Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2020/00395

 

 

 

 

 

2020 оны 06 сарын өдөр

Дугаар 103/ШШ2020/0039*******

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг ******* дүгээр хороо, ******* ******* дүгээр гудамж ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг ******* дугаар хороо, дугаар гудамж 07 тоотод оршин суух, овогт холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох, үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг 1.**************0.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 онд танилцаж, хамтран амьдарч байсан. Бидний дундаас 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр охин төрсөн. нь 201******* оны хавар мана найзын эхнэр болоод салаад явсан. Үүнээс хойш охин Тэргэлсаран миний асрамжид өнөөдрийг хүртэл амьдарч байна. нь 201******* онд биднийг орхиж явсанаасаа хойш охинтойгоо сайн дураараа нэг ч удаа уулзаж байгаагүй. нь охиноо асрамжилдаггүй байж төрөөс олгодог мөнгийг авдаг. Би хүүхдийн мөнгийг нь хадгаламжид хийгээч гэж шаардахад би ээж нь юм чинь хүүхдийн мөнгөө авах эрхтэй юм байгаа биз дээ гэж хэлээд байдаг. 201******* оны ******* дугаар сараас хойш өдийг хүртэл нийт 72 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөг, 2020 оны ******* дүгээр сараас 100.000 төгрөг, нийт 1.**************0.000 төгрөгийг охины хэрэгцээнд зарцуулаагүй охинд

 

 

өгөлгүй өөрөө завшиж байна. Иймд охин г 201******* оны ******* дугаар сараас эхлэн одоог хүртэл миний асрамжид байгаа болохыг тогтоож, аас үндэслэлгүй авсан төрөөс ологодог хүүхдийн мөнгөн тэтгэмж 1.**************0.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Бид охины асрамжийн асуудлаар эвлэрэлд хүрсэн бөгөөд ад 780.000 төгрөгийг төлнө. Охиноо П.******* асрамжид үлдээж, би уулзаж байх болно гэжээ.

 

Зохигчдоос шүүх хуралдаан дээр гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь хариуцагч аас нэхэмжилсэн 1.**************0.000 төгрөгөөс 760.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь охин хүүхдийн хадгаламжид байгаа 780.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр, мөн хариуцагч г үргэлжлүүлэн аав П.******* асрамжид хэвээр үлдээхээр харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Б. холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүсэх үүрэг 1.**************0.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч нь хариуцагч аас нэхэмжилсэн 1.**************0.000 төгрөгөөс 760.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь охин хүүхдийн хадгаламжид байгаа 780.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр, мөн хариуцагч г үргэлжлүүлэн аав П.******* асрамжид хэвээр үлдээхээр тохирсон байна.

Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.6 дахь хэсэгт хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг хэний асрамжид үлдээх, асуудлыг шүүх шийдвэрлэнэ, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэх заалт, гэрлэгчид хэн аль нь хүүхдийг эцгийн асрамжид үлдээнэ гэж асрамжийн талаар тохиролцсон байх тул насанд хүрээгүй охин г эцэг П.******* асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид

 

байх эрхтэй. *******.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар хүүхдүүдтэйгээ эх ыг байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна.

Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг хүүхэдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.2.1, *******6, *******8 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.6 дахь хэсэгт зааснаар 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин г эцэг ******* овогт ******* ******* асрамжид үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.*******.-д зааснаар нь хариуцагч аас нэхэмжилсэн 1.**************0.000 төгрөгөөс 760.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 780.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нь ыг эх хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг сануулсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.******* улсын тэмдэгтийн

 

хураамж 109.790 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 93.*******10 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.*******, *******9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО