| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2020/00373/И |
| Дугаар | 103/ШШ2020/00405 |
| Огноо | 2020-06-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2020/00405
| 2020 оны 0 сарын 22 өдөр | Дугаар 103/ШШ2020/0040******* | Улаанбаатар хот\ |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1******* онд ******* аймагт төрсөн, эмэгтэй, халх, ******* ******* боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар гудамжны тоотод оршин суух, -д ******* ажилтай, овогт нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1******* оны 0 сарын -ны өдөр Говь-алтай аймагт төрсөн, эрэгтэй, ******* ******* боловсролтой, мэргэжилтэй, ам бүл *******, эхнэр хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар гудамжны тоотод оршин суух, овогт / РД: ДЮ*******01/ холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 0******* дугаар сарын -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 200******* онд тай танилцаж, бид 07 сарын 18-нд гэр бүл болцгоосон. 200 оны 10 сарын 4-нд охин төрүүлсэн. Бид гэр бүлээ ойлгох сэтгэл дутсанаас 2008 оны 4 сараас тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин миний асрамжид амьдарч байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж, миний асрамжинд үлдээж өгнө үү. хдийн тэтгэлгийн хувьд бид нар шүүх дээр ирээд эвлэрсэн байгаа. хдийн тэтгэлгийг жил бүрийн 8 сард хуульд заасан хэмжээгээр эцэг нь охиныхоо нэр дээр хадгаламжийн данс нээж хийж байхаар тохиролцсон. Би 2018 онд өөр хүнтэй суусан, бид эргэж амьдрах, эвлэрэх боломжгүй, эвлэрүүлэн зуучлалд хандсан байгаа. 200 оноос намайг жирэмсэн байхад өөр хүнтэй явалдаад гэр орондоо ирдэггүй, 2-3 сараар алга болдог байснаас болоод анх салсан гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: надад холбогдуулан гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг зөвшөөрч байна. хдийн тэтгэлгийг жил бүр тодорхой өдөр охиныхоо нэр дээр хадгаламж нээж хийхээр тохиролцсон болно. Бидний ******* эд хөрөнгийн маргаан байхгүй. Бид хоёр 2008 онд салаад би өөр хүнтэй суугаад *******аасаа хүүхэдтэй болсон. Иймд гэрлэлтээ цуцлуулна, охиноо ээжид нь өгнө, бид эвлэрэх боломж байхгүй, салаад 12 жил болсон гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Г. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 200******* онд танилцаж 200******* оны 07 сарын 18-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Хамтран амьдрах хугацаандаа 200 оны 10 сарын 04-ний өдөр охин Н. төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 0000*******483 Г-37 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.
Зохигчид нь 3 жил хамтран амьдарч, хамтран амьдрах хугацаандаа хоорондын таарамжгүй харьцаа, нөхөр болох нь гэр бүлээс гадуур эр эмийн харьцаа тогтоосноос үүдэн байнгын хэрүүл маргаан, хардалт, үл ойлголцлоос болж 2008 оноос тус тусдаа амьдарч байгаа, хэн аль нь дахин өөр хүмүүстэй гэр бүлийн харьцаа тогтоосон, гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж харилцан зөвшөөрсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ гэж заасан.
Гэрлэгчид нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах төвөөр үйлчлүүлсэн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон болох нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын тэмдэглэл зэргээр тогтоогдож байгаа бөгөөд гэрлэгчид нь эргэж хамтран амьдрах хүсэлгүй, хэн аль нь өөр хүмүүстэй гэр бүлийн харьцаа тогтоосон, тус тусдаа амьдраад олон жил болсон, бие биенээ гэх хайр сэтгэлгүй, эвлэрэх талаар санаачлага гаргаагүй, шүүхээс Гэр бүлийн тухай хуульд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхээргүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүх гэрлэлтийг цуцална гэж зааснаар гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14., 14.7-д заасныг болон хүүхэд ээжтэйгээ олон жил хамт амьдарч байгаа, ээждээ илүү дассан, хүүхдийн өөрийнх нь шүүхэд өгсөн тайлбар, амьдрах орчин таатай нөхцөл байдлыг харгалзан охин Н. эх Б. асрамжинд үлдээх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ , 3******* дугаар зүйлийн 3*******.1 дэх хэсэгт эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар хүүхэд төрснөөр түүнийг тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид үүснэ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасан боловч гэрлэгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн тэтгэлэг төлөх асуудалд эвлэрэн хэлэлцсэн болно.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт гэр бүл, нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална, 4.******* дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, дугаар зүйлийн .1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, .2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.
хдийн эрхийг хамгаалах тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2 дахь хэсэгт хэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, *******.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар эцэг нь охин байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон тул хүүхэдтэйгээ уулзах эрхийг хязгаарласан хуулийн зохицуулалт байхгүй болно.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхэдтэй нь уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн дугаар зүйлийн .2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, 3 дугаар зүйлийн 3.1.*******, 10 дугаар зүйлийн 10. дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.*******10 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гаас 1.*******10 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 11, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар овогт , овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14., 14.7-д зааснаар 200 оны 10 сарын 04-ний өдөр төрсөн охин Н. эх Б. асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.*******-д зааснаар нэхэмжлэгч , хариуцагч нар нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад харилцан тохиролцож, хариуцагч нь жил бүрийн 08 сарын 10-нд хуульд заасан тэтгэлгийг охин Н.ийн нэр дээр хадгаламж нээн шилжүүлж байхаар эвлэрэн хэлэлцснийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах даалгасугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, 3 дугаар зүйлийн 3.1.*******, 10 дугаар зүйлийн 10. дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.*******10 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гаас 1.*******10 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.4, 11.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