22-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасныг хуульд заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзнэ.

 

нь ******* Хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2008 оны 01 сарын 16-ны өдрийн 16 дугаар тушаалаар технологийн автомашины ашиглалтын хэсгийн ажил албан тушаалд томилогдсон байх бөгөөд хариуцагч байгууллага нь тай 2019 оны 02 сарын 1*******-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2020 оны 0 сарын 2*******-ны өдөр ******* Хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын Б/************** дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний *******..12, дотоод журмын 10.1*******.12, компанийн дүрмийн 11.9.10 дахь заалтуудыг тус тус баримтлан цуцалж ажлаас чөлөөлсөн байна./ хх-ийн 4, 18-19/

 

Тушаал гаргаж, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлээ бусдын зөвшөөрөлгүй давтан үйлдлээр амны хаалт авсан нь түүний тайлбар, зөрчлийн талаарх тэмдэглэл, ажилчны тайлбар, фото зураг, камерын бичлэг зэргээр тогтоогдсон, хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж тодорхойлсон.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар гэрээг цуцлах эрхтэй.

 

Ажилтан зөрчлийг гаргасан, ажил олгогч зөрчлийг илрүүлсэн хугацаа, гаргасан зөрчил нь баримтаар тогтоогдсон байх нөхцөлүүд нь ажил олгогчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтад нийцсэн эсэхийг тогтоох, зохигчдын хооронд үүссэн маргааныг үнэн зөв, бодитойгоор шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд хандан ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргах болсон үндэслэлээ Ажиллаж байх хугацаандаа ажил мэргэжил болон ажлын байрандаа ямар нэгэн ноцтой зөрчил дутагдал гаргаж байгаагүй 1 жил ажилласан. Дэлхий нийтээр ч төдийгүй Монгол улсад ч цар тахлын энэ хүнд хэцүү цаг үед ажилгүй болж цалингийн өндөр зээлтэй ар гэрийн ахуй амьдрал хүнд хэцүү байдалд байна. Байгууллагаас чухал ажиллах хүч болсон ажилчнаа ажил үүргээ гүйцэтгэж байсан ур чадвар, ажилласан жил, хамт олондоо нэр хүндтэй ажиллаж байсан, ар гэр ахуй амьдралыг харгалзан үзэлгүй, хөдөлмөрийн гэрээ, дотоод журмын дагуу шат дараатай арга хэмжээ авалгүйгээр хөдөлмөрийн гэрээ цуцалсанд гомдолтой гэж тодорхойлжээ.

 

Хөдөлмөрийн гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар ямар зөрчлийг ноцтойд тооцохыг харилцан тохиролцон тогтоож, зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах ба уг зөрчлийг ажилтан гаргасан бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэл болно.

 

Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам нь хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын эрх үүрэг хариуцлагыг тодорхойлох,үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, хамт олны хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэхзорилготой байх бөгөөд уг журамд заасан үндэслэлүүдийг зөрчвөл тухайн зөрчлийг ноцтойд тооцохоор нэрлэн заасан тохиолдолд хэрэгжих боломжтой.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 02 сарын 1*******-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журам хэрэгт авагдсан байх бөгөөд гэрээний ******* дугаар зүйлийн *******.-д Ажил олгогч нь дараах зөрчлүүдийг ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө дангаараа цуцална, *******..12-т компанийн өмч хөрөнгө, эд зүйлийг зохих зөвшөөрөлгүй авч гарсан, авч гарахыг завдсан, авч гарахад туслалцаа дэмжлэг үзүүлсэн, завшин үрэгдүүлсэн, ашигласан худалдсан, нуун дарагдуулсан, хулгайн гэмт хэрэг гарах нөхцөл бололцоог бүрдүүлсэн, энэ үйл ажиллагаанд хамтран оролцсон нь тогтоогдсон гэж заасан байх бөгөөд уг заалтыг Хөдөлмөрийн дотоод журмын 10.1*******, 10.1*******.12-д тухайлан заалт болгон оруулсан байна. /хх-ийн 20-8 /

