| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00144/И |
| Дугаар | 153/ШШ2020/00197 |
| Огноо | 2020-03-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 153/ШШ2020/00197
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багт оршин суух, Чойрд овогт Д.Р //-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 153/2020/00144/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Рэндаваа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Миний бие Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг багт оршин суух Дүгэржавын охин болон төрсөн. Эцэг, эх маань Алаг бригадад малчин байсан. Рэндаваагийн аав Дагва гэдэг хүн мөн Алаг бригадад малчин байсан. Бид нар айл, хоршоо амьдардаг байсан. Нэхэмжлэгч Д.Рэндаваа 8-р анги төгссөн. Наймдугаар ангиа төгссөнөөс хойш эцэг, эхтэйгээ мал маллаж байгаад 1992 онд Б.Оюунгэрэлтэй гэр бүл болсон. Б.Оюунгэрэлтэй гэр бүл болсноос хойш Ховд аймгийн Мөнххайрхан багийн Алаг бригадад өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа.
Д.Рэндаваа сургуульд сурч байхдаа нэг жил өнжөөд 1982 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын найман жилийн сургуулийн 8-р ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд эцэг эхтэйгээ мал маллаж байгаад 1984 онд цэргийн албанд татагдаж 1987 онд цэргийн албанаас халагдаж ирсэн. Цэргийн албанаас халагдаж ирээд мал маллаж байгаад 1990 оны 01 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд бригадын хэвлэл түгээгч гэдэг ажил хийж байсан. Тухайн үед хэвлэл түгээгчийг малаа маллангаа хажуугаар нь хийдэг байсан. 1990 оны 11 дүгээр сараас эхлээд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн малчин гэдгээрээ малаа малласан. 1992 онд Б.Оюунгэрэлтэй гэр бүл болсон.
1992 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэл тарснаар цөөхөн хэдэн айлууд нэгдэлд үлдсэн ба тэр айлуудын нэг нь Д.Рэндаваагийнх юм. 1992 оноос хойш Оч нэгдэл тарж Мөнх-Оргил компани болон өөрчлөгдөж 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар ажилласан.
Иймд нэхэмжлэгч Д.Рэндвааг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1982 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл малчнаар, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл малчнаар, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар, 1990 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хэвлэл түгээгчээр, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Янз янзаар бичээд байдаг. Заримдаа Эрэндаваа, заримдаа Рэндаваа гэж бичээд байдаг гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Рэндаваа нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Рэндаваагийн итэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхжаргал нь нэхэмжлэлийн шаардлагыг Д.Рэндавааг Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1982 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тус тус малчнаар, 1990 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хэвлэл түгээгчээр, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.Рэндаваа нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тус тус малчнаар, 1990 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хэвлэл түгээгчээр, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 412 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг бригадын 1983, 1987-1993 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаатай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 29 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Алаг бригадын хэвлэл түгээгчийн 1990 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар, гэрч П.Самбуугийн ....Д.Рэндаваа нь ....1983-1986 оны хооронд цэрэгт явсан санагдаж байна. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад малчнаар нэгдэл тартал ажилласан. Нэгдэл тараад Мөнх-Оргил ББХК болсон бөгөөд Д.Рэндаваа нь компанид 1994 оныг дуустал малчнаар ажилласан.... гэх мэдүүлэг, гэрч Н.Батбаярын ....Д.Рэндаваа нь Дагва гэдэг айлын хүүхэд байгаа юм. Энэ хүү ...Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад малчнаар нэгдэл тартал ажилласан. Нэгдэл тараад Мөнх-Оргил ББХК болсон бөгөөд Д.Рэндаваа нь компанид 1994 оныг дуустал малчнаар ажилласан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 9-16, 42-44, 32-33, 34-35 дугаар тал/
Д.Рэндаваа нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1982 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд Д.Рэндаваа нь нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1982 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1983 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан талаарх нотлох баримтаа бүрдүүлэн дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Д.Рэндаваа нь Батлан хамгаалах яамны сайдын 1984 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн н/165 дугаар тушаалаар 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 022 дугаар ангид алба хааж, БЦЕГ-ын даргын 1987 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 367 дугаар тушаалаар 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдөр цэргийн 563591 дугаарын батлахтай халагдсан тухай Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1627 дугаартай Хугацаат цэргийн албан хаасны архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгч нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1994 оноос 2000 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай Ховд аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 01 дүгээр сары 27-ны өдрийн 89 дугаартай архивын лавлагаа зэрэг нь хэрэгт авагдсан болно. /хх-ийн 19-20, 31 дүгээр тал/
Хавтаст хэргийн 17-18 дугаар хуудсанд авагдсан иргэн Н.Батбаяр, П.Самбуу нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Чойрд овогт Д.Р /ПЙ65032773/-ийн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Алаг бригадад 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, 1987 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл тус тус малчнаар, 1990 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хэвлэл түгээгчээр, Ховд аймгийн Мөнххайрхан сумын Мөнх-Оргил ББХК-д 1992 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.