Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/857

 

                                      

                            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Г.Энэрэл (томилолтоор),

хохирогч М. (цахимаар),

шүүгдэгч Б.******* (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн 2305000001421 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 01-нд ******* аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, ******* дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” төвийн караокед бармен ажилтай, ам бүл 4, 5-16 насны гурван хүүхдийн хамт ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух бүртгэлтэй боловч ******* дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар байрны 114 тоотод түр оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Даш овогт аагийн ******* (Регистрийн дугаар: ).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө ******* дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” төвийн караокед хохирогч М.тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хохирогч руу пивоны шил шидэж, хохирогчийн биед дух, дагз, зүүн тохойд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: “...Би найзтайгаа хамт караокед ууж байхад ыг дуудсан. Тэр өдөр нэлээн уусан болохоор болсон явдлыг сайн санахгүй байна. Ухаан ороход ийм зүйл болсон байсан. Миний үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсныг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг боломжоороо төлнө, хохирогчоос уучлалт гуйж байна” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч М. мэдүүлэхдээ: “...Намайг гэртээ байхад манай найз Энхболд караокед хүрээд ир гээд дуудсан. Намайг очиход Энхболд нь *******ийн хамт байсан ба ******* нэлээн согтуу намайг архиар шахсан. Би архи уухгүй гэснээс болж маргалдсан. Тэгээд ******* над руу архины шил, шот зэрэг зүйлүүдийг 2-3 удаа шидсэн. Тэгээд түргэн, цагдаа дуудсан. Миний эмчилгээний зардал 2,500,000 төгрөг орчим болсон, энэ төлбөрийг нэхэмжилж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-16 дугаар хуудас),

Хохирогч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө манай найз болох Энхболд над руу шөнийн 2 цаг болж байхад залгаж караокед байна, хүрээд ир хамт сууя гэж дуудсан. Тэрний дагуу би нээх удалгүй тэр газар буюу ******* төвийн хажуу талын караокед очсон юм. Тэгтэл Энхболд нэг эмэгтэй найзтайгаа байсан. Тэр эмэгтэйг ******* гэдэг гэсэн. Тэгээд тухайн караокед орж суухад “Johnnie Walker” гэх виски задалж байсан, тэгээд би тэр хоёрт хандаж би виски уухгүй гэхэд ******* гэх эмэгтэй надад хундагалж өгсөн. Би уухгүй гэсэн чинь шууд над руу уурлаж намайг хараагаад эхэлсэн, тухайн үед би за за би виски уухгүй, гэхдээ надад пиво өгчих гээд би пиво уугаад сууж байсан. Тэгтэл ******* үргэлжлүүлэн шахсаар байсан. Тэгээд тэндээс эхэлж маргаан үүсэж эхэлсэн. Би муудалцаад байсан болохоор гарах гэж байтал миний толгой руу пивоны шил шидсэн юм. ...Миний толгой хагарч одоогийн байдлаар 3 оёдол тавиулсан, мөн гар зүсэгдсэний улмаас 2 оёдол тавиулсан өөр гэмтэл байхгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн *******581 дугаартай: “...М.ын биед дух, дагз, зүүн тохойд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн *******-34 дүгээр хуудас),

Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хонгор гэх эмэгтэй найзтайгаа утсаар яриад манай ажил дээр хүрээд ир буюу ******* дүүргийн 19 дүгээр хороо, ******* төвийн хажуу талын караокед хүрээд ир гээд ирсэн. Тэр үед 22 цаг орчим болж байсан. Тэгээд тэндээ нэг хүний ойролцоогоор 5-6 шил Сэнгүр пиво уусан. Тэгээд ойролцоогоор үүрийн 02 цагийн үед Хонгор нэг эрэгтэй найзыгаа дуудлаа шүү гэсэн, тэгтэл түд удалгүй Энхболд гэх нэртэй Хонгорын найз нь ирсэн юм. Тэгээд тэр нь ирэнгүүтээ хоёр эмэгтэй хамт байгааг анзаараад Энхболд нь гэх эрэгтэй найзыгаа дуудсан юм. Тэгээд нэг залуу ирж байгаа бололтой байсан би тэрнээс хойш юу ч санахгүй байна. Би ын толгой руу шил шидэж, толгойг нь хагалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас),

Хохирогч М.ын хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд (хх-6*******-69 дүгээр хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45 дугаар хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 4******* дугаар хуудас), эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 49 дүгээр хуудас), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар хуудас), автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас), тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа (хавтаст хэргийн 52 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Улсын яллагч “шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө ******* дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” төвийн караокед хохирогч М.тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар архины шил, хундага шидэж, хохирогчийн эрүүл мэндэд дух, дагз, зүүн тохойд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хохирогч М.ын мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн *******581 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул хохирогч М.ын биед учирсан дух, дагз, зүүн тохойд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн *******581 дугаартай дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

Хохирогч М.ын эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.*******ийн гэм буруутай үйлдэл болох архины шил, хундага шидсэнээс үүссэн шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Б.*******ийн хохирогч руу архины шил, хундага шидэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр гэм хор учруулсны төлбөрт “2,500,000 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт түүний гарган өгсөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтуудыг шинжлэн судалж, зарим баримтын бичвэр уншигдахгүй, зарим баримтуудыг давхардуулан оруулсан зэргийг хасаж тооцоход 802,365 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангасан тул шүүгдэгч Б.*******ээс 802,365 төгрөгийг гаргуулж, хохирогч М.т олгохоор шийдвэрлэв.

Хохирогч М. нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.*******ээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Б.******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүгдэгч Б.*******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргасан болно.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй байдал, 5-16 насны гурван хүүхэдтэй өрх толгойлсон хувийн байдал зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.*******ийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж нөхцөлийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.*******, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 3*******.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Даш овогт аагийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ээс 802,365 (найман зуун хоёр мянга гурван зуун жаран тав) төгрөгийг гаргуулж, хохирогч Мөнхжаргалын (РД:УХ92040314)-т олгосугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч М. нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.*******ээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

*******.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.******* баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.НЯМДАВАА