 

Ажилтан нь 2020 оны 0 сарын 14-ний өдрийн шөнийн 04 цагийн үед ******* ХК-ийн ажилчдын хувцас солих өрөөнд байрлах ажилчдын шүүгээнд түлхүүр тааруулан онгойлгож нэг шүүгээнээс 1 хайрцаг амны хаалт, өөр нэг шүүгээнээс хайрцаг амны хаалтыг бусдын зөвшөөрөлгүйгээр, сэм хулгайлан авч 1 хайрцаг амны хаалтыг байгууллагаас гадагш гарган өөрийн гэр бүлийн хүмүүст ашиглуулсан үйлдэл гаргасан болох нь хэрэгт авагдсан -ийн 2020 оны 0 сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2020 оны 0 сарын 1*******-ны өдөр гаргасан Ж. өөрийнх нь тайлбар, зөрчлийн талаар тай ярилцаж авсан тодруулга, Ж. шүүгээнээс гарсан эд зүйлүүдийг баримтжуулсан фото зурагууд, камерын бичлэгийг хариуцагч талын хүсэлтээр үзлэг хийж бэхжүүлэн авсан тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч нь гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

/ хх-ийн 40-4*******, *******4-**************/

 

Ажилтан Ж. хулгайлан авсан 4 хайрцаг амны хаалт нь Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.6-д заасан Ажилтны ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын хувцас, хувийн хамгаалах хэрэгслээр хангах, ажлын хувцсыг засварлах ариутгах, цэвэрлэх, хадгалах, ажилтныг халуун усанд орох, гарах ахуйн байраар хангах гэсэн ажил олгогчийн хүлээсэн үүргийнхээ дагуу ажилчдад шороо тоосноос хамгаалах зорилгоор тогтмол олгодог тухайн байгууллагын өмч мөн байна.

 

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул түүнд ажил олгогчоос хөдөлмөрийн хуульд заасан шат дараалсан сахилгын арга хэмжээ заавал авах шаардлага үүсэхгүй. Тэрээр тухайн амны хаалт нь компанийн өмч мөн, гэхдээ ажилчдад тараагаад өгсөн учраас бид нарын өмч болсон гэж бодсон гэсэн тайлбарыг гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх,хөдөлмөрийн болон хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журамыг сахин биелүүлэх үүрэгтэй гэж зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Компанийн л өмч биш бол бусдын эд зүйлийг хулгайлах эрх түүнд байхгүй бөгөөд түүний гаргасан дээрх үйлдэл нь ажилтны ёс зүйд үл нийцэх төдийгүй, хуулиар хэнд ч хүлээн зөвшөөрөгдөөгүй хууль бус үйлдэл юм.

 

Ажилтан Ж. гаргасан дээрх хууль бус үйлдэл нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний ******* дугаар зүйлийн *******. дахь хэсгийн *******..12-т тодорхойлсон хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа, ажил олгогчоос ажилтантай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаал гаргахдаа баримталсан хуулийн зүйл заалт зохицуулалт нь ажилтны ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэл, гаргасан зөрчилтэй тохирч байх тул ажил олгогчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлснийг хууль зөрчөөгүй байна гэж үзэн Ж. ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 00*******099 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Б/************** дугаар тушаал, нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхээс нотлох баримтаар шаардан авсан 16 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, хариуцагч талаас гаргаж өгсөн, -ийн ажилчдын хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчтай ярилцаж авсан тайлбар, тодруулга, камерын бичлэг 2 хуурцаг зэрэг нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах, бэхжүүлэх хуульд заасан шаардлагыг хангасан хэрэг маргааныг тал бүрээс нь бодитойгоор, үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заасан үндэслэл тогтоогдоогүй тул технологийн автомашины ашиглалтын хэсгийн САТ-********************* №1 дугаартай ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор ******* ХК-д холбогдуулан гаргасан овогт гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.*******-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч ******* хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119.*******-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ.