| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2020/00310/И |
| Дугаар | 309 |
| Огноо | 2020-04-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 309
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 26-5-72 тоотод оршин суух, эмэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Х овогт Оын *******ийн /*******/ нэхэмжлэлтэй
Хариуцагч:Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг Ногоон дов 2-47 тоотод оршин суух, эрэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Авгад овогт ******* /МЕ-92110314/ холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч О.Эийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
М.Птой 2009 онд танилцаад 2013 оны 02 дугаар сараас хамтран амьдарч байгаад 2013 оны 10 дугаар сарын 28-нд хүү ******* төрсөн. М.Птой хамт амьдарч байх хугацаанд түүний зан ааш эвдэрч байнга хардаж хэрүүл хийж, сүүлдээ миний эрх чөлөөнд халдах болсон. Энэ байдлаас болж бид хоёр 2015 оноос тусдаа амьдарч, би тусдаа гэр бүлтэй болж хүүхэд гаргасан. Одоо хүүхэд маань 1 ой 2 сартай тиймээс цаашид М.Птой хамт амьдрах боломжгүй тул гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүү ******* маань аавтайгаа амьдарч байгаа, миний зүгээс хүүхдийн асрамжийн асуудлаар маргаан үүсэхгүй, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэжээ.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч М.Пийн шүүхэд гаргасан тайлбартаа:
О.Э М.П надад холбогдуулан Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа. О.Э бид хоёр 2009 онд танилцсан. 2013 оны 02 сард бид нэг гэрт хамтран амьдарч эхэлсэн. Бид 2013 онд гэрлэлтээ батлуулсан. 2013 оны 10 сарын 28-нд хүү ******* төрсөн. 2015 оноос хойш О.Э нь тусдаа амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд хүү маань миний асрамжид өсөж байгаа, хүүхдийн тэтгэлэг О.Эээс нэхэхгүй. Хүүхдийн асрамж, эд хөрөнгийн маргаан бидний дунд байхгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Пүрэвдорж шүүхэд гаргасан хүсэлтдээ:
М.Миний бие нь Болд Төмөр Ерөө голд 04 дүгээр сарын 10-наас ажилдаа явна. Ажилдаа явсан үед шүүх хурал зарлагдвал миний бие дахин ирэх боломжгүй. Манай ажил 20 хоног ажиллаад 10 хоног амардаг. Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
О.Эийн нэхэмжлэлтэй ******* холбогдуулан Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид нь 2009 онд танилцан 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 21-т гэрлэлтээ бүртгүүлсэн №0189147 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээ, 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүү ******* төрснийг 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бүртгэж, №0000893929, Г-75 дугаарт бүртгэсэн Төрсний гэрчилгээ-ний хуулбаруудаар, зохигчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 онд тус тусдаа амьдарч, О.Э нь гэр бүл, хүүхдүүдтэй болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Птой...2013 оны 02 дугаар сараас хамтран амьдарч...2013 оны 10 дугаар сарын 28-нд хүү ******* төрсөн. М.Птой хамт амьдарч байх хугацаанд түүний зан ааш эвдэрч байнга хардаж хэрүүл хийж, сүүлдээ миний эрх чөлөөнд халдах болсон...бид хоёр 2015 оноос тусдаа амьдарч, би тусдаа гэр бүлтэй болж хүүхэд гаргасан. Одоо хүүхэд маань 1 ой 2 сартай тиймээс цаашид М.Птой хамт амьдрах боломжгүй тул гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүү ******* маань аавтайгаа амьдарч байгаа, миний зүгээс хүүхдийн асрамжийн асуудлаар маргаан үүсэхгүй, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно... гэх, хариуцагч М.П нь шүүхэд гаргасан тайлбартаа: ...2013 оны 02 сард бид нэг гэрт хамтран амьдарч эхэлсэн. Бид 2013 онд гэрлэлтээ батлуулсан. 2013 оны 10 сарын 28-нд хүү ******* төрсөн. 2015 оноос хойш О.Э нь тусдаа амьдарч эхэлсэн. Энэ хугацаанд хүү маань миний асрамжид өсөж байгаа, хүүхдийн тэтгэлэг О.Эээс нэхэхгүй. Хүүхдийн асрамж, эд хөрөнгийн маргаан бидний дунд байхгүй. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна... тайлбарууд зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд О.Э, М.П нарын гэрлэлтийг цуцалж, зохигчдын хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд мөн зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эхэд... тэдгээрийн үүрэг хариуцлага хэвээр үлдэж болохыг зохигчдод анхааруулж, мөн хүүхдийн асрамжийг хариуцаж буй тал нь нөгөө талдаа хүүхэдтэй уулзах, өсөн бойжиход хувь нэмэр оруулах боломжийг олгох ёстой болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, М.Поос 70.200 төгрөг гаргуулан О.Эт олгох нь зүйтэй.
Зохигчид нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ ... байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзахгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгох ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Оын *******, М.П нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү *******ийг эцэг М.Пийн асрамжид хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, М.Поос 70.200 төгрөг гаргуулан О.Эт олгосугай.
4.Зохигчдын хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн асрамж, тэтгэлгийн асуудлаар маргаангүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар зохигчдын гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Г.Уянгад даалгасугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА